Номын хорхойтнууддаа зориулж “Мир” номын дэлгүүр 20 жилийнхээ ойн хүрээнд дэлгүүртээ худалдаалагдаж байгаа дотоодын болон гадаадын бүх ном, сэтгүүлдээ 18-81 хувь хүртэлх хямдрал зарлах гэж байна. Тус хямдрал нь арваннэгдүгээр сарын 10,11,12,13-ны өдрүүдэд 12.00-20.00 цагийн хооронд ердөө дөрөвхөн өдөр явагдах бөгөөд “Гранд плаза” худалдааны төвийн таван давхрын “Мир” номын дэлгүүрт болох юм байна.
Month: November 2016
Өмнөд Солонгос улсын Еренхийлөгч Пак Гын Хе-гийн дотны хүрээний хүн гэгдэх бизнес эрхлэгч Чуй Сүн Шил-ийн тухай мэдээлэл нэг сарын өмнө анх цацагдаж байсан юм.
Тэгвэл энэхүү нэг сарын хугацаанд Еренхийлөгч ард, иргэдээсээ 2 удаа уучлалт гуйсан бол түүний Засгийн газрын Ерөнхий сайд нь сайн дураараа огцрохоо мэдэгдсэн ажээ.
Мөн Еренхийлөгч Пак Гын Хе-тэй сүүлийн 18-н жилийн турш хамт ажилласан гурван туслах мөн сайн дураараа ажлаа хүлээлгэн өгсөн бөгөөд эдүгээ туслахаар ажиллаж байсан хоёр хүнд эрүүгийн хэрэг үүсгэн цагдан хорьсон байгаа юм байна.
Эдгээр болон бусад үйл явдлуудтай холбогдуулан Еренхийлөгч Пак Гын Хе-гийн улс төрийн рейтинг өнөөгийн байдлаар 11.5% болж буурчээ.
Түүний рейтинг дунджаар 50% байдаг байсан байна.
Санал асуулгыг MBN эдийн засгийн өдөр тутмын сонины олон нийтийн судалгааны төвөөс гаргасан ба судалгаанд 2,528 хүн оролцсон байна.
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал, Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн захирал Ц.Оюундарь нар өнөөдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийг гамшгаас өөрийгөө болон бусдыг аврах үйл ажиллагаанд сургаж, дадлагажуулах ажлыг олон нийтэд хүргэж, сурталчилгаа мэдээллээр хангах үйл ажиллагааны хүрээг нэгтгэн чиглүүлэх зорилгоор энэхүү санамж бичгийг байгуулж байгаа юм.
Санамж бичгийн хүрээнд талууд өнөөдөр үйл ажиллагааны нээлтээ хийсэн Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвийг түшиглэн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг оролцуулсан цуврал цэнгээнт нэвтрүүлэг зохион байгуулах, цаг агаарын болзошгүй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын талаар урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэх, гамшгаас урьдчилан сэргийлэх сурталчилгааг зохион байгуулах зэрэг ажлуудыг хамтран зохион байгуулна.
Мөн өнөөдөр Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Н.Уламбаяр, Нийслэлийн боловсролын газрын дарга Ж.Гантулга нар хамтран ажиллах санамж бичиг байгуулав.
Энэхүү санамж бичгийн хүрээнд Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагч, сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд гамшгаас хамгаалах мэдлэг, дадлага олгох сургалтын хөтөлбөр төлөвлөгөөг боловсруулж, сургалтыг зохион байгуулах, боловсролын салбарын багш, ажилтнуудын гамшиг ослын талаарх мэдлэг чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2016.11.08/ хуралдаан 14 цаг 42 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тус байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарагддаг төрийн байгууллагуудын удирдлагууд болон Сангийн яамны ажлын хэсгийн гишүүд хуралдаанд оролцов.
