Categories
мэдээ нийгэм

​“Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийнхан өдрийн цалингаа хандивлажээ

Төв аймгийн Батсүмбэр, Эрдэнэ сум, Булган аймгийн Гурванбулаг, Сэлэнгэ сум болон Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэр сумдад гарсан гал түймрийг унтраахад зориулж иргэд, ААН-үүд, ТББ-ууд сайн дураараа нэгдэн, гал сөнөөгчдөд тусламж илгээсээр байна.

Улсын хэмжээнд асч буй гал түймрийг унтраах үйл хэрэгт бүхий л нөөц, хүч чадлаа зориулан ажиллаж байгаа Онцгой байдлын ерөнхий газарт “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн хамт олон өөрсдийн нэг өдрийн цалингаа хандивласан байна.

Дашрамд дурьдахад өчигдөр 12.00 цагийн байдлаар Онцгой байдлын ерөнхий газрын хандивын дансанд 84 иргэний 32.471.835 төгрөг, 34 төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн 197.367.971 төгрөг, нийт 229.839.806 төгрөгийн мөнгөн хандив цугласан байна.

Categories
мэдээ улс-төр

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах албан даалгавар гаргав

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нийслэлийн 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай албан даалгавар гаргалаа. Албан даалгаварт улс, нийслэлийн болон бусад хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх авто зам, инженерийн шугам сүлжээ, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга байгууламжийн их, урсгал засвар, шинэчлэлтийн ажлыг графикт хугацаанд нь гүйцэтгүүлэн өвлийн улирал эхлэхээс өмнө байнгын ашиглалтад хүлээн авах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Улаанбаатар хотын Захирагчийн харьяа байгууллага, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар болон холбогдох байгууллагуудад тус тус даалгасан байна. Мөн албан даалгаварт чиглэл салбар тус бүрээр өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлыг тодорхойлж холбогдох албан тушаалтнуудад хугацаат үүрэг даалгавар өгсөн байна. Албан даалгаврын хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар ханган, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрт үүрэг болгожээ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“О.Балжинням аваргуудыг манлайлж, Д.Мөнх-Эрдэнэ арслангуудын ард эрэмбэлэгдсэн нь ямар учиртай юм бэ?” хэмээх нийтлэл хэвлэгдлээ


“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэн гарлаа. Энэ өдрийн дугаарын онцлох ярилцлага, нийтлэл сурвалжлагаас тоймлон хүргэе.


“Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал, МАН-ын бага хурлын гишүүн Ч.Ганхуяг МАН-ыг шинэчлэх уриалга гаргажээ. Энэ талаарх ярилцлага нэгдүгээр нүүрт хэвлэгдлээ. Харин УИХ-ын гишүүн М.Билэгтийн ярилцлага хоёрдугаар нүүрт гарлаа. Эрхэм уншигч та хүлээн авч уншаарай.

Харин “Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг алдарт гуравдугаар нүүрт “О.Балжинням аваргуудыг манлайлж, Д.Мөнх-Эрдэнэ арслангуудын ард эрэмбэлэгдсэн нь ямар учиртай юм бэ?” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

Дөрөвдүгээр нүүрт Мал эмнэлэгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан , Шинжлэх ухааны доктор, профессор Я.Ганболдын “Вакциныг урьдчилсан сэргийлэх зорилгоор зөвхөн эрсдэлтэй бүс нутагийн малд тарих ёстой” ярилцлага хэвлэгдлээ.

Мөн Баримт, үйл явдлын долдугаар нүүрт жолооч нарын буруугаас болж жилд 500 гаруй хүн хорвоогоос одож байгаа тухай мэдээлэл нийтлэгдлээ. Эрхэм жолооч та болгоомжлох үүднээс сонирхон хараарай.

