Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгтэй ярилцлаа.
-Эрүүл мэндийн сайдаар томилогдоод нэг жил болж байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд эрүүл мэндийн салбарт ямар өөрчлөлтүүд гарсан бол?
-Эрүүл мэндийн сайдаар томилогдоод жил орчим болж байгаа хэдий ч энэ хугацаанд эрүүл мэндийн салбарын цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох баримт бичиг боловсруулах, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох тал дээр анхаарч ажиллалаа. Мөн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг иргэдэд аль болох хүлээгдэл, чирэгдэлгүйгээр үзүүлэх, орчин үеийн оношилгоо эмчилгээний технологийг нэвтрүүлэх, иргэд эрүүл мэндийнхээ улмаас санхүүгийн эрсдэлд орохоос сэргийлэх чиглэлд анхаарсан нэг жил байлаа.
Тухайлбал, “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого 2017-2026”-г Засгийн газрын тогтоолоор батлуулсан нь эрүүл мэндийн салбарын хөгжлийн ирэх 10 жилийн ерөнхий зураглалыг гаргасан. Хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох хүрээнд “Нялх, балчир хүүхдийн хоол хүнсний бүтээгдэхүүний тухай” хуулийг УИХ-аар батлуулж, “Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулан, согтуу иргэдийг эрүүлжүүлэх асуудлыг эрүүл мэндийн байгууллагаас эргүүлэн цагдаагийн байгууллагад шилжүүлэх, “Засгийн газрын тусгай сангийн тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, “Эрүүл мэндийг дэмжих сан”-г сэргээх ажлыг амжууллаа. Түүнчлэн “Донорын тухай” хуулийн шинэчилсэн найруулга, “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний эрсдэлийн даатгалын тухай” хуулийн үзэл баримтлал, мөн үндэсний дөрвөн том хөтөлбөрийг боловсруулан батлууллаа. Үүний нэг нь “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр юм.
Дэлхий дахинаа хүн амыг өвдсөн хойно нь бус харин өвчлөхөөс сэргийлэх үйл ажиллагааг эн тэргүүн эгнээнд тавьж байгаа өнөө үед хүн амын эрүүл мэндийн асуудал дан ганц эрүүл мэндийн салбар, эмнэлгийн байгууллага эмч, эмнэлгийн мэргэжилтэнд холбогдох асуудал бус харин эрүүл зан үйлийг хэвшүүлэх нь өөрийнхөө эрүүл мэндийн төлөө өөрөө анхаардаг тогтолцоог бүрдүүлэх нь юунаас ч илүү чухал. Иймд 2017 оныг Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил болголоо. Энэ хүрээнд хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл аж төрөх зан үйлд сургах, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын эмч мэргэжилтнүүдийг сургах, дадлагажуулах зэрэг олон талт ажлуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Би эмч хүний хувьд өнөөдөр иргэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахаар гадаад орныг зорьж, үүнийхээ улмаас санхүүгийн эрсдэлд орж байгаад ихээхэн сэтгэл зовниж явдаг. Иймээс сайд болсноосоо хойш Монгол хүн эх орондоо дэлхийн жишигт нийцсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг санхүүгийн эрсдэлгүйгээр хугацаа алдалгүй чанартай авах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр нэлээдгүй анхаарал тавьж ажиллаж байна. Манай эмч, мэргэжилтнүүдийн мэргэжлийн ур чадвар, бусдаас дутахгүй гэдэгт би эргэлздэггүй. Харин үүнийг нь улам хөгжүүлэхэд төр, засаг анхаарч дэмжих хэрэгтэй байна.
