Categories
мэдээ нийгэм

Туулах чадвар сайтай автомашинуудыг хүлээлгэн өгөв

Батлан хамгаалахын сайдын А/211 тоот тушаал, Зэвсэгт Хүчний Жанжин Штабын даргын А/69 тоот тушаалаар Орхон аймгийн Зэвсэгт хүчний 186 дугаар ангид ашиглагдаж байсан ОХУ-ын туулах чадвар сайтай 10 ширхэг ЗИЛ-131 автомашиныг Онцгой байдлын албанд хүлээлгэн өгөхөөр болсон.

Эдгээр автоамшинуудыг Онцгой байдлын байгууллагад хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа өнөөдөр Орхон аймагт боллоо.

Тус ёслолын ажиллагаанд ЗХЖШ-ын ар тал, техник хангалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, инженер, хурандаа Б.Бямбаа, ОБЕГ-ын Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга, хошууч Я.Гантөмөр, Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын дарга, хошууч Ч.Цогбаяр, Орхон аймгийн ЗДТГ-ын Захиргаа удирдлагын газрын дарга Ш.Ганболд, Цэргийн штабын дарга, хурандаа Г.Батсуурь, Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын хурандаа Г.Ганбаатар, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн захирагч, хурандаа Жигжидсүрэн нарын албаны хүмүүс оролцов.

Онцгой байдлын байгууллагаас эдгээр автомашиныг ой, хээрийн түймрийн эрсдэл ихтэй аймгуудын Онцгой байдлын газруудад олгохоор болсон юм.

Тиймээс Нийслэлийн Онцгой байдлын газар, Аврах тусгай анги, Булган, Төв, Орхон, Баян-Өлгий, Хөвсгөл, Дархан-Уул, Сэлэнгэ, Хэнтий аймгуудын Онцгой байдлын газруудад тус бүр нэг автомашин хуваарилан, төв, орон нутгийн Онцгой байдлын газруудаас хүрэлцэн ирсэн жолооч нарт түлхүүрийг гардуулан өглөө гэж Орхон аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

​Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт тус бүр 20 жилийн ял оноолоо

Улсын Дээд шүүхээс Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэрэгт гэм буруутай гэж үзэн, Хаалттай дэглэмтэй хорих ангид тус бүр 20 жил хорих ял оноолоо.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 171 дүгээр магадлалтай, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Содномдаржаа, түүний өмгөөлөгч Л.Мөнхтөр, шүүгдэгч Ц.Амгаланбаатар, түүний өмгөөлөгч Д.Дашдорж, шүүгдэгч Т.Чимгээ, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Оюуны өмгөөлөгч Л.Энхсайхан нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцсэн юм.

Шүүх хуралдаанд ерөнхий шүүгчээр Ц.Зориг, шүүгчээр Д.Эрдэнэбалсүрэн, Б.Цогт, Б.Батцэрэн,Ч.Хосбаяр нар, улсын яллагчаар Г.Эрдэнэбат оролцлоо.

Дээд шүүх Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын өмгөөлөгчдийн гаргасан нэхэмжлэлийг хүчингүй болгож, өмнөх хоёр шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ хуулийн дагуу ажилласан гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Содномдаржаа, Т.Чимгээгийн гэр бүлийнхэн Дээд шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй Олон улсын хүний эрхийг хамгаалах байгууллагад хандана гэв.

Categories
мэдээ нийгэм

​Ар согоотод бэлчээрлэж байсан малаас шүлхийн шинж тэмдэг илэрчээ

Image result for Зуслангийн мал

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Ар согоотод бэлчээрлэж байсан малаас малын гоц халдварт шүлхий өвчний шинж тэмдэг илэрчээ. Иймд мал бүхий иргэд малаа дээрх чиглэл болон ойр орчимд бэлчээхгүй байхыг холбогдох газраас мэдэгдэж байна.

Мал эмнэлэг-Үржлийн албанд хандаж өөрийн эзэмшлийн малыг урьдчилан сэргийлэх үзлэг, тандалтад хамруулан өөрт болон бусдад учрах хохиролоос урьдчилан сэргийлж хамтран ажиллахыг уриалжээ.

Categories
мэдээ улс-төр

Б.Энх-Амгалан: Шадар сайдыг нууцаар чагнах, тагнах ажиллагаа явагдсан нь үнэн

Өнөөдөр Монгол Улсын Шадар сайдын ажлын албаны дарга, ахлах зөвлөх Б.Энх-Амгалан, зөвлөх А.Үйлстөгөлдөр нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Сүүлийн үед олон нийтийн сүлжээ, зарим цахим сайтуудаар Шадар сайд У.Хүрэлсүхийг нууцаар чагнасан, тагнасан гэсэн мэдээлэл цацагдаж эхэлсэн юм. Энэхүү асуудалтай холбоотойгоор Шадар сайдын ажлын албаны дарга Б.Энх-Амгалан “Шадар сайдыг нууцаар чагнах, тагнах ажиллагаа явагдсан нь үнэн. Тодруулбал, энэ сарын 3-ны өдөр дээрх асуудлаар бид Тагнуулын Ерөнхий газар, Авлигатай тэмцэх газарт албан бичиг явуулсан. Шадар сайдын зүгээс энэхүү асуудалд нухацтай хандаж, холбогдох хуулийн байгууллагад шалгуулах нь зүйтэй гэсэн чиглэл өгсөн. Одоогоор хууль, хяналтын байгууллагаар уг асуудал шалгагдаж байна” гэв.

