Categories
мэдээ нийгэм

Маргааш ажил цуглана

Өнөө жилийн цагаан
сар өргөн дэлгэр болж байна. Амралтын өдрүүд ороод олон хоног амарсан Алтан
унжлагат гал тахиа жилийн ажлын эхний өдөр маргааш юм. Гуравдугаар сарын 2-ны
энэ өдөр цэцэрлэг, сургууль гээд төрийн албаны бүх ажил, үйлчилгээ хэвийн
горимд шилжинэ. Мөн сар шинийн баярын өдрүүдэд томоохон үйлилгээний төв, захууд
амарсан. Маргаашнаас Бөмбөгөр, Хүчит шонхор, Барс, Сандэй зэрэг томоохонн
үйлчилгээний төвүүд хуваарийн дагуу ажиллах нь ээ. Харин Нарантуул захын хувьд
амралтын хугацаа нь дараагийн долоо хоногийн сүүлчээс ажиллах юм байна. Тус зах
нь жилдээ хоёр удаа буюу наадам, цагаан сарын баяраар олон хоног амардаг байна.

Categories
мэдээ нийгэм

“Дүнжингарав” төвийн бүсийн хурдан морины уралдаан бямба гаригт болно

Монгол Улсын Засгийн газраас Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасны дагуу 2017 онд зохион байгуулах хурдан морины хаврын болон зуны уралдааны тов, орон нутгийг тогтоосон.

Тэгвэл уяачид төдийгүй хурдан морь сонирхогчдын хамгийн их хүлээдэг уралдааны нэг болох “Дүнжингарав” төвийн бүсийн хаврын уралдаан энэ амралтын өдөр буюу гуравдугаар сарын 5-нд Төв аймгийн Аргалант сумын нутаг Цагаан хөтөл гэх газар болох юм байна. Харин хаврын бүсийн уралдаан энэ сарын 12-ны өдөр Хөвсгөл, Говь-Алтай аймагт болох аж.

Categories
гадаад мэдээ

Уэстбрук 30 дахь трибл-даблаа гүйцэтгэлээ

Холбоотой Зураг“ОклахомаТандер”-ийн холбогч Рассэлл Уэстбрук өнөөдөр 30 дахь удаагаа гурвалсан амжилт үзүүлсэн талаар The Score мэдээлж байна.

“Юта Жааз”-ын (109:106) эсрэг тоглосон уг тоглолтод Уэстбрук 43 оноо түүж 11 удаа самбараас бөмбөг авч 10 удаа бөмбөг дамжуулснаар ээлжилт трибл-даблаа гүйцэтгэлээ.

Уэстбрук үүний өмнөх тоглолт буюу “Нью-Орлеан Пеликанс” эсрэг наадахдаа мөн л трибл-дабл хийж баг нь 118:110 оноогоор өрсөлдөгчөө буулган авсан билээ. Тэр яг одоо нэг улиралд авсан гурвалсан амжилтынхаа тоогоор үе үеийн Лигийн шилдэгүүдийн жагсаалтад Уилт Чемберлэний өмнө буюу хоёрдугаар байранд бичигдэж эхэллээ. Одоо “мөнхийн” хэмээн нэрлэгддэг Оскар Робертсоны (1961/62 оны улиралд гүйцэтгэсэн 41 трибл-дабл) амжилтыг эвдэж чадах нь уу үгүй юу гэдэг асуулт үлдэж байна.

С.ГЭРЭЛТ-ОД

Categories
мэдээ эдийн-засаг

Долларын хадгаламж 8.5 хувиар буурчээ

Он гарсаар долларын хадгаламж багасч, төгрөгийн хадгаламж нэмэгджээ. Тодруулбал,Үндэсний статистикийн газрын өнгөрсөн 11 дүгээр сарын мэдээнд долларын хадгаламж 100 тэрбумаар өссөн дүнтэй байв. Харин ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах шийдвэр гаргасантай холбогдуулан иргэд хадгаламжинд байгаа доллараа буцаад төгрөг болгох хандлага ажиглагдаж байгаа аж.

Өнгөрсөн нэгдүгээр сард л гэхэд гадаад валютын хадгаламж 8.5 хувиар буурсан байна.Иргэд доллараа төгрөг болгож байгаа нь төгрөгийн хадгаламж 162.8 тэрбумаар өссөнөөс харагдаж байна гэж Монголбанкны албан ёсны сайтад мэдээлжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Хөсөгтөн хамтлаг НҮБ-ын танхимаас тоглолтоо эхэлнэ

Хөсөгтөн хамтлаг зурган илэрцүүдҮндэсний өв уламжлал, түүх соёлоо дэлхийд түгээн дэлгэрүүлэх зорилготой Монгол кино, контентын албан ёсны www.miye.mn вэбсайтаас санаачлан “Хөсөгтөн” хамтлагтай баг болон нэгдэж, “Хөсөгтөн баг дэлхийн тайзнаа-2017” аялан тоглолтыг хийхээр болсон. Тэгвэл тэдний тоглолт энэ сарын 03-нд буюу шинийн тавнаас Нью-Йорк хотноо байрлах НҮБ-ын танхимаас эхлэх юм байна.

