Categories
мэдээ улс-төр

Анхдугаар зөвлөлдөх санал асуулга эхэллээ

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаарх анхдугаар зөвлөлдөх санал агуулгын зөвлөлдөх уулзалт өнөөдөр /2017.04.29/ Төрийн ордонд эхэллээ.

Зөвлөлдөх санал асуулгын нэг дэх шатны санал асуулгыг Монгол орон даяар санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 1570 иргэнээс авсан бөгөөд хоёр дахь шатны зөвлөлдөх уулзалтад оролцогч 785 иргэнийг дээрх санал асуулгад оролцсон иргэдээс мөн санамсаргүй түүврийн аргаар сонгосон байна.

Анхдугаар зөвлөлдөх санал асуулгын зөвлөлдөх уулзалтыг УИХ-ын дарга М.Энхболд нээж үг хэлсэн.

Тэрбээр, “Шинэ Үндсэн хуулийг одоогоос 26 жилийн өмнө нийт ард түмнээрээ 3 сар гаруй хугацаанд хэлэлцүүлж, нийт 1.2 сая сонгогчдын 900 гаруй мянгаас нь давхардсан тоогоор 200 мянга гаруй санал авсан байдаг. Тэдгээр саналын 44.3 хувийг төсөлд ямар нэг байдлаар тусгаж,Улсын Бага Хурал 4 удаа хэлэлцэж Ардын Их Хуралд өргөн барьсан бөгөөд тухайн үеийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж бүрийн төлөөлөл багтсан, олон намын тогтолцоо бүхий Ардын Их Хурал 76 хоног хэлэлцэж баталсан түүхтэй.

Энэ утгаараа Монгол Улсын шинэ Үндсэн хууль Монголын бүх ард түмний хамтын бүтээл, зөвшилцөл ойлголцлын эрхэм баталгаа болсон билээ. Тиймээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал зөвхөн парламент, эсвэл санал санаачилга гаргасан хэсэг хүмүүсийн санаан зоргоор хийх ажил биш бөгөөд энэхүү нэмэлт, өөрчлөлт зайлшгүй шаардлагатай гэж үзвэл “Долоо хэмжиж нэг огтлох” зарчмаар хандах ёстой гэсэн байр суурьтай байгаагаа миний бие Улсын Их Хурлын хаврын чуулганы нээлтэд хэлсэн үгэндээ онцолсон.

Нэмэлт, өөрчлөлтийг урьдын адил нийт ард түмнийхээ санал бодол, хүсэл зоригт тулгуурлан, тэднээсээ асууж, эрдэмтэн судлаачид, Үндсэн хууль тогтоогчид, улс төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоог хангаж, ил тод байдал, зөвлөлдөх ардчиллын зарчмыг бүрэн хэрэгжүүлж хийх учиртай гэж үзэж байна.

Өнөөдөр энэ танхимд шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулах, хэрэгжүүлэх, батлахад оролцсон Улсын Бага Хурлын гишүүд, Ардын Их Хурлын депутатууд, үе үеийн төрийн түшээд, улстөрчид, Монгол Улсын төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, Монгол Улсын нийт хүн амаас санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон иргэд хүрэлцэн ирээд байна” гэлээ.

Зөвлөлдөх уулзалтын хуралдааныг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, Ж.Мөнхбат нар даргалан явуулах бөгөөд нээлтийн хуралдааныг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан даргалсан юм.

Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх эхний сэдэв нь “Улсын Их Хурал, Засгийн газрын эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах” байв.

Энэ сэдвийн талаар УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат танилцуулсан.

Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Улсын Их Хурал бол хууль тогтоох, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үндсэн үүрэгтэй байгууллага юм. Харин Засгийн газар Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хуулийн хүрээнд улс орны аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг удирдах үүрэгтэй.

Хууль тогтоох болон гүйцэтгэх дээд байгууллага тус тусын бүрэн эрх, чиг үүргээ бие даан хэрэгжүүлэх боломжтой байж, харилцан хяналттай ажиллах нь Үндсэн хуулийн хамгийн чухал зарчим юм. Энэ зарчмыг илүү тууштай хэрэгжүүлэхийн тулд Үндсэн хуульд зарим тодорхой нэмэлт, өөрчлөлт оруулж, зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлага тавигдаж байна гэлээ.

Сэдвийн хүрээнд дараахь саналуудыг дэвшүүлж байгаа аж.

Санал 1.1: Ерөнхий сайдад танхимаа өөрөө бүрдүүлэх, сайд нараа томилох, чөлөөлөх эрх мэдлийг олгох;

Санал 1.2: Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс дээшгүй хувь нь Улсын Их Хурлын гишүүн байж болохоор хязгаар тогтоох;

Санал 1.3: Засгийн газрын бүтцийг Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоож, төрийн бодлогын залгамж чанар, тогтвортой байдлыг хангах зорилгоор яамдын нэрийг Үндсэн хуульд тусгах.

Энэ хүрээнд хуралдаанд оролцогчид Засгийн газрын гишүүдийг томилох, чөлөөлөх, танхимаа өөрөө бүрдүүлэх эрхийг Ерөнхий сайдад олгосноор дэвшил гарна гэдэгтэй та санал нийлэх үү, ингэснээр Ерөнхий сайд болон Засгийн газар илүү хариуцлагатай, үр бүтээлч ажиллаж чадах уу? Энэ нь улс орны болон иргэдийн эрх ашигт таатай, эерэг нөлөө үзүүлэх үү? Энэ өөрчлөлтийн сөрөг талыг та юу гэж бодож байна вэ? гэсэн асуудлыг хэсэг тус бүр ярилцах юм байна.

Түүнчлэн Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс илүүгүй нь Улсын Их Хурлын гишүүн байж болох заалтыг дэмжиж байгаа эсэх, яамдын тоо, нэрийг Үндсэн хуульд тусгах нь зөв эсэх талаар хэлэлцэх юм байна.

Нэгдүгээр сэдвийн танилцуулгын дараа анхдугаар зөвлөлдөх санал асуулгад оролцогчид дурсгалын зураг авахууллаа.

Энэ өдрийн хуралдаанаар “Үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, энэ чиглэлд ажил, үүргийн давхардлыг арилгах үүднээс Ерөнхийлөгчийн эрх, үүргийг тодорхой болгох”, Засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх”, “Үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, энэ чиглэлд ажил, үүргийн давхардлыг арилгах үүднээс Ерөнхийлөгчийн эрх, үүргийг тодорхой болгох”, “Засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх” гэсэн сэдвүүдээр хэлэлцүүлэг явуулах юм хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

АН-ын их хурал тавдугаар сарын 6-нд болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн бүртгэл эхлэх гэж байгаатай холбогдуулан Ардчилсан нам VIII их хурал тавдугаар сарын 6-нд товлогджээ. Тус хурлаар Ерөнхийлөгчид нэр дэвших нэг хүнийг сонгох нууц санал хураалт болох юм байна. Харин үүний өмнө нэр дэвшихээ илэрхийлсэн долоо хүнээс сонгох санал хураалтыг тавдугаар сарын 3-нд зохион байгуулна. Энэ санал хураалтаас хамгийн өндөр оноо авсан нэг хүнийг VIII их хурлаар нууц санал хураалтаар баталгаажуулснаар Ерөнхийлөгчид нэр дэвшигч тодрох юм.

Сануулахад, Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө Х.Баттулга, Р.Амаржаргал, Л.Болд, Б.Жаргалсайхан, Э.Бат-Үүл, Д.Дорлигжав, Б.Батбаяр /Баабар/ нарын гишүүд албан ёсоор мэдэгдээд байна.

Categories
мэдээ нийгэм

Д.Наранбаатар: Хэдхэн жилийн өмнө В вирустэй бол баярладаг, С-тэй бол ингээд өнгөрч гэж боддог байлаа

Монгол Улсын Засгийн Газар 2017 оны 4-р сарын 12-ны өдрийн ээлжит хуралдаанаараа “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг албан ёсоор баталсан билээ. Тэгвэл энэхүү хөтөлбөрийн хүрээнд элэгний вирусийн эрт илрүүлэлт, эмчилгээ, судалгааг Монгол орон даяар шуурхай эхлүүлж, бүрэн хэрэгжүүлэх ажлын эхлэл болгож “Оном сан”, Монголын элэгний эмч нарын нийгэмлэг, Гастроэнтерелогийн холбоо, Өвчтөн нийгмийн төлөөллийн зөвлөл, Монголын Лабораторийн Нэгдсэн Сүлжээ “ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ ЧУУЛГАН”-ыг хамтран өнөөдөр “Корпорейт” зочид буудалд зохион байгууллаа.

“Хэдхэн жилийн өмнө бид элэгний В, С вирустэй, D вирус нь эмчилгээ байхгүй. В вирустэй байвал баярладаг. С-тэй бол ер нь ингээд өнгөрч байгаа юм байна даа гэж боддог цаг үе байлаа. Энэ үед жилд 2600, өдөрт 7 халуун амь нас элэгний өвчнөөр үгүй болж байлаа. 2012 онд Монгол Улс дэлхийн дунджаас 7 дахин их элэгний өвчлөлтэй гэсэн судалгаа гарахад хүмүүс итгэдэггүй байсан” хэмээн энэ арга хэмжээний үеэр “Оном” сангийн тэргүүн Д.Наранбаатар хэлсэн юм.

Төр засаг энэ асуудалд анхаарлаа хандуулснаар хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах нийт 226 тэрбум гаруй төгрөгийн 24 хувийг улсын төсвөөс, 68 хувийг Эрүүл мэндийн даатгалын сангаас, найман хувийг бусад эх үүсвэрээс гаргахаар тооцоолжээ. Ингэснээр Монгол Улсын хүн ам 2020 он гэхэд С вирусээ бүрэн устгаж, энэхүү вирусээс гаралтай элэгний хавдар, хатуурлыг эрс бууруулах боломж бүрдээд байгаа аж. Монголд одоогоор 400 мянган элэгний вирустэй хүн байна. Үүнээс С вирустэй 150 мянга, В вирустэй 150 мянга, D вирустэй 100 мянган хүн байна.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн хүн бол “Оном” сангийн ТУЗ-ийн дарга Шинжлэх ухааны доктор Д.Наранбаатар юм.

Тэрээр ярихдаа “Өнөөдрийн үйл ажиллагааг энэхүү “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг баталсан төр засагтаа талархан хийж байна. Энэхүү үйл ажиллагаанд “Оном” сүлжээнд харьяалагддаг 27 лаборатори, хувийн хэвшлийн 18 лаборатори үзэсгэлэн гаргаж байна. С вирусийн эмийг 100 дахин хямдруулна гээд яриад явж байхад хэн ч итгэхгүй байлаа. Америкаас хулхи эм оруулж ирээд турших гэж байна гэх мэтчилэн маш олон хардлага сэрдлэг гарч байсан. Гэхдээ үүнийг бид давж гараад Монголд хүмүүс мянга мянгаараа эдгэрээд явж байна.

Монгол Улсын төр эм оруулж ирж чаддаггүй. Үүнийг хувийн хэвшил нуруун дээрээ үүрч явдаг. Энэ хариуцлагатай үүргийг хүлээгээд явж байгаа “МОНОС” групп, “МОНГОЛ ЭМ ИМПЭКС”, “ЭНТО”, “АЗИ ФАРМ” гээд компаниуд өнөөдрийн арга хэмжээнд оролцож байна. Цаашдаа бид В, С вирусийг тоолдог шинжилгээг Нийгмийн даатгалаас хөнгөлүүлдэг болох хэрэгтэй байна. Эмнүүдийн үнийг цаашид улам хямдруулах, төрлийг нь нэмэх зэрэг олон ажил байна.

15-аас дээш насны бүх хүмүүсийг бүгдийг нь бүртгэж аваад шинжилгээнд хамруулаад өвчтэйг нь эдгээх хөтөлбөрийг эхлүүллээ. Энэ нь Монгол Улсад улаан тарианы дараах хоёр дахь том эрүүлжүүлэх аян болно гэж урьд нь хэлж байхад нэг ч хүн итгэдэггүй байсан бол “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр батлагдсанаар Монголын 40-өөс дээш хүмүүсийг энэ жил, 15-39 насны бүх хүмүүсийг 2018 онд шинжилгээнд хамруулах аян хэрэгжих боломжтой боллоо. Үүнд энэхүү хөтөлбөрийг баталсан төр засагтаа талархах хэрэгтэй юм” гэв. Түүнчлэн “Энэхүү үйл ажиллагаа бүх аймаг, сумын өрхийн эмнэлгээр дамжаад явагдах ёстой. Элэгний С вирустэй хүмүүс эдгээд гарч байгаа ч эргээд халдвар аваад орж ирж байна. Яагаад гэвэл ариутгал муу байгаагаас, шүдний эмчээс, шивээс хийлгэх эсвэл хануулаад орж ирж байна. Учир нь С вирус нь дархлаа тогтдоггүй. Египет улс өнгөрсөн жил 1 сая хүнээ эмчилсэн. 200-300 мянга нь дахиад халдвар аваад орж ирсэн байдаг. Монгол Улсад 8000 хүн эмчлэгдээд 3000 хүн шинээр бүртгэгддэг” гэлээ.

“Элэгний төв”-ийн төлөөлөгч Л.Оюунгэрэл:

С вирусийг устгадаг дөрвөн төрлийн эмийг Монголд дараахь компаниуд Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй үнээр худалдаалж байна. Гэхдээ ЭМД-д хамрагдсан иргэдэд л хамаатай. Оруулж ирсэн компаниасаа шалтгаалаад өөр үнэтэй байгаа боловч үйлчилгээ нь яг адилхан юм. “HARVONE” эмийг “Омбол” ХХК, “LEDVIR” эмийг Монгол Эм импекс, “LEDIPOS” эмийг Ази фарм, “VERPAS” эмийг “Монос” ХХК оруулж ирж байгаа.

