Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарим хүнд цэргийн дээд цол хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр зарим хүнд цэргийн дээд цол хүртээлээ.

Онцгой байдлын ерөнхий газрын дарга,
бригадын генерал Түвшингийн Бадралд хошууч генерал, БХЯ-ны Төрийн нарийн
бичгийн дарга, хурандаа Халзанхүүгийн Батбилэгт бригадын генерал,
Тагнуулын ерөнхий газрын Цэргийн тагнуулын газрын дарга, хурандаа
Наваансүрэнгийн Ганболдод бригадын генерал цол тус тус хүртээв.

Цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж гардуулан өгөв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Маргааш 11.00 цагт чуулган хуралдана

Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцсон тогтоолын төслийг УИХ-ын даргад хүлээлгэн өглөө. Тодруулбал, Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын үр дүнд олонхийн санал авсан Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж байна. Ийнхүү Сонгуулийн нэгдсэн хуулийн дагуу тогтоолын төслөө УИХ-ын дарга М.Энхболдолд өргөн мэдүүллээ. УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаан энэ сарын 10-ний өдрийн 11.00 цагт хуралдахаар товлогдсон гэв.

Б.УРНАА

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулга 50,61 хувиар ялалт байгууллаа

Сонгуулийн Ерөнхий хороо дөнгөж сая 2017 оны Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтын албан ёсны дүн мэдээг танилцууллаа. Энэ удаагийн сонгуулийн сонгогчийн нэрсийн жагсаалтад бичигдсэн сонгогчийн тоо 1,990,797 байжээ. Дахин санал хураалтын сонгуулийн ирц 60,7 хувь байсан аж. Үүнээс АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 611,226 сонгогч буюу 50,61 хувийн санал авсан байна. Харин МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 497,067 сонгогчийн санал буюу 41 хувийн санал авчээ. Иймээс одоо СЕХ-ноос “нийт сонгогчдын олонхийн саналыг авсан АН-аас нэр дэвшигч Х.Баттулга Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх тогтоол гаргаснаа УИХ-д өргөн мэдүүлэх” ажээ.

Б.УРАН

Categories
мэдээ соёл-урлаг

Энэ цагийн залуусын сонсох дуртай 10 дуу

Image result for Рок поп хамтлагууд

Улс, орны ирээдүй болсон залуучуудын хамгийн их сонсох дуртай 10 дууг уншигч таньд хүргэе. Та ч гэсэн эдгээр дуунуудаас сонсож байсан биз ээ.

1. Сүүлийн үед бие даасан уран бүтээлээрээ залуусыг байлдан дагуулж буй Киви хамтлагийн дуучин Укагийн “Маргаашийн нарлуу хамт аялах уу” дуу залуусын дунд хит болж байна.

2. Эвлэг хоолойгоор цээлхэн дуулах Б.Аззаяа охины “Сүүн далай ээж” хэмээх дууг сонсох дуртай залуус их болжээ.


3.Монголын нэртэй рок поп хамтлагуудын нэг Guys-ыхны эрт гаргаж байсан уран бүтээлүүдийг сүүлийн үед залуус шимтэн сонсох болсон. Мөн шинэ уран бүтээлүүд нь ч хит болсоор байгаа юм.


4.Аугаа яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнгийн шүлэг, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, орчин цагийн залуусын сонсдог ихэнх хит дууны аяыг зохиосон Л.Балхжавийн аялгуу “Үзэсгэлэнт минь” хэмээх уран бүтээлийг “Харанга” хамтлаг, тэр дундаа Лхагваа дуулсан нь энэхүү уран бүтээлийг хит болгохоос өөр ялтай билээ.


5. “Микроны босс” киноны дуу, Big Gee-ийн шинэ уран бүтээл “Хурдаа нэм” хэмээх хип хоп уран бүтээл эрчээ авсаар л байна.


6. “Лемонс” хамтлагийн дуунд дургүй хүн цөөн байх. Энэхүү уран бүтээл нь тус хамтлагийн хамгийн эрэлтэй, залуусын дунд хит болсон юм. Удахгүй болох “Playtime” амьд хөгжмийн тоглолтод дуулагдах биз.