Харин энэхүү асуудалтай холбоотойгоор Шадар сайдын зөвлөх А.Үйлстөгөлдөр “Энэ асуудал Шадар сайдад өнгөрсөн сонгуулийн санал хураалтын ажил явагдаж байх үеэр ирсэн нь үнэн. Бид Шадар сайдын өгсөн үүргийн дагуу Тагнуулын Ерөнхий газарт бичиг хүргүүлсэн. Энэхүү бичигт “Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн амь нас, эрүүл мэнд, нэр төрд халдах үйл ажиллагааг Монгол Улсын нэр бүхий иргэд зохион байгуулалттай явуулж болзошгүй гэж үзэж байгаа тул уг асуудлыг хууль ёсны хүрээнд нягтлан шалгаж, зохих арга хэмжээг яаралтай авна уу” гэсэн. Харин одоогоор бидэнд ямар нэгэн хариу мэдээлэл ирүүлээгүй байна. Яг одоогоор хууль хяналтын байгууллагууд нь шалгаж байгаа учраас ямар нэгэн тайлбар, асуултад хариулах боломжгүй байна” гэв.

Э.МӨНХ

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд оффшорын асуудлаар Сангийн сайдад хандлаа

Related image

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд оффшорын асуудлаар олон улсын байгууллагатай хамтрах асуудлаар Сангийн сайдад хандан өнөөдөр албан бичиг хүргүүллээ.

Уг албан бичигт “Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга манай улсаас оффшор бүсэд хууль бусаар байршуулсан хөрөнгийг буцаан авчирч өрийн дарамтыг багасгах чиглэлээр ажиллаж байна.

Энэ ажлын хүрээнд Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагын /OECD/ оффшор бүсэд хууль бусаар хөрөнгө байршуулахын эсрэг үйл ажиллагаа явуулдаг Татварын ил тод байдал, мэдээлэл солилцооны чиглэлээрх Дэлхийн форум /Global Forum of Transparency and Exchange of Information for Tax Purposes/ мөн татварын шударга тогтолцоог бүрдүүлэх Татварын суурийг багасгаж ашгийг зувчуулах /Base Erosion and Profit Shifting/ асуудлын эсрэг төсөлтэй хамтран ажиллахаар төлөвлөж байгаа юм.

Эдгээр байгууллагуудаас гишүүн болох саналыг 2012, 2016 онуудад манай талд тавьж байсан байна. Оффшор бүсэд хууль бусаар хөрөнгө байрших явдалтай тэмцэх ажлын хүрээнд эдгээр байгууллагуудад Монгол Улс нэгдэн орох асуудлыг судлан үзэж хэрэгжүүлэхээр ажиллана уу. Явцыг эргэж мэдээлэхийг хүсье. ” гэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Зам засварын ажилтай холбоотойгоор нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орчээ

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Богд Жавзандамбын гудамжны уулзварын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд автозамын хучилтын ажил хийгдэх тул 2017 оны наймдугаар сарын 5-ны өдрийн 06:00 цагаас 2017 оны наймдугаар сарын 7-ны өдрийн 06:00 цагийн хооронд автозамын зорчих хэсэг хаагдах болно.

Иймд тус замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний дараах чиглэлүүдэд түр хугацаанд өөрчлөлт орно. Үүнд:

1.Ч:8 “Зайсан-Цэцэг төв-Хайлааст”

Ч:42 “Сүлжмэл-Нарны гүүр-Зайсан”

Ч:45 “Ган хийц-ХМК-Зайсан”

Ч:52 “3,4-р хороолол-Тэнгис кино театр”

Ч:55 “Зайсан-Дэнжийн 1000-ЗГАБ-Согоотын гудамж” чиглэлүүд120 мянгат, Ажилчдын соёлын ордон, Дунд голын замаар орж Энхтайвны гүүрэн доогуур явжүндсэн замналдаа орно.

1.Ч:36 “Гачуурт-Офицеруудын ордон-Зайсан” чиглэл Төв цэнгэлдэх хүрээлэнгээр богино эргэж иргэдэд үйлчилнэ.

Мөн Зайсангаас Оргил худалдааны төв хүртэл 3 тээврийн хэрэгсэл богино эргэлтээр 5 минутын зайтай үйлчилнэ.

Иймд иргэд та бүхэн зураглалын дагуу зорчилтоо төлөвлөж нийтийн тээврийн үйлчилгээг авна уу.

