Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Дотоод харилцааны яамд

-ФЕЛЬЕТОН-

-Амьдрал бол ёслол гэж нэр нь үл мэдэгдэх суутан хэлжээ. (Суутны нэрийг нууцалж байгаа бөгөөд цаг нь болохоор дэлгэнэ!) “Нээрээ би тиймээ гэх шиг, нэр нь хүртэл тэмээ” гэгчээр УИХ баталсан хуулийнхаа ард “хүлээн авах ёслол хийсэн өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжинэ” гэж заах болсон гэв. Цагдаагийн болон хүчний байгууллагуудтай холбоотой хэдэн хуулийг салбарынхан нь сайхан хүлээж авсан байна. “Хүлэг болох унаганаасаа, хууль болох хүлээн авалтаасаа” гэнэм.

Гэвч цагдаагийнхан баярлах, айх зэрэгцэн байна. Учир нь, удахгүй батлагдах Эрүүгийн шинэ хуулийг хэрэглэгчид нь Сүхбаатарын талбайд жагсан хүлээж авах юм гэнэ.

Цагдаагаас илүү олон түмнийг айлгасан өөр хууль цаана нь байна. Ухаандаа, Оршуулгын хуулийг яаж хүлээн авах, Сүхбаатарын талбайд ямархуу жагсаал болох зэргийг бодохоор үс босмоор, үс байтугай юм ч үсээ дагаад босмоор (жишээ нь, сууж байсан хүн үсээ дагаад босох гэх мэт) бөлгөө. Энэ тухайд нэгэн найрагч “Нэгэнт болох ёслолыг бодоход, хүрэл зүрх ч хайлна” хэмээн шүлэглэн, уралдаанд байр эзэлжээ.

Төрийн хууль цааз нэгэнт л “ёслол” үйлдэн хүчин төгөлдөр болдог болсноос хойш олон сонин зүйл өрнөжээ. Наад зах нь, дүрэм зөрчөөд торгуулсан жолооч нар цагдаад ёсолж өгөхгүй зовоож байгаа сурагтай. Саяхан дүүргийн шүүхээс нэгэн малын хулгайчид ял заажээ. Гэтэл цаад сайн эр нь “Шүүхийн тогтоолыг хүлээн авах ёслол хийхгүй” гэж гүрийгээд…хууль нэгэнт тиймээс хойш гэрт нь хариулсан гэх.

…Сүүлийн үед Гадаад харилцаанаас илүү Дотоод харилцаа их хөгжиж байна. Манай яамд хоорондоо гэрээ байгуулж, момерандумд гарын үсэг зурж байгаа мэдээ хэвлэлийн хуудаснаас салахаа байлаа. Уржигдар, аль хоёр яам харилцан ойлголцлын бичиг үзэглэчихэв дээ, байз?

Ер нь манай яамд бие биеэ ойлгохыг хичээж эхэлж байгаа нь их сайхан зүйл гэнэ. Өмнө нь Сангийн сайд нь Эрүүл мэндийг (Өөрөө мэндтэй боловч) ойлгодоггүй, Эрүүл мэндийн сайд нь (Өөрөө боловсролтой боловч)боловсролыг ойлгодоггүй, Хууль зүйн сайд нь (өөрөө санхүүтэй боловч) Сангийн яамаа ойлгодоггүй гэхчилэнгээр ойлгодоггүй, ойлгодоггүй байсан болтой юм аа.

Гадаадынхан биднийг мэдчихээд харилцахад түвэгтэй болсон тал бол бий. Иймээс гадаадын харилцааны оронд дотоод харилцаагаа хөгжүүлэх замыг сонгосон дуулдана. Саяхан, ОУВС-гийн хөтөлбөрийг эсэргүүцэгч зарим гишүүдээс нэгэн санал боловсруулсан гэх. Тэнд “Гадаад харилцааны яамыг өөрчлөн Дотоод харилцааны Яам хэмээн нэрийдэх ба Ази, Америкийн гэх мэт газруудыг Сангийн болон Гэгээрлийн яамтай харилцах газар, монголчуудтай харилцах газар мэтчлэнгээр өөрчлөх, ингэснээр гадаад ертөнцөөс хамааралгүй болох, улмаар гадаадаас хамааралгүй болсноор ОУВС-гийн хөтөлбөрөөс зугтаах…” гэхчилэнгийн томьёолол багтсан байсан гэлцэх.

