Categories
мэдээ нийгэм

Төрийн албаны тухай хуулинд оруулах нийслэлчүүдийн саналыг сонслоо

Нийслэлээс 2017 оныг иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил болгон зарласан. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд УИХ-ын зарим гишүүнтэй хамтран санаачилсан Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгад оруулах нийслэлчүүдийн саналыг сонслоо. Уулзалтын эхэнд Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах үүрэг бүхий УИХ-ын ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн тус хуулийн шинэчилсэн найруулгын төслийг иргэдэд танилцуулсан юм. Уг арга хэмжээнд УИХ-ын гишүүн С.Чинзориг, НЗД-ын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ болон холбогдох албаны хүмүүс оролцов.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг бид өнөөдөр нийслэлийн Иргэний танхимд зохион байгуулж байгаа нь тохиолдлын зүйл биш юм. Хэлэлцүүлэгт нийслэлийн харьяа байгууллага, агентлагийн албан хаагчид оролцож энэхүү хуульд саналаа тусгуулж байна. Миний бие 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласан. Аливаа хөгжил, шинэчлэлийн эх үндэс нь эрх зүйн боловсронгуй орчин гэдэгт би итгэдэг. Хууль эрх зүйн ямарваа нэгэн шинэчлэл, өөрчлөлтийн төсөлд иргэд болон холбогдох субьектууд бүгд оролцож саналаа хүргэдэг, тусгуулдаг байх тогтолцоог бүрдүүлэхийн төлөө би ажиллана. Эрх барих дээд байгууллагад олон жил ажилласан туршлагатай парламентчийнхаа хувьд хүсэн хүлээж байсан хууль одоо биелэлээ олох цаг нь болжээ” гэж хэлсэн юм.

Монгол Улсын Төрийн албаны тухай хууль 1994 онд анх батлагдаж, 1995 оны зургаадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэнээр орчин үеийн төрийн алба эрх зүйн зохицуулалт бүхий шинэ салбар болон хөгжиж эхэлсэн юм. Хамгийн сүүлд 2008 онд зарчмын томоохон нэмэлт өөрчлөлт оруулснаар өнөөдрийн 7 бүлэг 41 заалт бүхий Төрийн албаны тухай хууль бүрэлдэн тогтжээ.

Сүүлийн жилүүдэд төрийн албаны чадавхийг сулруулж, нэр хүндийг нь унагаж байгаа гол хүчин зүйл нь сонгуульд ялсан нам төрийн эрхийг авсан даруйдаа “намын бодлого” нэрийн дор төрийн жинхэнэ албан хаагчдыг ажлаас нь халж, олон мэргэшсэн төрийн албан хаагч ажилгүйчүүдийн эгнээнд шилждэг байдал бий болсон.

Энэхүү шинэчлэн найруулсан Төрийн албаны тухай хуулийн үндсэн зарчмын өөрчлөлт нь Төрийн албыг бие даасан, улс төрөөс хараат бус, төрийн албанд хүний нөөцийн МЕРИТ зарчим хэрэгжүүлэх, төрийн албанд дахь иргэдийн оролцоог нэмэгдүүлэх гэх мэт өөрчлөлтүүдийг нарийн тусгасан нь хэлэлцүүлгийн үеэр харагдаж байв. Энэ нь цаг үеэ олсон мөн улс төрийн зориг гаргасан хууль болж чадсан нь харагдаж байсан юм. Мөн төрийн үйлчилгээний чанарт олон нийтийн тавих хяналтын арга механизмуудыг суулгаж өгсөн нь хэлэлцүүлэгт оролцогчдын сайшаалыг хүртэж байлаа.

“Шинэчилсэн найруулгын төсөл нь 7 хэсэг, 33 бүлэг, 109 зүйлтэй. Энэ хууль батлагдан гарвал төрийн албан хаагчид хэзээ, хэн намайг ажлаас халах бол гэх айдасгүй, өөрийн мэдлэг чадвар, туршлагаа үнэлүүлэн мэргэжлийн хувьд ахиж дэвших боломжоор бүрэн хангагдах болно” гэж УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн тодотгож байлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн 10 гол өөрчлөлттэй танилцсан уу

-ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛЬ ӨНӨӨДРӨӨС ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ-

2017 оны 2 сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 10 гол өөрчлөлттэй танилцана уу.

Энэ хууль нь хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалахад чиглэгдсэн, урьдчилан сэргийлэх агуулгатай.

Categories
мэдээ нийгэм

Сар шинээс өмнө амралтын өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхээр болжээ

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийг түргэн шуурхай, аюулгүй зорчуулах зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх гэж байна. Цагаан сар болж байгаатай холбогдуулан энэхүү арга хэмжээг эрчимжүүл байгаа юм байна.

“Шинийн 1, 2, 3-ны өдрүүдэд зорчигчид дугаарын хязгаарлалтгүйгээр хөдөлгөөнд оролцоно. Дугаарын хязгаарлалтын хувьд өвлийн цагийн хуваарийн хамрах хүрээн дээр Саппорогийн уулзвараас, Таван шарын уулзварыг оруулжээ. Үүнтэй холбоотойгоор орон нутгаас зорчин ирж байгаа тээврийн жолооч нар тухайн цаг үеийн бүсчлэлийг анзаарч, цагаа тохируулан замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Тухайлбал:

1. Амралтын өдрүүдээр буюу энэ сарын 11, 18-ны бямба гаригт тэгш тоогоор төгссөн, энэ сарын 12, 19-ний “Ням” гаригт сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцох зохион байгуулалтын арга хэмжээг авчээ.

Жич: Энэхүү хязгаарлалт өвлийн цагт Саппоро төвийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх замд 10:00-20:00 цагийн хооронд автозамын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлана.

2. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 2017 оны 2-р сарын 11, 2-р сарын 18-ны Бямба гарагийн амралтын өдрүүдээр, 2-р сарын 12, 2-р сарын 19-ний Ням гарагийн амралтын өдрүүдээр “Дэнжийн мянга” худалдааны төвийн замын хөдөлгөөнийг “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш үерийн далангийн уулзвар хүртэл урдаас хойш чиглэлд, далангаас зүүн тийш Судалт төвийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг баруунаас зүүн чиглэлд 08:00-17:00 цагийн хооронд нэг чигийн хөдөлгөөнд оруулж, зохицуулалтын арга хэмжээ авч ажиллана.

3. Автомашины улсын дугаарын хязгаарлалт тогтоосон амралтын өдрүүдэд алслагдсан гэр хорооллоос Нарантуул, Дэнжийн мянга, Хүчит шонхор худалдааны төв чиглэлд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлэх тул иргэд аль болох хувийн тээврийн хэрэгслээс татгалзаж, нийтийн тээврийн хэрэгслийг сонгон зорчихыг зөвлөж байна.

4. Төвлөрсөнзах, томоохон худалдааны төвүүд рүү чиглэсэн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт мах, цагаан идээний өргөтгсөн худалдаа зохион байгуулагдах тул иргэд заавал томоохон худалдааны зах, төврүү зорчихгүй байх, цаг зав, бензин шатахуунаа хэмжих, ая тух таатай үйлчлүүлэх боломжит нөхцөлийг бүрдүүлж байна гэж ЗЦГ-аас мэдээллээ.

Үүнээс гадна зарим худалдааны төвүүдийн замын чиглэлд өөрчлөлт оруулах болсныг доорх зургаас харна уу.

Categories
мэдээ нийгэм

2017 оны элсэлтийн ерөнхий шалгалтын журам

Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 Энэхүү журмаар Монгол улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилго бүхий Элсэлтийн ерөнхий шалгалт /цаашид ЭЕШ гэх/, эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг тогтоох, сайжруулах зорилго бүхий Монгол хэлбичгийн шалгалт /цаашид МХБШ гэх/-ыг зохион байгуулж явуулахтай холбогдсон харилцааг зохицуулна.
1.2 Их, дээд сургуульд элсэгчдээс авах ЭЕШ-ыг зохион байгуулахад БШУ-ны сайдын 2013 оны 3 дугаар сарын 18-ны А/79 тоот тушаалаар батлагдсан “Оюутан элсүүлэх журам” /БСШУ-ны сайдын 2016 оны 03 сарын 16-ны өдрийн А/87 тоот тушаалаар нэмэлт өөрчлөлт орсон/ болон холбогдох бусад эрх зүйн актыг дагаж мөрдөнө.
1.3 ЭЕШ-ыг 2017 онд бүрэн дунд боловсрол эзэмшсэн иргэн /цаашид энэ онд төгссөн шалгуулагч гэх/, 2017 оноос өмнө бүрэн дунд боловсрол эзэмшсэн болон түүнээс дээш боловсролтой иргэн /цаашид өмнөх онд төгссөн шалгуулагч гэх/ өгнө.
1.4 Их, дээд сургуульд элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь Монгол Улсын Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу Монгол хэлбичгийн шалгалт /цаашид МХБШ гэх/- ыг заавал өгнө.
1.5 Шалгуулагч нь ЭЕШ-д монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлээс сонгон шалгуулна.
1.6 ЭЕШ-ын сэдэв даалгавруудыг энэхүү журмын 1.5-д заасан хичээлүүдийн хөтөлбөрийн агуулгын хүрээнд тохирсон, шалгуулагчийн мэдлэг, танин мэдэхүйн түвшин, сурах ерөнхий чадварыг шалгахаар боловсруулан бэлтгэсэн тестийн хэлбэртэй байна.
1.7 ЭЕШ-ын монгол хэл, англи хэл, орос хэлний шалгалтын агуулгад шалгуулагчдын сонсоод ойлгох чадварыг шалгах даалгаврууд орно.
1.8 МХБШ нь монгол хэл болон монгол бичгийн хэрэглээний чадвар сорьсон тест болон задгай хэлбэрийн даалгавраас бүрдэнэ.
1.9 ЭЕШ-тай хамтатган дараа жилийн зарим хичээлийн сэдэв, даалгаврын тавил, агуулгын тохирцыг тандах зорилгоор шалгуулагчийн дүн оноо, шалгалтын үндсэн цагт нөлөөлөхгүй байдлаар туршин шинжилж болно.
1.10 МХБШ болон ЭЕШ нь сонгон авсан их, дээд сургууль болон ЕБС-ийн хичээлийн анги танхим, cургалтын байр /цаашид шалгалтын байр гэх/-нд явагдана. Мөн шалгалт авах явцын бодит чанар, ил тод байдлыг хангах зорилгоор шалгалтын байранд хяналтын дуран, шалгалтын зорилгыг хангах зорилгоор сонсгох төхөөрөмж суурилуулна.
1.11 Аймаг, нийслэл (сум, дүүрэг)-ийн шалгалтын байранд Боловсролын үнэлгээний төв /цаашид БҮТ гэх/-өөс томилсон шалгалт зохион байгуулах комисс ажиллах ба комисс батлагдсан удирдамжийн дагуу үйл ажиллагаа явуулна.
1.12 Шалгалтын талаарх шаардлагатай мэдээллийг тухай бүрд нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон БҮТ-ийн зөвлөгөө мэдээллийн ажилтнууд, “Элсэгчийн сонин”, www.eec.mn вебсайт, https://www.facebook.com/eec.mn/ page хуудсаар олон нийтэд хүргэнэ.
1.13 ЭЕШ-ын хичээл бүрийн шалгалтын сэдэв, даалгаврыг БҮТ-ийн даалгаврын санг ашиглан блупринтийн аргачлалаар жил бүр шинээр боловсруулан бэлтгэнэ.
1.14 ЭЕШ болон МХБШ-ын сэдэв даалгавар бэлтгэх, хувилах, хүргүүлэх, шалгалтын материалыг төвлөрүүлэн татах, засах, үнэлэхтэй холбоотой нууцлалыг БҮТ хариуцна.

Хоёр. ЭЕШ-ын бүртгэл
2.1 ЭЕШ-ын шалгуулагчдын бүртгэл орон даяар Улаанбаатар хотын цагаар 2017 оны 2 дугаар сарын 01-ний өглөө 09:00 цагт эхэлж, 2017 оны 04 дүгээр сарын 14-ны орой 18:00 цагт дуусна. Хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй болно.
2.2 Шалгуулагчдыг интернэт /цаашид онлайн гэх/-ээр болон БҮТ-өөс тусгайлан эрх олгосон бүртгэгчид бүртгэнэ
2.2.1 Онлайн бүртгэл www.eec.mn цахим хуудсаар явагдана.
2.2.2 Онлайнаар бүртгүүлэхтэй холбоотой бүртгэлийн зааврыг энэхүү журмын 1.12-д заасан мэдээллийн эх сурвалжаас авч болно.
2.2.3 Хувийн мэдээлэлтэй холбоотой гарсан алдааг энэ онд ЕБС-д суралцаж байгаа бүртгүүлэгч сурч буй сургуулийн сургалтын алба /сургалтын менежер/-аар дамжуулан БСШУСЯ-ны боловсролын салбарын мэдээллийн нэгдсэн системд баталгаажилт хийлгүүлэн засварлуулж, өмнөх онуудад төгссөн бүртгүүлэгч БҮТ-д хандан шийдвэрлүүлнэ.
2.3 Бүртгүүлэгчид нь дараах бичиг баримтыг бүрдүүлсэн байна. Үүнд:
2.3.1 Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /ТҮЦ машинаас авсан лавлагаа, төрсний гэрчилгээ, гадаад паспорт, цагдаагийн үнэмлэх, мөн гадаадын иргэний Монгол Улсад оршин суух түр үнэмлэх/
2.3.2 Өнгөт чээж зураг /чээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авахуулсан, урагшаа харан цэх суусан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна/
2.3.3 Энэ журмын 2.10-д заасан банкны интернэт гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн карт болон 2.11-д заасан төлбөрийн хэрэгсэл
2.3.4 Бүрэн дунд боловсролын үнэмлэх ба түүнтэй дүйцэхүйц боловсрол эзэмшсэнийг баталгаажуулан эрх бүхий байгууллагаас олгосон баримт бичиг /энэхүү заалт нь зөвхөн өмнөх онд төгссөн шалгуулагчид хамаарна/
2.3.5 И-мэйл хаяг /шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягаас бүртгүүлнэ/
2.4 Өмнөх онд төгссөн шалгуулагчид шалгалт өгөх аймаг /хот/-аа сонгож бүртгүүлнэ.
2.5 Гадаад улс оронд бүрэн дунд боловсрол буюу түүнээс дээш боловсрол эзэмшсэн иргэн шалгалтад бүртгүүлэхдээ энэ журмын 2.3.4 дэх заалтад заасан боловсролын бичиг баримтыг БСШУСЯ-аар баталгаажуулж, БҮТ-д ирж бүртгүүлнэ.
2.6 Хөгжлийн бэрхшээлтэй болон тусгай сургуулийн суралцагчид шалгалтад хамрагдахаар бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримтыг бүртгэлийн хугацаанд БҮТ-д ирүүлнэ.
2.7 Шалгуулагч нь бүртгүүлсэн үүрэн телефоны дугаараа ашиглан 133233 тусгай дугаараас өөрийн мэдээллийг SMS үйлчилгээгээр авах боломжтой. /нууц дугаар, бүртгэлийн дугаар, шалгалтын хуваарь, суудлын хуваарь, дүнгийн мэдээлэл/
2.8 Шалгуулагч бүртгэлийн хугацаанд бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn вебсайтын “шалгуулагчийн булан”-аар дамжин шалгалт өгөх хичээлээ нэмж болно.
2.9 ЭЕШ-ын бүртгэлийн хураамж шалгалт бүрд 5800 төгрөг, батламж хуудас 700 төгрөг (цаашид хамтад нь шалгалтын хураамж гэх) байна. Шалгуулагч хэдэн ч шалгалт өгсөн нэг батламж хуудастай байна.
2.10 Онлайнаар бүртгүүлж буй шалгуулагч шалгалтын хураамжийг Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Капитрон банк, Төрийн банк, Улаанбаатар банк, Хас банкны интернэт гүйлгээний эрхтэй төлбөрийн картаар шилжүүлнэ. Хаан банкны дараах төлбөрийн хэлбэрийг ашиглан гүйлгээ хийж болно. Үүнд: мобайл банк, интернэт банк ашиглах шилжүүлэх, бэлнээр дансанд тушаах
2.11 Рaycode-ийн систем ашиглан бүртгүүлж буй хөдөө орон нутгийн шалгуулагч шалгалтын хураамжийг Голомт банк дахь Боловсролын Үнэлгээний Төвийн 1105038452 тоот дансанд тушаан аймгийн Боловсролын газрын ЭЕШ хариуцсан ажилтанд хандана.(paycode-дотоод төлбөрийн систем)
2.12 ЭЕШ-ын бүртгэлийн хугацаанд бүртгэлээ цуцлах тохиолдолд шалгалтын хураамжийн 70%-ийг эргүүлэн олгоно. Бүртгэл дууссаны дараа ямар нэгэн шалтгаанаар шалгалтанд ороогүй тохиолдолд шалгалтын хураамжийг эргүүлэн олгохгүй, бусдад шилжүүлэн тооцохгүй.
2.13 Шалгуулагч бүртгүүлэх явцад төлбөрийн гүйлгээг давхардуулж хийсэн тохиолдолд 2017 оны 04 сарын 25-аас өмнө БҮТ-д хандаж төлбөрийн буцаалт хийлгэх тухай хүсэлт гаргаж болно. Төлбөрийн буцаалт хийхэд үүсэх банк хоорондын гүйлгээний шимтгэлийн хураамжийг шалгуулагч хариуцна.
2.14 Энэ онд ЕБС төгсч буй бүртгүүлэгч бүртгэлийн хуудсаа сургуулийн захирлаар гарын үсэг зуруулан, тамга даруулж баталгаажуулна. Харин өмнөх онд төгссөн шалгуулагч өөрийн биеэр Улаанбаатар хотын болон хөдөө орон нутгийн ЭЕШ-ыг хариуцсан ажилтнаар гарын үсэг зуруулан баталгаажуулж авна.

Гурав. Шалгалтын хугацаа, зохион байгуулалт
3.1 Шалгуулагчид шалгалт өгөх шалгалтын байр, анги танхим, суудлын хуваарийг баталгаажуулсан хуудас /цаашид суудлын хуваарь гэх/-ыг өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан 2017 оны 05 сарын 15-аас хойш www.eec.mn вебсайтын “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
3.2 Энэ онд төгссөн шалгуулагч төгсч буй сургуулийн харъяалагдах шалгалтын байранд шалгалт өгнө.
3.3 Өмнөх онд төгссөн шалгуулагчид бүртгүүлэхдээ өөрийн сонгосон аймаг/хот/-ын шалгалтын байранд шалгалт өгнө.
3.4 Хөгжлийн бэрхшээлтэй болон тусгай сургуулийн шалгуулагчид тусгайлан бэлтгэсэн танхимд шалгалт өгнө.
3.5 ЭЕШ өгөх шалгуулагчид дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:
3.5.1 Бүртгэлийн хуудас /Энэ онд ЕБС төгсч байгаа шалгуулагч сургуулийн захирлаар, өмнөх онд ЕБС төгссөн шалгуулагчид аймаг/дүүргийн ЭЕШ хариуцсан ажилтнаар гарын үсэг зуруулж, тамга тэмдэг даруулж баталгаажуулсан байх/
3.5.2 Суудлын хуваарь
3.5.3 Цахим үнэмлэх болон мөн түүнтэй адилтгах баримт бичиг /Цахим үнэмлэх авах насанд хүрээгүй буюу 2017 оны 06 дугаар сарын 1-нээс хойш 16 насанд хүрэх шалгуулагчид сурч буй сургуулийн захирал эсвэл өөрийн оршин сууж буй орон нутгийн Засаг даргын гарын үсэг, тамгаар баталгаажуулсан, сүүлийн 3 сарын дотор авахуулсан өнгөт чээж зурагтай лавлагааг төрсний гэрчилгээний хамт шалгалтад авч ирнэ/
3.5.4 Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсролын баримт бичиг
3.6 ЭЕШ болон МХБШ-ын хуваарийг БСШУСЯ-тай зөвшилцөн БҮТ зарлах бөгөөд шалгалтыг орон даяар Улаанбаатар хотын цагаар нэгэн зэрэг зохион байгуулна.
3.7 Шалгуулагч шалгалтын байранд шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө ирсэн байх шаардлагатай бөгөөд шалгалт өгөх анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна. Дурдсан хугацаанаас хожимдсон шалгуулагчийг шалгалтад оруулахгүй.
3.8 Шалгалтын анги танхимд гар утас, тооны машин, таблиц, томъёоны хураангуй, ном, дэвтэр, ноорог цаас, гарын авлага, цаасан болон электрон толь бичиг, компьютер, таблет, ухаалаг цаг, дуу хураагуур, чихэвч зэрэг бусдад саад болох, хууран мэхлэх зорилготой ямар нэг зүйлийг авч орохыг хориглоно.
3.9 Гэрээний хуудас нь шалгуулагчийн чээж зураг, хувийн мэдээлэл бүхий шалгалтад орсныг гэрчлэх хуудас бөгөөд шалгуулагч гэрээний хуудсанд бичигдсэн шалгалтын анги танхимд баримтлах дэгтэй танилцан гарын үсэг зурж баталгаажуулна.
3.10 МХБШ болон ЭЕШ-ын математик, физик, химийн хичээлийн даалгаврын гүйцэтгэх хугацаа 100 минут, монгол хэл, англи хэл, орос хэл, биологи, газарзүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлийн шалгалтын даалгаврын гүйцэтгэх хугацаа 80 минут байна.
3.11 Хариултын хуудсыг санамжийн дагуу хар эсвэл цэнхэр өнгийн үзгэн болон тосон балаар тод засваргүй бөглөнө.
3.12 Шалгалтын дэвтэр ба хариултын хуудас гэрээний хуудас/цаашид шалгалтын материал гэх/-ыг тарааснаас хойш шалгалтын анги танхимд зөвшөөрөгдсөн эрх бүхий хүнээс бусад хүн орж, гарахыг хориглоно.
3.13 Шалгуулагч эрүүл мэндийн байдлаас болон бусад шалтгаанаар шалгалтын анги, танхимаас гарсан бол шалгуулагчийн гарах хүртлээ хийсэн даалгаврыг дүгнэж зохих оноог өгнө.
3.14 Шалгуулагч хянагч багшийн заавраар хос баганан кодыг тасархай шугамын дагуу хуваан шалгалтын материалын “баганан код наах хэсэг”-т наана. Шалгалт зохион байгуулах комиссын гишүүд шалгалтын материалыг шалгуулагчдын өмнө тусгайлан бэлтгэсэн дугтуйд хийж битүүмжилнэ.

