Categories
мэдээ улс-төр

Н.Алтанхуягт АТГ-аас зарлан дуудах хуудас иржээ

Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээ мэдэгдээд байсан Ерөнхий сайд асан Н.Алтанхуягт АТГ-аас зарлан дуудах хуудас илгээжээ. Өмнөх хугацаанд түүний төрсөн дүү болон хамаатных нь нэг хүнийг дуудаж байсан юм. Дүү Н.Наранцэцэг нь одоо болтол хоригдож байгаа.

Н.Алтанхуяг энэ талаар өмнө нь хэвлэлд ярихдаа “Манай эхнэрийг арван хэд хоногийн өмнө хилээр гаргахыг хориглосноос хойш нэг ч удаа дуудаж асуухгүй байгаа. Энэ хэрэг хийсэн хүний тухай биш зүгээр л Н.Алтанхуягаар оролдоод байгаа байхгүй юу. Монголын төрд ажиллаж байсан Ерөнхий сайд хүний хувьд хэлэх юм гэж байна хэлэхгүй юм гэж байна. Би хэлэхгүй юмаа бол хэлэхгүй байгаа шүү. Гэхдээ надад дахиад хэлэх юм маш их байгаа” гэж байсан билээ.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Баянзүрх: Дүүргийн прокурoрын нээлттэй хаалганы өдөрлөг боллоо

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Прокурорын газар, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба, Цагдаагийн I,II,III хэлтэс хамтран “Хууль тогтоомж сурталчлах нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгууллаа.

Тус өдөрлөгөөр иргэдэд мэдээлэл, эрх зүйн зөвлөгөөг өгсөн юм. Мөн гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт, прокурорын байгууллагын үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэлээ.

Энэхүү өдөрлөгийн зорилго нь Монгол улсын үндсэн хууль, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын заалтыг хэрэгжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, аюулгүй амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд оршсон юм.

Дүүргийн Прокурорын газраас үйл ажиллагааг иргэдэд түргэн шуурхай хүргэх зорилго тавин ажиллаж байгаа бөгөөд олон ажлыг хийхээр төлөвлөсөн байна. Тус ажлуудын нэг нь энэ удаагийн нээлттэй хаалганы өдөрлөг байлаа.

Categories
мэдээ нийгэм

“Эмнэлгийн яаралтай тусламж шаардлагатай орон нутгийн иргэдэд 90% хүртэл хөнгөлөлт үзүүлнэ”

Зам, Тээврийн Хөгжлийн Яамнаас агаарын тээврийн үйлчилгээг нэмэгдүүлэх, нөхөн олговор олгох замаар орон нутгийн нислэгийн тоог нэмэгдүүлэхээр болжээ.

Монгол Улсын нийт нутгаар өвөлжилт хүндэрч цаг агаарын аюултай үзэгдэл бий болсон, цас олон жилийн дунджаас ихээр орж, орон нутгийн авто замууд хаагдах эрсдлийг харгалзан үзэж ийнхүү арга хэмжээ авахаар болсон байна.

Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогын баримт бичигт зайлшгүй шаардлагатай төрийн үйлчилгээг бүх иргэнд хүргэх зорилгоор алслагдсан бүс нутагт болон сумдад агаарын тээврийн хуваарьт нислэгийн үйлчилгээг татвараас хөнгөлөх, чөлөөлөх болон нөхөн олговрын бодлогоор дэмжих талаар тусгасан байдаг аж.

Энэ хүрээнд:

  • “Хүннү Эйр” ХХК-ийн Улаанбаатар-Улиастай-Улаанбаатар чиглэлийг Улаанбаатар-Мөрөн-Улиастай-Улаанбаатар,
  • “Аэромонголиа” ХХК-ийн Улаанбаатар-Алтай-Улаанбаатар чиглэлийг Улаанбаатар-Баянхонгор-Алтай-Улаанбаатар болгон тус тус өөрчлөхөөр болжээ.

