Categories
мэдээ нийгэм

Сарын сүүлээр цочир хүйтэрнэ

Image result for Цочир хүйтрэнэ

Энэ наймдугаар сард нийт нутгаар агаарын хэм хамгийн халуундаа говийн нутгуудаар 36 хэм хүрэх бол хамгийн сэрүүн нь баруун болон зүүн зүгийн нутгуудаар шөнөдөө 1 хэм хүрч цочир хүйтрэх юм байна. Тодруулбал, сарын сүүл буюу гуравдугаар долоо хоногт баруун зүгийн нутаг Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-2 хэм дулаан, хөрсөн дээр 1-6 хэм хүрч цочир хүйтрэнэ гэлээ. Мөн төвийн нутагт гуравдугаар арав хоногийн эхээр ба сүүлчээр сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-2 хэм, хөрсөн дээр 1-6 хэм хүрч цочир хүйтрэнэ гэж Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээлж байна.

Бaруун зүгийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь Увс, Ховдын нутаг, Баян-Өлгийн зүүн, Завханы баруун хэсгээр 16-21 градус, Говь-Алтай , Баянхонгорын өмнөд хэсгээр 20-25 градус, Завханы ихэнх, Баян-Өлгийн баруун, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр 10-15 градус буюу Завхан, Говь-Алтайн зүүн, Баянхонгорын ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас 0.5-1.5 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна

Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 15-20 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус өдөртөө 20-25 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн дунд үеэс Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, хөрсөн дээр 1-6 градус хүрч цочир хүйтэрнэ, өдөртөө 9-14 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна. Бусад хугацаанд Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус, Олон нууруудын хөндий, Алтайн өвөр говиор шөнөдөө 19-24 градус өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус өдөртөө 23-28 градус дулаан байна.

Энэ сард Баян-Өлгийн нутаг, Увсын хойд, Ховдын өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Говь-Алтайн зүүн өмнөд, Баянхонгорын өмнөд хэсгээр дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим бороо орох төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн эхээр ихэнх нутгаар, нэгдүгээр арав хоногийн дунд үе ба сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхээр нутгийн зарим газраар түр зуурын бороо, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн зүүн хэсгээр, сүүлчээр нь ихэнх нутгаар, гуравдугаар арав хоногийн эхээр нутгийн зарим газраар, сүүлчээр нь нутгийн хойд хэсгээр бороо, сарын эцсээр уулархаг нутгаар хур тунадас орох төлөвтэй. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ, ялангуяа нэгдүгээр арав хоногийн дунд үе ба сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр зарим газраар түр зуур 18-20м/с хүрч ширүүсч болзошгүй.

Төвийн нутаг. Энэ сарын агаарын температурын дундаж нь Хөвсгөл, Архангайн нутаг, Булганы зүүн, Өвөрхангайн баруун хойд хэсгээр 11-15 градус, Сэлэнгэ, Төв аймгийн нутаг, Өвөрхангайн ихэнх, Булганы баруун, Хөвсгөлийн өмнөд хэсгээр 16-21 градус дулаан буюу Хөвсгөл, Булганы хнойд, Сэлэнгийн баруун хойд хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 0.5-1.5 градусаар дулаан байна

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус өдөртөө 19-24 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн эхээр ба сүүлчээр сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, хөрсөн дээр 1-6 градус хүрч цочир хүйтэрнэ, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлчээр Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус хүрч хална. Бусад хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. Энэ сард Хөвсгөлийн баруун хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Сэлэнгэ, Төв аймгийн зүүн хэсгээр уг дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим бороо орох төлөвтэй

Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр ихэнх нутгаар бороо орох төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн дунд ба сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар түр зуурын бороо, хоёрдугаар арав хоногийн сүүлч болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ, ялангуяа нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч ширүүсэх төлөвтэй

Зүүн зүгийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь ихэнх нутгаар 16-21 градус дулаан буюу уур амьсгалын дунджаас 0.5-1.5 градусаар дулаан байна

Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр сэрүүсч ихэнх нутгаар шөнөдөө 10-15 градус өдөртөө 23-28 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус өдөртөө 19-24 градус дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлчээр Хэнтийн хойд хэсгээр шөнөдөө 12-17 градус өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус өдөртөө 30-35 градус хүрч халах төлөвтэй. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 12-17 градус өдөртөө 26-31 градус дулаан байх төлөвтэй.

Энэ сард ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас бага, зөвхөн Халх голын нутгаар дунджийн орчим бороо орох төлөвтэй

Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар, гуравдугаар арав хоногийн сүүлчээр нутгийн хойд хэсгээр бороо орох төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр зарим газраар бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүсэх ба ялангуяа нэгдүгээр арав хоногийн эхэн ба сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч болзошгүй.

Говийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар 20-25 градус, бусад нутгаар 15-20 градус буюу бүх нутгаар уур амьсгалын дунджаас 1.0-1.5 градусаар дулаан байх төлөвтэй

Нэгдүгээр арав хоногийн эхэний хагаст нутгийн хойд хэсгээр шөнөдөө 11-16 градус өдөртөө 20-25градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус өдөртөө 25-30 градус дулаан байна. Хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 5-10 градус өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус өдөртөө 21-26 градус дулаан байна. нэгдүгээр арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар шөнөдөө 17-22 градус өдөртөө 31-36 градус, бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 13-18 градус өдөртөө 26-31 градус дулаан байх төлөвтэй.