Дөрөв . Шалгалтын дүн мэдээ
4.1 Шалгуулагчдын шалгалтын материалыг БҮТ дээр төвлөрүүлэн, шалгагч машинаар засаж дүн, оноог гаргана.
4.2 Шалгалтын материалын 5-аас доошгүй хувьд түүврийн аргаар сонголт хийн дахин хяналтад оруулж баталгаажуулна.
4.3 ЭЕШ-ын даалгаврын зөв хариултыг сүүлийн шалгалт явагдаж дууссан өдрөөс хойш 7 хоногийн дараа www.eec.mn вебсайт болон өдөр тутмын сонинд хэвлэн нийтэлнэ.
4.4 ЭЕШ-ын дүн, оноо, жагсаалтыг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 09:00 цагаас өмнө www.eec.mn вебсайтад байршуулан нийтэд зарласан байна.
4.5 2017 оны 07 дугаар сарын 05-наас өмнө шалгуулагчдын ЭЕШ-ын болон МХБШ-ын батламж хуудсыг тарааж дуусгасан байна.
4.6 Шалгуулагч шалгалтын дүн, оноог өөрийн бүртгэлийн дугаар болон нууц код ашиглан www.eec.mn вебсайт-аас үзэж болно.
4.7 Улаанбаатар хотын энэ онд төгссөн шалгуулагчид ЭЕШ-ын болон МХБШ-ын дүнгийн батламж хуудсыг өөрийн төгссөн сургуулийн захиргаанаас томилогдсон багш, ажилтнаас хүлээн авна.
4.8 Орон нутгийн шалгуулагчид ЭЕШ-ын болон МХБШ-ын дүнгийн батламж хуудсыг аймгийн Боловсрол соёл урлагийн газрын ЭЕШ хариуцсан ажилтнаас авна.
4.9 Улаанбаатар хотод шалгалт өгсөн өмнөх онд төгссөн шалгуулагчид ЭЕШ болон МХБШ-ын дүнгийн батламж хуудсыг БҮТ-ийн олон нийттэй харилцах ажилтнаас хүлээн авна.
4.10 Шалгуулагчдын мэдээллийг БҮТ-д электрон сан бүрдүүлэн архивлана.
4.11 ЭЕШ болон МХБШ-ын батламж хуудас нь шалгалт өгснөөс хойш 2,5 жил /30 сар/-ийн хугацаанд хүчин төгөлдөр байна. Үрэгдүүлсэн тохиолдолд дахин олгохгүй бөгөөд БҮТ-д хандан дүнгийн тодорхойлолт авч болно.
4.12 Хүчинтэй хугацаа нь дуусгавар болсон батламж /дүнгийн тодорхойлолт/ нь их, дээд сургуульд элсэх үндэслэл болохгүй бөгөөд үүнтэй холбоотой хариуцлагыг БҮТ хүлээхгүй.
Тав. ЭЕШ-ын өргөдөл, гомдол хүлээн авах, шийдвэрлэх.
5.1 Иргэдээс ирсэн ЭЕШ болон МХБШ-тай холбоотой өргөдөл, гомдлыг шийдвэрлэх 5-7 хүний бүрэлдэхүүнтэй комисс ажиллана.
5.2 Бүртгэл болон шалгуулагчийн хувийн мэдээлэлтэй холбоотой өргөдөл /овог нэр, регистрийн дугаар/-ийг бүртгэлийн хугацаанд БҮТ-ийн 70119498, 75779498 утас, и-мэйл, онлайн чат үйлчилгээгээр but@eec.mn хаяг, https://www.facebook.com/eec.mn/ page хуудсаар хүлээн авна. Мөн өөрийн биеэр бичиг баримттайгаа энэхүү журмын 5.3-т заасан хаягаар ирж шийдвэрлүүлж болно.
5.3 Шалгуулагч шалгалтын дүн, оноотой санал нийлэхгүй байгаа болон шалгалтын дэвтэр, хариултын хуудастай холбоотой өргөдлөө бичгээр гаргаж, шалгалтын дүн, оноо зарлагдсанаас хойш ажлын 5 өдөрт багтаан Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 6-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, Оюуны Ундраа группийн байр гэсэн хаягаар БҮТ-д ирүүлнэ.
5.4 Өргөдлийг хуулийн хугацаанд багтаан шийдвэрлэж хариуг бичгээр өгнө.
5.5 Шалгуулагчийн буруутай үйлдлээс шалтгаалсан зөрчилтэй холбоотой өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй бөгөөд шалтгаанаа тодорхой заагаагүй болон буцах хаяггүй өргөдлийг мөн хүлээн авахгүй болно.
Зургаа. Журам зөрчигчдөд хүлээх хариуцлага
6.1 Бүртгүүлэхдээ бусдын данс, гүйлгээний картын мэдээллийг хууль бусаар ашиглан гүйлгээ хийсэн нь иргэний гомдлоор тогтоогдсон тохиолдолд тухайн шалгуулагчийг шалгалтад оруулахгүй.
6.2 Энэхүү журмын 3.6-д заасан хугацаа (цаг, минут)-аас хоцорсон болон мөн журмын 2.5-д заасны дагуу баталгаажилт хийгдээгүй, өөрийн хувийн мэдээлэл, зургийг буруу оруулсан, баганан кодгүй бүртгэлийн хуудсыг хүчингүйд тооцож шалгуулагчийг шалгалтад оруулахгүй.
6.3 Шалгуулагч шалгалтын даалгаврыг гүйцэтгэхдээ бусдаас дэмжлэг авсан, энэхүү журмын 3.8-д хориглосон зүйлийг ашигласан, бусдад тусалсан, бусдаас тусламж авсан, хоорондоо ярилцах зэргээр бусдад саад учруулсан бол шалгалтын журам зөрчсөнд тооцож, тухайн шалгалтын материалыг хүчингүй болгоно.
6.4 Шалгалтад өөрийнхөө оронд хүн оруулсан, бичиг баримтыг хуурамчаар үйлдэн хууран мэхлэхийг оролдсон тохиолдолд тухайн шалгуулагчийн бүртгүүлсэн болон өгсөн бүх шалгалтын дүн оноог хүчингүй болгоно.
6.5 Иргэн, хуулийн этгээд нь шалгуулагчийг хууль бус үйлдэл гаргахад дэмжлэг үзүүлсэн, үгсэн хуйвалдсан, нуун дарагдуулсан эсвэл ЭЕШ-ын бэлтгэл болон явц, дүн оноотой холбоотой санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдэхүйгээр хэвлэл мэдээлэл, цахим сүлжээгээр худал мэдээлэл тарааж байгууллагын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд гэм хор учруулсан бол цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгуулж хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
6.6 ЭЕШ-д бүртгүүлэх, шалгалтад ороход шаардлагатай болон шалгалтын дүн оноотой холбоотой бичиг баримтыг шалгуулагч хуурамчаар үйлдсэн нь нотлогдсон тохиолдолд холбогдох хуулийн хариуцлага хүлээлгэнэ.

