Categories
мэдээ улс-төр

Шадар сайд У.Хүрэлсүх элчин сайд Т.Шимизүд талархал илэрхийлэв

Шадар сайд У.Хүрэлсүх Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизүг нутаг буцах болсонтой нь холбогдуулан өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Шадар сайд У.Хүрэлсүх элчин сайд Т.Шимизүг манай улсад албан үүргээ гүйцэтгэх хугацаанд нь Монгол Японы Стратегийн түншлэлийн харилцаа амжилттай хөгжсөнд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлсэн юм. Элчин сайд Т.Шимизүд хоёр улсын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, соёлын солилцоог нэвтрүүлэх ажилд амьдралынхаа 40 орчим жилийг зарцуулсан нэрт дипломатч төдийгүй Монголч эрдэмтэн судлаачийнх нь хувиар талархаж буйгаа онцоллоо.

Элчин сайд Т.Шимизү үүрэгт ажлынхаа хүрээнд нутаг буцаж буй ч Монгол Улсыг сурталчлах, хоёр орны бизнес эрхлэгчдийг хамтран ажиллахад зуучлах, хөрөнгө оруулалт татахад тусалж, дэмжих ажлаа үргэлжлүүлэн эргэх холбоотой байна гэдэгт итгэлтэй байгаагаа Шадар сайд У.Хүрэлсүх уулзалтын төгсгөлд онцолж, түүнд эрүүл энх, сайн сайхныг хүсэв.

Categories
мэдээ улс-төр

АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа

Холбоотой ЗурагХууль зүйн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан 14.00 цагаас зарлагдсан ч цаг орчмын дараа 60 хувийн ирцтэйгээр эхлэв. Хамтарсан хуралдаанаар Засгийн газраас Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг сонсохоор төлөвлөсөн байсан ч хуралдаан эхлэнгүүт УИХ-ын гишүүн Ж.Батзандан Ардчилсан намын бүлгийг төлөөлж үг хэлж, завсарлага хүсэв.

Тэрбээр “Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын материалтай бүлэг гурав хоногийн өмнө танилцах ёстой байсан ч Ардчилсан намын бүлэгт тэр танилцуулга ирээгүй. Тиймээс Дэгийн тухай хуулийн 18.1 дүгээр заалтыг зөрчиж байна гэж үзэж байна. Иймд шалгалтын дүнтэй танилцах хугацаа олгож, хамтарсан хуралдаанаас завсарлага өгөхийг хүсэж байна” гэв.

Ийнхүү Ардчилсан намын бүлгийн гаргасан саналыг хүлээн авч, тав хоногийн завсарлага өгөв. Тиймээс ирэх долоо хоногийн мягмар гаригт завсарлагын хугацаа дуусч, хамтарсан байнгын хороод хуралдахаар боллоо.

Categories
мэдээ эдийн-засаг

15 компанийн 18,855 хувьцаа арилжжээ

Хөрөнгийн бирж зурган илэрцүүд2016 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 15 хувьцаат компанийн 18,855 ширхэг хувьцаа арилжигдсанаас 7 хувьцаат компанийн хувьцаа өсч, 5 хувцаат компанийн хувьцаа буурсан бол 3 хувьцаат компанийн хувьцаа тогвортой байлаа. Үүнээс “Монгол алт” компани хамгийн өндөр буюу 13.89-иар өссөн бол “Монгол шуудан” 12.26%, “Шарын гол” 5.04%-иар тус тус өслөө. Мөн ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаагаар 39 долоо хоногийн хугацаатай, 16.990%-ийн хүүтэй 80,785 ширхэг ЗГҮЦ арилжигдаж, нийт 8,102,666,466.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.

Энэ өдөр “MSE ALL” индекс 785.24 нэгж болж 0.28%-иар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,356,779,935,438.00 төгрөг боллоо.

Categories
мэдээ нийгэм

ОБЕГ-ын 2016 оны ажил дүгнэх шалгалт эхэллээ

Төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагуудын 2016 оны оны гамшгаас хамгаалах үйл ажиллагааны хүрсэн үр дүн, ололт амжилтыг нэгтгэн дүгнэх, шалган зааварчилгаа өгөх , бэлэн байдлын үзлэг, шалгалтын ажлын хэсгүүд томилогдон өнөөдөр ажлаа эхэллээ.

Тухайлбал, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа П.Баттогтохоор ахлуулсан ажлын хэсэг Өвөрхангай, дэд дарга, хурандаа Г.Ариунбуянгаар ахлуулсан ажлын хэсэг Архангай, дэд дарга, хурандаа Ц.Ганзоригоор ахлуулсан ажлын хэсэг Хэнтий аймгуудад, ОБЕГ-ын ГУСГ-ын дарга, хурандаа Д.Батсайханаар ахлуулсан ажлын хэсэг Нийслэлийн Онцгой байдлын газарт ажиллаж байна.

Шалгалтаар тухайн газар, хэлтэс, анги, байгууллагын үндсэн ажлын гүйцэтгэл, албан хаагчдын мэргэжлийн ур чадварын түвшин, ёс зүйн төлөвшил, хандлага, цэрэгжилт, жагсаалч байдал, албан хаагчдын нийгмийн баталгааг хангах талаар болон эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр авсан арга хэмжээ, хууль тогтоомж, дүрэм журам, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх талаар хийсэн ажлын явц, соёл хүмүүжлийн ажил, гамшгаас хамгаалах сургалт, урьдчилан сэргийлэх ажлын бодит үр дүн, ажлын үзүүлэлтийг дүгнэх юм.

Мөн гал түймрийн болон гамшгийн улсын хяналт, үзлэг, шалгалт, хүний нөөцийн “Цахим бүртгэл мэдээллийн систем”-ийн бүрдэл, офицер, ахлагчийн хувийн хэргийн баяжилт, баримт бичиг, архивын материалын хадгалалт, хамгаалалт, төсвийг үр ашигтай, зориулалтын дагуу зөв хэмнэлттэй зарцуулж ажилласан байдалд үнэлэлт дүгнэлт өгнө.

Үзлэг, шалгалтад төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллага, Улсын нөөцийн салбарын албан хаагчид бүрэн хамрагдах юм.

Categories
гадаад мэдээ

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ огцрохоо мэдэгдлээ

Ерөнхийлөгч Пак Гын Хэ огцрохоо мэдэгдлээ зурган илэрцүүд

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ өнөөдөр ард түмнээсээ гурав дахь удаагаа уучлал хүслээ. Энэ удаад таван минутын турш ард түмэндээ хандан индэр дээрээс Ерөнхийлөгчийн суудлаасаа огцрохоо мэдэгдлээ. Тэрбээр, “Ард түмнээсээ гурав дахь удаагаа уучлал гуйж байна. Надтай холбоотой энэ хэргээр та бүхнийхээ зүрх сэтгэлийг удаан шаналгасандаа хүлцэл өчиж байна. Дахиад зуун удаа ч уучлал эрсэн ч багадна гэж бодож байна. Тэглээ ч ард түмнийхээ урам хугарсан байдлыг эргүүлэх боломжгүй юм. Тиймээс миний зүрх сэтгэл бүр их өвдөж байна. Өнгөрсөн хугацаанд ард түмнийхээ төлөө зүтгэсэн 18 жилийн замнал маань надад маш эрхэм юм. 1989 оноос хойш би улс төрд орж ирснээс хойш өнөөдрийн ерөнхийлөгчийн байр сууринд хүртлээ ард түмнийхээ төлөө бүхий хүч чадлаа дайчилж ирсэн. Нэг хором ч эргэлзэлгүй улс орноо гэсэн сэтгэлээр амьдарч ирсэн. Өдгөө өрнөөд байгаа асуудлын хувьд би эргэн тойрныхоо хүмүүсийн алдаатай үйлдлүүдийг хянаж анзаарч чадаагүйгээс боллоо. Би өнөөдөр шийдвэрээ гаргалаа. Би Ерөнхийлөгчийн суудлаасаа буухаа мэдэгдэж байна. Энэ бүх асуудлуудыг шийдэхийн тулд ийм шийдвэр гаргалаа. Нэг минутын өмнө ч гэсэн Солонгосын ард түмэн амар тайван байдалдаа эргэн ороосой гэж хүсч байна. Дахин ард түмнээсээ чин сэтгэлээсээ уучлал хүсье. Солонгосын ард түмний ирээдүйн төлөө улс төрийн замналаа ч гэсэн ингээд дуусгахыг хүсч байна. Яг одоо хэцүү шийдвэр гаргасны улмаас та бүхний асуухыг хүсч байгаа зүйлст хариулж чадахгүй нь ээ. Дараа бага багаар бүхий л зүйлд дэлгэрэнгүй хариулт өгье. Энэ байдлыг маань ойлгоосой гэж хүсч байна” гэлээ.

О.ӨНӨР

Categories
мэдээ улс-төр

Ж.Батзандан: Эрдэнэтийг шалгах ажлын хэсгийн гишүүдэд нөлөөлөх гэж оролдож байна

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Ардчилсан намын Их хурал болон “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлалтай холбоотой асуудлаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрээр “АН-ын шинэчлэлтэй холбоотой намын дүрмийн шинэчлэл, үзэл баримтлал бэлэн болсон. Миний зүгээс дэвшүүлсэн 11 санаачлагын дийлэнх нь дүрмийн төсөлд тусгагдсан. Ардчилалыг дэмждэг гишүүд дэмжигчид намын шинэчлэлтэй холбоотой мэдээллийг авахыг хүсч байгаа. Ардчилсан намыг илүү нээлттэй болгох реформ, шинэчлэл, төсөл боловсруулагдсан байгаа. Тухайлбал, бүх шатны намын даргыг нийт гишүүд дэмжигчдээс сонгох санал ажлын хэсэг дээр дэмжигдсэн. Ардчилсан нам нээлттэй, хариуцлагатай орчин үеийн нам болоход томоохон шинэчлэлүүд хийгдэж байна.

Тэгвэл энэ удаагийн дүрмийн шинэчлэлээр Ардчилсан нам хагас босоо тогтолцоотой нам болон өөрчлөгдөж байна. Дээд шатны намын дарга удирдлагууд нь доод шатны удирдлагуудаа батламжилдаг тогтолцоо руу орно. Ардчилсан намын үндсэн үзэл санаа бол хүний эрх, эрх чөлөө, нийгмийн шударга ёс, бизнес болон өмчийн эрх чөлөөг хангахад чиглэсэн байдаг. Гэхдээ бид үнэхээр баруун төвийн нам юм бол хүний эрх, эрх чөлөөтэй хамт үндэсний эрхийг хамгаалдаг тогтолцоо руу шилжих ёстой. Намын Их хурлаар бүлэглэлүүд өөрсдийнхөө сонирхолд нийцүүлж одоогийн боловсрогдсон дүрмийг өөрчлөх вий. Нийт гишүүдийн дундаас намын даргаа сонгох саналыг бүлэглэлүүд өөрчлөх санаархал байна гэх мэдээлэл ирсэн. Ирэх сард болох хурлаар бүлэглэлүүдийн санал болгосон намын даргыг сонгохгүй” хэмээн хэллээ.

Харин “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн худалдан авалтыг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийн талаар тэрбээр “ Энэ долоо хоногийн сүүлээр ажлын хэсгийн дүгнэлт гарна. Ажлын хэсгийн дүгнэлтийг иргэд, олон түмэндээ танилцуулна. Дүгнэлтэн дээрээ тулгуурлаж тогтоол шийдвэрийн төсөл гаргаж УИХ-ын чуулган руу оруулахаар төлөвлөж байгаа” гэв.

Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

– “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлалыг шалгах ажлын хэсэг урьдчилсан байдлаар ямар дүгнэлтэд хүрсэн бэ?

– Ажлын хэсэг ажлаа хийж байгаа учраас урьдчилсан дүгнэлт өгөх нь зохимжгүй гэж үзэж байгаа. Ажлын хэсгийн гишүүдэд нөлөөлөх гэж оролдож байна. Мэргэжлийн байгууллагаар мэргэжлийн ажлыг нь хийлгэмээр байна. Монголын асар их баялагийг 27 настай хүүхдэд хууль бусаар шилжүүлэхэд оролцсон бүлэглэл ажлын хэсгийн үйл ажиллагаанд дарамт учруулахгүй байхыг гуйж байна.

– АН-ын анхан шатны байгууллагууд хуралдаж чадахгүй байна. Өнгөрсөн амралтын өдөр хуралдах байсан ч чадсангүй. Энэ дээр ямар тайлбар хийх вэ?

– Намын анхан шатны байгууллагуудтай холбоотой ийм мэдээллүүд ирж байгаа. Их хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн дарга Д.Эрдэнэбатад тухай бүрт нь гомдлыг дамжуулсан. Тухайлбал, Улаанбаатар хотын зарим үүрүүд харъяалалын бус гишүүнийг Их хуралд оролцуулах төлөөлөгчөө сонгож томилосон гэх мэдээлэл ирж байгаа.

Categories
гадаад мэдээ

Хөлбөмбөгчдийг тээвэрлэж явсан онгоц осолджээ

Бразилийн зорчигч тээврийн “CP2933” дугаартай онгоц өнөөдөр орон нутгийн цагаар 5.00 цагт Колумбын Меделлин хотноо осолдсон байна.

Уг онгоцонд Бразилийн хөлбөмбөгийн баг зорчиж явсан хэмээн албаныхан уламжлав. Нийт 72 хүн онгоцонд зорчиж явжээ.

Хэвлэлийнхэн “Осолдсон онгоцонд “Chapecoense” баг зорчиж явсан” гэв.

Одоогоор ослын улмаас хэдэн хүн амиа алдсан, мөн ослын шалтгаан тодорхойгүй байна.

Categories
мэдээ улс-төр

Ц.Нямдорж: Цөөн хэдэн саналаар санал хурааж шийдвэрлэснээр олигтой хууль болж чадахгүй

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Засгийн газраас энэ оны 9 дүгээр сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн байсан ч Байнгын хорооны ажлын хэсгийн ахлагч, зарим гишүүд ажлын шаардлагын улмаас хуралдаанд оролцох боломжгүйгээс хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг маргаашийн хуралдаанаар хийхээр түр хойшлуулав.

Дараа нь Засгийн газраас 10 дугаар сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг энэ сарын 10-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлсэн юм. Иймээс хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатараар ахлуулан байгуулж ажиллуулжээ.

Байнгын хорооны ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Л.Энхболд танилцуулсан юм. Ажлын хэсэг хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх явцад гишүүдээс гаргасан саналуудыг анхаарч тусган хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй 6 саналын томьёолол, мөн дагалдах хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй нэг сл бэлтгэсэн байна.аналын томьёоло

Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Батнасан, Ц.Нямдорж, Ш.Раднаасэд нар ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт авав. Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, төрийн өндөр албан тушаалтнуудын гэр бүлийн гишүүд гадаад улсад данс эзэмшихийг хориглох нь Үндсэн хуулийн агуулгатай зөрчилдөнө гэж төсөл санаачлагч үзэж байгаа. Тэгээд ч одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар хөрөнгө орлогын мэдүүлэг гаргагч нь гэр бүлийн гишүүдийнхээ хөрөнгө орлого, дансыг мэдүүлэх зохицуулалттай. Мөн төрийн өндөр албан тушаалтан нь гэр бүлийн гишүүн, төрөл садныхаа нэр дээр данс нээсэн, хөрөнгө нуусан нь гэмт хэргийн шинжтэй гэж үзвэл Эрүүгийн хуулиар зохих ял шийтгэл хүлээлгэх боломж нээлттэй байгаа.

Манай улсад одоогоор төрийн өндөр албан тушаалтнууд гадаад улсад данс нээх, хөрөнгө эзэмших асуудал нь хуулийн ямар нэг зохицуулалтгүй байгаа тул энэ хууль батлагдсанаар тэдэнд хариуцлага хүлээлгэх эрх зүйн боломж бүрдэх юм. Өмнө нь ийм зөрчилд гаргасан улстөрчид ёс зүйн хариуцлага хүлээсэн гээд өнгөрдөг байсан бол цаашдаа хууль зөрчсөн төрийн өндөр албан тушаалтнуудын талаар Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргах, албан тушаалаас нь эгүүлэн татах, огцруулах зэргээр хуулийн хариуцлага хүлээлгэдэг болох ач холбогдолтой гэдгийг хэллээ.

Харин УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хуулийн төслийг энэ байдлаар нь цааш явуулах боломжгүй тул Засгийн газар төслөө татаж аваад дахин боловсруулж оруулж ирэх хэрэгтэй. Наад зах нь оффшор бүс гэдгийг зөв ойлгох ёстой. Оффшор бүсийн гол зарчим нь мэдээлэл гаргаж өгдөггүй, хууль хяналтын байгууллага шалгах боломжгүй байдаг явдал. Ер нь эрхийн туслалцааны талаархи гэрээгүй орнуудтай харилцан мэдээлэл авах боломжгүй тул үүнийг харгалзаж үзэх учиртай. Мөн өөрийн нэр дээр биш бол гэр бүлийн гишүүд, хамаатан садныхаа нэр дээр данстай байж болно гэсэн санаа цаана нь агуулагдаад байгааг анхаарах ёстой гэсэн байр суурьтай байгаагаа хэлэв. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан манай улсад орж ирж байгаа гадаадын хөрөнгө оруулалтын 80-аад хувь нь оффшор бүсээс орж ирдэг гэсэн баримт байдаг тул болгоомжтой хандаж гадны хөрөнгө оруулалтад муугаар нөлөөлөхгүй байхад анхаарах нь чухал гэсэн бол УИХ-ын гишүүн Ж.Батзандан хуулийн төслийг хойшлуулах, дахин бодож нягтлах гэсээр цаг алдаж болохгүй, одоо хэлэлцээд нэг тийш нь болгох нь зүйтэй, харин одоо төрийн өндөр алба хашиж буй хүмүүс гадна нуусан хөрөнгө мөнгөө оруулж ирвэл өршөөх, ил тод байдлын тухай хуульд хамруулах заалтыг төсөлд нэмж тусгахад болохгүй юмгүй гэсэн саналтай байгаагаа хэлсэн юм.

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар ажлын хэсэг гишүүдээс гаргасан саналыг төсөлд аль болохоор тусгаж чамбайруулах чиглэлээр олон талаас нь харж нухацтай хандсан. Мөн УИХ-ын Тамгын газарт захиалга өгч судалгаа хийлгэн 10 гаруй улсын туршлага, жишигтэй танилцсан. Судалгаанаас үзэхэд Европын ихэнх орнууд гадаадад данс эзэмшихтэй холбоотой асуудлыг ил тод байдлын тухай хуулиараа зохицуулсан байдаг юм байна. Тэдгээрт хамаарах албан тушаалтнуудын жагсаалт гаргаж, төрийн өндөр албан тушаалтнууд өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого, данс хөрөнгөтэй холбоотой мэдээллийг ил тод бүртгэж, мэдээлдэг байна. Иймээс ажлын хэсэг хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг 38900 төрийн албан хаагчийн тоог хумих замаар гадаадад данс эзэмшихийг хориглох албан тушаалтнуудын жагсаалтыг Хууль зүйн байнгын хороо гаргадаг байх нь зүйтэй гэж үзсэн гэдгийг хэллээ.

Ингээд хуралдаан даргалагч Байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж эхлэх үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж ажлын хэсгээс гаргасан цөөн хэдэн саналаар санал хурааж шийдвэрлэснээр олигтой хууль болж чадахгүй, зохицуулалтгүй, тодорхой бус олон асуудал цаана нь үлдчихгээд байна. Иймээс ажлын хэсгийг дахин хэд хоног ажиллуулж хэрэгжих боломжтой, олон түмний хүлээлтэд нийцсэн хууль болгоход анхаармаар байна гэсэн санал гаргасан юм. Энэ талаар ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар гишүүдийн саналыг тусгаж төслийг чамбайруулах үүднээс хэлэлцүүлгийг түр хойшлуулахад ажлын хэсэг татгалзах зүйлгүй, гол нь ямар асуудлыг хэрхэн зохицуулах шаардлагатай талаар гишүүдээс чиглэл өгөх нь зүйтэй байна гэсний дагуу УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Ж.Батзандан, О.Батнасан, Б.Дэлгэрсайхан, М.Оюунчимэг, Д.Ганболд, Ц.Мөнх-Оргил нар саналаа хэлснээр хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг 7 хоногоор хойшлуулж, энэ хугацаанд ажлын хэсэг төслийг анхны хэлэлцүүлэгт дахин бэлтгэж санал, дүгнэлтээ танилцуулахаар тогтлоо.

Categories
мэдээ нийгэм

Хулгайн гэмт хэргийг 17-35 насныхан үйлдэж байна

Хулгайн гэмт хэргийг зурган илэрцүүд

Өвөрхангай аймагт мотоциклийн хулгайн гэмт хэрэг өссөн байна. Тус аймаг дахь Цагдаагийн газарт оны эхний есөн сарын хугацаанд бүртгэгдсэн гэмт хэргийн 40 хувийг хулгайн гэмт хэрэг эзэлж байгаагаас мотоциклийн хулгайн гэмт хэрэг 11.8 хувийг нь эзэлж байна.

Хулгайн гэмт хэргийг 17-35 насны эрхэлсэн тодорхой ажилгүй этгээдүүд ашиг олох, шунахайн сэдэлтэйгээр хулгайн гэмт хэрэг үйлдэж байгаа аж. Тус аймагт оны эхний есөн сарын байдлаар өмчийн эсрэг 116 гэмт хэрэгт холбогдсон 151 этгээдүүд нь 17-35 насны эрхэлсэн тодорхой ажилгүй, өмнө нь ял шийтгэл эдэлж байсан хүмүүс байна. Ажил хөдөлмөр эрхлэх насны залуус амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хулгайлах төрлийн гэмт хэрэг үйлдэж байгаа нь тэдний нийгмийн гарал үүсэл болон ажил эрхлэлтийн байдал нөлөөлж байгааг албаныхан хэлж байна.

Харин энэ төрлийн хулгайн гэмт хэргийг илрүүлэлт 53.8 хувьтай байгаа юм. Иргэд худалдаж авсан тээврийн хэрэгслийн гаалийн бичиг, улсын дугаарыг аваагүй, хариуцлагагүй байдалтай холбоотойгоор хэргийг илрүүлэлтийг удаашруулж байгаа аж. Одоогийн байдлаар тус аймгийн цагдаагийн газрын утсанд мотоцикль хулгайд алдагдсан гэмт хэргийн дуудлага долоо хоногт дунджаар 2-3 удаа ирдэг байна.

Categories
мэдээ нийгэм

Дроныг бүртгэлжүүлж, хэрэглээг цэгцэлнэ

Иргэний нисэхийн ерөнхий газар /ИНЕГ/-аас хувь хүн, албан байгууллагын эзэмшиж буй дрон буюу зайнаас удирддаг агаарын хөлгийг бүртгэх ажлыг эхлүүллээ.

Агаарын зайн хэрэглэгчид болох агаарын тээвэрлэгчид болон бусад байгууллагуудын нэгэн адил дрон эзэмшигч хувь хүн, байгууллага нь Монгол Улсын агаарын зайн тодорхой хэсгийг дрон нисгэх үйл ажиллагаанд ашиглах тул нисэхийн аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдлыг хангах үүднээс дроныг бүртгэлжүүлж, хэрэглээг цэгцлэх шат дараалсан арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөсний эхнийх нь энэхүү бүртгэлийн ажиллагаа юм.

Бүртгэлийг хоёр үе шаттай зохион байгуулах бөгөөд эхний үе буюу 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал сайн дурын бүртгэл хийгдэх ба 2017 оноос эхлэн дрон бүртгэх ажиллагааг албажуулж, бүртгэлгүй дроныг зөвшөөрөгдөөгүй бүс, хязгаарлалттай орон зайд нисгэх тохиолдолд холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авах юм.

Дрон нь нисдэг төхөөрөмж тул хяналттай агаарын зайд ойрхон нисгэх, хүн ам шигүү суурьсан бүс эсхүл аэродромын орчимд нисгэх зэргээр нисэхийн аюулгүй ажиллагаанд янз бүрийн эрсдэл үүсгэдэг.

Дэлхий нийтэд дроныг агаараас зураг авах, аливаа байгууламжийг хянах, эсвэл тоглоом, зугаа хэлбэрээр, мөнзарим газруудад пицца хүргэлт хийх гэх мэтээр өргөнөөр ашиглаж, хэрэглээ нь өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй. Гэвч дрон нь нисдэг төхөөрөмж тул хяналттай агаарын зайд ойрхон нисгэх, хүн ам шигүү суурьсан бүс эсхүл аэродромын орчимд нисгэх зэргээр нисэхийн аюулгүй ажиллагаанд янз бүрийн эрсдэл үүсгээд байгаа юм. Олон улсад иргэний нисэхийн салбарт тулгамдаж буй энэхүү эрсдэлийг багасгах, нисэхийн аюулгүй ажиллагаанд нөлөөлөх нөлөөллийг бууруулах чиглэлээр янз бүрийн зохицуулалт хийж, хяналтын аргачлалуудыг боловсруулж байна.

Монгол Улсын агаарын орон зай дахь нисэхийн аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээсэн байгууллагын хувьд ИНЕГ ч “дрон”-ы үйл ажиллагааны зохицуулалтыг холбогдох дүрэм журамдаа тусгасан. “Дрон” буюу зайнаас удирддаг агаарын хөлгийг нисгэх үйл ажиллагааг зохицуулах Иргэнийн исэхийн 101 болон 102-р дүрэм /ИНД-101, ИНД-102/-үүдийг боловсруулж, аливаа дрон эзэмшигч хувь хүн, байгууллагын үйл ажиллагаанд хязгаарлалт хийх бус, харин нисэхийн аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдлыг хэрхэн хангах тухай тусгасан зөвлөмж, гарын авлагууд /Зөвлөмжийн цувралууд, маягтууд/-ыг бэлтгээд байна.

ИНЕГ-аас эхний ээлжинд Монгол Улсад орж ирсэн болон бүтээгдсэн дронуудыг бүртгэлжүүлэх бөгөөд цаашид дроныг эзэмшигч хувь хүн, байгууллагад зохих зөвлөмж өгөх, шаардлагатай тохиолдолд зохих зөвшөөрлийг олгох гэх мэт үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байна.