Тогтоолын төслийн талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулга хийсэн юм. Тэрбээр танилцуулгадаа, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төсөлд Макро эдийн засгийн бодлого, Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого, Бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого, Хүний хөгжлийг дэмжих нийгмийн салбарын бодлого, Засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлого гэсэн нийт 5 бүлэг, 17 зорилт, 104 бодлогын арга хэмжээг тусгаснаас гадна зорилт, арга хэмжээ бүрийн шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин, шаардагдах санхүүжилт, хөрөнгийн эх үүсвэр, урт болон дунд хугацааны хөтөлбөр, бодлогын баримт бичгүүдтэй уялдсан байдал, хариуцан хэрэгжүүлэх байгууллагыг тусгасан. Тухайлбал, Макро эдийн засгийн бодлогын хүрээнд 2017 онд эдийн засгийн хүндрэлийг даван туулах, үйлдвэрлэл, дэд бүтцийн томоохон төслүүдийг эрчимжүүлж, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх; инфляцийг зорилтот түвшинд байлгах; ажлын байрыг нэмэгдүүлэх замаар ажилгүйдлийн түвшинг бууруулах; нэгдсэн төсвийн тэнцлийн алдагдлыг өмнөх оны түвшнээс бууруулах замаар дунд хугацаанд төсвийн үндсэн тэнцлийг эерэг болгох нөхцөлийг бүрдүүлэх; Засгийн газар, Хөгжлийн банкны гадаад бондыг эргүүлэн төлөх эх үүсвэрийг шийдвэрлэж, дунд хугацаанд өрийн дарамтыг бууруулах бодлого хэрэгжүүлэх; валютын орох урсгал түр зуур нэмэгдэх үед төгрөгийн нийлүүлэлтийг огцом нэмэгдүүлэхгүй, валютын нөөцийг хамгаалах зарчим баримтлах зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр мал аж ахуй, газар тариалангийн салбарын үйлдвэрлэлийг дэмжиж, бүтээгдэхүүний гарц, ашиг шимийг дээшлүүлэх; хүнс, хөнгөн болон жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарын хөгжлийг эрчимжүүлж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх; геологи, уул уурхайн салбарын хөгжлийг дэмжиж, хүнд аж үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх; бодит салбарын өсөлтийг хангах эрчим хүч, зам тээврийн бодлого хэрэгжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх бөгөөд эдгээр салбаруудын өсөлтийн нөлөөгөөр ДНБ-ий бодит өсөлт хангагдах боломж бүрдэнэ гэдгийг дурдав.
Харин Засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлогын хүрээнд хууль сахиулах байгууллагуудын эрх зүйн орчныг сайжруулж, төрийн үйлчилгээг түргэн шуурхай болгох; энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлого явуулж, хилийн чанадад амьдарч буй монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах тогтолцоог сайжруулан, хөрш орнуудад хийх худалдааг өргөжүүлэх бодлого баримтлах; батлан хамгаалах салбарын эрх зүйн орчныг сайжруулж, улс орныг батлан хамгаалах чадавхийг бэхжүүлэх чиглэлээр тодорхой зорилт тусгасныг танилцуулав.
Салбарын яамд, агентлагуудаас ирүүлсэн арга хэмжээний саналуудыг үндсэн чиглэлийн төсөлд тусгахдаа бодлогын зорилт, арга хэмжээг улсын төсөв болон бусад хөрөнгийн эх үүсвэрийн боломжтой уялдуулан 104 арга хэмжээний хүрээнд нийтдээ 5.3 их наяд төгрөгийг санхүүжүүлэхээс улсын төсвийн хөрөнгөөр 327.6 тэрбум төгрөг, гадаад эх үүсвэрээс 825.2 тэрбум төгрөг, төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтаар 4.1 их наяд төгрөг, бусад эх үүсвэрээс 104 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр төлөвлөн тусгасан гэдгийг Сангийн сайд гишүүдэд танилцуулсан юм.
Сайдын танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар хүлээгдэж буй гүйцэтгэлээс харахад гадаад худалдаа ашигтай байгаа атал валютын нөөц хомс, ханш өссөөр байгаагийн гол шалтгаан нь юунд байна вэ, ханшийн дээд хязгаарыг тогтоож өгч болохгүй юу, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд Засгийн газарт буцаасан хуулийн төслүүдийг хэзээ оруулж ирэх гэж байгаа, тоон гарын үсэг олгох бэлтгэл ажлыг хангах хүрээнд юу хийхээр төлөвлөж байгааг ажлын хэсгээс тодруулав. Мөн УИХ-ын гишүүн Н.Оюундарь өмнөх Засгийн газрын үед гадаад паспортын бэлдэц нийлүүлэх тендерт Унгарын нэг компанийг шалгаруулснаас үүдэж өртөг зардал нь өссөн, нөөц хомсдсон гэсэн яриа бодитой эсэхийг тодруулсан юм.
