Categories
мэдээ нийгэм

“Машин машинаар нь татсан тэрбум тэрбум төгрөгөөр өчнөөн цэцэрлэг барьчихаар боллоо” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.


Баасан гаригийн дугаарын тэргүүн нүүрээс “Онцгой албан татварын хууль хэрэгжсэнээс хойш машины үнэ хоёроос зургаан сая төгрөгөөр нэмэгджээ” хэмээх сурвалжлагыг сонирхон хараарай.

Улс төрийн хоёрдугаар нүүрнээс “Валютын сангийн хатуу шаардлагын хүрээн дэх “бөөрөнхий” үнэлгээ“, “МАН дахь залуус шинэчлэлийн хөдөлгөөнөө одоо л эхлүүлэхгүй бол оройтох нь байна шүү“, “Ц.Хуланг Ерөнхийлөгчийн зөвлөхөөр томиллоо” зэрэг нийтлэл, мэдээ мэдээллүүдийг хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг, нийгмийн нэгэн залуур чиг болж байдаг Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт нийтлэлч Ц.Баасансүрэнгийн “Машин машинаар нь татсан тэрбум тэрбум төгрөгөөр өчнөөн цэцэрлэг барьчихаар боллоо” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

Мөн улс төрийн тавдугаар нүүрнээс Эвлэрүүлэн зуучлалын талаар Ховд аймаг дахь анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Д.Алимаатай хийсэн ярилцлагыг унших боломжтой. Тэрбээр “Шүүхэд салахаар хандаж байгаа гэр бүлийн 50 хувь нь эвлэрээд гардаг” хэмээн хэлжээ.

Баримт, үйл явдлын долоодугаар нүүрнээс сүүлийн үед бага насны хүүхэд эцэг, эх, асран хамгаалагчийн хоромхон зуурын анхааралгүй, хэнэггүй байдлаас болоод цаг бусаар хорвоог орхиж байгаа талаарх сэрэмжлүүлгийг хүлээн авч уншаарай.

12 дугаар нүүрний “Хүмүүс” булангаас “Адууны тэнгэр буюу Очирын Чүлтэм” хэмээх дурсамжийг сонирхон хараарай.

Харин 13 дугаар нүүрний “Уран бүтээлч” булангаас уртын дуучин Б.Батцэцэглэнтэй хийсэн ярилцлагыг хүлээн авч уншаарай. Тэрбээр “Марко Поло” киноны хоёрдугаар ангид “Зээргэнтийн шил” хэмээх уртын дууг дуулж байсан” хэмээн бахархалтай дурсчээ.

Эдгээр болон бусад мэдээллүүдийн дэлгэрэнгүйг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлнэ үү. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ спорт

Украины боксчин ​В.Кличко зодог тайлна

Украины боксчин Владимир Кличко боксын спортыг орхиж зодог тайлах гэж байгаа тухайгаа албан ёсоор мэдэгдлээ. Тэрээр “Ийм шийдвэр гаргахын өмнө би хэдэн долоо хоног бодсон. Мэргэжлийн боксчны хувьд би чамгүй амжилтан гаргаж хүсэж мөрөөдсөн бүхэндээ хүрсэн. Тиймээс одоо спортоос өөр салбарт карьер хиймээр байна. Намайг дэмжсэн хүн бүрт баярлалаа. Ялангуяа гэр бүлийнхэндээ баярлалаа гэж хэлмээр байна ” хэмээн мэдэгдэлдээ бичжээ.

В.Кличко өнгөрсөн дөрөвдүгээр сарын 21-ны өдөр Их Британийн боксчин Энтони Жошуатай халз тулаж ялагдсан билээ.

Ю.ДЭЛГЭР

Categories
мэдээ нийгэм

​Шарилж, зэрлэг ургамал устгахад иргэд оролцож байна

Image result for Шарилж, зэрлэг ургамал устгахад

Нийслэлийн нутаг дэвсгэрт ‘’Хог хаягдлын тухай’’ хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор хөл газрын ургамал болон шарилж, зэрлэг ургамлыг устгах, тархалтыг хязгаарлах ажлыг өрнүүлж байгаа. Уг ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн хэмжээнд Нийтлэг үйлчилгээний дөрвөн газар болон иргэдийн бүлгүүд, аж ахуй нэгж байгууллагууд, иргэд, төрийн бус байгууллагууд болон Хууль сахиулахын их сургуулийн сонсогчид идэвхтэй оролцож байна. Өнөөдрийн байдлаар Нийтлэг үйлчилгээний газрууд хороодын иргэдийн бүлэгтэй хамтран нийт 320.260 м.кв талбайн шарилж, хөл газрын ургамлыг түүж, цэвэрлэлээ. Шарилж, хөл газрын ургамал түүх ажлыг хороод өдөр болгон зохион байгуулж байгаа бөгөөд ирэх есдүгээр сарыг хүртэл үргэлжлэх тул иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг цаашид идэвхтэй оролцохыг уриалж байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

​150 орчим сумдын нутгаар гантай, 50 гаруй суманд гандуу байна

Image result for суманд гандуу байна

Энэ зун хур бороо орохгүй, хэт халалтаас болж нийт нутгаар гандуу, хуурайшилт ихтэй байна. Мөн үүнээс шалтгаалж сүүлийн гурван сар ой, хээрийн түймэр гаймшгийн хэмжээнд хүртлээ дэгдсэн. Түймрээс шалтгаалж ойн амьтад суурьшмал нутгаасаа дүрвэж, төвийн бүс нутаг руу нүүдэлсэн. Үүний нэг жишээ нь хүр хорхой юм. Хуурайшилт, гандалт байгаль дэлхийд болоод хүнд ямар их хор уршигтайг дээрх шил тараалсан гамшгаас харж болох юм.

Одоогийн байдлаар Ховд, Говь-Алтай, Архангай, Өвөрхангай, Булган, Төв, Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Баянхонгор, Өмнөговь, Дорноговь, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын зарим нутгаар буюу нийт 150 орчим сумдын нутгаар гантай, 50 гаруй суманд гандуу байна.

Үүнтэй холбогдуулан ХХААХҮЯ бүх аймгийн ХХААГазраас зуншлага, ургацын төлөв байдал, мал өвөлжилтийн бэлтгэл ажлын урьдчилсан дүн мэдээг авч нэгтгэн дүгнэлт хийж төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Долдугаар сарын 20-ноос ихэнх нутгаар бороо орж байгаа тул энэ наймдугаар сарын 10 гэхэд бэлчээрийн ургац сайжрах аймаг, сумдын тоо нэмэгдэнэ.

Энэ жил улсын хэмжээнд нийт 1629 багийн 177,5 мянган малчин өрх бэлтгэлд нийлүүлэх мал махаа тооцон 66,0 сая толгой мал өвөлжих урьдчилсан тооцоо гарч, орон нутагт мал өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хийж байна гэж сайд хэллээ.

Энэ жил 517.4 мянган га-д тариалалт хийснээс үр тариа 391.6 мянган га-д, үүнээс улаанбуудай 367.2 мянган га-д, төмс 14.6 мянган га-д, хүнсний ногоо 7.2 мянган га-д, тосны ургамал 75.9 мянган га-д, тэжээлийн ургамал 25.7 мянган га-д, эмийн ургамал 1.9 мянган га-д, жимс, жимсгэнэ 287.1 га-д тус тус тариалсан.

Нарны хэт их халалт, хур тундасны дутагдлын улмаас бүх бүс нутагт тариалсан таримлын өсөлт саарч удааширснаар үр тариа, улаанбуудайн бутлалт байхгүй, намхан давжаа, жижиг товчин түрүү гарч улмаар нэгжээс хураан авах ургацын хэмжээ эрс буурах магадлалтай. Төмс, хүнсний ногоо, тэжээлийн таримлын ургац ч мөн ганд өртөж хураан авах ургацын хэмжээ төлөвлөснөөс 20 орчим хувиар буурахаар байна гэж ХХААХҮ-ийн сайд хэллээ.

