Categories
мэдээ нийгэм

Хүнсний ногооны үнэ 10-30 төгрөгөөр өсчээ

Нийслэлийн статистикийн газраас гуравдугаар сарын IV долоо хоногийн хүнсний бүтээгдэхүүнийн үнийг судалгааг гаргажээ.

МАХНЫ ДУНДАЖ ҮНЭ

2017 оны 5-р сарын 1-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 7255 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8210 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 3.7 хувиар буюу 290 төгрөгөөр, үхрийн цул махны үнэ 2.2 хувиар буюу 200 төгрөгөөр тус тус өссөн байна. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6500 төгрөг, харин “Меркури”, “Таван-Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 9000 төгрөг байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.6 хувиар буюу 120 төгрөгөөр, хонины цул махны үнэ 1.2 хувиар буюу 90 төгрөгөөр буурсан байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 5500 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9500 төгрөгөөр худалдаалж байна.

ГУРИЛЫН ҮНЭ

2017 оны 5-р сарын 1-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1100-1500 төгрөг, 1-р зэргийнх 900-1300 төгрөг, 2-р зэргийнх 749-850 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1140-өөс 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1100 төгрөг, 1-р зэргийн гурил 950 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байна. “Оргил”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр худалдаалж байна.

ТӨМС, ХҮНСНИЙ НОГОО

2017 оны 5-р сарын 1-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол лууван 1.1 хувиар буюу 10 төгрөг, байцаа 1.4 хувиар буюу 25 төгрөг, хятад сонгино 2.0 хувиар буюу 30 төгрөгөөр тус тус өссөн байна.

Categories
мэдээ нийгэм

29 дүгээр сургуулийн сурагчдын эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ боловсролд санаа зовж байна гэв

Өнөөдөр 29 дүгээр сургуулийн сурагчдын эцэг эхийн төлөөлөл мэдээлэл хийлээ. Тэд хүүхдүүдийнхээ боловсрол санаа зовж байгаагаа уламжилсан юм.

Учир нь 29 дүгээр тусгай сургууль нь Монгол Улсын хэмжээнд сонсголын бэрхшээлтэй хүүхдэд боловсрол олгодог ганц сургууль. Гэтэл энэ сургуулийг төгссөн сурагчид сургуульд сурсан гэхэд хэцүүхэн боловсролтой төгсөж байгаа аж. Сургалтын хөтөлбөр, стандартгүйгээс сурагчид бичиг үсгийн боловсролгүй, бичих чадваргүй, уншаад юм ойлгохгүй түвшинд л суралцдаг гэж эцэг эхчүүд хэлж байв.

Жишээ нь, авиа тавилтын хичээлийг долоо хоногт нэг удаа зааж байгаа нь хангалтгүй гэв. Дохионы хичээл ч бага цагаар заадаг байна. Мөн хүүхдүүд эцэг эхдээ дохионы хэл муу ойлгодог болон сурах бичгийн хүрэлцээ маш муу талаар байнга хэлдэг гэнэ. Уг нь сонсголгүй хүүхдүүд харах мэдрэхүйгээр дамжуулан суралцах бүрэн боломжтой аж. Мөн сургуулийн захирлыг халсан ч заах арга зүйг өөрчлөхгүй бол ямар ч үр дүн гарахгүй гэж хэвлэлийн хуралд оролцсон эцэг эхчүүд үзэж байна.

Categories
мэдээ улс-төр

Нийслэлийн Засаг дарга Улаан-Үд хотын даргатай уулзлаа

“Хотын хөгжил–Шинжлэх Ухаан-Технологи” сэдэвт олон улсын бага хуралд оролцож буй хотуудын дарга нартай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд ганцаарчлан уулзаж байна. Тэрбээр Улаан-Үд хотын дарга А.М.Голковтой уулзлаа. Олон улсын бага хуралд хүрэлцэн ирж, мэндчилгээ дэвшүүлсэнд хотын дарга талархал илэрхийлэв. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд 2016 оны 9 дүгээр сард тус хотод айлчилж байсан юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Нүүн шилжих дадлага сургуульд 22 мянга гаруй иргэн хамрагдав

Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Номхон далайн цэргийн командлалтай хамтран Өмнөговь аймагт зохион байгуулж байгаа “Говийн чоно-2017” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургууль дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.

Өнөө өглөө Даланзадгад сумын иргэдэд аюулгүй талбайд нүүн шилжих дадлага сургуулийг зохион байгууллаа.

Сургуулиар иргэд аймгийн төвийн дөрвөн цэгээс аюулгүй талбайн обьектуудад нүүн шилжсэн.

Дадлага сургуульд тус сумын 1-8 дугаар багийн 22680 гаруй иргэн оролцсон нь нийт иргэдийн 94,5 хувьд хүрчээ. Даланзадгад сум нь найман багтай, 24 мянган хүн амтай юм.

Дадлага сургуульд орон нутгийн иргэд идэвхитэй оролцож, аймаг, орон нутгийн удирдлагууд ч идэвхи санаачлагатай ажиллаж байгааг сургуулийн удирдагч, ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Б.Ууганбаяр онцоллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ маргааш тодруулна

Монголын Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль ирэх зургадугаар сарын 26-нд болно. Энэхүү сонгуульд намуудаас нэр дэвшигчид тодорч байна. МАН-аас намын дарга М.Энхболдыг нэр дэвшүүлэхээр болсноо албан ёсоор мэдэгдсэн бол АН-ын хувьд нийт гишүүдээсээ санал асуулга авч, хамгийн өндөр оноо авсан Х.Баттулгыг Их хурлаараа батламжлахаар болоод байна.

Тэгвэл МАХН-аас нэр дэвшигч маргааш тодрох бололтой. Өнөөдөр үдээс хойш Гүйцэтгэх товчоо нь хуралдах чигтэй байгаа бөгөөд маргааш 10:00 цагт Бага чуулганаа товлоод байгаа аж. Бага чуулганаараа Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ шийдэх бөгөөд одоогоор хэн, хэний нэрийг Бага чуулган руу оруулах вэ гэдэг асуудал тодорхой яригдаагүй байгаа бололтой.

Categories
мэдээ улс-төр

Төрийн албаны тухай хуулийг төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн албаны тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.

Уг хуулийг төслийг Д.Тогтохсүрэн нарын 12 гишүүн өргөн барьсан юм. Чуулганы хуралдаанд Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо болон холбогдох албан тушаалтнууд оролцож гишүүдийн асуултад хариулт өглөө.

Уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 7 хэсэг, 33 бүлэг, 109 зүйлтэй бөгөөд төсөлд дараах асуудлыг шинээр тусгажээ. Үүнд, улс төрөөс хараат бус, шударга, ил тод, хариуцлагатай төрийн албаны эрх зүйн үндэс бүрдэж, төрийн албан хаагч тогтвортой ажиллах, төрийн алба хаших шалгуур нь зөвхөн мэргэшлийн болон уг албыг гүйцэтгэх мэдлэг чадвар, мэргэжлийн ёс зүйгээр тодорхойлогддог болох нөхцөлийг баталгаажуулах, иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулахдаа хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлах зарчмыг хуулиар тодорхойлж, түүнийг тууштай хэрэгжүүлэх арга хэлбэрүүдийг нарийвчлан зохицуулах юм байна.

