Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ

Чуулганы нэгдсэн хуралдаан 2016 оны 11 сар зурган илэрцүүдУИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар дараахи асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:

НЭГ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

10.00 цагаас:

  • Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнийг томилох тухай;
  • Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай;
  • Элчин сайд нарыг эгүүлэн татах, тохоон томилох тухай;

ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 12.30 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Хүний эрхийн үндэсний комиссын даргыг томилох, чөлөөлөх тухай.

ГУРАВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

15.00 цагаас:

  • Хүний эрхийн үндэсний комиссын даргыг томилох, чөлөөлөх тухай;
  • Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар нарын 9 гишүүн 2016.11.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
  • “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2016.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • “Хог хаягдлын тухай /шинэчилсэн найруулга/ хууль болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • Монгол Улс байнга төвийг сахих тухай хуулийн төсөл болон төсөлтэй холбогдуулан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.10.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Монгол Улсын иргэний харьяаллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: “Ургац хураалтын дүн мэдээ, мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар”.
Categories
их-уншсан туслах-ангилал

Бид нэг юм үзнэ

Нэг. “Манай эрин” тӨгсЧ байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр нөхөр Дональд Трамп сонгогдож байгаа бололтой юм. “Сонгогдож л байг уу, дарга аа…” гэлээ гэгчээр нэгэнт л сонгогдсоноос хойш сонгогдолгүй л яахав.

Ер нь Трамптай, Трампгүй дэлхий ертөнц нэг юмны босгон дээр ирээд байна. Филиппиний Ерөнхийлөгчийн “хар тамхины дайн”-аас эхлээд хашир догь үндэстэн болох Английн ард олны “бриксит” шийдэл хүртэлх улс төрийн тайз нэг юм хэлсээр байгаа юм.

Дэлхийн эталон үндэстэн Английн Гадаад хэргийн сайд Борис Жонсоноос эхлээд Эрдоган, Дэниель Ортега, Дутерте, Раздак, Орбан, Лукашенко, Мадуро, Ассад…гээд ер бусын лидерүүдээр дэлхий дүүрсэн.

Манай хэдэд улс нь жижигдээд байгаагаас биш бидэнд өөрийн Каддафи, Ортега, Мадуро захаас авам.

Энэ бүхэн юу хэлээд байна вэ гэхээр, ийм юм: Хүн төрөлхтний мангар болсон, эсвэл сонгох чадвараа алдсан гэсэн үг бол биш. Зүгээр л нэгэн үеийн үнэт зүйл үеэ өнгөрөөж, сайн байсан юм сайнаараа байхаа больж эхэлсний илрэл юм.

Үнэн хэрэгтээ ХХ зуунд хүн төрөхтөний хамжин дэмжин тогтоосон олон улсын дэг ёс, үнэт зүйлс үеэ өнгөрөөж байна гэсэн үг.

Дэлхийн нэгдүгээр дайнаар бие биеэ баахан хядсан хүн төрөлхтөн Лиги Наций буюу одоогийн НҮБ маягийн зүйл байгуулж нийтийг хамарсан дэг тогтоох гэж оролдсон боловч олигтой амжилт олсонгүй.

Харин дэлхийн хоёрдугаар дайны дараагаар НҮБ байгуулагдсан нь амжилт олжээ. Хэдийгээр АНУ тэргүүтэй капиталистууд, ЗХУ тэргүүтэй коммунистууд тэнд цусаа гартал үзэж тарж байсан боловч бүгдээрээ НҮБ-ынхаа үнэ цэнийг ухаарч хүндэлж байсан юм. Чухам энэ хүндлэл дундуур манай эх орон БНМАУ олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, 1961 онд НҮБ-д элсэж тугаа мандуулж байв. Тэр үед шинээр “Улс болох”, эсвэл “Нэг улс нөгөөгөө эзлэн алга болгох” асуудал чухам энэ байгууллагын шийдвэрээс хамаарч байлаа. Харин өнөөдөр Украины эргэн тойрны асуудал болон Крымыг Орост нэгтгэсэн, Донецкийн “бүгд найрамдах улс” бий болсон жишээг харахад “улс болох” асуудал НҮБ-д улам бүр падлийгүй болж байна.

Ерөөсөө НҮБ байтугай хэн ч хүлээн зөвшөөрөөгүй Исламын улс бодитой оршин тогтнож байгаа нь үүний нэг жишээ. Исламын улс газрын зураг байхгүйгээр бодитойгоор оршин тогтнох болсон нь ерөөсөө “димаркаци хил хязгаартай улс орон” гэдэг ойлголтыг ч өөрөөр харахад хүргэж байна.

Ардчиллын өлгий гэгдэх АНУ-д цуутай популист Трамп Ерөнхийлөгч болон гарч ирснээр Америкт социализм байгуулаад эхлэхгүй нь лавтай ч “хүн төрөлхтний ХХ зууны үнэт зүйл” үеэ өнгөрөөсний хамгийн тод жишээг харуулж байгаа бололтой.

Сайн сайхан зүйлс дуусч байгаа хэрэг биш харин сайн сайхны тухай бидний хэмжүүр хуучирч байгаа гэсэн үг байх. Өөрөөр хэлбэл, ХХ зууны дундуур бүрэлдэн тогтсон дэлхийн шинэ дэг ёсны “Манай эрин” ийнхүү өндөрлөж байна.

