Categories
мэдээ нийгэм

Хангай хотхонд түрээсээр оршин суух иргэд түлхүүрээ гардан авлаа

“Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-аас хэрэгжүүлж буй “ТӨРИЙН ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ” хөтөлбөрийн хүрээнд Хангай хотхоны 223 айлын орон сууцанд түрээсэнд хамрагдсан иргэд өнөөдөр түлхүүрээ гардан авлаа. Засгийн газрын 2016 оны 298 дугаар тогтоолоор Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороонд байрлах “ХАНГАЙ” хотхоны 223 айлын орон сууцыг “Төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд шилжүүлжээ. Улмаар дээрх журмын хүрээнд 2016 оны наймдугаар сард иргэдийг сонгон шалгаруулах, түрээсийн гэрээ байгуулах үйл ажиллагааг зохион байгуулсан байна. Түрээсийн орон сууцанд амьдрах иргэнээс болзошгүй эрсдэлийг нөхөх зорилгоор барьцаа төлбөр авах бөгөөд уг төлбөрийн хэмжээ нь гурван сарын түрээсийн төлбөртэй тэнцүү байна. Нэг метр квадратын түрээсийн үнэ орон нутагт 4,000 төгрөг, Улаанбаатар хотод 5,500 төгрөг аж. Хангай хотхоны түрээсийн байрнууд 21, 37.9, 39.9, 41.9 метр квадрат хэмжээтэй юм байна. “ХАНГАЙ” хотхон нь нийт 2,880 айлын орон сууцны барилгаас бүрдэх бөгөөд үүнээс 223 айлын орон сууцыг төрийн түрээсийн орон сууцны санд шилжүүлсэн юм. Тус хотхон нь 130 хүүхдийн хоёр цэцэрлэг, 150 хүүхдийн хоёр сургуультай юм байна.

Categories
мэдээ нийгэм

Мобикомын сүлжээ доголдож байна

Өнөөдөр Мобикомын сүлжээ доголдож байна. Шинэ жилийн баярыг угтаад ачаалал нэмэгдэж байгаа учир тус компанийн сүлжээ ачааллаа дийлэхгүй байгаа аж. Мобикомын зүгээс хэрэглэгчдэдээ энэ талаар мэссэж илгээж доголдлыг хурдан хугацаанд арилгахын тулд ажиллаж байгаагаа мэдэгдсэн байна.

Д.САР

Categories
мэдээ нийгэм

Баярын өдрүүдэд банкуудын ажиллах цагийн хуваарь

Маргаашнаас дөрөв хоног амарна. Баярын өдрүүдэд ажиллах банкуудын цагийн хувиарийг танилцуулаж байна.

Хаан банк

Арванхоёр дугаар сарын 29, нэг дүгээр сарын 1-нд бүх салбарууд амарна

Арванхоёр дугаар сарын 30-нд бүх салбарууд ажиллана

Арванхоёр дугаар сарын 31-нд баямба гарагт ажилдаг салбарууд ажиллана

Голомт банк

Нэг дүгээр сарын 1-нд амарна

Арванхоёр дугаар сарын 29-нд Саппоро, Өргөө, 120 мянгат, Баянзүрхэд байрладаг салбарууд 11.00-18.00 цаг хүртэл ажиллаж, бусад салбарууд амарна.

Арванхоёр дугаар сарын 30-нд Сансар, Цамбагарав, Москва хороолол, Ард кино театр 120 мянгатын салбарууд 11.00-18.00 цаг хүртэл, Солонго салбар 24 цаг ажиллаж, бусад салбарууд амарна.

Арванхоёр дугаар сарын 31-нд Баямба гаригт ажилдаг салбарууд 11.00-15.00 цаг хүртэл ажиллана.