“HARVONE” эмийг АНУ нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ядуу буурай орнуудад хямдралтай үнээр заръя гээд Энэтхэгт лицензээ худалдсан. Энэтхэгийн компаниуд нь адилхан түүхий эдээр энэ эмийг үйлдвэрлээд арай хямдаар Монголд орж ирж байгаа эмнүүд нь дээрх гурван төрлийн эм юм. Тиймээс эдгээр эм нь “Харвони”-гоос хямдхан гээд муу гэсэн үг биш юм. Эдгээр эмнүүд нь 3-6 сарын хугацаанд С вирусийг бүрэн устгана. Гэхдээ шинжилгээний хариу, биеийн байдлаас нь хамаараад дээрх хугацаанд устана. Шинжилгээний хариугаар хавдар юм уу, хатуурал байвал 6 сар ууна.

  • Ямар шинжилгээнүүд өгөх вэ?
  • Эхлээд вирусээ тоолуулсан байх ёстой. Тэгээд цусны дэлгэрэнгүй шинжилгээ, биохими, эхо, цус бүлэгнэлт, шээсний ерөнхий шинжилгээ өгнө. Шаардлагатай тохиолдолд бусад шинжилгээнүүдийг нэмж өгнө. Зарим тохиолдолд генотип-г тоолуулах шаардлагатай гэж байдаг. Энэ нь монгол хүний 95-98 хувь нь 1В генотиптой байдаг гээд судалгаагаар гарсан байдаг учраас тэр юм. Генотип гэдэг нь С вирусийн овог гэсэн үг. Монголчуудын дотор Боржигон гээд олон овог байдаг шиг 1А, 1В, 2А, 2В гээд генотипуудад хуваагддаг. Тэндээс монгол хүнд 1В генотип их байдаг учир “Харвони” зэрэг эдгээр эмнүүдийн найрлага илүү таарах юм. Эрүүл мэндийн яамнаас лабораториудыг сонгон шалгаруулаад тавдугаар сарын 1-нээс иргэдийн С вирусийг үнэгүй тоолж эхэлнэ.
  • 3 сар уугаад бүрэн эдгэрэх үү?
  • 3 сар уусны дараа дахиад 3 сар хүлээгээд С вирусээ тоолуулаад гарч ирэхгүй бол эдгэрсэн гэсэн үг. Ер нь бол С вирусийн эмчилгээний үр дүн нь 6 сарын дотор гардаг.

Энэтхэгээс оруулж ирсэн В, С вирусийн эмнүүд байгаа. Гурван хайрцаг нь нэг курс болно. Зарим хүндэрсэн элэгний хатуурал, циррозтой хүмүүс 6 хайрцаг үргэлжлүүлэн уух боломжтой. Өглөө тогтмол цагт нэг ширхэгийг залгиж ууна. 395 мянгаас ЭМД-р 210 мянган төгрөг хөнгөлөгдөөд 185 мянгаар худалдаалж байгаа.

“Монгол Эм импэкс концерн”-ий эмч, төлөөлөгч Д.Ганбат:

Энэтхэг улсад үйлдвэрлээд АНУ-аас оруулж ирж байгаа эмнүүд байгаа. Энэхүү “LEDVIR” эм нь Монголд орж ирээд жил гаруй болж байна. Монголд хамгийн их буюу 4000 хүн хэрэглэгдсэн судалгаатай. Ямар нэгэн гаж нөлөө илрээгүй, үр дүн нь 98-99 хувь байгаа. Үнэ нь 475 мянга. ЭМД-р хөнгөлөгдөөд эхний хоёр сарын эм нь 265 мянга. Сүүлийн гурав дахь сарын эмийг нь манай компаниас 50 хувь хямдруулаад 27.500 төгрөгөөр худалдаалж байгаа.



Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ГОЛОМТ БАНК: Санхүүгийн хураангуй тайлан

ГОЛОМТ БАНК

САНХҮҮГИЙН ХУРААНГУЙ ТАЙЛАН

2017/03/31 (сая төгрөгөөр)

Балансын зүйл

Хугацааны эцсийн үлдэгдэл

1.

ХӨРӨНГӨ

1.1.

Мөнгө ба түүнтэй адилтгах хөрөнгө

1,438,221

1.2.

Банк санхүүгийн байгууллагад байршуулсан хөрөнгө

1.3

Хөрөнгө оруулалт

533,697

1.3.1.

Хараат, хамтын хяналттай, охин компанид оруулсан хөрөнгө оруулалт

1,200

1.4.

Зээл (цэвэр дүнгээр)

2,016,496

1.4.1.

Хэвийн зээл

1,868,659

1.4.2.

Чанаргүй зээл

179,788

1.4.3.

Зээлийн хойшлогдсон төлбөр

(4,978)

1.4.4.

Зээлд хуримтлуулж тооцсон хүүгийн авлага

59,302

1.4.5.

Зээлийн эрсдэлийн сан

(86,274)

1.5.

Дериватив санхүүгийн хөрөнгө

159,277

1.6.

Бусад санхүүгийн хөрөнгө

96,371

1.7.

Бусад санхүүгийн бус хөрөнгө

53,956

1.8.

Үндсэн хөрөнгө

191,868

1.9.

Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө

51,261

1.10.

Борлуулах зориулалттай хөрөнгө

16,698

1.11.

Биет бус хөрөнгө

16,856

Нийт хөрөнгийн дүн

4,574,700

2.

ӨР ТӨЛБӨР

2.1.

Харилцах

699,756

2.2.

Хадгаламж

1,995,110

2.3.

Банк санхүүгийн байгууллагаас татсан эх үүсвэр

1,147,072

2.4.

Бусад эх үүсвэр

190,652

2.5.

Бусад өр төлбөр

152,537

Нийт өр төлбөрийн дүн

4,185,127

3.

ӨӨРИЙН ХӨРӨНГӨ

3.1.

Хувь нийлүүлсэн хөрөнгө

52,146

3.2.

Нэмж төлөгдсөн капитал

46,584

3.3.

Халаасны хувьцаа

3.4.

Дахин үнэлгээний нэмэгдэл

30,004

3.5.

Хуримтлагдсан ашиг, алдагдал

243,019

3.6.

Бусад өөрийн хөрөнгө

17,820

Өөрийн хөрөнгийн дүн

389,573

Өр төлбөр ба өөрийн хөрөнгийн дүн

4,574,700

Тэнцлийн гадуурх данс

Зээл, зээлтэй адилтгах хөрөнгөд хамаарах үүрэг (цэвэр дүнгээр)

354,081

МОНГОЛ БАНКНААС ТОГТООСОН ЗОХИСТОЙ ХАРЬЦААНЫ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТИЙН БИЕЛЭЛТ

Зохистой харьцааны шалгуур үзүүлэлт

Байвал зохих

Биелэлт

Нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгө болон эрсдэлээр жигнэсэн активын зохистой харьцаа

> 9%

10.14%

Өөрийн хөрөнгө болон эрсдэлээр жигнэсэн активын зохистой харьцаа

>14%

14.87%

Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын үзүүлэлт

>25%

41.74%

Гадаад валютын нээлттэй позици болон өөрийн хөрөнгийн харьцаа (нэгж валютаар)

<±15%

-12.87%

Гадаад валютын нээлттэй позици болон өөрийн хөрөнгийн харьцаа (нийт)

<±40%

-19.66%

БАНКНЫ ОРЛОГЫН ТАЙЛАН

2017/03/31 (сая төгрөгөөр)

Орлого, зардлын зүйл

Тайлант үеийн дүн

1.