Categories
гадаад мэдээ

​ОХУ-тай харилцаа муудвал Конгресс хариуцлагыг хүлээх ёстой гэв

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп энэ сарын хоёрны өдөр ОХУ-ын эсрэг хоригийг чангатгах тухай баримт бичигт гарын үсэг зурсан билээ. Америкийн төрийн тэргүүн олон нийтийн сүлжээнд энэ талаар бичихдээ хэрвээ АНУ, ОХУ-ын харилцаа улам муудах юм бол үүний хариуцлагыг Конгресс хүлээх ёстой хэмээн бичсэн байна. Д.Трамп сонгуулийн сурталчилгааны үеэр ОХУ-тай харилцаагаа сайжруулахад бэлэн байна гэдгээ мэдэгдэж байсан билээ.

Ю.ДЭЛГЭР

Categories
мэдээ спорт

Б.Болор-Эрдэнэ залуучуудын ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Финляндын Тампере хотод чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ үргэлжилж байна. Тэмцээний гурав дахь өдөр буюу өчигдөр эмэгтэйчүүдийн 51 кг-ын жинд Бат-Оршихын Болор-Эрдэнэ залуучуудын ДАШТ-ээс хүрэл медалийн эзэн боллоо.

Тэрбээр Тамперегийн дэвжээнд 1/8 шигшээд залуучуудын Узбекистаны Нодира Сабироваг 12:2-оор, шөвгийн наймд Энэтхэгийн Нандини Бажирао Салокег цэвэр ялж, хагас шигшээд ОХУ-ын Ксения Нежгоровад цэвэр ялагдсан.

Хүрэл медалийн төлөөх барилдаанд энэ жилийн өсвөр үеийн Пан-Америкийн аварга АНУ-ын Камерон Жайлен Геринийг нэг минутад оноогоор (12:2) цэвэр ялснаар Финландад Монголын багийн гурав дахь хүрэл медалийг авчирлаа.

Өнөөдөр эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд Бат-Очирын Болортуяа Украины Алёна Кремзертэй, 63 кг-д Энхсайханы Дэлгэрмаа Болгарын Юлиана Яневатай, 72 кг-д Бямбадоржийн Цэцэгбаяр Беларусийн Анастасья Зимианковатай 1/8 шигшээ барилдаанд тус тус хүч үзнэ.

Categories
мэдээ нийгэм

Зуслангийн бүсэд байгаа иргэдийг 22:00 цагаас хойш гэрлээ асаахгүй байхыг зөвлөв

Image result for Хүр эрвээхэйн тоо толгойгОХУ-ын Сибирийн ойн түймрээс дайжсан хүр эрвээхэйнүүд манай нутагт ихээр нүүдэллэн орж иржээ. Уг хүр эрвээхэйг устгах ажлыг хотын ойролцоох зуслангуудад хийж эхэлсэн байна. Хүр эрвээхэйн тоо толгойг багасгах, устгах ажил Найрамдал зуслангаас эхлэн Бэлх, Сэлх, Хадат вилла орчимд “Гэрлэн урхи”-аар үргэлжилж байна.

Ойн судалгаа хөгжлийн төвөөс хүр эрвээхэй олноороо байгаа бүсийг тогтоосны үндсэн дээр эдгээр газруудаас эхэлж байгаа ажээ. Мэргэжилтнүүд бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийг хордохоос сэргийлж ой модонд хор цацалгүй механикаар буюу гэрлээр урхи тавих аргаар барьж устгаж байгаа аж. Тиймээс зуслангийн бүсэд байгаа иргэдийг 22:00 цагаас хойш гэрлээ асаахгүй байхыг зөвлөж байна. Учир нь гэрэл рүү тэмүүлдэг энэ амьтан нь олон газарт гэрэл асаавал сарниж үргэдэг байна. Байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хүр эрвээхэйг устгахад зориулж энэ жилийн улсын төсвөөс 19 сая төгрөг төсөвлөжээ.

Хүр эрвээхэйн нүүдлийн оргил үе нь наймдугаар сарын дунд 10 хоног байх гэнэ. Үүнээс хойш байгалийн аясаар эрвээхэй өндгөө гаргаж, огт үзэгдэхгүй болох аж. Хүр эрвээхэй цөөн тоогоор танай гэрт орж ирсэн бол дараах зөвөлгөөний дагуу устгаарай.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр Гандантэгчинлэн хийдэд цам харайна

Related image

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хүрээ цам-Даншиг” наадам ирэх сарын 5, 6-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд болох гэж байна.