Эдгээрээс Үндэсний их баяр наадмаар бөхийн таавар эвдэж, олныг баясгасан Улсын начин Д.Тамирын ярилцлага, Танин мэдэхүйн нүүрт “Энэ жилийн наадмын гоёлд торгон, торон, тааран цамц зонхилно” хэмээх наадмын гоёлын Дэлхийн бизнес загварыг өөрчилж буй “Тесла”-ийн тухай тус тус багтлаа. Мөн Н.Мадурогийн санаачилгыг ард иргэд нь дэмжсэнгүй талаар мэдээллийг хүлээн авч уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

ӨДРИЙН СОНИН ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​Керамик урлагийн үзэсгэлэн нээлтэй хийлээ

Монголын урчуудын эвлэлд анх удаа зохион байгуулж буй керамик урлагийн үзэсгэлэн өнөөдөр 17 цагт нээлтэй хийлээ. Олон улсын гэдгээрээ онцлогтой энэхүү үзэсгэлэнд Недэрланд болон Өмнөдмонголоос оролцсон аж. Нийт 35 бүтээлч 100 гаруй бүтээлээ үзүүлжээ. Уг үзэсгэлэн нь “керамик урлагийг хөгжүүлэх болон залуу керамикчидаа дэмжих мөн улс хоорондын харилцааг өргөжүүлэх зорилготой. Түүнчлэн керамикийн материалаар том хэмжээний баримлыг ч хийж болно гэдгийг хүмүүст харуулахыг хичээсэн. Цаашдаа Улаанбаатар хотын үзэмжид өнгө нэмэн өнгөт баримлыг хийх зорилттой байгаа. 20 хоногийн турш эрчимтэй ажилласны үр дүнд үзэсгэлэн амжилттай боллоо” хэмээн үзэсгэлэнг зохион байгуулагч Монголын урчуудын эвлэлийн гишүүн, керамикчин Дашдоржийн Отгонбаяр хэллээ. Үзэсгэлэнд Төрийн соёрхолт зураач Ц. Амгалан, Төрийн соёрхолт зураач Ш.Чимиддорж, Дэлхийд алдартай зураач С.Дагвадорж нар керамик урлагт анх удаагаа уран бүтээл хийж оролцжээ. Энэхүү үзэсгэлэн нь долоодугаар сарын 17, 18-ны өдрүүдэд гарах аж.





Ц.МИШЭЭЛ

Categories
мэдээ нийгэм

​НИТХ дахь АН-ын бүлэг түймрийн эсрэг хандивын аянд нэгджээ

Түймэр зурган илэрцүүд

Улсын хэмжээнд ой хээрийн түймрийн дэгдэлт газар авч 21 түймэр асч байгаагийн тав нь одоогоор хүн, хүч хүрэх бололцоо муутай ой хөвчид асч байгаа юм. Харин Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэр, мөн Булган аймгийн Сэлэнгэ, Хутаг-Өндөр сумаас гадна Төв аймгийн Батсүмбэр суманд гарсан ойн түймрийн 16 голомтод Онцгой байдлын албаны гал сөнөөгчид ажиллаж байгаа юм.

Тухайн түймэр асч байгаа газарт ажиллаж буй ОБЕГ болон нутгийн иргэд, сайн дураараа гал унтраалцаж буй нийт хүмүүст зориулан НИТХ дахь АН-ын бүлгийн төлөөлөгчид ОБЕГ-ын дансанд хандив өргөн байгаль орчноо хамгаалах аянд нэгдлээ.

Түймрийг унтраахаар биеэрээ оролцож байгаа сайн дурын залуус, хандив өргөж буй компани, хувь хүмүүст эх орондоо өөрийнхөөрөөтус дэм болж,үнэхээр бахархмаар сайхан үйл хийж байгаадБаярлалаа.

Цаашид “Ойн түймэртэй тэмцэх тусгай нэгж” байгуулж, хүний нөөц сургаж,асуудлыг сууриар нь харж шийдэх, эрсдэлийн менежментийг шат шатандаа хэрэгжүүлэх шаардлагатай байна гэж НИТХ дахь АН-ын бүлэг үзэж байна.

Categories
мэдээ нийгэм

Ээлжийн амралтыг хэрхэн тооцдог вэ?

Ээлжийн амралтын олговрыг тодорхойлохдоо амралт олгохын өмнөх 12 сарын цалин хөлсний нийлбэрийг 12-т хувааж нэг сарын дундаж цалин хөлсийг гаргах бөгөөд гарсан тоог байгууллага нэгжид мөрдөж буй сарын ажлын өдрийн тоонд хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг тооцон гаргана. Нэг өдрийн дундаж цалин хөлсийг ажилтны ээлжийн амралтын өдрөөр үржүүлэн ажилтанд олговол зохих ээлжийн амралтын олговрын хэмжээг тодорхойлно.