Энэ сард Дундговийн баруун, Өмнөговийн баруун хойд хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар уг дунджаас бага бороо орох төлөвтэй

Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо орно. Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар түр зуурын бороо орох төлөвтэй. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ, ялангуяа нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон эцсээр зарим газраар түр зуур 18-20 м/с хүрч ширүүсэх төлөвтэй.

Categories
мэдээ нийгэм

Байгаль орчноо хамгаалахад нутгийн иргэдийн оролцоо чухал гэв

Өнөөдөр “Хөдөө гэр” төслийн хэвлэлийн бага хурал НҮБ-ын байрны хурлын зааланд боллоо. Тус төслийн зорилго нь тогтвортой, өсөх ирээдүйтэй аялал жуулчлалын үйл ажиллагаанд ойн нөхөрлөлүүд, байгаль хамгаалагч малчдын оролцоог нэмэгдүүлэх, сурган чадвахжуулах, тэднийг хамарсан аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болгон амжилттай нэвтрүүлэх юм. Уг төсөл нь 2017 оны зургадугаар сараас 2019 он хүртэл хоёр жилийн хугацаанд зохиогдоно. Төслийн хүрээнд Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Өвөрхангай, Дундговь аймгуудын ойн нөхөрлөл, байгаль хамгаалагч малчдын бүлэг хамрагдаж үйл ажиллагаагаа явуулах аж.

Ойн нөхөрлөлүүд нь хүний хүчин зүйлтэй холбоотой зөрчлийг багасгах, өөрийн нутаг, байгалиа хамгаалах харуулын үүргийг сайн дураараа эрхлэн гүйцэтгэдэг. Гэсэн хэдий ч одоогийн байдлаар ямар ч албан ёсны урамшуулал, цалингүй ажилладаг байна.

Өргөн уудам нутаг дэвсгэртэй, хүн ам цөөтэй манай улсын хувьд байгаль орчноо хамгаалах аргуудын нэг нь нутгийн иргэдийн оролцоонд түшиглэсэн байгалийн нөөцийн хамтын менежментийг төлөвшүүлэх, нөхөрлөлийг урт хугацаанд тогтвортой ажиллах нөхцлийг бүрдүүлэх явдал хэмээн албаны хүмүүс хэлж байна.

Нэрт гарсан цөөн газарт аяллаар явж буй хүмүүс шавах, даац хэтрүүлэх байдал сүүлийн жилүүдэд ихээр гарах болсон. Гэтэл Монгол орон өргөн уудам, байгалийн үзэсгэлэнт болон түүхийн ховор нандин дурсгал бүхий газрууд их байдаг.

Төлөвлөлтгүй, зохион байгуулалтгүй аялал их байна. Идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг жуулчны баазууд нь цөөн хэдэн үзэсгэлэнт газрууддаа байрлан гадны жуулчдад өндөр үнээр үйлчлэх сонирхолтой байдаг гэнэ. Иймд хариуцлагатай аяллыг нутгийн иргэдэд түшиглэн хөгжүүлж өртөг багатайгаар аялангаа ойн нөхөрлөлүүдээ дэмжиж, тэдэндээ хөрөнгө оруулан, байгалиа хамгаалахад хүн бүр өөрсдийн хувь нэмрээ оруулахыг уриалав.

С.НАРАНЖАРГАЛ

Categories
мэдээ улс-төр

​ УИХ-ын гишүүд БНСУ-ын Үндэсний ассамблейн байнгын хорооны гишүүдтэй уулзлаа

uihУИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, О.Баасанхүү, Н.Оюундарь нар БНСУ-ын Үндэсний Ассамблейн Гадаад бодлого, нэгдлийн байнгын хорооны гишүүн Ким Гён Хёб, Вон Хэ Ён нарыг өнөөдөр /2017.08.02/ хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, манай орны “гуравдагч хөрш” бөгөөд бүс нутаг дахь хамгийн ойрын түнш БНСУ-тай хөгжүүлж буй харилцаанд Монгол Улс өндөр ач холбогдол өгдөгийг онцлон тэмдэглэлээ.

Монгол эдийн засгийн түр зуурын хүндрэл бэрхшээлтэй байгаа энэ үед монгол иргэдийн асуудлыг урьдын адил анхаарч, дэмжлэг үзүүлэхийг мөн хүсэв.

Тэрбээр 1990-ээд оны эхээр Монгол Улс шинэчлэлийн замд шилжих үед БНСУ-ын зүгээс олон талаар тусалж байсныг дурдаад өдгөө хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа худалдаа, эдийн засаг, иргэд, хүмүүнлэгийн зэрэг бүхий л салбарт амжилттай хөгжиж байгаад баяртай байдгаа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, БНСУ Монгол Улсад хөрөнгө оруулж буй топ таван орны нэгээс гадна монгол иргэд хамгийн олноороо оршин сууж, ажил хөдөлмөр эрхэлж буй орон гээд энэ бүхэн тус улсын зүгээс оруулж буй эдийн засгийн бодит хувь нэмэр хэмээн үзэж байгаагаа илэрхийллээ. Монгол Улс эдийн засгийн түр зуурын хүндрэл бэрхшээлтэй байгаа энэ үед монгол иргэдийн асуудлыг урьдын адил анхаарч, дэмжлэг үзүүлэхийг мөн хүссэн юм.

Түүнчлэн эрхэм гишүүн Зүүн хойд Азийн аюулгүй, тогтвортой байдлыг хангах асуудал манай улсын гадаад бодлогын тэргүүлэх байр суурийг эзэлдэг гээд Монгол Улс цөмийн зэвсэггүй статустай, Зүүн хойд Азид оршдог орны хувьд Солонгосын хойг цөмийн зэвсгээс ангид байх, аливаа маргаантай асуудлыг яриа хэлэлцээний замаар шийдвэрлэх ёстой гэсэн байр суурийг тууштай баримталж ирсэн хэмээлээ.

БНСУ-ын Үндэсний Ассамблейн Гадаад бодлого, нэгдлийн байнгын хорооны гишүүн Ким Гён Хёб, Монгол Улсын эдийн засаг Олон улсын валютын сангийн хөтөлбөрийн дэмжлэгээр хурдан сэргэнэ гэж найдаж буйгаа илэрхийлсэн.

Тэрбээр, 20-иод жилийн өмнө БНСУ ОУВС-ийн хөтөлбөрийг дөрвөн жилд хэрэгжүүлж, эдийн засаг нь хамгийн хурдан сэргэсэн орнуудын нэг болсон гээд эдийн засгаа сэргээн хөгжүүлэхэд БНСУ-ын зүгээс бүхий л талаар туслах болно гэж хэллээ.

Ноён Ким Гён Хёб, БНАСАУ пуужин харван туршиж буй нь санаа зовоож байгаа хэдий ч тус улстай нээлттэй харилцаж, харилцаагаараа дамжуулан хамтдаа хөгжих бодлого барьж байгаа гэлээ. Тэрбээр мөн Солонгосын хойг, цөмийн зэвсгээс ангид байх асуудлаар байр сууриа илэрхийлсэн.

БНСУ-ын Үндэсний Ассамблейн Гадаад бодлого, нэгдлийн байнгын хорооны гишүүн Ким Гён Хёб уулзалтын төгсгөлд БНСУ-д ажиллаж, амьдарч буй монгол иргэдийг онцгойлон анхаарах болно гэлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Chinggis Khaan’s Challenge Cup 2017” олон улсын тогооч нарын тэмцээн болно

Монголд анх удаа “ Chinggis Khaan’s Challenge Cup 2017” олон улсын тогооч нарын тэмцээн болох гэж байна. Тэмцээн 2017 оны есдүгээр сарын дөрөвнөөс наймны хооронд Улаанбаатар хотноо болно. Энэхүү олон улсын тэмцээнийг Монголын мастер тогоочдын холбоо, Монголын кулинарын холбоо, Дэлхийн тогооч нарын холбоо, МҮХАҮТ, ХХААХҮЯ болон бусад мэргэжлийн холбоо, байгууллагуудтай хамтран зохион байгуулах гэж байна. Уг тэмцээний зорилго нь монгол үндэстний хоолын соёлыг олон улсад сурталчлах, монгол тогооч нарын ур чадварыг дэлхийд таниулах, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, худалдааг хамгийн их татдаг хоол үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршино.

Төв азид анх удаа олон улсын тогооч нарын тэмцээн болох гэж байгаагаараа онцлог. Одоогийн байдлаар ОХУ, БНХАУ, ХБНГУ, АНУ, БНСУ, Итали, Румын, Турк, Серби, Сири, Катар, Тунис, Польш, Швейцарь, Киргизстан, Казакстан, Узбекстан зэрэг орноос 100 гаруй тогооч нар оролцохоо илэрхийлээд байна. “ Chinggis Khaan’s Challenge Cup 2017” –ийн өмнө Манай улсын хувьд Залуучуудын аварга, Улсын аварга шалгаруулах тэмцээнүүдийг зохион байгуулна. Шалгарсан тогооч нар олон улсын тэмцээнд оролцох эрх авна.

“ Chinggis Khaan’s Challenge Cup 2017” олон улсын тогооч нарын тэмцээний үеэр “ Улаанбаатар цом-2017” буюу МУ-ын “Аварга тогооч” шалгаруулах уралдаан, “Монголын кулинарын фестиваль” буюу монгол үндэсний бренд хоолны шалгаруулалт, хоолны үзэсгэлэн зэрэг томоохон арга хэмжээнүүд болох юм. Энэхүү арга хэмжээнд Олон улсын 20 шүүгч ажиллана. Хүнсний үйлдвэрлэл эрхлэгчид, импортлогчид, ресторанууд, 21 аймгийн хоол үйлдвэрлэлийн салбарын төлөөлөл оролцоно гэж Монголын мастер тогоочдын холбооны ерөнхийлөгч Д. Буяндэлгэр, Монголын кулинарын холбооны ерөнхийлөгч Н. Хандсүрэн, Монголын мастер тогоочдын холбооны дэд ерөнхийлөгч Р. Батбаатар нар мэдээллээ.