Долоо. Бусад
7.1 БҮТ нь зохион байгуулсан шалгалтын дүн, оноо, тайлан, үр дүнг олон нийтэд хүргэнэ.
7.2 Шалгалтын үр дүнгийн талаарх мэдээлэл авах хүсэлтээ тухайн байгууллага албан бичгээр БҮТ-д ирүүлнэ. БҮТ нь бүх шатны боловсролын болон судалгаа шинжилгээний байгууллагад шалгуулагчдын статистик дүн мэдээ, шалгалтын хичээл тус бүрийн дундаж дүн оноог гаргаж өгнө.
7.3 Энэхүү журмыг БҮТ-ийн захирлын тушаалаар батлагдсан өдрөөс эхлэн ЭЕШ-ын үйл ажиллагаанд дагаж мөрдөнө.
7.4 БҮТ-ийн захирлын тушаалаар журамд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.

Categories
мэдээ спорт

“Токио-2020” олимпийн наадмын шигшээ багийн дасгалжуулагчид тодорлоо

Үндэсний шигшээ багийн гол төрлүүдийн сонгон шалгаруулалт дуусах тийшээ хандлаа. “Токио-2020” олимпийн наадамд бокс, чөлөөт, жүдо бөхийн Үндэсний шигшээ багийг удирдах дасгалжуулагч, ахлах дасгалжуулагчдын нэрс тодорлоо.

Сонгон шалгаруулалтад оролцогчид хэлний мэдлэг, компьютер, мэргэжлийн ур чадвар, спортын анагаах ухаан гэсэн дөрвөн үзүүлэлтээр шалгалт өгчээ.

Боксын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар С.Батсүрэн

Жүдо бөхийн дасгалжуулагчаар О.Балжинням нар томилогджээ.

Чөлөөт бөхийн сонгон шалгаруулалтад 11 дасгалжуулагч хамрагдсан байна.

Холбооноос хэлэлцээд, чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар “Арслан” клубийн дасгалжуулагч Б.Баттулга, эрэгтэй шигшээ багийн дасгалжуулагчаар ОУХМ Б.Батзориг, эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагчаар “Хасу Мегастар” клубийн дасгалжуулагч Ц.Баярсайханы нэрийг ту тус өргөн мэдүүлжээ. Мөн залуучуудын шигшээ багийн дасгалжуулагчаар “Хангарьд” клубийн дасгалжуулагч Ө.Ууганбаярыг тодруулж, Спортын төрлийн үндэсний шигшээ багийн сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлд хүргүүллээ.

Categories
мэдээ улс-төр

Зүүнбаян-Хангийн чиглэлийн төмөр замын асуудлыг Засгийн газар буцаан татав

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Тогтоолын төсөлд Дорноговь аймгийн нутагт байрлах УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Зүүнбаян өртөөнөөс улсын хилийн Ханги боомт хүртэлх шинэ чиглэлийн төмөр зам барих асуудлыг тусгасан. Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам баригдсан тохиолдолд тээвэрлэх үндсэн ачаа нь төмрийн хүдэр, зэсийн баяжмал, нефть зэрэг түүхий эд бараа бүтээгдэхүүн байх аж. Үүний үр дүнд дотоодын түүхий эдийн өрсөлдөх чадвар дээшилж, тээвэрлэлтийн зардал буурах тооцооллыг гаргасан байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, “Төр яагаад төмөр зам тавих асуудал дээр баталгаа гаргах ёстой юм бэ. Улс орон өр зээлтэй байна. Төмөр замаа 1 тэрбум ам.доллараар барих нь. Засгийн газар баталгаа гаргахгүй гэсэн тайлбарыг салбарын сайдаас хүсч байна” гэсэн асуудлыг тодруулахад Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, “Засгийн газар баталгаа гаргахгүй” гэсэн хариултыг өглөө.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, “Шинэ төмөр замыг Сайншанд хүртэл барих бололцоо бий юу. Тус аймгийн төвийн хүн ам олширсон. Хэрэв аймгийн төв хүртэл төмөр замаа тавих юм бол олон хүн ажилтай болох юм” гэхэд Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва, “Тогтоолын төсөлд Зүүнбаянгаас Ханги хүртэл төмөо зам тавина гэж тусгасан. Хэрэв Сайншанд хүртэл тавина гэвэл энэхүү тогтоолыг буцаах хэрэгтэй болно” гэсэн тайлбарыг хийв.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж төмөр зам барихтай холбоотой ТЭЗҮ боловсруулсан эсэх, мөн төмөр замаар тээвэрлэх төмрийн хүдрийн ордын нөөцийн хэмжээг лавлаж байсан. Үүнд салбарын сайд, “Төмөр замаа барих барихгүй нь тодорхой байгаа болохоор ТЭЗҮ боловсруулаагүй. Нөгөө талаар ТЭЗҮ боловсруулалтанд мөнгө шаардлагатай. Төмөр зам тавьсан тохиолдолд зөвхөн төмрийн хүдэр тээвэрлэхгүй. Нефть, нүүрс, зэс тээвэрлэнэ” хэмээв.

Асуулт асууж, үг хэлсэн гишүүдийн ихэнх нь тогтоолын төслийн боловсруулалт хангалтгүй гэж үзсэн тул Засгийн газар асуудлыг буцаан татахаар боллоо.

