Categories
мэдээ нийгэм

​ Түймэр унтраахад сайн дураар ажиллаж буй иргэдэд урамшуулал олгоно

Холбоотой Зураг

Ой, хээрийн түймэртэй тэмцэх ажилд Монгол Улсын Засгийн газар онцгой анхаарал хандуулан эрчимтэй ажиллаж байна. Ням гарагт шуурхай зарласан Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гал түймрийг унтраахад Онцгой байдлын албан хаагчдыг дэмжиж, сайн дураараа нэгдэж буй иргэдэд урамшуулал олгох тухайХөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярт чиглэл өгчээ.

Энэ чиглэлийн дагуу урамшууллын мөнгийг нэг хүнд өдөрт 40 мянган төгрөгөөр тооцон олгохоор боллоо. Уг мөнгийг Нийтийг хамарсан үйл ажиллагаа, ажил үйлчилгээний зардал буюу байгалийн давагдашгүй хүчин зүйл, гамшгийн үед ажилгүй иргэдийг дайчилж ажиллуулахадзориулагдаг зардлаас санхүүжүүлэхийг даалгалаа. Одоогоор нийслэл, есөн дүүрэг, түймрийн голомтот бүс 2 аймагт нийт 1 тэрбум 59 сая төгрөг хуваарилаад байна. Урамшуулал олгох ажлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар хариуцан ажиллаж байна.

Монгол Улсын хэмжээнд 2017 он гарснаас хойш нийт 145 ой, хээрийн түймэр гарч, тэдгээрийн 90 гаруй хувийг унтраасан ч 66 мянга гаруй га талбай шатсан. Үүнээс сүүлийн өдрүүдэд төв суурин газрыг тойрсон түймрийн тохиолдол 20 гаруй гарснаас унтрааж, цурманд оруулж эхэллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

​СВОП хэлцлийн хугацааг 2020 он хүртэл сунгав

Монголбанк, БНХАУ-ын
Ардын банк хооронд үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийг сунгах
гэрээнд Монголбанк болон БНХАУ-ын Ардын банкны Ерөнхийлөгч нар 2017 оны
долоодугаар сарын 6-ны өдөр гарын үсэг зурсан байна. Ингэснээр хоёр орны
Төв банк хооронд байгуулсан своп хэлцэл дахин 2020 он хүртэл үргэлжлэхээр
боллоо.

Своп хэлцлийн гол
зорилго нь гадаад валютын дотоодын захад тогтвортой байдлыг хангах үүднээс
шаардлагатай тохиолдолд гадаад валютын зах дээр төлбөр түргэн гүйцэтгэх чадварт
дэмжлэг үзүүлэх, мөн хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэхэд
оршино. Своп хэлцлийг сунгаснаар хоёр улсын Төв банк хоородын хамтын
ажиллагаанд чухам алхам болж байна. Түүнчлэн Монгол Улсын худалдааны гол түнш
орон болох БНХАУ-ын юанийг Монголбанк түргэн шуурхай бүрдүүлж, валютын
захад юанийг түргэн шуурхай нийлүүлэх замаар үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн
тогтвортой байдлыг хангахад дэмжлэх үзүүлэх ач холбогдолтой.

Монголбанк БНХАУ-ын
Ардын банк хооронд анх 2011 онд 3 жилийн хугацаатай, 5 тэрбум юанийн дүн бүхий
своп хэлцлийг байгуулсан байдаг. Энэхүү хэлцлийн дүнг 2012 онд дахин 5
тэрбум юаниар нэмэгдүүлж, 10 тэрбум юань болгосон. Улмаар 2014 онд дахин гурван
жилээр сунгаж, дүнгийн хэмжээг 5 тэрбум юаниар нэмэгдүүлж, 15 тэрбум юаньд
хүргэсэн юм. Тэгвэл 2014 он байгуулсан своп хэлцлийн хугацаа энэ оны наймдугаар
сард дуусахаар байсныг ийнхүү дахин гурван жилээр сунгалаа.

Categories
мэдээ нийгэм

​ Шүүгчийг сонгон шалгаруулах шинэ журам гарчээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн
зарлигаар Шүүгчийг сонгон шалгаруулах журам шинэчлэгдэн батлагдсаны дагуу
ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж тогтоол гаргав.

Шинэ журам хэрэгжиж
эхэлсэнтэй холбогдуулан гаргасан Шүүхийн ерөнхий зөвлөлийн тогтоолоор
“Шүүгчийн сонгон шалгаруулалт зохион байгуулах журам” батлагдлаа.