Хас банк

Арванхоёр дугаар сарын 29, 30-нд ердийн цагын хувиараар ажиллана

Арванхоёр дугаар сарын 31-нд баямба гаригт ажилладаг салбарууд ажиллана

Нэг дүгээр сарын 1-нд Е МАРТ-ийн салбар ажиллана

Төрийн банк

Арванхоёр дугаар сарын 29-нд Ялалт, Гадаад хэргийн яам, Таван шар, Баруун хүрээ, Хан-Уул, 13-р хорооллын салбарууд 10.00-18.00 цаг хүртэл ажиллана

Арванхоёр дугаар сарын 30-нд Мөнгөн завьяа, Сонгинохайрхан дүүрэг, Сансар, 120-н мянгат, 3-р хороолол, Арслантай гүүрний салбарууд 10.00-18.00 цаг хүртэл ажиллана

Арванхоёр дугаар сарын 31, нэг дүгээр схрын 1-нд бүх салбар амарна

Categories
мэдээ нийгэм

“Тэнгэрийн өрх” уран бүтээлийг төв талбайн урд байршууллаа

Монгол улс НҮБ-ын бүрэн эрхэт гишүүн орноор элссэний 55 жилийн ой тохиож буй 2016 онд Ази-Европын дээд түвшний “АСЕМ”-ийн 11 дэх удаагийн чуулга уулзалтыг Нийслэл Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан. Энэ үйл явдлыг тохиолдуулан “Тэнгэрийн өрх” уран бүтээлийг зориулж, бүтээн Их Жанжин Сүхбаатарын талбайн урд цэцэрлэгт байрлуулж өнөөдөр нийтэд дэлгэлээ. Нээлтийн ёслолд Монгол улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон нийслэл хотын удирдлагууд оролцлоо.

Энэхүү уран бүтээлийг Урчуудын эвлэлийн гишүүн зураач Адъяабазарын Чадраабал бүтээсэн байна. Тэрээр Энэхүү бүтээлдээ таван тивийн олон үндэстэн эх дэлхийгээ хайрлан хамгаалах, хүн төрлөхтний шинжлэх ухааны нээлт ололт, оюун санааны эв хамтын ажиллагааны харилцаа холбоог илтгэж, нүүдэлчин монголчуудын өнө эртний түүх соёл урлагийн өвөөс дүрслэх урлагийн хэлээр мөнхжүүлэн үлдээжээ.

Тэнгэрийн өрх уран бүтээлийн нүүрэн талд АСЕМ-ийн 11 дэх удаагийн уулзалтанд улс орноо төлөөлөн оролцсон дэлхийн 53 улсын тэргүүн, Олон улсын байгууллагын дарга нарын гарын үсгийг товойлгон цутгаж ард талд нь дэлхийн улс орнуудын газрын зургийг байршуулжээ. Хөшөөг ар талаас нь харахад өрхийг нь татсан монгол гэрээс тэнгэр огторгуйг тольдож буй мэт сэтгэгдэл төрүүлэхээр бүтээжээ.Үүгээрээ Дэлхийн бодлогыг монгол гэр дотроо хэлэлцсэн гэх санааг илтгэж байгаа аж гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Гэр хорооллын өрхийн цахилгааны шөнийн тарифыг 21-06 цагт тэглэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2016.12.28-ны өдөр болж дараахь асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа


ГЭР ХОРООЛЛЫН ӨРХИЙН ЦАХИЛГААНЫ ШӨНИЙН ТАРИФЫГ 21-06 ЦАГТ ТЭГЛЭНЭ

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хүйтний улиралд гэр хорооллын айл өрхөд цахилгааны үнэ тарифын хөнгөлөлт үзүүлэх журмыг баталлаа. Тогтоолд:

  • Гэр хорооллын айл өрхийн шөнийн цагт ахуйн зориулалтаар хэрэглэсэн цахилгааны үнийг 100 хувиар бууруулах
  • Хөнгөлөлтөд хамрагдах хугацааг оройн 21 цагаас өглөөний 06 цаг хүртэл тооцох
  • Хөнгөлөлтөд хамрагдах айл өрхүүд хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний өргүй байх
  • Хэрэглэгч нь стандартын шаардлага хангасан баталгаажсан шөнийн тарифт электрон тоолууртай байх зэргийг зохицуулжээ.

Тогтооолыг 2017 оны нэгдүгээр сарын 01-нээс мөрдөх бөгөөд нийслэлийн гэр хорооллын 146 мянган хэрэглэгч хамрагдах юм.

Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах, эрчим хүчний найдвартай байдлыг хангах, аюулгүй байдлыг хангаж ажиллахыг холбогдох сайд нарт даалгаж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод үүрэг болголоо.


ТАВ ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХДЭЭ ЭМНЭЛЭГТ, ГЭРЭЭР 3-5 ХОНОГ АСРАХАД ЦАЛИНТАЙ ЧӨЛӨӨ ОЛГОНО

Амьсгалын замын цочмог томуу, томуу төст өвчний дэгдэлтийг бууруулах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоол баталж, холбогдох сайд нар, бүх шатны Засаг дарга нарт даалгалаа.