Categories
мэдээ нийгэм

Жүжигчин Б.Баатархүүгийн том хүү мансуурч байгаад 12 давхраас үсэрчээ

Жүжигчин Б.Баатархүүгийн том хүү УИХ-ын гишүүн Х.Баттулгын гэрт мансуурч байгаад амиа хорложээ. Энэхүү хэрэг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр “Рояал Кэстл” хотхоны … байранд болсон байна. 12 давхраас хүн унаж нас барлаа гэсэн дуудлага өнгөрсөн сарын 29-нд иржээ. Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр 20 гаруй насны 12 залуу архидан согтуурч, мансуурсан байдалтай байсан байна. Нэг нь 12 давхраас үсэрч байхад нөгөө хэд нь мэдээгүй байдалтай байсан нь ямар нэг юм хэрэглэсэн байж болзошгүй сэжиг төрүүлсэн байна.

Талийгаач Б.Хүслэн нь жүжигчин Б.Баатархүүгийн том хүү байсан байна. Энэхүү байр нь УИХ-ын гишүүн асан Х.Баттулгын мэдэлд байдаг байр гэнэ. Хэргийн газраас эд мөрийн баримт олдсон бөгөөд шинжилгээгээр шээс, цусанд нь хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн байж болзошгүй нөхцөл байдал илэрчээ.

Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг “Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарын 7-р нүүрнээс уншина уу.

Categories
мэдээ нийгэм

Шар айрагт эм бэлгийн даавар ихээр агуулагддаг учир эрчүүл энэ ундааг ууснаар эмэгтэйлэг болдог

Шар айрагны гашуун үнэнийг өчсөн анагаах ухааны доктор И.П.Клименкогийн лекц дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Хүн төрөлхтөнд шингэн талх, шингэн алт хэмээн олон зууны турш “өргөмжлөгдөж” ирсэн энэ ундааны талаар ерөнхийдөө эерэг бодол бидэнд байдаг ч үнэндээ нарийн судлахаар сэтгэл сэрдхийлгэсэн зүйл нуугдаж байсныг энэ эрдэмтэн судлаад тогтоочихжээ. И.П.Клименкогийн хувьд химич мэргэжилтэй, ОХУ-д шар айраг судлалаар нэрд гарсан эрдэмтэн юм байна. Түүний лекцийн гол цөм нь “Шар айраг нь эрэгтэй, эмэгтэй хүний аль алиных нь дааварт сөрөг нөлөө үзүүлдэг. Энэ ундаанд эм бэлгийн даавар ихээр агуулагддаг учир эрэгтэй хүнд бүр ч илүү хортой” гэсэн ухагдахуун.

2000 он гартал шинжлэх ухаан хүний биед спиртийн төрлийн ундаанууд хортой, сөрөг нөлөөтэй л гэж сануулдаг байснаас биш хүний бэлгийн эд эс, дааврын бүтцэд хүчтэй нөлөөлдгийг нарийн тогтоогоогүй байсанд л хамаг учир байгаа юм. Шар айрагны гол түүхий эд болох зөрөг цэцэгт агуулагддаг фитоэстроген буюу ургамлын эм бэлгийн даавар нь улаан хошоонгор, царгас зэрэг ургамлуудад байдаг учир уламжлалт эмнэлгийнхэн болоод малчид эрт үеэс эдгээр төрлийн ургамал, ногоо ургасан газруудад малаа бэлчээдэггүй, ийм ургамлуудыг малдаа өгөхийг цээрлэдэг, эм тангийн найрлагад хүртэл оруулдаггүй байж. Ийм төрлийн ургамал идсэн мал хээл авдаггүйг Австралд хийсэн туршилт хүртэл нотолсон байдаг.

Эрэгтэй хүний бие махбод тестерон буюу эр бэлгийн даавар, эмэгтэй хүний бие махбод эстроген буюу эм бэлгийн даавар боловсруулдаг. Тестероны нөлөөгөөр эрчүүл булчинлаг, үсэрхэг, сахалтай, бүдүүн баргил хоолойтой, ааш зан нь ширүүн дориун байдаг. Харин эмэгтэйчүүдийн бие уян налархай, арьс нь зөөлөн, дуу хоолой нь намуухан, ааш зан нь уян байдаг нь өнөө эстрогений нөлөө. Байгалиасаа ийм зохицуулалттай байтал бид шар айраг уух тоолондоо дааврын эд эсийг өөрчлөх бодисыг хүлээж аваад байвал үндсэн дааврууд маань хувиралд орж зөрөг цэцгийн найрлага дахь эм бэлгийн даавраар тэтгэгдэж эхэлнэ гэсэн үг. Шар айраг дахь фитоэстроген нь идэвхгүй хэлбэрт оршиж байгаад хүний биед ороод ирэхээрээ идэвхжинэ. Эрэгтэй хүн шар айрагны “улаан фен” болсноор өнөө байгалиас өгсөн эрэмгий шийдэмгий зан нь бага багаар суларч, алив юманд гомдомтгой болж тууштай зангаа гээсээр амьдралын идэвхгүй болж сүүлдээ эмэгтэй хүн мэт зан гаргаж хэдэр ёдор болоод эхэлдэг аж. Хэвлий, өгзөг, гуя хэсгээрээ таргалж, хөх нь үл мэдэг томордог юм байна. Шар айрагны хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлдэг Чех улсад шар айраг ихээр хэрэглэдэг эрчүүлийн хөхөнд сүү орж байсан тохиолдол хэд хэдэн удаа тэмдэглэгджээ.

Шар айрагны иймэрхүү синдромоос гадна эрчүүл эрүүл мэндийн хувьд хасах руу орж эхэлнэ. Зүрхний хэм алдагддаг учир сексийн амьдралд нь ч сөрөг нөлөө илэрдэг юм байна.