7. Залуу уран бүтээлч Чойжоогийн намуухан, аялгуулаг дуунуудыг сонсох дуртай залуус бий.

8. Лумино хамтлагийн ах нар ч амьдралд ойрхон уран бүтээлийг хит болгож чадах юм. Цаг үеэ мэдэрсэн энэхүүү уран бүтээлийг хөдөө, хээр, зугаалгаар явах гэж буй залуус хамгийн ихээр сонсож байна.


9. Алдар Камертон хамталгийн сүүлийн үеийн уран бүтээл хуучны дуу шигээ хит болсоор байна.

10. Амьд хөгжим сонирхогч залуусын нэгдэл Соlors хамтлагийн уран бүтээл хит болж чадсаар байна.

Э.МӨНХ

Categories
мэдээ улс-төр

​АН-ынхан “Ялалтын талбай”-д баяраа тэмдэглэнэ гэв

Image result for Ардчилсан нам

Ардчилсан намынхан ялалтын баяраа “Ялалтын талбай”-д тэмдэглэхээр болжээ. Тус намын удирдлагууд, гишүүд, дэмжигчид урьдчилсан дүнгээр ялалт байгуулаад буй Х.Баттулгын хамт өнөөдөр 18.30 цагт ялалтын баяраа тэмдэглэх юм байна. Яг одоо тайз засч байгаа талаар эх сурвалж мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

​Европ дахь Монголчуудын санал өнөө оройны нислэгээр ирнэ

Image result for Санал хураалтын дүн

Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргийн 1,983 хэсгийн хороо Ерөнхийлөгчийн дахин санал хураалтын дүн мэдээгээ Сонгуулийн Ерөнхий Хороонд бүрэн ирүүлжээ. Өчигдөр оройны байдлаар Ховдын нэг хэсгийн хорооны мэдээ ирээгүй байсан нь өнөөдөр өглөө ирсэн гэнэ. Харин Европын оронд байгаа Монголчуудын өгсөн санал өнөө оройны 23:00 цагийн нислэгээр ирэх юм байна. Уг нь өнөөдөр өдөр ирнэ гэж СЕХ-ны дарга хэлж байсан. Гэвч Туркээс ирэх онгоцны нислэг саатсан учраас ийнхүү хойшлогджээ. Энэ саналыг тоолж, саналын дүнд нэгтгэн оруулсны дараа олон нийтэд сонгуулийн урьдчилсан дүнг мэдээлэх аж.

Б.УРАН

Categories
мэдээ улс-төр

МАН-аас мэдэгдэл хийлээ

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшсэн М.Энхболд олон нийтэд хандан мэдэгдэл хийлээ. Тэрбээр ” Сонгуулийн санал хураалтыг дүнг би хүндэтгэн хүлээн авч байна. Намайг дэмжсэн Монголын ард түмэндээ, миний сонгуульд ажилласан намын гишүүд, дэмжигчиддээ чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Манай нам хэдийгээр энэ сонгуульд амжилт гаргаж чадаагүй ч гэсэн бид бүхэн ард түмнийхээ өмнө амласан, хийж эхлүүлсэн ажлаа бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийн төлөө хичээн зүтгэх болно” гэв.

Categories
мэдээ нийгэм

Хоолны хордлогот халдвар ба хоолны хордлого

Image result for хоолны хордлого

Баяр ёслолын үеэр хоолны хордлогын тоо эрс нэмэгддэг нь бараг бичигдээгүй хууль болсон гэвэл нэг их хэтрүүлэг болохгүй байх. Иймд хоолны хордлогын шинж тэмдэг, хэрхэн эмчлэх болон урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар энгийн зүйлсийг мэддэг байхад илүүдэхгүй.