Хоёр. СоциализмынмӨхӨл нь шинэ дэг Ёсны тӨгсгӨл болов

Үнэн хэрэгтээ “Манай эрин”-ий мөхөл 1990-ээд оноос эхтэй. Капитализмтай эсрэгцэн зогсож байсан социалист систем нуран унаснаар хүний хөгжлийн нэгэн эрин үндсэндээ дууссан байна. Капитализмын үнэт зүйлсийг улам улам тодруулж байсан коммунизм нуран унаснаар барууны ардчиллыг харьцуулах, хайрлан ариглах үзэл санаа өөрөө хямралд орсон бололтой. Зөвлөлтөөр тэргүүлсэн социалист лагерийн орыг хэн ч авсангүй. Дэлхий даяараа “сайхан ардчилсан”, “муухан ардчилсан”, “бараг ардчилсан”, “ардчилсан ч юм шиг” орнуудын нийлбэр боллоо.

Ардчиллын дутууг гүйцээх, хоцрогдсон зарим улс үндэстэнд зэр зэвсгийн хүчээр ардчилал бэлэглэх оролдлогууд сайхан бүтэлгүйтсэний жишээ нь Ирак, Ливи, Сири болж үлдлээ.

Түүнчлэн, олон нам оролцсон сонгууль явуулаад явуулаад Путин л засагладаг Орос ба ардчилсан чөлөөт сонгууль явуулдаггүй боловч 5-10 жилийн хугацаанд удирдлагаа бүрэн сольдог Хятад хоёрын хэн нь ардчилсан болохыг бурхан л мэдэх байх.

Хуучин “социалист бүх улс нэгдээд ЗХУ тэргүүтэй нэг улс болно” гэж үзээд “ойртон нягтрах бодит зүй тогтол” хэмээн томьёолж Монгол хийгээд Зүүн Европыг хамарсан хөтөлбөр хэрэгжүүлж байсан ч бүтээгүй юм. Гэтэл Соц.систем унасны дараа Европын капиталист орнууд “Европын холбоо” болон нэгдэх гэж үзсэн боловч хүний жаргал хүнд наалдаагүй юм болохыг харуулаад тарах дээр тулж байна.

Хүн төрөлхтөн дэлхий ертөнцийн хүн ард ёс суртахууны үнэт зүйлсээрээ жигдрээгүй цагт эдийн засаг улс төрийн бүтцээрээ жигдрэх ямар ч боломжгүй юм байна гэсэн дүгнэлт л бидэнд үлдлээ.Оросын холбооны улс хуучин Зөвлөлтийн дүрийг өөртөө авах гэж оролдсон боловч бүтэл муутай байна. Учир нь оросууд маань Америктай л харилцах шинэ арга хайж байгаагаас биш социализм байгуулах гээгүй болохоор энэ бүтэх ч үгүй.

Иймээс дэлхийн хоёрдугаар дайны дараа тогтсон дэлхийн дэг ёс нь ЗХУ тарсны дараагаар сөрөг намгүй атлаа дотроо түмэн фракцид хуваагдсан, нэгдсэн шийдвэр гаргах чадваргүй Засгийн газар шиг болсон хэрэг. Яг л 1996-2000 оны Монголын Засгийн газар гэсэн үг.

Ийнхүү ХХ зууны дэлхийн улс төрийн шинэ дэг ёсны нэгэн багана болсон социализм нурснаар шинэ дэг ёс өөрөө нурж эхэлсэн нь одоо ч үргэлжилж байна. Социализм нурсан нь муухай юм биш, яг түүн шиг нэг үеийн дэг ёс үеэ өнгөрөөж байгаа нь ч муухай юм биш билээ. “Манай эрин” сайхан байсан нь дараагийн эрин муухай байхын баталгаа биш юм.

Гурав. Үл жигдрэхертӨнц

Буддын сургаалд нэг ийм санаа байдаг юм: Шинэ үнэт зүйлийг ухааран төсөөлөхөд хуучин үнэт зүйлс садаа болдог, ийм учраас гэгээрэлд хүрэхийн сайхныг чамд төсөөлүүлэхэд хэцүү, санаа саванд чинь багтахгүй ээ гэж.

Бид нэг юм үзэх нь үзнэ. Муухай юм гэж бодохгүй байна. Бидний нэгэн үеийн үнэт зүйлсийн хугацаа дуусч байх шиг байна. Энэ нь үнэт зүйлгүй болно гэсэн үг биш, харин цоо шинэ, төсөөлөгдөөгүй явсан шинэ үнэт зүйлсээ бүтээнэ гэсэн үг.

Амьдрал угаасаа сайн тийшээ чиглэгдсэн аугаа хувьсал бөлгөө. Тийм ч учраас дэлхийн нэгдүгээр дайны эрэлхэг цэрэг Швейк “Юм яаж ч муудсан сайжрах тийшээ явдаг” гэж захисан билээ.

Эмээ маань миний багад ярьдаг байсан зүйл санаанд байна: Жаал хөвүүний бяцхан оюуны савны хэмжээнд тааруулан хорвоогийн байдлыг тайлбарлан хэлэхдээ “Дэлхий дээрх чүдэнзний бүх хайрцаг ижил болохын цагт хорвоо тэгшрэх юм гэнэ лээ” гэдэгсэн. Хэдийгээр чүдэнзний хайрцаг гарснаас хойших афоризм гэдэг нь тодорхой ч дорнын гүн ухааны улбаа шингээстэй хэллэг бололтой. Дэлхийн бүх чүдэнзний хайрцаг хэзээ ч нэг загварт орохгүйн адил ертөнц үргэлж шинэ шинэ утга агуулга, үнэт зүйлсээр баяжиж, өмнөхөөсөө ялгарч явах болно, хэзээ ч нэгэн хэвийн царцанги байдалд орохгүй.

Монголчуудын хөх мөх толбо молбод би итгэдэггүй. Гэхдээ Буддын гүн ухаанаар амьсгалсан нүүдэлчид байсан гэдэгт эргэлздэггүй юм.

Бид нэг юманд тулж байна. Тулна гэдэг бол зам дууссаны дохио. Нэг зам дуусахаас нааш нөгөө зам эхэлдэггүй. Харин юм дуусах муухай гэж бодож байгаа хүн удахгүй эхлэх зүйлийн сайхныг төсөөлж чаддаггүй.

Б.ЦЭНДДОО

Categories
мэдээ цаг-үе

Хан-Уул дүүргийн 115 дугаар сургуульд хичээл хаялт болсонгүй

Хан-Уул дүүргийн 115 дугаар сургуулийн сурагчид болон эцэг эхчүүд 11:00,13:00,15:00 цагуудаас 10 минутын жагсаал зохион байгуулна, хичээл хаяна гэсэн мэдээлэл өчигдөр зарим хэвлэлээр гарсан. Тус сургуулийн гуравдугаар давхарт кеймбриджийн сургалттай “Монгол Тэмүүлэл” ахлах сургууль үйл ажиллагаа явуулдгаас болоод анги танхим нь хүрэлцдэггүй гэнэ. Тиймдээ ч тус сургууль гурван ээлжээр хичээллэдэг аж. Үүнээс болоод сурагчид дугуйлан секцэнд хамрагдаж чадахгүйд хүрлээ, оройн цагаар хичээллэхэд хүүхдүүдийн суралцах чадварт сөргөөр нөлөөлж байна хэмээн 115 дугаар сургуулийн эцэг эхчүүд нэлээд гомдолтой байгаа юм байна. Мөн тэд кеймбриджийн сургалттай “Монгол Тэмүүлэл” ахлах сургуулийг өндөр төлбөртэй хувийн сургууль гэж ойлгож, зарим хэвлэлд буруу, ташаа мэдээлэл өгчээ. Ингээд бухимдсан эцэг эхчүүд жагсаал зохион байгуулна, хичээл хаялт зарлана гэх мэдээлэл тараасан байна. Дээрх асуудлыг сурвалжлахаар өчигдөр 115 дугаар сургуулийг зорилоо. Биднийг очиход 13:00 цаг болж байсан бөгөөд ямар ч жагсаал цуглаан, хичээл хаялт болоогүй байв. Харин өглөө хичээллэсэн хүүхдүүд хичээлээ тарж, дараагийн ээлжний сурагчид хичээлдээ ирцгээж байгаа харагдлаа. Гэхдээ хичээл завсарлагааны үеэр нь энэ сургуулийн коридороор явахад автобусанд орчихсон ч юм шиг олон хүүхэдтэй, бусад сургуулийг бодвол жижгэвтэр талбайтай сургууль болох нь анзаарагдаж байлаа.

115 дугаар сургуулийн сурагчид

Нэгдүгээр давхарт ажиллаж байсан жижүүр багшаас жагсаал хийх юу болсон, эцэг эхчүүдийн төлөөлөл ирсэн эсэхийг лавлахад “Зарим нэг хүмүүс худлаа мэдээлэл тараасан байж магадгүй. Жагсаал болохгүй, сургуулийн үйл ажиллагаа, эцэг эхчүүдийн бухимдалтай байгаа асуудал зэрэг бусад мэдээллийг бага ангийн сургалтын менежерээс тодруулаарай” гэв.

Ингээд 115 дугаар сургуулийн бага ангийн сургалтын менежер Н.Оюунчимэгээс дараахь зүйлсийг тодрууллаа.


-Танай сургууль дээр өнөөдөр жагсаал зохион байгуулна, хичээл хаялт болно гэж байсан юу болсон бэ?

-Манай сургуулийн зүгээс ийм мэдээлэл тараагаагүй. Жагсаал, цуглаан, хичээл хаялт болохгүй шүү дээ. Өмнө нь хоёр ээлжээр хичээллэдэг байсан боловч хүүхдүүдийн тоо нэмэгдсэнтэй холбоотой сүүлийн хоёр жилд гурван ээлжээр хичээллэж байгаа.Үүнд эцэг, эхчүүдийн төлөөлөл бухимдаж, дээд давхарт байгаа Кембрижийн сургалттай сургуулийг гаргах саналтай байгаагаа илэрхийлээд байна. Гэхдээ зарим эцэг, эхчүүд энэ “Монгол Тэмүүлэл” сургуулийг хувийн сургууль гэж ойлгоод, буруу мэдээлэл тараасан тохиолдол ч бий. Тиймээс өнөөдөр эцэг эхчүүд нэг ойлголттой болох гэж өөрсдөө сургууль дээр цуглаад хуралдана гэж байгаа юм байна. Тэд өмнө нь хичээл хаялт зарлаад, хүүхдүүдээ сургуульд явуулахгүй байя гэж хүртэл ярьцгаасан байна лээ. Сургуулийн удирдлагуудын зүгээс эцэг, эхчүүддээ үнэн зөвийг тайлбарлана. Манай хоёр сургууль чинь хоёулаа л төрийн өмчийн сургууль. Тэгэхээр Кембрижийн сургуулийн шинэ байр хэзээ ашиглалтад орох, эднийх хэзээ нүүх зэргийг БСШУЯ хариуцаж, шийдэх юм шүү дээ. Адилхан л сургууль учраас манай хоёр сургуулийн дунд бол үл ойлголцсон, бие биенээ буруутгасан зүйл огт байхгүй.

115 дугаар сургуулийн сурагчид

-“Монгол Тэмүүлэл” сургууль хэзээ шинэ байрандаа орох эсэх талаар салбарын яамнаас асууж, сурагласан уу?

-Энэ хичээлийн жилийн хоёрдугаар улирлаас “Монгол Тэмүүлэл” сургуулийн шинэ байрыг Сонгинохайрхан дүүргийн Цамбагаравт барьж байгаа, удахгүй ашиглалтад орно гэж байсан. Сүүлд албан бичиг явуулж асуухад бидэнд хариу өгсөнгүй. Бид эцэг, эхчүүддээ тайлбарлахдаа хоёрдугаар улирлаас эхлэн хоёр ээлж болно гээд хэлчихсэн байсан юм. Гэтэл “Монгол Тэмүүлэл”-ийн шинэ байр энэ ондоо ашиглалтад орохгүй юм шиг байна гээд эцэг эхчүүд бухимдаад, хичээл хаялт хүртэл зарлана гэж ярьцгаажээ.

-Гурван ээлжээр хичээллэхээр хамгийн сүүлийн ээлж хэдэн цагт тарж байна?

-Бага ангийн хувьд 1200-гаад сурагчтай. Нийт есөн бүлэг гуравдугаар ээлжинд хичээллэж байгаа. Хуваарийн дагуу өглөө 08:00 цагаас эхний ээлж хичээллээд, 11:00 цагаас тарж, өдрийн ээлж 11:30-аас 15:00 цаг хүртэл хичээллэдэг. Харин оройны ээлжийн хичээл 15:30-аас ороод 19:30 цагт тардаг юм. Сүүлийн хоёр жилд сурагчдын тоо эрс нэмэгдсэн. Учир нь манай сургуулийн ойролцоо буюу Хан-Уул дүүргийн “Оргил” рашаан сувиллын ойр орчимд сүүлийн жилүүдэд олон орон сууцны хороолол баригдсантай холбоотой юм. Гэхдээ сургуулийнхаа зүгээс авах бүх арга хэмжээг авсан. Тухайлбал, секц дугуйлан хичээллүүлэхээ больж, урлаг заалаа голоор нь хоёр хувааж, тасалгаа хийгээд, хоёр анги хичээллүүлж байна. Мөн дуу хөгжмийн тэнхимд ч ангиуд хичээллэж байна.

-Эцэг, эхчүүд жагсаал хийнэ, хичээл хаяна гэж бухимдаж байгаа юм байна. Ингэтлээ бухимдах яг ямар шалтгаан байна. Одоо үүсээд байгаа хамгийн хүндрэлтэй зүйл юү вэ?

-Ямар ч байсан сургалтын үйл ажиллагаа тасалдахгүй хэвийн явж байна. Хамгийн хэцүү нь хоёрдугаар ангийн хүүхдүүд 15:30 цагаас хичээллэж байгаа юм. Бага насны хүүхдүүд амрах цагаар хичээллэхээр идэвх нь суларч, нойр нь хүрнэ. Ер нь 18:00 цагаас хойш хүүхдийн тархи зааж байгаа хичээлийг хүлээж авахад хүндрэлтэй байдаг. Энэ хавьд түгжрэл их, хүүхдүүд халтиргаа гулгаа, зам тээврийн осолд өртөх магадлалтай. Мөн эцэг, эхчүүд дугуйлан, секцээ хичээллүүлж өгөөч. Бид хүүхдүүдээ хөгжүүлмээр байна гэх шаардлага тавиад байна.

-Яг хэддүгээр ангиуд оройны ээлжинд хичээллэж байна?

-Хоёр, тавдугаар ангийнхан оройн ээлжинд хичээллэж байгаа. Хоёрдугаар ангийн эцэг, эхчүүд их бухимдаж байна.

-Ахлах ангиудаа орой хичээллүүлж болдоггүй юм уу?

-Ахлах ангийн хүүхдүүдийг ээж, аав нь ирж авдаггүй учраас бусдад дээрэмдүүлэх, гэмт хэрэгт өртөх эрсдэлтэй. Харин бага ангийн хүүхдүүдийг ээж, аав нь ирж авдаг болохоор харьцангуй гайгүй байдаг юм.

-“Монгол Тэмүүлэл” сургуулийг нэг, хоёр анги илүү гаргаж өгөөч гэвэл боломжгүй юу?

-Боломжгүй юм билээ. Эднийх ОУ-ын хөтөлбөр хэрэгжүүлдэг учраас нэг хүүхдэд ногдох талбай хүртэл стандартын дагуу байх ёстой гэж ярилаа.