Тус баг АНУ, Канадын 10 хотод тоглох юм. Энэхүү тоглолт нь Хөсөгтөн хамтлаг анх удаа монгол байгууллагатай хамтран ажиллаж байгаагаараа онцлогтой аж.

Монголын язгуур урлагийн гайхамшгийг толилуулан сурталчлах тоглолтын хуваарийг танилцуулж байна.

Аялан тоглолтын хуваарь:

III/5 Канад улс, Торонто хот

III/6 Канад улс, Монтреал хот

III/ 10 АНУ, Нью-Йорк хот

III/ 12 Вашингтон хот

III/18, 19 Чикаго хот

III/ /20 Сиатл хот

III/ /21 Ванкувер хот

III/ /24 Беркел хот

III/25 Милл Валлей

III/ /26 Лос Анжеллес

Аялан тоглолт энэ сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.

Categories
мэдээ нийгэм

Орон нутгийг зорих гэж буй иргэд, жолооч нарын анхааралд

замын цагдаагийн газар зурган илэрцүүдИргэд хайртай дотны хүмүүстэйгээ золголт хийхээр Улаанбаатар хотоос орон нутаг, орон нутгаас Улаанбаатар хотыг зорих иргэд, тээврийн хэрэгслийн тоо эрс нэмэгдсэн. Замын хөдөлгөөнд оролцох үедээ жолооч нар хурд хэтрүүлэх, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийсний улмаас зам тээврийн осолд холбогдох мөн тээврийн хэрэгслийн техникийн бүрэн байдлыг хангаагүйн улмаас эвдэрч зогсох, замын хажуу руу орох, замын цагдаа хармагцаа хамгаалах бүсийг хэрэглэх, мөрөн дээрээ тохох, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зэрэг зөрчил гаргаж байна.

Мөн маргаашнаас бүх нийтийн амралт дуусч ажлын өдрүүд эхлэх гэж байгаатай холбоотойгоор орон нутгаас нийслэл хотыг зорьж буй жолооч нар амжиж ирэхийн тулд хурд хэтрүүлэх, хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, шөнийн цагаар гэрэл шилжүүлэхгүй зорчих зэрэг зөрчлийг гаргаж болзошгүй тул иргэд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна

Categories
гадаад мэдээ

Хятад улс хар тамхины хэрэгтэн анхны Латин Америк хүнийг цаазалжээ

72 настай тэтгэвэрт гарсан сэтгүүлч, Колумбын иргэнийг өнгөрсөн Даваа гарагийн шөнө Хятадад хар тамхины хэргээр цаазалжээ.

1980-аад оны үеэс Колумбын хар тамхины мафийн тухай эрэн сурвалжилж, ном бичиж байсан Исмаил Арчиньегас сүүлдээ өөрөө хар тамхи зөөвөрлөдөг хүн болсон байна.

Тэр 2010 онд өмнөд Хятадын Гуанжоу хотод онгоцоор ирэхдээ 4 кг кокайн тээвэрлэж ирээд баригдсан юм. Тэр үүнийхээ төлөө $5,000-ыг авах гэж байсан гэдэг.

Ингэснээр Арчиньегас нь Хятадад цаазлагдсан Колумбын анхны, бас Латин Америкийн анхны иргэн болж байна.

Хэрэгтнийг цаазлахаас өмнө гэр бүлийнхэнтэй нь утсаар 20 минут яриулсан гэнэ.

Энэ үеэр тэр тун тайван байгаа, юунд ч санаа зовохгүй байгаагаа хэлж, өөрийгөө сайнаар дурсаж явахыг хүссэн байжээ.

Колумбын засгийн газар дипломат шугамаар иргэнээ аврах гэж эцсийн мөч хүртэл хөөцөлдөөд цаазыг зогсоож чадаагүй байна.

Өнгөрсөн оны сүүлээр Хятадын тал хар тамхитай холбогдсон хоёр иргэнийг хүмүүнлэгийн шалтгаанаар Колумбид буцааж өгч байжээ. Одоо Колумбын 15 иргэн цаазын ялтай Хятадад хоригдож байгаа бол мөн тийм тооны иргэн бүх насаар хоригдох ял аваад байгаа гэнэ.

Хятад улс дэлхийд цаазын ял хэрэгжүүлэлтээрээ тэргүүлдэг. 2015 онд тус улсын төрийн хэвлэл хэд хэдэн гадаадын иргэнийг хар тамхины хэргээр цаазалснаа мэдээлж байсны дийлэнхийг Япон, Өмнөд Солонгос, Зүүн Өмнөд Азийн иргэд бүрдүүлж байжээ.

Хятадын хуулиар 1 кг-аас дээш хэмжээний хар тамхи (опиум), 50 граммаас дээш хэмжээний метамфетамин, геройн, бусад мансууруулах төрлийн бодисыг их хэмжээгээр нэвтрүүлэх, худалдах, тээвэрлэх зэрэг үйлдэлд цаазын ял оноодог юм.

Categories
гадаад мэдээ

“Алуурчин” эмэгтэйчүүдэд сум нэвтэрдэггүй хантааз өмсгөжээ

Малайзын шүүхэд лхагва гаригт Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны эцэг нэгт ах Ким Жун-намыг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдсэн хоёр эмэгтэйг шүүх хурал болжээ. Шүүх хурал цагдаагийн өндөр хамгаалалт дор болсон бөгөөд сэжигтэн эмэгтэйчүүдэд сум нэвтэрдэггүй хантааз өмсгөсөн байна.

Индонезийн иргэн, 25 настай Сити Айшах, Вьетнамын иргэн, 28 настай Дун Ти Хунг нарыг химийн хорт бодисоор Ким Жун-намыг хөнөөсөн хэрэгт буруутай гэж Малайзын шүүх яллагчаар татжээ. Шүүх хурлын үеэр Дун Ти Хун өөрийгөө буруугүй хэмээн мэдэгджээ. Малайзын хуулийн дагуу тэд хүн амины хэрэгт цаазаар авах ял сонсох магадлалтай аж. Ял оноох шүүх хурал дөрөвдүгээр сард болох гэнэ.

Ким Жун-нам хоёрдугаар сарын 23-нд Куала Лумпураас Макао руу нисэхээр онгоцны буудалд нислэгээ хүлээж байхдаа бусдад хорлогдон нас барсан юм. АНУ болон Өмнөд Солонгосын тагнуулын албаныхан Ким Жун-намыг хөнөөсөн хэргийг Хойд Солонгосын нууц ажилтнууд зохион байгуулсан гэж мэдээлж байна.

Categories
мэдээ нийгэм

Гэрээгээр ажиллах хүмүүсийг даваа гаригаас бүртгэнэ

Монгол Солонгос зурган илэрцүүдМонгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Хөдөлмөрэрхлэлт, хөдөлмөрийн яам хооронд байгуулсан санамж бичгийн дагуу тус улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтыг авахаар болжээ.

Шалгалтын бүртгэл ирэх гуравдугаар сарын 6, 7, 9-ний өдрүүдэд 08:30-12:30, 13:30-17:30 цагуудад аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсүүдэд болох юм байна.

  • Бүртгүүлэгч нь 18-39 настай байх
  • Хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх
  • Солонгосоос албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх
  • Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх гэсэн шаардлагыг хангаж байвал шалгалтад бүртгүүлэх боломжтой.

Энэ жилийн хувьд 8000 иргэн бүртгэж түүнээс 1500 иргэнийг сонгон шалгаруулж авах тул Солонгос хэл сайн мэддэг хүмүүсийг түлхүү бүртгүүлэхийг зөвлөж байгаа юм байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

БНСУ визгүй зорчих журмаа шинэчиллээ

БНСУ визгүй зорчих зурган илэрцүүд

БНСУ-ын Засгийн газар визнийхээ журамд өөрчлөлт оруулсан байна. Тодруулбал, байнгын визгүй зорчдог байсан иргэд олон удаагийн виз авдаг болох аж. Мөн гуравдагч улсаар дайран өнгөрч Солонгост ирсэн Монгол иргэнийг визгүй нэвтрүүлэхээр болжээ. Шинэчилсэн визний өөрчлөлт нь өнөөдрөөс хэрэгжиж эхлэх юм байна. Үүнтэй холбогдуулан виз мэдүүлэх нөхцөлийн талаар сонирхуулъя.

