Categories
мэдээ нийгэм

Монгол Улс туялзуур сэлэмний олон улсын шүүгчидтэй боллоо

Монголын талаас анх удаа туялзуур сэлэмний олон улсын шүүгчтэй боллоо. Олон улсын туялзуур сэлэмний холбооноос монголын хоёр шүүгч А.Халиунаа, Б.Цолмон нарыг олон улсын шүүгчийн зэрэг олгох шалгалтанд тэнцсэн тухай захидлыг илгээжээ. А.Халиунаа 2016 онд Саудын Арабын Даммам хотод, Б.Цолмон Японы Токио хотод Азийн зэрэглэлийн шүүгчийн болзол хангасан юм. Тэд ийн зэрэглэл ахиж Олон улсын туялзуур сэлэмний холбооны зэрэглэлийн шүүгч болж байна.

Тэд мөн өнгөрсөн долоо хоногт Азийн аварга шалгаруулах өсвөр үе, залуучуудын тэмцээнийг шүүсэн бөгөөд, энэ нь Монголын туялзуур сэлэмний түүхэн үйл явдал боллоо.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Өлсгөлөн зарласан таван иргэн биеийн байдлаас болоод өлсгөлөнгөө зогсоожээ

Баянзүрх дүүргийн Засаг даргыг зурган илэрцүүдБаянзүрх дүүргийн Засаг даргыг Нийслэлийн Засаг дарга С.Батболд томилсонтой холбогдуулан НИТХ-ын АН-ын төлөөлөл эсэргүүцлээ илэрхийлэн Тамгын газрын байранд нэвтрэн орж суулт зарлаад байсан билээ. Суулт эсэргүүцлийн жагсаал өчигдрөөс өлсгөлөн болоод байсан юм. Тус өлсгөлөнд таван хүн нэгдэж буйгаа мэдэгдээд байсан билээ. Тэгвэл 103-ын эмч нарын зөвлөснөөр тэдний биеийн байдал өлсгөлөн зарлахад тохиромжгүй байна, эрүүл мэндээ бодох хэрэгтэй гэснээр больжээ. Мөн Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсээс цугласан олныг тараах арга хэмжээ авсан аж.

Өнөөдрийн хувьд иргэд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын байрны гадаа иргэд цуглан жагсаалаа үргэлжлүүлж буй юм байна.

Тамгын газрын байр луу зөвхөн МАН-ын гишүүдийг л оруулж, гаргаж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Бүргэдийн баяр”-2017 болж байна

Казак ард түмний бүргэдээр ан хийх уламжлал, өвөрмөц ёс заншлыг гадаад, дотоодын иргэдэд сурталчлан танилцуулах зорилготой уламжлалт “Бүргэдийн баяр 2017” өнөөдөр Жаргалантын аман дахь “Чингисийн хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болж байна.

Уг баярын зорилго нь Монгол оронд ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх болон жуулчны улирлыг уртасгах хүрээнд өвлийн аялал жуулчлалд түлхэц өгөх, өвөлд ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх, Монгол орноо болон монголын казак иргэдийн бүргэдээр ан хийх соёлыг гадаадад сурталчлан таниулах явдал юм.

Казакын олон янзын уламжлалуудаас эртнийх нь сургасан бүргэдээр ан хийх явдал. Энэхүү уламжлал нь Төв азид 6000 жилийн өмнө үүссэн гэж үздэг. Хүний сайн нөхөр нохой гэдэг шиг казакууд бүргэдийг гэр бүлийнхээ нэг гишүүнээр тооцно. Казакын үндэстний ёс заншилд Бүргэд эзнээ муу бүхнээс хамгаалж, тэжээсэн эзнээ урт наслуулдаг гэж үздэг. Бүргэдээр ан ав хийх нь амьдрал ахуйн хэрэгцээ төдийгүй уламжлалт зан үйл, баяр наадам, уралдаан тэмцээний агуулгыг шингээсэн байдаг. Казакад бүргэдтэй холбоотой олон домог, хууч яриа өнөөдрийг хүртэл хадгалагдан иржээ.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Тогтвортой мал аж ахуйн дэлхийн хөтөлбөрт нэгдэв

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас санаачилсан “Тогтвортой мал аж ахуйн дэлхийн хөтөлбөр” /Global Consensus on Sustainable Livestock/-т Монгол Улс нэгдэх баримт бичигт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ 2017 оны 2 дугаар сарын 24-нд НҮБ-ын ХХААБ-ын төв байранд боллоо.

“Тогтвортой мал аж ахуйн дэлхийн хөтөлбөр”-т нэгдэх баримт бичигт ХХААХҮЯ-ны чиглэлийн дагуу Монгол Улсаас Итали Улсад суугаа Элчин сайд бөгөөд НҮБ-ын ХХААБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Ц.Жамбалдорж гарын үсэг зурснаар Монгол Улс нь тус хөтөлбөрт Засгийн газрын түвшинд нэгдэн орсон 17 дахь орон, Хөтөлбөрийн 83 дахь гишүүн болов.

Монголын Засгийн газар “Тогтвортой мал аж ахуйн дэлхийн хөтөлбөр”-т нэгдэх ёслолын арга хэмжээний үеэр НҮБ-ын ХХААБ-ын “Тогтвортой мал аж ахуйн дэлхийн хөтөлбөр”-ийн Дарга Фриц Шнайдер, Элчин сайд Ц.Жамбалдорж болон Хөтөлбөрийг санаачлагч анхны орны нэг Швейцар Улсын Байнгын төлөөлөгч нар тус тус дэлгэрэнгүй үг хэлэв.

“Тогтвортой мал аж ахуйн дэлхийн хөтөлбөр” нь малчдын амьжиргаа, эдийн засаг, нийгмийн салбар, хүний эрүүл ахуй, малын эрүүл мэнд, байгаль орчны хамгаалал, газрын зохистой ашиглалт болон байгалын төрөл зүйлийн хамгаалал зэрэг асуудлыг тогтвортой мал аж ахуйн хөгжлийн төлөвтэй зөв зохистой уялдуулахад чиглэсэн шинэлэг санаачилга юм. Энэхүү санаачилга нь тогтвортой мал аж ахуйн хөгжлийг дараах гурван чиглэлээр шийдвэрлэх зорилготой аж. Үүнд:

– Хүнсний аюулгүй байдал, нийтийн эрүүл мэндийн асуудал
– Хүртээмжтэй эдийн засгийн өсөлт
– Мал аж ахуйн нөөц болон уур амьсгалын өөрчлөлт зэрэг юм.

Энэхүү хөтөлбөрт нэгдсэнээр Монгол Улс нь 60 гаруй сая толгой мал бүхий мал аж ахуйн салбараа тогтвортой хөгжүүлж, малаа бүрэн эрүүлжүүлж, мал аж ахуйн гаралтай аюулгүй хүнс бэлтгэх, түүхий эдийг нь байгаль орчинд хор нөлөөгүй боловсруулж дэлхийн зах зээлд гаргахуйц бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд эл хөтөлбөрийн гишүүдтэй ойр хамтран ажиллах сайхан боломж нээгдэх юм. Дашрамд тэмдэглэхэд Монгол Улсын Засгийн газраас Монголын тогтвортой мал аж ахуйн үндэсний хөтөлбөр боловсруулж байгаа бөгөөд энэ нь дээрх хөтөлбөртэй уялдсанаар илүү өргөн цар хүрээтэй болж, НҮБ-аас гаргасан 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд чухал нөлөөтэй болох юм.