Сангийн сайд Б.Чойжилсүрэн гадаад худалдааны тэнцэл ашигтай байгаа хэдий ч валютын дотогшлох урсгал хангалтгүйгээс болж ханш тогтворжиж чадахгүй байна. Мөн сонгуулийн өмнөхөн “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсантай холбогдож 400-гаад сая ам.доллар гадагш гарсан нь ханш өсөхөд шууд нөлөөлсөн гэсэн хариулт өгсөн бол Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр УИХ-аас буцаасан 5 хуулиас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг өргөн барьж, хэлэлцүүлгийн шатанд байгаа. Одоо үлдсэн 4 хуулийн төсөл болон бүртгэлийн багц 3 хуулийн төсөл зэрэг 10 орчим хуулийн төслийг 11 дүгээр сард багтаан УИХ-д өргөн мэдүүлнэ. Эрүүгийн хуулийг нэмэлт, өөрчлөлтийн төсөл хэлбэрээр яамдаас энэ 7 хоногтоо багтаан санал авах ажлыг зохион байгуулахаар ажиллаж байгаа гэлээ.
Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газрын дарга Р.Содхүү цахим гарын үсэг, цахим гадаад паспорт төсөл нь дэд бүтцийн сүлжээ, техникийн тоног төхөөрөмжийн хувьд ихээхэн хөрөнгө зардал шаардагдах учраас эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед түр зогссон, харин бэлтгэл ажлыг хангах чиглэлээр ажиллана гэсэн бол Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр өнгөрсөн Засгийн газрын үед гадаад паспортын бэлдэц нийлүүлэх тендер зарлаж Унгарын компани шалгарсан байдаг. Энэ асуудалтай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яамнаас хамтарсан ажлын хэсэг гарч ажиллан дүгнэлтээ Засгийн газарт танилцуулсан. Энэ талаархи материалыг байнгын хорооны гишүүдэд өгнө гэдгээ хэллээ.
Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Л.Болд, Ц.Нямдорж нар үг хэлсний дараа УИХ-ын гишүүн Л.Болдын гаргасан хүний эрхийг хамгаалах чиглэлээр эрх зүйн шинэчлэлийг эрчимжүүлэх, мөн хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулах, цахим орчныг хамгаалах хууль эрх зүйн орчныг төгөлдөржүүлэх гэсэн агуулгатай зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалгахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэг авч чадсангүй.
Ингээд тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувь нь дэмжсэн бөгөөд энэ талаархи санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.
Энэ жилийн сонгуулиар ялалт байгуулсан гишүүдийн хамгийн залуу нь Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт МАН-аас ялалт байгуулсан Д.Гантулга юм. Түүнийг МОХ-ны ерөнхийлөгч хийж байснаар залуучууд мэддэг байх. УИХ-ын гишүүн Д.Гантулга олон нийтийн дунд рейтинг өндөр байгаа бололтой. Тэрбээр өнгөрсөн аравдугаар сарын 21-ний өдөр “ГАНТУЛГУУДЫН ӨДӨР” Амьдаа нарын баярын өдөр-2016-г амжилттай зохион байгуулсан билээ.
Саяхан АТГ-аас гишүүдин ХОМ-ийг олон нийтэд зарласан. ХОМ гарсны дараагаас хамгийн ядуу гишүүн гэж цоллогдох болсон залуу гишүүн “STUDENT LEADERSHIP PROGRAM-2016” хөтөлбөр зарласан байна. “Гантулгуудын клуб”-ын санаачилсан энэхүү боловсролыг дэмжих хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг доорхи танилцуулгаас нь аваарай.
“STUDENT LEADERSHIP PROGRAM – 2016”
Оюутны тэтгэлэгт, манлайллын хөтөлбөр
ХӨТӨЛБӨРИЙН ТУХАЙ:
“Гантулгуудын клуб”-ын санаачлагаар суралцах болон өөрийгөө хөгжүүлэх оргилуун их хүсэл тэмүүлэлтэй, өөрийн мэргэжил, сонирхолын чиглэлээрээ нийгэмд манлайлан ажиллах ирээдүйтэй оюутнуудыг дэмжих, сурах их үйл хэрэгт нь туслалцаа үзүүлэх зорилгоор уг хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Хөтөлбөр нь судлаач оюутнуудыг дэмжих, манлайлагч оюутнуудыг дэмжих, орон нутгийн оюутнуудыг дэмжих гэсэн гурван хэсгээс бүрдэнэ.