Хүүгийн орлого

93,184

1.1.

Монголбанкинд байршуулсан хөрөнгийн

2,796

1.2.

Банк, санхүүгийн байгууллагад байршуулсан хөрөнгийн

317

1.3.

Үнэт цаасны

23,044

1.4.

Зээлийн

65,492

1.5.

Бусад хүүгийн орлого

1,535

2.

Хүүгийн зардал

64,525

2.1.

Харилцахад төлсөн хүү

2,781

2.2.

Хадгаламжинд төлсөн хүү

50,516

2.3.

Зээлийн хүүгийн зардал

11,228

2.4.

Үнэт цаасны хүүгийн зардал

2.5.

Бусад хүүгийн зардал

3.

Хүүгийн цэвэр орлого

28,659

4.

Эрсдэлийн сангийн зардал

7,179

5.

Эрсдэлийн сангийн дараах цэвэр орлого

21,480

6.

Бусад орлого

10,146

6.1.

Хүүгийн бус орлого

10,068

6.1.1.

Арилжааны орлого

2,804

6.1.2.

Ханш, үнэлгээний тэгшитгэлийн орлого

6.1.3.

Банкны бүтээгдэхүүнтэй холбоотой үйлчилгээний хураамж, шимтгэлийн орлого

7,264

6.1.4.

Бусад хүүгийн бус орлого

6.2.

Бусад орлого, олз

78

7.

Бусад зардал

29,046

7.1.

Хүүгийн бус зардал

28,905

7.1.1.

Бусад эрсдлийн сангийн зардал

1

7.1.2.

Арилжааны зардал

7.1.3.

Ханш, үнэлгээний тэгшитгэлийн зардал

8,791

7.1.4.

Хураамж шимтгэлийн зардал

2,381

7.1.5.

Үйл ажиллагааны бусад зардал

17,732

7.2.

Бусад зардал, гарз

141

8.

Татварын өмнөх ашиг, алдагдал

2,580

9.

Орлогын татварын зардал

10.

Татварын дараах ашиг, алдагдал

2,580

11.

Бусад дэлгэрэнгүй орлого

12.

Тайлант хугацааны нийт орлогын дүн

2,580

БАНКНЫ ХОЛБОГДОХ ЭТГЭЭД (НЭГДМЭЛ СОНИРХОЛТОЙ ЭТГЭЭД)-Д ОЛГОСОН ЗЭЭЛ БОЛОН ЗЭЭЛТЭЙ АДИЛТГАН ТООЦОХ БУСАД АКТИВ ХӨРӨНГИЙН ТАЙЛАН

2017/03/31 (сая төгрөгөөр)

Банкны холбогдох нэг этгээд (нэгдмэл сонирхолтой этгээд)

Активын хэлбэр

Үлдэгдэл дүн

Өөрийн хөрөнгөд эзлэх хувь

1.

Банкны холбогдох нэг этгээд (нэгдмэл сонирхолтой этгээд)-д олгосон зээл болон зээлтэй адилтган тооцох бусад актив (Өөрийн хөрөнгийн 5%-иас хэтрэхгүй)

1.1.

Банкны хувьцаа эзэмшигч

1.2.

Банкны эрх бүхий албан тушаалтан

1.3.

Банкны бусад холбогдох этгээд

Зээл

20,544

4.44%

2.

Банкны нийт холбогдох этгээдүүд (нэгдмэл сонирхолтой этгээдүүд)-д олгосон зээл болон зээлтэй адилтган тооцох бусад актив (Өөрийн хөрөнгийн 20%-иас хэтрэхгүй)

1.1.

Банкны хувьцаа эзэмшигчид

Зээл, баталгаа, батлан даалт

7,536

1.6%

1.2.

Банкны эрх бүхий албан тушаалтнууд

Зээл, баталгаа, батлан даалт

946

0.2%

1.3.

Банкны бусад холбогдох этгээд

Зээл, баталгаа, батлан даалт

66,319

14.3%

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Оффшорт нуусан гэх 17 тэрбум ам.доллар бодит эсэхийг АТГ хэлж чадахгүй

Оффшор тойрсон их мөнгөний тухай яриа, хардлага, татвар гэх мэт олон нийтийн хариулт нэхсэн асуудлаар УИХ дээр өнөөдөр асуулгын хариултаа авна” гэж М.Оюунчимэг гишүүн твиттертээ өглөө жиргэсэн байлаа. УИХ үдээс хойш түүний асуулгын хариуг сонслоо. АТГ-ын дарга Х.Энхжаргал болон гишүүдийн хооронд иймэрхүү яриа өрнөсөн юм.

Х.Энхжаргал: …Уулзаж ажиллая гэдэг. Сошиалаар ил болсон мэдүүллүүдийг би хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр нэг зовлон бий. Бидэнд гадагшаа явах мөнгө байдаггүй. Төсөв байхгүй, явж хэлэлцээ хийж чаддаггүй. Олон улсын байгууллагуудтай бол харьцаж байна. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага сая хэлдэг саарал жагсаалт уу, хар жагсаалт уу гэдгийг гаргадаг. Мөнгө угаахтай тэмцэх бүлэг байна. Монгол банк санаачилгатай хамтарч ажиллаж байгаа. Мэдээлэл солилцдог. Хулгайлагдсан хөрөнгийг буцаах НҮБ-ын дэргэдэх санаачилга байна. Авилгатай тэмцэх байгууллагуудын холбоо байна. Интерпол байна. Америкийн маршалын алба гэх мэтээр зарим юмыг бид тодорхойлж байгаа. АНУ-д байгаа хөрөнгө мөнгө ямар байна гэх мэт мэдээлэл солилцож байгаа юм бий. Гэхдээ энэ мэдээллүүдийг авсан ч бас учир дутагдал их. Гэхдээ төрийн дэмжлэг их чухал. Төр сайн зохион байгуулалттай, дорвитой арга хэмжээ авч байж сая үүнийг тогтоож арга хэмжээ авч чадах юм.

