Categories
мэдээ улс-төр

АН-ын дотоод сонгууль үргэлжилж байна

Өнөөдөр 10:00 цагаас орон даяар Ардчилсан намын шинэчлэлийн хоёр дахь давалгаа болсон Дотоод сонгуулийн санал хураалт эхэллээ. Энэхүү сонгуулиар аймаг, нийслэл, дүүргийн намын хорооны дарга, гишүүд, Үндэсний бодлогын хорооны гишүүдээ бүх гишүүдийнхээ саналаар тодруулах юм.

Тус намын дотоод сонгуульд 565 хүн өрсөлдөхөөр бүртгүүлснээс Үндэсний бодлогын хороо(ҮБХ)-нд 511, Нийслэл, аймаг, дүүргийн намын хорооны даргад 54 хүн өрсөлдөж буй ажээ. Тухайлбал, Нийслэлийн АН-ын даргад Сүхбаатар дүүргийн АН-ын дарга Д.Баттулга, УИХ-ын гишүүн асан Д.Түвдэндорж өрсөлдөж байна. Нийслэлийн АН-ын ирэх дөрвөн жилд хэн удирдах нь нийслэлийн 26700 гаруй гишүүн сонголтоо хийснээр тодорхой болох юм.

Үндэсний бодлогын хороонд Их аварга Д.Дагвадорж, Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа, УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, Ц.Гарамгайбаатар, нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл зэрэг 511 хүн өрсөлдөж байгаа юм. Санал хураалт ням гаригийн 22:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Categories
мэдээ нийгэм

С.Батболд: 2020 оноос дэлхийн хотуудын жишгээр хог хаягдлаа 100 хувь дахин боловсруулна

Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг шийдвэрлэх зорилгоор өнөөдөр НЗД С.Батболд болон Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаныхан нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцаж, Цагаан давааны хогийн цэгтэй танилцав.

Хотын дарга нэн тэргүүнд хаягдал дугуйг буталж, явган хүний зам, хүүхдийн тоглоомын талбайн хавтангийн “Инархис” компанийн үйл ажиллагаатай танилцлаа. Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд орших уг компани байгуулагдаад 8 жил болж буй юм. Энэ хугацаанд нийт автомашины найман сая хаягдал дугуйг буталж явган хүний зам, хүүхдийн тоглоомын талбайн резинен хавтан үйлдвэрлэжээ.Гэвч бүтээдэхүүнээ борлуулахад хүндрэлтэй байгааг тус компанийн захирал Н.Мөнхбаяр учирлав.

Тэрбээр, “Бид өөрсдөө дугуй засварын газруудаар явж, хаягдал дугуй худалдаж авдаг. Байршлаасаа шалтгаалаад 150-350 төгрөгийн үнэтэй. Манайхтай ижил хоёр ч үйлдвэр байгуулагдсан ч тогтвортой үйл ажиллагаа явуулж чадахгүй байгаа. Энэ нь борлуулалттай холбоотой. Тухайлбал, хүүхдийн тоглоомын талбай байгуулах тендерт ихэвчлэн БНХАУ-аас хавтан оруулж ирдэг аж ахуйн нэгж түрүүлдэг. Шалтгаан нь үнэ хямд. Тухайн бүтээгдэхүүн нь чанаргүй байсан ч тендерийн хуулиар хамгийн хямд үнэ санал болгосныг нь шалгаруулдаг. Би анхандаа бүтээгдэхүүндээ нэг жилийн баталгаа өгдөг байсан бол одоо насан туршийн баталгаа өгдөг болсон. Манай бүтээгдэхүүнээр барьсан хүүхдийн талбайн хавтан гэмтлээ гэхэд бид үнэгүй солиод өгдөг. Гэмтсэн хавтанг үйлдвэртээ авч ирээд дахин боловсруулах юм. Тиймээс хувийн хэвшлийн аж ахуйн нэгж ч, Нийслэлийн удирдлагууд ч гадны чанаргүй бүтээгдэхүүн худалдан авах бус дотоодын аж ахуйн нэгжүүдээ дэмжээсэй гэж хүсч байна” гэлээ.

“Инархис” компани үйл ажиллагаагаа өргөжүүлж, Гурвалжингийн гүүрний ойролцоо дахин нэг үйлдвэр байгуулахаар ажиллаж байгаа аж. Тухайн үйлдвэр нь одоогийнхоос дөрөв дахин их хүчин чадалтай юм. Уг үйлдвэрийг ашиглалтад оруулбал, нийслэл хаягдал дугуйн асуудлаас бүрэн ангижрах боломжтой аж. Үйлдвэрийг байгуулахад 600-700 сая төгрөг шаардлагатай бөгөөд Нийслэлээс хөнгөлөлттэй зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Түүнчлэн хаягдал дугуйг бутлах үед дотроос нь 60 хувийн ган, 40 хувийн төмрийн агууламжтай металл гардаг. Уг металлийг БНХАУ руу гаргаж, тодорхой орлого олдог байсан ч дөрвөн жилийн өмнө төмрийг БНХАУ руу гаргахыг хориглосон. Үүнтэй холбогдуулан их хэмжээний хаягдал төмөр гарч байгаа аж. БНХАУ-д энэхүү төмрөөр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 10 мянга гаруй аж ахуйн нэгж байдаг хэмээн тайлбарлав. Тус компаниас Буриад, Якутын аж ахуйн нэгж ирж туршлага судалсан бөгөөд үйл ажиллагааг нь өндрөөр үнэлсэн байна. ОХУ “Инархис”-тай ижил төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй аж ахуйн нэгжид тонн тутамд нь 300 ам.долларын дэмжлэг үзүүлдэг аж.