Мөн мэдлэг, чадвартай иргэдэд нээлттэй өрсөлдөөнөөр төрийн албанд орох боломж олгохын зэрэгцээ карьерын шатлан дэвших тогтолцоог төрийн албанд нэвтрүүлэх, төрийн албан хаагч /улс төрийн албан хаагчаас бусад/ улс төрийн аливаа үйл ажиллагаанд оролцох явдлыг таслан зогсоож, улс төрийн нөлөөнөөс ангид, ард түмнийхээ тусын тулд, зөвхөн төрийн ашиг сонирхолд захирагдан ажиллах Үндсэн хуулийн үзэл санаа бодитоор хэрэгжих боломж бүрдүүлэхэд анхаарсан. Бүрэн эрхийн хугацаанд улс төрөөс хараат бус, тогтвор, суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга нарыг зургаан жилийн хугацаагаар томилох эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Төрийн албанд авлига, хээл хахууль, хүнд суртал буурах нөхцөл сайжирч, төрийн үйлчилгээ иргэдэд ойртох, төр, иргэний харилцан итгэлцэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх, төрийн албаны удирдах албан тушаалтны хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүргийг шинээр тогтоож, үүрэг, хариуцлагыг нарийвчлан тодорхойлсон байна.

Төрийн албаны зөвлөлийг улс төрөөс хараат бус, мэргэшсэн, тогтвортой төрийн албыг хөгжүүлэх, түүнийг хамгаалах, төрийн албан тушаалд сонгон шалгаруулах үйл ажиллагааг хуулийн дагуу зохион байгуулж байгаа эсэхэд хяналт шалгалт хийх, зөрчлийг арилгуулах хугацаатай үүрэг өгөх, гүйцэтгэлд нь хяналт тавих үндсэн үүрэг бүхий хамтын удирдлагын зарчмаар ажилладаг байгууллага болгон өөрчлөн байгуулж, улс төрөөс хараат бус ажиллах эрх зүйн үндсийг бүрдүүлэх, төрийн захиргааны болон тусгай албан хаагчдын улс төрийн үйл ажиллагаа явуулахгүй байх эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгосон гэдгийг онцолсон юм.

Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар улс төрөөс хараат бус, шударга, ил тод, хариуцлагатай төрийн албаны эрх зүйн үндэс бүрдэж, төрийн албан хаагч тогтвортой ажиллах, төрийн алба хаших шалгуур нь зөвхөн мэргэшлийн болон уг албыг гүйцэтгэх мэдлэг чадвар, иргэдэд үйлчлэх үйлчилгээний чанар, мэргэжлийн ёс зүйгээр тодорхойлогддог болох нөхцөл баталгаажих аж. Түүнчлэн төрийн албаны зөвлөл нь улс төрөөс хараат бус, чадахуйн зарчимд суурилсан, мэргэшсэн, тогтвортой төрийн албыг сахин хамгаалж, Төрийн албаны хуулийн хэрэгжилтийг хангах нөхцөл бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.

Ингээд Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 78.7 хувь дэмжих нь зүйтэй гэж үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

Categories
мэдээ нийгэм

Г.Маралмаа цагдаад хүчиндүүлсэн гэж мэдүүлэг өгчээ

23 жилийн хорих ялаар шийтгүүлэн, ял эдэлж буй Г.Маралмааг мөрдөн байцаалтын явцад “Цагдаагийн албан хаагчид хүчиндүүлсэн” гэх мэдээлэл өгсөн нь ил боллоо.

Дөрвөн настай, дагавар охиноо хөнөөсөн хэрэгт буруутгагдсан Г.Маралмаа энэ талаараа “Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн шүүхийн байранд хэргийн материалтай танилцаж байх үеэр хүлээлгийн өрөөний халуун усны өрөөнд түүнийг дэслэгч Б хүчирхийлсэн” гэсэн агуулгатай мэдүүлэг өгсөн аж.

Г.Маралмаагийн энэ гомдлын дагуу цагдаагийнхан шүүхийн байранд очиж, камерын бичлэг шалган, гэрчүүдээс мэдүүлэг авсан байна. Мөн Г.Маралмаагийн гомдол гаргасан цагдаагийн албан хаагч Б-гээс ч тайлбар мэдүүлэг авсан байна. Энэ үйл явдал болоод нэлээд удсан байна.

