Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээвэр жирэмсэн ээжүүдэд зориулсан суудалтай болно

Монголын
Энтрепренёр Ээжүүдийн Холбоо ТББ-ынхан НЗДТГ-ын хэрэгжүүлэгч агентлаг
Нийслэлийн тээврийн газрын дэмжлэгтэйгээр “Ягаан суудал” нөлөөллийн аянг
эхлүүлжээ. Залуу ээжүүдийн санаачилсан энэ төслийн хүрээнд автобусаар
үйлчлүүлж буй жирэмсэн ээжүүд зориулсан “Ягаан суудал” дээр суун зорчих
аж.

Тэд
нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй 1000 автобусны хоёр
суудал бүрийг ээжүүдэд зориулан ягаан суудлын бүрээсээр өнгөлөх юм
байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Морин хуур” наадмын бүртгэл эхэллээ

Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос жил бүр зохион байгуулдаг оны
шилдэг дуу шалгаруулж, ая, аялга, шилдэг хөгжмийн найруулгыг
тодорхойлох “Морин хуур” наадмын бүртгэл өчигдөр эхэллээ. Наадмын
бүртгэл энэ сарын 10 хүртэл үргэлжлэх бөгөөд ОХУ-ын Буриад, Халимаг,
ӨМӨЗО гэх мэт Монгол угсаатанд хамаарах юм байна. Гэхдээ зөвхөн өнгөрсөн
онд зохиогдсон дуу байх ёстойг зохион байгуулагчид анхаарууллаа.
Ингэхдээ эстрад, рок, поп гэсэн төрлөөр өрсөлдөх боломжтой гэнэ.

Наадмын нэгдүгээр шатны шалгаруулалт энэ сарын 12-ны өдөр Хөгжим бүжгийн коллежийн концертын “А” танхимд болох юм байна. Үүнд тэнцсэн 25 дууг гала тоглолтод оролцуулж, эхний таван байрыг тодруулах аж.

Тус наадмын шүүгчээр хөгжмийн зохиолч, хөгжим судлаач, яруу найрагч,
дуучдаас бүрдсэн таван хүн ажиллах ба шат бүрт шүүгчид солигдох юм
байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Ж.Пуччинийн “Тоска” дуурь амралтын өдрүүдэд тоглогдоно

Италийн нэрт хөгжмийн зохиолч Ж.Пуччинийн “Тоска” дуурь маргааш УДБЭТ-ийн тайзнаа тоглогдох гэж байна.
Удирдаачаар урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү, найруулагчаар
урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган нар ажиллаж байгаа юм байна.
Харин Флориа Тоскаг соёлын тэргүүний ажилтан Ш.Наранчимэг, Кварадоссиг
Д.Эрдэнэ-Очир нар амилуулах аж.

Уг дуурийг Ж.Пуччини зохиолч Викториен Сардогийн драмын жүжгээс
сэдэвлэн Луижи Иллика, Жузеппе Жакоза нарын бичсэн цомнолоор хийжээ.
Нээлтийн тоглолт 1900 оны нэгдүгээр сарын 14-нд Ром хотын “Театро
Костанци” театрт болж байжээ. Харин манай улсад Л.Эрдэнэбулган найруулан
1982 оны нэгдүгээр сарын 9-нд анх тоглож байсан түүхтэй.

Categories
мэдээ нийгэм

Сагсанбөмбөгчид цусаа хандивлажээ

Өнөөдөр /2017.02.03/ Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо
/МҮСБХ/-ны хамт олон болон спортыг дэмжигч байгууллагаас Дэлхийн цусны
өдрийг тохиолдуулан сайн үйлсийн аянд нэгдэж цусаа хандивлав.

Тэд Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн саналыг хүлээн авч энэ үйлсэд
нэгджээ. Энэ үеэр цусны хүрэл донор, бусад шилдэг доноруудад Үндэсний
лигийн ивээн тэтгэгч Сэнгүр брэнд, Спрайт брэндийн гарын бэлэг, зурагчин
Түмээгийн бүтээсэн сагсан бөмбөгчдийн календарь, ST Design компаний
бүтээгдэхүүн зэргийг гардуулан өгч урамшуулжээ.

Categories
мэдээ улс-төр

ЖДҮ-ийн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлнө

Улсын Их Хурлын чуулганы пүрэв гарагийн (2017.02.02)
хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар нарын нэр бүхий 8
гишүүний өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд
өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд
өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн
төслүүдийг баталсан билээ.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар өнөөдөр (2017.02.03) дээрх хуулиудын талаар мэдээлэл хийсэн юм.

Тэрбээр “Энэ хууль 2017 оны гуравдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн
хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх бөгөөд хуулийн зорилго нь жижиг дунд
үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг
хэрэгслийг 2019 он хүртэл гаалийн албан татвараас чөлөөлөх юм. Гаалийн
албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг
дагаж мөрдөх журмын тухай хуулиар зарим асуудлыг зохицуулсан байгаа.
Тухайлбал, 2017 оны нэгдүгээр сарын 01-нээс гуравдугаар сарын 01-нээс
өмнө жижиг дунд бизнес эрхлэгчид гаалийн татвараа төлөөд хууль хэрэгжиж
эхэлсний дараа төлсөн татвараа буцаан авах боломжтой болж байгаа”
хэмээгээд уг хууль нь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг
дэмжсэн төрийн бодлогын нэг хэсэг гэдгийг цохон тэмдэглэв.