“Монгол Тэмүүлэл” ахлах сургуулийн сурагчид

Харин “Монгол Тэмүүлэл” лаборатори сургуулийн захирал ярихдаа “115 дугаар сургуулийн зарим эцэг, эхчүүд бухимдаж байх шиг байна. Ер нь бол ганцхан энэ сургууль гурван ээлжээр хичээллээд байгаа юм биш шүү дээ. Манайх ямар нэгэн хувийн сургууль биш. Олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг, ихэнх хичээлээ англи хэлээр ордог, хос сургалттай, олон цагаар хичээллэх, гадаад хэлийг гүнзгийрүүлэн судлах шаардлагатай байдаг. Тиймээс нэг ээлжээр хичээллэдэг. БСШУС-ын яамны харьяа, ОУ-ын Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг гурван сургууль байдгийн нэг нь манайх. 115 дугаар сургуультай адилхан төрийн эзэмшлийн, үнэ төлбөргүй сургууль. Гэхдээ шилдэг сурагчдыг сонгон шалгаруулж авдаг ахлах сургуулийн статустай юм. Сургуулийн байрны асуудлыг бид шийдэхгүй, БСШУС-ын яам мэдэх асуудал шүү дээ. Ямар ч байсан сургуулийн шинэ байр баригдаж байгаа. Гэхдээ манайх 115 дугаар сургуулийн ихэнх анги танхимыг эзлээд байгаа зүйл байхгүй, манайх ч мөн анги танхим хүрэлцэхгүй асуудалтай л байна гэлээ.

Тиймээс дээх сургуулиудын асуудалтай холбогдуулан БСШУСЯ-аас зарим зүйлийг тодруулахад “Зарим хэвлэлээр 115 дугаар сургууль хичээл хаялт зарлана гэх мэдээлэл гарсан байна лээ. Үүнтэй холбогдуулаад манайх хуралдаж байна. Одоохондоо яг ингэж шийднэ гэсэн хариу хэлэх боломжгүй байна. Дээрх хоёр сургуульд анги танхимын хүрэлцээ муу байгааг бид ойлгож байгаа” гэв.

Хан-Уул дүүргийн 115 дугаар сургуулийн анги танхим хүрэлцээгүй байгаагаас болоод эцэг, эхчүүд нэлээд бухимдаж, дээрх мэдээллүүдийг гаргаад буй юм байна. Гэхдээ “Монгол Тэмүүлэл” болон 115 дугаар сургуулийн удирдлагууд болон сурагчдын дунд үл ойлголцох зүйл байхгүй аж. Харин оройн цагаар хичээллэдэг хүүхдүүд өглөө эсвэл өдөр хичээллэдэг болохыг хүсч, эцэг эхчүүд нь ч асуудал тавиад байгаа нь энэ аж.

Энэ үеэр 115 дугаар сургуулийн хоёрдугаар ангийн сурагчаас зарим зүйлийг тодруулахад “Өглөө хичээллэхэд эрт босох нь жаахан хэцүү байдаг. Гэхдээ өдөр хичээллэвэл гоё. Одоо болохоор манай анги орой хичээллэж байгаа. Хичээл тарахад гадаа их хүйтэн, харанхуй болчихсон байдаг. Ээж хэтэрхий орой хичээллэж байна гээд багшид хэлж байсан. Хичээл тарахын үед нойр хүрээд байдаг” гэж ярилаа. Ингээд тус сургуулийн эцэг эхчүүд үдээс хойш багш, ажилчидтай нийлээд хамтдаа нэлээд асуудлыг ярьж, хуралдсан байна. Хурлынх нь дараа эцэг, эхчүүдийн төлөөлөл болох Наранбаатараас ямар асуудал ярилцсан талаар асуухад “Бид эхний ээлжинд сургуулийн энэ асуудлыг нэг их сүр болгохгүй байхаар шийдсэн. Багш, эрхлэгчидтэй сайн ярилцлаа. Мөн жагсаал хийх, хичээл хаях асуудлаа хойшлуулсан. Цаашид асуудал шийдэгдэхгүй бол хандах ёстой газар нь хандаж, хэвлэлийнхэнд мэдээлэл өгнө. Одоохондоо яаж шаардлага тавих, ямар алхам хийх хэрэгтэй зэргийг хуульч, мэргэжлийн хүмүүсээс асууж, зөвлөгөө авч байна” гэсэн юм.

Н.ГАНЧИМЭГ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ спорт

Г.Отгонцэцэг Казахстаны хошой аварга боллоо

Казахстан улсын жүдо бөхийн УАШТ Кизилорда хотод боллоо. Тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд олимпийн хүрэл медальт, Азийн аварга, Казахстан улсын спортын гавьяат тамирчин Г.Отгонцэцэг түрүүлж, алтан медалийн эзэн боллоо. Ингэснээр Г.Отгонцэцэг Казахстан улсын хошой аварга болов.

Тэрбээр Токиогийн их дуулгад оролцохоор бэлтгэлээ базааж буй аж.


Categories
мэдээ нийгэм

Далай ламын монгол дахь айлчлалын тухай мэдээлэл хийнэ

Өнөөдөр болох үйл явдлууд зурган илэрцүүдӨнөөдөр болох үйл явдлууд


09:00 цагт
: ШӨХТГ “Өрсөлдөөний хуулийн өөрчлөлтийн ерөнхий чиглэл” сэдэвт сургалт Корпорэйт зочид буудлын хурлын танхимд болно.

09:00 цагт: Олон Улсын Оюутны эрхийн өдөр Монголын оюутны холбоо, “Отгонбаяр сан” хамтран “Хөгжилд-Оюутан миний оролцоо” сэдэвт 1000 оюутны чуулга уулзалт зохион байгуулах гэж байна.