Даншиг наадмын нээлтийн ёслолын ажиллагаа маргааш буюу наймдугаар сарын 5-ны өдөр 11:00 цагт эхлэх бөгөөд нээлтийн дараа Соёмбот туг залах ёслол, Очирваань шүтээний тахилга гэх мэтчилэн бурхан шашны зан үйлийг үйлдэх юм байна.

Харин өнөөдөр /2017.08.04/ Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдэд Хүрээ жахар цамын хурал хурж, дотоод цам хоёр өдөр /2017.08.04.05/ харайх юм байна.

Ингээд “Даншиг-Хүрээ цам 2017” наадмын хөтөлбөрийг танилцуулъя.

08 дугаар сарын 04-ний өдөр, Баасан гараг

  • 09:00-18:00 Хүрээ жахар цамын хурал хурах, Дотоод цам харайна. /МБШТөв Гандантэгчэнлин хийдэд/

08 дугаар сарын 05-ны өдөр, Бямба гараг

  • 09:00-18:00, 21.00-07.00 Хүрээ жахар цамын хурал хурах.Дотоод цам харайна. /МБШТөв Гандантэгчэнлин хийдэд/
  • 09:00-20:00 Аялал жуулчлалын үзэсгэлэн /Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд/
  • 11:00-19:00 “Монголын гайхамшигт урлаг” 9 дүүргийн ардын авьяастнуудын урлагийн тоглолт, ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн соёлын өвийн “Дэлхийн өв-Монгол соёл” үзэсгэлэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд
  • 10:00-11:00 Сүсэгтэн олонд зориулсан ном айлдана. /Итгэл, Ганданлхавжаа, Ногоон дарь эх, Цагаан дарь эх/ Цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд
  • 11:00-11:10 “Даншиг наадам-Хүрээ цам”-ын нээлтийн ажиллагаа Төв цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд
  • 11:10-11:25 Соёмбот туг залах ёслол Төв цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд
  • 11.25-11:35 Мандал өргөнө Төв цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд
  • 11.35-11:45 Өндөр Гэгээний “Цагийг тохинуулагч залбирал” бүх нийтээр унших Төв цэнгэлдэх хүрээлэн,цамын талбайд
  • 11:45-13:00 Очирваани шүтээний тахилга /Тусгай хөтөлбөрөөр/ Төв цэнгэлдэх хүрээлэн,цамын талбайд
  • 13:00-14:30 Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэн,бөхийн талбайд
  • 13:10-14:00 Лам нарын тэмцээн. Унзад, голч нарын тэмцээн/тусгай хөтөлбөрөөр/ Төв цэнгэлдэх хүрээлэн,тусгайлан зассан талбайд
  • 14:00-15:00 Лам нарын тэмцээн. Ном хаях, мэтгэлцэх /тусгай хөтөлбөрөөр/ Төв цэнгэлдэх хүрээлэнд, тусгайлан зассан талбайд
  • 13:00-15:00 Лам нарын тэмцээн. Балин болон тосон урлалын тэмцээн/тусгай хөтөлбөрөөр/

Төв цэнгэлдэх хүрээлэн, тусгайлан зассан талбайд

  • 14:30-15:00 Урлагийн тоглолт /Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын ‘Colors of Mongolia” тоглолт/
  • 15:00-16:30 Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа, Төв цэнгэлдэх хүрээлэн,бөхийн талбайд
  • 16:30-17:00 Урлагийг тоглолт /Нийслэлийн Улаанбаатар чуулгын ‘Colors of Mongolia” тоглолт /Төв цэнгэлдэх хүрээлэнд/
  • 17:00-18:00 Хүчит бөхийн барилдааны гурвын даваа, Төв цэнгэлдэх хүрээлэн,бөхийн талбайд
  • 18:00-19:00 Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа, Төв цэнгэлдэх хүрээлэн,бөхийн талбайд

Төв цэнгэлдэх хүрээлэнд

  • 17:00-18:00 Хүчит бөхийн барилдааны гурвын даваа Төв цэнгэлдэх хүрээлэн, бөхийн талбайд
  • 18:00-19:00 Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэн,бөхийн талбайд

