Categories
мэдээ нийгэм

Ноён уулаас Хүннүгийн хотын туурь илэрчихээд байхад нуун дарагдуулж байна гэв

Ноён уулын орчим алтны орд дахь “Сентерра Гоулд” компанийн ашиглалтын талбайгаас Хүннүгийн найман булш, төмөр хайлуулж байсан хотын туурь илэрчээ. Энэ бүхнийг “Улстөрчид хийгээд компанийнхан нь санаатайгаар олон нийтэд мэдээлэхгүй нууж байгаа” ТББ-ууд мэдээлэл хийлээ. Тэд “Монголын төр 10-хан хувийн ашгийн төлөө гэрээ, хэлцэлд улайрч, байгаль орчинд хяналт тавих ёстой төрийн байгууллагууд гадныхны гар хөл боллоо” хэмээсэн юм.

“Босоо Хөх Монгол” бүлгэмийн тэргүүн Э.Төмөрхуяг “Саяхан болсон “Ноён уул орчмын дурсгал” сэдэвт онол-практикийн хуралд БОНХЯ, АМГ, ШУА-ийн Түүх-Археологийн хүрээлэн, төрийн болон ТББ-ууд оролцлоо. Тэнд Хүннүгийн найман булш илэрсэн нь нотлогдсон. Мөн хүннүчүүдийн зэр зэвсэг хийж байсан төмрийн үйлдвэрийн туурь гарч ирсэн. Иймд АМГ тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгох ёстой. Төрд байгаа хулгайч нар тэнд газрын зургийг өөрчилж оруулах гэж байгааг зогсоох учиртай” хэмээн мэдэгдэв.

Мөн “Дэлхийн Монгол-Ногоон” нэгдлийн тэргүүн П.Шинжээравдан “Дэлхийн улс орнууд түүх, соёлын дурсгал бүхий газраа хамгаалж, аялал жуулчлал хөгжүүлэх боломж болгож байхад манай улс устгаж, сүйтгэж, эрх баригчид нь олзонд шунаж байна. Энэ нь “Ноён уулыг нинжа нар ухчихсан хойно хамгаалалтад авах хэрэггүй. Харин “Сентерра Гоулд” –д өгөөд ашгаа олж авъя” хэмээн тархи угааж байгаа пиарчдын явуулга, түүгээр бамбай хийж буй эрх баригчдын үг, үйлдлээс илэрч байгаа”-г хэллээ.

Улстөр судлаач Б.Батсайхан “Монголын төр Хүннү гүрний 2222 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэж, дэлхий нийтэд зарласан. Гэтэл өнөөдөр Ноён уулыг хамгаалалтад авсан уу гэвэл үгүй. Тэнд монголчуудын төрт ёсны голомт, өвгөд дээдсийн шүтээн оршиж байгаа нь түүхийн олон баримтаар батлагдсан газар. Бидний сайн мэдэх Монголын Эзэнт гүрэн, Чингис хааны онгон шүтээнтэй дүйхүйц дурсгал тэнд оршдог. Тийм учраас төр зайлшгүй хамгаалалтад авах ёстой” гэв.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэдийг төлөөлж хэвлэлийн хуралд хүрэлцэн ирсэн Ш.Ялалт хэлэхдээ Гацууртын ордод 50-100 тонн алтны нөөц илэрсэн. Эзэмшиж буй компани нь Канадын “Сентерра Гоулд” юм. Гэтэл толгой компани нь Монголын 40 тонн алтыг хулгайлаад гараад явчихаж байсныг та бид мэднэ. Мөн Киргизийн 700 тонн алтны нөөцтэй Кумтор ордыг эзэмшиж, экс захирал нь авлигын гэрээ хийсэн хэргээр Болгарт баривчлагдсан. Бид яагаад ийм хулгайч, луйварчин компанид Гацууртын ордоо өгөх ёстой юм бэ. Энэ хүмүүс биднийг зажлахгүй залгина. Ноён уул, Гацууртын орд олон голын эх бүхий цэвэр усны ай савыг хамардаг. Цаашилбал, ОХУ-ын нутаг дахь Байгаль нуурын аюулгүй байдал, байгаль орчинд хохирол учруулахаар байгаа тул дэлхийн нийттийн өмнө хариуцлага хүлээж байгаагаа Монголын төр ухамсарлах ёстой хэмээн нутгийн иргэд үзэж байгааг дуулгалаа. Байгаль хамгаалагч ТББ-уудтай цаашид Англид байгаа “Босоо Хөх Монгол-Голомт” хөдөлгөөнийхөн нэгдэж тэмцэхээ илэрхийлсэн бол гадаадад байгаа монголчууд нэгэн дээвэр дор нэгдэх аяныг зарлажээ. Хэвлэлийн хуралд оролцогч талууд УИХ-ын чуулган, Байгаль орчны байнгын хороогоор Гацууртын ордын асуудлыг хэлэлцэхэд кноп дарж дэмжсэн гишүүдийг Монголынхоо газар шороо, байгалийн баялаг эсрэг байна гэж үзэж олон нийтэд нээлттэй зарлахаа мэдэгдсэн юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Ам.доллар 2410 төгрөгтэй тэнцлээ

Image result for Ам.долларӨнөөдрийн байдлаар Монголын арилжааны банкуудад зарж байгаа ам.долларын ханш 2410 төгрөгтэй тэнцлээ. Харин “Найман шарга” зах дээр 2405 төгрөгтэй тэнцэж байгаа юм. Монголбанкны шинэ удирдлага бодлогын хүүгээ 15 хувьд хүргэсэн ч ам.долларын ханшийн өсөлтийг хязгаарлаж чадсангүй. Хэрэвзээ Засгийн газар эдийн засагт яаралтай “цус сэлбэхгүй” бол ханш 2500 хүрэхэд тун ойртоод байна.

Учир нь, хоногийн дотор ам.долларын ханш 20-30 төгрөгөөр өсч байгаа нь эдийн засагт SОS зарлаж байна гэсэн үг юм.

ХАНШИЙН ХАРЬЦУУЛАЛТ

Авах

Авах

East Eagle

2,365.00 23.00

2,375.00 28.00

Голомт

2,370.00 10.00

2,389.00 13.00

Капитал банк

2,370.00 15.00

2,390.00 15.00

ХХБанк

2,376.00 19.00

2,391.00 18.00

Төрийн банк

2,374.00 16.00

2,391.00 17.00

ХААН

2,375.00 13.00

2,392.00 16.00

Капитрон

2,373.00 18.00

2,393.00 18.00

КРЕДИТ банк

2,374.00 11.00

2,395.00 20.00

“Номин Карт” ББСБ

2,390.00 34.00

2,403.00 43.00

Уран уургач

2,395.00

2,405.00

Евро Ази

2,400.00 15.00

2,410.00 10.00

Categories
мэдээ нийгэм

“Тээврийн бодлогын асуудлууд болон тусгай замын автобус “BRT”-ыг нэвтрүүлэх нь” хэлэлцүүлэг болж байна

“Тээврийн бодлогын асуудлууд болон тусгай замын автобус /BRT/-ыг нэвтрүүлэх нь” хэлэлцүүлэг Улаанбаатар хотод болж байна. 2 өдөр үргэлжлэх хэлэлцүүлгийн нээлтэд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд оролцлоо.

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор НЗДТГ, Азийн хөгжлийн банктай хамтран тусгай замын автобусыг нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа юм. Хэлэлцүүлгийн үеэр төслийн талаар болон Улаанбаатар хотын тээврийн бодлогын талаар хэлэлцэж, санал солилцож байна.

Азийн хөгжлийн банкны тээврийн ахлах мэргэжилтэн Ки Жун Кимын танилцуулснаар тусгай замын автобусыг хамгийн эхэнд Энх тайвны өргөн чөлөө, Намъяанжугийн гудамжаар явуулахаар төлөвлөсөн байна. Ирэх онд ажил эхлэх бэлтгэл хангагдсан гэдгийг хэллээ. “Тээврийн бодлогын асуудлууд болон тусгай замын автобус /BRT/-ыг нэвтрүүлэх нь” хэлэлцүүлэг 11 дүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд Шангри-Ла зочид буудлын их танхимд болох юм.


Categories
гадаад мэдээ

Далай ламыг Хятадын хилийн дагуу хотод айлчлахыг хориглолоо

Ирэх оны гуравдугаарт сард Далай лам Аrunachal Pradesh хэмээх үйл ажиллагааг Энэтхэгийн зүүн хилийн дагуу хийх болсныг Хятад улсын гадаад хэргийн сайд эсэргүүцэж буйгаа илэрхийллээ.

Энэтхэг, Хятадын хил дагуу Далай ламын хийхээр төлөвлөж буй үйл ажиллагаа нь Хятад, Энэтхэг хоёр улсын харилцаанд сөргөөр нөлөөлөх, хилийн мөргөлдөөнийг үүсгэх аюултайг Хятад улсын гадаад хэргийн сайд анхааруулав.

Мөн Хятад, Энэтхэг улсын Төвдийн талаар баримтлах нэгдсэн байр суурьд ч хортойгоор нөлөөлж болохыг сануулав. Далай лам нь Төвдийн салан тусгаарлагчдыг дэмждэг тул, хил орчимд иргэд хороондын мөргөлдөөн үүсэхийг ч үгүйсгэсэнгүй. Хятад улс , Энэтхэг улсын хооронд улс төр, эдийн засгийн маш бат бөх холбоо тогтсон тул, энэхүү хоёр улсын найрсаг харьцааг хүйтрүүлэх бодлогыг Энэтхэгийн засгийн газар дэмжихгүй гэдэгт итгэж байна гэж Хятадын гадаад хэргийн яамнаас албан ноот илгээсэн тухайгаа мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Хүүхэд харах үйлчилгээний хууль”-ийн хохирогчид эсэргүүцлээ илэрхийллээ

“Хүүхэд харах үйлчилгээний тухай” хууль энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэлсэн. Тус үйлчилгээнд 2016 онд 10.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг төсөвлөөд байсан билээ.

Гэвч улс орны эдийн засгийн нөхцөл хүнд байгаатай холбогдуулан уг хуулийн хэрэгжилтийг 2021 он болгон хойшлуулж, 2016 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөс эхлэн санхүүжилтийг зогсоохоор Засгийн газрын шийдвэр гараад буй.

Тэгвэл хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн зөвлөлөөс дээрх шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, мэдээлэл хийлээ.

Тэд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, УИХ-ын байнгын хороод, ажлын хэсгийн гишүүдэд шаардлага хүргүүлэхээр болжээ.

Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгдчийн нэгдсэн ажлын хэсгийн ахлагч Б.Өлзийбат “Өнөөдөр улсын хэмжээнд 437 төвд 6353 хүүхдүүд энэ үйлчилгээнд хамрагддаг. Үүнийг дагаад тогтмол ажлын байр нь 1024 болсон. Түүнчлэн 6000 эцэг, эх ажлын байртай болох боломж бүрдсэн байгаа юм. Гэтэл шинээр бүрэлдсэн УИХ-иас 2016 оны наймдугаар сарын төсвийн тодотголоор уг хуулийн санхүүжилтийг хасаад хуулийн хэрэгжилтийг 2021 он болгож хойшлууллаа.

Бидний зүгээсхуулийн хэрэгжилтийг 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэх, 2017-2018 оны Улсын төсөвт эхний ээлжийн таван тэрбум төгрөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайдын багцад суулгаж өгөх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүд болон холбогдох албаныханд хүргүүлж байна” гэв.

Тэд дээрх шаардлагад 36 цагийн дотор хариу өгөхгүй бол дөрөв дэх өдөр УИХ-ын чуулганы хуралдааныг хаана гэдгээ мэдэгдлээ.

Уг эсэргүүцлийн үйл ажиллагаанд хүүхэд харах үйлчилгээ эрхэлж байгаа 1000 гаруй иргэд, тус үйлчилгээнд хамрагдаж байгаа хүүхдүүдийн эцэг эх болох 7000 хүн оролцох юмбайна.

Мөн Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны сайдын 2017 оны төсвийн багцад таван тэрбум төгрөгийн хувьсах зардлыг нэмж тусгахгүй бол тэмцлийн хурц хэлбэрийг сонгох гэнэ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг зарлагдлаа

elbegdorjШилдэг оюутанд олгох Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг жил бүрийн 5, 12 дугаар сард олгодог уламжлалтай. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг амжилттай сурч хөдөлмөрлөн үлгэр жишээ онцгой амжилт гаргасан дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутан, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн 30 хүртэлх суралцагчид олгох журамтай. Тэтгэлэгт нэр дэвшигчийн материалыг арваннэгдүгээр сарын 15-ны дотор Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүлээн авна.

Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн бэрхшээлтэй гурван иргэнд түрээсийн орон сууцны эрхийн бичиг гардууллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд 14 хоног тутамд иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудал, санал хүсэлтийг нь сонсдог. 14 хоногийн өмнө уулзсан хөгжлийн бэрхшээлтэй иргэд орон байрны асуудлыг нь шийдвэрлэж өгөхийг хотын даргаас хүссэн юм. Тухайн иргэдийн амьдралыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас судалж үзээд гэр бүлийнх нь 2-оос дээш иргэн хөгжлийн бэрхшээлтэй, амьдарлын нөхцөл нь туйлын хүнд байгаа З.Мандах, Л.Оюунтуул, Б.Мөнхбаясгалан нарт Ахмадын хотхонд байрлах түрээсийн орон сууцанд амьдрах эрхийн бичиг гардууллаа. Тэрээр түрээсийн орон сууцанд оруулж байгаа эдгээр иргэдийн хувьд орон байрны асуудлыг нь нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай байсныг онцлон хэлсэн юм.

Дүн өвлийн хүйтнээс урьтаж, дулаан тохилог орон сууцанд орох болсондоо баяртай байгаагаа иргэд хэлж байлаа. Чингэлтэй дүүргийн 18-р хорооны иргэн Б.Мөнхбаясгалан “Би хөгжлийн бэрхшээлтэй 2 ихэр охинтой. Нэг охин маань хүнтэй суусан. Хүргэн маань бас тулгуур эрхтэний бэрхшээлтэй. Ингээд манай гэрт хөгжлийн бэрхшээлтэй 3 хүн байдаг. Хувь хүний орон сууц түрээслэе гэхэд төлбөр нь өндрөөс гадна хөгжлийн бэрхшээлтэй олон хүүхэдтэй учраас хэцүү байсан. Харин Нийслэлийн засаг дарга орон байрны минь асуудлыг шийдвэрлэж, түрээсийн орон сууцанд хамруулж өгсөнд маш их баярлаж байна” гэлээ.

ХУД-ийн 2-р хорооны иргэн Л.Оюунтуул “Би төрөлхийн харааны бэрхшээлтэй. Хүү, охин 2 маань бас харааны бэрхшээлтэй. Одоо гэр хороололд айлын хашаа байшин түрээсэлж амьдардаг. Хүнд нөхцөлд амьдарч байгаа бидэнд тусалж, дулаан, тохилог орон сууцанд орох боломж олгосонд баяртай байна” гэсэн юм.

Categories
гадаад мэдээ

Америкийн түүхэн дэх “Индиан”-чуудын хамгийн том эсэргүүцлийн жагсаал болж байна

Америк тивийн уугуул оршин суугчдыг аймаглан устгасны дараа үлдсэн индиан овог аймгуудын цөөн үр хойчис нэгдэн, Америк тивийн цэвэр усны гол эх үүсвэр Миссури мөрний ай сав газрыг болон тэдний өвөг дээдсийг хөдөөлүүлсэн ариун нандин газрыг хөндөж – нутгаар нь дайруулан газрын тосны асар том хоолойг газар доогуур барьж байгуулах гэж байгааг эсэргүүцэн тэмцсээр 6 сарын нүүр үзэж байна.

Энэ нь Хойд, Төв, Өмнөд Америкийн болон Канадын 500 гаруй уугуул индиан овгууд ирж оролцож байгаа, их хядлагаас хойших дэлхийн түүхэн дэх индианчуудын хамгийн том эсэргүүцлийн ажиллагаа юм. North Dakota дахь Standing Rock Sioux индиан овгийн тэмцлийг дэмжин тэд ийнхүү тал бүрээс цугласан байна.

North Dakota-д сүүлийн 2 жил хүрэхгүй хугацаанд 292 удаа газрын тосны хоолойнуудын их бага гэмтлээс болж асар их баррел газрын тос гадагшаа урсан гол ус, хөрсийг бохирдуулсан атал эдгээрийг олон нийтэд мэдэгдээгүй байна Сая 10-р сард Dakota дахь шатахуун хийн хоолойн гэмтлээс болж 55 мянган галлон бензин гол руу урсаж 6 сая хүний ундны усыг хордуулжээ: http://bients.com/pennsylvania-pipelines-bursts-le…

Бас нэгэн эвдрэл гэмтлийн улмаас 67 галлон газрын тос хоолойноос гадагш урсан North Dakota дахь Миссури мөрөнд орж, үүнийг зогсоохын тулд хүмүүс гараараа хутгаж шавхарч байсан зураг бүхий нийтлэл энд байна:

Өчигдөр уг тэмцлийг цагдаагийн хүчээр – 2 нисдэг тэрэг, чанга хахир дуу чимээ гаргадаг цэргийн зориулалттай зэвсэг төхөөрөмж (ийм чимээ сонссон хүний чихний хэнгэрэг цочирч, өвдөлт өгөн, зүг чигийн баримжаа ба хөдөлгөөн хийх чадвараа түр алдаж, нүдний аяганд чичрэлт үүсэж харах чадвар нь ч буурдаг байна), 5 том оврын болон олон тооны цэргийн зориулалттай тоноглосон дунд оврын машин оролцуулан, 300 гаруй цагдаагийн бүрэлдэхүүний хүчээр дайрч, чинжүүний орцтой нулимс асгаруулагч-шүршигч, бороохой шийдэм, цохилтот гранат, резинэн сумтай гэмтээгч буу ашиглан, тус газар ирж буудаллаад байсан индианы отгийнхны эсрэг хүч хэрэглэсэн байна. Тэдний урц сууцыг хүчээр буулган, нүүр лүү нь резин сумаар буудаж гэмтээн, чинжүүтэй шүршигчийг бас нүд рүү нь шүршиж, нэг морийг нь буудан алж, хөгшид эмэгтэйчүүдийг ч баривчилсан байна. Тэд 6 хоногийн өмнө бас 141 хүнийг баривчилсан байсан юм. Үүгээрээ тэд 1851 оны Laramie Treaty буюу АНУ-ын холбооны засгийн газраас индиан овгийнхны эзэмшилд үлдээсэн өчүүхэн газар нутагт хүч хэрэглэхгүй байх, Америк тивд ирж суурьшигчдаас индиан овгуудыг хамгаалах амлалт бүхий гэрээгээ бүрэн зөрчсөн ажээ.

“Бид уух усаа, өвөг дээдсийн ариун булшаа хамгаалж байна – бид ямар террористууд биш, бидэнд хүч хэрэглэхээ зогсоо!” хэмээн тэд ярьж, уриа хашгирч байна. Дэлхий ээж хүртэл индианчуудын эдгээр овгийнхны тэмцлийг зоригжуулах мэт, уг эсэргүүцлийн үеэр мянга мянган зэрлэг бизон үхрийн сүрэг гэнэт гарч ирж үзэгдсэн явдал болж өнгөрсөн байна. Бизоны сүрэг гарч ирсэн видеог эндээс үзээрэй:

Газрын тосны болон хийн хоолойнуудын гэмтлээс болж сүүлийн 5 жилд АНУ-д маш их газар нутаг, гол ус хордож, агаарыг бохирдуулж, гал түймрүүд гарч, олон хүний амь насанд хүрсэн тухай 2015 оны 6-р сард нийтлэгдсэн тоо баримтуудыг эндээс үзээрэй:

Эдгээр колоничлогчид ухаж төнхөж идэж хэрэглэж бохирлож бузарласныхаа дараа гол мөрний усыг цэвэр ариун хэвэнд нь оруулж, байгаль дэлхийг дахин бүтээж чадах уу?

Categories
мэдээ нийгэм

Д.Алтанцэцэг: Үнээр бус чанараар өрсөлдөж байж л ноолууран бүтээгдэхүүнийхээ үнэ цэнийг дэлхийд өсгөнө

Монголын ноос, ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэгтэй ноос, ноолуурын салбарт хэрэгжүүлж буй төсөл, төслийн үр дүн, цаашдын хэрэгжилтийн талаар ярилцлаа.

-Дэлхийн худалдааны байгууллагын дэргэдэх Олон улсын худалдааны байгууллага(ITC)-аас хэрэгжүүлсэн төсөл танай салбарт амжилттай хэрэгжсэн гэж сонслоо. Тэр дундаа бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг чадавхижуулахад чиглэсэн нь маш таатай санагдаж байна. Энэ асуудлаар яриагаа эхлүүлэх үү?

-Тийм ээ, ITC-ийн төсөл 2014 оноос хэрэгжиж эхэлсэн юм. Ноос, ноолуурын салбарын арваад мянган ажилчдын 9000 гаруй нь буюу 85-90 хувь нь эмэгтэйчүүд. Гоёмсог, тансаг, биед дулаахан энэхүү гайхамшигт ноолууран бүтээгдэхүүнүүд нь монгол эмэгтэйчүүдийн гараар бүтдэг гэдгийг хэлэхэд таатай байна. Дэлхийн улс орнууд Монголыг ноолуураар илүүтэй мэддэг гэхэд хэтрүүлэг болохгүй. Гадны зочид жуулчид манай улсад ирээд буцахдаа голчлон ноолууран бүтээгдэхүүн л худалдан авдаг. Монгол ноолуур тодорхой өндөрлөгт хүрсний илрэл л дээ. Ноолуурын салбарын хамт олны том амжилтын нэг бол энэ.

Төслийн хүрээнд бид олон ажлыг амжилттай зохион байгууллаа. Манай ноолуурын “Нанс кашмир”, “Сноу Филдс”, “Хатан Сүлжээ” компанийн захирлууд анх удаа шинэ үеийн залуусын авьяас, хүсэл мөрөөдлийг дэмжих зорилготой “London-New York” буюу LDNY загварын фестивалийг НҮБ-ын төв байранд анх удаа зохион байгуулагдахад оролцсон. Оролцогчид Парсоны дизайны сургууль, Лондонгийн коллежийн оюутнууд, ОУХТ-ын дизайнерын багийнхантай хамтран орчин үеийн өвөрмөц шийдэл бүхий загвар гаргаж Монголын ноолууран коллекцийг энэ фестивальд танилцуулсан юм. Энэ төсөл маань зүгээр нэг заавар зөвлөгөө өгч, цаас бичиг боловсруулах хэмжээнд хэрэгжээгүй. Яг бодитоор амьдрал дээр нь тусалж, үр дүн гаргаснаараа, бас зөвхөн эмэгтэй захирлуудаар хязгаарлагдалгүй энэ салбарт ажиллаж буй мэргэжлийн инженерүүдийг болон ажиллагсдыг чадавхижуулахаар зорьж ажилласнаараа онцлог төсөл болсон. Бид брендингийн, чанарын, технологийн, фэйшн дизайны, маркетингийн, вэб хөгжүүлэлтийн гэх мэт олон талт, сонирхолтой сургалтуудыг амжилттай зохион байгууллаа. Нийтдээ 20 гаруй удаагийн сургалт хийсэн. Компаниудын бүтээгдэхүүн хөгжүүлэлт болоод чанар стандартыг сайжруулах чиглэлийн сургалтууд үр дүнгээ өгсөн. Үүнээс гадна компаниудын вэб сайтыг сайжруулах талын сургалт ч оролцогчдын сонирхлыг их татсан.

-Манай ноолуурын компаниуд ITC-ийн төслийн хүрээнд олон улсын үзэсгэлэн яармагуудад амжилттай оролцсон гэсэн. Яг ямар үзэсгэлэнд оролцсон бэ?

-Гадаад зах зээлд дэм үзүүлэх зорилгоор текстилийн томоохон үзэсгэлэнгийн нэг “Fashion Coterie”-д манай салбарын 13 компани гурав дахь удаагаа амжилттай оролцсон. АНУ-д болдог хувцас загвар, гоёл чимэглэлийн үзэсгэлэнгүүд дундаас дээд зэрэглэлийн, томдоо тооцогддог л доо. 85 орны 13 мянган борлуулагч, худалдан авагчдаас гадна 1200 гаруй брэнд оролцдогоороо онцлог арга хэмжээ. Манай компаниудын тухайд оролцох хүсэлтэй ч зардал мөнгөний хувьд өндөр учраас хүндрэлтэй байдаг. Харин ITC-гээс стендний төлбөрт бодит дэмжлэг, туслалцаа үзүүлсэн учраас бид энэхүү үзэсгэлэнд амжилттай оролцож компаниуд маань боломжийн гэрээнүүд хийхээр болсон. Манай холбооны гишүүн компаниуд төслийн хүрээнд Дубайд болсон “International Textile Fair”, Лас Вегасын “Sourcing at Magic”, Берлиний “Ethical Fation Show” зэрэг үзэсгэлэнгүүдэд амжилттай оролцлоо. Цаашид ч бид томоохон үзэсгэлэнгүүдэд тасралтгүй оролцож байж л Монгол ноолуурыг дэлхийд таниулж мэдрүүлж, зах зээлээ өргөтгөх боломжтой.

-Та бүхэн төслийн шугамаар Америкт болсон үзэсгэлэнд хэд хэдэн удаа амжилттай оролцсон юм байна. Америк бол том зах зээл. Энэ том зах зээлд гарахад ямар саад бэрхшээл тулгарч байна вэ?

-Оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний том импортлогчдын нэг бол яах аргагүй Америк. Бидний хувьд зорилтот том зах зээлийн маань нэг л дээ. АНУ-ын хувьд Хятад, Вьетнам, Энэтхэг, Индонези, Мексик, Пакистан зэрэг улсаас оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн их хэмжээгээр импортолж авдаг. Энэ том зах зээлд гарахын тулд АНУ-тай чөлөөт худалдааны гэрээ байгуулах шаардлага бий. Хөнгөлөлтийнх нь ерөнхий системд хамрагддаггүй оёмол сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ руу гаалийн татваргүй нэвтрүүлдэг болбол ноолуурын компаниудад том дэм болно. Бодлогын түвшинд ил тод байдлын хэлэлцээрийг ажил болгоход хоёр улсын хооронд Засгийн газрын санаачилгатай ажиллах хэрэгтэй байгаа. Гэтэл өнөөг хүртэл таг чиг л байна. ITC-гийн төсөл Америкийн зах зээлд Монгол ноолуурыг таниулах чиглэлд түлхүү анхаарч ажилласанд бид их баяртай байна. Ер нь Монгол Улсаа Америкт төлөөлж байгаа, зөвхөн Америкт ч гэлтгүй гадаадын олон оронд төлөөлөн суугаа Элчин сайдын яамдыг үндэсний үйлдвэрлэлээ дэмжих чиглэлээр санаачилгатай ажиллаасай гэж хүсмээр байна.

-Японтой чөлөөт худалдааны хэлэлцээр хийгээд багагүй хугацаа өнгөрлөө. Үүнээс гадна Европын орнуудын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргахад тарифын хөнгөлөлт эдэлдэг. Эдгээр хөнгөлөлтийг танай холбооны гишүүн компаниуд эдэлж чадаж байна уу. Засгийн газрын түвшинд хийсэн хэлэлцээр, хөнгөлөлтүүд ноолуурын компаниудын хувьд зах зээлээ өргөтгөхөд хэр нөлөөлж байна вэ?

-Монгол Улс саяхан буюу 2016 оны тавдугаар сарын 8-нд Япон улстай чөлөөт худалдааны гэрээ байгуулсан нь хоёр орны худалдаанд томоохон дэвшил авчирч, ноос, ноолуурын үйлдвэрийнхэнд Японы зах зээлд гарах томоохон боломжийг нээж өглөө. Асар өндөр шаардлагатай Японы зах зээл дээр амжилт гаргахын тулд бид зөвхөн брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэх учиртай. Ингэж байж амжилтад хүрнэ гэдгийг гүнээ ухамсарлаж байгаа. Дахин хэлэхэд Японтой байгуулсан чөлөөт худалдааны хэлэлцээр манай салбарынханд том боломж нээж өгсөн. Манай улс Европын орнуудад 7500 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг татваргүй экспортолдог. Гэхдээ энэ боломжийг бүрэн хэмжээнд, хангалттай ашиглаж чадахгүй байна. Европын орнуудын үзүүлж байгаа энэ хөнгөлөлтийг бүрэн ашиглах нь бидний нэг том зорилт байх ёстой. Гэвч дэлхийн зах зээл дээрх эцсийн бүтээгдэхүүний чанар, ялангуяа үнээрээ өмнөд хөрштэй өрсөлдөж хараахан чадахгүй байна. Бидний хувьд үнээр бус чанараар өрсөлдөж байж ноолууран бүтээгдэхүүнийхээ үнэ цэнийг өсгөнө.

-Монгол ноолуурыг Этиопийн хөвөн даавуутай хольсон бүтээгдэхүүн хийсэн гэсэн. Этиоп кофе л гэж мэдэхээс хөвөн даавуу гэж сонсч байгаагүй юм байна. Туршилт хэр амжилттай болов?

-ITC-ээс хэрэгжүүлж буй энэ төсөл Этиопт мөн хэрэгжиж байгаа. Манай үйлдвэрлэгчид Этиопт, мөн Этиопоос манай улсад зочилж харилцан туршлагаа солилцсон. Этиоп бол хөвөн даавуу, кофегоороо алдартай. Гол нь хөвөн даавуу үйлдвэрлэдэг, зөөлөн алтны орон гэж нэрлэгддэг. Манай ноолуурыг ч цагаан алттай зүйрлэдэг. Бид Этиоп хөвөн даавууг ноолууртай хольсон бүтээгдэхүүний туршилт судалгааны ажлыг Монголын нэхмэлийн хүрээлэнгийн доктор, профессор Д.Энхтуяа багшийн удирдлага дор хийсэн. Энэхүү туршилт судалгааны ажил дээр үндэслээд хоёр түүхий эдээ хольсон сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэж гадаадын үзэсгэлэн яармагт амжилттай оролцсон. Этиопийн Засгийн газраас үндэсний үйлдвэрлэлээ, тэр тусмаа эмэгтэй бизнес эрхлэгчдээ олон талаар тусалж дэмждэг юм байна.

Этиопийн Засгийн газрын бодлогын үр дүнд хөвөн цэвэрлэх, ээрэх, нэхэх, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх компаниудынх нь тоо нэмэгдэж, өдгөө 136-д хүрээд байгаа юм билээ. Засгийн газар нь хөрөнгө оруулагчдад ээлтэй бизнесийн таатай орчинг бүрдүүлэхийг хичээж ажиллаж байгаа нь олзуурхууштай санагдсан. Урамшууллыг гэхэд л дотор нь хөрөнгө оруулалтын, үйл ажиллагааны гэж хоёр ангилсан байх жишээний. Ямар нэг хөрөнгө оруулалт төслийн түвшинд хийгдсэн бол хөрөнгө оруулалтын урамшуулал гэж өгнө. Энэ урамшууллыг дотор нь санхүүгийн урамшуулал болон татварын хөнгөлөлт гэж ангилдаг юм байна. Жишээ нь төрийн эзэмшлийн Этиопийн хөрөнгө оруулалтын банк, Этиопийн арилжааны банкны зүгээс нэхмэл сүлжмэл болон бэлэн бүтээгдэхүүний хөрөнгө оруулалт, хүрээгээ өргөжүүлж буй төсөлд зээл авах боломжийг хангасан баталгаа гаргаж өгдөг. Санхүүгийн урамшууллын нэг жишээ л дээ. Тухайн төсөл үйлдвэрлэлийн түвшинд хүртэл хөгжвөл үйл ажиллагааны урамшуулал гэж олгодог юм билээ.

-Манай ноолуурын салбарын өмнө ямар хүндрэл бэрхшээлүүд тулгарч байна вэ?

-Салбарын өмнө тулгарч байгаа эхний бэрхшээл гэвэл эргэлтийн хөрөнгө. Ноолуурын түүхий эд дөрөв, тавдугаар саруудад бэлтгэгдээд, долоо, наймдугаар саруудад борлогдож дуусдаг. Үйлдвэр, компаниуд энэ үед л жилийн хэрэгцээт түүхий эдээ худалдаж авахгүй бол хоосон хоцорно. Харамсалтай нь ийм богинохон хугацаанд түүхий эдээ хангалттай хэмжээнд худалдан авахад хөрөнгө мөнгөний асуудал гардаг. Зөвхөн Монголын үйлдвэр, компаниудад тулгардаг бэрхшээл биш л дээ. Өндөр хөгжилтэй орнуудын манайхтай төстэй үйлдвэрүүдэд хүртэл богино хугацаанд тийм их хэмжээний бэлэн мөнгө гаргах боломж байдаггүй. Ийм шалтгаанаар банкнаасаа зээл авахаас аргагүйд хүрдэг. Гэтэл Монголын арилжааны банкны зээлийн жилийн хүү 20 гаруй хувь байдаг. Энэ бол манай салбарт тулгарч буй бэрхшээлүүдийн нэг.

Ноолууран түүхий эдийн хэмжээ жилээс жилд нэмэгдэж 8000 гаруй тоннд хүрсэн нь бидэнд үйлдвэрлэл эрхлэх давуу боломжийг олгож байгаа. Гэвч түүхий эдийн чанар, үнэ хоёр бие биенээсээ хамааралгүй, эмх замбараагүй байгаа нь хоёр дахь хүндрэл болоод байна. Хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний бирж зохих журмын дагуу ажиллахгүйгээс байдал өөрчлөгдөхгүй байна. Түүхий эдийн бэлтгэл ингэж урсгалаараа явагдаж буй нь үйлдвэрлэгчдэд ихээхэн хүндрэл учруулж, ашиггүй шахам ажиллахад хүргэж байна.

Гурав дахь бэрхшээл гэвэл өмнө ярьсан үнэ, чанарын асуудал. Өнөөдрийн байдлаар, дэлхийн 20-иод оронд бэлэн бүтээгдэхүүнээ экспортолдог ч бид дэлхийн зах зээл дээр эцсийн бэлэн бүтээгдэхүүний чанар, ялангуяа үнээрээ өмнөд хөрштэйгөө өрсөлдөж хараахан чадахгүй байна. Үүнээс болж жилд бэлтгэгдэх ноолууран түүхий эдээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хувь хэмжээний өсөлт төдийлөн гарахгүй байгаа.

Дөрөв дэх бэрхшээл нь хүний нөөцтэй холбоотой. Сүүлийн жилүүдэд салбарын үйлдвэр, компаниудад дэлхийн хамгийн сүүлийн үеийн шилдэг техник, технологи, загвар, дизайн эрчимтэй нэвтэрч байгаа ч түүнийг бүрэн эзэмших чадвартай боловсон хүчин хангалтгүй байна. Сүүлдээ бүр дутагдаж эхэллээ. Тийм ч учраас бид Итали, Англи, БНХАУ-ын дэлхийн брэнд бүтээгдэхүүнүүдтэй өрсөлдөх түвшинд хараахан хүрээгүй байна.

-АНУ, Япон гэлтгүйгээр ОХУ, БНХАУ гэсэн хоёр хөршийн том зах зээл бий. Ноос, ноолуурын салбарынхан энэ зах зээлд гарах боломж харагдаж байна уу?

-Тэгэлгүй яахав. Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүний хамгийн ойр, том зах зээл бол урд, хойд хөршийн зах зээл. Орос улсын хил, гаалийн импортын татвар нь 38 хувь, Хятадынх 36 хувь. Эдгээр хоёр улсын иргэд Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнийг их сонирхдог. Хоёр хөршийн энэ өндөр импорт, хил гаалийн татвараас шалтгаалаад бид боломжоо ашиглаж чадахгүй байна.

ОХУ-ын зах зээлийн хувьд экспортыг нэмэгдүүлэх, түүн дотроо Монголын уламжлалт түүхий эд, хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүнийг Оросын зах зээлд нийлүүлэх боломжийг нэмэгдүүлэх чиглэлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, мөн гаалийн үйл ажиллагааг сайжруулах шаардлагатай. 2015 онд 130.5 сая долларын бүтээгдэхүүнийг ОХУ руу экспортолсон байдаг. Үүнээс 3.3 сая ам.долларын ноолууран бүтээгдэхүүн экспортолсон.

Хоёр талын Засгийн газрын хооронд Тарифын хөнгөлөлтийн хэлэлцээр байгуулах боломжийг судлах шаардлага бий. Хятадын хувьд зах зээл харьцангуй томтой, эрэлт ихтэй учир монгол ноолуурыг худалдан авах боломж өндөр л дөө. Хятадад болж байгаа үзэсгэлэн яармагт Монголын үйлдвэрлэгчид их оролцдог. Хятадууд монгол ноолуурын чанарыг мэддэг болохоор худалдан авах сонирхол ч их байдаг юм. Өнөөдрийн байдлаар 2015 онд 4.5 тэрбум долларын бүтээгдэхүүнийг Хятадад экспортолсон. Үүнээс 2.6 сая долларын ноолууран бүтээгдэхүүн, 0.4 сая долларын самнасан ноолуур, 197,2 сая долларын угаасан ноолуурыг Хятадад экспортлоод байна.

Б.ИДЭРЭЭ

Categories
мэдээ улс-төр

Тэгш бус боловсролын ялгааг арилгах тал дээр БНСУ-тай хамтран ажиллана

Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа БНСУ-ын Сөүл хотын боловсролын газрын дарга Ли Мүсү болон холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Улаанбаатар Сөүл хотуудын боловсролын газрууд хамтран ажиллах “Санамж бичиг”-т гарын үсэг зурсны 10 жилийн ой энэ онд тохиож байгаа юм. Сөүл хотын Боловсролын газраас нийслэлийн сургуулиудын мэдээлэл технологийн бааз суурийг нэмэгдүүлэх зорилгоор уламжлал болгон жил бүр тодорхой тооны компьютерийг явуулдаг нь ерөнхий боловсролын сургуулиудад мэдээлэлзүйн сургалт явуулах материаллаг баазыг бүрдүүлэх эх үүсвэр болдог байна. Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа “Манай орны хувьд боловсролын ялгаа маш их байгаа, бид үүнийг арилгахыг зорин ажиллаж байна. Тэгш бус боловсролын ялгааг арилгахын тулд танай улсын туршлагаас суралцаж, илүү үр дүнтэй ажиллах шинэ боломж бий болно гэдэгт найдаж байна. Энэ тал дээр анхааран жил бүр манай улсаас тодорхой тооны оюутан, сурагч болон багш нарыг сургалтанд хамруулж байдагт талархаж явдаг” гэлээ. БНСУ-ын Сөүл хотын боловсролын газрын дарга Ли Мүсү “Бидний хувьд анх удаа Монголд ирж байна. Ирэхээсээ өмнө танай орны талаар ном, сэтгүүл уншиж судалсан. Монгол Улсад манай улстай төстэй зүйлс маш их байна. Тийм болохоор хамтран ажиллахад илүү дөхөм байх болов уу гэж бодож байна. Бид өөрийн улсдаа боловсролын тэгш бус байдал, ялгааг арилган ажиллаж байна. Энэ удаа бид Монголын боловсролын салбар болон сургууль цэцэрлэгийн тулгамдаад байгаа асуудлуудтай танилцаж, судлаад тухайн асуудлууд дээр нухацтайгаар ажиллах болно” гэсэн юм.