09:00 цагт: BLUESKY зочид буудлын Даймонд танхимд Швейцарийн хөгжлийн агентлаг, ХХААХҮЯ-тай хамтран “Малын гаралтай бүтээгдэхүүний экспортыг хэрхэн нэмэгдүүлэх вэ” Үндэсний зөвлөгөөнийг энэ сарын 17-18-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

09:00 цагт: Шангри Ла зочид буудалд Тогтвортой хөгжлийн үндэсний форум 2016″ болно. Форумд 21 аймгийн хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн дарга нар оролцоно. Мөн ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд болон НҮБ-аас төлөөлөгч оролцож илтгэл тавина.

11:00 цагт: Хэвлэлийн Хүрээлэнд Далай ламын Монгол дахь айлчлалын тухай Монголын Бурхан Шашины шинэ төвөөс мэдээлэл хийнэ.

11:00 цагт: Замын цагдаагийн газрын гадаа талбай дээр “Зам тээврийн ослын улмаас амь нас, эрүүл мэнд нь хохирсон иргэд”-ийн дуу хоолойг олон нийтэд хүргэх хэвлэлийн хурал болно.

11:00 цагт: Ардчилсан нам болон УИХ дахь АН-ын бүлгээс өчигдөр болсон АН-ын ҮЗХ-аас гарсан шийдвэр болон бусад мэдээллийн талаар хэвлэлийн бага хурал зарлалаа. Хаана: А танхимд

11:00 цагт: Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир, спортын газар Спортын төв ордны хурлын танхимд хэвлэлийн хурал хийнэ.

11.40 цагт: МҮХАҮТ-ын Их танхимд Сүү цагаан идээ үйлдвэрлэгчдийн улсын анхдугаар зөвлөгөөн болно.

Өнөөдөр оюутны эрхийг хамгаалах дэлхийн өдөр тохиож байна.Өнөөдөр болох үйл явдлууд


09:00 цагт
: ШӨХТГ “Өрсөлдөөний хуулийн өөрчлөлтийн ерөнхий чиглэл” сэдэвт сургалт Корпорэйт зочид буудлын хурлын танхимд болно.

09:00 цагт: Олон Улсын Оюутны эрхийн өдөр Монголын оюутны холбоо, “Отгонбаяр сан” хамтран “Хөгжилд-Оюутан миний оролцоо” сэдэвт 1000 оюутны чуулга уулзалт зохион байгуулах гэж байна.

09:00 цагт: BLUESKY зочид буудлын Даймонд танхимд Швейцарийн хөгжлийн агентлаг, ХХААХҮЯ-тай хамтран “Малын гаралтай бүтээгдэхүүний экспортыг хэрхэн нэмэгдүүлэх вэ” Үндэсний зөвлөгөөнийг энэ сарын 17-18-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

09:00 цагт: Шангри Ла зочид буудалд Тогтвортой хөгжлийн үндэсний форум 2016″ болно. Форумд 21 аймгийн хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн дарга нар оролцоно. Мөн ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд болон НҮБ-аас төлөөлөгч оролцож илтгэл тавина.

11:00 цагт: Хэвлэлийн Хүрээлэнд Далай ламын Монгол дахь айлчлалын тухай Монголын Бурхан Шашины шинэ төвөөс мэдээлэл хийнэ.

11:00 цагт: Замын цагдаагийн газрын гадаа талбай дээр “Зам тээврийн ослын улмаас амь нас, эрүүл мэнд нь хохирсон иргэд”-ийн дуу хоолойг олон нийтэд хүргэх хэвлэлийн хурал болно.

11:00 цагт: Ардчилсан нам болон УИХ дахь АН-ын бүлгээс өчигдөр болсон АН-ын ҮЗХ-аас гарсан шийдвэр болон бусад мэдээллийн талаар хэвлэлийн бага хурал зарлалаа. Хаана: А танхимд

11:00 цагт: Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир, спортын газар Спортын төв ордны хурлын танхимд хэвлэлийн хурал хийнэ.

11.40 цагт: МҮХАҮТ-ын Их танхимд Сүү цагаан идээ үйлдвэрлэгчдийн улсын анхдугаар зөвлөгөөн болно.

Өнөөдөр оюутны эрхийг хамгаалах дэлхийн өдөр тохиож байна.

Categories
гадаад мэдээ

Польшийн Ерөнхийлөгчийн цогцсыг дахин шинжилнэ

Польшийн Ерөнхийлөгч Лех Качиньский тэргүүтэй албаны төлөөлөгчдийн зорчиж байсан Засгийн газрын онгоц өнгөрсөн 2010 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр ОХУ-ын Смоленск мужийн Катынь мужид осолдсон билээ.

Ослын улмаас 96 хүн амиа алдсан юм.

Албаныхан онгоц осолдсон шалтгааныг цаг агаарын таагүй байдалтай холбон тайлбарлаж байжээ. Тэгвэл уг осол санамсаргүй бус санаатай байх магадлалтай хэмээн үзэж, шүүхээс Ерөнхийлөгчийн шарилыг дахин шинжлэхээр болсон талаар “CNN” агентлаг мэдээллээ.