08 дугаар сарын 06-ны өдөр, Ням гараг

  • 09:00-20:00 Аялал жуулчлалын үзэсгэлэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд
  • 11:00-19:00 “Монголын гайхамшигт урлаг” 9 дүүргийн ардын авьяастнуудын урлагийн тоглолт, ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн соёлын өвийн “Дэлхийн өв-Монгол соёл” үзэсгэлэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд
  • 08:00-08:30 Бурхан багшийн Ринсрэл залах ёслол /тусгай хөтөлбөрөөр/ Төв цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд
  • 08:30-09:00 Өндөр гэгээний маани татах /тусгай хөтөлбөрөөр/ Төв цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд
  • 09:00-15:00 Хүрээ Цам харайх ёслол, Жахар цамын хурал/тусгай хөтөлбөрөөр/ Төв цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд
  • 15:00-16:00 Хүчит бөхийн барилдаан тавын даваа Төв цэнгэлдэх хүрээлэн, бөхийн талбайд
  • 16:20-17:00 Хүчит бөхийн барилдаан Зургаагийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэн, бөхийн талбайд
  • 17:20-18:00 Хүчит бөхийн барилдааны Долоогийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэн, бөхийн талбайд
  • 18:00-18:20 Хүчит бөхийн барилдааны наймын даваа Төв цэнгэлдэх хүрээлэн, бөхийн талбайд
  • 18:20-18:40 Даншиг наадам-Хүрээ цамын Үндэсний бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэн, шөвгөрсөн бөхчүүдэд Даншгийн цол үнэмлэх олгож, шагнал гардуулах, лам хуврагуудын тэмцээнд түрүүлж, удаалсан лам нарт шагнал гардуулна.Төв цэнгэлдэх хүрээлэн,бөхийн талбайд
  • 18:40-18:50 “Даншиг наадам- Хүрээ цам”-ын хаалтын ажиллагаа Цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд
  • 18:50-19:00 Залбирал ерөөл айлдах /тусгай хөтөлбөрөөр/ Цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд

08 дугаар сарын 07-ны өдөр, Даваа гараг

  • 08:00:13:00 Хүрээ жахар цамын хурал хурах, Гомбо, Чойжоо сахиус тахиж, Данраг хурна
Categories
мэдээ нийгэм

​Ази, Номхон далайн бүсийн орнуудын Иргэний нисэхийн ерөнхий захирлуудын хурал болно

Image result for Иргэний нисэхийн ерөнхий

Ази, Номхон далайн бүсийн орнуудын Иргэний нисэхийн ерөнхий захирлуудын 54 дүгээр хурал Улаанбаатар хотноо энэ сарын 7-11-ний өдрүүдэд зохион байгуулагдана. Энэ хуралд Ази, Номхон далайн бүсийн 50-аад орон, иргэний нисэхийн олон улсын 12 байгууллагын 500-гаад төлөөлөгч оролцох аж.

Ази, Номхон далайн бүсийн орнуудын Иргэний нисэхийн ерөнхий захирлуудын 54 дүгээр хурал (DGCA 54) манай улсад зохион байгуулагдсанаар Монгол Улсын нэр төрийг олон улсын тавцанд өргөх, Монгол Улсын иргэний нисэхийн салбарыг олон улсад сурталчлах, Ази, Номхон далайн бүсийн орнуудын хоорондын хамтын ажиллагааны цар хүрээг өргөтгөх, Иргэний нисэхийн олон улсын байгууллагатай хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

Categories
мэдээ нийгэм

Вокзалын арын автобусны буудал дээр тарвага борлуулж байсныг илрүүлжээ

Баянгол дүүргийн Вокзалын арын автобусны буудал дээр ил задгай тарвага борлуулж байсныг илрүүлжээ. Тодруулбал энэ сарын 3-ны өдөр Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хорооны байцаагч нар тус дүүргийн нэгдүгээр хороо, вокзалын арын автобусны буудал дээр ил задгай худалдаа хийж байсан иргэдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн байна.

Шалгалтаар иргэн Б.Баасанбаярын борлуулах гэж байсан гурван ширхэг тарвагыг илрүүлэн Зооноз судлалын үндэсний төвд хүлээлгэн өгчээ. Мөн албаныхан ойр орчмын талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэж ажилласан байна.