-Ер нь хийнэ гэхээсээ илүү шалтаг тоочих байдал манайд элбэг. Та бүхэнд ч гэсэн амаргүй л байсан байх. Төсөв мөнгөнөөс эхлээд…
-олон жил иргэдийн бухимдлыг төрүүлж, чирэгдэл үүсч, цаашид амь насанд нь онцгой аюул учруулж байсан хэд хэдэн тусламж үйлчилгээний асуудлыг бүрэн шийдвэрлэсэн. тухайлбал, гемодиализийн тусламж үйлчилгээг төр, хувийн хэвшлийн түншлэлээр гүйцэтгүүлж, зардлыг нь төр хариуцсан нь олон үйлчлүүлэгчдийн талархлыг хүлээсэн ажил болсон. Мөн иргэн олон сая төгрөг зарцуулж, бөөр, элэг, ясны чөмөг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэдэг байсныг төрөөс хариуцдаг болгож иргэнд учрах санхүүгийн дарамтыг арилгалаа. Монгол улсад эмчилж чадахгүйн улмаас иргэн гадаад улсад оношлуулж, эмчлүүлэхээр зорчдог байсан өвчний жагсаалтаас долоон өвчнийг өөрийн эх орондоо эмчлэх боломжтой болгосон. Өндөр өртөгтэй мэс заслын тусламж, үйлчилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгсэл, протезийн зардлын эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй олгож, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх боломжоор төрийн өмчийн зургаан эмнэлгээс гадна хувийн хэвшлийн 12 эмнэлгийг хамруулах болсон. энэ нь мөн л иргэн өвчний улмаас санхүүгийн эрсдэлд ордог байсныг багасгаж, өндөр өртөгтэй тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж чадсан. тусламж, үйлчилгээний хүлээгдлийг бууруулахаар орон нутгийн үйлчлүүлэгч ихтэй улсын нэгдүгээр төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, гэмтэл, согог судлалын үндэсний төв, улсын гуравдугаар төв эмнэлэг, эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв зэрэг лавлагаа төвүүдийн үзлэг, оношилгооны кабинет, нэгжүүдийг уртасгасан цагаар ажиллуулж, тэнд ажиллах эмч, мэргэжилтний тоог нэмэгдүүлэн, төсөв, зардлыг нь бүрэн шийдвэрлэсэн. Хэрэгжүүлж буй олон талт үйл ажиллагааны үр дүнд эхийн эндэгдлийг өнгөрсөн оны мөн үеэс 2.5 дахин, 5 хүртэлх насны хүүхдийн нас баралтыг 1000 амьд төрөлтөд долоон промилоор бууруулсан, мөн нийт нас баралт, эмнэлгийн нас баралтыг бууруулж чадсан.
-Өнгөрөгч өвөл утаанаас үүдэлтэй ханиад томууны асуудал гарч байсан. Удахгүй өвөл болж мөн л утааны тухай улсаараа бид ярих болно. Эрүүл мэндийн сайдын хувиар утааны хор уршгийг бууруулах тал дээр ямар арга хэмжээ авч ажиллах вэ?
-Бид, томуу томуу төст өвчний чиглэлээр эрсдэлийн төлөвлөгөө гаргаж, өрхийн эрүүл мэндийн төвөөсөө эхлээд лавлагаа төв хүртэлх эрүүл мэндийн байгууллагын бүх түвшинд хэрхэн яаж ажиллахаас эхлээд бэлтгэл ажлыг хангаж ажиллаж эхэлсэн. энэ жил ямар ч байсан хүүхдүүдээ эмнэлгийн шалаар хэвтүүлэхгүй байх боломжит бүх арга хэмжээг авч байна гэж ойлгоорой. Мөн 45 хүнд тарих томуугийн эсрэг вакциныг нҮБ-ын Хүүхдийн санд захиалж, есдүгээр сард багтаан нийлүүлэхээр шаргуу ажиллаж байгаа. “Даян дэлхийн эрүүл мэнд” олон улсын байгууллагаас дэлхийн улс орнуудад хэрэгжүүлдэг томуугийн вакцинаар хангах төсөлд хамрагдаж, 175 мянан хүн/тун томуугийн вакциныг нэмэлтээр авахаар төлөвлөж байна.
-Төсөв мөнгөнөөс болоод царцаагдаад байсан эмнэлгийн барилгын ажлууд юу болж байгаа бол. Аймаг, сумдын хувьд түргэн тусламжийн машинуудаар бүрэн хангагдсан гэдэг мэдээлэл гарч байсан. Үнэн үү?