Хотын дарга С.Батболдын зүгээс Н.Мөнхбаярт дугуйн дотроос гарч буй төмрийг дахин боловсруулах үйлдвэр байгуулахыг зөвлөв. Мөн түүний өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх боломжийг судлахаа илэрхийллээ.

Дараа нь хотын дарга Баянзүрх дүүргийн 22 дүгээр хорооны иргэн Б.Гантулгынхаар зочлов. Б.Гантулга хувиараа хог хаягдлыг ангилан ялгаж, дахин боловсруулах үйлдвэрт борлуулдаг байна. Хог хаягдлаа өөрийн хашаандаа ангилан ялгадаг бөгөөд энэ нь ойр орчимд нь амьдарч буй өрхүүдэд хүндрэлтэй байдаг гэдгийг хэлээд хүн амын суурьшлын бүсээс гадна газар авах хүсэлтэй байгаагаа Хотын даргад илэрхийллээ.

Тэрбээр, “Би нэг портер хуванцар сав үйлдвэрт тушаагаад 50 мянган төгрөгийн л ашиг олдог. Хуванцар сав хэт хөнгөн тул ачихад овор ихтэй харагддаг. Тэгээд тээвэрлээд явж байхад замын цагдаа нар зогсоож, даацын хэмжээ хэтрүүллээ хэмээн торгууль ногдуулдаг. Өөрөөр хэлбэл, олсон ашгаараа ихэвчлэн торгууль төлдөг хүндрэлтэй тал бий. Тиймээс хотын захад газартай болоод, аж ахуйн нэгжүүд өөрсдөө очоод авдаг болчихвол асуудлаа бүрэн шийдвэрлэж чадна” гэлээ.

Мөн үеэр С.Батболд дарга Цагаан давааны хогийн цэгийн нөхцөл байдалтай танилцлаа. Нийслэлийн хэмжээнд гурван томоохон хогийн цэг байдгийн нэг нь Цагаан даваа юм. Нийслэлчүүд өдөрт дунджаар 3000 мянган тонн хог гаргадгийн 100 нь энэхүү цэгт ирдэг байна. Ирсэн хогийг Ландфилл буюу булах технологиор устгадаг. Энэхүү аргыг 2020 он хүртэл хэрэгжүүлэх бөгөөд цаашдаа дахин боловсруулах үйлдвэр байгуулах чиглэлд ажиллахаар төлөвлөж байгаа аж. Хог хаягдлыг боловсруулахад нэн тэргүүн анхан шатанд буюу айл өрхүүд хогоо дахин боловсруулах боломжтой болон боломжгүй хэмээн ангилан ялгадаг болох хэрэгтэй гэдгийг Хот тохижилтын газрын дарга Б.Бямбадорж хэлж байв.

Нэг тонн хог хаягдлыг ландфилл аргаар устгахад 2080 төгрөг зарцуулахаар 2006 онд баталсан. Түүнчлэн хог хаягдал булах тоног төхөөрөмж, эвдэрч, хуучирснаас эхлээд олон асуудал тулгарсан тул судалгаа хийж, санхүүжилтийн хэмжээг нэмэх шаардлагатайг албаныхан онцолж байлаа.

Хотын дарга 2020 оноос өмнө айл өрхүүдийг хогоо ангилан ялгадаг болоход анхаарахаа хэлээд, “Надад хог дахин боловсруулах үйлдвэр байгуулах хүсэлтэй олон аж ахуйн нэгж ханддаг. Гэвч нийслэлээс гарч буй хог, түүний онцлогт судалгаа хийж, ТЭЗҮ-гээ боловсруулаагүй байдаг” хэмээв. Хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр байгуулах хүсэлтэй аж ахуйн нэгж судалгаа, шинжилгээгээ сайн хийхгүй бол ашиггүй ажиллах магадлал өндөр байдгийг дурьдсан юм.

БОАЖЯ-ны газрын дарга Г.Нямдаваа, “Өндөр хөгжилтэй орнууд Ландфилл технологиос татгалзаж, дахин боловсруулах чиглэлд түлхүү ажиллаж байгаа. Манайх ч удахгүй энэ системд орно. Гэхдээ айл өрхүүд хог хаягдлаа ангилан ялгадаг болохоос эхлээд эрхзүйн орчиндоо тодорхой өөрчлөлт оруулах хэрэгтэй. Нийслэлийн нийт хаягдлын 59 хувийг барилгын хог эзэлдэг. Үүнийг ахуйн хогтой хамт хаяхаар дахин боловсруулахад ихээхэн хүндрэлтэй.

УИХ-аар Хог хаягдлын тухай хуулийг баталсан. Гэхдээ дахин нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа тул энэ хаврын чуулганаар нэн даруй батлуулахаар БОАЖЯ ажиллаж байна. Хуулийн хүрээнд хог тээвэрлэх, устгах гээд бүх ажлыг журамлаж өгнө. Түүнчлэн аюултай хог хаягдлыг устгах газрыг шийдэх шаардлагатай. Үүнийг шийдвэрлэх чиглэлээр БОАЖЯ, НЗДТГ болон Төв аймгийн ЗДТГ-тай ярилцаж байгаа. Удахгүй Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ” хэмээв.

Түүнчлэн Хэв хашмал хуванцар” компанийн үйл ажиллагаатай танилцлаа. 2014 оноос үйл ажиллагаа явуулж буй тус компани БНСУ-аас анхдагч хуванцар түүхий эд импортлон аяга, ахуйн хэрэглээний сав, хувцан сандал, гутлын тавиур болон Монгол гэрийг дуурайлган хийсэн “Наад” хүүхдийн угсардаг тоглоом зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна. Мөн хоёрдогч түүхий эдийг дахин боловсруулж, барилгын ажилд өргөнөөр ашигладаг арматур хөндийрүүлэгч, зай баригч болон уян хоолой буюу шланк үйлдвэрлэдэг аж. Монгол Улс аяга, хоолны сав, гутлын тавиур зэргээр жилд 140 сая хуванцар бүтээгдэхүүн импортоор авдаг байна. Харин тус үйлдвэр 70 саяыг нь үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд төрийн байгууллагуудыг дотоодын аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүнийг борлуулах чиглэлд дэмжлэг үзүүлэхийг хүсч буйгаа тус комапнийн захирал Э.Хүдэрбат илэрхийлэв.