БАЙНГЫН ВИЗ ХҮСЭГЧИД СҮҮЛИЙН ХОЁР ЖИЛИЙН ДОТОР СОЛОНГОСЫН ХИЛЭЭР НЭГ УДАА ОРСОН ТАМГА ЗААВАЛ ДАРУУЛСАН БАЙХ ЁСТОЙ

Байнгын визгүй зорчдог байсан иргэд олон удаагийн виз авдаг болж байгаа өөрчлөлт нь БНСУ руу визгүй зорчих нөхцлийг хангасан иргэдэд хамаатай юм. Өөрөөр хэлбэл визгүй зорчих ойлголт үгүй болж байна гэсэн үг. Оронд нь олон удаагийн виз авдаг болох юм. Байнгын визгүй зорчигч гэдэг нь сүүлийн хоёр жилийн дотор дөрөв буюу түүнээс дээш удаа удаа Солонгосын хилээр орсон хүнийг хэлнэ. Эсвэл нийт 10 буюу түүнээс дээш удаа Солонгосын хилээр орсон хүнд үйлчилнэ. Ингэхдээ сүүлийн хоёр жилийн дотор дор хаяж нэг удаа хилээр орсон тамга заавал байх ёстой ажээ. Энэ заалт урьд нь визний журамд байгаагүй гэнэ. Шинэ журам хэрэгжиж эхэлсэнээр визгүй зорчих журам хүчингүй болно гэдгийг иргэд анхаарах хэрэгтэй юм байна. Визний төрлийн хувьд богино хугацааны энгийн, 30 хоногийн хугацаатай, эсвэл таван жилийн олон удаагийн виз хүсвэл хураамжгүй гэнэ. Байнгын визгүй зорчих хүмүүсийн хувьд “Богино хугацааны энгийн виз(С-3-1), богино хугацааны бизнес виз(С-3-4), богино хугацааны аяллын виз(С-3-9) 90 хоног, нэг, гурав, таван жилийн олон удаагийн виз, хураамжгүй” гэдгээс сонгох боломжтой юм билээ. Харин виз мэдүүлсэн өдрөөс урагш гурван жилийн дотор хууль бусаар оршин суусан юм уу Солонгосын бусад хууль тогтоомж зөрчиж таван сая воноос дээш торгуульсан хүмүүст хамаарахгүй гэнэ. Мөн тус улсаас албадан гарсан хүмүүс ч виз мэдүүлээд нэмэргүй бололтой.

Хилээр нэвтэрсэн тоог хэрхэн тооцоолохыг сонирхуулбал, гадаадын иргэний үнэмлэх авч бүртгүүлсэн хүний хилээр удаа дараа орсон тоо, Чэжү арал руу визгүйгээр нэвтэрсэн тоо, хил дээрээс өөр онгоц сольж суусан хүний мэдээллийг тооцож оруулах учиртай. Гэвч гэрээгээр ажиллах(Е-9), далайн хөлөг дээр ажиллах(Е-10) зэрэг хууль бусаар оршин суух магадлал өндөртэй биеийн хүчний ажил хийдэг гадаадын иргэний бүртгэлтэй хүний хилээр удаа дараа орсон тоог тооцож оруулахгүй гэж журамд заажээ.

ГУРАВДАГЧ УЛСААР ДАЙРАН ӨНГӨРЧ СОЛОНГОСТ ИРСЭН МОНГОЛ ИРГЭН 30 ХОНОГИЙН ХУГАЦААНД ВИЗГҮЙ БАЙХ БОЛОМЖТОЙ

БНСУ-ын Засгийн газраас визний журамдаа оруулсан бас нэг өөрчлөлт нь гуравдагч улсаар дайран өнгөрч Солонгост ирсэн Монгол иргэнийг визгүй нэвтрүүлэх болсон. Өмнө европын найман улс энэ журамд багтдаг байсан бол 30 болгож өргөтгөжээ. Тодруулбал, Грек, Нидерланд, Норвеги, Дани, Герман, Литва, Румын, Люксембург, Литва, Лихтенштейн, Мальт, Бельги, Швед, Швейцар, Испани, Словак, Словени, Исланд, Ирланд, Эстони, Англи, Австри, Итали, Чех, Кипр, Португали, Польш, Франц, Финланд, Унгар зэрэг Европын 30 улс болон АНУ, Канад, Австрали, Шинэ Зеланд руу явах, тэдгээр орнуудаас ирэхдээ БНСУ-аар дайран өнгөрөгчид болон дээрх орнуудад байнга оршин суугчид БНСУ-д визгүй 30 хүртэл хоног байж болох юм байна. БНСУ-ын визний журамд өмнө нь зөвхөн АНУ, Канад, Астрали, Шинэ Зеландаар хязгаарлаж байсан аж. Харин 30 хоногийн дотор цаашид аяллаа үргэлжлүүлэх тийзтэй, визтэй, дээрх орнуудад хууль бусаар оршин суугаагүй байх шаардлага тавигдах аж.

Дээрх шинэ журамд сүүлийн гурван жилд БНСУ-д хууль бусаар оршин суусан буюу хил нэвтрүүлэхээс татгалзсан, таван сая воноос дээш хэмжээний торгууль хүлээсэн, албадан гаргагдсан зэрэг хууль журам зөрчсөн хүмүүс хамрагдах боломжгүй юм байна. Визний материалыг төлөөлөн гүйцэтгэх байгууллагууд хүлээн авах бөгөөд нарийвчилсан зөвлөгөөг мөн тэдгээр газраас авах боломжтой ажээ.

М.МӨНХ