Цаашдаа, яамд хоорондоо Элчин сайд солилцох юм байна. Консул суулгах нь хэвийн үзэгдэл болжээ. Зарим яамд харилцан пороомсоггүй нэвтрэх хэлэлцээр хийсэн нь олны талархлыг хүлээж. Учир нь өөр яамны ажилтан бусад яамны үүдээр зөвшөөрөлгүй нэвтэрсэн, нэвтрэхийг завдсан тохиолдлууд хэд хэд бүртгэгдсэн бөлгөө. Нэг байранд суудаг хоёр яамныхан “хил зөрчсөн жоом, хулганыг хүндрэл багатай хүлээлцэх” шийдэлд хүрсэн зэрэг амьдралд нийцтэй олон шийдвэр гарчээ.

Гэвч, нэг яамны хархүү, нөгөө яамны бүсгүйтэй гэрлэвэл аль талд бүртгэх, гарсан хүүхдийг нь хэн сайдаар овоглох гэхчилэнгийн шийдээгүй асуудлууд ч хариугаа хүлээсээр…

“Асуудал нь байгаа хойно аппарат нь байлгүй яахав” хэмээн өөр нэг гүн ухаантан айлджээ. (Гүн ухаантны нэрийг нууцалж байгаа бөгөөд цаг нь болохоор дэлгэнэ!) Нэгэнт л яамдын хил зөрчих, нэг яам нөгөөгийнхөө дотоод асуудал бүрэн бүтэн байдалд өнгөлзөх явдал гарсаар байгаа учраас түүнийг шийдэх аппарат өөрөө бүрэлдэх нь зүй. Ингээд яамд өөрийн хилийг болон эрх ашгийг зөрчсөн этгээдийг хорих саатуулах газрыг подвоолдоо байгуулаад эхэлжээ. Засгийн газраас “Аль яамны хашаанд хэрэг гарна, тэр яамны дүрмээр шийтгэж, шийтгэлийг тэр яаманд эдлүүлж байх” чиглэлийг өгсөн гэх. Харин хэрэгтэн солилцох гэрээтэй яамдад энэ журам хамаарахгүй юм байна.

Гэвч анхаарах зүйл багагүй байна. Харилцан хэрэгтэн солилцох гэрээ байгуулж амжаагүй яамны статусыг ашиглах явдал гарч байна. Нэг яаманд авлигын хэрэгт орсон этгээд нөгөө яаманд ажилд орчихсон, тэндээсээ гарч өгөхгүй, гарч ирэхгүй болохоор барьж болохгүй байгаа явдал үүнийг гэрчилнэ.

Ерөөсөө, Хууль зүйн яамны мэдэлд байгаа цагдаагийнхан өөр бусад яаманд ажилладаг хүмүүст эрүү үүсгэх нь яамдын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон, сувирнетитийг хөндсөн асуудал мөн гэдэг дээр Дотоод харилцааны яамд санал нэгтэй байгаа юм.

Овсгоотой зарим сайд нар АТГ-тай “Харилцан үл баривчлалцах, эрүү үл үүсгэлцэх конвенци” байгуулахаар хөөцөлдөөд эхэлж. Тэр байтугай, нэгэн яамнаас Шүүхийн шийдвэр биелүүлэх газартай байгуулж буй гэрээнд “хэрэгтэнг шилжүүлэн өгөх” заалт хүртэл тусгагджээ.

Гэрэлтэй талаас нь харвал, сайхан мэдээ бишгүй байна аа…

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Давхиж яваа “Найман хөлтэй морь”” нийтлэл хэвлэгдлээ

Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Өчигдрийн гол үйл явдал бол 3333 сурагч Д.Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” алдарт шүлгийг талбай дээр нэгэн дуугаар уншсан явдал байлаа. Энэхүү үйл ажиллагааг “Оюуны ундраа” цогцолбор сургуулийн багш, сурагчид санаачлан хэрэгжүүлжээ. Энэ талаарх мэдээллийг өнөөдрийн дугаараас унших боломжтой юм.

УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийлээ. Нээлтэн дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хоёрдугаар нүүрт нийтэллээ.

Эхнэрээ олон удаа хутгалж, онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн талаарх дэлгэрэнгүй материалыг баримт, үйл явдлын 7-р нүүрээс хүлээн авч уншаарай.

Хошин урлагийн шилдгийг тодруулах “Азтай бадарчин-2017” наадмын алтан цомын эзэн, шилдэг шог зураач Адьяагийн Бат-Эрдэнэтэй хөөрөлдсөн “Шог зураачид бол нийгэмд инээд бэлэглэдэг шидтэнүүд” ярилцлага “Уран бүтээлч” буланд нийтлэгдлээ.

М.Энхболд: “Ард түмэн биднээс сахилга, ёс жудгийг нэхэж байна” хаврын чуулганы нээлт дээр хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эдгээр болон бусад мэдээллүүдийн дэлгэрэнгүйг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлнэ үү. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

“Уран үйлчин” улсын анхдугаар уралдаан болно

Өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэл
эрхэлж буй Монгол улсын 21 аймгийн оёдолчин, үйлчин эмэгтэйг хамруулсан
“Уран үйлчин” улсын анхдугаар уралдааныг зохион байгуулах гэж байна.

Монгол уламжлалыг үе дамжуулан авч явж
байгаа үйлчин эмэгтэйчүүдээ урамшуулах, тэдний хөдөлмөрийн үнэлэмжийг
дээшлүүлэх, нийгэмд эзлэх байр суурийг бэхжүүлэх. Мөн Монгол дээл
хувцсыг урладаг эдгээр хүнийг хөшигний араас гаргаж олон нийтэд таниулах
нь тус уралдааны зорилго оршиж байна.

Уралдааныг “Монголд бид үйлдвэрлэв” ТББ-аас санаачлан 21 аймгийн нийт оёдолчдын дунд зохион байгуулах гэж буй.

Уралдаанд оролцогчдын хувьд мэргэжил, нас, хүйс заагаагүй бөгөөд бүх оёдолчинд “Уран үйлчин” гэсэн цол тэмдэг хүртээх аж.

Уралдааны шагналын сан 100 сая төгрөг агаад эхний ээлжинд Дархан-Уул, Орхон аймгийн оёдолчид хамрагдах гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Энэ жилийн “Оюутан цэрэг” хөтөлбөрт 1000 оюутан хамрагдана

Засгийн газрын тогтоолоор “Оюутан цэрэг”
хөтөлбөр гурван жил амжилттай хэрэгжүүлж байна. Энэ угацаанд 2390
оюутан хамрагдаад байгаа бол энэ жил 1000 оюутан байхаар Батлан
хамгаалах сайдын тушаал гарчээ. Харин Дархан-Уул аймгаас 35 оюутан
хамрагдахаар болоод байна.

Дархан-Уул, Орхон аймгийн их дээд
сургуулийн 100 оюутан энэ сарын 1-нээс ирэх зургадугаар сарын 1 хүртэл
“Дархан Өргөө” сургуульд цэргийн онолын хичээлийг эхлээд судлах аж.

Харин цэргийн мэргэжлийн бэлтгэл шатны
сургалтаа ирэх зургадугаар сарын 15-аас наймдугаар сарын 15-ны хооронд
Орхон аймаг дахь Зэвсэгт хүчний 186 дугаар ангид хийх юм байна.

Хөтөлбөр хэрэгжснээр цэргийн насны
залуус иргэний цэргийн үүргээ биелүүлэх нөхцөл хангагдаж, дайчилгааны
бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн нэмэгдэж буйгаараа ач холбогдолтой. Мөн
оюутан залуус эх орноо батлан хамгаалах, эрүүл чийрэг, бие бялдартай,
сэтгэл зүйн бэлтгэлтэй хувь хүн болон төлөвшдөг байна.