-Хэдийгээр улс орны эдийн засаг хямралтай байгаа хэдий ч Монгол улсын засгийн газраас 2017 онд эрүүл мэндийн салбарын төсвийг хасахгүйгээр батлуулсан. эрүүл мэндийн салбарт царцаагдаад байсан бүх барилга, зогссон байсан олон улсын бүх төсөл, хөтөлбөрийг хөдөлгөж, үйл ажиллагаа нь үргэлжилж эхэлсэн. тухайлбал, Кувейтийн сангийн буцалтгүй тусламж, санхүүжилтээр гэмтэл согог судлалын үндэсний төвийн харьяа түлэнхийн төвийн барилгын ажил амжилттай явагдаж, ирэх оны гуравдугаар улиралд иж бүрнээрээ ашиглалтад орно. Өмнөх засгийн газрын үед хийгдсэн гэрээнээс 3.8 тэрбум төгрөгний хэмнэлттэй гэрээ хийгдсэн юм. нийслэлийн Хан-уул дүүрэгт баригдах 300 ортой төрөх эмнэлгийн барилгын тухайд засгийн газрын 2017 оны 120 тоот тогтоолын дагуу “томо бюлдинг” ХХК нь барилгын ажлыг иж бүрэн дуусгах концесс эзэмшигч болсон. тэд 2019 оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад оруулах учиртай. Энэ мэтчилэн олон эмнэлгийн барилгын ажил үргэлжилж байна. түүнчлэн 2017 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дөрвөн тэрбум 452 сая төгрөгөөр аймаг, сумдын автомашины парк шинэчлэлтийг иж бүрэн хийсэн. аймаг, нийслэлийн 169 сумын эрүүл мэндийн төв, алслагдсан хорооны эрүүл мэндийн төвийн түргэн тусламжийн автомашиныг шинэчилсэн. одоо түргэний машингүй нэг ч сумын эмнэлэг байхгүй.
-“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд шинжилгээ авч эхэлсэн. Энэ ажил ямар шатандаа яваа бол. Элэгний өвчлөлийг бууруулах тал дээр яам ямар бодлого барьж ажиллаж байгаа вэ?
-Монгол улсын хүн амын дунд хепатитийн вирусын халдварын тархалтыг хязгаарлан хепатитийн с вирусын халдварын шинэ тохиолдлыг 2020 он гэхэд таслан зогсоож, хепатитийн вирусээс үүдэлтэй элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдрын шалтгаант нас баралтыг эрс бууруулах зорилго тавьсан. зорилгын хүрээнд “бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг батлуулсан юм. Хөтөлбөр өнгөрөгч тавдугаар сараас улсын хэмжээнд албан ёсоор эхэлсэн. Хөтөлбөр хоёр үе шаттай 2020 он хүртэл үргэлжилнэ.
2017 онд хүн амын эрсдэлт бүлэг болох 40-65 насны 510 мянга гаруй буюу нийслэл хотын 240 мянга, аймагт 260 мянга орчим иргэдэд в, с вирусын илрүүлэг шинжилгээнд оруулахаар шийдвэрлэсний дагуу үйл ажиллагаа явагдаж байна. 2018 онд 65-аас дээш насны болон 40 хүртэлх насны эрүүл мэндийн даатгалд хамрагдсан иргэдийг хамруулна. Иймд орхигдож байна гэж санаа зоволтгүй, бүх насны иргэн элэгний вирусын халдварыг илрүүлэх шинжилгээнд хамрагдана гэсэн үг юм. вирусын халдварын эрт илрүүлэг, шинжилгээний хувь одоогийн байдлаар улсын хэмжээнд 40 гаруй хувьтай буюу нийт 230 гаруй мянган хүн хамрагдсан. тодруулбал, говь-алтай, архангай, говьсүмбэр зэрэг аймгууд 70 гаруй хувьтай хамрагдсан. Дорноговь, Дундговь, завхан, орхон, сэлэнгэ аймгууд зорилтод насны нийт иргэдийн 50 хувиас дээш хувийг шинжилгээнд хамрагдсан. нийт илрүүлэг шинжилгээнд хамрагдсан иргэдийн 17.5 хувь нь вирусын халдвартай илэрч байгаа урьдчилсан тоон мэдээлэл байна. Бид зөвхөн оношилж, илрүүлээд зогсохгүй эмчилгээний асуудлыг бүрэн шийдвэрлэсэн. нийт таван төрлийн эмийн төлбөрөөс сар бүр 210 мянган төгрөг хөнгөлж байгаа. Монгол улсад с вируст халдварын эмчилгээний эм бүртгэгдэж, иргэд эмчилгээнд хамрагдаж эхэлснээс хойш одоо 18 мянга 700 гаруй хүн эмчилгээнд хамрагдаж, элэгний архаг үрэвсэлтэй үед 99 хувь, элэгний хатууралттай үед 95 хувийн эмчилгээний үр дүнтэй байна.