Тэрбээр, “Манай байгууллагын үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнүүд маш чанартай. Тухайлбал, БНСУ-д үйлдвэрлэсэн арматур хөндийрүүлэгч 350 кг даацтай бөгөөд нэг ширхэг нь 250 төгрөгийн үнэтэй байдаг. Харин манайх 470 кг даацтай, 190 төгрөгийн үнэтэй. Одоогоор “Хурд”, “Оюу толгой” зэрэг аж ахуйн нэгж худалдан авч байгаа. Цаашдаа өөрсдийн чанартай бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилготой.

Тиймээс өөрсдийн бүтээгдэхүүнийг БНСУ-д туршиж, стандарт тогтоон батламжлуулсан. Одоо уг стандартаа Монгол Улсын Үндэсний стандарт болгох зорилт тавин холбогдох албаныхантай хамтран ажиллаж байна. Энэ асуудлыг 2017 онд багтаагаад шийдчих байх. Харин төрийн зүгээс дотоодод үйлдвэрлэж буй бүтээдэхүүнтэй ижил төрлийн барааны гаалийн татварыг нэмэх хэрэгтэй. Ингэж байж бид дотоодын зах зээлээ хамгаалж чадна” гэлээ.

Мөн үер Сонгинохайран дүүргийн 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж буй “Сайн цаас” компанийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тус компанийн гүйцэтгэх захирал Б.Билгүүндарь “Манай үйлдвэр 2014 онд байгуулагдсан. 2016 онд үйлдвэрээ өргөтгөж, өдөрт 20-25 тонн цаас боловсруулах хүчин чадалтай болсон. Манай бүтээгдэхүүнийг хайрцаг хийдэг дотоодын дөрвөн томоохон үйлдвэр авч ашигладаг. Энэ төрлийн үйлчилгээгээр манайх монголдоо анхдагч юм. Одоогоор 22 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна. Замын түгжрэл, тээврийн зардлаас эхлээд нийслэлийн өнцөг булан бүрээс хаягдал цаас цуглуулахад бэрхшээл тулгардаг. Тиймээс зөвхөн хаягдал цаасны төвлөрсөн цэгтэй болох хүсэлтэй” гэв.

Энэ үеэр НЗД С.Батболд, “1.3 сая гаруй хүн амтай том хотын хувьд хог хаягдлыг хэрхэн тээвэрлэх, ямар менежментээр боловсруулах вэ гэдэг чухал асуудал. Энэ нь иргэдийн эрүүл аюулгүй амьдрах эрхийг хангахтай шууд холбоотой юм. Өнөөдрийг хүртэл Улаанбаатар хот хог хаягдлын менежментгүй явж ирсэн. Хамгийн түрүүнд хотын хэмжээнд гарч байгаа хог хаягдлыг ангилах асуудал бий. Ядаж барилгын болон ахуйн хэрэглээний хог хаягдлыг ангилах менежментэд шилжих хэрэгтэй байгаа. Энэ ажлыг удахгүй эхлүүлнэ. 2020 оноос хойш дэлхийн хотуудын жишгээр био хаягдлаа боловсруулаад газ, бордоо үйлдвэрлэдэг болно. Мөн барилгын материалыг шатааж эрчим хүч үйлдвэрлэх аргыг нэвтрүүлнэ.

ТББ-уудтай хамтран хуванцар сав, шил зэргийг ангилан авах нэгдсэн цэг байгуулахаар төлөвлөж байна. Дахин ашиглах боломжгүй шилэн савлагаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн аж ахуйн нэгжүүд ямар ч хариуцлага хүлээдэггүй. Тиймээс их хэмжээний хог гаргадаг аж ахуйн нэгжүүдээс авах экологийн татварыг нэмнэ” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Хөрсний нуралтын улмаас 200 хүн амиа алджээ

Колумбын баруун өмнөд нутагт хөрсний нуралт үүссэн талаар “CNN” агентлаг мэдээллээ. Байгалийн гамшгийн уршгаар 200 гаруй хүн амиа алдсан талаар тус улсын Гамшгаас хамгаалах төвөөс уламжлав.

“Мөн 220 хүн сураггүй болж, 200 орчим хүн шархтсан” хэмээн тус улсад ажиллаж буй Улаан загалмайн нийгэмлэгийн ажилтан мэдэгджээ.

Путумайо муж хамгийн их хохирол амссан байна. Тус мужид тасралтгүй 40 цаг бороо орж, олон мянган иргэн орон гэрээ орхиход хүрчээ.

Аврагчид тус мужийн 1000 иргэнийг яаралтай нүүлгэн шилжүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Монголын САА1 зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээв

moodyӨнгөрсөн хоёрдугаар сарын 15-наас Олон улсын үнэлгээний “Moody’s” агентлаг Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг CAA1 зэрэглэлийг бууруулах эсэх тухай үнэлгээгээ эхэлж, хэвээр хадгалахаар шийдвэрлэсэн байна. Энэ удаагийн шийдвэрийг “Олон Улсын Валютын Сангийн удирдах зөвлөл Монгол Улсыг хөтөлбөрт хамруулах асуудлыг хэлэлцэн, баталж, хөтөлбөрийг дагаж Монголд орж ирэх олон талт санхүүгийн байгууллагуудын санхүүжилт орж ирнэ” гэх хүлээлт дээр үндэслэн гаргасан гэдгээ онцолжээ.

