Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Улаан хувьсгалч ба усанд ордог хувьсгалч” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэн гарлаа.

“Цагдаа болон албаныхан гудамжинд худалдаа эрхлэгчдийн лангууг хүчээр буулгалаа” хэмээн “Өдрийн сурвалжлага” буланд онцолжээ.

Шийдэлд хүрээгүй МАН-ын бүлгийн хоёр өдрийн хурлын эргэн тойрондхын дэлгэрэнгүйг хоёрдугаар нүүрээс уншаарай. Мөн Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Олонхийн бүлэг өөрсдийнхөө Засгийн газрыг өөрсдөө авч явах үүрэгтэй” гэжээ.

Улс төрийн нүүрнээс УИХ-ын гишүүн Н.Учралтай хийсэн ярилцлагыг унших боломжтой.

Баримт, үзэл бодол” нүүрт НЭРТ НИЙТЛЭЛЧ Б.Цэнддоогийн “Улаан хувьсгалч ба усанд ордог хувьсгалч” НИЙТЛЭЛ гарчээ.

“Баримт, үйл явдал” нүүрнээс Нийслэлийн удирдлагуудыг огцрохыг шаардаж 1500 гаруй хүн шаардсан талаарх мэдээллийг унших боломжтой. Мөн Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын хүний нөөц, захиргаа удирдлагын ахлах мэргэжилтэн Ж.Наранхишигтийн “Шүүх үнэнийг тогтоож өгнө гэдэгт итгэж байна” хэмээх ярилцлага нийтлэгджээ.

“Гуам арал руу цохилт хийхийн өмнөх анхааруулга байсан гэнэ” хэмээн Дэлхийн мэдээ онцолжээ.

“Багш нар цалингаа нэмүүлэхийг шаардаж жагссан ч ажил хаяахгүй гэв” хэмээх сурвалжлага 11 дүгээр нүүрт гарчээ.

“Багш” нүүрт МУИС-ийн Философи шашин судлалын тэнхимийн зөвлөх профессор, доктор Т.Дорждагва “Соёл хэмээх үзэгдэл бол хүн байх шалгуур үзүүлэлт юм” хэмээх ярилцлага нийтлэгдлээ.

“Дэвжээ” нүүрнээс “Багануур” ХК, “Дүнжингарав” дэвжээний бөх, Монгол Улсын Өсөх идэр начин Ч.Батчулууны “Тав давчихаад туг тойроход гүйж харайх байтугай хуруугаа гозолзуулах тэнхэл үлдэггүй юм, уг нь” хэмээх сонирхолтой ярилцлагыг уншаарай.

“Цэн тогоруу сүрэглэсэн ногоон талаар давхисаар Цэцэн Сартуулын нутагтаа амгалан мориллоо” хэмээх Аян замын тэмдэглэлийг 12 дугаар нүүрнээс уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлын газрын даргаар Ж.Чүлтэмсүрэнг томиллоо

Ж.Чүлтэмсүрэнг томиллоо

Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар Нийслэлийн Онцгой байдлын газрын даргаар онцгой байдлын хурандаа Ж.Чүлтэмсүрэн томилогдлоо.

Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бригадын генерал Г.Ариунбуянгаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр нийслэлийн Онцгой байдлын газарт ажиллаж үүрэгт ажлыг нь хүлээлгэн өгсөн байна.

Categories
мэдээ нийгэм

“Өөлд бэйсийн хүрээ” судалгааны тайлан хэвлэгдлээ

Image result for Соёлын өвийн төвБСШУСЯ-ны харьяа Соёлын өвийн төв, БНСУ-ын Соёлын өвийн судалгааны хүрээлэн “Монгол нутаг дахь түүх, соёлын үл хөдлөх дурсгал болох сүм хийд, уран барилга, архитектурын дурсгалыг 3D цахим хэлбэрээр баримтжуулах, техникийн зураг боловсруулах, мэргэжилтэн бэлтгэх” тухай хамтын ажиллагааны санамж бичгийг өнгөрөгч 2015 онд байгуулжээ.