Б.ӨЛЗИЙБАЯР

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд Эд Жэйгэрийг хүлээн авч уулзлаа


Ерөнхийлөгч Х.Баттулга Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эд Жэйгэрийг бүрэн эрхээ өндөрлүүлж эх орондоо бүрмөсөн буцах гэж байгаатай нь холбогдуулан өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэхдээ “Монгол Улс, Канад Улс уул уурхайн салбарт түлхүү хамтран ажиллаж ирлээ. Зөвхөн энэ салбарт бус хөдөө аж ахуй, спорт, ялангуяа өвлийн спортын салбарт хамтран ажиллах боломжтой. Хоёр орон газар нутаг, уур амьсгалын хувьд ойролцоо учир хөдөө аж ахуйн дэвшилтэт технологи хөгжүүлэх чиглэлээр хамтарч ажиллах боломжтой юм.

Миний бие Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байхдаа Канадын мэргэжилтнүүдтэй хамтран гар бие оролцож Баянхонгор аймгийн хоёр суманд “Шинэ сум” төсөл хэрэгжүүлсэн. Улаанбаатараас 800-1000 км алслагдсан хоёр сумын төвийг шинэчилж ашиглалтад оруулсан. Энэ бол бараг 100 жилийн дараа Монголын хөдөөд шинэчлэлт хийж хөгжлийн тэсрэлт болсон үйл явдал юм” хэмээлээ.

Мөн “Монгол орны нийт газар нутгийн дөнгөж найман хувь нь ой мод байдаг” гээд Канад Улсын ой мод ургуулж үржүүлдэг туршлагыг Монгол Улсад нэвтрүүлж хэрэгжүүлэх боломжид анхаарч өгөхийг Канадын талаас хүсч буйгаа хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ХАА, ой мод үржүүлэх салбарт хамтран ажиллах нь уул уурхайн салбарт хамтарч ажиллахтай дүйхүйц үйл ажиллагаа болохыг онцолж байсан юм.

Элчин сайд Эд Жэйгэр ХАА, банк, өвлийн спортын чиглэлээр Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх бүрэн боломжтойг онцлоод, ялангуяа мөсний хоккей Канад Улсад монголчуудын морь уралдуулж, бөх барилдуулдагтай ижил зан чанарт нь шингэсэн байдгийг сонирхуулж байлаа.

Categories
мэдээ нийгэм

Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Золжаргалын бие муу байна гэв

Image result for Соёлын гавьяат зүтгэлтэн Гомбын Золжаргал

Монголын үндэсний олон нийтийн радио телевиз (МҮОНРТ)-ийн редактор, Соёлын гавьяат зүтгэлтэн Гомбын Золжаргалын бие тун тааруу байгаа гэв. Хэд хоногийн өмнө тэрбээр тархины цус харвалт гэсэн оноштойгоор эмнэлэгт хэвтсэн байна. Наадмын өдрүүдэд урлаг уран сайхны нэвтрүүлгээ хөтлөөд инээж суусан тэрбээр юуны учир ийн гэнэт цус харвасан нь тодорхойгүй байгаа ажээ.

МҮОНТ-д сэтгүүлчээс эхлээд редакторын албыг олон жил хашиж, тус байгууллагаар нүүр бардам овоглодог цөөхөн уран бүтээлчийн нэг нь Г.Золжаргал. Тэрбээр 1983 онд хуучнаар ЗХУ-ын Эрхүү хотын Улсын их сургуулийн сэтгүүлчийн факултетыг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Сэтгүүлч Г.Золжаргал нь мөн МҮОНТ-д орчуулагч редактораар ажиллаж 30 гаруй уран сайхны киног Орос, Герман хэлнээс орчуулж, “Кино дэлгэц”, “Тойрон аялал” нэвтрүүлгийн 20 гаруй дугаар бэлтгэсэн байна. 1987 онд Монгол телевизийн Программ төлөвлөлтийн хэлтсийн дарга, 1989 онд Спорт эрүүл мэндийн хэлтсийн даргаар тус тус ажиллаж 120 гаруй сурвалжлага тэмдэглэл бэлтгэжээ. 1990 онд телевизийн уран бүтээлийн ГАЛ нэгдэл байгуулагдахад сурвалжлагчаар ажиллаж 40 гаруй сурвалжлага нийтлэл бэлтгэн Монголын сэтгүүлчдийн холбооны шилдэг уран бүтээлийн шагналыг хүртсэн байна. Мөн Япон орноор болон Герман орон цуврал сурвалжлагыг бэлтгэн 90 оны шилдэг сэтгүүлчийн шагнал хүртэж байв. Сэтгүүлч Г.Золжаргал 1992 оноос уран бүтээлийн Үдшийн хэмнэл студи байгуулан 2000 он хүртэл тасралтгүй ажиллахдаа залуучуудад зориулан 650 гаруй нэвтрүүлэг сурвалжлага бэлтгэжээ. Энэ хугацаанд хөдөөгийн залуус цуврал сурвалжлага, “Ярилцах цаг” ток шоу, “Би чадна” энтертаймент хөтөлбөрүүд бэлтгэж байлаа.