Шар айраг хүртсэн үед эрчүүлийн хувьд эмэгтэй хүн рүү татагдах төрөлхийн инстинкт нь буурдаг учир сээтэн хаях нь бага байдаг бол шар айрагт халамцсан эмэгтэйн хувьд эсрэг хүйстэн рүүгээ хүчтэй татагддагийг тогтоожээ. Энэ бүхэн нь өнөө цусанд орж ирсэн эм бэлгийн дааврын хариу үйлдэл. Гэхдээ шар айрагны хувьд эдгээр шинж тэмдэг нь илүүтэй мэдрэгддэг болохоос биш бусад архи, сархад хэрэглэхэд ингэдэггүй гэж андуурч болохгүй л дээ. Ер нь архинд хамааралтай болсон хүмүүсийн хувьд эхлээд шар айраг ууж байгаад архинд донтсон байдаг учир шар айргийг донтуулдаг, мансууруулдаг гэдгийг эрдэмтэн И.П.Клименко лекцэндээ дурджээ. Пиво уух нь хөхүүл эхийн сүүний гарцыг нэмэгдүүлдэг гэж үзэх тал бий ч хүүхэд шар айргийн хольцтой сүүгээр бойжвол уг ундаанд донтох суурь нь тавигдаж болзошгүй гэж ойлгож болох юм байна. Хүний цусанд алкоголь шингэх хугацаа нь харилцан адилгүй. Эрэгтэй хүн 500 гр шар айраг уухад эхний удаад хоёр цаг болоод шингэдэг бол дараагийн удаа тав, гурав дахь удаа долоон цагийн дараа шингэдэг юм байна. Харин эмэгтэйчүүдийн хувьд 500 гр шар айраг эхний удаад зургаан цаг болоод шингэдэг бол дараагийн удаа 12, гурав дахь удаагаа 18, дөрөв дэх удаагаа 24 цаг гээд шингэх хугацаа нь урт болдог аж. Үүнээс юу гэж дүгнэж болох вэ гэхээр эмэгтэй хүний цусанд шар айраг илүү удаан хадгалагддаг учир хатуу ундаанд донтох хувь нь өндөр байдаг юм байна.

И.П.Клименко “Шар айрагны талаар ингэж ярьж байгааг минь та бүхэн өршөөгөөрэй. Би үүнийг олон жил судалсны үндсэн дээр хэлж байгаа юм. Намайг эхлээд ингэж ярихад маш олон хүн эсэргүүцэж ямар нэг архи, вискиний үйлдвэрийн хар пиарыг хийж байна гэж хардсан. Гэвч тийм биш. Хүн төрөлхтний хувьд олон зуун жилийн турш таашааж ирсэн энэ удааг маш нарийн судалснаа л та бүхэнд хэлж байна. Шар айрагт бидний мэддэггүй гашуун үнэн байдгийг дэлгэхэд хүмүүс тэр дундаа эрчүүл маш цочир хүлээж авсан. Бурхныг зүхэж байгаа мэт л сэрдхийн хүлээж авцгаасан. 18 наснаасаа шар айрагт дурлаж 40 нас хүртлээ уусан эр огт архи амсдаггүй үе тэнгийн эрэгтэйтэй өөрийгөө харьцуулаад эр хүнд байх ёстой ямар сайхан бахархам зан чанар, бие бялдраа алдсанаа ухаараад санаа алдсанаар миний энэ судалгааг хүлээн зөвшөөрсөн” гэж ярьжээ. Түүний лекцийг хүмүүс анх хачирхан хүлээж авснаа дараа нь эсэргүүцсэн байр сууринаас ханджээ. Гэвч сүүл рүүгээ эрчүүд олон тоогоор ажилладаг цэргийн анги, цагдаа, үйлдвэрийн газруудын удирдлагууд түүнийг урьж лекцийг нь сонсох болсон байна. “Шар айрган дахь тэдгээр хүчтэй нэгдлүүд нь эр хүний дааврыг дарангуйлж эмэгтэйлэг болгож байгааг бид шууд анзаардаггүй. Бөгсөн биеэрээ тарган, харвин, хөх нь унжсан учир нэлмэгэр хувцас өмсч гадуур явдаг эрчүүл ихэсч, гэр зуураа хэвтэж, буйдан, зурагтын удирдлагыг л “шүтсэн” эр ч биш эм ч биш, тийм саармаг хүйстнүүд битгий олшроосой гэсэндээ л энэ бүхнийг би нийтэд дэлгэсэн билээ. Тийм саармаг хүйстнүүдийн хэрүүлч, гомдомхой онцгүй зангийн талаар энд дурдаад ч хэрэггүй” гэж тэрээр нэмж хэлжээ.

Categories
гадаад мэдээ

Манай улс ч гэсэн яагаад “Цахим сайд”-тай болж болохгүй гэж

Дани улсын Гадаад явдлын яамны сайд дэлхийн улс орнуудаас хамгийн анх “Цахим сайд”-тай болох гэж буйгаа зарлажээ. Одоо энэ сонин, содон албан тушаалын эзэн хэн байх хийгээд шинэ орон тоонд хэдий хэр зардал гарах, цалин хэд байх, ямар мэргэжилтэй хүн томилогдох талаар тодорхой хэлээгүй байна.

Харин интернэт ертөнцөд үйл ажиллагаа явуулдаг компаниуд нь улс орныхоо эдийн засагт дэмжлэг үзүүлж чадахуйц хэмжээний томоохон цахим салбарыг үүсгэсэн. Тиймээс бид энэхүү салбарыг чухал салбарын нэг хэмээн тооцож, уг салбарыг хариуцан ажиллах “Цахим сайд”-ын албан тушаалыг бий болгоно гэжээ. Ийнхүү Дани улсын Засгийн газар нь Цахим сайд”-тай болж буйгаараа дэлхийд үлгэр жишээ боллоо. Энэхүү санаачилгыг монголчууд маань ч гэсэн авч хэрэгжүүлж яагаад болохгүй гэж?

Categories
мэдээ нийгэм

Холестериноо ингэж бууруулаарай

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн мэргэжилтнүүд холестерин бууруулах арга замуудыг ийнхүү зөвлөсөн байна.