Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Гал тахиа жилийн онцгой засалтай жилүүд

Гарч буй жил бүр жил орох, мэнгэ голлох, мөчлөг тохиох гэж байдаг. Энэ үед хүний ажил амьдрал, зан мөр муруйх, осол зовлон үзэх зэрэг гэнэтийн муу юм тохиож болзошгүй тул хайхрахгүй өнгөрч болохгүй хэмээн эртнээс засал, ном хийлгэсээр ирсэн уламжлалтай.

Тэгвэл гарч буй “Гал Тахиа” жил туулай жилтэй “их харш” учир туулай жилтнүүд онцгой засал хийлгэнэ. Мөн шишил буюу “бага харш”-д морь, хулгана жил таарч буй учраас энэ жилд төрсөн хүмүүс тусгай засал хийлгэх учиртайг “Цаг тооны бичиг”-т онцолжээ.

ЖИЛ ОРОГСДЫН ЗАСАЛ

13, 73-ны жил нь “Хүү” махбодтой жил бөгөөд бие, эрүүл мэнд хямрах гэмтэй тул Найман гэгээн, Лхамын ганшиг хуруулж, балин өргө.

25, 85-ны жил нь төрсний “Нөхөр” махбодтой жил ба жаргал зовлон ээлжлэн ад зэтгэр босох тул Догсун, Доржномжом, Цэнд, Доржнамжомын жавтуй сайн.

37, 97-ны жил нь төрсний жилийн “Дайсан” махбодтой жил ба гарлага гарах тул Юмжайвриндүйсүм, Цэвэгмэдийн чого хуруулж, лусад балин өргө.

49-ний жил нь “Эх” жил ба хийморь доройтох гэмтэй. Нити, Жинсрэг зохимжтой.

61-ний жил нь өөрийн төрсөн жилтэй адил махбодтой жил бөгөөд шулмын хөнөөл гарах тул Ширнэн уншуул. Сац талбиул. Цэдэв насан бүтээл үйлдвээс сайн.

Жил орсон хүмүүс оршуулга, xyрим найрыг цээрлэж, зайлшгүй үед цээр гарга. Эр хүний жил “угтаж ордог” тул урдаас засч сэрэмжил. Эм хүний жил “үдэж дагадаг” тул жил орсны дараа ч засал хийлгэ. “Жилээ угтаж” ордог дөрвөн жил бол БАР, МОГОЙ, БИЧ, ГАХАЙ. Харин “жилээ барьж ордог” дөрвөн жил бол ХУЛГАНА, ТУУЛАЙ, МОРЬ, ТАХИА. Тэгвэл “жилээ дагаж” ордог дөрвөн жил нь ҮХЭР, ЛУУ, ХОНЬ, НОХОЙ болно.

Туулай жилтнүүд “дүнсэр” буюу “их харш” жилтэй учирна. Хулгай, дайсан, зохисгүй үйлүүдтэй учирч магад. Догсом, Базарсад, Жалцанзэмобүнжан уншуул, замд гарахдаа Далх тахиул. Морь, хулгана жилтнүүд “шишил” /бага харш/ буух тул Жадамба, Ногоон дарь эх уншуул, амин золиг гаргуул. Үхэр, Могой жилтнүүд “ивээл жилийн” буюу “тунсум” засалтай. Гарз гарах тул их үйл эхлэн үйлдэхийг тэвч. Хийморийн сан, Цагаан шүхэрт, Ганшиг уншуул. Морь жилтнүүд “цагаан жил” буюу “логар” ургах тул сэтгэл энэлэх, шарх гарах гэм буй. Маналын чого уншуулж, сахиусаа тахь.

СУУДЛЫН ЗАСАЛ

Хулгана, Бар, Луу, Морь, Бич, Нохой жилтнүүд өнцгийн засал хийлгэ.

НАШИДҮРСҮМИЙН ЗАСАЛ

Могой, Морь жилтнүүд жилийн нашидүрсүмийн засалтай.