Харин нэмэгдсэн өртгийн албан татварын хөнгөлөлт болон гаалийн
татварын чөлөөлөлтөд хамрагдах тоног төхөөрөмж, сэлбэр хэрэгслийн
жагсаалтыг Засгийн газрын тогтоолоор баталдаг. Иймд дээрх асуудалтай
холбоотой өөрийн санал, хүсэлтийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хүргүүлснээ
Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар мэдээллийнхээ төгсгөлд хэлсэн юм
гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Дансны мэдээллээ буруу оруулснаас болж 21 мянган иргэний гүйлгээг буцаажээ

НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өчигдрөөс иргэдийн дансанд шилжүүлж
эхэлсэн. Монголбанк уг гүйлгээг өнөөдрийн 08.50 цагт хийж дуусгажээ.

Татварын Ерөнхий газраас 483 мянган харилцагчийн 34.5 тэрбум
төгрөгийн НӨАТ-ын буцаан олголтын мэдээлэл ирүүлснээс Монголбанк 462
мянган харилцагчид 32.9 тэрбум төгрөгийн гүйлгээг шилжүүлсэн
байна. Харилцагчийн нэр данс зөрүүтэй, дансны мэдээллээ буруу оруулсан
зэрэг асуудлаас шалтгаалан 21 мянган татвар төлөгчийн гүйлгээ
буцаагджээ.

Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатар уушги нэгтэй” хөтөлбөрийн элчүүдэд батламж гардууллаа

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол “Улаанбаатар уушги нэгтэй” хөтөлбөрийн элчүүдэд өнөөдөр батламж гардууллаа.

Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц, МУСГЗ, яруу
найрагч Ц.Хулан, “Харанга” хамтлагийн дуучин Ц.Чулуунбат, “Киви”
хамтлагийн ахлагч Д.Уламбаяр, гэр бүл судлаач Л.Нарантуяа, жүжигчин
Ж.Баясгалан, хийлч Х.Дэлгэрцэцэг, эдийн засагч Д.Жаргалсайхан, жүжигчин
Б.Баттөмөр, ОУХМ, МУГТ Б.Гангаамаа гэсэн 10 хүн элчээр томилогдож,
батламжаа гардан авлаа.

Тэд агаарын бохирдлыг бууруулахад ард иргэдийг уриалан, Засгийн газар, БОАЖЯ-ны бодлого, шийдвэрийг дэмжин ажиллах юм байна.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүдээс Б.Дэлгэрсайхан 100 сая төгрөгийн хандиваа байршуулжээ

Монгол Улсын гавьяат эдийн засагч Б.Осоргаравын санаачилсан “Эх орны
төлөө” хандивын аяныг эхлүүлсэн. Ерөнхий сайд иргэдийн энэ санаачилгыг
хориглох боломжгүй, дэмжинэ хэмээн мэдэгдэж, тусгай данс нээхийг
холбогдох байгууллагад үүрэгдсэн юм.

Энэ үүргийн дагуу Сангийн яам хандивын данс нээжээ. Хандивын орлогыг
төвлөрүүлэх төгрөгийн болон валютын дансуудыг Төрийн сан, Төрийн банк
болон Монгол банкинд нээсэн байна. Одоогоор тус дансанд УИХ-ын гишүүн
Б.Дэлгэрсайхан 100 сая төгрөгийн хандиваа байршуулаад байна.

Банкны нэр

Дансны дугаар

Дансны нэр

Валютын төрөл

Төрийн сан

100900080800

Хандив

MNT

Монгол банк

3332444

Хандив

USD

Төрийн банк

106030080800

Хандив

MNT, Валют

Categories
мэдээ нийгэм

Г.Ариунбаатарт хүндэтгэл үзүүлэв

МУГЖ Г.Ариунбаатарыг Төв аймгийн удирдлагууд хүлээн авч, баяр хүргэжээ.

Их эзэн Чингис хаан мэндэлсний 854
жилийн ой, Монгол бахархлын өдөр тохиолдуулан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Г.Ариунбаатарт төрийн дээр
шагнал “Чингис хаан” одон гардуулсан билээ.

Түүний энэхүү амжилтыг нь үнэлэн Төв
аймгийн нутгийн удирдлагууд, ард иргэд хүлээн авч уулзаж, хүндэтгэлийн
арга хэмжээг зохион байгуулсан байна.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын баримтын мэдээллээ дутуу бүртгүүлсэн иргэд нягтлан, засварлах боломжтой

НӨАТ-ын буцаан олголт өчигдрөөс иргэдийн дансанд орж эхлээд буй.
Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу цахим
төлбөрийн баримтын нэгдсэн систем (www.ebarimt.mn)-д 620 мянган 409
албан татварч бүртгүүлсэн байна.

Тэднээс 482 мянга 600 татвар төлөгч иргэний 2016 онд хийсэн худалдан
авалтын бүртгүүлсэн мэдээлэл нь хуульд заасан албан татвар буцаан олгох
нөхцөл, шаардлагыг хангажээ. Эдгээр иргэдэд 34.5 тэр бум төгрөгийг буцаан олгох гүйлгээ хийгдэж эхлээд байна.

Харин нэгдсэн системд хэрэглэгчийн мэдээллээ дутуу бүртгүүлсэн 137 мянга 822 татвар төлөгч иргэн байгаа бөгөөд мэдээллээ нягтлан шалгах, засварлах сүүлийн хугацаа хоёрдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжлэх аж.