Хоолны хордлогот халдвар

Хоол хvнсний хамтаар стафилококк, стрептококк г.м. өвчин үүсгэгч янз бүрийн бактери -ууд хүний биед орсны улмаас үүсдэг эмгэгүүдийг хоолны хордлогот халдвар гэж нэрлэдэг. Ингэхдээ өвчин үүсгэгч бактериуд нь гэхээсээ илүүтэйгээр тэдний ялгаруулдаг хорт бодисууд нь өвчин үүсгэгч гол хүчин зүйл болдог.

Хоолны хордлогот халдвар нь хоолны хордлогоос юугаараа ялгаатай вэ?

Хоолны хордлого нь хортой мөөг, жимс г.м. хортой бүтээгдэхүүн, эсвэл хүнсний бүтээгдэхүүнд шингэсэн химийн хортой бодисоор үүсгэгддэг.

Шалтгаан

Бичил биетүүдээр халдварлагдсан мах, сүүн бүтээгдэхүүн, салат зэргийг хэрэглэсний улмаас хоолны хордлогот хордлого үүсдэг. Халдвартай бүтээгдэхүүнүүдээс гадна хоол, хүнсний бүтээгдэхүүнийг бэлдэх, хадгалах горим алдагдасны улмаас хордлогот халдвар үүсч болно. Тухайлбал, хүнсний бүтээгдэхүүн, хоолыг дулаан байр саванд хадгалах нь өвчин үүсгэгч бичил биет үржих таатай орчныг бүрдүүлдэг.

Өвчин үүсгэгч бактериудыг дотор нь бүхэлд нь тархаж үржих нөхцөл бүрдүүлдэг махан таташ, нухаш, цусан хиам, царцаамал г.м. бүтээгдэхүүн, мөн хурдан мууддаг бүтээгдэхүүнүүдийг хасах температурт удаан биш хугацаагаар хадгалж байх хэрэгтэй.

Шинж тэмдэг

Хоол, хүнсний бүтээгдэхүүнээр дамжин орсон, хүний биед ялгарсан хортой бодисууд нь ходоод, нарийн болон бүдүүн гэдэсний салст бүрхэвчийг үрэвсүүлдэг / гастроэнтероколит /. Үрэвслийн улмаас гэдэсний шингээх, боловсруулах чадвар нь алдагдан, хөдлөх үйл ажиллагаа нь нэмэгддэгээс гадна гэдэсний бактерийн тэнцвэргүйжил үүсч болно.

Эдгээр өөрчлөлт нь халдвартай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэснээс хойш гол төлөв 2-5 цагийн дараа илэрдэг бөгөөд дараах шинж тэмдэгтэй байдаг, үүнд:

– гэдэс өвдөх
– дотор муухайрах
– бөөлжих
– гүйлгэх. Хоногт 10-15 удаа хүртэл. Эхэндээ шингэрсэн өтгөн, дараа нь усархаг ялгадас.
– биеийн халуун 37,5-39 градус болтол нэмэгдэнэ, халуурах
– бие сульдах
– чичрүүдэс хүрэх

Гол төлөв нэг хоногийн дараанаас бие нь сайжирч эхэлж байгааг хүн мэдэрдэг

Эмчилгээ

Хордлогын эхэн үед ходоод угаах нь хамгийн үр дүнтэй арга гэж үздэг. Үүний тулд 2%-ийн хүнсний содын уусмалыг 1,5 литрийг /тус бүрт нь цайны халбага хүнсний сод хийсэн 5-6 стакан ус/ уугаад бөөлждөг. Ингэж бөөлжүүлэхэд шингэний дутагдал бий болж болзошгүй тул 15 минут тутам хоолны халбагаар буцалсан ус, эсвэл хоросол ууна. Хоногт 1,5-2 литр шингэн уух хэрэгтэй.

Мөн идэвхжүүлсэн нүүрс уух нь сайн байдаг. Ингэхдээ 2-3 цаг тутамд 4 шахмал эм ууна. Гэхдээ хоногт 12 шахмал эмнээс илүү уух хэрэггүй.