Энэ тогтоолд зааснаар
Суурь шалгалтын бүртгэл эхлэхээс 45 хоногийн өмнө зарлах, нэр дэвшигч www.shuugch.songon.mn хаягаар
бүртгүүлэх гэх зэрэг зохицуулалт орсон байна.

Categories
мэдээ нийгэм

​Гүнжийн даваанд гарсан түймрийг бүрэн унтраажээ

Улсын хэмжээнд өчигдрийн байдлаар 22 түймэр асаж байв. Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө, Хүдэр, Төв аймгийн Батсүмбэр, Эрдэнэ сумдын нутагт түймэртэй байна. Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг Төмөр замчид багийн Гүнжийн даваа хэмээх газарт гарсан түймрийг энэ сарын 16-нд бүрэн унтрааж “Хандгай нуруу” ойн нөхөрлөлд хүлээлгэн өгчээ.

Харин Төв аймгийн Батсүмбэр сумын Цацралтын ам, Цогт-Өндөр багийн “Мухар”, Үдлэг багийн “Харуул толгой” гэдэг газруудад гарсан гурван түймэр, Булган аймгийн Гурванбулаг сумын “Усны ам” гэдэг газар гарсан нэг түймэр, нийт дөрвөн түймрийг цурманд оруулаад бүрэн унтраахаар ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

​Рио-де-Жанейрод Олон улсын математикийн олимпиад болж байна

Өнгөрсөн даваа гаригт Рио-де-Жанейро хотноо олон улсын математикийн олимпиад эхэлсэн байна. Тус арга хэмжээг зохион байгуулагчдын зүгээс мэдээлж буйгаар, энэ онд урьд өмнө оролцож байгаагүй олон тооны төлөөлөгч оролцож буй юм байна. Энэ талаар ТАСС агентлаг уламжлав.

Энэ онд 58 дахь удаагаа Бразилд анх удаа зохион байгуулагдаж, нийт 623 хүн оролцож буй юм байна.

Categories
мэдээ нийгэм

​Олон улсын 6000 скаутын чуулган энэ сарын 27-нд эхэлнэ

Энэ сарын 27-ноос ирэх сарын хоёрны өдрүүдэд Ази, Номхон далайн бүсийн 31 дүгээр Жембор буюу олон улсын скаутуудын майхан зуслангийн арга хэмжээ Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт болно. Жемборид гадаадын 50 гаруй орны 2000, манай улсын 21 аймаг, есөн дүүргийн 4000 гаруй хүүхэд, залуучууд, 1500 зохион байгуулагч, гадаад, дотоодын зочид төлөөлөгч оролцоно.

2012 онд Бангладеш хотод болсон 30 дугаар Жемборийн үеэр манай улс уг үйл ажиллагааг зохион байгуулах эрхийг авчээ.

Categories
мэдээ нийгэм

​Хар тамхи хэрэглэсэн залуусыг саатуулжээ

Сүүлийн үед мансууруулах төрлийн бодис хэрэглэх тохиолдол олширсоор байгаа билээ. Тухайлбал өчигдөр энэ төрлийн хэргээр баривчлагдан, саатуулагдсан хэд хэдэн тохиолдол гарсан байна. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн наймдугаар хорооны нутагт 18:20 цагийн үед цагдаагийн алба хаагчид эргүүлийн үүрэг гүйцэтгэж явах үедээ Захиргааны хэргийн Шүүхийн байрны хойд талд сэжиг бүхий явж байсан эрэгтэй 26 настай Т, эрэгтэй 27 настай Т, эрэгтэй 20 настай Ц, Ө эрэгтэй 26 настай Ө, эрэгтэй 26 настай Л нарыг шалгахад иргэн Т-ийн өмдний халааснаас цаасанд боосон ногоон өнгийн ургамал гарч ирснийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлсэн.

Мөн Сүхбаатар дүүргийн -11 хороонд суух эрэгтэй 26 настай Ө нь хар тамхины төрлийн өвс хэрэглэж мансуурсан хэргийг тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Хэргийн газраас эд мөрийн баримтаар 0,5 гр хар тамхины төрлийн бодис хураан авчээ.

Categories
мэдээ улс-төр

БХБЯ-ны төлөөлөгчид Берлин хотын захирагчийг хүлээн авч уулзлаа

Берлин муж улсын Ерөнхий сайд бөгөөд Берлин хотын захирагч Михаель Мюллер тэргүүтэй төлөөлөгчид долоон сарын 17-19-ний өдрүүдэд Монгол улсад ажлын айлчлал хийж байна.