-М.Оюунчимэг:- Хэрэв АТГ-т гадаадад оффшор бүсэд хууль бусаар татвараас нуугдсан мөнгө байна гээд тодорхой мэдээлэл ирээд түүний дагуу АТГ-ынхан тухайн бүс нутагт очоод, хүмүүстэй уулзаад энэ асуудлыг ил болгох мөнгийг буцааж татах боломж байна уу. Хоёрдугаарт энэ 17 гэдэг тоог гайхаад байгаа юм. 17 чингэлэг спирт гэж шуугиад байсан. Дараа нь Г.Дэнзэнгийн 17 тэрбум гээд байсан. Одоо 17 тэрбум доллар гээд хүмүүст танил болсон 17 гэдэг тоо яваад байх юм. Бодоод үзэхэд Эдийн засгийн ил тод байдлын хуулиар 34 их наяд төгрөг ил болсон гэж байна. Магадгүй дотоодод их хэмжээний мөнгө нуугдаад байгаа юм биш үү гэж та хэллээ. Үүнийг мэдээд байгаа зарим хүн та нарт бас мессеж хаяад байгаа юм биш үү? Энэ чагтыг задлаад, дотоодод нуугдаад байгаа их мөнгийг гаргаж ирэх бололцоо байна уу? Оффшор бүс гээд байдаг Монгол дотроо бас оффшор бүс бий болчихсон юм биш үү?

Х.Энхжаргал: Манайд байгаа хууль эрх зүйн орчин юу вэ гэхээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 398-ын нэгд байгаа юм. Гадаад улсын нутаг дэвсгэрт байцаалт, үзлэг, туршилт, эд хөрөнгө хураан авах болон хуульд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт шүүхийн бусад ажиллагаа шаардлагатай бол уг асуудлыг Эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай болон Олон улсын бусад гэрээ хэлэлцээрийн дагуу гүйцэтгэнэ гэсэн ганц заалт бий. Түрүүний хэлсэн мэдээллийг бид гаднаас авах боломж байхгүй байна. Явж очиж уулзаад олон улсын гэрээ, конвенциа бариад, Эрх зүйн туслалцааны гэрээнүүд энэ орнуудтай сая Хууль зүйн сайдын хэлдгээр шинэчлэгдээд ирвэл энэ шугамаараа бид аваад байх боломж нээгдэнэ. Тэгэхгүй бол одоохондоо чадахгүй байгаа юм. Авилгатай тэмцэх байгууллагуудынхаа холбооны шугамаар зарим зүйлүүдийг бид тодруулаад, түүнийгээ албан хэрэгцээнд хэрэглэнэ үү гэхээс биш Эрүүгийн хэрэгт нотлох баримт болгож ашиглах үндэслэл байхгүй гэсэн үг. 17 тэрбум доллар нь 34 их наяд төгрөгтэй ойролцоо эсэхийг хэлж мэдэхгүй байна. Яаж тооцоод хэвлэл мэдээллийн хэрэгслээр тийм тоо явуулаад, хэн гаргаж ирээд байгааг бид одоогоор тогтоогоогүй, тэр бол мэдэгдэхгүй гэж би түрүүн хэлсэн. Харин энэ 34 их наяд төгрөг маань ил гарчихсан мөнгө шүү. Тэгэхээр хамаг мөнгө аваачиж, оффшорт нуучихаад байна гэж таамаглаж, хий хардаад байхыг үгүйсгэхгүй. Тэрийг няцааж байгаа юм биш. Гэхдээ бас дотоодод ийм их мөнгөний эх үүсвэр хаанаас гараад ирэв гэдгийг бид бодох ёстой. 2008-2016 оны хооронд 34 их наяд төгрөг, тиймээ. Монгол Улсын хэдэн жилийн төсөвтэй тэнцэх мөнгө нуугдаж байсан юм байна. Ил хэдийг авч байгаа, далд хэдийг авч байгаа гэдэг ийм л юм байгаа. Татвар дээр байгаа мэдээллийг одоо дахиад үзье гэж байгаа. Тагнуулын ерөнхий газраас зөвшөөрөл аваад, Прокуророос зөвшөөрөл аваад үзэх гэхээр “Наадах чинь нууцлалтай байгаа даа” гэдэг. Шинжилгээ хийгээд үзэхээр ямаршуу юм гарч ирэх юм бол гэж бодож байна. Хэрэв тийм юм тогтоогдвол дараа нь мэдээлэл хийж болно. Ийм л юм байна.

Н.Энхболд: Манай Улсын жилийн төсвийн орлого 6-7-гоос хэтрэхгүй. Тооцоод үзэхээр бүхэл бүтэн зургаан жилийн төсвийн орлогын мөнгө гадаадад нуугдсан байна. Ямар ч муу улс байсан бүхэл бүтэн зургаан жилийнхээ төсвийн орлоготой тэнцэх хэмжээний мөнгийг цөөхөн хэдэн хүн гадагш нь гаргаад аваачаад нуучихна гэж бодоход үнэмшилгүй санагдаад байгаа. Бодоод үз дээ. Ийм боломж угаасаа манай эдийн засагт бий юу. Улстөржсөн, үнэмшилгүй тоо. Юм аваачаад нуусан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ чинь юу гэсэн үг вэ? Зургаа, долоон жилийн төсвийн орлоготой тэнцэх хэмжээний мөнгө аваачаад нуучихсан байна гэхэд мэдэхгүй байна гэдэг чинь. Энэ их том мөнгөнд буруутгагдаж байгаа хүмүүс байна. 17 тэрбумыг бараг л хүнийх нь нэрээр тавиад ТББ-ууд, хэвлэл мэдээллийн хэрэгслээр яригдаад байгаа. Энэ хүмүүс өөрсдөө шүүхэд хандсан, заргалдсан, нэр төрөө сэргээлгэсэн оролдлого байна уу?

Хоёрдугаарт бид хорин хэдэн жил эрх зүйт төр гэж ярилаа. Бүх юмыг хуулийн дагуу шийдэж байна. Хууль дээдлэх ёс оройд залагдаж байх ёстой гэж ярьж ирлээ. Оффшорыг урьд нь хуулиар зохицуулсан юм байхгүй. Сая нэг хууль гаргасан. Тэр маань ч тал талаас нь улстөржсөөр байгаад түвэгтэй сонин хууль гарчихсан л даа. Яг хууль батлагдсны дараа УИХ ямар уур амьсгалтай болсныг би санаж л байна. “Бид юу хийчихвээ гэсэн маягтай” болсон. Санаа нь зөв байдаг, хэт улстөржихөөрөө ийм болчихдог. Урьд нь ийм хууль тогтоомж байгаагүй үед магадгүй зарим хүн оффшорт юм аваачаад хийчихсэн байна гэж бодъё. Тэрийг одоо гэмт хэрэг гэж үзэх үү, ёс суртахууных нь талаас авч үзэх үү?

Х.Энхжаргал: Оффшортой гэж гүтгэлээ гэж хэлээд өөрсдөө шалгуулсан долоон тохиолдол бий. Шалгаад, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаад хаасан. Түүнээс өөрөөр шалгаж байгаа юм байхгүй. Манайд очиж тайлбар өгч байгаа, оффшорт нэр нь холбогдсон 29 хүнээс бас хэдэн хүн тэнд урьд нь байгуулсан компаниуд, хөрөнгө мөнгөө бүгдийг нь цэгцэлж, татан буулгаад, Монголдоо оруулаад, хөрөнгө орлогынхоо мэдүүлэгт тусгаад гаргачихлаа гээд бүх баримттай нь авчраад үзүүлсэн юм бий. Харин таны хэлдэг 34 их наяд төгрөг гэдэг дээр нууцлал хамгаалдаг байгууллагууд зөвшөөрөл өгөөд, АТГ өндөр зэрэглэлийн нууцлалтай аваад, дүн шинжилгээ хийж үзэх юм бол гадаадад байна уу, дотоодод орж уу гэдгийг тогтоох боломж байж магадгүй. Ер нь бидэнд энэ зөвшөөрлийг өгөөд, бид үзээд, нийгэмд зөв ойлголт төрүүлэх нь зөв гэж бодож байна. Тэгэхгүй бол ийм хардалт хэдэн жил үргэлжлээд, сонгууль дөхөөд ирэхээр шоу болоод явчихна. Би түрүүн хэлсэн мөрдөн байцаалт, гүйцэтгэх ажил захиргааны журмаар бол шалгаж болохгүй. Эрүүгийн хэрэг үүсгэж болохгүй гэж хуульд заасан байгаа. Тэр нь хэвээрээ байг, хамаагүй. Нэгэнт төр бодлогоо гаргаад хууль гаргачихсан учраас түүнд халдах гээгүй. Тэнд байгаа мэдээллийг нууцлана гэдэг нэг үг орчихсон. Тэгээд татварынхан аваад хайрцагт хийгээд дарчихсан байгаа. Тэрийг л нэг ороод үзчихвэл ямар учиртай гэдгийг ил гаргахгүй шүү дээ. Мэдээж төрийн нууцтай харьцдаг байгууллага учраас. Зөв дүгнэлт, зөв ойлголт нийгэмд өгөхийн тулд энэ асуудалд зохицуулалт хийж өгвөл сайн байна гэж хүсч байна.

Ө.Энхтүвшин: Үнэнээ л хэлж байна л даа. Шалгах ямар ч боломж байхгүй гэдгээ л хэлээд байна. Тэгээд одоо бид нэг айхавтар хууль гаргачихсан байгаа. Хамрах хүрээ нь өргөн болчихсон, долоо, найман сар ярьж байгаад гаргасан. Гэтэл үүнийг шалгах боломжгүй байдаг. Хуулийг хэрэгжүүлэхийн тулд АТГ юу хийж чадах вэ? Тийшээ очихоор мэдээлэл өгөхгүй юм байна. Захидал бичихээр мэдээлэл өгөхгүй юм байна. Та бүхэн гадаадад очиж ажиллах зардал байхгүй юм байна. Яг л Panama papers шиг хэсэг улсууд хакердаж авч байж дахин зарладаггүй л юм бол сууж байх юм гэж ойлгогдоод явчихлаа.

Хоёр дахь асуулт нь ОХУ их өөр юм хийгээд байх юм. Жишээ нь В.Путин бол гурав билүү зургаан сарын хугацаа өгчихөж байна лээ. Гадагш оффшор бүсэд байршуулсан хөрөнгөө оруулж ир гээд хугацаа тавьсан. Энэ хооронд оруулж ирэхгүй бол шууд тэр хөрөнгийг хурааж авна гээд зарласан. Тэнд ямар хууль үйлчлээд байна аа. Орост бас адилхан мэдээлэл өгмөөргүй л юм. Эсвэл ялгаатай байдаг юм уу?

Гурав дахь асуулт нь эрх зүйн туслалцаа гэрээ хэд хэдэн оронд байдаг юм байна. Ийм гэрээ байлаа гээд тухайн улсын нутаг дэвсгэрт байгаа оффшор бүс чинь үүнд захирагдаад мэдээлэл гаргаж өгөх юм уу?

Төгсгөлд нь тэр 33 их наяд ил болчихсон. Татварын орлого өсдөггүй. Бид ийм хууль хэд хэдэн удаа гаргасан. Ил болох нь болчихдог. Татварын орлого ерөөсөө өсдөггүй. Үүн дээр яг юу гэж үзэж байгаа юм бэ. Сүүлийн хууль хэзээ үр дүнгээ өгөх юм бол. Эсвэл бид хэрэггүй ажил хийсэн юм уу?

Х.Энхжаргал: Тийм. Таны хэлснээр одоогоор тиймэрхүү байдалтай л байна. Дахиад Panama papers шиг мэдээлэл гаргаж ирвэл бас л хэвлэлийн хэмжээнд л гэхээс биш яг бодит байдлаар ярьж чадахгүй. Юу хийх ёстой гэхээр Эрх зүйн харилцан туслалцааны гэрээнүүдийг зохих улсуудтай нэлээд сайн хийх ёстой Хууль зүйн яам, Засгийн газар. Тэгвэл арай учиртай болно. Хуулийн байгууллагуудыг ажиллах боломжоор хангаж өгөх ёстой. Төсөв өгөөд үз. Бид тэр улсуудтай нь очиж уулзаад үзье. Юмыг яаж мэдэх вэ, бидэнд бас зарим нь өгөх ч юм билүү. Япон шиг бүгдийг нь гаргаад өгчихдөг улс бас гараад ирэхийг байг гэхгүй. Одоо бид захиа бичихээс өөр юм байхгүй.

ОХУ-ын тухайд тэгсэн. Хугацаа заасан, бүх мөнгөө оруулж ир гэсэн. Төрийн бодлого нь хүчтэй улсуудын асуудал шийдэгдээд байдаг юм. Хятад жишээлбэл олон улсын байгууллагуудын маш том асуудлуудыг өөрсдөө мөнгөө гаргаад шийдээд өгчихдөг. Авилгын академийн хуралд явж очоод сая долларын туслалцаа үзүүлж байна гэх мэтээр төр нь шийдээд өгдөг учраас нөгөөдүүл тэдний хүсэлтийг хурдан шийддэг. “Үнэгний ав” гэх мэтийг ингэж амжилттай хийгээд байгаа юм. Бид юм өгөх биш дандаа нэг талын харилцаатай байдаг.

Таны хэлсэн татвар өсөхгүй байна гэдэг үнэн. Яг одоогийн үйлчилж байгаа Татварын хуулиар яадаг гэхээр АТГ-т шалгагдаж байгаа хэргүүдийн талаар би ярьж байна л даа. Татварын байцаагч явж очоод 600 сая төгрөгийн татварын зөрчил илрүүлчихэж байгаа юм. Тэгэнгүүт Татварын ерөнхий газарт нөгөөдхийг нь хянаж өгөөч гэхээр дээр нь шалгадаг хоёрхон хүн байдаг юм билээ. Нөгөө хоёр хүн нь нөгөөхийг нь 100 болгоод өгчихдөг. Зууг нь тушаачихаад цаана нь юу орж байна гэх мэтчилэнгийн юмнууд байгаа. Маргаан гарвал Маргаан таслах зөвлөл хэлэлцдэг. 400-500-гийн татвар хөнгөлүүлчихсэн аж ахуйн нэгж маргаан гаргана гэж байхгүй. Дээрээ зохион байгуулалттай юм шиг том татвар бүрдэх нөхцлийг нь хуулиар задлаад өгчихсөн юм билээ. Одоогийн Татварын хуулийг яг ингэж мөрдөөд, шийдүүлдэг. Байцаагчийн анхан шатанд тавьсан татварын актыг хүчингүй болгох бол тодорхой хэмжээгээр комисс нягталж шалгаж байж шийддэг болохгүй бол нэг, хоёр хүний мэдэлд өгчихдөг. Өнөөдүүлийг нь найрч чадвал дураараа шийдэж байдаг. Ийм учраас манай татвар иймэрхүү дүр төрхөөр цаашдаа явах болно. Нийгмийн даатгал дээр ч адилхан. Би бодит байдлыг харж байгаа учраас хэлж байгаа юм.

Б.ЭГШИГЛЭН

Categories
мэдээ нийгэм

Бат-Өлзий сумын иргэд өөрсдийн хөрөнгөөр модон гүүр барьжээ

guur

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын иргэд өөрсдийн санаачилгаар автомашин болоод мотоцикль гарах боломжтой модон гүүр барьжээ. Энэ хэсгээр өмнө нь тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй байсан тул нутгийн иргэд нэгдэн, хандив цуглуулж ийнхүү зориулалтын модон гүүрийг барьж ашиглалтанд оруулсан байна.

Гүүр барихад тус сумын 56 иргэн хандив өргөж, 900 гаруй мянган төгрөг цуглажээ. Энэ мөнгөөрөө гүүр барьж, тэмдэг тэмдэглэгээнүүдийг стандартын дагуу суулгасан гэнэ.

guur

guur

guur

Categories
мэдээ улс-төр

2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг мэдүүлэв

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн өнөөдөр (2017.04.28) “Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хууль”-ийн төслийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн мэдүүллээ.

Улсын Их хурлын 2016 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн хуралдаанаар батлагдсан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”, ОУВС-тай хамтран 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т тусгагдсан бодлогын арга хэмжээ болон Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийг боловсруулсан гэж Сангийн сайд Б.Чойжилсүрэн онцоллоо.

Эдийн засгийн уналт үргэлжилж ажилгүйдлийн түвшин нэмэгдэж, гадаад валютын цэвэр нөөц огцом багассан зэрэг макро эдийн засгийн хүндрэлүүдийн хажуугаар төсвийн сахилга бат алдагдаж, төсвийн гадуурх санхүүжилтүүд нэмэгдсэн зэргээс 2016 онд төсвийн алдагдал ДНБ-ий -18 хувьд хүрч, уг алдагдлыг зээлээр санхүүжүүлэх шаардлага үүсэн улмаар өрийн тогтвортой байдал алдагдах эрсдэл тулгарсан энэ үед эдийн засгаа эрчимжүүлэх төлөвлөгөө яаралтай хэрэгжүүлж уналтыг зогсоох, төсвийг эрүүлжүүлэх шат дараалсан бодлогын арга хэмжээ авах шаардлага үүсчээ.

Үүний тулд,

Нэгдүгээрт, төсвийн нэгдмэл байдлыг хангах, сахилга батыг сайжруулахад онцгой анхаарч, олон зэрэгцээ төсвийг нэгтгэж нэг төсөвтэй болох, “Барих-шилжүүлэх” төрлийн богино хугацаатай концессын гэрээг үргэлжлүүлэхгүй байх, хөрөнгө оруулалтын төслүүдийг цаашид өрийн бичгээр санхүүжүүлэхгүй байх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна.

Хоёрдугаарт, эдийн засгийн уналтыг цаг алдалгүй зогсоож, цаашид эрчимжүүлэх чиглэлээр Монгол Улсын Их Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 71 дүгээр тогтоолоор 2 стратеги, 6 зорилт, 54 арга хэмжээ бүхий “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийг 18 сарын хугацаанд хэрэгжүүлэхээр баталсан.

Гуравдугаарт, төсвийн тэнцвэртэй байдлыг хангах, төсвийн алдагдлыг үе шаттайгаар бууруулах замаар өрийн тогтвортой байдлыг хангах зорилгоор ОУВС-тай хамтран 3 жилийн хугацаатай “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлэхээр болж байна.

Уг хөтөлбөрийн хүрээнд төсвийн орлогын уул уурхайн салбарын үйл ажиллагаанаас хамаарах хамаарлыг бууруулах, төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг бий болгох, нийгмийн халамжийн зардлыг хүн амын орлого багатай зорилтот бүлэгт чиглүүлэх, хүн ам зүйн бүтэц, хууль тогтоомжийн өөрчлөлтийн улмаас төсөвт үүссэн зардлын ачааллыг бууруулах, тэтгэврийн тогтолцоог шинэчлэх, цалин хөлсийг төсвийн боломжтой уялдуулах, зардлын үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ гэлээ.

Дээр дурдсан арга хэмжээнүүдийн үр дүнд гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, цаашид гадаад хөрөнгө оруулалтыг бодитой нэмэгдүүлэх, зээлжих зэрэглэлийг ахиулах, хүүгийн зардал буурах суурь нөхцөл бүрдэнэ гэсэн хүлээлттэй байгаа юм байна. Түүнчлэн дэлхийн зах зээл дээрх уул уурхайн түүхий эдийн үнэ өсөх хандлагатай байгаа нь уул уурхайн томоохон төслүүдийг эхлэхэд түлхэц болсноор эдийн засгийн өсөлтийг дэмжих, төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулах бодит боломж бүрдэнэ гэж үзэж байна. Иймд дунд хугацаанд төсвийн нэгдмэл байдлыг хангаж, сахилга батыг чанд сахихын зэрэгцээ төсвийн алдагдлыг үе шаттай бууруулах, зарлагын өсөлтийг хязгаарлах, Засгийн газрын өрийг хуулийн хязгаарт багтаан тогтворжуулах, төсвийн тогтвортой байдлыг бий болгох замаар макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах зорилтын хүрээнд дээрх арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ эдийн-засаг

Дэлхийн банк Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 25 сая ам.долларын зээлийг баталжээ

Холбоотой Зураг

Өчигдөр Дэлхийн банкны Гүйцэтгэх захирлуудын зөвлөлөөс Монгол Улсын ажил хайгчид болон бичил бизнес эрхлэгч иргэдийн хөдөлмөрийн зах зээлд оролцох боломжуудыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх 25 сая ам.долларын санхүүжилтийг баталлаа.

Энэ үеэр Хөдөлмөрийн зах зээлд оролцох боломж хүртээмжийг сайжруулах нь хүмүүст сайн ажил олох, амьжиргаагаа дээшлүүлэхэд нь туслах нэг чухал алхам юм. Дэлхийн банк энэхүү төслөөр дамжуулан, Монголын засгийн газраас бичил бизнес эрхлэгчдийг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг шинэчлэн хөгжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн сургалтын хөтөлбөрийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй нийцүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн чанар, олдоцыг сайжруулах замаар Монгол улсын хөдөлмөрийн зах зээлд тулгамдаж буй хязгаарлалтуудыг шийдвэрлэхэд туслах юм” хэмээн Дэлхийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Жэймс Андерсон хэлсэн байна.

Монгол улсад ажилгүйдлийн түвшин харьцангуй өндөр, ажил хайгчид ажил олох итгэл алдарснаас ажил хайхаа болих нь элбэг байгаа бөгөөд хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлтүүд муу байгаа нь санаа зовоох томоохон асуудал болоод байна. Гэтэл өндөр бүтээмжтэй, сайн цалинтай ажил олж чадахгүй байгаа иргэдийн дунд ядуурал хамгийн их байдаг нь ажил болон ядуурал нь шууд холбоотойг харуулдаг.

Монгол улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл нь тогтвортой бичил бизнес эхлүүлэх, хөгжүүлэх шинэ боломжийг хүмүүст олгохыг зорьж байна. Төслийн хүрээнд бичил бизнэс эрхлэгчдэд цогц дэмжлэг үзүүлэх бөгөөд үүнд бизнесийн ур чадвар хөгжүүлэх болон бусад сургалт, зөвлөн туслах ментор үйлчилгээ, бичил бизнесс эрхлэгчдийн болон төгсөгчдийн сүлжээ, зах зээлтэй холбох үйлчилгээ зэрэг төрөл бүрийн санхүүгийн бус дэмжлэгүүд багтана. Мөн түүнчлэн шинээр байгуулагдах болон өмнө үйл ажиллагаа эрхэлж байсан бичил аж ахуй нэгжүүдэд бичил зээл олгох, ингэхдээ хамгийн эмзэг үр ашиг хүртэгчдийн зээлийн хүүнд хөнгөлөлт үзүүлэх зэрэг санхүүгийн дэмжлэгийг мөн үзүүлнэ.

Төслийн хүрээнд мөн харилцагч төвтэй хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг бэхжүүлэн хөгжүүлснээр ажил зуучлалын чанарыг сайжруулах, илүү олон ажил олгогчид болон өндөр ур чадвар шаардсан ажлын байрны зарыг татах боломж бүрдэнэ.

Үүнээс гадна, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн хөдөлмөр эрхлэлтийн сургалтуудыг дэмжиж, орон нутгийн хөдөлмөр нийгмийн халамжийн үйлчилгээний албад тухайн дүүрэг, орон нутгийнхаа хөдөлмөрийн зах зээлд тохирсон төслийн санал боловсруулж хэрэгжүүлэх боломжийг бий болгоно. Хөдөлмөрийн зах зээлийн ил тод байдлыг сайжруулахын тулд хөдөлмөрийн зах зээл болон ажлын байрны мэдээллийн хүрээ, чанарыг шинэ түвшинд гаргаснаар ажил хайгч иргэдийг ажил олгогчтой илүү сайн холбож, хөдөлмөрийн зах зээлийн мониторинг ба үнэлгээг сайжруулна.

Дэлхийн зах зээл дэх түүхий эдийн үнийн уналт, Хятадын эдийн засгийн өсөлтийн удаашрал зэргээс шалтгаалан Монгол улсын эдийн засгийн өсөлт сүүлийн хэдэн жил удааширсан нь ажлын байрны тоо ихээхэн хэмжээгээр буурч, ажилгүйдлийн түвшин хурдацтай нэмэгдэхэд хүргэсэн. Гэхдээ 2010-2014 оны эдийн засгийн огцом тэлэлтийн үед ч ажилгүйдлийн хувь харьцангуй өндөр байсан бөгөөд буюу 7 хувиас доош буугаагүй байдаг. Ихэнчлэн бага ур чадвар шаардсан хувиараа хөдөлмөр эрхлэх хэлбэрээр байдаг албан бус хөдөлмөр эрхлэлт их хэвээр байна. Албан бус хөдөлмөр эрхлэлт болон ажилгүйдэл нь ялангуяа нийгмийн тодорхой эмзэг бүлгийнхний дунд түгээмэл байгаа тул уг төслөөс ажил олоход хүндрэлтэй иргэд, 18-34 насны залуучууд болон ядуу өрхүүдэд дэмжлэг үзүүлэхэд тусгайлан анхаарна.

Төслийг Монгол улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хэрэгжүүлнэ. Төслийг Дэлхийн Банкны Олон улсын хөгжлийн ассоциациас олгож буй 25 сая ам.долларын зээлээр санхүүжүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Дуучин Т. Дэлгэрмөрөнгийн ХИЙМОРЬ цомог мэндэллээ

Уянга ухаарлын олон дууг зүрх сэтгэлээсээ дуулж, орчин үе , үндэсний уламжлалт өнгө төрхийг өөрийн дуу хөгжим, гадаад төрхөөрөө нэгэн зэрэг илтгэн харуулж чаддаг Дуучин Т. Дэлгэрмөрөнгийн ХИЙМОРЬ цомог мэндэллээ. ХИЙМОРЬ цомог Эр хүн, Ясан хяртай эмээл, Монгол хүмүүн гэх мэт таван дуунаас бүрдсэн бөгөөд аяыг Хурд хамтлагийн гитарчин МУГЖ Д. Отгонбаяр зохиож, ая зохиогч Л .Тайванбат морин хуурч МУАЖ Ч . Батсайхан, хөгжмийн найруулгыг МУСТА Г.Буян-Өлзий бөмбөрчин М.Одхүү, СГЗ Г.Чулуунбат, Ирмүүн агентлагийн зурагчин Бачка нар ажиллажээ. ХИЙМОРЬ цомгийн нээлт тун өвөрмөц байдлаар болох бөгөөд цомгийн дуунууд сонсогч таны хийморийг сэргээх болно.

Categories
мэдээ нийгэм

Японд ажиллах дадлагажигч ажилчдын тоог нэмэгдүүлэхийг хүслээ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар /ЗГХЭГ/-ын дарга Ж.Мөнхбат Япон Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаокаг хүлээн авч уулзлаа. Өнгөрсөн сард УИХ-ын дарга С.Энхболдын Япон Улсад хийсэн айлчлал хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд томоохон түлхэц өгсөн гэдгийг Элчин сайд тэмдэглэв.

Энэ айлчлалын үеэр талууд Стратегийн түншлэлийн “Дунд хугацааны хөтөлбөр”-т гарын үсэг зурсан. Гэрээг ажил хэрэг болгох чиглэлээр талууд идэвхтэй ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат хэлээд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг тууштай хэрэгжүүлж, давхар татварын хэлэлцээрийг ойрын үед байгуулахын төлөө байна гэлээ.

Мөн цэвэр нүүрсний технологийг Монголд нэвтрүүлж, нүүрс-химийн цогцолбор байгуулах саналыг нааштай хүлээн авсанд талархаж, дадлагажигч ажилчдын тоог нэмэх, нүүрс, төмрийн хүдэр, хайлуур жонш зэрэг бүтээгдэхүүнийг тус улсад түлхүү экспортлох хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Мөн уулзалтаар шинэ нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтын ажлын явц, тулгамдаж байгаа зарим асуудлын талаар санал солилцлоо