1_Орон_Нутгийн_Оюутнуудыг_Дэмжих_Хөтөлбөр
2_Манлайлагч_Оюутнуудыг_Дэмжих_Хөтөлбөр
3_Судлаач_Оюутнуудыг_Дэмжих_Хөтөлбөр
Сонирхосон оюутнууд өргөдлийн материалыг (мэдээлийн дээр байрлах хавсралт файл гэсэн хэсгээс өргөдлийн маягтыг татаж авна уу!) монгол хэл дээр бүрэн гүйцэд бүрдүүлэн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны 17 цагаас өмнө дараах хаягаар ирүүлнэ үү!
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бээжингийн гудамж, Жи Би плаза, 304 тоот
#Утас: 9910-9680, 7014-7222
Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл өнгөрөгч долоо хоногт хуралдаж, Үндэсний зөвлөлдөх хороогоо энэ сарын 16-нд хуралдуулахаар товлоод байгаа. Үүнээс өмнө Ардчилсан намынхан гурван ч удаа ҮЗХ-гоо хуралдуулахаар товлож байсан ямар нэгэн шалтаг, гарч удаа, дараа хойшлуулсаар байсан юм.
Ирэх долоо хоногийн лхагва гарагт хуралдахаар тогтсон ҮЗХ-ны хурлаар ямар нэгэн даргын асуудлыг ярихгүй, зөвхөн намын шинэчлэл болон намын Их хурлыг хуралдуулах бэлтгэлийг хангах ажлын хэсгийг томилно гэдгий намын удирдлагууд дуулгаад байгаа. Харин арванхоёрдугаар сарын 06-нд болох намын их хурлаар дүрмээ шинэчилж, шинэ дүрмийн дагуу намын даргын асуудлыг хөндөхөөр төлөвлөөд буй.
Тэгвэл өнөөдөр АН-н Гүйцэтгэх зөвлөл Чингисийн хүрээнд намын дүрмийн талаар хэлэлцүүлэг хийхээр цуглаж байгаа сурагтай. Хэлэлцүүлэг 11:00 цагт эхэлсэн бөгөөд Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд ирц сайтайгаар хуралдаж байгаа ажээ.
Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл болон тус байнгын хорооны гишүүн Б.Саранчимэг, М.Билэгт нар өнөөдөр Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн Хүүхдийн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа.
Хүүхдийн эмнэлэг, эмчилгээний чанартай газар дээр нь танилцах өргөдөл иргэдээс ирүүлсний дагуу УИХ-ын гишүүд эмнэлгийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинэ барилга барих, эмчилгээний чанарыг сайжруулах талаар эмнэлгийн удирдлага болон эмч сувилагч, хэвтэн эмчлүүлэгчидтэй уулзаж ярилцсан.
Нийслэлийн дүүргүүдийн Хүүхдийн эмнэлэгт тулгардаг бэрхшээлтэй асуудал ерөнхийдөө адилхан буюу хүн амын тоо нэмэгдсэн учир эмнэлгийн хүчин чадал, багтаамж хүрэлцэхгүй болсон явдал. Тиймээс эмнэлгийн шинэ барилга ашиглалтад оруулахад хөрөнгө оруулалт чухал байгааг эмнэлгүүдийн удирдлага хэллээ.
Дүүргүүдийн Хүүхдийн эмнэлэг өнөөдрийн байдлаар зөвхөн Хүлээн авахаараа хоногт 150-200 хүүхдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Ирсэн хүүхдүүдийн 28-30 хувийг эмнэлэгт хэвтүүлж, 70 орчим хувийг гэрээр нь эмчлүүлэхээр буцаадаг тухай эмч нар ярьж байв. Өндөр халуунтай, таталт өгсөн, бөөлжилт, суулгалт зэрэгцсэн шинж тэмдэг бүхий өвчлөлөөр хүүхдүүд их ирж байгааг эмч нар онцоллоо.
Хүйтний улиралд, аравдугаар сарын сүүлч, нэг, хоёр, гуравдугаар саруудад өвчлөл нэмэгдэж, ачаалал ихэсдэг учир аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд дулаан хувцаслаж, аминдэм, илчлэгтэй хоол хүнс хүүхэддээ түлхүү өгөх хэрэгтэйг зөвлөж байв.
Хүүхдийг ханиад томуу, уушгины хатгалгаа өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд вакцинд хамруулах шаардлагатайг мөн хэллээ.