Энэ дагуу:

  • Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг 2017 оны нэгдүгээр сарын 02-ноос 2017 оны гуравдугаар сарын 01 хүртэл бямба гариг бүр ажиллах
  • Дээрх хугацаанд амьсгалын замын цочмог томуу, томуу төст өвчлөлөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, мөн гэрээрээ 3-5 хоног асарч байгаа эх, эцэг /асран хамгаалагч нар/-т мөн хугацааны цалинтай чөлөө олгохыг ажил олгогч нарт даалгав.

Мөн амьсгалын замын цочмог томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдийн эмийн үнэд хөнгөлөлт үзүүлэхээр боллоо.

Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлж, хяналт тавьж ажиллах, шаардлагатай зардал, санхүүжилтийг шийдэхийг холбогдох сайд нарт даалгалаа.


“ЭДИЙН ЗАСГИЙГ СЭРГЭЭХ ХӨТӨЛБӨР”-ИЙН НАРИЙВЧИЛСАН ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛЛАА

“Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

Төлөвлөгөөний хэрэгжилтийг хагас жил тутам гарган дүгнэж байхыг холбогдох сайд нарт, хэрэгжилтэд хяналт тавьж байхыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбатад даалгаж, Монголбанкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга нарт зөвлөв.

Хөтөлбөрт туссан 6 зорилго, 54 арга хэмжээг хэрэгжүүлэхээр нарийвчилсан төлөвлөгөө боловсруулсан байна. Энэ хүрээнд ирэх оны эхний хагаст 60, жилийн турш 80, 2018 оны эхний хагас жилд 84 үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Хөтөлбөр хэрэгжих хугацаанд:

  • Төсвийн сахилга батыг сайжруулж, Үндэсний хэмнэлтийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Иргэн бүр орлоготой байх нөхцөл бүрдүүлж, шинээр болон түр ажлын байр бий болгох, ажлын байраа тогтвортой хадгалж байгаа аж ахуйн нэгжүүдийг татвар, зээлийн бодлогоор дэмжинэ
  • Хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас бодлогын болон санхүүгийн дэмжлэг авах, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх бололцоо бүрдэнэ
  • Бизнес эрхлэгчдэд олгож байгаа тусгай зөвшөөрлийн тоог цөөрүүлж, мэргэжлийн хяналт, татвар, нийгмийн даатгал, хууль хяналтын байгууллагын давхардсан хяналт шалгалт, хүнд суртлыг арилгана
  • “Мал эрүүлжүүлэх”, “Ноолуур” зэрэг хөдөө аж ахуйн салбарын хөтөлбөр хэрэгжүүлж, Атрын III аяныг үргэлжлүүлнэ
  • Урт хугацаатай, бага хүүтэй, хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлийн эх үүсвэр бүрдүүлэх чиглэлээр бусад улс орон, ялангуяа хөрш орнуудтай яриа хэлэлцээр эхлэх, үүний дүнд төлбөрийн тэнцлийг сайжруулж, төсөв, санхүүгийн эх үүсвэр бий болгох, Засгийн газрын өрийн дарамтыг бууруулж, одоогийн өрийг урт хугацаатай, бага хүүтэй зээлээр дахин санхүүжүүлэх боломж бүрдэнэ
  • Засгийн газар, Монголбанк хамтран Хөгжлийн банкны 2017 оны гуравдугаар сард төлөх 580 сая ам.доллар, Засгийн газрын 2018 оны нэгдүгээр сард төлөх олон улсын үнэт цаасны хугацааг сунгах, дахин санхүүжилт хийх нөхцөлийг тодорхойлно
  • Эдийн засгийг сэргээхтэй холбоотой хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг УИХ-д яаралтай өргөн барихаар төлөвлөж байна.

“МАХ, СҮҮНИЙ АНХДУГААР АЯН”-ЫГ ОРОН ДАЯАР ӨРНҮҮЛНЭ

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Мах, сүүний анхдугаар аян зохион, хүн амыг эрүүл, аюулгүй бүтээгдэхүүнээр хангана. Атрын III аяныг үргэлжлүүлнэ” гэж тусгасан.