Мөн Улаанбаатар-Даланзадгад-Улаанбаатар, Улаанбаатар-Баруун-Урт-Улаанбаатар чиглэлд нөхөн олговор олгон нислэг гүйцэтгүүлэх агаарын тээвэрлэгчийг сонгон шалгаруулахаар болсон байна.

Одоогоор Хөвсгөл, Баянхонгор аймгуудад нислэг зохион байгуулж эхэлжээ.

Эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ шаардлагатай иргэдэд орон нутгийн нэмэлт нислэгүүд 90% хүртэл хөнгөлөлт үзүүлэх боломжтой хэмээн

Categories
мэдээ нийгэм

Аюулгүй байдал болон Агаарын тээврийг хялбаршуулах Зөвлөлийн дэргэдэх ажлын алба хуралдлаа

Иргэний нисэхийн Аюулгүй байдлын Зөвлөлийн дэргэдэх Нарийн бичгийн даргын ажлын алба өнөөдөр хуралдлаа.

Хурлаар Иргэний нисэхийн аюулгүй байдлын Зөвлөлийн 12 дугаар хурлын шийдвэрийн хэрэгжилт болон 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт, “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын нийтийн эзэмшлийн бүсийг “Цагдаагийн байгууллагын хамгаалалтад авах онц чухал обьектын жагсаалт”-д оруулсан тухай Засгийн газрын 231 дүгээр тогтоолын хэрэгжилт, Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлын Аюулгүй байдлын төлөвлөлт, тулгамдаж буй асуудлууд, Иргэний нисэхийн аюулгүй байдлын Зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд ирүүлсэн санал, Зөвлөлийн 13 дугаар хурлын тов тогтоох зэрэг асуудлыг хэлэлцлээ.Иргэний нисэхийн аюулгүй байдлын Зөвлөл нь Олон улсын иргэний нисэхийн тухай 1944 оны Чикагогийн конвенцийн “Иргэний нисэхийг хөндлөнгийн хууль бус үйлдлээс хамгаалах” тухай Хавсралтын 17-д заасны дагуу Иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангах, түүний хөндлөнгийн хууль бус үйлдлээс хамгаалах эрх бүхий байгууллагуудын үйл ажиллагааг үндэсний хэмжээнд уялдуулан зохицуулах үүрэгтэйгээр 2007 онд байгуулагдан ажиллаж байгаа юм. Улмаар 2007 онд Засгийн газрын 175 дугаар тогтоолоор “Иргэний нисэхийн аюулгүй байдлын үндэсний хөтөлбөр”-ийг баталсан байдаг.

Иргэний нисэхийн Ерөнхий газрын Тэргүүн дэд дарга Б.Алтанцом хурлыг нээж хэлсэн үгэндээ “Иргэний нисэхийн аюулгүй байдлын үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, Иргэний нисэхийн аюулгүй байдлын Зөвлөлийн ажилд туслалцаа үзүүлэх зорилготой Ажлын албаны хуралд хүрэлцэн ирсэн та бүхэнд талархал илэрхийлье. Зөвлөлийн гишүүн байгууллагуудын нисэхийн аюулгүй байдлыг бэхжүүлэх идэвх, хамтын ажиллагааг хангах зорилгоор хөтөлбөрөөр үүрэг хүлээсэн байгууллагуудтай зөвшилцсөний дагуу Зам тээврийн хөгжлийн сайдын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 66 дугаар тушаалаар Иргэний нисэхийн аюулгүй байдлын Зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулсан. Тиймээс Зөвлөлийн ажилд дэмжлэг үзүүлэх, хөтөлбөрт оролцогч байгууллагуудын ажлын уялдаа холбоог хангах үүрэг бүхий Нарийн бичгийн даргын ажлын албыг ИНЕГ-ын даргын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 789 дүгээр тушаалаар тус тус баталсан” хэмээн мэдэгдлээ. Ажлын албаны хуралд Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтэс, Гадаадын иргэн харъяатын газар, Хил хамгаалах ерөнхий газар, Төрийн өмчит “МИАТ”ХХК зэрэг байгууллагуудын төлөөлөгчид оролцлоо.