-Мөн хавдрын шинжилгээг үнэгүй хийхээр болсон гэдэг мэдээлэл гарч байна. Үнэгүй шинжилгээнд хамрагдахын тулд яах ёстой вэ. Ер нь хавдрын өвчлөл манай орон аюулын харанга дэлдээд байгаа л даа?
-эрүүл мэндийн яамнаас ХнХЯ-тай хамтран “Даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах журам”-ыг боловсруулж, нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор батлуулсан. Журмаар эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж даатгуулсан 40, 45, 50, 55, 60, 65 настай даатгуулагч урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамрагдана. Даатгуулагч урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний хамрагдахдаа урьдчилан сэргийлэх тусламж, үйлчилгээний гурван багцаас зөвхөн нэгийг сонгон товлолт хугацаанд хамрагдана. Даатгуулагч товлосон хугацаанд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний багцад хамрагдах тохиолдолд өөрөөсөө ямар нэгэн төлбөр төлөхгүй бөгөөд тусламж, үйлчилгээг авахдаа эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, иргэний үнэмлэх, амбулаторийн үзлэгийн карт гэсэн гурван баримт бичгийг бүрдүүлнэ.
-Таныг элэгний В, С вирус тоолох эмнэлгийн жагсаалтад өөрийн хувийн эмнэлгээ оруулсан байна гэдэг мэдээлэл гараад байсан. Энэ үнэн үү?
-надад хувийн эмнэлэг байхгүй. нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн энэ оны долдугаар тогтоолоор Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих “элэгний вирусын идэвхжил” тодорхойлох лабораториудын сонгон шалгаруулах тухай” асуудлыг шийдвэрлэсэн. энэ сонгон шалгаруулалтыг эрүүл мэндийн яам хийдэггүй. эрүүл мэндийн нийгмийн даатгалын ерөнхий газраас ажлын хэсэг байгуулж, вирусын идэвхжлийг тоолох лабораторийн сонгон шалгаруулалт зарлаж, хүсэлтээ ирүүлсэн 31 лаборатораториос 22 лаборатори тэнцсэн байсан. Бид харин аймаг, дүүргүүдийг эдгээр лабораториудад ачааллыг тэнцвэржүүлж, жигд хуваарилсан. Ер нь “элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг баталсан засгийн газрын тогтоолд манай яам хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд мэргэжил аргазүйгээр хангаж, хяналт тавих үүрэгтэй тул бид сонгон шалгаруулалтад тэнцсэн лабораториудад хяналт тавьж ажиллаж байгаа.
-Засгийн газрын зүгээс эрүүл мэндийн салбарт ямар бодлого барьж ажиллах вэ?
-Юуны түрүүнд анхан шатны тусламж үзүүлж байгаа өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийг чадавхижуулж, санхүүжилтийг нэмэгдүүлэх, санхүүжилтийн олон үүсвэртэй болгож, дан ганц төсвөөс бус эрүүл мэндийн даатгалаас санхүүжилт олгодог болгох ажлыг эхлээд байна. Мөн өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөр үзүүлэх тусламж үйлчилгээний жагсаалт багцыг нэмэгдүүлж, өдрийн эмчилгээ хийх, оношилгоо шинжилгээ хийх боломжийг бүрдүүлэхэд анхаарч байгаа.
төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын даатгалын санхүүжилтийн ялгааг арилгах чиглэлд анхаарч байна. Хэрвээ энэ ялгаа арилбал иргэн өөрөө эрүүл мэндийн байгууллагаа сонгон үйлчлүүлэх боломж улам нэмэгдэж, эмнэлгүүдийн өрсөлдөх чадвар сайжирч, төрийн өмчит эрүүл мэндийн байгууллагуудын ачаалал ч буурна. Бид сая нийслэлийн мэс заслын тусламжийг хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад хуваарилсан хуваарийг шинэчлэн баталсан. Ингэхдээ иргэдээс илүү төлбөр авахгүйгээр тусламжийг үзүүлэх шийдвэр гаргасан. одоо гэмтлийн тусламж үйлчилгээг мөн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудаар гүйцэтгүүлэх асуудлыг судалж байгаа. Мөн уламжлалт анагаах ухааны салбараа улам хөгжүүлж, монгол уламжлалт анагаах ухааныг гадаад улс оронд “Бренд” болгон таниулах, экспортлоход ч анхаарч ажиллах болно.