Энэ дагуу 2017 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс ”Мах, сүүний анхдугаар аян”-ыг улсын хэмжээнд өрнүүлж, Атрын III аяныг үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Аянд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөв болон улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгах, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулах замаар шийдвэрлэж байхыг холбогдох сайд нарт даалгав.

Аяныг “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” уриан дор зохион байгуулах бөгөөд хөдөө аж ахуйн боломжит нөөцөө бүрэн ашиглах, өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, иргэдээ баталгаат хүнсээр, үйлдвэрээ түүхий эдээр тогтвортой хангаж, улмаар эдийн засагт тодорхой өсөлт бий болно гэж Хүнс, хөдөө аж ахуйн яам тооцоолж байна.

“Мах, сүүний анхдугаар аян”-ыг үхрийн эрчимжсэн аж ахуй, тэжээлийн тариаланг хөгжүүлэх, боловсруулах үйлдвэрийг дэмжих, дотоодын хэрэглээгээ хангаж, экспортоо нэмэгдүүлэх чиглэлд зохион байгуулахаар төлөвлөжээ.

70 сая малтай манай улс иргэдийнхээ хэрэглээнээс гадна жилд 6 сая толгой малын мах бэлтгэж гадаадад гаргах, 400 гаруй сая литр сүү боловсруулах боломжтой. Харамсалтай нь техник, тоног төхөөрөмж хуучирсан, эргэлтийн хөрөнгө муу, түүхий эд бэлтгэх оновчтой тогтолцоо байхгүй зэрэг шалтгаанаас мах, сүү боловсруулах үйлдвэр хүчин чадлынхаа 10 хүрэхгүй хувийг л ашиглаж байна.


АТРЫН III АЯНЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ

Атрын III аяныг ирэх оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс улсын хэмжээнд үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.

Аяны хүрээнд эргэлтийн талбайн ашиглалтыг сайжруулах, тариалангийн талбайн хөрсний элэгдэл эвдрэлийг хамгаалах, хөрсний үржил шимийг сайжруулах, ургамал хамгааллын цогц арга хэмжээг төлөвшүүлэх, үр, үржүүлгийн аж ахуйг цогцолбор байдлаар хөгжүүлэх, ус, усалгааны дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх чиглэлээр тодорхой ажил хийх юм.

Ингэснээр нэгжээс авах ургацын хэмжээ нэмэгдэж, үр тариа, төмс, гол нэрийн хүнсний ногооны хэрэгцээг 100 хувь, таримал тэжээлийн 50 хувийг дотоодоос хангах боломж бүрдэнэ гэж тооцжээ. Энэ жилийн хувьд манай улс буудай, төмсний хэрэгцээг 100, хүнсний ногооны 48 хувийг дотоодоос хангаж чадсан байна.


ГАЗРЫН БИРЖИЙН АЖИЛЛАХ ЖУРМЫГ БАТАЛЛАА

Газрын биржийн үйл ажиллагааны журмыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн хавсралтаар баталлаа.

Газрын бирж нь:

  • Төрийн өмчийн газрыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах журмаар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах
  • Иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар бусдад шилжүүлэх, зуучлах
  • Монгол Улсын иргэний өмчилсөн газрыг худалдах
  • Газар, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээллийн сан бэрхлэх, олон нийтэд мэдээлэх үндсэн үүргийг цахим хэлбэрээр гүйцэтгэх юм.

Эдгээрийг зохион байгуулахдаа эрх бүхий Засаг даргын шийдвэрийг үндэслэх учир ажлын ямар нэгэн давхардал үүсэхгүй гэж Барилга, хот байгуулалтын яам үзжээ.

2015 оны байдлаар улсын хэмжээнд 46693 газар өмчлөгч, 34759 эзэмшигч, ашиглагч шинээр бүртгэгдэж, 8341 газар өмчлөх эрх бусдад шилжиж, 4982 газар өмчлөх эрх бэлэглэлд, 30702 газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх барьцаанд бүртгэгдсэн байна.

Мөн 67 газар эзэмшигч, өмчлөгч бусдад газраа ашиглуулж, 5521 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших эрхээ бусдад шилжүүлсэн бөгөөд санхүүгийн эргэлтийн хэмжээ 524 тэрбум төгрөг байна.