Хөгжлийн банкны бондын эргэн төлөлтийг Засгийн газрын бондоор солих замаар гүйцэтгэсэн нь системийн хэмжээнд тулгараад байсан хөрвөх чадварын эрсдэлийг богино хугацаанд бууруулсан гэж үзэж байна. Гэвч төсвийн алдагдал хүлээгдэж байсан хэмжээнээс өндөр байгаа нь дараагийн 12-18 сарын хугацаанд төлбөр түргэн гүйцэтгэх чадварт сөргөөр нөлөөлж болзошгүйг анхааруулсан байна. Мөн эдийн засгийн дунд болон урт хугацааны төлөв сайжрахад уул уурхайн үйл ажиллагаа эрчимжиж, гадаадын шууд хөрөнгө оруулалт өсөх зайлшгүй шаардлагатайг онцолжээ.

Categories
мэдээ нийгэм

“Инээдмийн баяр”-ын өдөр

“Дөрөвдүгээр сарын 1” буюу инээдмийн баярыг өдрийг дэлхий нийтээр тэмдэглэх болоод олон жилийг ардаа үджээ. “Тэнэглэх өдөр” гэж нэрлэгддэг энэ баярыг дэлхийн өнцөг булан бүрд янз бүрийн хөгжилтэй зүйлс хийж, инээд хөөрөөр дүүрэн өнгөрүүлдэг.

Францчуудын хувьд дөрөвдүгээр сарын нэгнийг шинэ оны баяр болгон тэмдэглэдэг байжээ. Бие биенээ шоглон загас бэлэглэж хөгжилддөг өдрийг хаан өөрчлөн, шинэ оныг нэгдүгээр сарын нэгэнд угтах шийдвэр гаргасан байна. Уг шийдвэрийг иргэд эсэргүүцэн дөрөвдүгээр сарын нэгэнд загас бэлэглэдэг уламжлалаа орхилгүй “дөрөвдүгээр сарын загас” гэж нэрлэж тэмдэглэсээр өнөөдрийг хүрчээ. Хөрш зэргэлдээх улсууд тэднийг “тэнэгүүд” гэж нэрлэх болсон байна.

Тиймээс ихэнх оронд Инээдмийн баярыг тэнэгүүдийн өдөр гэж нэрлэж заншсан байдаг. Ромд инээдмийн бурхныг залж хүн бүхэнд баяр хөөр бэлэглэдэг, уурлах зүйл болсон ч тэсэж өнгөрүүлэх ёстой байдаг гэнэ.

Америк болон Их Британид инээдмийн баярыг гуравдугаар сарын 25-аас эхлэн дөрөвдүгээр сарын 2 дуустал хоргүй хөгжилтэй зүйлээр нэгнийгээ шоглож өнгөрүүлдэг.

Энэ өдөр хэн нэгний худал үгнээс болж ажлаасаа хоцрох, муудалцах, хосууд салах тохиолдол маш их гардаг байна. Олон хүн бухимдуулсан явдал ч цөөнгүй болж байжээ.

1994 онд Америкийн “National Public Radio” чихэн дээрээ “Pepsi” гэсэн шивээс хийлгэсэн хүн бүхий л амьдралынхаа турш тус компанийн бүтээгдэхүүнийг 10 хувийн хөнгөлөлттэй авах эрхийн бичгээр шагнана гэж мэдээлжээ. Гэтэл бүтэн хэдэн өдрийн турш шивээсийг хийлгэсэн залуус утас цохисон байна.

Мөн 1957 онд “BBC” телевиз Швейцарт гоймон их хэмжээгээр хурааж авсан тул түүнийгээ яахаа мэдэхгүй байгаа тухай бичсэн байна. Аж ахуй эрхэлдэг хүмүүс гоймонгийн үр бүтээж түүнийгээ цэцэглүүлж чадсан гэжээ. Гэтэн уншигч үзэгчид үүнд үнэмшин гоймон тарих тухай асуух гэж BBC-рүү тасралтгүй утастжээ. Хариуд нь тэд хээв нэг ”Гоймон дээрээ улаан лоолийн сүмс хийгээд сайн залбир” гэж зөвлөж байсан гэнэ.

Тэгвэл “Phoenix New Times” сонин 1999 онд орон гэргүй хүмүүст зориулсан сан байгуулж хоол хүнд хувцас хунараар хангах хандив цуглуулж байгаагаа хэлжээ. Мөн тэдгээр хүмүүсийг зэвсгээр хангахад туслаач гэсэн байна. Үүнийг уншсан хүмүүс дансаар маш их хэмжээний мөнгө шинжүүлжээ.

1986 онд Францын “Le Paridien” сонины Эйфелийн цамхгийг буулгаж Дислейндэд дахин барина харин цамхаг байсан газар 1992 оныг Олимпын тоглолтыг зохион байгуулах цэнгэлдэх хүрээлэн сүндэрлэнэ гэсэн мэдээ уншигчдыг их бухимдуулсан бол “Irish Times” сонины Лениний шарилыг худалдан авч Парис хотын Диснейлэндийн үзмэр болгоно гэсэн мэдээ бүр олон хүний дургүйцлийг хүргэжээ. Тэр үед засгийн газарт маш олон хүний гомдол санал ирж байжээ.

Бидний мэдэхээр 2015 онд Австралийн гутлын загвар зохион бүтээгч Миз Мүүц селфи хийдэг гутал худалдаанд гаргах болсноо мэдэгдсэн билээ. Сурталчилгааг нь хүртэл цацсанд олон хүн итгэн худалдан авахыг хүссэн байна. Мөн өнгөрсөн жил Японы Burger King-ийн хамт олон шарсан махны үнэртэй сүрчиг дөрөвдүгээр сарын 1-ий өдөр зарна гэсэн зар тарааж урт дараалал үүсгэжээ.