Categories
мэдээ нийгэм

Булган аймгийн Гурванбулаг сумын 140 гаруй өрх малтайгаа өөр сумын нутагт зусч байна

Image may contain: sky, mountain, cloud, outdoor and nature

Энэ зун гантай байгаагаас Булган аймгийн Гурванбулаг сумын 140 гаруй өрх 200 гаруй мянган малтайгаа өөр аймаг, сумын нутагт зусч байна. Зуншлагын байдал гайгүй гэж үзэж Өвөрхангай, Архангай аймаг, өөрийн аймгийн Могод, Хишиг-Өндөр, Орхон сумын нутагт малаа оторлож нүүж байгаа аж. Тус сумын бэлчээрийн 95,0 орчим хувь талхлагдаж чанар нь доройтож, цөлжилт эрчимтэй явагдаж байгааг мэргэжлийн байгууллага тогтоосон юм.

Categories
гадаад мэдээ

​АНУ-ын иргэдийг Хойд Солонгос руу аялахыг хориглоно

Related image

АНУ-ын пасспорт эзэмшигч иргэдийг Хойд Солонгос руу аялахыг хориглосон Засгийн газрын шийдвэр ирэх есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх гэж байна. Түүнчлэн Хойд Солонгост байгаа АНУ-ын иргэд товлосон хугацаанаас өмнө тус улсыг орхин гарахыг төрийн департментаас анхааруулав. Хоригоос сэтгүүлчид болон хүмүүнлэгийн ажилчид чөлөөлөгдөж болох аж.

АНУ-ын засгийн газар тус улсын иргэд Хойд Солонгост удаан хугацаагаар хоригдох эрсдэлийг тооцон аяллын хориг тавьжээ. Тухайлбал, АНУ-ын оюутан Отто Вармбиер Хойд Солонгост зурагт хуудас хулгайлсныхаа төлөө 15 жил хөдөлмөрийн лагерт хорих ял сонссон ч зургадугаар сарын 13-нд ухаангүй байдалтай иргэж ирээд нас барсан юм. Түүнийг Хойд Солонгост юу тохиолдож, ямар шалтгаанаар ухаангүй иргэж ирсэн нь тодорхойгүй хэвээр байна. Түүнчлэн Солонгос гаралтай Америкийн иргэд Хойд Солонгост очоод хоригдох тохиолдол олон гардаг юм.

Энэхүү хориг нь АНУ болон Хойд Солонгосын хооронд зөрчил нэмэгдсэнтэй давхцаж байна. Хориг жилийн хугацаанд хүчинтэй байх бөгөөд сунгах эсэхийг АНУ-ын төрийн департмент шийднэ.

Categories
мэдээ нийгэм

​Үндэсний оношилгоо эмчилгээний төв байгуулах төслийнхэнтэй уулзлаа

“Үндэсний оношилгоо, эмчилгээний төв байгуулах” МОН-8 төслийн хүрээнд Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, Бүгд Найрамдах Солонгос Улсын Экспорт – Импорт банкны ерөнхий менежер Сунг Чэ Үг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар “Үндэсний оношилгоо, эмчилгээний төв”-ийн барилгын ажлын явц болон одоо хийгдэж буй ажлуудын талаар төслийн барилгын ажлын гүйцэтгэгч “Боми Инженеринг энд Констракшн” ХХК-ийн захирал Юү Ду Хёнь танилцуулсан бол Экспорт – Импорт банкны ерөнхий менежер Сунг Чэ Үг нар Монгол Солонгос хоёр улсын Эрүүл мэндийн салбарын цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат энэ үеэр хэлэхдээ “Төв байгуулагдсанаар манай иргэд үзлэг, оношлогоонд хамрагдах гэж их мөнгө төлөн гадаад орныг зорих шаардлагагүй болж байна. Өөрөөр хэлбэл БНСУ-д ашигладаг орчин үеийн тоног төхөөрөмжийг энэ төвд суурилуулснаар өвчтөний онош зөрөхгүй болохоос гадна оношлогооны алдаанаас үүдэн гардаг нас баралтыг бууруулах, орон нутгийн болон эрүүл мэндийн үйлчилгээ дутагдалтай газарт илүү хүртээмжтэй, онцгой үйлчилгээ бий болох зэрэг давуу тал бий болох юм гэлээ.

Уулзалтанд Бодлого төлөвлөлтийн газрын дарга Д.Төмөртогоо, Сангийн Яамны Хөгжлийн санхүүжилтийн газрын Солонгосын асуудал хариуцсан зөвлөх Б.Энхмаа, “Үндэсний оношилгоо, эмчилгээний төв байгуулах” МОН-8 төсөл хэрэгжүүлэх нэгж Солонгос талаас Экспорт – Импорт банкны төлөөлөл болон “ҮОЭТ”-ийн барилгын ажлын гүйцэтгэгч “Боми Инженеринг энд Констракшн” ХХК, зөвлөх Жанглим консорциумын төлөөлөлүүд оролцлоо.