Энэ хүрээнд 2015-2016 онд Архангай аймгийн Өлзийт сумын төвд орших Өөлд бэйсийн хүрээний Цогчэн дуган, Жүд дацан, Цамын асар зэрэг гурван барилгад хийгдсэн 3D хэмжилт, судалгааны ажлын үр дүнг нэгтгэсэн тайлан хэвлэгдлээ. Тайланг танилцуулах арга хэмжээ БСШУСЯ-нд болсон бөгөөд БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлого зохицуулалтын газрын дарга Н.Болд тэргүүтэй холбогдох албаны хүмүүс оролцсон юм. Энэ удаагийн судалгааны тайлан бол монголын эртний түүх барилга, архитектурын дурсгалын бүртгэл баримтжуулалтыг уламжлал шинэчлэл хослуулан, орчин үеийн багаж, тоног төхөөрөмж ашиглан 3D цахим хэлбэрээр хийсэн хамгийн анхны ажлын үр дүн аж. Түүнчлэн хоёр талын хамтарсан баг 2016 онд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын нутаг дахь Үнстийн хийдийн Цогчэн дуганы хэмжилт, судалгааг хийсэн бөгөөд тайлан энэ оны сүүлээр хэвлэгдэх юм байна. Хамтын ажиллагааны санамж бичгийн хүчин төгөлдөр хугацаа 2016-2020 он бөгөөд энэ хугацаанд улсын болон аймаг, нийслэлийн хамгаалалтад орсон эртний түүхт уран барилга архитектурын дурсгалын бүртгэл баримтжуулалтыг хийж, мэдээллийн сан бүрдүүлэхээр ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

ХХААХҮ-ийн сайдын нэрэмжит грантад шалгарсан бүтээлүүдийн нэрс тодорлоо

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын 2017 оны А-36 дугаар тушаалаар баталсан “Салбарын судалгаа, хөгжлийн ажилд грант олгох” журмын дагуу хүлээн авсан бүтээлүүдийн нэрс тодорлоо. Тодруулбал, грант горилж мал аж ахуй, мал эмнэлэг, газар тариалан, хүнс, хөнгөн үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн эдийн засаг, техникийн чиглэлийн нийт есөн бүтээлийг ирүүлсэн. Бүтээлүүдийг шинжлэх ухааны багтаамж буюу технологийн түвшин, техник эдийн засгийн үзүүлэлт, зах зээлийн эргэлтэд орох чадамжийн түвшин буюу үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, ашиглах бодит боломж, ижил төстэй технологи, бүтээгдэхүүн үйлчилгээнээс давуу тал, өрсөлдөх чадвар, нэмүү өртөг бий болгож буй түвшин зэрэг шалгуур үзүүлэлтийг хангасан байдлаар нь үнэлгээ өгөн шалгаруулж грант олгохоор шийдвэрлэсэн байна. Үүнд:

  1. ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн Газар тариалан ургамал хамгааллын тэнхимийн ахлах багш, доктор (Ph.D) О.Отгонцэцэг удирдагчтай “Таримлыг ургуулах зохиомол орчны судалгаа”
  2. ХААИС-ийн Инженер технологийн сургуулийн багш, доктор (Ph.D) Д.Баатархүү удирдагчтай “Нарны зайгаар ажиллах худгийн насосны ажиллагааг автоматжуулах”
  3. ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн Механик мехатроникийн салбарын дэд профессор, доктор (Ph.D) Я.Рэнчинванжил удирдагчтай “Хүндийн хүчний өдөөгчийн үйлчлэлийг судлан, хэрэглээнд нэвтрүүлэх туршилт судалгаа, хөгжүүлэлт” сэдэвт бүтээл тус тус шалгарчээ.
Categories
мэдээ улс-төр

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо Засгийн газрыг огцруулах эсэхийг хэлэлцэж эхэллээ

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаж эхэллээ. Хуралдаанд 19 гишүүн оролцохоос 16 нь иржээ. Тус байнгын хороогоор Ерөнхий сайдыг огцруулах эсэх тухай хэлэлцэж байгаа юм.

МАН-ын УИХ дахь 30 гишүүн Засгийн газрыг огцруулах ёстой гэж үзэж, гарын үсэг зурж, УИХ-д өргөн мэдүүлсэн. УИХ-ын Дэгийн тухай хуулиар Засгийн газрыг огцруулах бичиг өргөн барьснаас хойш УИХ-ын ээлжит бус чуулганыг долоо хоногийн дотор зарлаж, Төрийн байгуулалтын байнгын хороог хуралдуулах учиртай.

Categories
мэдээ нийгэм

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн Хөдөлмөрийн баатар П.Дамдинд хүндэтгэл үзүүллээ

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн Монгол Улсын Аж үйлдвэрийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Хөнгөн, хүнсний үйлдвэрийн яамны сайд асан П.Дамдинг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.

Уулзалтын эхэнд ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор шагнуулсанд баяр хүргэхийн ялдамд үргэлж өөрийн үнэтэй туршлагаасаа салбарынхандаа хуваалцаж, зөвлөж байхыг хүсэв. Мөн салбар яамны хийж хэрэгжүүлж буй ажил, цаашдын зорилтын талаар товч мэдээлэл өгсөн юм.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар П.Дамдин “Энэ шагнал намайг биш салбарыг минь үнэлсэн шагнал юм. Хүнс хөнгөн үйлдвэрийн салбарт 30 жил ажиллалаа. 1960-1968 онд Аж үйлдвэрийн яамны сайдаар ажиллаж байсан. Тухайн үед хүнд, хөнгөн болон хүнсний салбарын бүх үйлдвэр АҮЯ-нд харьяалагддаг байв. Улмаар 1961 онд МАХН-ын 14-р их хурлаас шийдвэр гарснаар шинэ уурхай, дулааны цахилгаан станцууд, өндөр хүчдэлийн шугам сүлжээг барьж байгуулан, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх болсон байна. Үүний үр дүнд ТЭЦ2, ТЭЦ3, ТЭЦ4 болон Дархан, Чойбалсан, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцууд болон Шарын гол, Багануур, Адуунчулууны нүүрсний уурхайнуудыг шинээр барьж чадсан” гэв.

Categories
мэдээ нийгэм

Хязгаарлалт тогтоосон бүс рүү хоол хүнс, эм тариа зэргийг чөлөөтэй нэвтрүүлж байна

Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Морингийн даваа буюу нисэхийн зурвасын хойд хэсгийн суурьшлын бүсэд шүлхий өвчний улмаас хөл хорио тогтоогоод байгаа билээ. Тус хэсгийн нийт 12 км радиуст хөл хориог тогтоосон бөгөөд голомтоос гадагш гарах хөдөлгөөнийг хорьж, гаднаас дотогш хоол хүнс, эм тариа зэрэг зүйлийг холбогдох мэргэжилтнүүдийн хяналтан дор нэвтрүүлж байгаа юм.

Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч М.Цэвэлмаа ”2017 оны намдугаар сарын 25-нд голомтоос дуудлага ирсэн. Дуудлагын дагуу мал эмнэлгийн эмч нартай ирж үзлэг хийгээд дээж аван шинжлэхэд шүлхий өвчний шинж тэмдэг илэрсэн. Ингээд 2017 оны наймдугаар сарын 26-нд хотын даргын захирамж гарсанбайгаа. Бид энэхүү захирамжийн дагуу ажиллаж байна. Хөл хорио тогтоосноос хойш өвчний шинж тэмдэг нэмж илрээгүй” гэв.

Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын ахлах байцаагч Б.Цогтоо “Морингийн давааны баруун, зүүн талд 4 км, гэр хорооллын урдаас хойш 4 км нийт 12 км радиуст хязгаарлалтын дэглэм тогтоосон байгаа. Энэ хэсэгт нийт 16 постод онцгой байдал, мэргэжлийн хяналт, цагдаа, мал эмнэлэг, зооноз судлал зэрэг мэргэжлийн байгууллагын ажилтан алба хаагчид ажиллаж байна. Хязгаарлалт тогтоосон газар буюу Морингийн даваанд 740 орчим айл өрхийн 2300 гаруй иргэн амьдардаг. Голомтоос ямар нэгэн зүйлийг гаргахыг хорьсон. Гаднаас хоол хүнс, эм тариа оруулах зэргийг албаныхны хяналтан дор чөлөөтэй нэвтрүүлж байгаа. Мэргэжлийн байгууллагууд ариутгалын бодисын нөөцөө хангалттай татчихсан гэр хорооллын бүсийн гудамж талбайг ариутгаж байна” гэлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Э.Болорчулуун: Баянзүрх дүүргийн газрын алба хэвийн ажиллаж байна

Баянзүрх дүүргийн Газрын албанд үүссэн болоод одоогийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун тайлбар өглөө.

Тэрбээр хэлэхдээ “Баянзүрх дүүргийн Газрын албаны үйл ажиллагаа хүндрэл чирэгдэлгүй, хэвийн үргэлжилж байсан. Гэтэл 2017 оны 6 дугаар сард Засаг дарга Д.Пүрэвдаваа хууль зөрчиж, хүнсний технологийн инженер мэргэжилтэй шинэ хүнийг Газрын албаны даргаар давхардуулан томилж, ажиллуулсан. Бид тухайн томилогдсон иргэнд хууль зөрчиж ажиллаж болохгүй, үнэт цаас болсон газар эзэмших эрхийн гэрчилгээ, өмчлөх эрхийн гэрчилгээн дээр гарын үсэг зурах боломжгүй гэдгийг нь хэлээд тамга тэмдгийг нь хурааж авчирсан. Үүнийг тамга тэмдгээ авч зугтаасан мэтээр иргэдэд буруу ташаа ойлгуулж байна. Д.Пүрэвдаваа дарга өмнө нь 2013 онд мөн Газрын албаны даргыг хууль бусаар тавьж байсан.” гэлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд 2017 оны 8 дугаар сарын 24 өдрийн А-624 тоот захирамж гарган, Баянзүрх дүүргийн Засаг даргын хууль бусаар давхардуулан томилсон томилгоог хүчингүй болгож, хууль ёсны дагуу томилогдсон шинэ дарга нь ажлаа хүлээн авсан байна. Ийнхүү хоёр сар гаруй хугацаанд хуримтлагдсан иргэдийн захирамжаас бусад өргөдөл гомдлыг цаг алдалгүй шийдвэрлэж эхэлжээ. Иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах болон өмчлүүлэх захирамжийг газрын тухай хуулийн 21.5-т заасны дагуу тухайн дүүргийн Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэнэ гэсэн байдаг. Гэтэл тус дүүргийн Засаг даргын асуудал эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаагаас иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах болон өмчлөх эрхийн захирамж гарахгүй байгаа юм.

Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун “Нийслэлийн газрын албаны зүгээс газар дээр нь очиж үзээд энэ хугацаанд иргэдэд хүндрэл учруулахгүйн тулд үйлчилгээний төвүүдээр мэдээлэл өгч, ажилласан. Одоо Баянзүрх дүүргийн Газрын албаны ажил хэвийн явагдаж байгаа.” хэмээлээ гэж Нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хотын дарга хууль бусаар газар олгосон захирамжуудыг хүчингүй болголоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ажлаа авсан даруйдаа нийтийн зориулалттай орон сууцны хороолол дунд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчмын газарт орон сууц, конторын барилга барих зориулалтаар газар олгохыг хориглосон захирамж гаргасан билээ. Мөн цаашид Улаанбаатар хотын суурьшлын бүсэд шинээр газар олгохгүй байх захирамжийг гаргасан. Эдгээр ажлууд нь Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Ухаалаг төлөвлөлт, ил тод газрын харилцаа” зорилтын хүрээнд хийгдэж буй ажлуудын эхлэл байсан юм.

Нийслэлд хоёр болон түүнээс дээш жилээр эзэмшиж буй газраа ашиглаагүй иргэд олон байдгийн дээр эзэмших эрхийн зөрчилтэй иргэд, аж ахуйн нэгжүүд байсаар байна. Эзэмшлийн газраа хуулийн хугацаанд ашиглаагүй, газар эзэмших эрхийг олгохдоо зарим нэг хууль тогтоомжийг зөрчин олгосон байдал нь иргэдийн дунд газрын наймаа дэлгэрэх, авилга, хээл хахуулийн үндэс болж байгааг хотын дарга анхааралдаа авч, хууль бус олгогдсон газруудыг цэгцлэх ажлыг эхлүүлээд байна.

Өмнө нь хотын дарга эзэмшлийн газраа хуулийн хугацаанд ашиглаагүй 219 иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг цуцалсан бол энэ удаа хууль зөрчин олгосон 3 газрын захирамжийг хүчингүй болголоо. Тухайлбал 2012-2014 онуудад олгогдсон, нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Маршалын гүүрний зүүн талд амралт, зугаалгын зориулалтаар 7 га газрыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд эзэмшүүлсэн нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 2, 36 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн тул Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/942 дугаар захирамжийн хавсралтын 13 дахь хэсгийг хүчингүй болгосон байна. Мөн нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт судалгаа, эрдэм шинжилгээний зориулалтаар 55 мянган м2 газрыг “Сүрлэг-Ордон” ХХК-д эзэмшүүлсэн болон Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт судалгаа, эрдэм шинжилгээний зориулалтаар 19 мянган м2 газрыг иргэн Э.Мөнхбаатарт эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 33.1.2-т болон 29.1, 29.2, 29.3-т заасныг тус тус зөрчсөн тул хүчингүй болголоо.

Цаашид Хотын дарга 2020 хүртлэх үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгагдсан нийслэлийн нутаг дэвсгэрийн газрын ашиглалт, хуваарилалтай холбоотой зорилтуудыг хэрэгжүүлэх үүднээс хууль бус газар олголттой хатуу тэмцэхээ илэрхийллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

АН-ын УИХ дахь бүлэг Засгийн газарт хариуцлага тооцох нь зүйтэй гэж үзжээ

ЗурагУИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдаж, Засгийн газарт хариуцлага тооцох нь зүйтэй гэж үзжээ.

АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэхдээ “УИХ дахь Ардчилсан намын бүлэг Засгийн газрыг огцруулах асуудлыг нухацтай авч үзэж Л.Болд гишүүнээр ахлуулсан ажлын хэсгийг томилон МАН-ын байр суурийн зөрүүтэй байгаа хоёр талтай уулзаж мэдээлэл авсан . Мөн түүнчлэн Ардчилсан намын Улс төрийн зөвлөлөөс намын бүлэгт ирүүлсэн зөвлөмж зэргийг үндэслэн Засгийн газарт хариуцлага тооцох нь зүйтэй гэсэн шийдвэрт хүрч нэгдмэл байр суурьтайгаар чуулганы хуралдаанд оролцохоор шийдвэрлэлээ. Бүлгийн хуралдаанд зургаан гишүүн оролцсон бөгөөд томилолттой байгаа гурван гишүүнд мэдээлэл өгч саналыг нь сонссон” гэв.