2014 онд Өмнөд Каролина мужийн Клемсон их сургуулийн эрдэмтэд бар болон үнээний эрлийз амьтан төрсөн тухай мэдээг тарааж байжээ.

Categories
мэдээ нийгэм

“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ХХК-ийн ТУЗ зуун хувь Төрийн төлөөллөөс бүрдлээ

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг төрийн мэдэлд авахыг УИХ-аас Засгийн газарт тогтоолоор үүрэг болгосон билээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнгөрсөн лхагва гаригийн Засгийн газрын хуралдааны үеэр УИХ-ын уг тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийг 100 хувь төрийн төлөөллөөс бүрдүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор нарт даалгасан юм.

Энэ дагуу “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал өнөөдөр боллоо. Хурлаар тус компанийн 49 хувийг “Монгол зэс” корпорацаас төлөөлж байсан Да.Ганболд, О.Орхон, М.Мөнхбаатар нарыг ТУЗ-өөс чөлөөлжээ.

Тэдний оронд буюу өмнө нь тус компанийн ТУЗ-д төрийн төлөөлж байсан дөрвөн гишүүн дээр нэмээд Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан, Уул урхай, хүнд үйлдвэрийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Даваадорж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дэд дарга А.Дагвадорж нарыг томилсон байна. Ингэснээр “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн ТУЗ-ын долоон гишүүн долуулаа төрийн төлөөлөөс бүрдэж, тус компани төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжээс зуун хувь төрийн өмчийнх болж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Хотын гудамж талбайг цэвэрлэлээ

Нийслэлчүүд энэ амралтын өдрүүдэд их цэвэрлэгээ хийж хотынхоо өнгө төрхийг сэргээж байна. НИТХ-ын Ажлын алба, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны албан хаагчид өнөөдөр хуваарьт талбай, саадын хогийг цэвэрлэлээ.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга хэлэхдээ “Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар жил бүрийн хавар нийслэлийнхэн их цэвэрлэгээ хийгддэг. Үүний дагуу нийслэлийн бүх дүүрэг өөр өөрийн захирамж гаргаж, дүүргийн харьяа байгууллагууд дүүргийн нутаг дэвсгэр дэх далан суваг, гэр хороолол, жалга гууны хогийг цэвэрлэж байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын албаны албан хаагчид Централ таураас Багшийн дээдийн уулзвар хүртэлх талбай, саадын хогийг цэвэрлэлээ. Захирагчийн ажлын албаны албан хаагчид хонхтой цэцэрлэгийн хогийг цэвэрлэж байна. Нийслэлийн хэмжээнд нийслэлийн нутгийн захиргааны 84 байгууллага цэвэрлэгээнд оролцож байна” гэв.

Үүнээс гадна төрийн бус байгууллагууд мөн их цэвэрлэгээнд оролцож байна. Байгууллагуудын цэвэрлэгээнд оролцож байгаа байдалд иргэний хяналт тавих ажээ.

Categories
мэдээ нийгэм

4,9-өөр төгссөн дугаартай машинтай бол энэ сард татвараа төлнө

Холбоотой ЗурагАвтомашины улсын дугаар нь 4, 9-өөр төгссөн бол жолооч та дөрөвдүгээр сард багтаан татвараа төлнө. Энэ нь авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаар бохирдуулсны болон автозам ашигласны төлбөр хураалттай холбоотойгоор тавигдаж байгаа татвар юм.

Автомашины татвар хураалттай холбогдуулан нийслэлийн нэг цэгийн үйлчилгээ “Мишээл” төвд явуулын оношлогоо, үзлэгийн төв ажиллаж байна. Явуулын оношлогоо нь ирэх тавдугаар сарыг дуустал ажиллах бөгөөд жолооч та Улаанбаатар банкны салбарт мөнгөө тушаан татвараа төлөөд, автомашинаа оношлуулах боломж нээлттэй юм.

Мөн жолооч та өөрт ойр байрлах үзлэг, оношлогоо хийж байгаа болон татвар хурааж буй салбарууд дээр дүүрэг харьяалал харгалзахгүйгээр тушаах боломжтой.

Тухайлбал, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв “Мишээл экспо”, “Драгон”, “Дүнжингарав” салбарууд болон дүүргүүдийн татварын хэлтэс, техникийн үзлэг хяналтын Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан төвөөр үйлчлүүлэх боломж байна.

Categories
мэдээ цаг-үе

О.Чойдог: Өвдөг, түнхний мэс засалд орж буй хүмүүсийн дийлэнх нь эмэгтэйчүүд байна

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хэрх, үе судлал, үе сэргээх төвийн мэс заслын эмч О.Чойдогтой ярилцлаа.

-Сүүлийн үед өвдөг болон түнхний үе солих мэс засал нэлээд хийгдэж байгаа юм байна. Ямар тохиолдолд энэ хагалгааг зайлшгүй хийх шаардлагатай байдаг вэ?

-Хөгшрөлт болон өвчний улмаас хүний өвдөг болон түнхний үе, үений хэвийн бүтэц алдагдаж, эргэшгүй өөрчлөлтөд ордог. Алхахад их өвдөлттэй болно. Ингээд өвдөлт нэмэгдсээр үргэлж өвдөлт намдаах эм хэрэглэдэг болно. Энэ үед өвдөг болон түнхний үеийг хиймэл үеэр солих мэс засал хийх үе шатанд байна гэдгийг энгийнээр ойлгож болно. Ийм зовуурь илэрвэл нарийн мэргэжлийн эмчид үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй.

-Ихэвчлэн хэдэн насны ямар хүмүүст дээрх өвчлөл зонхилж тохиолдож байна вэ?