Categories
мэдээ нийгэм

Төв аймагт малчдад туслах аян өрнөлөө

Төв Аймгийн хэмжээнд 27 сумын 11.3
мянган малчин өрхөд 4,8 сая толгой мал хаваржиж, нийт 2.1 сая мал
төллөхөөс өнөөдрийн байдлаар 10.0 хувь буюу 216.4 мянган мал төллөөд
байна.

Энэ өвөл, хаварт цас ихтэй байсны улмаас
бэлчээр багасч, малын тарга хүч бууран эх мал жилбэ муутай
төллөж, гүү, ямаа олноор хээл хаяжээ. Мал аж ахуйн хаваржилт, мал
төлөлтийн үер гарч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх, малчин түмэндээ
сэтгэлийн дэм өгөх зорилгоор аймгийн Засаг даргын захирамжаар “Малчдад
туслах аян”-ыг өрнүүлэв. Одоогийн байдлаар Эрдэнэ, Цээл, Өндөрширээт,
Заамар, Архуст, Баяндэлгэр суманд малын хорогдол их байна.

Аяны үйл ажиллагааг дэмжиж аймгийн төвийн нийт 78 байгууллага 16,3 сая төгрөгийг бэлнээр өгч, 11,3 сая төгрөгийн бараа материал хандивлажээ.

Мөн НҮБ-ын “Хүүхдийн сан”-гаас өвөлжилт
хүндэрсэн 16 сумын малчдын хүүхдүүд, жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй
эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр 19,8 сая
төгрөгийн хоол тэжээл, амин дэмийн багц тусламжийг үзүүлсэн байна.
Эдгээр тусламжийг хаваржилт хүндрэлтэй нийт 16 суманд хуваарилан
гардууллаа.

Categories
мэдээ нийгэм

​“Монгол Улсын түүх”-ийн ном нэгээр нэмэгдлээ

Өнөөдөр “Монгол Улсын Түүх” номын нээлтийн ажиллагаа МУИС-ийн Эрдмийн танхимд боллоо. Монгол Улсын Их Сургуулийн Түүхийн тэнхимээс энэхүү номыг эрхлэн гаргажээ.

Тэд дэлхийн жишигт ойртсон, өргөн хүрээтэй суурь мэдлэг олгох зорилгоор их, дээд сургуулиудын бакалаврын түвшний оюутнуудад зориулан энэхүү сурах бичгийг шинэчлэн бичжээ.

Монгол Улсын Түүх сурах бичгийн онцлог нь гэвэл:

  • Монголын түүхийг он цагийн дарааллаар бус үндсэн асуудалд төвлөрүүлэн судалж, бичигдсэн,
  • Өмнөх сурах бичгүүдтэй харьцуулахад үг хэллэгийн хувьд энгийн, ойлгомжтой, шинэ өнгө төрхтэй, оюутан уншигчдад сонирхолтой хэлбэр бүтэцтэй,
  • Үндсэн түүх бичлэгээс гадна газрын зураг, гэрэл зураг, зурагт хуудас, нэрийн хэлхээстэй хослуулсан,
  • Монгол Улсын түүхийн суурь асуудлуудад төвлөрүүлэн дэлхийн болон бүс нутгийн түүхтэй холбон бичихийг зорьсон,
  • Оюунтнуудын шүүмжлэлт, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд туслах зорилгоор “Эх сурвалжаас”, “Түүхчид, судалгааны асуудал”, “Өнгөрсөн, одоо” зэрэг булангуудыг бүлэг бүрт шигтгэн оруулснаараа онцлог давуу талтай гэж эрдэмтэн, судлаачид үзэж байгаа ажээ.
Categories
мэдээ нийгэм

Хог хаягдлыг ангилах мэдлэг олгох боловсролын төв нээгдлээ

Улаанбаатар Хангарьд Ротари Клуб нь иргэдийн хог хаягдлын талаар
сэтгэлгээг өөрчлөх, зөв дадалд сургах, ангилан хаях, түүнийг дахин
боловсруулахын ач холбогдлыг таниулан сурталчах “Ногоон замнал” төсөл
хэргжүүлж эхэлжээ.