Categories
мэдээ нийгэм

БНСУ-д ажиллах иргэдийг бүртгэнэ

БНСУ-д ажиллах иргэдийг бүртгэнэ зурган илэрцүүдБНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэл үргэлжилж байна. Солонгос улсаас 2017 онд бүртгэх хүний тоо 8000, сонгон шалгаруулж авах хүний тоог 1500 гэж тогтоожээ. Иймд иргэдийн тэнцэх оноо өндөр байхаар харагдаж буй учраас зөвхөн солонгос хэлтэй эсвэл солонгос хэлний шалгалтад сайтар бэлдсэн иргэд бүртгүүлэхийг холбогдох байгууллагаас зөвлөв.

Энэ жилийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалт гуравдугаар сарын 6, 7 ,9-ний өдрүүдэд 08:30-12:30, 13:30-17:30 цагийн хооронд Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл явагдах юм байна. Харин гуравдугаар сарын 8-нд бүх нийтийн амралтын өдөр бүртгэхгүй аж.

Бүртгэлийг байнгын оршин суугаа хаягийн дагуу харъяалагдах аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсүүдэд өөрийн биеэр очиж бүртгүүлнэ гэдгийг албаны эх сурвалж мэдээлэв.

Бүртгүүлэхээр ирэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлж ирэх юм байна.

  • Бүртгэлийн маягт
  • Бүртгэл явагдах газраас иргэдэд үнэгүй олгоно.
  • Бүртгэлийн маягтыг англи хэл дээр гаргацтай, дармал үсгээр бичих ба овог нэр, төрсөн огноо, бичиг баримтын дугаар зөрөхгүй байх;
  • Иргэний үнэмлэх, хуулбарын хамт
  • 3,5 х 4,5 см хэмжээтэй 2 хувь өнгөт цээж зураг (Сүүлийн 6 сарын дотор авхуулсан байх)
  • Шалгалтын хураамж төлсөн баримт

Шалгалтын хураамж: 24 ам.доллартай тэнцэх төгрөгөөр тушаана.

Шалгалтын хураамжийг Төрийн банкны 102100514449 тоот дансанд төлж, баримтыг бүртгүүлэхээр ирэхдээ заавал авчирна. (Баримтын эх хувийг авчрах ба хуулбар авахгүй) Төлбөрийг зөвхөн бүртгэлийн хугацаанд буюу 2017 оны гуравдугаар сарын 6, 7 ,9-ний өдрүүдэд төлнө.

  • Хэрэв бүртгүүлэгч зайлшгүй шалтгаанаар бүртгэлээ цуцлах бол зөвхөн бүртгэлийн хугацаанд буюу 2017 оны 03 дугаар сарын 06-09-ний өдрүүдэд шалгалтын хураамжийг буцаан олгоно. Бүртгэлийн дараа хураамж буцаан олгохгүй. (Жич: нөхөн бүртгэхгүй болно)

БҮРТГҮҮЛЭГЧДЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • Бүртгүүлэгч нь 18-39 настай байх (1977 оны 3 дугаар сарын 7-ноос 1999 оны 3 дугаар сарын 6-ны хооронд төрсөн иргэд;
  • Хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх;
  • Солонгос улсаас албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх;
  • Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх.
Categories
мэдээ нийгэм

Монголын хөрөнгө оруулалтын чуулган Канадад эхэлжээ

Уул уурхайн чиглэлийн компаний төлөөллүүд болон яамны жил бүр оролцдог PDAC хурал өнөөдөр Канадын Торонто хотноо эхэллээ.

Монголын хөрөнгө оруулалтын орчин, өрсөлдөх чадварыг сайжруулах алхмууд болон хайгуулын шинэ нээлтүүд, төслүүдийн талаар энэ хурлаар голлон ярилцах юм байна. Тус хуралд салбарын яам, Ашигт малтмал, газрын тосны газар /АМГТГ/, Монголын хайгуул, уул уурхайн компаниуд болон хэвлэл мэдээллийнхэн оролцож буйг эх сурвалж мэдээллээ. Монголын хуралд 240 орчим хүн бүртгүүлснээс 150 орчим нь мэргэжлийн хөрөнгө оруулалтын байгууллагын төлөөлөл юм байна.

Categories
мэдээ нийгэм

Ичигсэд хөдлөх улирал эхэллээ

Өнөөдөр аргын тооллын 2017 оны гуравдугаар сарын 5. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн хаврын тэргүүн хар бар сарын шинийн 7. Адъяа гараг. Нэг цагаан мэнгэтэй цагаагчин туулай өдөр.

Билгийн тооллын 7, Чөлөөт эх одтой, цагаагчин туулай өдөр. Өдрийн наран 7 цаг 26 минутад мандан, 18 цаг 41 минутад жаргана. 19:33 цагт сар тал болно. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.

Газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Ичигсэд хөдлөх улирал 17 цаг 31 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Categories
мэдээ нийгэм

Хайр дүүрэн гараар 55 эмэгтэйд тусална

ХАЙР ДҮҮРЭН ГАРААР 55 ЭМЭГТЭЙД ТУСЛАНАДархан-Уул аймгийн “Эмэгтэйчүүдийн холбоо” үүсгэн байгуулагдсаны 55 жилийн ойн баяр 2017 онд тохиож байгаа юм. Тус холбооныхон 55 жилийн түүхэн ойгоо угтан аймгийнхаа амьдралын боломжгүй 55 эмэгтэйд туслаж, багахан ч гэсэн сэтгэлийн дэм үзүүлэх зорилгоор “ХАЙР ДҮҮРЭН ГАР”аяныг эхлүүлэх гэж байна.

“Хайр дүүрэн гараараа, Халуун сэтгэл түгээцгээе” уриатай тус аяныг 03 дугаар сарын 08-ны өдрөөс албан ёсоор эхлүүлэн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг дуустал үргэлжлүүлэх аж.

Аяны хугацаанд нийт 55 эмэгтэйд их бага хэмжээний тусламж, дэмжлэг үзүүлж баярлуулах юм байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

МАН-ын дарга нар шүүхийн шийдвэрийг уландаа гишгэж, хүүхдүүдийн амь насаар зугаацсан зэрлэг цэнгэлээ хийлээ

Сар шинийн баяр дуусуут залгуулан хурдан морьдын уралдаан эхэлдэг. Өнөөдөр төвийн бүсийн хурдан морьдын уралдаан “Дүнжингарав” болдгоороо болж байна. Уг нь бол 2016 оны хоёрдугаар сард Хөдөлмөрийн сайдын тушаал гарч, жил бүрийн 11 дүгээр сараас тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаанд хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон юм. Мөн энэ долоо хоногийн баасан гаригт Нийслэлийн захиргааны хэргийн шүүхээс “Дүнжингарав” наадмыг зохион байгуулах Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын тогтоолыг түдгэлзүүлэх шийдвэр гарч ард нийтээрээ баярлан хүлээж авсан билээ.

“Өдрийн сонин” ч уриалга гарган “Амьтны нялх үрээр зугаагаа гаргадаг зэрлэг цэнгэлээ хэзээ зогсоох вэ” нийтлэл бичиж байсан юм. Уг нь бол хурдан морь унахыг хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрт тооцно гэж заасан байдаг. Хоёрхон жилийн хугацаанд 326 хүүхэд мориноосоо унаж бэртэл гэмтэл авсан гэсэн тооцоо бий. Үүнээс 18 хүүхэд нь нас баржээ. Монголчууд эртнээс өвөл, хаврын улиралд хурдан морь уралдуулж хүүхдийнхээ эрүүл мэндээр нааддаггүй байсан. Өөрсдийн хүүхдийг унуулахгүй мөртлөө хүний хүүхдийг биеийн жижгээр нь шилж сонгон сургуулиас нь хүртэл гарган хэдэн бор цаасаар хууран бах таваа хангах нь хэзээнээс Монголд дэлгэрсэн ёс вэ? Хоёрхон хоногийн өмнө нь л бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим ертөнцөөр “Дүнжингарав” мэтийн хурдан морины уралдаан болохгүй нь гэж баярлан бичиж байв.

