“Төрийн үйлчилгээ”, “Засгийн
газрын байруудын нэгдсэн захиргаа” гэж төрийн өмчит аж ахуйн тооцоотой
үйлдвэрийн газруудын үйл ажиллагааг тус тус зогсоож, тус хоёр үйлдвэрийн газрын
гүйцэтгэж байсан чиг үүрэг, хөрөнгө санхүү, хүний нөөцийг нийлүүлэн “Засгийн
газрын байруудын нийтлэг үйлчилгээний газар” төрийн өмчит аж ахуйн
тооцоотой үйлдвэрийн газар болгон өөрчиллөө. Мөн тус газрын дүрмийг
баталлаа.
Month: November 2016
Цагдаагийн ерөнхий газраас
согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхаарууллаа. Мөн энэ төрлийн
тохиолдол их бүртгэгдэх болсон талаар мэдээлсэн юм. Өнгөрсөн амралтын өдөр
согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бага насны хоёр хүүхэд тээвэрлэж,
улмаар осолдсон хэрэг гарчээ.
Тодруулбал, Дүнжингарав” худалдааны төвийн зүүн замд Hyundai
Sonata-6 автомашины жолооч М нь замын гэрэлтүүлгийн шон мөргөж, зорчигч хоёр
хүүхэд гэмтсэн байна. Тиймээс жолоо ч нарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн
үедээ автомашин жолоодохгүй Цагдаагийн ерөнхий газраас анхааруулсан
юм.
Нийслэлийн захирагчийн ажлын албанаас гадна зар сурталчилгааны журмыг шинэчлэн боловсруулан батлуулахаар ажиллаж байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд зорчиж буй иргэд, үйлчлүүлэгчдэд хандан зар сурталчилгаа, мэдээлэл хүргэх зорилгоор нийтийн болон хувийн эзэмшил, өмчлөлийн барилга байгууламж, газар дээр зар сурталчилгаа нийтлэх, мэдээлэл түгээх үед Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж иргэдтэй үүсэх харилцааг зохицуулахад журмын зорилго орших аж. Энэхүү журам нь Улаанбаатар хотын барилга байгууламжийн архитектур, дизайнтай уялдуулан, хотын өнгө үзэмж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлнэ
Шинэ Зеландын өмнөд арал дээр өнөө өглөө 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн улмаас цунами үүсч хоёр хүний амь үрэгдсэн байна. Цунамигаас үүссэн давалгаа нь 8 фүүтийн өндөртэй байжээ. Энэхүү үзэгдэл нь Шинэ Зеландад сүүлийн 38 жилд гарч байгаагүй аж. Энэхүү арал дээр амьдарч байсан иргэдийн ихэнх нь гэртээ байхад газар хөдлөлт болсон байна.
О.ӨНӨР
Сүүлийн өдрүүдэд цас үргэлжлэн орж, “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ амралтын өдрүүдэд шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.
Тухайлбал энэ сарын 12-ны өдөр Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Моносын уулзвараас 22-н товчоо, Зуслангийн чиглэлийн зам, Нарангийн төвлөрсөн хогийн цэгийн өгсүүр зам, Нарны зам, Нарны гүүр, Сансрын тунель, нүхэн гарцууд, Сөүл, Цэрэндорж, Зориг, Юнеско, Намьянжү, Чагдаржав, Олимп, Их монгол, Нисэх, Богд уулын арын зам, Дунд гол, Гэндэн, Ганди, Цайз, Ботаник, Цагдаагийн академи, Хувьсгалчид, Баянхошуу, Толгойт, Таван шар, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Энэбиш, Өргөө, Ард Аюуш, Чингүнжав, Гурвалжингийн гүүр, Энхтайваны гүүр, Нэгдүгээр хорооллын арын зам, Бэлх, Сэлх, Чингэлтэйн өргөн чөлөө, Дэнжийн 1000-н зам, 32-н тойрог, Яармаг, Яармагийн гүүр, Зайсан, Засгийн газрын ордоны хоёр тал, Хүнсний 4-р дэлгүүр, Их Тойруугийн замуудад 12 машин, 355 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажилллаж, нийт 85тн бодис цацсан байна.