ТОВЧ МЭДЭЭ

  • УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн санаачлан боловсруулсан төр, нийгмийн зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны алдар гавьяаг мөнхжүүлэх, түүний мэндэлсний 55 насны ойг 2017 онд тэмдэглэн өнгөрүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжсэн саналаа төсөл санаачлагчид уламжлахаар тогтов.
  • Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
  • Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хууль батлагдсантай холбогдуулан Засгийн хуралдааны журамд нэмэлт, өөрчлөлт оруулав. Хөгжлийн бодлогын баримт бичгийн төсөлд төрийн захиргааны төв байгууллагуудаас санал, зөвшөөрөл авах, хэлэлцүүлэх, шийдвэр гаргах зэргийг журамд тусгасан байна. Холбогдох хууль, журамд хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийг хувилбартай боловсруулах бөгөөд эрх бүхий этгээд аль нэгийг нь сонгож баталж байхаар заасан юм.
  • Бүх төрлийн паспорт эзэмшигч иргэд харилцан визгүй зорчих хугацааг 30 хоног болгох тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Сингапур Улсын Засгийн газар хооронд солилцох ноот бичгийн төслийг дэмжив.
  • Дэлхийн худалдааны байгууллагын олон талт хэлэлцээрийн “Иргэний агаарын хөлөг худалдах хэлэлцээр”-т нэгдэн орох тухай асуудлыг дэмжиж УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтов.
  • Өөр ажилд шилжиж байгаатай нь холбогдуулан Цагдаагийн Ерөнхий газрын дарга Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Ө.Энхтөрийг томиллоо гэжЗасгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Categories
мэдээ улс-төр

Хилийн тухай хуулийг шинэчиллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын хилийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан санал бодлоо хуцаалцсан юм. УИХ-ын гишүүн Л.Болд “Монгол Улс дэлхийн жишигт нийцсэн дэвшилттэй ололтоосоо ухарч байгаад харамсаж байна. Гадаадын иргэн харьяатын газар хилийн шалган нэвтрүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлээд жигдэрч байхад дахин салгалаа. Би энэ ухралтыг засах хуулийн төслийг боловсруулж өргөн барина” гэсэн юм. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Хилийн алба шалган нэвтрүүлэх үүргээ гүйцэтгэж, Гадаадын иргэн харьяатын газар виз болон ачаа тээшний зөрчилтэй тохиолдолд хяналт тавьж, мэдээллээ харилцан солилцож урьдын адил уялдаа холбоотой ажиллана” гэж тайлбарлав.

Ингээд хуулийн төслийн зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураалт явуулсан юм. Дараа нь нийт гишүүдийн 88.2 хувийн саналаар Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох хуулиудыг баталлаа. Харин энэ хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлэгдсэн Жолоочийн даатгалын тухай, Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулийн төслүүдийг УИХ-аас “Хэлэлцэх боломжгүй” гэж үзсэн учраас төсөл санаачлагчид буцаалаа. Үүгээр УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдааныг завсарлуулаад байна.

Хилийн тухай хууль нь 2017 оны хоёрдугаар сарын 1-нээс мөрдөгдөж эхлэх юм. Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын хилийн халдашгүй, дархан байдлыг хангах зорилгоор хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээг хэрэгжүүлэх, хилийн болон хил орчмын дэглэмийг сахиулах. Улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх, улсын хил хамгаалах байгууллагын тогтолцоо, чиг үүрэг, бүрэн эрх, улсын хил хамгаалалтад иргэн, байгууллагын оролцоог тодорхойлж, хилийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон бусад харилцааг зохицуулахад оршино.

Categories
мэдээ нийгэм

МҮОХ-ны “Алтан од” шагналын эзэд тодорлоо

Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ноос өнөөдөр спортын салбарт хувь нэмрээ оруулсан хүмүүст шагнал гардууллаа.

МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн “2015 он спортын салбарын хувьд амжилт арвинтай сайхан он жил болж өнгөрлөө. Оны төгсгөлд амжилт дүүрэн байж, хийж бүтээсэн зүйлээ дүгнэж спорт холбоодоос амжилт ололтыг нь үнэлсэн шагналд хүмүүсээ тодорхойлсныг бид бүхэн хэлэлцэж өнөөдөр шагналаа олгож байна” гэв. МҮОХ-ны дээд шагнал “Олимпийн Алтан од” шагналыг дугуйн холбооны тэргүүлэгч гишүүн Д.Цолмон, Спортын анагаах ухааны албаны их эмч П.Бат-Очир нарт олгов.