Тус айлчлалын хүрээнд өнөөдөр Михаель Мюллер тэргүүтэй төлөөлөгчидийг Барилга хот байгуулалтын Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, БХБЯ-ны Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга н.Батжаргал, Зураг төслийн холбооны ерөнхийлөгч н.Дорж болон бусад албаны хүмүүс хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр БХБ-ын Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн “Герман улс, тэр дундаа Берлин хоттой бид шат шатандаа хамтран ажиллаж, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн. Одоогоор Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн журмаар мэргэжилтнүүдээ тэнд бэлдэж байгаа. Мөн газрын гүний дулааныг ашиглах асуудлыг судлах зорилгоор Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга н.Батжаргал, Зураг төслийн холбооны ерөнхийлөгч н.Дорж нар танай улсад туршлага судлаад ирсэн. Бид цаашдаа мэргэжилтнүүдээ танай улсад сургалтад хамруулах, газрын гүний дулааныг ашиглах тал дээр илүү хамтарч ажиллах хүсэлтэй байна.” хэмээлээ.

Берлин хотын захирагч Михаель Мюллер “Бид танай улстай хамтран ажиллахдаа үргэлж нээлттэй байх болно. Барилга хот байгуулалтын яамны зүгээс гаргаж байгаа саналыг ч гэсэн уриалгаханаар хүлээн авч байна.” хэмээлээ.

Categories
мэдээ соёл-урлаг

​“Цагаан хадаг” кино италийн кино наадмыг зорьжээ

Цагаан хадаг зурган илэрцүүд

Итали улсад “Giffoni International Film Festival” кино наадам зохион байгуулагдах гэж байгаа билээ. 47 дахь удаагаа зохион байгуулагдаж буй уг кино фестивальд манай улсын кино уран бүтээлчдийн “Цагаан хадаг” уран сайхны кино сонгогдон өрсөлдөхөөр болжээ. Улмаар киноны найруулагч СТА Ж.Сэнгэдорж болон гол дүрийн жүжигчид Итали улсыг зорьсон байна.

“Giffoni International Film Festival” нь 1970 оноос эхлэн зохион байгуулагдсан бөгөөд хүүхэд, залуучуудад зориулсан кино бүтээлийн олон улсын фестиваль бөгөөд А зэрэглэлд хамаардаг аж.

“Цагаан хадаг” уран сайхны киноны уран бүтээлчид зургаа дахь олон улсын фестивальд сонгогдсон бөгөөд өмнө нь хоёр ч А зэрэглэлийн фестивальд өрсөлдөж байсан.

Categories
мэдээ нийгэм

​Холливудынхны нүүрийг буддаг монгол эмэгтэй

АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хот дахь Майкел Винсент академийг нүүр будалтийн чиглэлээр төгссөн О.Ононтунгалаг гэх монгол эмэгтэй Холливудын ододтой хамтран ажиллаад багагүй хугцааг үджээ.

Image may contain: 9 people

Тэрбээр Америкийн нэрт дуучин Женнифер Лопезийн экс найз залуу Каспер Смарт гэх бүжигчин, жүжигчин залуугийн нүүр будагч, стилистээр ажилладаг юм байна. Каспер Смарт түүнийг “Урьд өмнө нь хамтарч ажиллаж байсан хүмүүсээс хамгийн шилдэг нь байлаа” хэмээгээд цаашид ч хамтран ажиллах хүсэлтэй буйгаа академид нь илэрхийлсэн байна.

Image may contain: 5 people, people smilingО.Ононтунгалаг нь өмнө нь Chris Brown, Amber Rose, Kelly Rowland зэрэг алдартнуудтай хамтран ажиллаж нүүр будалтыг нь хариуцаж байжээ. Тэбээр “гоо сайхны талаар зөвлөгөө өгөхдөө “Жил бүр хөмсөгний тренд өөрчлөгддөг учир аль болох хөмсөгөө шивүүлэхгүй байх хэрэгтэй. Тэгээд ч шивсэн хөмсөг хүнийг овортой харагдуулдаг. Мөн нүүрний үрчлээ нь олон жилтийн хуурайшилтаас үүсдэг тул эмэгтэйчүүд нүүрээ аль болох хуурайшуулахгүй, сайн чийгшүүлж байх хэрэгтэй. Үрчлээ арилгах бүтээгдэхүүн гэж байдаг байсан бол бүх хүн толигор арьстай байх ёстой шүү дээ. Тиймээс арилгана гэхээсээ илүү үүсэхээс нь өмнө хагаалах нь чухал” зэрэг зөвлөгөөг өгчээ.