Categories
мэдээ цаг-үе

Ж.Бат-Эрдэнэ: Өмнөх Засгийн газрын алдааг засахын тулд татвар нэмэх шийдвэрт хүрсэн

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.


-УИХ-ын чуулган завсарлачихсан. Та юу хийж байна. Тойрогтоо буюу Булган аймагтаа ажиллаж байна уу?

-Сая сайхан наадамлалаа. Булган аймагтаа наадам зохион байгууллаа. Манай аймаг энэ жил сүүлийн гурван жилд амжилттай сайн уралдсан морьдоо цуглуулж шилмэл морьдын уралдааныг зохион байгуулсан.

-Таны морь улсад айрагдаж байсан байх аа. Энэ жил хурд хүч хэр байна?

-Өнгөрсөн 2011 онд улсын наадамд соёолон маань гурваар давхисан. Сая энэ жил эрлийз морьдын уралдаанд “булган бор”-ын үр төл улсын наадамд айрагдлаа. Булган аймгийн уяачдын холбоонд өмнө нь хоёр азарга өгсөн байсан юм. Нэг нь эндчихсэн. Нөгөө азаргаа сумдаараа тойруулж төлийг нь авахуулдаг. Эхнийх нь төл энэ жил сая улсын наадамд аман хүзүүдсэн. Булганчууд маань бөөн баяр л байна. Булган аймагтаа морин спортыг хөгжүүлэх, өв уламжлалыг нь зөв авч явах, уралдааныг зөв зохион байгуулалттай зохион байгуулахыг эрхэмлэж байна.

-Та багадаа хурдан морь унадаг байв уу?

-Би хурдан морь унаж байгаагүй. Аав маань нэгдүгээр баазын жолооч байсан. Тээвэрт явахдаа зундаа ах дүү бид хэдийг хамаатны айлуудад тараагаад хөдөө аваачдаг байсан. Булган, Өвөрхангай, Төв аймгийн Заамар гээд л ах дүүсийндээ орхиж үлдээн ажлын зах зухаас суралцуулдаг байсан. Зургадугаар сараас эхлээд наймдугаар сарын сүүл үед сэрүү орохоор л ирж авдаг байсан. Хүүхдүүд бид морь унаж, адуу, хонь хариулж малд сайн явдаг байлаа.

-Энэ уиХ шинээр бүрэлдээд нэг жилийг ардаа орхилоо. Жилийн хугацаанд ямар үр дүнтэй ажилласан гэж дүгнэхээр байна?

-Би урьд нь төрийн байгууллагуудад цөөнгүй жил ажилласан. Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байлаа. УИХ-д сонгогдоод төрийн түшээгээр ажиллахад төрийн албанд ажиллаж байсан туршлага маань ойр байсан болов уу. Бас хөдөө орон нутагт ажиллаж байсан. Миний хувьд сонгогч нартайгаа уулзаж санаа бодлыг нь сонсох, хуулийн ажлын хэсгийнхэнтэй орой болтол сууж ажиллах, чуулган, байнгын хорооны хурлуудын завсраар төсөл хөтөлбөрүүдтэй танилцах зэргээр ачаалалтай тун завгүй өнгөрүүллээ. Энэ жил чуулганаар олон хуулиуд батлагдан гарлаа. Хуулийн ажлын хэсгүүдэд орж ажиллалаа. Хоёр ч хуулийг өөрөө ахалж суусан. Миний санаачилсан хуулийн нэг болох авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгад авто замын чанарыг сайжруулахад хатуухан заалт өөрчлөлтийг оруулсан гэж үзэж байна. Нэгдүгээрт, техник технологи талаас нь хатуу харах, хоёрдугаарт хяналтыг сайжруулах, гуравдугаарт баталгаат засварын хугацааг нэг жил байсныг гурван жил болгосон. гурван жилийн хугацаанд зөвхөн гүйцэтгэгч компани хяналт тавиад зогсохгүй хяналт тавьдаг байгууллагад хариуцлагыг нь хамт хүлээлгэхээр болсон. Ингээд хяналтын инженерүүд хариуцлага хүлээдэг болж байгаа нь зөв механизм юм. үүнчлэн “Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль”-ийн төсөл уИХ-ын чуулганаар хэлэлцэж батлахад бэлэн болсон байгаа. Хуулийн төслийг боловсруулахын өмнө санал авч, малыг эрүүлжүүлэх, мал эмнэлгийн тогтолцоог боловсронгуй болгож, чанар хүртээмжийг сайжруулах, малын гаралтай түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар санал сонсож, гарц гаргалгааг ярилцаж байсан. уг хуульд төрийн механизмын хяналт шалгалтыг сайжруулахын тулд дээрээсээ доошоо чиглэсэн шууд босоо удирдлагатай болгож байна. Яамнаас гарсан шийдвэр сум, багийн тасгийн малын эмч дээр шууд очих бололцоо бүрдэнэ. урьд нь тухайн аймаг хүмүүсээ томилчихдог, хариуцлагыг тэр хавьдаа тооцдог байсан. Бразилийн эрүүл мэндийн салбарын сайдын хэлсэн алдартай нэг үг байдаг л даа. 150 сая малын нэг л тун вакцины хариуцлагыг би шууд хариуцна гэж хэлсэн үг байдаг. энэ нь хариуцлагын тогтолцоо маш сайн байгааг харуулна. Ер нь мал аж ахуйг хөгжүүлэхэд малын эрүүл байх эсэхээс шалтгаалаад малын ашиг шимийг хүртэх, эдийн засгийн эргэлтэд орох эсэх шалтгаалдаг. гадагшаа махаа экспортлоход малын өвчин саад тээг болж байна шүү дээ. Өнгөрсөн жил БнХау-ын мэргэжлийн хяналтын газрынхантай хамтарсан хэлэлцээр хийж гадагшаа мах гаргах тухай яг тохиролцож байтал манайд малын өвчин гарчихсан. тэгэхээр малын өвчлөлийг хүнийхээ хэмжээнд хүртэл анхаарч үзэн чанарын шаардлагыг сайтар тавихгүй бол эргээд малын махаар дамжин хүний эрүүл мэндийн асуудал ч яригдана. Үүнд хатуу хяналт тавьж төрийн механизмыг сайжруулахад анхаарсан хууль болсон гэж хэлэх байна.