Ээлжийн амралтын олговроос шимтгэл суутгал авах уу?
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд зааснаар хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу авч байгаа үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал, урамшуулал, амралтын олговор, тэтгэвэр, тэтгэмж, тэдгээртэй адилтгах бусад орлогод албан татвар ногдуулдаг.

Ээлжийн амралт ямар хугацаатай байдаг вэ?
Ээлжийн амралт үндсэн ба нэмэгдэл амралтаас бүрдэнэ. Үндсэн амралтыг хэдэн жил ажилласнаас хамаарахгүйгээр ажилтан бvр эдэлдэг. Ээлжийн амралтын үндсэн хугацаа ажлын 15 өдөр байдаг.

Ээлжийн амралтын хугацаанд баярын өдрүүд орохгүй гэсэн үг үү?
Орохгүй. Ер нь дараах тохиолдлыг ээлжийн амралтын үргэлжлэх хугацаанд оруулж тооцдоггүй. Үүнд:

  • Нийтээр амрах баярын өдрүүд;
  • Долоо хоногийн амралтын өдрүүд;
  • Жирэмсний болон амаржсаны амралт;
  • Хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацаа;
  • Ажил олгогчоос албан ёсны чөлөөтэй байсан хугацаа.

Нэмэгдэл амралтын талаар тайлбарлаж өгнө үү?
Ээлжийн үндсэн амралт дээр нь ажилтны ажилласан жилээс нь хамааран нэмэгдэл амралт олгодог. Хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ажиллаж байгаа бол:

  • 6-10 жилд ажлын 3 өдөр;
  • 11-15 жилд ажлын 5 өдөр;
  • 16-20 жилд ажлын 7 өдөр;
  • 21-25 жилд ажлын 9 өдөр;
  • 26-31 жилд ажлын 11 өдөр; -32, түүнээс дээш жилд ажлын 14 өдрийн нэмэгдэл амралт авна.

Ээлжийн амралтыг жил бүр эдлэх боломжтой юу?
Ажилтан жил бүр ээлжийн амралт эдлэх ёстой. “Жил” гэдэгт ажилтан тухайн ажилд анх орсон өдрөөс эхлэн дараа оны мөн сарын мөн өдөр хүртэлх хугацааг ойлгоно.

Насанд хүрээгүй ажилтны ээлжийн амралт ямар хугацаатай байдаг вэ?
18 насанд хүрээгүй ажилтны үндсэн амралт ажлын 20 өдөр байдаг. Хэрэв 18 насанд хүрээгүй ажилтан амралт эдлэх ажлын жилийн дотор насанд хүрсэн бол түүний амралтын хугацааг тодорхойлохдоо 18 насанд хүрэхийн өмнөх амралтын хугацаа болон насанд хүрсний дараах ажилласан хугацаанд ногдох амралтын өдрийг тус тус тооцож гаргана.

Ээлжийн амралт олгохгүй тохиолдол байдаг уу?
ЭМНХ-ын сайдын 166 дугаар тушаалаар батлагдсан “Ээлжийн амралт олгох заавар”-т дараах тохиолдлуудад ээлжийн амралт олгохгүй гэж заасан байдаг. Үүнд:

  • Цэргийн жинхэнэ алба хаасан
  • Тэтгэмжтэй чөлөөтэй байсан
  • Техник мэргэжлийн сургуульд суралцсан.
  • Зургаан сараас дээш хугацаагаар мэдлэг, мэргэжлээ дээшлүүлэхээр суралцсан эдгээр хугацаанд ээлжийн амралт олгохгүй юм.

Categories
мэдээ спорт

​Хакүхо ганцаараа найман даваатай башёг тэргүүлсээр байна

Хакүхо ганцаараа н зурган илэрцүүд

Японы мэргэжлийн сүмогийн долдугаар сарын Нагоя башё үргэлжилсээр байна. Башёгийн найм дахь өдрийн барилдаан өчигдөр болж, их аварга Хакүхо М.Даваажаргал ганцаараа тавин хувийн амжилтаа үзүүлж чадлаа. Түүний араас озэки Такаясү, маэгашира Аояама нар долоон даваа, нэг унаатайгаар нэхэж байна. Харүмафүжи Д.Бямбадорж зургаа, озэки Гоэйдо тав даваатайгаар тэргүүлэгчдийн хоёр, гуравдугаарт явна. Энэхүү башёг бэртлийн улмаас аварга Какүрюү М.Ананд, Кисэносато нар өнжсөн билээ.