-Ихэвчлэн өндөр настай эмэгтэй хүмүүс өвдөгний үе солих мэс засал хийлгэж байна. Мөн жингийн илүүдэлтэй хүмүүс байна. Ер нь манай эмнэлгээр үйлчлүүлж, энэ төрлийн мэс засалд орж буй хүмүүсийн 90 гаруй хувь нь эмэгтэйчүүд.

-Дээрх өвчний гол шалтгаан нь юу вэ?

-Нэгдүгээрт биеийн жин. Биеийн жин ихтэй, ясны сийрэгжилттэй бол өвдөг, түнхний яс өвчлөх магадлал өндөр. Манай улсын нийт хүн амын 90 гаруй хувь нь Д витамины дутагдалтай байна. Д витамин бол кальцийг ясанд суулгаж өгөх онцгой үүрэгтэй витамин. Гэтэл кальци уусан байлаа ч Д дутагдалтай бол яс сийрэгжиж олон төрлийн ясны өвчлөлд өртөнө гэсэн үг. Хоёрдугаарт энэ өвчин удамшлын гаралтай байх тохиолдол цөөнгүй бий. Мөн эмэгтэйчүүд хүүхэд төрүүлэхдээ маш их кальци алдаад, эргээд алдсан кальциа нөхөж чадалгүй эрдсийн дутагдалд ордог нь энэ төрлийн өвчин үүсэхэд хүргээд байна. Уг нь өвдөж эхэлмэгц эмчид хандаад, өвчнөө бага дээр нь эмчлүүлбэл хагалгаанд орохгүйгээр анагаах боломжтой. Хиймэл үе нь хоёр, гурван жил болоод сулрал өгч болно. Мөн ясны бат бөх чанар багасах буюу яс их сийрэг, биеийн жин их байвал хүний биед суулгасан хиймэл үе яс руугаа шигдэж суудаг. Ингэснээр өвдөлт зовуурь нэмэгдэж хөдөлгөөн хязгаарлагдана. Суулгасан хиймэл үе хөдөлгөөн ороод ирэхээр дахин сэргээн засах мэс засал хийдэг.

Спортоор хичээллэж байсан хүмүүсийн зөөлөн эдийн гэмтэл, сүрьеэ, спиртний хэт их хэрэглээ, бруцеллёз зэрэг үе гэмтээдэг халдварт өвчин зэргээс их шалтгаална. Хүмүүс үе солих мэс засалд орчихоод энэ үеийг насан туршийн зүйл гэж боддог. Энэ үе маань насан туршийнх биш шүү. Гамтай байлаа гэхэд 10-15 жил болох боломжтой үе байгаа юм.

-Өвдөгний үе солих мэс засал ямар үнэтэй хийгддэг вэ?

-Өвдөгний үе солих мэс засал 1 сая 500 орчим мянган төгрөгөөр хийгдэж байгаа. Үнийн дүнгийн 80 орчим хувь нь даатгалаар, улсаас гараад, үлдэгдлийг нь төлөхөд ийм мөнгө болдог. Харин давтан хагалгаанд ороход үнэ өөр өөр байна.

-Өвдөгний үе өвдөөд, алхаж, гишгэж чадахгүй болсон хойноо хүмүүс эмнэлэгт хандаад, мэс засалд орох болж байна. Хэрхэн яаж урьдчилан сэргийлэх вэ. Мөн ясны сйирэгжилт, өвдөгний үе өвчилсний анхны шинж тэмдэг яаж илэрдэг вэ?

-Шатаар гарахад, дасгал хөдөлгөөн хийхэд хөл өвдөж байвал эмчид хандаж үзүүлээд өвдөгний рентген зургаа авахуулах хэрэгтэй. Өвдөгний үен дээр ирж байгаа ачаалал их болоод ирэхээр хүний хөл майга болоод ясны дотор талын гадаргуу нь их үрэгддэг. Энэ үед тэнхлэгийг нь засчихаар дөрөв, таван жил явах боломжтой. Үүнээс гадна ясны зөөлөрсөн, зөөлөн эдүүдийг өөлж аваад сэргээх мэс засал хийж болно. Хамгийн эцсийн сонголт бол үе солих мэс засал. Гэхдээ манай эмнэлэг мэс заслын ачаалал ихтэй, орны хүрэлцээ муу учраас тэр бүр бүх хагалгааг хийгээд байж амжихгүй байна. Одоогийн байдлаар гэхэд л долоодугаар сар хүртэл мэс заслын хүлээлттэй байгаа.

-Өвдөгний үе солих мэс засалд орсны дараа хөлөнд зовиур байх уу, хэр хугацааны дараа хөл дээрээ явах боломжтой болох вэ?

-Манайд ирж үйлчлүүлж буй хүмүүсийн 90-ээд хувь нь мэс засалд орсны маргаашнаас нь алхчихдаг. Орчин үед эмч нарын судалгаа, арга барил чадавхжаад мэс заслын дараа өвдөлтгүй байлгахыг эрхэмлэдэг болсон.

-Настай хүмүүс хөл өвдөхөд наалт наагаад, тос түрхээд яваад байдаг. Энэ нь эмчилгээ болж чадах уу?

-Энэ эмчилгээнүүд бол зөвхөн тухайн үеийн өвдөлтийг намдаадаг. Мөн хүмүүс рашаанд явлаа, уламжлалт эмчилгээ хийлгэх болон нэгэнт өвдөгний үе эргэшгүй өөрчлөлтөд орсон үед зарим эмнэлгүүд өвдөлт намдаах зорилгоор үенд тариа хийж байгаа нь урт хугацаанд үр дүнгүй эмчилгээ юм. Нэгэнт л ясанд өөрчлөлт орсон бол биеийнхээ жинг хасах хэрэгтэй. Биеийн жин их байх тусам л хоёр хөлний ясанд ачаалал өгөөд өвчлөхөд хүргэдэг. Мөн эмчид хандаж, эмчилгээ хийлгэж, эрдсийн дутагдлаа нөхөх хэрэгтэй.