-Манай улс Олон улсын Валютын санд хамрагдахын тулд долоон төрлийн татвараа нэмсэн. Улс орны эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал ямар байна вэ?

-2012-2016 он хүртэл эрх барьж байсан Засгийн газрыг улс орныг ийм хүнд байдалд оруулчихсаныг хараад үнэндээ зүхэх нь битгий хэл хэлэх ч үг олдохгүй харуусдаг. Өнгөрсөн хугацаанд 7.2 тэрбум ам.долларын өр зээл авсан байна. Хэрэв энэ мөнгө эдийн засагт зүй зохистойгоор хүрч наалдаж чадсан бол Монгол улсын хөгжил гайхалтай сайхан байх боломж байсан. Шулуухан хэлэхэд урьдах засгийн газрын алдааг засахын тулд татвар нэмэх шийдвэрт яах аргагүй хүрсэн. Манай ардын нам 60 гаруй хувийн рейтинг өндөртэй байсан бол жил хүрэхгүй хугацаанд доошоо ортлоо буулаа. Хэн ч гэсэн ард түмэндээ таалагдахгүй шийдвэр гаргахыг хүсэхгүй. гүйж яваад өөрийгөө дэгээдээд унагадаг хүн гэж байдаггүй. тэрэнтэй адилхан ард түмний итгэлийг авч гарч ирчихээд өөрөө өөрсдийгөө татаж унагаах шийдвэрүүдийг сайн дураараа гаргаад явах тэнэг хүмүүс биш. улс орны эдийн засгийг сэхээнд оруулахын тулд хүссэн хүсээгүй ийм шийдвэр гаргахаас аргагүй болоод шийдвэрлэсэн. одоо олон шалгалтууд хийгдэж байгаа. төрийн өмчит компаниудад шалгалт хийхэд маш их алдаатай зүйл илэрсэн. нэг их наяд төгрөгийн алдагдал гарсан. Хөгжлийн банк 1.3 их наяд төгрөгийн алдагдалтай. Монголбанкин дээр 3.5 их наяд төгрөгийн алданги гарсан. Ийм ноцтой байдал үүсгэснийг ард түмэн учрыг нь сайн мэдэхгүй байх нь аргагүй.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа МАН-ын шинэчлэлийг ярьж, намын удирдлагуудад хариуцлага тооцохыг шаардаж эхэллээ. Та үүнийг юу гэж харж байна?

-сая Ерөнхийлөгчийн сонгуульд дүн тавьсан ард түмэнд гомдоод байх зүйл алга. гагцхүү ийм хүнд нөхцөлд орхисон урьдын засгийн газарт хэлэх үг даанч алга. Ямар сайндаа Монголбанкны золжаргалыг шоронд хийгээч гэж хэлж байхав. Манай намын хувьд намын Их хурал удахгүй хуралдана. Хурлаар алдаа оноогоо ярилцаж дүгнэлтээ хийнэ. Ялагдал хүлээсэн юм чинь хариуцлага тооцох тухай тодорхой хэмжээгээр яригдах байх. Бодит байдал дээр 160 мянган гишүүнтэй намын дарга байна гэдэг маш их хариуцлага, шалгарч гарч ирэхээс эхлээд чадвартай хүний шинж, үнэлгээ юм. Манай намд шинэчлэл байнга л явагддаг. Хэдэн хүн гэнэтхэн нэг юм яриад шинэчилчихдэг ч биш. нэг хэсэг нь шинэчилнэ гэхээс илүүтэй намынхаа хурлаараа сайн, муугаа ярилцаж таарна.

-ОУВС-д манай улс хамрагдчихлаа. Яг ямар үр дүн гарах юм бэ?