өслийн хүрээнд Монгол улсын багшийн их сургуульд Хог хаягдлыг дахин боловсруулах мэдлэг олгох төвийг засч тохижуулан өнөөдөр нээлтээ хийлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд Австралийн Элчин сайдын яамны нэгдүгээр
нарийн бичиг ноён Shayne McKenna, Багшийн сургуулийн захирал Д.Мандах
болон бусад холбогдох байгууллагын хүмүүс оролцлоо.

Нээлтийн үеэр ноён Shayne McKenna Ногоон
замнал төсөл нь хүрээлэн буй орчны хог хаягдлын болон эрүүл мэнд,
байгаль орчин болон боловсролын мэдлэгийг сургалтаар түгээж буйгаараа
өвөрмөц төсөл
болохыг онцолсон.Ногоон Замнал төслийн эхний шатанд Хог хаягдалыг дахин боловсруулах
мэдлэг олгох төвийг Багшийн сургуулиас гадна Сонгино хайрхан дүүргийн 9
дүгээр сургуульд Австралийн Засгийн газрын Бичил төсөл хөтөлбөрийн
санхүүжилтээр тохижуулсан.

Цаашид уг төвд Австрали улсын КЕСАБ Байгаль Орчны Шийдэл ТББ-тай хамтран дэлхийн 27 улсад оронд амжилттай хэрэгжсэн хог
хаягдлын талаар мэдлэг олгох, зөв дадал сургах хөтөлбөрийг Монгол орны
онцлогт тааруулан тус сургуульд сонирхолтой байдлаар заахаар ажиллаж
байна.

Уг төвд ирснээр та Монгол улсад хог хаягдлыг дахин боловсруулдаг
үйлдвэрүүдийн бараа бүтээгдэхүүнүүд болон ахуйн хог хаягдлын ашиглаж
хэрэгцээтэй зүйлс хийсэн сурагч, оюутнуудын бүтээлүүдийг үзэхээс гадна
хог хаягдлын чиглэлээр хамгийн сүүлийн үеийн мэдээлэлийг авч сургалтанд
хамрагдах боломжтой.

Уг төслийн хүрээнд 4 сарын 19-ний өдөр
“Ногоон замнал” хог хаягдлын менежментийн Анхдугаар зөвлөгөөнийг
Австрали улсын КЕСАБ Байгаль Орчны Шийдэл ТББ, төрийн байгууллагууд,
мэргэжлийн холбоод, хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрүүдтэй
хамтран Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд зохион байгуулахаар
ажиллаж байна.

Та бүхэн Ногоон Замнал төслийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл НОГООН ЗАМНАЛ хуудсаар зочилоорой.

Categories
мэдээ нийгэм

Орон нутгийн замд хальтиргаа үүссэн учир болгоомжтой явахыг анхааруулж байна

Говийн
аймгуудаар буюу урагш чиглэлэд шороон шуурга шуурч, баруун зүг рүү буюу
Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл аймгийн чиглэлд цас орж,
цасан шуурга шууран замын үзэгдэх орчин хязгаарлагдмал, замын гадаргууд
хальтиргаа гулгаа үүсссэн байна.

Иймд дээрх
чиглэлд зорчиж буй жолооч та замын нөхцөлд хурдаа зөв тохируулах, өөрөө
болон зорчигч нарыг хамгаалах бүс хэрэглүүлэх, гүйцэж түрүүлэх үйлдлийг
зөв хийх, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохыг
Замын цагдаагийн албанаас зөвлөж байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Найруулагч, зохиолч Г.Жигжидсүрэн “Сүүдэр шийний хүүхдүүд” номын нээлтээ хийнэ

Монгол Улсын Ардын жүжигчин, кино
найруулагч, зохиолч Г.Жигжидсүрэн монгол киноны түүхийг агуулсан “Сүүдэр
шийний хүүхдүүд” ном бичжээ.

Тэрбээр номондоо монгол киноны өнгөрсөн,
одоо үеийн түүхийг нарийвчлан судалж, бичсэн байна. Номын нээлт маргааш
/2017.04.05/ өдөр Соёлын төв өргөөнд байрлах Театрын музейд 12.00 цагт
болох юм.

Найруулагч Г.Жигжидсүрэн “Хүн чулууны
нулимс”, “Бүлээн нурам”, “Амин мөр” хэмээх гурвалсан кино, Москва,
Карловы Вар, Сөүлийн олон улсын кино наадмын тусгай шагнал, Шилдэг
найруулагчийн шагналыг хүртэж байсан Монголын нэрт найруулагч юм.

Categories
мэдээ нийгэм

“Байгаль орчинд ээлтэй техник технологи”-ийн үзэсгэлэн худалдаа болно

Агаарын бохирдлыг бууруулах ажлын
хүрээнд иргэд олон нийтэд “Байгаль орчинд ээлтэй техник технологи”-ийг
таниулах, иргэдийг мэдээ мэдээллээр ханган, ахуй амьдралдаа хэрэгжүүлэх
зорилгоор “Байгаль орчинд ээлтэй техник технологи”-ийн
үзэсгэлэн худалдаа болох гэж байна. Хан-Уул дүүргийн Засаг даргын
Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсээс зохион байгуулж буй
тус үзэсгэлэн худалдаа маргааш 10 цагт ХУД-ийн Соёлын ордонд болно.

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс.

ХУГАЦАА: 2017 оны 04 дүгээр сарын 6-ны өдрөөс эхлэн 04 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл явагдана.

ХААНА: 2017 оны 04
дүгээр сарын 6,7 –ны өдрүүдэд “ Хан-Уул дүүргийн Соёлын төв”-д, 2017
оны 04 дүгээр сарын 8,9-ны өдрүүдэд 4-р хорооны иргэний танхимд, 04
дүгээр сарын 10,11-ны өдрүүдэд 7-р хорооны иргэний танхимд, 04 дүгээр
сарын 16,17-ны өдрүүдэд10-р хорооны иргэний танхимд, 04 дүгээр сарын
22,23-ны өдрүүдэд 14-р хорооны иргэний танхимд 10.00-18.00 цагийн
хооронд тус тус зохион байгуулагдана.

ХАМРАГДАХ ХҮРЭЭ:

  1. Үзэсгэлэнд оролцох 30 аж ахуй нэгж байгууллага
  2. Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс
  3. Төрийн захиргааны удирлагын хэлтэс
  4. ХУД-н ЗДТГ-н бүх хэлтэс, албад
  5. 1-16 хороодын Засаг дарга, зохион байгуулагч, хэсгийн ахлагч нар
  6. 1-16 хороодод үйл ажиллагаа эрхэлдэг Иргэн, аж ахуйн нэгж байгууллага, иргэд

ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА:

  1. Тус үзэсгэлэн 2017 оны 04 дүгээр сарын
    6, 7-ны өдөр 00-18.00 цагийн хооронд “Хан-Уул дүүргийн Соёлын төв”-д
    зохион байгуулагдана.
  2. “Хан-Уул дүүргийн Соёлын төв”-д 2017
    оны 04 дүгээр сарын 6,7-ны өдөр 10.00 цагаас зохион байгуулагдах
    “Байгаль орчинд ээлтэй техник технологийн үзэсгэлэн”-г нээж ХУД-н
    Засаг дарга Ж. Алдаржавхлан үг хэлнэ.
  3. Хороодын иргэдэд үзэсгэлэнгийн үйл
    ажиллагааг сурталчлах журмаар хороодыг бүсчилж 4,7,10,14-р хороодын
    Иргэний танхимд 2017 оны 04 дүгээр сарын.8-наас 04 дүгээр сарын .23 –ны
    өдрийг хүртэл зохион байгуулна..
  4. 1-16 Хороод иргэн, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг уг үзэсгэлэнд бүрэн хамруулж оролцуулна.
  5. Үзэсгэлэнгийн талаар сурталчилж хэвлэл мэдээлэл, олон нийтийн хэрэгслээр сурталчилна.
  6. Үзэсгэлэнгийн ажиллагааг мэдээлэх хулдаасан самбар – 1ш /3*2 / хэмжээтэй хийж Соёлын төв болон хороодод хэрэглэнэ гэж Агаарын бохирдлыг бууруулах газраас мэдээллээ.