Эмчийн зааваргүйгээр левомицетин г.м. хүчтэй антибиотик хэрэглэх гэсний хэрэггүй. Учир нь левомицетин нь олон тооны гаж нөлөөтэй хүчтэй, хортой антибиотик юм. Эмчийн зааваргүйгээр тунг нь хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд цусны найрлаганд өөрчлөлт орох, мэдрэлийн системт согог үүсэх зэрэг гаж нөлөө үзүүлж болзошгүй.

Орчин үед энтерол, эрсе-фурил зэрэг гаж нөлөө багатай эмүүд гарч ирсэн байгаа. Эдгээрийг ч эмчийн жорын дагуу хэрэглэх хэрэгтэй.

Дараахь тохиолдолд эмчид заавал хандах хэрэгтэй, үүнд:

– гэдсээр өвдүүлж байгаа янз нь мухар олгой г.м. эмнэлгийн яаралтай туслалцаа шаардлагатай өвчний шинж тэмдэг байж болзошгүй үед

– өвчин нь 1-2 хоногоос илүү үргэлжилж, гэдсээр хүчтэй өвдөх, энэ хугацаанд 38 түүнээс дээш тогтмол халуурах

– нүдний цагаан шар өнгөтэй болох, шээсий өнгө хүрэн болох, өтгөний өнгө цагаан болох

– 1-2 өдрөөс илүү хугацаанд дотор муухайрч бөөлжүүлэх, бөөлжис цустай, эсвэл кофений тунамал шиг өнгөтэй гарах

– хоногт 10, түүнээс олон удаа гүйлгэх, дотор нь салтс, эсвэл цус байх

– нүүр шөвийж, нүд хүнхийх, шүлс өтгөн, зунгааралдсан болох. Уусан шингэн тогтохгүй, эсвэл шингэн юм ууж чадахаа байх.

Урьдчилан сэргийлэлт

Юуны өмнө хоол, хүнсний бүтээгдэхүүн хадгалах горимыг дагах хэрэгтэй. Үүний тулд Дэлхий Эрүүл Мэндийн Байгууллагын мэргэжилтнүүдийн боловсруулсан доорх зөвлөгөөг дагах хэрэгтэй.

1.Хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа муудсан шинж тэмдэг байгаа эсэхийг нь сайтар шалгаж байх хэрэгтэй. Хөлдөөсөн, пастержүүлсэн бүтээгдэхүүнээс хордлого авах магадлал бага.

2.Хоолыг сайн болгож байх хэрэгтэй. Халуунаар болгох явцад өвчин үүсгэгч бүх бичил биетүүд устах ёстой бөгөөд ингэхийн тулд бүтээгдэхүүн нь бүхэлдээ халах ёстой. Хөлдөөсөн шувуу, мах зэргийг эхлэн гэсгээсний дараа болгож байх хэрэгтэй. Ингэхгүй тохиолдолд бүтээгдэхүүн нь бүхэлдээ халахгүй байх эрсдэлтэй.

3.Болгосон хоолыг удаалгүйгээр идэж байхыг хичээ.

4.Болгосон хоолыг хадгалах шаардлага гарсан бол тохирсон дулааны горимыг дага. Өвчин үүсгэгч бичил биетүүдийн хөгжил нь +60 градусаас дээш , +10 градусаас доош температурын үед зогсонги байдалд ордог. Харин +10-аас +60 градусын хоорондын горим нь хоол, хүнсний бүтээгдэхүүн хадгалахад тохиромжгүй.

5.Болгосон хоолыг дахин хэрэглэхийн өмнө сайтар халааж байх шаардлагатай. Хоол нь бүхэлдээн 70 градусаас доошгүй температур хүртэл халсан байх ёстой.

6.Түүхий болон болсон бүтээгдэхүүнийг хооронд нь холилгүйгээр тусгаарлаж байх хэрэгтэй. Тухайлбал, түүхий мах хэрчсэн хутга, “гампанзан” дээр болсон бүтээгдэхүүнийг жижиглэхдээ ашиглахгүй байх г.м. Ингэснээрээ нян халдварлах боломжгүй болгоно.

7.Хоолыг шавьж, мэрэгч г.м. амьтадаас сэргийл.