-Хэрэв валютын санд орохгүй байсан бол ямар нөхцөлд байх байсан бэ гэвэл маш эрсдэлтэй, эдийн засаг зогсох аюулд хүрэхэд ойрхон ирсэн байсан. Бид зодуулж цавчуулсан ч хамаагүй улсынхаа эдийн засгийг сэргээх гэдэг сонголт дээр шийдэл гаргасан. валютын сан татваруудаа нэм, халамжийг хас цоорхой сав шиг байдгаа боль. Банкны системээ сайжруулахыг зөвлөсөн. Өөрсдөө очиж шалгалтаа хийнэ гэсэн. одоо удахгүй шалгалтууд хийгдэж эхэлж байна. Манай улс урьд нь зээл энэ тэрээр өчнөөн мөнгө орж ирэхэд дахин эргэж төлөгдөхгүй зам барих гэх мэт хөрөнгө оруулалтад зарцуулчихсан. Үүнийг зээл өгсөн нөхдүүд илхэн харж байгаа шүү дээ. түүнийхээ оронд байнгын эргэлт өгөхөөр эдийн засгийг хөдөлгөөнд байлгах хөрөнгө оруулалтад зарцуулсан бол үр дүн өндөртэй байх байсан. олон улсын валютын санд хамрагдсанаар төсөв эрүүлжиж, банкны системээсээ эхлээд эрүүлжиж эдийн засгийн хөгжил зөв голдрилдоо ороод явна гэсэн хүлээлттэй байна.

-Та тойрогтоо байнга ажиллаж байдаг гишүүдийн нэг. Ойрд ямар ажилтай сууна?

-Бид олон жилийн турш дээр дооргүй тавантолгой, оюу толгой, зам, дэд бүтэц зэрэг томоохон хөрөнгө оруулалтыг хангалттай ярьцгаалаа. Өнгөрсөн хугацаанд харахад орон нутагт иргэдийн амьжиргаа орхигдож ирсэн нь үнэн. Яг иргэддээ хүрсэн бодит хөрөнгө оруулалт, улсын дэмжлэг үгүйлэгдэж байгаа нь илт. сүүлийн жилүүдэд ажлын байр бодитоор нэмэгдсэн зүйл алга. Миний харж байгаагаар жижиг дунд үйлдвэрлэл, өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлж, гадагшаа экспортолдог байхыг зорих нь бодитой амьжиргаа гэж харж байна. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх төсөл дээрээ энэ зун сууж, бэлтгэл ажлаа хангана. Ингээд 2018 оны төсөвт тодорхой мөнгө суулгахыг зорьж байна. Хөдөө орон нутгаар яваад үзэхээр ногоо тарихаас эхлээд ажил эрхэлье гэсэн хүмүүс олон байна. Чухам яаж хийх учраа тэр болгон олохгүй байх шиг байна. Малынхаа ашиг шимийг боловсруулж эдийн засгийн эргэлтэд оруулах сонирхол малчдад байна. Үүн дээр л төрийн бодлого хэрэгтэй. Хүмүүсийг хувиараа аж ахуй эрхлэх, бизнесийн гараагаа эхлэхэд нь сургамаар байна.

-Та аймагтаа “Чацаргана” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа гэв үү?

-Би Булган аймагтаа “Чацаргана” хөтөлбөр санаачлан эхлүүлсэн байгаа. нэг иргэн нэг га талбайтай байя. нэг га-гаас жилдээ 20 гаруй сая төгрөгийн ашиг олно. нэг хүн жилдээ 20 сая төгрөгийн орлоготой буюу сарын хоёр сая орчим төгрөгийн цалинтай гэж бодоод үзэхэд болж байгаа биз дээ. “витафит” компани гэхэд ундааныхаа сиропоо гаднаас авч байна. Яагаад Монголоосоо авч байж болохгүй гэж. Бид иргэдээ сургаад дэмжээд өгвөл хийх, хөдөлмөрлөх үнэхээр сонирхол өндөр байна. Манай улс гаднаас заавал идэх төмсөө хүртэл авах ёстой биш. Хүнсний хэрэгцээгээ бүрэн хангачих боломж байна. тиймээс би жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх төсөл дээр маш нухацтай анхаарч байна. Ерөнхий сайдтай сая уулзаж ярилцахад дэмжиж байна лээ. Үүний сацуу боловсролыг дэмжих тал дээр анхаарахыг зорьдог. аймагтаа “оюутан зөвлөх” хөтөлбөрийг жил бүр хэрэгжүүлдэг. нэг чуулганы хугацаанд аймгаасаа шилдэг 10 гаруй хүүхдийг сонгон авч, өрийн ордонтой танилцуулж, төрийн ажил ямар байдлаар явдгийг танилцуулж, ажлын дөр суулгадаг. Шилдэг хүүхдүүд дотроосоо зарим нэгийг нь ажилд оруулах нь бий. одоо манай аймагт шижигнэсэн олон сайхан залуучууд ажиллаж байна шүү дээ. Ер нь би сардаа дор хаяж хоёроос дээш удаа Булган руугаа явсан байдаг юм билээ. Их ажлынхаа хажуугаар заавал орон нутагтаа анхаарч ажиллах үүрэгтэй гэж ойлгодог. аймаг, орон нутаг төсвөө батлахад нь хүртэл зөвлөж, уялдаа холбоотой ажиллахыг эрхэмлэдэг. орон нутагт урьд нь ажиллаж байсны хувьд төр засагтай уялдаа холбоотой ажилласнаар үр дүн сайн байна гэдгийг анзаарч ажилладаг.