Монголын шүүх байгууллага хойч үеэ бодсон зөв шийдвэр гаргалаа гэж итгэл төрж байлаа. Гэтэл хэдхэн баячуудын төлөө энэхүү уралдааныг өнөөдөр хөр цас хайлж амжаагүй байхад хүүхдүүдийг морин дээр тохоод дахин эхлүүллээ. Ямар дуусдаггүй цэнгэл, ямар дуусдаггүй жаргал вэ уяачид минь. Дашрамад дурдахад Морин спорт уяачдын холбооны тэргүүн нь одоогийн УИХ-ын дарга М.Энхболд юм. Энэ бүгдээс харахад МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нарт Монгол Улсын Шүүхийн шийдвэр, хүүхэд унаж бэртэх, амь насаа алдах эсэх нь огт хамаагүй бололтой.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Турк улсын Засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа

Турк улс зурган илэрцүүд

Бүгд найрамдах Турк Улсын Засгийн газар 2017-2018 оны хичээлийн жилийн бакалаврын тэтгэлэгт хөтөлбөрийг зарлалаа.

Бүртгэл 2017 оны 3-р сарын 1-нээс 31-ийг хүртэл үргэлжлэх юм байна.Тэтгэлэгт 1996 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн бөгөөд дунд сургуулиа төгссөн эсвэл энэ жил төгсөх хүмүүс хамрагдах аж.

Тэтгэлгээр суралцахыг хүссэн иргэд www.turkiyeburslari.gov.tr цахим хаягт хандан зааврын дагуу бүртгүүлэх боломжтой.

2016-2017 оны хичээлийн жилд дэлхийн 150 гаруй улс орны 5000 орчим залууст тэтгэлэг олгосон энэхүү хөтөлбөрийн бүртгэл нь зөвхөн цахим хэлбэрээр явагддаг бөгөөд шуудан болон өөрийн биеэр авчирсан материалыг хүлээж авдаггүй юм байна.

Зарим Их, дээд сургуулийн сургалт болон мэргэжлийн онцлогоос шалтгаалан англи хэлний түвшин тогтоох шалгалтын оноо (SAT, TOEFL, DELF, YDS) шаарддаг бөгөөд түвшин тогтоох шалгалтын оноогүй иргэдийн бүртгэлийг тухайн ангилалд нь сонгон шалгаруулах боломжгүй.

Анагаах ухаан, шүдний эмч, эм зүйч мэргэжлээр тэтгэлэг горилогчдын дүнгийн үзүүлэлт 100/90-ээс дээш, бусад мэргэжлээр сурах иргэдийн дүнгийн үзүүлэлт 100/70-аас дээш байх болзлыг хангасан байх ёстой шаардлагатайг эх сурвалж мэдээллээ.

Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт Бүгд Найрамдах Турк Улсын иргэн, аль эсвэл Бүгд Найрамдах Турк Улсын иргэншлээс татгалзсан хүмүүс хамрагдахгүй аж.

Турк Улсад урьд өмнө нь бакалаврын тэтгэлэгт хамрагдаж байгаагүй байх хэрэгтэй гэнэ.

Бүртгүүлсэн иргэдийг сонгон шалгаруулахад сонгосон Их, дээд сургууль болон мэргэжлийн онцлогт үндэслэн сурлагын түвшин, нийгмийн идэвх, гаргасан амжилт зэргийг харгалзан үздэг.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.turkiyeburslari.gov.tr цахим хаяг болон “0 850 455 0 982” дугаарын утсаар холбогдон авах, эсвэл info@turkiyeburslari.org хаягт цахим шуудан илгээн тодруулах боломжтой юм.