МҮОХ-ны “Алтан-Очир” одонгоор чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ багийн тамирчин Л.Энхбаярыг шагнав. МҮОХ-ны Алтан медалиар Б.Уянга, Хишигсайхан, Ч.Цогоо, “Олимпийн алдар” одонгоор Хэт холын зайн марафон гүйгчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Өнөрбаяр, марафонч У.Мөнх-Эрдэнэ, А.Эрдэнэбаатар нарыг шагнав.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхий прокурорын орлогчоор Б.Амгаланбаатарыг томилно

123

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Ерөнхий прокурорын орлогч даргын асуудлыг хэлэлцсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ерөнхий прокурорын орлогч даргаар Б.Амгаланбаатарыг томилох асуудлыг зөвлөлдөж, саналыг хэлэлцлээ. Б.Амгаланбаатарын хувьд цагдаагийн байгууллагад олон жил ажилласан бөгөөд Нийслэлийн прокуророор ажиллаж байсан аж. Гишүүд нэр дэвшигчид хандан шударга ажиллахыг хүссэж, албан тушаал болон мөнгөтэй холбоотой, том асуудлуудыг шийдэх хэрэгтэй гэдгийг онцлон сануулж байв. Түүнчлэн албан тушаалгүй, мөнгөгүй, жижиг хэргүүдэд анхаардаг, гол нь шуугиан тариад байгаа томоохон хэргүүдийг илрүүлэх чиглэлд голчлон ажиллахыг хүссэн байна.

Categories
мэдээ улс-төр

АН-ын дарга З.Энхболд Тавантолгойн асуудлаар мэдээлэл хийлээ

АН-ын дарга З.Энхболд Тавантолгойн асуудлаар АН-ын Төв байранд мэдээлэл хийлээ. Тэрээр Ардчилсан нам ямагт үндэсний язгуур эрх ашгийг нэгдүгээр тавьдаг. Тиймээс Тавантолгойн орд ард түмний мэдэлд хэвээр байгаа талаар хэлсэн юм. Мөн “Сүүлийн хэд хоногийн үйл явдлыг харвал хуучин явж байсан хамгийн муу хувилбараар явуулахаар шийдэх гэж байна. Энэ нь Ардын намын бүлэг дээр буцаагдсан байсан. 2015 онд гаргасан Хөрөнгө оруулалтын гэрээ нь хэд хэдэн хувилбартай. Нэг нь Шиньхуад маш их ашигтай, дунд зэргийн ашигтай зэрэг байсан. Зарим хувилбарт нь 100 жилийн хугацаатай ашиглуулах нөхцөл ч байсан. Энэ гэрээнд үнэлэлт дүгнэлт өгөх ажлын хэсэг гаргасан. Ингээд ажлын хэсгийн дүгнэлт гарч, үүнийг долоодугаар сарын 3-наас эхэлж УИХ-ын гишүүдэд тараасан. Энэ дүгнэлт одоо ч УИХ-ын цахим хуудсанд бий. Яагаад Энхсайхан, Сайханбилэг нарын гэрээ УИХ-ын босгыг даваагүй учир нь энэ дүгнэлтэд байгаа. Гэтэл одоо энэ гэрээнээс ч муу хувилбартай гэрээг хийх гэж байна. Тавантолгой ордыг хувьдаа авах зорилготой MCS гэдэг компани хэвлэл мэдээллийн хэрэгслээр буруу мэдээлэл маш их явуулсан. Тавантолгой бол ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байдаг. MCS-ийн бүтээсэн баялаг биш учраас ард түмний мэдэлд байх ёстой” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Маргаашнаас эхлэн дөрвөн хоног дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Маргааш буюу энэ сарын 29-нд бүх нийтийн амралтын өдөр тохиож байгаа билээ. Нийтээр тэмдэглэх баярын өдрүүдийн тухай хуульд энэ өдрийг Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр болгосон. Иймээс маргаашнаас эхлэн дөрөв хоног дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм байна. Харин Засгийн газрын ээлжит хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын өдрийн холбогдох хуулийн заалтыг үндэслэн энэ сарын 30-ны баасан гаригийн ажлын өдрийг ирэх оны нэгдүгээр сарын 7-ны бямба гаригийн амралтын өдөрт шилжүүлсэн. Иймд баасан гарагт ч дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Ингээд энэ сарын 29, 30, 31, ирэх сарын 1-н гээд дөрвөн өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй болж байгаа юм.