Гэтэл дэслэгч Б хэргийн мөрдөн байцаалтын явцад гэртээ нас барсан байдалтай олджээ. Мэдээллийг албаны эх сурвалжууд баталж байна.

Дэслэгч Б “Хүчирхийлсэн асуудал байхгүй. Толгой өвдөөд байхаар нь өрөөндөө оруулж, толгойгоо бариулсан” гэсэн мэдүүлгийг өгч байсан аж. Үүнийг нь тухайн үед шүүхийн байранд хамт байсан цагдаа нотолжээ.

Одоогоор хэргийг Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн хэлтэст шалгаж байна.

Categories
гадаад мэдээ

Уурхайд дэлбэрч гарч 21 хүн амиа алджээ

Ираны Голестан мужийн хамгийн том уурхайд өчигдөр гэнэт хүчтэй дэлбэрэлт болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

“Ослын улмаас 21 уурхайчин нурангид даруулж амиа алдсан” хэмээн талаар Аврах албанаас уламжлав.

Мөн 70 орчим хүн гэмтэж, орон нутгийн эмнэлэгт хүргэгдээд байна. Амиа алдсан уурхайчид уурхайн хамгийн доод цэгт байрлах хонгилд байсан гэнэ. Уг дэлбэрэлттэй холбогдуулан мужийн удирдлагууд уурхайн үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гаргажээ.

Шалгалтаар газ дэлбэрсэний улмаас уурхайд нуранги үүссэн болохыг тогтоожээ.

Categories
мэдээ улс-төр

БНСВУ-ын Дэд ерөнхийлөгч албан ёсны айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Дэд ерөнхийлөгч Данг Тхи Нгок Тхинь Монгол Улсад 2017 оны тавдугаар сарын 7-10-ны өдрүүдэд албан ёсоор айлчилна.

БНСВУ-ын Дэд ерөнхийлөгч Данг Тхи Нгок Тхинь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд нарт бараалхаж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай албан ёсны хэлэлцээ хийнэ.

Айлчлалын үеэр талууд Монгол, Вьетнамын найрсаг харилцааг бэхжүүлэх, дээд, өндөр түвшний улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, хоёр орны худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн болон бусад салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар тус тус санал солилцоно.

Categories
мэдээ нийгэм

Авто тээврийн үндэсний төвөөс сэрэмжлүүлж байна

Авто тээврийн үндэсний төвөөс энэ сарын эхний хагасын дунд үеэр ихэнх нутгаар салхи 18 м/с, зарим үед 24 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурч сэрүүснэ хэмээн анхаарууллаа. Мөн манай орны гол мөрний хаврын шар усны үерийн оргил үе гол төлөв тавдугаар сарын эх ба дунд үеэр ажиглагддаг. Энэ жил ихэнх гол мөрний усны түвшин тухайн сарын олон жилийн дунджаас бага ба түүний орчим байх төлөвтэй байна. Харин тавдугаар сарын дунд үеэр зарим томоохон голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-20 см нэмэгдэх төлөвтэй байгаа аж.

Иймд иргэд, тээвэрчдийг

Тээвэрчид эвдэрч нурсан зам гүүр болон гол, нуурын мөс цөмрөх магадлалтай байгаа тул авто зам, замын байгууламжийг техникийн нөхцөл шаардлагын дагуу ашиглах, гүүрээр түүний тооцоот даацад тохирсон жинтэй тээврийн хэрэгслээр тээвэрлэлт гүйцэтгэх, тээврийн хэрэгслийн даац, суудлын тоог хэтрүүлэхгүй хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах;

Хүчтэй шороон шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдах, автозам, даваа цасанд хаагдах, хальтиргаа гулгаа үүссэний улмаас тээврийн хэрэгсэл саатах, бөөгнөрөл үүсэх зэрэг хүндрэл гардаг;

Иймээс хүчтэй салхи шуурганы үед замд гарахгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг анхааруулж байна.