Явган хүний аюулгүй байдлыг хангах үүднээс цас орсон даруйд явган хүний замыг цас үлээгч болон шүүрээр цэвэрлэж байна. Сүхбаатарын талбайн цасыг цэвэрлэхэд 25 хүн, 11 машин ажиллаж, 30 рейсээр 120тонн цас цэвэрлэж ажиллалаа
Өнөөдөр Билгийн тооллын шинийн 15 буюу бүтэн сартай сайн өдөр. Энэ өдөр сүүлийн 68 жилд тохиож байгаагүй том тэргэл сар гарна.Энэ талаар сансар судлалын НАСА агентлагийн эрдэмтэд мэдээлснийг хүргэж байсан билээ. Дахин сануулахад энэхүү сар нь ердийнхөөсөө 14 хувь том, 30 хувь илүү тод харагдах гэнэ. Мөн орбитын тойргоороо дэлхийд хамгийн ойртож ирэх аж. Энэхүү сар нь монголд 19 цаг 40 минут орчимд илүү тод харагдах бөгөөд 21 цаг 52 минутад сар тэргэл болж ирэх юм байна. Гэвч энгийн хүний нүдэнд байдаг л сар шиг харагдах гэнэ. Харин малчид ердийн дурангаараа харж болох бөгөөд сарны тогоог ч харж болох гэнэ. Дахин ийм том сар 2034 онд л гарах аж. Тиймээс амжиж сарыг хараарай гэж зөвлөе.
О.ӨНӨР
УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдахгүй. Учир нь намын үндсэн дүрмийн шинэчлэлийн талаарх хэлэлцүүлгийг орон нутагт зохион байгуулж байгаа аж. Үүнтэй холбогдуулж гишүүд томилолттой яваа юм байна. Энэ сарын 16-наас ирэх сарын 6-ныг хүртэлх хугацаанд намын Үндсэн дүрмийн төслийг улс орон даяар намын гишүүд дэмжигчдээр хэлэлцүүлж байгаа юм. Ардчилсан намын үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг ирэх сарын 6-нд хуралдах намын Их хурлаар батлах тул ийн хэлэлцүүлэг өрнүүлж байгаа аж.
Үргэлжлэн орсон цасны улмаар халтиргаа, гулгаа ихэссэн. Улмаар явганаас халтирч хөл, гараа хугалсан хүний тоо сүүлийн нэг хоногт 100-д хүрчээ. Ялангуяа, ахмад насны хүмүүс гадаа гудамжинд халтирч унаснаас болж, хөл гар нь их хугарсан байна. Тиймээс гадуур гарахдаа, тун болгоомжтой явахыг ГССҮТ-ийн эмнэлгээс иргэддээ анхааруулж байна.
Мөн өчигдрийн 22 цагийн байдлаар нийтдээ 300 орчим авто ослын дуудлага иржээ. Түүнээс 20 орчим зам хөндлөн гарсан зорчигчийг дайрсан бол, үлдсэн нь гулгаанаас үүсэлтэй автын осол байв. Их цас орсон нь, хот, дүүргийн ажил хэр байгааг шалгаад авлаа. Тэд эхний ахиухан цаснаар шалгалтандаа бүдэрлээ. Уул нь, хот нийслэл, хотын иргэдийн аюулгүй, тайван зорчих асуудлыг хариуцдаг. Тэд албан байгууллагуудыг ч захирдаг журамтай. Албан байгууллага бүр, өмнөх явган хүний талбайгаа цэвэрлэх үүрэгтэй.
Зам тээврийн сайдын тушаалаар хот хоорондын болон олон улсын автозамын хөдөлгөөнийг өнөөдөр 10:00 цагт нээсэн юм. Замын хөдөлгөөнийг нээснээр орон нутгаас хот руу орох чиглэлийн замын ачаалал ихэссэн байна. Хот руу чиглэн ирж буй иргэдийн дийлэнх нь энэ сарын 12-ноос 13-нд зам хаахаас өмнө нийслэлээс орон нутгийг зорьсон иргэд байгаа аж.
Авлигатай тэмцэх газар 2016 оны 11 дүгээр сарын 7-11-ний өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 13 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 35 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 1 гомдолд эрүүгийн хэрэг үүсгэж, 9 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 3 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүллээ. Ажиллагаанд 22 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.
Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 63 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 1 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, 1 хэргийг түдгэлзүүлэх, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж, одоогоор 60 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Шинээр 1 хэрэгт эрүү үүсгэн шалгаж эхэллээ.