Иргэд хайртай дотны хүмүүстэйгээ золголт хийхээр Улаанбаатар хотоос орон нутаг, орон нутгаас Улаанбаатар хотыг зорих иргэд, тээврийн хэрэгслийн тоо эрс нэмэгдсэн. Замын хөдөлгөөнд оролцох үедээ жолооч нар хурд хэтрүүлэх, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийсний улмаас зам тээврийн осолд холбогдох мөн тээврийн хэрэгслийн техникийн бүрэн байдлыг хангаагүйн улмаас эвдэрч зогсох, замын хажуу руу орох, замын цагдаа хармагцаа хамгаалах бүсийг хэрэглэх, мөрөн дээрээ тохох, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зэрэг зөрчил гаргаж байна.
Мөн маргаашнаас бүх нийтийн амралт дуусч ажлын өдрүүд эхлэх гэж байгаатай холбоотойгоор орон нутгаас нийслэл хотыг зорьж буй жолооч нар амжиж ирэхийн тулд хурд хэтрүүлэх, хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, шөнийн цагаар гэрэл шилжүүлэхгүй зорчих зэрэг зөрчлийг гаргаж болзошгүй тул иргэд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна.