Categories
мэдээ нийгэм

Монгол бүсгүй Бүх Хятадын гоо сайханчдын тэмцээнээс хос медаль хүртлээ

Гоо сайханч монгол бүсгүй Бүх Хятадын тэмцээнд дуулиан тарилааБүх Хятадын гоо сайхны тэмцээн Бээжин хотод болж байна.

Хятадын хамгийн шилдэг 318 гоо сайханч өрсөлдөж буй тус нээлттэй тэмцээнд Монгол Улсаас эх орноо төлөөлөн оролцсон Хатанзаяа хөмсөг шивэх төрөлд мөнгө, контураар хүрэл медаль авч, дуулиан тарилаа.

Тэрээр ОХУ-ын Москва хотод болох гоо сайхны шивээсний 14 хоногийн сургалтанд суучихаад энэ сарын 30-нд эх орондоо ирнэ.

Categories
мэдээ нийгэм

Ирэх өдрүүдэд -10 хэмд хүрч хүйтэрнэ

10 хэмд хүрч хүйтэрнэ зурган илэрцүүд

11 дүгээр сарын 11-нд зарим газраар, 12-нд баруун, төв, зүүн аймгуудын зарим газраар, 13-нд төв, зүүн аймгуудын хойд хэсгээр, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно хэмээн Ус цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.

Салхи энэ сарын 11,13- нд нутгийн өмнөд хэсгээр, 12-нд зарим газраар, 14-нд баруун зүгийн нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

Categories
мэдээ спорт

Их мастерууд халз өрсөлдөнө

Шатрын дэлхийн аварга шалгаруулах халз тоглолт АНУ-ын Нью-Йорк хотод энэ сарын 11-30-ны хооронд болно. Халз тоглолтод Норвегийн их мастер, дэлхийн аварга Магнус Карлсен, ОХУ-ын их мастер Сергей Каръякин нар өрсөлдөх юм.

Тамирчид12 өргийн турш халз тоглож, 6.5 хожил авсан шатарчин дэлхийн аварга болно.

Categories
мэдээ нийгэм

Налайхын уурхайчид 15.000 төгрөгийн төлөө 30 давхар барилгатай тэнцэхүйц газрын гүнд ажиллаж байна

Налайхын уурхайн гүнээс гар аргаар нүүрс олборлож байгаа иргэдийн бодит байдал ямар байгаа талаар “Өдрийн сонин” сурвалжлан лхагва гаригийн дугаартаа хүргэсэн билээ.

Налайхын уурхайчид 110 метрийн налуугаас нүүрсээ олборлож байна. Нэг ковш нь тоннын багтаамжтай бөгөөд өдөрт 5-6 ковш нүүрс буюу гурван портер нүүрс олборлодог аж. Ихэнхдээ цооногууд арваад хүнтэй ажилладаг гэнэ. Уурхайн ухсан нүх рүү 4-5 хүн орно. Тэд 100 метр буюу 30 давхар барилгатай тэнцэхүйц гүнд каск малгайнаас өөр ямар ч хамгаалах зүйлгүй ордог байна. Хэрвээ агааржуулалтын хоолойгоо цахилгаанд залгахаа мартаж 10 минут л болох юм бол газар доорх хүмүүс бүгд амиа алдана. Цахилгаан техник татаад ашиглаад гаргадаг амны эзэд нь илүү олборлодог ч гэлээ сард цахилгааны төлбөрт 2-4 сая төгрөг тушаадаг гэнэ. Гэхдээ ихэнхдээ хувь хүмүүс уурхай эрхэлж байна. Мөн ам цооногийг иргэд өдрийн 50 мянгаар түрээслэн ажиллуулж нэг удаагийн таталтанд 4000 төгрөг машинд төлдөг байна.

Дэлгэрэнгүй сурвалжлагыг “Өдрийн сонин”-оос уншина уу.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн ослын улмаас хохирогсдын дурсгалыг хүндэтгэнэ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон НҮБ-аас “Зам тээврийн ослын улмаас хохирогсдын дурсгалыг хүндэтгэх өдөр”-ийг жил бүрийн 11 дүгээр сарын 3 дахь 7 хоногийн “Ням” гарагт дэлхий нийтээр зохион явуулдаг билээ. Манай улсын хувьд “Зам тээврийн осолд өртөж, хохирсон иргэдийн дуу хоолойг сонсох өдөр”-ийг зам тээврийн ослын хор уршгийг олон нийтэд таниулах, хохирсон иргэдийн ар гэр, тэдний дуу хоолойг олон нийтэд хүргэх зорилгоор гурав дахь жилдээ буюу энэ сарын 13-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр 17-ны өдрийн хооронд зохион явуулах юм байна.

Монгол улс дах Зам тээврийн ослын статистик үзүүлэлтээс харахад нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд 2016 оны эхний 10 сарын байдлаар 71003 зам тээврийн осол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 550 нэгж буюу 7,2 хувиар буурчээ. Үүнээс хүн амын нягтаршил, замын хөдөлгөөний төвлөрөлтэй холбоотойгоор нийслэлд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг гэмт хэрэг 799 бүртгэгдсэн байна. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг гэмт хэрэг улсын хэмжээнд 13 хувиар, нийслэлд 14.5 хувиар, орон нутагт 11.3 хувиар буурсан үзүүлэлт гарсан байна.

2016 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас 418 хүний амь нас хохирч, 1082 хүн хүнд, хөнгөн гэмтсэн. Үүнээс нас барсан хүүхэд 48 буюу нийт нас барсан хүний хоёр хувийг, гэмтсэн хүүхэд 199 буюу нийт гэмтсэн хүний 18,4 хувийг тус тус эзлэж байна. Үүнээс нийслэлийн хэмжээнд 109 хүний амь нас хохирч, 610 хүн гэмтсэн бол, орон нутагт 309 хүний амь нас хохирч, 471 хүн гэмтсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Л.Болд: Энэ хууль батлагдвал өмнөх бүх оффшорчид өршөөгдөх юм байна

УИХ-ын өнөөдрийн чуулганаар Оффшорын тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хууль санаачлагч, Хууль зүй, дотоод хэргийн сайдхариулт өглөө.

УИХ-ын гишүүн Л.Болд: Бидний гарч байгаа шийдвэр бол гадна талаас шууд реакц өгч байна. Долларын ханшин дээр төр тогтвортой байлгана гэдэг заалтыг ямар ч анхааралгүй байж байгаад л унагаачихсан. Ерөөсөө төр бол төгрөгийнхөө ханш зэрэг гол ажлууддаа анхаарахгүй юм байна гээд л Их хурлын кноп даруут 80 төгрөгөөр шууд долларын ханш өссөн байна. С.Бямбацогтын хэлж байгаагаар бол өнгөрсөн хугацаанд гарсан бүх оффшорчид өршөөгдөх юм байна. Энэ бол эргээд нийгэмд шударга ёс гэж байхгүй юм байна. Ерөөсөө ингэж болохгүй ээ. Заавал Панамын бичиг цааснаас олох биш үнэхээр буруугаа хүлээж байна гэвэл өршөөж байгаа шүү дээ. Ил гарсан 50 байгаа бол цаана нь байгаа 100 хүн буруугаа хүлээгээд ирэх хэрэгтэй. Тэгвэл ард түмэнд зөв үлгэр дуурайл болно.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Энэ хуулинд оруулж байгаа нэмэлт өөрчлөлтийг дэмжиж үг хэлж байна. Би энэ байдлыг гадаадад ямар байдгийг судлуулсан. Үүнийг Ил тодын хуулиар зохицуулалт хийдэг юм байна. Оффшортой холбоотой хуулийг шууд таслан зогсоодог юм төрт ёсны олон жилийн туршлагатай улс орнуудад байдаггүй юм байна. Монгол Улс төрийн албаар явдаг мөртлөө нийтийн албаны нэр томъёотой хууль явж байдаг. Үүнийг бас анхаармаар байна.

С.Бямбацогт:Олон оронд оффшор бүс гэж байна. Тухайлбал Британийн Виржиния арал, АНУ, Малайз, Хятадын Хонконг, Люксембург, Лихтенштэйд байдаг юм билээ. 14 тэрбум ам.долларын 15 хувь нь оффшор бүсийн улс орнуудаас Монголд орж ирсэн байгаа юм. Тухайлбал Голланд улсаас 2,4 тэрбум доллар орж иржээ. Монгол Улсад 13 мянган гаднын хөрөнгө оруулагчид үйл ажиллагаа явуулж байгаа. 920 аж ахуй нэгж нь Монгол Улсад оффшор бүсээс үйл ажиллагаа явуулж байна. Тухайлбал, Оюутолгой, МСS гэх мэт томоохон компаниуд бий. Энэ бүхнийг яах аргагүй ялгаж өгөхгүй бол хуулийн дагуу бизнес эрхэлж байгаа улсууд нь хууль зөрчиж байгаа юм шиг нийгэмд харагдах явдал байна.

Энэхүү хуулийн төслийг чуулган олонхиороо хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн учир ХЗБХ-нд шилжүүллээ. Ингээд өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв.

О.ӨНӨР

Categories
мэдээ эдийн-засаг

Доллар нэг өдрийн дотор 132 төгрөгөөр огцом өсч, төгрөг түүхэнд байгаагүйгээр үнэгүйдлээ

Ам.долларын ханш өнөөдөр өглөөний Монголбанкны нэрлэсэн ханшаар 2428 төгрөгт хүрээд байсан билээ. Тэгвэл үдээс хойш 2560 төгрөгт хүрч, нэгхэн өдрийн дотор даруй 132 төгрөгөөр өслөө. Үүнээс болж томоохон арилжааны банкууд ам.доллар зарахаа түр зогсоогоод байна.

Өнөөдөр үдээс өмнөх УИХ-ын чуулганы хуралдааны үеэр гишүүн Д.Эрдэнэбат “Энэ валютын ханш чинь өдрөөр биш цагаар өсдөг боллоо. Энийг хариуцаж байгаа хүн байна уу. Нэг ам.доллар 2500 төгрөг хүрнэ гэсэн. Өнөөдөр бараг хүрчих байлгүй. Удахгүй 3000 төгрөгтэй тэнцлээ шүү дээ. Үүнийг хариуцаж буй Монголбанк, Засгийн газар гэж байна уу? Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар валютын ханшийг буулгах үүрэг өгсөн байсан. Ганц энэ үүргээр явахгүй шүү дээ. Гол учир нь юу байна? Энэ дээр надад тайлбар өгөөч. Импортын хэрэглээ огцом өссөн гэсэн үг шүү дээ. Гадагшаа түүхий эд гарахаа больсон байна. Яг үүнийг өнөөдрийн эдийн засгийн бодит байдлаар хэлээд өгөх хүн энэ танхимд байна уу? Өөр нэг асуулт байна. Энэ долларын ханшийг хэдээр төлөвлөсөн юм бэ? Он гараад 3000 болох юм бол энэ төсвийн хүрээний мэдэгдэл чинь бүгд худлаа болно шүү дээ” гэсэн билээ.

Ийн ам.долларын ханш нэг өдрийн дотор 130 гаруй төгрөгөөр огцом өссөнийг Засгийн газрын өчигдрийн шийдвэртэй холбог тайлбарлах хүмүүс ч байна. Тодруулбал, өчигдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Сангийн сайд Б.Чойжилсүрэнд валютын хадгаламж, валютын зээлийн үйл ажиллагаанд зохицуулалт хийж, Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг өсгөх ямар боломж байгааг судалж, шаардлагатай бол холбогдох шийдвэрийн төслийг боловсруулж танилцуулахыг үүрэг болгосон. Уг үүрэг нь гадныхан богино хугацаанд ам.доллараа Монголоос татах нөхцөлийг үүсгэсэн гэж таамаглаж байна.

Э.МӨНХ

Categories
мэдээ нийгэм

Татвараа төлөөгүй жолооч ирэх 20-ны дотор төлбөрөө төлөхийг санууллаа

Нийслэлийн татварын газраас авто тээврийн хэрэгслийн татвар хураалтын хяналтын үзлэг, шалгалтыг Замын цагдаагийн албатай хамтран 2016 оны 11 дүгээр сарын 07-20-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байна. Албан татвар, төлбөрөө тогтоосон хугацаанд хууль, журмын дагуу төлөөгүй, замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийг албан татварт хамруулах зорилготой юм.

Тиймээс албан татвар, төлбөрөө төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, хуулийн этгээдүүд 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөрт багтаан татвар, төлбөрөө бүрэн төлөхийг сануулж байна.

Д/д Байршил Цагийн хуваарь
1 БГД, БЗД, СХД, СБД, ЧД, ХУД, НД, БХД, БНД-ийн татварын хэлтэс Даваа-Баасан : 08.30-17.30
Бямба, ням : Амарна
2 БГД оношилгооны төв Хөсөг трейд ХХК-ийн байранд Өдөр бүр : 08.30 – 20.30
3 СХД-ийн оношилгооны төв Өдөр бүр : 08.30 – 20.30
4 БЗД-ийн оношилгооны төв Өдөр бүр : 08.30 – 20.30
5 АХЦТөв Даваа-Баасан : 08.30-17.30
Бямба, ням : Амарна
6 АТҮТ Даваа-Баасан : 08.30-17.30
Бямба, ням : Амарна
7 АТҮТ /таван ган/ Даваа-Баасан : 08.30-17.30
Бямба, ням : Амарна
8 ТҮНТ Дүнжингарав Даваа-Баасан : 08.30-17.30
Бямба, ням : Амарна
9 ТҮНТ Мишээл төв Даваа-Баасан : 08.30-17.30
Бямба, ням : Амарна
10 ТҮНТ Драгон төв Даваа-Баасан : 08.30-17.30
Бямба, ням : Амарна
Categories
мэдээ улс-төр

Оффшорын хуулийг хэлэлцэж байна

УИХ-ын нэгдсэн чуулганаар 2017 оны Монгол Улсын төсвийн хуулийг баталсан. Дараагаар нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэж байна. Дээрх хуулийн төслийг ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт танилцуулсан юм.

Ингээд гишүүд асуулт асууж ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт хариулт өгч байна.

Categories
мэдээ нийгэм

“Хот тохижилтын газрын нэг өдөр” зураачийн нүдээр

Төрийн шагналт, Монгол Улсын Соёлын Гавъяат Зүтгэлтэн, нэрт шог зураач С.Цогтбаяр нийгмийн болж бүтэхгүй байгаа аливаа үзэгдлийг үзгийн урнаар шоглон харуулдаг нэгэн. Тэрээр зам цэвэрлэгээ, ногоон байгууламжийн ажилтнуудын хүнд хүчир хөдөлмөр, тэдэнд тохиолддог зовлон жаргал, иргэдийн ухамсар зэргийг “Хот тохижилтын газрын нэг өдөр” шог зургаараа илэрхийлжээ. Тухайлбал Аж ахуйн нэгж байгууллагууд орчны 50 метр талбайгаа цэвэрлэх үүрэгтэй ч үүргээ биелүүлдэггүй, зарим ухамсар муутай иргэд хог хаягдлаа хаа сайгүй хаяж, тарьсан цэцэг зүлэг дээгүүр гишгэлдэг гэх мэт асуудлыг хөндсөнөөс гадна хот тохижилтын ажилтнуудын хөдөлмөрийг хүндэлж, тэдэнд сайхан сэтгэлээр ханддаг хүмүүсийг ч зурагт өгүүлсэн байна. Балчир хүү цэцэрлэгч эмэгтэйд “Хотыг маань гоёж, бидэнд цэвэр агаар бэлэглэж байгаад баярлалаа” хэмээн зайрмаг бэлэглэж буйгаар зарим насанд хүрсэн хүмүүсийн ухамсар, хандлага бяцхан хүүхдийн сэтгэлгээнээс дор байгааг шоглон харуулжээ. Нийслэл хотын өнгө үзэмж, цэвэр цэмцгэр байдлын төлөө жилийн дөрвөн улирлын турш зам даган ажилладаг хот тохижилтын газрын зам цэвэрлэгээ, ногоон байгууламжийн ажилтнуудын хөдөлмөр, зүтгэлийг та бүхэн хүндэлж, хайрлаж байгаарай.