Дээрх хуралдааны дараа Агаарын тээврийг хялбаршуулах Зөвлөлийн дэргэдэх Нарийн бичгийн даргын ажлын албаны хурал мөн болж байна. Энэ хурлаар мөн Агаарын тээврийг хялбаршуулах зөвлөлийн үйл ажиллагааны товч тайлан, Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлын зорчигч үйлчилгээний чиглэлээр хийгдэж буй ажлууд, Машинаар уншигддаг нисэх багийн үнэмлэхийг гадаадад зорчих бичиг баримтад тооцуулах, түүний эрх зүйн зохицуулалт, Зорчигчийн урьдчилсан мэдээллийн дэвшилтэт технологийн системийг нэвтрүүлснээр гарах үр дүнгийн талаар хэлэлцэж байна.

Олон улсын иргэний нисэхийн тухай конвенцийн “Хавсралт-9” болон Зөвлөмжид заасны дагуу иргэний нисэх, гадаад хэрэг, хууль зүй, хүнс хөдөө аж ахуй, байгаль орчин, аялал жуулчлал, эрүүл мэнд, улсын бүртгэл, гааль, цагдаа хил хамгаалах, хилийн мэргэжлийн хяналтын байгууллага болон хуваарьт нислэг гүйцэтгэдэг агаарын тээврийн байгууллагуудын төлөөлөл бүхий “Агаарын тээврийг хялбаршуулах Зөвлөл”-ийг Зам тээврийн яам 2011-оноос эхлэн байгуулж холбогдох байгууллагууд өнөөдрийн байдлаар 3 удаагийн хурал зохион байгуулаад байгаа юм.

Засгийн газрын бүтэц, зохион байгуулалттын өөрчлөлттэй холбогдуулан Зөвлөлийн бүрэлдэхүүнийг Зам тээврийн хөгжлийн сайдын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 67 дугаар тогтоолоор шинэчлэн баталсныг ИНЕГ-ын Тэргүүн дэд дарга Б.Алтанцом хурлын эхэнд мөн танилцуулсан. Тэрбээр Зөвлөлийн дэргэдэх Нарийн бичгийн даргын ажлын албаны үйл ажиллагаанд цаашид идэвхитэй оролцож хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна гэдгээ илэрхийллээ.

Categories
мэдээ улс-төр

“Монгол-Солонгосын Ногоон хэрэм-2” төсөл эхэлнэ

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан боллоо. Хуралдаанаар “Байгаль орчны төлөв байдлын 2013-2014 оны тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай”, “Байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлийн чадавхийг бэхжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолуудын биелэлтийн талаархи Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролын мэдээллийг сонссон юм.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол мэдээлэлдээ байнгын хорооны 2015 оны тавдугаар сарын 06-ны өдрийн “Байгаль орчны төлөв байдлын 2013-2014 оны тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 05 дугаар тогтоолын хүрээнд найман заалт бүхий үүрэг даалгаврыг БОАЖЯ-д өгсөн. Байгаль орчны төлөв байдлын тайланг УИХ-аар хэлэлцүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Байгаль орчныг хамгаалах тухай хуульд “Засгийн газар байгаль орчны төлөв байдлын тайланг хоёр жил тутамд нэг удаа УИХ-ын хаврын чуулганд өргөн мэдүүлэх” талаар нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулаад байна. Цөлжилтийг бууруулах, гадаргын усны хомсдол, уур амьсгалын сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн төслийн саналыг боловсруулан хандивлагч орон, олон улсын байгууллагуудад тавьсны үр дүнд тодорхой төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Тухайлбал, “Монгол орны баруун бүсэд газрын доройтол, хөгжлийн сөрөг нөлөөллийг бууруулах, дүйцүүлэн хамгааллыг нэвтрүүлэх нь”, “Гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг сайжруулах замаар хөрсний бохирдлыг бууруулах”, “Цөлжилттэй тэмцэх, газрын тогтвортой менежментийг боловсронгуй болгох”, “Монгол-Солонгосын Ногоон хэрэм-2” зэрэг төслүүдийг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангаад байгаа талаараа дурдлаа.