8.Зөвхөн цэвэр, эсвэл буцалгасан усыг хэрэглэж байх. Хүүхдийн хоолыг хийхдээ нэн анхааралтай, болгоомжтой байх хэрэгтэй.

Хоолны хордлого

Шалтгаан

Бичил биетүүд бус харин амьтны болон ургамлын гаралтай муудсан бүтээгдэхүүнийг хэрэглэсний улмаас хоолны хордлого үүсдэг. Мөн хортой химийн бодис агуулдсан бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэснээс үүсч болно.

Шинж тэмдэг

Хоолны хордлогын шинж тэмдэгүүд нь хоолны хордлогот халдварын үед илэрдэг шинж тэмдэгтэй төстэй. Үүнд:

– дотор муухайрах, бөөлжих

– гэдэс өвдөх

– гүйлгэх /хоногт 10-15 удаа хүртэл/

– халуурах /37,5-39/

– тахикарди буюу зүрхний цохилтын тоо нэмэгдэх

– артерийн даралт буурах

– ухаан алдах

– шөрмөс татах

Анхны тусламж

Юуны өмнө хүн юунд хордсоныг тодорхойлох хэрэгтэй. Үүний тулд хүний өөрийнх нь болон ойр дотныхноос нь асуух, бөөлжисний үнэр байдлыг нь ажиглах хэрэгтэй. Хэрэв хордосноос хойш 2-4 цагаас бага хугацаа өнгөрсөн бол ходоод угаах нь хамгийн сайн арга. Үүний тулд хүнсний содын 2% уусмалыг 1,5 литрийг /тус бүрт нь цайны халбага хүнсний сод хийсэн 5-6 стакан ус/ уугаад бөөлжих хэрэгтэй. Ходоодыг бүрэн цэвэрлэхийн тулд ахин нэг удаа цэвэрлэх нь сайн гэж үздэг.

Мөн идэвхжүүлсэн нүүрс уух нь сайн байдаг. Ингэхдээ 2-3 цаг тутамд 4 шахмал эм ууна. Гэхдээ хоногт 12 шахмал эмнээс илүү уух хэрэггүй.

Хоолны хордлогын үед өвдөснөөс 10-12 цагийн дараа өвчтөний биеийн байдал муудаж болзошгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.

Эмчилгээ

Анхны тусламж үзүүлсний дараагаар эмчид яаралтай үзүүлэх шаардлагатай.

Урьдчилан сэргийлэлт

Хоолны хордлогонд орохоос сэргийлэхийн тулд дараах зvйлсийг анхаарах хэрэгтэй, vvнд:

– хальс нь ногоорсон төмсийн хүнсэнд хэрэглэхгүй байх. Соёлсон төмсийг сайтар цэвэрлэж байх хэрэгтэй.

– Тоор /персик/, чавга /слив/, гүйлс /абрикос/ зэрэг жимсний ясны чөмгийг идэхгүй байх. Учир нь эдгээр жимсний чөмөг нь ходоодонд орж задрахад синилийн хүчил гэсэн маш хортой бодис ялгардаг.

– Хүчиллэг хоол, хүнсний бүтээгдэхүүнийг гар аргаар хийсэн шавар сав, эсвэл цайрдсан, паалан нь гэмтсэн сав, зэс саванд хадгалахгүй байх. Гэмтсэн, шошгогүй консерв худалдаж авахгүй байх.

Categories
мэдээ улс-төр

Сонгуулийн эцсийн дүн 23.00 цагаас хойш гарна

Related image

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах 1984 хэсгээс 1983 нь мэдээллээ СЕХ-нд ирүүлээд байна. Нэг хэсэг буюу гадаадад байгаа иргэдийн саналын хуудас бүрэн ирээгүй байгаа юм. Нислэгийн хуваарийн дагуу өнөө өглөө 10.00 цагт буух байсан “Туркиш эйрлайнс”-ийн онгоцоор Турк, Болгар, Египет, Кувейт, Киргиз, Казахстад саналаа өгсөн 986 иргэний саналын хуудас ирнэ. Энэ хуудсыг тоолсноор сонгуулийн эцсийн дүн гарна хэмээн Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлсэн.