Сонгинохайрхан дүүрэгт Хүүхдийн нэгдсэн эмнэлэг шинээр барих ажлын эхлэлийг найман жилийн өмнө тавьжээ. Одоогоор газар чөлөөлж, санхүүжилтийн эхний хэсгийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр шийдээд байгаа талаар эмнэлгийн дарга Б.Галсанцэдэн ярьсан. Харин Баянзүрх дүүргийн Хүүхдийн эмнэлэг барилгын сууриа тавьжээ.
Эмч мэргэжилтнүүд эмнэлэгт шаардлагатай хөрөнгө оруулалтыг цаг тухайд нь шийдэж өгөхөөс гадна ажлын бус цагаар их ажилладаг учир илүү цагийн мөнгө тогтмол олгохыг төр засагт хүргэхийг хүссэн нь УИХ-ын гишүүдэд тавьсан гол асуудал байв. Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл энэ асуудлыг ажил хэрэг болгоно.
УИХ-ын гишүүн асан Г.Уянга хэвлэлийн хурал хийхээр зар тараалаа. Түүний тэргүүлдэг Тусгаар тогтнол, эв нэгдлийн намаас Эрдэнэт үйлдвэрийн хувьчлал болон Ерөнхийлөгчтэй холбоотой асуудлаар мэдэгдэл гаргаж буй аж. Энэ талаараа маргааш 12.00 цагт Монгол ньюс мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийж, мэдээлэх аж.
Г.Уянга өнгөрсөн сард фэйсвүүк хуудсаараа дамжуулан Эрдэнэт үйлдвэрийн хувьчлалын талаар бичсэн нэр хаяггүй захидал хүлээн авсан гэдгээ мэдэгдсэн. Энэ асуудал ч хэвлэлийн хурлын үеэр дурдагдана байх.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Эрдэнэс Оюутолгой”, “Оюутолгой” компанийн ТУЗ болон удирдлагуудад дараах үүргийг өглөө.Үүнд:
1.Оюутолгойн 34 хувийг Монгол Улсын Засгийн газар эзэмшдэг. Иймд компанийн засаглал, гүйцэтгэх удирдлагын түвшинд 34 хувьдаа ногдох эрх мэдлийг Монголын талд эдлүүлэх боломжоор хангах,
2.Компанийн ашиг, алдагдлын алинд нь ч Монгол Улсын Засгийн газар 34 хувьдаа ногдох хариуцлагаа хүлээж байгаа. Компанийн гадаад, дотоод худалдан авалт болон ханган нийлүүлэлт ялангуяа, компанийн санхүүгийн үйл ажиллагаанд Монгол Улсын Засгийн газар 34 хувьдаа ногдох хяналтын эрх мэдлээ бодитой хэрэгжүүлж эхлэх,
3.Оюутолгой төслийн бүтээн байгуулалтад олон монгол залуусыг ажиллуулж гэрээний үүргээ биелүүлж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ үйлдвэр цаашдаа урт хугацаанд олон жил ажиллах учраас ажилчдынхаа нийгмийн асуудалд одооноос онцгой анхаарч эхлэх хэрэгтэй. Ажилчдаа олон жилийн турш онгоцоор нааш цааш нь зөөлөө. Үйлдвэр дагасан хот биш юмаа гэхэд Оюутолгойн ажилчдын орон сууцны хотхоныг орон нутагтаа байгуулж гэр бүлээрээ байнга орших суух орчныг бүрдүүлэх ёстой. Монгол Улсын хувьд Оюутолгойн ажилчид нь Оюутолгойн ашигт малтмалаасаа үнэ цэнэтэй баялаг гэдгийг хаана хаанаа ойлгох ёстой.
4. Оюутолгой бол дэлхийн хэмжээний том орд. Тийм ордын уурхай нь ч, үйлдвэр нь дэлхийн хэмжээний стандарт бүхий тохижилттой байх ёстой. Иймд уурхайн орчны тохижилтыг сайжруулах хэрэгтэй гэв.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат эдгээр дөрвөн чиглэлийн үүргийг Оюутолгой компанийн ТУЗ болон гүйцэтгэх удирдлагуудад өгч, ямар арга хэмжээ авснаа болон хэрэгжилтийг жил бүр Ерөнхий сайдын төвшинд танилцуулж байхыг үүрэг болголоо.