Мөн уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн 2016 оны есдүгээр сарын 01-ний өдөр батлуулав. Цаашид уур амьсгалын ногоон сан болоод бусад сангуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж хэд хэдэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Гадаргын усны нөөцийг бохирдол, хомсдлоос хамгаалах зорилгоор Усны тухай хуулийн 22.4-т заасны дагуу “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ыг салбарын сайд болон Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн хамтарсан А-230/127 тоот тушаалаар батлан мөрдүүлж байгааг онцолсон юм.

Түүнчлэн Цаг уур, орчны шинжлгээний газраас Япон улсын цаг уурын нийгэмлэгтэй хамтран Япон улсын байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх хөтөлбөрийн хүрээнд буцалтгүй тусламжийн хэлбэрээр хэрэгжүүлэх “S Зурвасын Допплер Радар Ажиглалтын сүлжээг Монгол Улсад байгуулах” төслийг боловсруулжээ. БОАЖЯ-ны харьяанд “Байгалийн нөөцийн судалгаа, хөгжлийн үндэсний хүрээлэн”-г сэргээн байгуулах үндэслэл, танилцуулга болон Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулаад байна. Тус яам нь Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар, Нийслэлийн өмч, газрын харилцааны албаны төлөөллийг оролцуулсан ажлын хэсгийг 2016 онд байгуулж, аюултай хог хаягдлын байгууламж байгуулах газрыг сонгон, уг газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад байгаа аж.

Салбарын сайд мэдээлэлдээ байгалийн нөөц ашигласны төлбөр тухай хуулийн дагуу 2013-2015 онд жилд дунджаар 105.8 тэрбум төгрөг орон нутгийн төсөвт төвлөрсөн. Уг хуулийн 18.1-д байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогын 15-85, түүнээс дээш хувийг байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулахаар заасны дагуу гүйцэтгэлийг тооцоход сүүлийн гурван жилд хуулийн хэрэгжилт 40 орчим хувьтай байгааг онцолсон юм.

Үргэлжлүүлэн тус байнгын хорооны 2015 оны долдугаар сарын 09-ний өдрийн “Байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлийн чадавхыг бэхжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 07 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаархи мэдээллийг танилцуулав. Уг тогтоолын хүрээнд дөрвөн заалт бүхий үүрэг даалгаврыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд өгсөн аж.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол танилцуулгадаа Байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлийн үйл ажиллагааг дэмжих, статусыг тодорхой болгох, нөхөрлөлийн санхүүгийн тогтвортой механизмыг бий болгох чиглэлээр эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудлыг судалж, шийдвэрлүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан ажиллаж, “Байгаль орчныг хамгаалах тухай” хуульд нөхөрлөлийн асуудлаар нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулаад байна. Тус яамны Төрийн захиргаа удирдлагын газар, орон нутгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт ажиллаж буй нөхөрлөл хариуцсан мэргэжилтнүүдээр дамжуулан нийт 1618 нөхөрлөлийг салбар дундын удирдлагаар ханган, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн шинэчилсэн бүртгэлийг Нөхөрлөлүүдийн Үндэсний холбоотой хамтран 2016 оны 4-6 дугаар сард хамтран зохион байгуулж “Байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлийн мэдээллийн нэгдсэн сан”-г бүрдүүллээ. Энэ ажлын хүрээнд www.nokhorlol.mne.gov.mn вэбсайтыг шинээр хийж ажиллуулж эхэлсэн гэдгийг дурдав.

2015 онд нөхөрлөлүүдийн Үндэсний анхдугаар чуулганыг зохион байгуулж, нөхөрлөлүүдийн талаар баримтлах бодлого, эрх зүйн орчин, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, удирдлагаар хангах, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, чадавхижуулах асуудлыг тодорхойлсон. 2017 оны дөрөвдүгээр сард байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн Үндэсний II чуулганыг зохион байгуулахаар төлөвлөөд байна. 2016 оны 11-р сард БОАЖЯ, Байгаль хамгаалах ногоон хөгжлийн нөхөрлөлүүдийн Үндэсний холбоотой “Хамтын ажиллагааны гэрээ” байгууллаа. Уг гэрээ байгуулснаар нөхөрлөлүүдийн холбооны төлөөлөл Сайдын зөвлөлд ажиллах, Үнэлгээний хороонд төлөөлөл оролцуулах, үндэсний хэмжээний сүлжээг байгуулан салбарын хэмжээнд болон олон улсын сургалтад хамрагдах боломжтой болсныг Д.Оюунхорол сайд мэдээлэлдээ онцолсон юм.

Мөн Монгол Улсад хэрэгжиж буй НҮБ-ын хөтөлбөрүүд, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Солонгосын “Ногоон хэрэм”, Дэлхийн зөн ОУБ, Азийн Хөгжлийн Банк зэрэг олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрүүдтэй хамтран ажиллаж байна. Дээрх төсөл, хөтөлбөрийн хүрээнд тусгай хамгаалалттай газар нутгийн хамтын менежмент, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалын менежментийг нэвтрүүлэх, харилцан туршлага судлах, сургалтад хамруулах болон ойн менежментийн төлөвлөгөө боловсруулах, биологийн олон янз байдлыг хамгаалах, нөхөрлөлд мэдээлэл, сургалтын төв байгуулах зэрэгт 500 гаруй нөхөрлөл, түүний гишүүдийг хамруулан дэмжлэг үзүүлсэн талаар мэдээлэлдээ дурдав.

Уг мэдээлэлтэй холбогдуулж байнгын хорооны гишүүдээс асуулт асуух гишүүн байсангүй.

Categories
мэдээ улс-төр

Н.Учрал: Би УИХ-д инновацийг дэмжиж ажиллах лобби бүлгийг байгуулна

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос өнөөдөр “Инновацийн тухай хуулийн хэрэгжилтийн явц, цаашдын зорилго” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг Төрийн ордноо зохион байгууллаа.

Уг хэлэлцүүлэгт УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, М.Билэгт, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаяр болон холбогдох яам, агентлаг, эрдэмтэн судлаачид, гарааны компаниудын төлөөлөл оролцов.

Монгол Улсын Их Хурлаас 2012 оны тавдугаар сарын 22-ны өдөр Инновацийн тухай хуулийг батлан гаргасан бөгөөд өнөөг хүртэл тус хуулинд 4 удаа нэмэлт, өөрчлөлт орсон байна. Монгол Улсад үндэсний инновацийн тогтолцоо байгаа боловч ажилладаггүй, хуулийн хэрэгжилт хангалтгүй байдагт хэлэлцүүлэгт оролцогчид шүүмжлэлтэй хандаж байв.

Мөн эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлтэй байгаа энэ цаг үед шинжлэх ухааны салбарыг хөгжүүлж, эдийн засгийг солонгоруулах, инновацийн тогтолцоо, дэд бүтцийг бүрдүүлэх, гарааны компаниудыг дэмжих төрийн бодлого, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах асуудалд УИХ, Засгийн газар анхаарал хандуулж ажиллах шаардлага зүй ёсоор тулгараад байгааг хэлэлцүүлгийн үеэр хөндсөн.

Улс орны бодлого боловсруулагчид инновацийн тэргүүлэх чиглэлийг баталж, инновацийн санг байгуулан гарааны компаниудыг урамшуулах тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй. Инновацийн тухай хуулийг эргэн харж, шинэчлэх, гарааны бизнес эрхлэгчийн гаргасан бүтээгдэхүүний зах зээлийн хамгаалах, тэдэнд хууль эрх зүй, дүрэм журмын талаар мэдээллээр хангах үйл ажиллагааг зохион байгуулах цаг болсныг Хөдөө аж ахуйн их сургуулийн Магистр, докторын сургуулийн захирал, доктор, профессор Б.Баттөр тавьсан илтгэлдээ дурдав.

Түүнчлэн БСШУСЯ-ны Инноваци, өндөр технологийн хэлтсийн дарга Д.Одгэрэл, Гарааны “Ноосон дулаалга” ХХК-ийн захирал, Монгол Улсын зөвлөх инженер М.Мөнхбат нар тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлсэн юм.

Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал “Манай улс дэлхийн хэмжээнд инновацийн хөгжлөөр хангалтгүй байна. Үүнийг хөгжүүлэхийн тулд төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй. Мөн энэ асуудлыг цэгцтэй, нэгдсэн зохион байгуулалтад оруулахад манлайлал хэрэгтэй байна. Иймд би Улсын Их Хуралд инновацийг дэмжиж ажиллах лобби бүлгийг байгуулна” хэмээгээд Инновацийн тухай хуулийн хэрэгжилтийн явцын талаар Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад асуулга тавьсан гэдгээ дуулгав.

Хэлэлцүүлгийн төгсгөлд оролцогчид өөрсдийн байр суурийг илэрхийлж, санал хэлсэн бөгөөд УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан “Өнөөдрийн зохион байгуулж байгаа хэлэлцүүлэг зөвхөн нэг удаа хийгээд зогсохгүй. Байнгын хорооноос жил бүр хийхээр төлөвлөсөн. Хуулийн хэрэгжилтийг сайжруулахын төлөө ажиллана” гэв.

Мөн УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос Инновацийн хуулийн хэрэгжилтийг шалгах Ажлын хэсгийг байгуулахаар болсон бөгөөд Засгийн газарт холбогдох дүрэм, журмуудыг боловсруулах, өмнө гарсан журмуудын уялдааг сайжруулах талаар чиглэл өгөхөөр тогтлоо.

Categories
мэдээ улс-төр

Л.Энх-Амгалан: Миний ХОМ-тээ мэдүүлсэн компаниуд Хөгжлийн банкнаас нэг ч төгрөгийн зээл аваагүй

Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Би Авлигатай тэмцэх газарт хүсэлт гаргасан. Ямар учиртай хүсэлт вэ гэвэл, УИХ-ын гишүүний хувиар би Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогоо мэдүүлдэг. Хэдэн төгрөгийн хөрөнгөтэй, ямар ямар компанид хэчнээн хэмжээний хувьцаа эзэмшдэгээ гаргаж өгдөг. Ийм үүрэгтэй, хуультай. Миний 2012 оноос хойш гаргасан хөрөнгө орлогын мэдүүлэгт мэдүүлэх ёстой компаниуд хэдэн төгрөгийн зээл хаанаас авсныг нэгдүгээрт тогтоож өгнө үү. Хоёрдугаарт, Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсгийг ахлахдаа УИХ-ын гишүүний бүрэн эрхээ ашиглаж хууль бусаар энэ банкнаас зээл авсан байна уу гэдгийг тогтоож өгнө үү гэсэн хүсэлт гаргалаа.

Хүсэлтийн дагуу Авлигатай тэмцэх газар дүгнэлт гаргах байх. Үүний дараа УИХ-ын Ёс зүйн дэд хороо, Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж дүгнэлтээ гаргах болов уу гэж бодож байна.

Би хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Миний хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлсэн компаниуд Хөгжлийн банкнаас нэг ч төгрөгийн зээл аваагүй” хэмээн ярилаа.

Мэдээллийн дараа сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авлаа гэж

Categories
мэдээ эдийн-засаг

Орон сууцны эрэлт буурчээ

Монголбанк өнөөдөр өнгөрсөн аравдугаар сарын орон сууцны үнийн индекс болон мөнгөний нийлүүлэлт, гадаад худалдааны статистик мэдээлэл өглөө. Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн “Тэнхлэг зууч” компани Орон сууцны үнийн индексийн судалгааны аравдугаар сарын дүнг танилцууллаа. Судалгаанд нийслэлийн зах зээлд борлуулагдаж байгаа 4891 орон сууцыг хамруулсан байна. Шинэ орон сууцны эрэлт хэрэгцээ өмнөх сарынхаас нэмэгдээгүй буюу 14,4 хувьтай гарсан бол хуучин орон сууцны үнэ өмнөх сарынхаас -7,3 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.

Одоогоор зах зээлд 28 мянган орон сууц ашиглалтад орсон байгаа бөгөөд 6600 орон сууц зарагдахаар эзнээ хүлээж байна гэсэн судалгаа гарчээ. Хүйтний улирал эхэлж, орон сууцны борлуулалт буурсанаас зарим компани орон сууцны борлуулалтаа түр зогсоосон, ипотекийн зээл түр зогссон зэрэг үзүүлэлтээс орон сууцны борлуулалт нэмэгдээгүй гэдгийг албаныхан хэллээ.


Categories
мэдээ нийгэм

Хэлмэгдэгсдийн хөшөөг сүйтгэсэн этгээдийг шалгаж эхэлжээ

Хэлмэгдэгсдийн хөшөөг өрөмдөж цоолон, лантуугаар цохиж гэмтээсэн хэрэг энэ сарын 7-ны өдөр гарсан талаар бид өмнө нь мэдээллэсэн билээ. Уг хэрэгт Сонгинохайрхан дүүрэгт оршин суух хаягтай, 35 настай Д.Э-г сэжиглэн шалгаж эхэлсэн байна. Түүний Хэлмэгдэгсдийн хөшөөг лантуугаар цохиж, устгаж гэмтээж буй нь хяналтын камерт бичигдсэн үлдсэн байна. Энэхүү хэргийг одоогийн байдлаар Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж эхэлжээ.

Харин сэжигтэн Д.Э нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хяналтад байдаг бөгөөд биед сэтгэц эмгэг судлалын шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулах, түүний хувийн байдлыг нарийвчлан тогтоох шаардлагатай аж.

Хэрэг эцэслэн тогтоогдвол түүнд Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Эрүүгийн хуулийн 153.1. Бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан буюу гэмтээсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах юм байна.

Categories
мэдээ нийгэм

”Инновацийн шийдэл-бидний амьдралд” уралдааны чиглүүлэх сургалт боллоо

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас зохион байгуулж буй “Инновацийн шийдэл-бидний амьдралд” уралдаант шалгаруулалтын оролцогчдод зориулан чиглүүлэх сургалт зохион байгуулав.

Дэлхийн Оюуны өмчийн байгууллага, БНСУ-ын Оюуны өмчийн газрын дэмжлэгтэйгээр гурав дахь жилдээ зохион байгуулагдах тус уралдаант шалгаруулалтанд 60 гаруй оролцогч өөрсдийн бүтээлээр өрсөлдөхөөр бүртгүүлээд байгаа юм.

Энэ жилийн уралдаант шалгаруулалтын хувьд дан ганц оновчтой технологийн шийдэл бус оновчтой дизайныг хослуулж байгаа нь онцлог юм. Ингэснээр илүү онцгой болж, зах зээлд өрсөлдөх боломж нь улам бүр нэмэгднэ гэж зохион байгуулагчдын зүгээс үзэж байна.

Чиглүүлэх сургалтын хүрээнд “Оновчтой технологи ба оновчтой дизайны уралдаант шалгаруулалтын танилцуулга”, “Шинэ бүтээл ба бүтээлч сэтгэлгээ”, “Оновчтой технологи болон оновчтой дизайн боловсруулахад оюуны өмчийн мэдээллийг ашиглах нь” зэрэг сэдвээр мэдээлэл өгч, оролцогчдын сонирхсон асуултанд хариулт өглөө.

Сургалтанд ОӨУБЕГ-ын Аж үйлдвэрийн өмчийн эрхийн газрын дарга С.Урангэрэл, Дэлхийн Оюуны өмчийн байгууллагын Ази, Номхон далайн бүсийн газрын зөвлөх ноён Таэмин Еом, БНСУ-ын шинэ бүтээлийг дэмжих нийгэмлэгийн Оновчтой технологийн агийн ахлагч хатагтай Хуа-жэ Вон болон өнгөрсөн оны уралдааны ялагч, судлаач, зохион бүтээгчдийн төлөөлөл оролцсон.