Categories
мэдээ нийгэм

НОБГ байгалийн аюулт үзэгдэл, мал амьтны гоц халдварт өвчний үед ажиллах шуурхай штаб байгууллаа

НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР БАЙГАЛИЙН АЮУЛТ ҮЗЭГДЭЛ,   МАЛ АМЬТНЫ ГОЦ ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ҮЕД АЖИЛЛАХ  ШУУРХАЙ ШТАБ БАЙГУУЛАН АЖИЛЛАЖ БАЙНАНийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1, 22 дугаар хороонд мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан тус дүүргийн Засаг дарга 2017 оны А/363, А/365, А/369, А/370 дугаартай захирамжуудыг баталж 2 голомтын бүс, 2 устгалын цэг үүсгэн хорио цээрийн дэглэм тогтоож, дүүргийн Онцгой комиссын даргын 2017 оны 01 дүгээр тушаалаар “Шуурхай удирдлагын штаб”-ыг байгуулан холбогдох албан хаагчдыг томилж, 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна. Мөн нийслэлийн Онцгой байдлын газар “Мал амьтны гоц халдварт өвчний үед ажиллах шуурхай штаб” байгуулан 24 цагаар мэдээ, мэдээллийг боловсруулан удирдах дээд шатны байгууллагад хүргүүлж, үүссэн нөхцөл байдлыг удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байна.

Ajliin zuragshd ok huraldaan

ShdUstgahariutgal

Categories
мэдээ нийгэм

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх бүсчилсэн сургалт Говь-Алтай аймгийн төвд боллоо

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны ажлын алба /төсөл хэлэлцүүлэгч баг/ Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэхээр Баянхонгор аймгийн Баянхонгор, Богд, Галуут суманд 2017 оны 7 дугаар сарын 31-нээс 8 дугаар сарын 02-ны өдрүүдэд бүсчилсэн сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулсан билээ.

Тэгвэл Монгол Улсын Их Хурал; Монгол Улсын Ерөнхийлөгч; Монгол Улсын Засгийн газар; Төрийн алба; Шүүх эрх мэдэл; Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага гэсэн зургаан багц сэдвийн хүрээнд зохион байгуулж буй сургалт, хэлэлцүүлгийг Говь-Алтай аймагт үргэлжлүүлж байна.

Энэ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи бүсчилсэн сургалт өнөөдөр (2017.08.04) Говь-Алтай аймгийн төв Алтай суманд боллоо.

Сургалтад Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, ЗДТГ, аймгийн Прокурор, Шүүх, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Онцгой байдлын газар, Аудитын газар, Хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн зөвлөл, мөн Есөнбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тамгын газар болон 11 багийн ИНХ төлөөлөл, нийт 64 албан хаагчид хамрагдлаа.

Дээрх зургаан багц сэдвийн хүрээнд зохион байгуулсан сургалтын үеэр албан хаагчид зөвхөн тодруулга авахын зэрэгцээ бас иргэнийхээ хувьд саналаа илэрхийлж байсан юм. Тухайлбал, Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга М.Мянганбуу, аймгийн төвд сумын статус байх шаардлагагүй зөвхөн орон нутгийн статустай хот гэж байгаад захирагчийн ажлын алба байвал зохистой. Мөн 59-р зүйлийн 3 дахь хэсэгт, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг дөрвөн жилийн хугацаагаар сонгох бөгөөд тухайн шатны Хурлын төлөөлөгчийн 10 хувь нь төрийн жинхэнэ албан хаагч байж болно гэсэн санал хэлж байв.

Ийнхүү өнөөдрийн сургалт асуулт, хариултаар үргэлжилж, төсөл хэлэлцүүлэгч баг үргэлжлүүлэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи хэлэлцүүлгийг үдээс хойш иргэдийн дунд өрнүүлэх юм хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Шадар сайдын ажлын албанаас мэдээлэл хийнэ

Image result for Шадар сайдМонгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн ажлын албанаас хэвлэлийн хурал зарлалаа. Хэвлэлийн хурлаар цаг үеийн асуудлын талаар мэдээлэх гэнэ.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Шадар сайд У.Хүрэлсүхийг дагаж мөрдүүлсэн гэх бичлэг сошиал түгсэн билээ. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат иргэний хувиар ЦЕГ-т гомдол гаргаад байгаа юм.

Хэвлэлийн хурал 15:00 цагаас Үндэсний мэдээллийн төвд болох юм байна.

Categories
мэдээ спорт

​Олон улсын спортын хүүхдийн их наадам энэ сарын 12-17-ны өдрүүдэд зохиогдоно

Олон улсын спортын хүүхдийн VII наадам энэ сарын 12-17-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Гурав дахь удаагийн наадамд Монгол, ОХУ-ын Буриад, БНХАУ-ын ӨМӨЗО-ны нийт 1000 гаруй тамирчид спортын 11 төрлөөр өрсөлдөх юм. “Найрамдал” зусланд болох энэхүү наадам сагсан бөмбөг, волейбол, байт харваа, бокс, теннис, чөлөөт бөх, ширээний теннис зэрэг төрлүүдэд шилдгүүдээ тодруулна.