Categories
мэдээ нийгэм

Хог хаягдал түр хадгалах савтай боллоо

Туул голын эрэг орчмын ил задгай хог хаягдлыг багасгаж, орчны бохирдлыг бууруулах зорилгоор хог хаягдал түр хадгалах сав хийж суурилуулах сайн дурын ажлыг эхлүүлээд байна. Уг ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Солонгос улсын KOICA Олон Улсын байгууллага хамтын ажиллагаагаа эхлүүллээ.

Уг ажлын хүрээнд одоогийн байдлаар найман байршилд нийт 16 ширхэг хог хаягдал түр хадгалах савыг суурилуулаад байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Баянзүрхийн гүүрний зүүн, баруун хэсэгт хог ангилан хаях зориулалт бүхий савыг эхний ээлжинд байршуулаад байгаа юм.

Харин дээрх савнуудын арчлалт хамгаалалт болон хог тээврийн асуудлыг Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар-4 хариуцан ажиллахаар боллоо хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

​С.Жавхлан: “Х.Баттулга ерөнхийлөгч минь банкны хүү дэлхийд жилийн 8 хувь Монголд 28 хувь байна. Хамтдаа өөрчлөе”

С.Жавхлан зурган илэрцүүд

УИХ-ын гишүүн С.Жавхлан цахим хуудсаараа дамжуулан арилжааны банкуудын зээлийн хүүг буулгахад хамтран ажиллах санаачилгыг Ерөнхийлөгч Х.Баттулгад илэрхийлээд байна.

Энэ тухай УИХ-ын гишүүн С.Жавхлан “Х.Баттулга ерөнхийлөгч минь банкны хүү дэлхийд жилийн 8 хувь Монголд 28 хувь байна. Хамтдаа өөрчлөе” гэжээ.

Б.ОД

Categories
мэдээ улс-төр

Берлин хотын Захирагч Михаель Мюллер: Төрийн захиргааны албан хаагчдыг сургах тал дээр хамтран ажиллах боломжтой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын урилгаар Берлин муж улсын Ерөнхий сайд бөгөөд Берлин хотын Захирагч ноён Михаель Мюллер тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 17-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотод айлчилж байна. Өнөөдөр хотын дарга төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Берлин хотын Захирагч ноён Михаель Мюллерыг хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд нийт төлөөлөгчдийг тавтай морилохыг хүслээ. Тэрбээр хэлэхдээ “Миний бие тэргүүтэй төлөөлөгчид энэ оны эхээр Берлин хотод айлчилсан. Айлчлах үеэрээ Засгийн газрын Олон улсын харилцаа хариуцсан Төрийн нарийн бичгийн дарга Савсан Чеблитэй уулзсан. Уулзалтаар хоёр хотын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр харилцан санал солилцсон. Манай 2 улсын хамтын ажиллагаа олон жилийн түүхтэй. Жилд бүр болдог “Ай-Ти-Би Берлин” Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнд Улаанбаатар хот гурав дахь жилдээ амжилттай оролцлоо. Герман улс бол манай улсын хувьд Европ руу гарах гол хаалга болдог. Тиймээс Монгол Улсын нийслэл болон ХБНГУ-ын нийслэл хотуудын харилцаа идэвхжиж байгаад баяртай байна.” хэмээлээ.

Ноён Михаель Мюллер мөн Монгол Улсад урьж, найрсаг хүлээн авсанд талархал илэрхийлээд “Герман, Монгол улс хамтын ажиллагааны олон жилийн түүхтэй. Бидний зүгээс мэргэжлийн боловсрол олгох, төрийн захиргааны албан хаагчдыг сургах тал дээр хамтран ажиллах боломжтой гэж үзэж байна.” гэсэн юм.

Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хоёр хот хооронд нийтийн тээвэр, хог хаягдал, хот төлөвлөлт зэрэг чиглэлээр хамтран ажиллаж, цаашдын харилцаагаа улам бататгах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.