Краков хотноо байрлах оршуулгын газраас Ерөнхийлөгч болон Тэргүүн хатагтай Мария нарын шарилыг ухан гаргасан талаар албаныхан өгүүлэв. Ирэх оныг дуустал бүх шарилыг дахин шинжилж, ослын жинхэнэ шалтгааныг тодруулахаар болжээ.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт 8 хэм хүйтэн байна

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 11-13 градус, хүйтэрч өдөртөө 7-9 градус хүйтэн байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар өдөртөө зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 10-15 градус, Баянхонгорын Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. Дархадын хотгороор шөнөдөө 23-28 градус, өдөртөө 20-25 градус, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус өдөртөө хүйтэрч 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө хүйтэрч 4-9 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зөөлөн цасан шуурга шуурна. Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 21-23 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, шөнөдөө Арц-Богдын өвөр хоолойгоор, өдөртөө зарим газраар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Өмнөговийн нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.

2016 оны 11 дүгээр сарын 18-наас 11 дүгээр сарын 22-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

18-нд ихэнх нутгаар, 19-нд нутгийн хойд хэсгээр, 20,21-нд зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 18,19-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. 18-наас нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 27-32 градус, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Төрийн шагналт зохиолч Б.Цэнддоогийн “Гарнаас жижигхэн хорвоо” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин” пүрэв гаригийн дугаараа хэвлэн уншигч, захиалагчдадаа хүргэж байна. Манай сонины өнөөдрийн дугаарт улс оронд өрнөж буй хамгийн чухал үйл явдлуудыг сурвалжлан, олон сонирхолтой ярилцлага, шуугиант нийтлэлүүд гарлаа. Энд заримаас нь онцлон, тоймлож хүргэе.


Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас өнөөдрөөс эхлэн 25-ны өдрийг хүртэл хасах 41-47 градус хүрч хүйтэрнэ гэсэн мэдээллийг гаргаад буй. Сүүлийн 10 жил болоогүй энэ цочир хүйтрэлийн үед биеэ хэрхэн авч явбал зохистой вэ, хүйтнээс үүдэх хүндрэл бэрхшээл, ханиад томуунаас хэрхэн урьдчилан сэргийлж болох вэ. Энэ талаар сурвалжлага бэлтгэн нэг, 11 дүгээр нүүртээ хэвлэлээ. Хүйтний үед дагах хэрэгтэй зөвлөгөөг энэхүү сурвалжлагаас уншихад гэмгүй.

Өчигдөр Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны 48 дугаар хурал болж өнгөрлөө. Энэ хурлаар АН-ын дүрмийн шинэчлэл, удахгүй болох их хурлын бэлтгэлийн талаар ярих ёстой байв. Улмаар хурлаараа арванхоёрдугаар сарын 6-нд болох намын Их хурлыг зохион байгуулах ажлын хэсгийг томилов. Мөн Их хурлаараа намын Үндсэн дүрмийг шинэчлэн батлахтай холбогдуулан дүрмийн төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулснаар өчигдрийн хуралдаан өндөрлөсөн юм. Намын дарга З.Энхболдын хувьд даргын ажлаа өгөх хүсэлт гаргасан боловч ҮЗХ хүлээж авсангүй. Ингээд манай парламентын сэтгүүлчдийн уг хуралдаанаас бэлтгэсэн сурвалжлагыг нэг, 5 дугаар нүүрээс уншаарай.

Мөн өнөөдрийн дугаарын онцлох ярилцлага УИХ-ын гишүүн асан, АН-ын ҮЗХ-ны гишүүн Г.Баярсайханы яриа юм. Тэрбээр “АН-д агаар үнэхээр бохирдсон” хэмээн ярилцлагадаа онцлов. Өмнөх Засгийн газрын танхимд ажиллаж байсан экс гишүүний ярилцлагад юу өгүүлэхийг нэг, хоёрдугаар нүүрээс тольдоорой. Мөн өчигдөр болсон Засгийн газрын хуралдааны шийдвэрүүд, Төрийн байгуулалтын байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцсэн асуудал зэрэг улс төрийн хүрээнд өрнөсөн үйл явдлуудыг хоёр, дөрөв, тавдугаар нүүртээ хэвлэлээ.

Манай “Өдрийн сонин”-ы гуравдугаар нүүрт гарсан нийтлэл тэр өдрөө шуугиан тарьж, нийгмийн үзэл санааны хамгийн том талбар болж байдаг аа. Тэгвэл энэ удаагийн дугаарт манай сонины Орлогч эрхлэгч, Төрийн шагналт зохиолч, нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Гарнаас жижигхэн хорвоо” нийтлэл хэвлэгдлээ. Мэдээж, Б.Цэнддоо эрхлэгчийн нийтлэл ёж, егөөгөөрөө алдартайг уншигч та бүхэн андахгүй биз ээ.

“Баримт, үйл явдал”-ын долдугаар нүүрт сүүлийн үед хамгийн их хэл ам, тэмцэл дагуулж буй “Эрдэнэт” үйлдвэрийн захирлын томилгоо хийгээд түүнийг тойрсон элдэв асуудлуудыг хөндсөн нийтлэлийг унших боломжтой. “МАН-ын фракцууд “Эрдэнэт” үйлдвэрийн захиралд хүнээ тавих гэж хоорондоо “дайтаж” байна” хэмээх энэхүү бичлэгийг уншаад фракцууд хооронд хэрхэн үзэлцэж, хэний хүний нэр тодрох магадлал бийг өгүүлжээ. Ерөнхийдөө “Эрдэнэт” үйлдвэрийн захирлыг МАН-ынхан томилж чадахгүй байсаар сар гаруйн хугацаа өнгөрч байна. Нэг ч тохиролцоонд хүрч чадахгүй, фракцууд нь хоорондоо хөлөө жийлцээд үзэж тарж буй юм. http://admin.dnn.mn/plugins/news/login/ энэхүү линкээр холбогдон онлайнаар захиалан унших боломжтойг дашрамд дуулгая.