-Энэ өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ. Эртнээс кальци болон Д витамин, эрдэс амин дэмийн дутагдалтай эсэхээ хянаж байх ёстой юу?

-Эрдсийн дутагдалтай эсэхээ үзэж байх хэрэгтэй. Д витамин дутагдаад ирэхээр хүмүүс таргалдаг, стресс ихтэй, нойрондоо муу болдог. Монгол хүн дөрөвдүгээр сард шорт майктай явбал Д витаминаа нөхөх боломжтой. Өргөрөг уртраг, байгалийн нөхцөлөөс шалтгаалаад Монголд дөрөвдүгээр сард л Д витаминаа нарнаас авах боломжтой гэдэг цогц судалгаа гарчихсан. Өсвөр насны хүүхдийн өвдгөөр янгинахад манайхан өсөж байгаа гэдэг буруу ойлголттой байдаг. Энэ нь Д амин дэм дутагдаж байгаа шинж. Зөвхөн бага насны хүүхдүүдэд өрхийн эмч Д витамин бичиж өгч, тогтмол уулгадаг. Уг нь хүн насан туршаа Д витаминыг урьдчилан сэргийлэх тунгаар уух ёстой юм. Үүнийг хоол хүнснээс авъя гэхээр манайд Д витаминаар баяжуулсан хүнсний бүтээгдэхүүн гэж байдаггүй. Гэтэл гадныхан энэ мэт витамины хэрэгцээгээ хоол хүнснээсээ авчихдаг. Тэгэхээр хүн болгоны хэрэглэдэг гурил зэрэг бүтээгдэхүүнийг Д амин дэмээр баяжуулчих ёстой юм. Шинжилгээ өгч байж Д, Кальцийг зохих тунгаар тогтмол ууж байх хэрэгтэй.


Categories
мэдээ цаг-үе

Эль-Ниногоос айх айдсыг Гумилевийн онол дарав уу

Дэлхийн хамгийн өндөр уулсын цэгцрээ Гималайн нурууг олон улсын эрдэмтдийн баг судалж эхэлжээ. Эрдэмтэд энэ удаа бүтэц, шинж чанар гэхээсээ илүүтэйгээр Гималайн нуруу хэр өргөгдөж байгаа, түүний ноён оргил Эверест яг хэдэн метр өндөр болсон, тэр нь дэлхийн цаг уурт хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлохыг зорьж байгаа юм байна. Энэхүү судалгаа гурваас дээш жил үргэлжлэх бололтой. Нөгөөтэйгүүр судалгааны баг Л.Н.Гумилевийн дэвшүүлсэн онол үнэн үү, эсвэл худал уу гэдгийг ойрын хоёр жилийн дотор батлах нь.

Л.Н.Гумилев монголчуудын тухай судалгаа явуулж олон ч таамаг, онол дэвшүүлж байсан. Түүний нэг нь Төв Азийн цаг уур монголчуудын амьдралд хэрхэн нөлөөлдөг, хэрхэн нөлөөлж байсан тухай. Тэрээр “Долоон зуугаас мянган жил тутамд Төв Азийн агаарын даралт буурч, өвөлдөө баруун зүгийн салхи тогтвортжин, хүч нь саардаг. Энэ нөхцөлд Энэтхэгийн далай орчимд үүссэн дулаан, агаарын чийглэг, таатай масс эх газар руу түрж зөвхөн өвөл бус жилийн дөрвөн улиралд уур амьсгал нэн таатай болдог. Цаг уурын энэ таатай үзэгдэл Чингис хааны байлдан дагууллын он жилүүдэд тохиосон. 1000-1300 оны хооронд монголчуудын мал сүрэг тэр дундаа адуу нь асар хурдацтай өсч дэлхийг байлдан дагуулахад онцгой үүрэг гүйцэтгэсэн” хэмээн үзэхэд түүнийг нь дэлхийн олон нэртэй эрдэмтэн хүлээн зөвшөөрсөн байдаг.

Л.Н.Гумилевийн онолоор бол Төв Азийн агаарын даралт буурч, Энэтхэгийн далайн дулаахан бас чийглэг агаарын масс Монгол оронд ноёлох цикль эхэлчихээд байна. Одоо монголчуудад байгаль, цаг уураас хамааралтай ган зуд, ургамал болоод амьтны аймгийн мөхөл гурван зууны турш тохиолдохгүй гэж үзэж болно. Ийм цаг уурын таатай нөхцөл нь тухайн улс орны нийгэм эдийн засаг, хүмүүсийн аж амьдралд ч ихээхэн эергээр нөлөөлдөг. Үүний жишээ Чингис хааны байлдан дагууллын он жил гэдгийг Л.Н.Гумилев хэлээд өгчихөж. Тэгэхээр манай орны ургац арвижиж, малын тоо 100 саяд хүрэх, тэр хэрээрээ мал аж ахуйн гаралтай түүхий эдээс олсон ашиг орлого эдийн засагт ихээхэн өндөр хувь эзлэх магадлал тун ойр байгаа бололтой. Уг онолыг улс төр, эдийн засгийн чадавхийн хувьд авч үзвэл Чингис хааны байлдан дагууллын он тоолол шиг Монгол Улсын сэргэн мандлын үе эхэлж байж ч болох.