ЕСӨН НҮДНИЙ ЗАСАЛ

Насны буюу жилийн есөн нүд нь 9, 18, 27, 36, 45, 54, 63, 72, 81 насанд тохиох ба 9, 81-ний нүд нь аминд хорлолтой тул Цэдүв хуруулж Чивэл хийлгэ.

18, 36, 54-ний есөн нүд нь эд хөрөнгө, мал адгууст хорлолтой тул сан олонтаа тавиулж, балин тахил өргөж хишиг даллага авахуул.

27, 72-ны есөн нүд нь ад зэтгэрийн хөнөөлтэй тул сахиусныхаа Ганшиг уншуул.

45, 63-ны есөн нүд нь зовлон гаслан авчирах тул Цагаан шүхэрт нас тоолон уншуулж Сундуй айлтга. Ер нь есөн нүд эзэлснээр, эм аливаа хүмүүн “есөн нүдний засал” хийлгэж насны тоогоор Сац тавиулж, Жавтүй хүрт.

Эдгээр жилд 9 нүд лүгээ давхарлаваас ширүүн тул насны бүтээл, Чивүл тэргүүтнийг үйлдүүл.

Categories
мэдээ соёл-урлаг

Б.Лхагвасүрэн Мартаар тоглолт хийнэ

Х.Лхагвасүрэн зурган илэрцүүдУдахгүй Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохионо. Эл өдөр МУГЖ, “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн “Үзэсгэлэнт минь” тоглолтоо хийхээр тов зарлалаа.

Тоглолтод дуучин, Х.Лхагвасүрэнгийн олон уран бүтээл дуулагдах аж. Мөн тоглолтод урилгаар “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах, “Номинталст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн нар оролцох аж.

“Үзэсгэлэнт минь” тоглолт энэ сарын 8-нд “Корпорэйт” зочид буудлын концертын танхимд болно.

Categories
мэдээ цаг-үе

Хөвсгөлдөө танигдсан Ц.Энхтуяа багштай, Д.Цанлигренчин даргатай “супер” ангийнхан

Ц.Энхтуяа багштай ангийн хамт олон

Хөвсгөл аймгийн “Ирээдүй ХХI Зуун цогцолбор” сургуулийг 2008 онд төгссөн Ц.Энхтуяа багштай 11а ангийнхныг энэ удаагийн нэг анги буландаа онцолж байна. Нийтдээ 38 сурагчтайгаас 26 хөвгүүн, 12 охинтой төгссөн энэ ангийнхан математикийн гүнзгийрүүлсэн сургалттай анги байсан гэдгээрээ нэлээд онцлогтой, сурлага сайтай хүүхэд олонтой байжээ. Мөн математикаас гадна бусад бүх л хичээлд идэвхтэй оролцдог, урлаг спортын төрөлдөө ч аймагтаа тэргүүлдэг анги байв. Тухайлбал, математикийн хичээлээр Б.Баярцэнгэл, Д.Цанлигренчин, Д.Энхболд нар аймаг болон бүсийн олимпиадуудад алт мөнгө хүрэл медалиудыг олонтоо хүртсэн, багшийнхаа гарын шав нар нь.

Мөн Б.Алтаншагай аймгийн физикийн олимпиадад оролцох бүртээ тасралтгүй түрүүлж, Б.Мөнхбат нь хүрэл медаль, тусгай байрын шагналыг олонтоо хүртэж байжээ. Харин монгол хэлний хичээлийн аймгийн олимпиадуудад Ичинноров өндөр амжилт гаргаж, улсын олимпиадаас мөнгөн медаль хүртэж байсан түүхтэй. Мөн Д.Чинбилэгт аймгийн олимпиадад хошой алт, улсын олимпиадаас хүрэл медаль, Эрдэнэсүх хүрэл медалиудын эзэд болсны сацуу англи хэл, орос хэл, хими зэрэг хичээлүүдээр сургууль хамт олноо төлөөлөн аймгийн олимпиадад оролцон тусгай байрын эздээр тодорч байлаа.

Аймгийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд Б.Алтаншагай, Д.Цанлигренчин нар алт, мөнгөн медалийг хүртсэн. Мөн ширээний теннисний Аймгийн аваргын шалгаруулах тэмцээнд М.Мягмардалай хүрэл медаль хүртэж байсан. Эдний ангийнхан маш спортлог байсны нэгэн тод жишээ гэвэл “Ирээдүй цогцолбор” сургуулийн гар бөмбөгийн шигшээ багийн тамирчдын ихэнх нь буюу таван тамирчин нь гэхэд л энэ ангиас гардаг байж. Тиймдээ ч тухайн үед тоглолтын болоод хөгжөөн дэмжих ёс зүйгээрээ хойч үеийн дүү нартаа үлгэр жишээ болж байсан дурсамжтай. Хожим нь тус сургуулийн үе үеийн төгсөгчдийн дунд зохион байгуулагдсан гар бөмбөгийн тэмцээнд хоёр жил дараалан алт болон мөнгөн медалийн эзэд болж, багаараа дараалан цомын эзэн болсноос тус анги спортоор ямар хүчтэй баг хамт олон байсныг харж болох ажээ.

Спортоос гадна эдний анги урлагаар ч тэргүүлнэ, тухайлбал, “Edelweiss” гэдэг бүжгийн хамтлагтай байсан нь сургуулийн аварга шалгаруулах “Улаан сарнай” бүжгийн тэмцээнд алт болон мөнгөн медаль хүртэж, тухайн жилдээ Хөвсгөл аймгийн хүүхдийн харшийн сүлд модны наадамд урилгаар оролцож байсан аж.

Энэ ангийн Б.Баттуяа болон Б.Оюунчимэг нар нь гоцлол дуу, гоцлол ятга хөгжмийн төрлөөр аймгийн Хүүхдийн урлагийн Яргуй наадамд тэргүүлэн улсын Хүүхдийн наадамд амжилттай оролцож байжээ.

Ингээд төгсөх жилээ буюу 2008 онд сургуулийнхаа “Шилдэг анги” болж тухайн жилдээ Элсэлтийн ерөнхий шалгалтыг амжилттай өгч, ангиараа буюу 100 хувь нь улсын чанартай томоохон их дээд сургуульд элсэн суралцацгаасан байна. Энэ их амжилтын дараа ангийн багш Ц.Энхтуяа нь тухайн жилийнхээ аймгийн “Шилдэг багш” болж байсан юм байна.

Өнөөдөр тус ангийнхан маань Монголынхоо өнцөг булан бүрт өөрсдийн сурсан мэргэжлээрээ амжилттай ажиллаж амьдарч улс орныхоо хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулсаар байгаад ангийнхан нь бие биенээрээ ихэд бахахдаг гэнэ.

Тухайлбал, “11а”-гийн ангийн дарга Д.Цанлигренчин УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн туслахыг олон жил дараалан амжилттай хийж байсан, одоо Барилгын хөгжлийн төвд ахлах мэргэжилтэн гэх алба хашиж буй. Ангийн хөвгүүн Ч.Ганбат гэхэд л Эдийн засгийн бодлого өрсөлдөх чадварын судалгааны төвд эдийн засагч судлаач хийдэг. Б.Баярцэнгэл ТЭСО корпорацид мэргэжилтэн, Л.Батцогт Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг дарга болчихсон байх жишээний. Ангийн охин Е.Мягмарсүрэн ангийн теннисний аварга, волейболчин шилдэг хөвгүүдийн нэг М.Мягмардалайтай гэр бүл болоод Хөвсгөл аймгийнхаа МСҮТ-ийн нийгмийн ажилтнаар ажиллаж байгаа. Харин чадварлаг дайчин сэтгэлтэй, зүтгэлтэй Д.Энхтуяа багш нь одоог хүртэл төрөлх сургуульдаа амжилттай багшилж байна. 2015 онд ангийнхаа нэрэмжит аймгийн математикийн олимпиадыг зохион байгуулсан гээд эдний ангийн амжилт дундаршгүй их.