Улсын бүртгэлийн ерөнхий газарт нас барсан хүнийг амьд сэрүүнээр бүртгэсэн тохиолдол дахиад гарсан байна. Энэ талаар Сэлэнгэ аймгийн иргэн Д.Цэндсүрэнтэй манай сэтгүүлч ярилцлаа. “Олон жилийн өмнө нас барсан ээжийг минь тодорхой хаяггүй гээд амьд сэрүүн байгаагаар бүртгэсэн байна” хэмээн Д.Цэндсүрэн ярив. Зургадугаар нүүрээс уншаарай.

“Миний дуунууд хичнээн цаг хугацаа, орон зайг туулан танд хүрч, баясал, гуниг, ухаарлын алиныг нь авчрахыг би таашгүй…” хэмээх үгийг уншмагц хөгжмийн зохиолч Л.Балхжавын тухай гэдгийг хүмүүс хэдийнэ мэдэх билээ. Маргааш тоглолтоо хийх гэж буй түүнтэй манай сэтгүүлч ярилцлаа. Гэхдээ энэ удаа уран бүтээл, дуу хуур гэхээсээ түүний олонд тэр бүр яриагүй бага нас, өсөж төрсөн өлгий нутаг гээд хувь хүнийх нь тухай ярилцлаа. Тэрбээр “Ленинградын цагаан шөнүүдтэй хамт миний амьдралын хамгийн сайхан мөчүүд өнгөрсөн” хэмээв. 13 дугаар нүүрээс уншаарай.

“Эдийн засаг” буланд МҮХАҮТ-ын дарга Б.Лхагважавын яриа гарлаа. Тэрбээр Монголын хамгийн том татвар төлөгчдийг эгнээндээ нэгтгэсэн байгууллагыг удирддаг. Гаднын улс орноор хэд хоног яваад ирсэн тэрбээр эдийн засаг буруу тийшээ явж байгааг тайлбарлаж ярилцлага өглөө. 15 дугаар нүүрт ярилцлагыг нийтэллээ. http://admin.dnn.mn/plugins/news/login/ линкээр холбогдон цахимаар унших боломж ч бий.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Тайваниас их хэмжээний чацаргана авах санал ирүүлжээ

jimsТайваньчууд манай улсаас их хэмжээний чацаргана худалдан авах санал ирүүлсэн байна. ХХААХҮЯ-ны сайд П.Сэргэлэн Тайванийн дэд сайдтай уулзах үеэр дээрх саналыг тавьжээ. Түүнчлэн 2017 онд чацарганы тариалалт, экспортын асуудлаар олон улсын хурлыг Монголд зохион байгуулах хүсэл гадны байгууллагаас ирүүлсэн аж.

Тус улсаас худалдан авах хэмжээ манай чацарганы нийт ургацаас давсан учраас ирэх дөрвөн жилд ХХААХҮЯ “Чацаргана” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр боловсруулсан байна. Энэхүү хөтөлбөр нь ядуурлыг бууруулах, иргэдийг ажлын байраар ханган, орлоготой болгох боломжийг нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зээл, хөтөлбөрүүдэд чацаргана тариалалтыг онцгойлон дэмжихэд чиглэгдэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Албан тушаалтнууд гар утасны төлбөрөө өөрсдөө төлнө

гар утас зурган илэрцүүд

Засгийн газрын ээлжит хуралдаан 2016.11.16-ны өдөр болж хэд хэдэн асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Гар утасны хэрэглээний зардлаа төсвөөс төлүүлж байгаа 248 хүн цаашид өөрсдөө төлбөрөө төлж байх тухай Засгийн газрын тогтоол баталлаа. Ингэснээр энэ онд батлагдсан төсөв 90 сая төгрөгөөр, цаашид жил бүр 265 сая төгрөг хэмнэгдэх тооцоо гараад байна.

Дээрх 248 хүний 107 нь УИХ болон түүний харьяа байгууллага, 52 нь Засгийн газар, түүний харьяа байгууллага, 89 нь орон нутгийн төсвийн байгууллагын албан тушаалтан юм.

2016 оны төсвийн тодотголд албан тушаалтны гар утасны хэрэглээний зардлыг төсвөөс төлөхгүй байхаар шийдвэрлэн, энэ оны сүүлийн дөрвөн сард төсөвлөсөн зардлыг 100 хувь бууруулсан билээ.

Засгийн газар 1999 онд “Үүрэн телефон хэрэглэх эрх бүхий албан тушаалтны жагсаалт, зардлын нормативыг шинэчлэн батлах тухай” тогтоол гаргасан.

Энэ дагуу Засгийн газар, агентлагийн эрх бүхий 20, нийслэл, зарим аймгийн Засаг дарга, түүний харьяа байгууллагын долоон удирдах албан тушаалтны гар утасны сарын нийт хэрэглээний зардлыг 65 мянган төгрөгөөр тооцож төсвөөс төлж байна. Мөн тогтоолоор эрх бүхий албан тушаалтан 130 мянган төгрөгөөр гар утас худалдаж авахыг зөвшөөрсөн байдаг юм