Гэхдээ Монголын цаг уур Гумилевийн онолоор байх уу, Гильберт Валкерийн нээлт хүчтэй нөлөөлөх үү гэсэн асуулт бас бий. Гильберт Валкер нэгэн зууны тэртээ Номхон далайд ихэвчлэн үүсдэг Эль-Нино болоод Ла-Ниног нээсэн. Түүний нээлтээр бол Эль-Нино, Ла-Нина үзэгдэл нь дунджаар 10-20 жилд нэг давтагддаг аж. Энэ нь таван сараас их бол цаг уурын үзэгдэл, түүнээс бага бол нөхцөл гэж томьёологдоно. Эль-Нино гэдэг нь Жаал хүү гэсэн утгатай. Бас Христийн бага нас гэсэн утгыг давхар тээдэг. Учир нь энэхүү үзэгдэл Номхон далайд Крисмасын баярын үеэр ажиглагддаг учраас ийн нэрлэх болжээ. Харин Ла-Нина гэдэг нь Бяцхан охин гэсэн үг. Үзэгдлийн агуулгыг бүр задалбал Эль-Нино нь нарны цацрагийн идэвхижлээс хамаарч үүснэ. Нарны цацрагийн идэвхижил ихсэхэд далайн ус хэвийн үеэсээ цельсийн 0,5 хувиар нэмэгддэг. Үүний зэрэгцээ Номхон далайн зүүн эргийн агаарын босоо хүйтэн урсгал саарч далайн хэт дулаан урсгал баруун зүгийн салхиар тээгдэн Америкийн эх газрын цаг уурт нөлөөлдөг ажээ. Харин Атлантын далайд хар салхи босох нь багасч далайн дулаан, хүйтэн урсгалын зам өөрчлөгдсөнөөр Төв Азийн цаг уурт нөлөөлдөг аж. Уг үзэгдэл 2016-2017 оны хооронд боллоо. Монголчуудын хэлдгээр бичин жил. Ер нь Эль-Нино үзэгдэл нь бидний цаг тооллоор ихэвчлэн бичин жилд давтагдаж өвөлдөө цас их ордог гэсэн үг. Шууд хэлбэл бичин жилийн зудын гол шалтгаан энэ бололтой юм. Сая тохиосон Эль-Нино үзэгдлийг НҮБ-ын шинжээчид судалж мэдээд хамгийн аюултай, хор хохиролтой байх 18 орны тоонд Монголыг оруулж байв. Уг үзэгдлийн Африк, Ази, Төв болон Өмнөд Америк, Номхон далайн бүс нутаг тэр дундаа Монгол, Филиппин, Индонези, Шинэ Гвиней, Зүүн Тимор, Сомали, Этиоп орны оршин суугч 60 сая орчим хүн өртөхийг ч тооцоолон гаргаад байв. Монголын эрдэмтэд ч өнгөрсөн намар “Бичин жил ба Эль-Нино” гэсэн нэртэй судалгааны материал дэлгэж иргэдийг ихээхэн сандаргаад авсан. Гэтэл өнөө жил Монгол орны хувьд асуудал сайнаар өнгөрсөн бол бусад орон нэрвэгдсэн таагүй мэдээлэл бий.

Харин Ла-Нина нь дээрхээс эсрэг утгатай. Нарны цацрагийн идэвхижил буурсан үеийн цаг уурын нөхцөл. Энэ үеийн цаг уурын нөхцөл байдлыг эрдэмтэд “Гэртээ өтөлсөн авгай шиг” гэж тодорхойлох нь бий. Монголчуудын хэллэгээр бол “Хаврын тэнгэр шиг” гэсэн үг. Ла-Нина үүссэн үед ер нь юу ч болж мэднэ. Нэг бол ихээхэн сайхан байх эсвэл Эль-Ниногоос ч аюултай. Австрали, Индонез, Тайланд, Филиппин, Энэтхэг, Өмнөд Америкийн Бразили, Колумб улсад ширүүн бороо дагуулдаг бол Уругвай болон Аргентинд ган гачиг авчирдгаараа алдартай.

Эль-Ниногийн араас Ла-Нина залгаж үүсвэл ихээхэн аюултай. Монгол орны хувьд 1997-2000 онд тохиолдсон бөгөөд цаг уурын тун таагүй сургамж болон үлджээ. 1600-гаад оны Европыг хамарсан их өлсгөлөн үүнтэй холбоотой гэх нь бий. Дайн байлдаан, бусад хүчин зүйлээс хамааралтай өлсгөлөн олон гарч байсан ч дэлхийн есөн том өлсгөлөн цаг уурын энэ таагүй үзэгдэл, жил дараалсан ургац алдалтаас үүдэлтэй гэж эрдэмтэд томьёолж, үүнтэй мэтгэлцэх хүн олдоогүй гэсэн мэдээлэл ч байдаг.

Одоо дэлхийн цаг уур судлаачид Эль-Ниногийн идэвхжил саарч, Ла-Нина залгаж үүснэ гэсэн таамаглалтай байна. Нэг ёсондоо Монгол орны 1997-2000 оны туулж өнгөрүүлсэн таагүй үе. Тухайн үед Монгол оронд жил дараалан тохиосон ган, зудад 13 сая малаа алдаж ядуурлын хэмжээ хоёр дахин өссөн байдаг.

Гэхдээ монголчуудын хувьд “асуудал гайгүй” гэдгийг судлаач нар мэдэгдэж эхэлжээ. Гильберт Валкерийн нээлт болох Эль-Ниногоос ч хүчтэйгээр Л.Н.Гумилевийн онол “Төв Азийн 300 жилийн цаг уурын нэн таатай нөхцөл” Монгол оронд нөлөөлж байгааг өнгөрсөн бичин жилийн зудгүй өвөл хэлээд өгөв бололтой. Хэрэв Гильберт Валкер, Л.Н.Гумилев нарын онол цаг үеийн явцад давхацвал Монгол орны уур амьсгалд аль нь илүү нөлөөлдөг болохыг энэ хавар, ирэх зуны хур бороо хэлээд өгнө.