Үндэсний түүхийн музейд чулуу судлаач Гомбожавын Гонгоржавын “Чулууны хээ” тав дахь үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ. “Чулууны хээ” үзэсгэлэнгийн “Мөсөн уул” зургийг харахад Америкийн алдарт зураач Рокуэль Кант, “Алман саран” зургаас абстракт зургийг үндэслэгчдийн нэг, оросын зураач К.Малевичийн “Чёрный Квадрат”, “Говь”, “Говийн өнгө” зэрэг зургуудаас монголын байгалийн уянгын дуучид Л.Гаваа, М.Цэмбэлдорж нарын зураач уран бүтээлчдийн уянгын зургууд цогцлон байх шиг ер бусын сэтгэгдэл төрөх буй за хэмээн танилцуулга дээрээ онцлон дурджээ.
Ингээд Г.Гонгоржав гуайтай “Чулууны хээ” үзэсгэлэнгийнх нь талаар хөөөрөлдсөнөө хүргэе.
–Та ямар мэргэжилтэй хүн бэ, энэ таны хэд дэхь үзэсгэлэн бэ?
-Чулууны сэдвээр гаргаж байгаа миний тав дахь үзэсгэлэн юм. Монголчуудын өв соёл гэж юм хийх гэж байсан юм. Гэхдээ одоо ийм үзэсгэлэн боллоо. 1960-д оноос чулуу цуглуулах ажлаа эхэлсэн. Ийм чулуутай нөхөрлөсөн хүн геологи мэдэхгүйгээр явахгүй. Би өөрөө геологич, эрдэс судлалын инженер хүн. Мөн химийн талын хүн. Тэгээд дараа нь сэтгүүлч болоод “Үнэн” сонинд ажиллаж байсан. Дараа нь “Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь” гэж цуврал гарч байсан. Түүний ахлах редактороор ажилласан. Мэргэжил солигдсон гэхэд болно.
–Байгалийн чулуунуудаа хаанаас олсон бэ?
-Хаанаас олсноо хэлэхээр хүмүүс очоод сүйрүүлээд хаячих учир тэр аймаг, сум л гэж хэлж болох юм.
-Та өөрөө олж цуглуулсан уу?
-Би нэг ч цэг зураас тавиагүй. Бүгд байгалиараа байгаа чулуунууд юм. “Сувдан сондор” хөтөлбөрт хамрагдан орон нутгаар явах нь надад энэ чулуунуудаа түүх далим болдог.
-“Даяанч” гээд чулуу байна. Энэ дотор нь байгаа бурхан яг ийм хэлбэрээрээ олдсон юм уу?
-Тийм. Дотор нь байгаа энэ саран чулуун бурхан яг энэ хэвээрээ байгалиас олдсон. Энэ хоёрыг ингэж зохиомжилсон юм. Бусдыг нь ерөөсөө зохиомжлоогүй.
-Үзэсгэлэн хэдэн хэсгээс бүрдэж байна вэ, гол зорилго нь юу вэ?
-Гурван хэсгээс бүрдэж байгаа. Чулууны гоо сайхны хүмүүжлийг залуу үеийнхэндээ олгох зорилго байгаа. Чулууны сайхан чанарыг мэдэхгүй гадагшаа гаргачихдаг, эсвэл хөөрөг хийгээд дуусгачихдаг байж болохгүй. ОХУ-д сайхан хаштай газар байж байгаад үнсний сав хийгээд дуусгачихсан түүх бий. Бид тэгж болохгүй. Чулуунд шүлэг, яруу найраг, уран зураг гээд бүх юм шингээстэй байдаг. Уран зургийн анхны хэлбэр нь чулуунд хадгалагдаж байдаг юм байна гэдгийг харуулахыг зорьсон.
Чингис хааны түүхэнд хажууд нь цагаан чулуу хагарч хасбуу тамга гарав аа гэсэн байдаг. Тэгэхээр одоогийн шинжлэх ухаан хөгжсөн үед бол өөрөөр тайлбарлах болж байна л даа. Бид нар бол тэнгэрийн л хүмүүс. Тэнгэрээс харахад бид тэгж л харагдана.
–Чулуу амьтай гэдэгтэй та санал нийлэх үү?
-Чулуу амьтай гэдэгт би үнэмшинэ. Би тэр байтугай ойрын үед хүмүүс чулуутай ярьдаг болно гэж бодож байгаа. Олон жил чулуутай харьцсаны хувьд тийм сэтгэгдэл төрж байгаа юм. Хээр явж байхдаа би чулуутай ярина. Сайхан дүрс тодроод ирвэл надад л бэлэглэж байгаа юм шиг санагддаг. Энэ бүх санааг надад байгалиас өгч байна гэж боддог доо.
О.ӨНӨР