Categories
мэдээ нийгэм

Баярын өдрүүдэд цасанд суусан, мөсөнд цөмөрсөн гэх дуудлага ихэссэн байна

цасанд суусан зурган илэрцүүд

Сар шинийн өдрүүдээр орон нутгийн Онцгой байдлын газруудад цасанд суусан, мөсөнд цөмөрсөн гэх дуудлага ихээр иржээ. Тухайлбал, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн “Баян-Уул” гэдэг газар хоёр зорчигчтой суудлын автомашин, Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн “Шивэртийн-Ам” гэдэг газар нэг зорчигчтой суудлын автомашин. Булган аймгийн Хангал сумын Цулхар багийн “Өрөөлийн даваа” гэдэг газар найман зорчигчтой суудлын автомашин, Бугат сумын Ханжаргалант багийн “Зоон даваа” гэдэг газар хоёр зорчигчтой суудлын автомашин. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багийн “Хар хошуу” гэдэг газар 11 зорчигчтой суудлын автомашин. Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар багийн Чатын даваа гэдэг газар гурван зорчигчтой суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагаар 40 гаруй албан хаагч арван техник хэрэгсэлтэйгээр ажиллаж сар шинийн баяр, амралтын өдрүүдэд Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын хэмжээнд нийт 24 иргэний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалжээ. Мөн Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Бор бургас багийн “Хэмээлэг” гэдэг газар өнгөрсөн сарын 22-ны өдөр Ховд голын мөс цөмөрсний улмаас А (8 настай, эмэгтэй) осолдож амь насаа алдсан дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид орон нутгийн иргэд хамтран ажилласан байна. Ингээд энэ сарын 1-ны өдөр цогцсыг олж цагдаагийн байгууллагад шилжүүлсэн гэнэ.

Ховд аймгийн Дөргөн сумын Агбиш багийн нутаг “Уур баагдаг” гэдэг газар энэ сарын 02-ны өдөр “Хар-Ус” нуурын мөс цөмөрсний улмаас суудлын автомашин осолдож нэг иргэн амь насаа алдсан дуудлага Онцгой байдлын газарт иржээ. Тус аймгийн Онцгой байдал, Цагдаагийн байгууллагын албан хаагчид ажиллаж эрэн хайх ажиллагаа гүйцэтгэж байна гэж мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 127 зөрчлийг илрүүлжээ

Амралтын өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 127 зөрчил гарчээ. Орон нутагт гарсан зам тээврийн осол, хэргийг шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл онхолдох хэлбэрээр 4, мөргөлдөх хэлбэрээр 3, явган зорчигч мөргөсөн 2 хэрэг бүртгэгдсэн байна.

Жолооч нар улсын болон орон нутгийн чанартай авто замд зорчихдоо хурд хэтрүүлэх, хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, шөнийн цагаар гэрэл шилжүүлэхгүй зорчих, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийх, мөн тээврийн хэрэгслийн техникийн бүрэн байдлыг хангаагүйн улмаас эвдэрч зогсох, замын хажуу руу орох, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зэрэг зөрчил гаргасны улмаас зам тээврийн осол, хэрэгт ихээр өртөж, холбогдож байна.

Сар шинийн баярын өдрүүд дуусаагүй үргэлжилж байгаа энэ үед орон нутгаас нийслэл хотыг зорих иргэдийн хөдөлгөөн дуусаагүй байна. Иймд иргэд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын нөхцөл байдал, үзэгдэх орчинд тохируулан хурдаа зөв сонгох, хамгаалах бүс, хамгаалалтын суудлыг тогтмол хэрэглэж хэвших, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна.

Өнөөдөр бүх нийтийн амралт дуусч, ажлын өдөр эхэлж албан байгууллага, аж ахуй нэгжүүд золголтоо хийж байна. Энэ үеэр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осолд холбогдох, өртөх явдал мөн нэмэгддэг. Иймд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэд аюулгүй байдлаа хангаж тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, найдвартай такси үйлчилгээ, дуудлагын жолооч дуудах зэрэг арга хэмжээг боломжит хувилбараар зохион байгуулахыг Замын цагдаагийн албанаас зөвлөж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Долларын ханш буурчээ

Долларын ханш буурчээ зурган илэрцүүдӨнгөрсөн арав хоногийн хугацаанд 2473 төгрөг байсан ам.долларын ханш өнөөдөр буюу гуравдгаар сарын 02-ны өдрийн байдлаар 13 төгрөгөөр буурчээ.

Тодруулбал, “Найман шарга” валютын арилжааны төвд нэг ам.долларыг 2460 төгрөгөөр авч, 2474 төгрөгөөр худалдаалж байна.

Харин арилжааны банкууд нэг ам.долларыг 2460 төгрөгөөр авч, 2476 төгрөгөөр худалдаалж байна.

Монголбанкнаас тогтоосон хамгийн сүүлийн буюу гуравдугаар сарын 1-ны байдлаар нэг ам.долларыг 2470 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тогтоожээ.

Өнгөрсөн онд өсөлттэй байсан ам.долларын ханш тогтвортой, цаашид буурах хандлагатай байгаа гэдгийг эдийн засагчид онцолж байгаа юм. Учир нь Монгол Улсын Засгийн газар эдийн засгаа тогтворжуулах, сэргээхийн тулд ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдах эхний алхмаа хийсэн. Хэлэлцээрийн хүрээнд эхний ээлжид 440 сая ам.доллар орж ирнэ гэсэн тооцоо байгаа учраас ам.долларын ханш суларч магадгүй гэдгийг хэлж буй. Гэвч ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдах хэлэлцээрийн эцсийн шийдвэр гараагүй ч ам.доллар буурч эхэлж байгаа нь эдийн засагт эерэг үзүүлэлт гэдгийг зарим эдийн засагчид онцолж байна.

Categories
мэдээ нийгэм

Оюутан цэргүүдийг энэ сарын 9-нийг хүртэл бүртгэнэ

Оюутан цэргүүд зурган илэрцүүд

“Оюутан цэрэг” сургалтад 1000 оюутан хамруулахаар болсон. Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 1-р курсын 18 нас хүрсэн оюутан тус сургалтад хамрагдах боломжтой. Бүртгэл явагдаж байгаа бөгөөд 3 дугаар сарын 9-ний өдөр хүртэл үргэлжлэх аж.

Бүрдүүлэх материал:

Сургалтын голч дүн (2.8-аас дээш)

Иргэний үнэмлэх

Оюутны үнэмлэх

Эрүүл мэндийн дэвтэр (сүүлийн жилийн даатгал төлөгдсөн байх)

Сургуулийн тодорхойлолт (сургалтад хамрагдах зөвшөөрлийн хамт)

Сургалтын дүнгийн хүснэгт

Сургалтад хамрагдахыг хүссэн өргөдөл

Бүртгэл хийгдэж буй газрууд:

Баянгол дүүрэг Хүүхэд хөгжлийн төв

Баянзүрх дүүрэг ЗДТГ-ын хурлын танхим

Сонгинохайрхан дүүрэг ЗДТГ-ын байранд

Сүхбаатар дүүрэг ЗДТГ-ын нэг цэгийн үйлчилгээний байранд

Хан-Уул дүүрэг Соёлын ордонд

Чингэлтэй дүүрэг ЗДТГ-ын байр

Categories
мэдээ улс-төр

Ц.Мөнх-Оргил сайд НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлийн чуулганд оролцов

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Швейцарийн Женев хотноо хуралдаж буй НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөл (ХЭЗ)-ийн ээлжит 34 дүгээр чуулганы /2017.02.28/ Өндөр түвшний хуралдаанд оролцож үг хэлэв. Сайд Ц.Мөнх-Оргил хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газраас олон улсын тавцанд болон үндэсний хэмжээнд хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих чиглэлээр баримталж буй бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар дэлгэрэнгүй танилцуулав.

Мөн тэрээр ХЭЗ-ийн 34 дүгээр чуулганы Өндөр түвшний хуралдаанд оролцох үеэрээ НҮБ-ийн Женев дэх төвийн Ерөнхий захирал ноён Майкл Мөллер, НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссар ноён Зэйд Раад Аль Хуссейн болон НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын (ЮНКТАД) Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч ноён Жоаким Рейтер, Казахстан Улсын Гадаад хэргийн сайд ноён Кайрат Абдрахманов, Албани Улсын Гадаад хэргийн сайд ноён Дитмир Бушати болон Австрали Улсын Олон улсын хөгжил, Номхон далайн бүсийн асуудал эрхэлсэн сайд хатагтай Кончетта Фиерраванти нартай уулзаж, хоёр талын харилцаа болон олон талт хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцов.

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Албани Улсын Гадаад хэргийн сайд ноён Дитмир Бушати нар “Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Албани Улсын Сайд нарын зөвлөл хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурав. Хүний эрхийн зөвлөл нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2006 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн тогтоолоор анх байгуулагдсан бөгөөд гишүүнчлэлийн хувьд тус Зөвлөл нь НҮБ-ын 47 гишүүн улс орноос бүрддэг болно.

Манай улс 2015 оны 10 дугаар сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы үеэр НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдсон бөгөөд Зөвлөлийн гишүүнээр 2016-2018 онд ажиллах болно. Ингэснээр хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих чиглэлээр олон улсын хамтын нийгэмлэгийн үйл хэрэгт хувь нэмрээ оруулах, Хүний эрхийн зөвлөлийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцон ажиллах боломжтой болсон билээ гэж Гадаад харилцааны яамнаас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Цас хайлсны улмаас айлууд шар усны үерт өртжээ

uyer

Цаг агаар дулаарч, цас их хайлсны улмаас сар шинийн баярын өдрүүдэд шар усны үерт автлаа гэсэн хэд хэдэн дуудлага ОБЕГ-т иржээ. Дуудлагын дагуу онцгой байдлын алба хаагчид шуурхай ажиллаж, айл өрхийн аюулгүй байдлыг хангасан байна.

Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Баянхан багийн 11 дүгээр гудамжаар шар усны үер бууж аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид, орон нутгийн иргэд болон “Урсгал ус” ХХК-ийн ажилчид хамтран ажиллаж дулааны худгаас 40 тонн ус соруулж, 15 м газар шороон далан байгуулжээ.

Мөн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрчим багийн 52, 58, 59 дүгээр гудамжуудад энэ сарын 01-ний өдөр уулын цас хайлж шар усны үер бууж 13 айл үерт автсан тухай дуудлагаар Онцгой байдлын газрын албан хаагчид орон нутгийн иргэд хамтран ажиллаж, үерт автсан 13 айлын хашаанд 100 метр суваг шуудуу татан усны урсгалыг өөрчлөн аюулгүй болгосон байна.

Categories
мэдээ нийгэм

Автомашины дугаар 3, 8-аар төгссөн бол татвараа төлнө

Автомашины дугаар 3, 8-аар төгссөн бол татвараа төлнө зурган илэрцүүдГуравдугаар сард автомашины улсын дугаар нь 3, 8-аар төгссөн жолооч татвараа төлөх юм. Автомашины татвар хураалттай холбогдуулан нийслэлийн нэг цэгийн үйлчилгээ “Мишээл” төвд явуулын оношлогоо, үзлэгийн төв ажиллаж байгаа гэнэ. Явуулын оношлогоо нь ирэх тавдугаар сарыг дуустал ажиллах бөгөөд жолооч та Улаанбаатар банкны салбарт мөнгөө тушаан татвараа төлнө. Мөн автомашинаа оношлуулах боломж нээлттэй юм. Жолооч та өөрт ойр байрлах үзлэг, оношлогоо хийж байгаа болон татвар хурааж буй салбарууд дээр дүүрэг харьяалал харгалзахгүйгээр тушаах боломжтой. Тухайлбал, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв “Мишээл экспо”, “Драгон”, “Дүнжингарав” салбарууд болон дүүргүүдийн татварын хэлтэс, техникийн үзлэг хяналтын Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан төвөөр үйлчлүүлэх боломжтой гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.