Уг онгоц нь өнөөдөр 17.00 цагт хөөрч, 23.00 цагийн орчимд Чингис хаан нисэх буудалд газардах юм байна. Тиймээс сонгуулийн эцсийн бөгөөд албан ёсны дүнг тэр хүртэл мэдээлэх боломжгүй аж. Япон, БНСУ, Епропын орнуудад суугаа иргэдийн саналын хуудас өнөө өглөө ирсэн. Ази, Европын орнуудад саналаа өгсөн иргэдийн 1345 нь Х.Баттулгыг дэмжсэн бол 270 нь М.Энхболдод саналаа өгчээ.

Сонгуульд оролцох иргэдийн нэрсийн жагсаалтад 1.982.733 иргэн бүртгэлтэй байснаас 60.4 хувь буюу 1.206.809 иргэн саналаа өглөө. Өнөөдрийн 11.00 цагийн урьдчилсан мэдээллээр М.Энхболд 496.840 иргэний санал авсан бол Х.Баттулга 610.541 иргэний санал авч ялалт байгуулаад байна

Categories
мэдээ нийгэм

Замын цагдаагийн албанаас баяр наадмын үеийн автомашины зөвшөөрлийг олгохгүй

Улсын их баяр наадмын автомашины зөвшөөрлийг 2017 оны 07 дугаар сарын 08, 09-ний өдрүүдэд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл экспо”, “Оргил-6 буудал” төвүүд дэх салбаруудаар худалдаалж эхэллээ.

Замын цагдаагийн албанаас баяр наадмын үеийн автомашины зөвшөөрлийг олгохгүй болохыг мэдэгдлээ.

Машины зөвшөөрлөөрөө хаана зогсож болох зураглалыг хүргэж байна.

ХҮЙ ДОЛОО ХУДАГТ:

Хүй долоо худагт нийт 7,000 автомашин байрлуулах бөгөөд үүнээс “Ж”, “А”, “ДК”, Улаан “М”, Цэнхэр “М, “Ү”, “Г”,” зөвшөөрөлтэй автомашин тус тус байрлуулах бүрэн боломжтой.

“Ж”, “А”, “ДК”, Улаан “М” зөвшөөрөлтэй автомашинууд Хүй долоо худаг явах замаар явж тэмдэг бүхий 2 дахь уулзвараар баруун гар тийш эргэж тус тусын тэмдэг, тэмдэглэл бүхий үйлчилгээний тойргийн баруун урд байрлах авто зогсоолд байрлуулна.

“Г”, цэнхэр “М”, “Ү” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэлүүд Хүй долоо худаг явах замаар явж тэмдэг бүхий эхний уулзвараар баруун гар тийш эргэж тус тусын тэмдэг, тэмдэглэл бүхий үйлчилгээний тойргийн зүүн талд байрлах авто зогсоолд байрлуулна.

Жич: Улаан, цэнхэр өнгө бүхий “М” зөвшөөрлүүд нь зөвхөн Хүй долоо худагт үйлчилнэ.

“Ж”, “ДК”, “А”, “Ү”, “Г” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслүүд нь Хүй долоо худаг болон Төв цэнгэлдэх хүрээлэнд зорчих боломжтой.

ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНД:

“А” “ДК” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл нь Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талд байрлах шинээр баригдсан 6 давхар автомашины зогсоолд байрлана. Тус авто зогсоол нь 3,4,5,6 давхаруудад тээврийн хэрэгслийн зогсоолтой.

ЗУРАГ:

“Г”, “Ү” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл нь Нийслэлийн гудамж буюу Хурд хорооллын урд талд байрлах “СУРУГА МОНГОЛ” ХХК-ийн автомашины зогсоолд байрлана.

ЗУРАГ:

“Ж” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл нь Гандийн гудамж буюу Төв цэнгэлдэх хүрээлэнгийн чанх хойно байрлах “Говийн Од” ХХК-ийн автомашины зогсоолд байрлана.

ЗУРАГ: