Categories
гадаад мэдээ

Ким Бён Жун-г Ерөнхий сайдаар томиллоо

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Ын Хэ шинэ Ерөнхий сайдаар 62 настай Ким Бён Жун, Сангийн сайдаар Иим Жон Юн нарыг томилсон талаар “www.bloomberg.com” мэдээллээ. Шинээр томилогдоод буй Ерөнхий сайд улс оронд нь үүсээд буй үймээнийг намдааж, буруутанг хуулийн дагуу шийтгэхээ амлажээ.

Ерөнхийлөгчийг огцрохыг олон нийт шаардсаар байна. Тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байхдаа хэлэх үгээ найзаараа хянуулдаг байсан, “Севол” хөлгийн асуудлаар албаны хүмүүстэй бус найзтайгаа зөвлөсөн нь олны дургүйцлийг хүргэж байна.

Ерөнхийлөгчийн найз Чой Сун Сил өчигдөр Сөүлийн Прокурорын газарт байцаалт өгөх үеэрээ олон нийтээс уучлалт гуйсан билээ.

Олон нийт Чой Сун Сил төрийн нууцад хамааралтай материалыг үзэж, улсын хэрэгт хөндлөнгөөс оролцож байна хэмээн буруутгаж, хуулийн дагуу шийтгэхийг шаарджээ. Ерөнхийлөгч өнөөг хүртэл найзынхаа асуудлаар мэдэгдэл хийгээгүй байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар-Улан Үд чиглэлд холимог тээвэр явж эхэллээ

Мэргэжлийн Засгийн газрын 100 хоног энэ өдрүүдэд тохиож байна. Энэ хугацаанд Зам тээврийн хөгжлийн яам тээврийн салбарын хөгжил,аюулгүй байдал иргэдийн ая тухтай зорчих тал дээр түлхүү анхаарал хандуулжээ.

Тухайлбал, Монгол болон ОХУ Улан-Үдийн чиглэлд холимог тээврийн коридорыг нэвтрүүлэх туршилтыг амжилттай эхлүүлээд байгаа аж.

Ингэхдээ Улаанбаатар-Сэлэнгэ-Улан-Үдэ чиглэлд төмөр зам болон улс хоорондын автобусаар зорчих холимог тээврийн үйлчилгээг өнгөрсөн амралтын өдрүүдэд туршилтаар эхлүүлжээ. Тодруулбал, дээрх чиглэлд автобус, галт тэрэг, орон нутгийн зорчих тээвэр гээд олон тасалбар авах шаардлагагүй болсон байна.

Монгол болон ОХУ хооронд харилцан визгүй зорчдог болсноор иргэдийн харилцан зорчих урсгал өдөр бүр нэмэгдсээр байгаа аж. Тиймээс энэ урсгалын бодит аюулгүй байдлыг хангахад анхаарч холимог тээврийг нэвтрүүлэхээр болсон байна.

Ингэснээр иргэд төмөр замаар зорчих эсвэл авто тээвэр гэсэн сонголтыг нэг дор эдлэх боломжтой болж байгаа аж. Жишээлбэл, зорчигч Улаанбаатар хотоос Сэлэнгийн боомт хүртэл төмөр замаар зорчоод цааш авто тээврээр явж болох аж

Түүнчлэн зорчигчид олон нийтийн хөл хөдөлгөөн ихтэй газраас ТҮЦ машинаар дамжуулж онлайнаар тасалбараа захиалах боломжтой болж байгаа билээ. Мөн нэг тасалбартай болсноор Улаанбаатараас Улаан-Үүд явах тасалбарын үнэ ч тодорхой хувиар буурах аж.

Дашрамд дурдахад, эхний удаад Улан-Үдэ чиглэлд туршилтыг хийж байгаа аж. Цаашид урд хил чиглэлд мөн хөдөлгөөн үйлдэх боломжтой бөгөөд ганцхан газраар биш агаараар мөн холимог тээврийн үйлчилгээ үзүүлэхээр судлаж байгаа юм байна.

Categories
мэдээ цаг-үе

Б.Жавхлан: “Стэнд бай”-д хамрагдаад амсхийх хооронд дараагийн урт хугацааны зээл авах боломжоо сайжруулах ёстой

УИХ-ын гишүүн Б.Жавхлантай ярилцлаа.

-МАН-ын бүлэг хоёр ч өдөр хуралдлаа. Төсөв хэлэлцэж байгаа гэх юм.
Бүлгийн хурал дээр юу ярьж байгаа вэ?

-Төсвийг дөнгөж хэлэлцэж эхэлж байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Засах,
ярилцах зүйл нэлээд байна. Энэ жилийн тодотголоор төсвийн алдагдлыг 18 хувь байхаар
баталсан. Ирэх оны төсвийн тухай хуульд орж ирж буйгаар 9.9 хувь, 2018 онд наймаас
доош хувь, 2019 онд 5.5 хувь болгож шат дараалалтай алдагдлаа бууруулахаар төлөвлөлөө.
Энэ бол нэлээн боломжтой, нарийн төлөвлөгөө гэж бодож байна. Яахав зүгээр 18 хувийг
дөрөв, тав болгож механикаар бууруулж болно. Гэвч эргээд хоёр жилийн дараагаас дарамт
болох эрсдэлтэй. Тиймээс ийм хэмжээнд оруулж ирж буйг зөв гэж харж байна. Олон улсын
санхүүгийн байгууллагууд ч гэсэн энэ тооцоог хүлээн зөвшөөрөх байх гэж бодож байгаа.
Тэгэхээр бид одоо 9.9 хувийн төсвийн тэнцлийн алдагдалдЭнэ дүнг барьж бүх боломжоо
шавхан орлогоо гүйцээх хэрэгтэй. Зардал дээр ч мөн ялгаагүй яг энэ хэмжээнээс хэтрүүлэхгүй
байх ёстой. Ийм байж чадаж байна уу гэхээр хэд хэдэн асуудал гарч ирж байна. Орлогын
тухайд төсвийн төлөвлөлтөд эрсдэлтэй зүйлүүд бий. Зардлын хамгийн том асуудал өрийн
эргэн төлөлтийн менежмэнтийн асуудал. Бид 2017, 2018 онд “Самурай” бондтой холбоотой
хамгийн том төлбөрүүд хийгдэх ёстой. Гэтэл 2018 оны нэгдүгээр сард “Чингис” бондын
хамгийн эхний төлбөр болох 500 сая ам.доллар төлнө. Үүний бэлтгэл ажил 2017 онд
хийгдэх ёстой. Тэгэхээр төсөв хэлэлцэж байгаа энэ үед зээлийн эргэн төлөлтийн асуудал
яригдаж байна. Өөр нэг зүйл гэвэл төсвийн хэмнэлтийг ярьж байна. Хэмнэлттэй явах
нь зөв. Хөрөнгө оруулалтыг хэмнэе гэж ярьж байгаа. Энэ нь хоёр талтай. Хөрөнгө оруулалтуудаа
хэмнэх гэж байна гээд бүгдийг татаж болохгүй. Хөгжлийн чиг баримжаатай, хувийн секторуудаа
дэмжсэн, орлогыг хамгаалсан хөрөнгө оруулалтыг зайлшгүй хийх хэрэгтэй. Үнэхээр төсөв
болон төрийн бүтцийг томсгох хөрөнгө оруулалтуудыг хойш тавьж байгаа. Ирэх дөрвөн
жилийн эдийн засгийн идэвхжлийг сэргээх, уналтыг тогтворжуулах, цаашилбал өсөлтийн
суурийг бий болгох чухал гарааны төсөв, мөнгөний бодлогыг ярилцаж байна.

-Төсөв, мөнгөний бодлогын уялдаа ямар байна вэ?

-Төсөв, мөнгөний бодлого ямар цэг дээр очиж уялдаж байна вэ гэдгийг
зөв ойлгох хэрэгтэй. Энэ жилийн инфляци бага түвшинд буюу хасах руу орчихсон байна.
Ийм тохиолдолд Монголбанк мөнгөний бодлогоо зөөлрүүлэх зорилготой байх ёстой. Гэтэл
ийм боломж гарч ирэхгүй байна. Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Монголбанкны ерөнхийлөгч
Н.Баяртсайхан хоёр ОУВС-гийнхантай уулзалт хийгээд ирсэн байна лээ. Ирээд хийсэн
мэдэгдэл дотор маш чухал ач холбогдолтой зүйл байсан. Юу вэ гэхээр Сангийн яамны
зүгээс ирэх гурван жилийн төсвийн төсөөллөө ОУВС-д танилцуулсан. Төсвийн тэнцлийн
алдагдлыг шат дараатай бууруулна гэснийг нэлээн нааштай хүлээн зөвшөөрсөн байна
лээ. Энэ бол маш чухал мэдээ. Өнөөдөр манай улсад ОУВС-гийн экспертүүд ажиллаж байна.
Бас зээлжих зэрэглэлийг тогтоох агентлагууд ажиллаад эхэлчихлээ. Төсвийн алдагдлыг
бууруулах тал дээр ажиллана гэдгийг зөв хандлага гэж хүлээн зөвшөөрч байгаа нь чухал.

-Ирэх онд орлого нэмэгдүүлэх ямар боломж харагдаж байгаа вэ?

-Сангийн яамнаас оруулж ирсэн төсөвт орлогоо нэлээн шавхсан байна
лээ. Гэхдээ өшөө боломжууд харагдаж байгаа. Урьд өмнө хуримтлагдсан Засгийн газрын
авлага нэлээд бий. Тэндээс шавхах боломж байгаа болов уу гэж харагдаж байгаа.

-Хаанаас, ямар авлага авах вэ?

-Засгийн газраас хэрэгжүүлж байсан олон хөнгөлөлттэй зээл, хөтөлбөр
бий. Мөн 2008, 2009 оны үед банкны системийн хямралтай холбоотой авлагууд байдаг.
Гэх мэт эдгээрийг нэлээн шавхвал тодорхой хэмжээний орлого ороод ирнэ. Ямар байдлаар
орлогоо нэмэгдүүлэх арга байна вэ гэдгийг судалж байгаа.

-“Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах уу, болих уу гэсэн асуудал бүлгийн
хурал дээр нэлээн яригдсан гэсэн. Нэгэнт эдийн засаг ийм хүнд байдалтай байхад яагаад
одоо хүртэл шийдээ гаргахгүй байгаа юм бэ?

-“Стэнд бай” хөтөлбөрийг авах нь тийм сайн сонголт биш. Гэхдээ энэ
удаагийн эдийн засгийн нөхцөл байдал биднийг гарцаагүй байдалд оруулж байна. ОУВС-гийнхантай
хэлэлцээр эхлүүлэх ёстой. Энэ хөтөлбөрт орохоор тухайн улс орны макро түвшний эдийн
засгийн бодлогын шийдвэрт бие даасан шинж чанар нь алдагддаг. Өөрсдөө асуудлаа шийдэж
чадахгүй байна, төрийн төлөвшил сайнгүй гэдэг утгаараа муу үнэлгээ авна. Гэхдээ
өнөөдөр ийм эдийн засагтай байхад нөхцөлөө сайн тохироод хэрэгжүүлэхээс өөр зам
байхгүй.

-Манай талаас тавих нөхцөлийг хэн, хэзээ тодорхойлох юм бэ?

-ОУВС-гийнхан манай улсад ажиллаж байна. Тэд Монгол Улсын эдийн засгийн
өнөөгийн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгнө. Яаж ажиллах вэ гэдэг үед манай улс
нөхцөлөө тавиад харилцан ярилцаж хэлэлцээр хийх юм.

-“Стэнд бай” хөтөлбөрт хамрагдчихвал БНХАУ хөнгөлөлттэй зээл, тусламж
өгөхгүй мэтээр ярьж байгаа. Тиймэрхүү зүйл байна уу?

-УИХ-ын дарга БНХАУ-д айлчлал хийхдээ урт хугацааны хөнгөлөлттэй
зээл авах тухай ярьсан. Гэтэл үүнийг “Стэнд бай”-тай холбон бодлогын сонголт гараад
ирчихсэн мэт буруу ойлголт нийгэмд яваад байна. Энэ хоёр асуудал бол ялгаатай. Хоёулаа
зээл боловч агуулга нь өөр. “Стэнд бай” хөтөлбөр бол бодлогын нөхцөлтэй, богино
хугацааны зээл. Төсөв, мөнгөний бодлого нь уялдаатай байх ёстой гэхчилэн олон шаардлага
тавигдаад явах зээл. Өөрөөр хэлбэл, бид өөрсдөө асуудлаа шийдэж чадаагүйгээс болоод
гадны хяналтад орж томоожих хэрэгтэй болчихлоо. Хэрэв “Стэнд бай”-д хамрагдах юм
бол аль болох маш богино хугацаанд нөхцөлүүдээ биелүүлээд гарах хэрэгтэй. Хятад
болон бусад гадны улсаас авч болох урт хугацаатай, хүү багатай зээлийн сонголт бидэнд
байгаа. Иймэрхүү зээл “Стэнд бай” хөтөлбөрийн зээлээс агуулгаараа өөр. Нэг ёсондоо
бизнесийн агуулгатай. Миний бодож буйгаар “Стэнд бай”-д хамрагдаад эдийн засгаа
хэсэг хугацаанд амсхийж байх хооронд дараагийн урт хугацааны зээл авах боломжоо
сайжруулах ёстой.

-Яахав “Стэнд бай”-д хамрагдаад эдийн засгийн уналтыг тогтворжуулж
болох байх. Гэхдээ энэ бол нэг, хоёр жилийн л асуудал. Тэрний дараа яах вэ?

-Энийг бид ярилцах ёстой. 2010 онд бид энэ хөтөлбөрөөс маш амархан
гараад явчихсан. Одоо харин гадаад нөхцөл байдал сайжрахгүй бол яах вэ гэдэг асуудлаа
ярилцах ёстой. Эрдэс баялгийн үнэ өсөхгүй бол өөрсдөөсөө шалтгаалах дунд, урт хугацааны
менежмэнтээ сайн төлөвлөсөн баймаар байна. Хоёр жилийн дараа гаднаас авч болох урт
хугацаатай, хүү багатай зээл тусламжийг одооноос ярьж эхлэх хэрэгтэй. Мөнгө олоод
ирлээ гэхэд яаж өгөөжтэй зарцуулах вэ гэдгээ тодорхойлохгүй бол болохгүй. Чингис
бондын мөнгийг бид маш хурдан олоод авчихсан. Гэтэл ямар төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх
вэ гэдгээ мэдэхгүй байсан шүү дээ. Таван жилийн дараа үр өгөөжөө өгөх хэмжээний
төсөл бэлэн байгаагүй. Тийм зүйлд бид одоо бэлэн байх ёстой. Өр, зээл авах амархан.
Эргээд төлөх эрсдэлээ зөв тооцоолох ёстой. Зээлээ төлөх үед ямар ч эрсдэлгүйгээр,
зовлонгүйгээр төлбөрөө төлж чадах хөтөлбөрт хөрөнгө оруулах чухал.

-“Стэнд бай” хөтөлбөрөөс яг хэдий хэмжээний мөнгө орж ирэх юм бэ.
1.5 тэрбум ам.доллар орж ирнэ гэж ярьж байгаа нь үнэн үү. Мөн бүх мөнгө нэг дор
орж ирэх үү?

-Энэ хөтөлбөрийг авахаар бид гурав дахь удаагаа ярьж байна. Өмнө
нь хоёр удаа хэрэгжүүлсэн. Таны хэлж буй хэмжээний мөнгийг өгөхгүй байх гэж бодож
байна. 1.5 тэрбум төгрөг гэж ярьж байгаа ч гэлээ нэг тэрбум ам.доллар оруулах болов
уу гэж бодож байгаа. Гэхдээ мөнгөний хэмжээ тийм чухал биш. Гол нь хэлэлцээрээ зөв
хийгээд, зөв ашиглаад, богино хугацаанд гарах нь л гол асуудал.

-Мөнгө ороод ирлээ гэхэд юун түрүүнд хааш нь ямар зарцуулалт хийх
вэ?

-2017, 2018 оны төсөвт шаардлагатай нэмэлт санхүүжилт гэсэн үг. Өөрөөр
хэлбэл, төсвийн дутагдлыг нөхөхөд зарцуулна. Үүнийг дагаад нэмэлт туслалцааны бага
хэмжээтэй мөнгө орж ирдэг. Төрийн байгууллагыг чанаржуулах, үйл ажиллагааг нь сайжруулах
олон чиглэлээр нэмэлт санхүүжилт орж ирнэ.

-“Стэнд бай” хөтөлбөрт хамрагдчихвал Япон улс туслалцаа үзүүлнэ гэсэн
байна лээ?

-ОУВС-гийн үйл ажиллагаа гишүүн орнуудынхаа хүрээнд явагддаг. Япон
бол том эдийн засаг шүү дээ. ОУВС-гийн гол санхүүжүүлэгч. Тэгэхээр мэдээж хэрэг
үйл ажиллагаа нь хоорондоо уялдана. Япон улс манайхтай олон жилийн найрамдалт харилцаатай.
Тэр хүрээндээ манайд туслах сонирхолтой. Гэхдээ ОУВС-гаас монгол орны эдийн засгийн
талаар өгөх дүгнэлт чухал нөлөө үзүүлнэ. Зээл өгөх гэж буй хүн буцааж хэрхэн төлөх
нөхцөлийг нь заавал харна шүү дээ. БНХАУ-ын хувьд ч гэсэн ОУВС-гийн дүгнэлтийг чухалчилна.
Саяхан БНХАУ ОУВС-гийн валютын нөөц багцад юаниа оруулсан. Тэгэхээр тэр хэмжээгээр
ОУВС-д БНХАУ нөлөөлдөг болно гэсэн үг.

-Тэгэхээр “Стэнд бай”-г хэрэгжүүллээ гээд гадны улс орон тэр дундаа
БНХАУ бүр илүү туслах нь ээ?

-“Стэнд бай”-д орчихвол манай улсад зээл өгөх илүү их итгэлтэй болно.

-ЖАЙКА болон Азийн хөгжлийн банкнаас хоёр тэрбум ам.долларын хөнгөлөлттэй
зээл өгөх тухай асуудал яригдаж байгаа юу?

-Энэ бол олон жил яригдаж байгаа асуудал. Миний мэдэж буйгаар гурав
дахь жилдээ энэ асуудлыг ярьж байгаа байх.

-БНХАУ-аас авах тэрбум ам.долларын асуудал юу болж байгаа вэ?

-Засгийн газрын түвшинд яаж яригдаж байгааг мэдэхгүй байна. Тэрбум
ам.долларыг ТЭЗҮ нь бичигдсэн, тодорхой төслийг санхүүжүүлнэ гэж яригдаж байсан.
Тодорхой шалтгааны улмаас хойшлогдоод бас удаж байна. БНХАУ-ын талаас ямар шаардлага
тавьсан бэ гэхээр аль нэг банкаа байгуулъя гэсэн. Энэ асуудлаас болоод гацчихсан
байгаа.

-Банкийг нь оруулаад ирж болдоггүй юм уу?

-Ганц төсөл хөтөлбөртэй холбож гадны банктай холбоотой асуудал яримааргүй
байна. Гадны банкны салбар орж ирэх үгүй нь манай улсын санхүүгийн зах зээлийн тогтолцооны
шинжтэй асуудал. 1990 оноос хойш хөрөнгийн, үнэт цаасны, даатгалын зах зээл буюу
банкнаас бусад санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх гэж нэлээд ажиллаж ирсэн. Үе үеийн
Засгийн газар, УИХ, Монголбанк үүнд анхаарал хандуулан ажилласан. Гэсэн хэдий ч
өнөөдрийн хүрсэн цэг маань эдийн засгийн өсөлт, хувийн секторын өсөлт хэрэгцээг
гүйцэхгүй болчихож. Нийт санхүүгийн зах зээлийн 95 хувьд банк ажиллаж байгаа. Үлдсэн
тавхан хувьд банкнаас гадуурх санхүүгийн байгууллага ажиллаж байна. Гэтэл урт удаан
хугацааны концессын хөрөнгө оруулалтыг банкууд санхүүжүүлэх боломжгүй гэж ярьдаг.
Тэгэхээр нийгмийн эрэлт хэрэгцээг хүлээн зөвшөөрч, санхүүгийн зах зээлийг нээлттэй
болгох ёстой. Нээлттэй болгож байна гээд дотоодынхоо банкны зах зээлийг гэмтээж,
хямрааж болохгүй. Үүний тулд тохиргоо, зохицуулалт хийж болно. Банкуудыг тэжээж
буй гол салбар болох хадгаламжийн зах зээл дээр гадны банктай хүүгээрээ өрсөлдөж
болно. Жижиг зээлийн буюу тэтгэвэр, цалингийн зээлийн зах зээлийг булаацалдахгүй
байх зохицуулалт хийх боломжтой. Нэг ёсондоо одоо байгаа харилцагч нарын түвшинг
булаацалдахгүй байх зохицуулалт хийгээд явж болно. Иймэрхүү маягаар санхүүгийн зах
зээлээ нээлттэй болгох боломж бий. Гадны банк гэхээр л “Bank of China”-г яриад,
Хятад улс юу юугүй манайхыг эзэлчих юм шиг яриад байх юм. Гэтэл 2010, 2011 оны эдийн
засгийн өндөр өсөлттэй үед гадны банкууд манайд салбараа нээх сонирхолтой байсан.
Одоо тийм биш. Өмнө нь дэлгүүр хямдрал зарлалаа гэхэд дэлгүүрийн хаалга эвдчих гээд
дайрдаг байсан. Харин өнөөдөр тийм эрэлт байхгүй болсон.

-Эдийн засагч хүний хувьд санхүүгийн энэ мөчлөгийг хэрхэн харж байна
вэ. Эдийн засаг хэзээнээс сэргэх бол?

-Бид хямралыг зөвхөн мөнгөний бодлогоор, төсвөөр харж болохгүй. Бид
тогтолцоо, системээ өөрчлөх шаардлагатай. Хамгийн түрүүнд төсөв, мөнгөний бодлогоо
дунд, урт хугацаанд уялдаатай явуулах ёстой. Бид гадны хөрөнгө оруулагчдыг таатай
орчноор дуудна гэж яриад байдаг. Гэтэл гадаадынхан таатай орчин биднээс нэхдэггүй
шүү дээ. Дунд болон урт хугацааны тогтвортой, тодорхой, түүндээ хүрдэг байхыг л
хүсэж байгаа. Улс төр, төрийн бодлого, хууль эрхзүй, Засгийн газрын бүтэц тогтвортой
байхыг л шаардаад байдаг. Тогтворгүй байдлыг бид юун түрүүнд өөрчилж зөв бодлого
явуулах хэрэгтэй. Ирэх дөрвөн жилийг иймэрхүү өөрчлөлт явуулахад хамгийн тохиромжтой
хугацаа гэж харж байгаа.

-Засгийн газар, УИХ-ын гишүүд ойрын нэг жилийн л асуудал яриад байгаа.
Урт хугацааны буюу тав, арван жилийн дараахийг харсан бодлого Засгийн газраас орж
ирж байна уу?

-Ямар ч байсан дөрвөн жилийнхээ мөрийн хөтөлбөрийг УИХ-аар хэлэлцүүлж
баталсан. Энэ дотор улс төрийн шинжтэй, сонгуулийн мөрийн хөтөлбөр бүрэн тусгагдсан.
Богино, дунд хугацааны эдийн засгийн хүндрэлээс гарах, аль болох бага хохиролтой
даван туулах төлөвлөгөөн дээр ажиллаж байгаа. УИХ-д танилцуулж хараахан амжаагүй
байна.

Categories
мэдээ цаг-үе

Эх орноо хамгаалах лоозонтой бүлгэм, хөдөлгөөний дээрэмчид

Эх орон, байгаль орчноо хамгаалах нэрийдлээр үйл ажиллагаа явуулж буй 800 орчим төрийн бус байгууллага, бүлэг, холбоод бий. Эдгээр бүлэг нөхдүүд хаана, ямар ажил хийж байгаа нь тийм ч тодорхой бус. Гэхдээ “Босоо хөх Монгол”, “Хас Монгол”, “Даяар Монгол”, “ Ногоон Хас” зэрэг сүржин нэртэй бүлгэмийн залуус манай улсад хууль бусаар үйл ажиллагаа явуулж буй гадны компаниудыг дарамталж мөнгө авдаг гэсэн мэдээлэл түгээмэл байдаг. Тэгвэл эх орон хэмээх сүржин уриатай залуус монгол иргэдээ ч дээрэмдэх боллоо.

Хамгийн сүүлд гэхэд энэ сарын 15-нд “Хас Монгол” бүлгийн гишүүн нэгэн монгол иргэнийг дарамталж, улмаар их хэмжээний мөнгө авах гэж байхад нь цагдаагийн байгууллага илрүүлжээ. “Хас Монгол” бүлгийн гишүүн гэх этгээд баригдахынхаа өмнөх өдөр дээрх иргэнийг дарамтлан сүрдүүлж 200 сая төгрөг нэхжээ. Ингээд хоёр сая төгрөг авсан байна. Маргааш нь дахин 18 сая төгрөг бэлнээр авах гэж байгаад цагдаа нарт баригджээ. Дээрэм хийсэн этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаах ажиллагааг явуулж байгаагаа цагдаагийн байгууллага мэдээлээд байгаа. Түүнчлэн иймэрхүү үндсэрхэг үзэлтэй гэх залууст дээрэмдүүлж, дарамтлуулж байсан бол цагдаагийн байгууллагад хандаж болох юм байна. Ер нь үндсэрхэг үзэлтэй, эх оронч гэгдэх холбоо, бүлгэмтэй холбоотой хэрэг их гарах болсон. Ялангуяа бусдыг дээрэмдсэн, зодож гэмтээсэн нь их. Энэ хавар “Босоо хөх Монгол” ТББ-ын Удирдах зөвлөлийн дөрвөн гишүүн болох Б, Б, Т, Б нарыг БНХАУ иргэн “Ж”-г хүч хэрэглэн заналхийлэн, сүрдүүлж их хэмжээний мөнгө авсан хэрэгт сэжиглэн ШШГЕГ-ийн харьяа хорих 461 дүгээр ангид хорьсон. Тухайн үед тус байгууллагын тэргүүн П.Шинжээравдан “Би сайн мэдэхгүй. “UB palace”-т эх орончдын чуулган зохион байгуулж 1000 гаруй хүн цугларсан. Энэ чуулганаар оффшор данстнуудыг нэр дэвшүүлэхгүй байя гэсэн санал гаргаад Засгийн газар, Улсын ерөнхий прокурорт өгсөн. Энэ улсуудыг эртхэн дарж авъя гэж бодсон болов уу л гэж хардаж байгаа” гэсэн тайлбарыг хийж байсан. “Босоо хөх Монгол” ТББ-ын бас нэгэн дээрмийн хэргийг сөхвөөс 2015 оны тавдугаар сард “Босоо хөх Монгол” бүлгэмийн Х.Алтанзаяа, Б.Булганбаяр нар Хан-Уул дүүрэгт бусдын мөнгө, эд зүйлсийг дээрэмдэж байсан.Хэрэг нь мөрдөн байцаалтын явцад байхад мөн л Налайх дүүрэгт байрлах тоосго болон барилгын үйлдвэрт ажилладаг хятад ажилчдыг зодож, улмаар бэлэн мөнгийг нь дээрэмдсэн байдаг. Түүнчлэн 2012-2013 оны хооронд “Гал үндэстэн холбоо” төрийн бус байгууллагын тэргүүн Ц.Мөнхбаяр болон О.Самбуу-Ёндон, Б.Гантулга нар нь зохион байгуулалттайгаар бүлэглэн “АУМ АЛТ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Монголын иргэн М-д хүч хэрэглэн, эд хөрөнгийг чинь устгана хэмээн сүрдүүлж их хэмжээний мөнгө авсан байдаг. Тэд 67 сая төгрөгийг дээрэмдэж авсан гэх мэдээлэл бий. Тэгвэл “Даяар Монгол” хөдөлгөөний тухайд хэдэн баримт сөхье. 2010 онд Дорнод аймагт “Даяар Монгол” хөдөлгөөний залуус хятад иргэдийг дээрэмдсэн хэрэг гарсан. Хятадын зургаан иргэнийг “Даяар Монгол” хөдөлгөөний гишүүд гэх таван залуу саатуулж 2800 юань, 50 мянган төгрөгийг нь сүрдүүлэн авсан болохыг цагдаагийнхан илрүүлсэн. Улаанбаатар хотын харьяат 26-31 насны таван залуу өөрсдийгөө “Даяар Монгол” хөдөлгөөний гишүүд гэж хэлсэн байдаг. Гэвч тус хөдөлгөөнийхөн эдгээр залуусыг “Манай холбооных биш” хэмээн үгүйсгэсэн.

Дээрх залуус цагдаагийн үнэмлэх, замын цагдаагийн ажилтны улаан өнгийн гэрлэн дохиур, тусгай дуут дохио, гавыг ашиглаж дээрэм хийдэг болох нь тогтоогдсон. Тэд Дорнод аймгийн нутагт оршдог БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шин Шинь”, “Шань Лун” компаниас сая төгрөг, 30-40 литр шатахуун авсан нь тогтоогдсон байдаг. Хулгай дээрэм хийсэн хүмүүсийг манай хөдөлгөөн, байгууллагынх биш гэж өөсрдөөсөө түлхдэг ч хоорондоо нэгдэж хөдөө орон нутгаар явж дээрэм хийдэг болох нь мөн л хэд хэдэн тохиолдлоор илэрч байсан. Тухайлбал, 2013 онд Хэнтий аймгийн Галшар суманд үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалт бүхий “Northwind” компанийн хятад ажилчдыг “Босоо Хөх Монгол”, “Даяар Монгол”, “Хөх Монгол” бүлгэмийн гишүүд дээрэмдсэн хэрэг гарсан. Эдгээр бүлгэмийн залуус тус компани руу хүч хэрэглэн дайрч хятад ажилчдыг зодож, улмаар халаасан дахь 2.8 сая төгрөгийг нь булааж аваад явсан гэдэг. Мөн дээрх бүлгэмийн гишүүд Бүрэнцогтын уурхайн ажилчдыг дээрэмдсэн. Ингэж яваад цагдаа нарт баригдсан бөгөөд тухайн үед үндсэрхэг үзэлтэй гэх бүлгэмийн гишүүний үнэмлэх гарч ирсэн байдаг. Тодруулбал, “Хөх Монгол” бүлгэмийн гишүүн О.Сайнбаяр 5.2 сая төгрөг бэлнээр авч явсан нь илэрсэн. Гэх мэтчилэн иймэрхүү дээрмийн хэрэг байсхийгээд л гардаг болсон. Хас тэмдэг зүүж, өөрсдийгөө үндсэрхэг үзэлтнүүд хэмээн цоллодог залуус өнөөдөр монгол иргэдээ мөлжихөөр шийдсэн бололтой. Тэд уул уурхай, бизнес эрхлэгчдийг дарамталж, шантааж хийж мөнгө олж, олсон мөнгөөрөө наргиж цэнгэхээс өөр зүйл хийдэггүй гэдэг ч үнэний ортой. Элдэв хэл аманд орооцолдох нь ч элбэг. Гадны компаниудыг дарамталж хэдэн төгрөг цохидог байсан төрийн бус байгууллага, хөдөлгөөнийхний бай нь дотоодын компани, бизнесмэнүүд, иргэд болж хувирчээ. Зарим эх сурвалжийн мэдээлснээр бол дээрх хөдөлгөөн, бүлгэмийнхэн ихэнхдээ жижиг аж ахуйн нэгж, компаниудыг дээрэлхэж, сүрдүүлдэг байна. Учир нь хоолоо олж идэх нэг хувилбар нь том компанийн гар хөл болдогтой холбоотой аж.

“Босоо хөх Монгол”, “Хас Монгол”, “Хөх Монгол”, “Ногоон хас” зэрэг төрийн бус байгууллагын 20 орчим хүнд цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэх мэдээлэл байна.

А.АМАР

Categories
мэдээ соёл-урлаг

Б.Шаравын нэрэмжит уралдаан болно

Image result for шаравТөрийн соёрхолт урлагын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравын нэрэмжит мэргэжлийн дуучид, үндэсний хөгжимчдийн олон улсын II уралдаан энэ сарын 15-23-ны өдрүүдэд болох гэж байна.

Энэхүү олон улсын уралдааныг анх 2012 онд зохион байгуулж байсан юм. Уралдаанд 30 хүртэлх насны мэргэжлийн дуучин, 35 хүртэлх насны хөгжимчид оролцох боломжтой бөгөөд одоогоор ӨМӨЗО, ОХУ-ын Буриад, Казахстан болон Монголын нийт 60 гаруй уран бүтээлчид оролцохоор бүртгүүлсэн байгаа аж. Тус уралдаан нь мэргэжлийн дуулаачийн урлаг болон үндэсний хөгжмийн урлагыг дэмжин тэтгэх, дэлхийд эх орноо сурталчлах зорилгоор зохион байгуулж буй олон улсын уралдаан юм. Хөгжмийн зохиолч Б.Шарав гуай тус тэмцээний талаар хэлэхдээ “Бид энэхүү уралдааныг олон улсын жишигт нийцүүлэхийн тулд шагналын санд гол анхаарлаа хандуулсан. Олон улсын жишгийн доод хэмжээнд хүрсэн 10 мянган ам.долларын шагналын сантай уралдаан. Бид цаашдаа шагналын санг өсгөж, олон улсын жишигт хүргэх шаардлагатай гэж боддог” гэжээ.

Categories
мэдээ цаг-үе

Богд уулыг 1950-иад оны үед Чойбалсан уул гэж нэг хэсэг нэрлэж байв

Хотын төв. Соёлын төв өргөө баригдаагүй үе

Улаанбаатар хотын унаган иргэн, өндөр настан Батсүхийн Ганбат
1950-1960-аад оны үеийн Улаанбаатарын тухай дурсамжаасаа хуваалцлаа. Тэрбээр
1945 онд Улаанбаатар хотод төрсөн. 1962 онд Нэгдүгээр цахилгаан станцад зуухан цехийн
слесариар ажиллаж байжээ. Дараа нь жолооч хийж байгаад 1990 онд тэтгэвэртээ гарсан
нэгэн.

Хятад усчин

-Тухайн үеийн нийслэлийг та дүрслээч?

-Миний мэдэх Улаанбаатар хот 1950 онд хойшоогоо 32-ын уулзвар, бурхан
бологсдын газар буюу Далан давхар, Дэнжийн мянга, Дамбадаржаа, зүүн тийшээгээ, Американ
дэнж (сансар хороолол), Консулын дэнж, эмэгтэйчүүдийн хорих анги (Сансар бензин
колонкийн хойно), Маахуур толгой (Их засаг дээд сургууль), Улаанхуаран (Цэргийн
хот), Амгалан хүрдэг байсан. Улиастай, Цагаанхуаран (Нарантуул зах)-д гэр хороололгүй
байсан.

Улаанбаатар хотын Бөмбөгөр, Гэсэр сүмийн орчимд хятадууд амьдардаг.
Гуанз, үсчин, дугуй завсар, махны дэлгүүр, унадаг дугуйн засвар, морины тах хадах,
алт мөнгө, цаг засварын ажлуудыг тэд хийдэг байв. Мөн Амгалан, Зуун айлын орчим
тэд ногоо тарьж, айлуудын усыг морин тэргэн дээр модон торх байрлуулж зөөдөг байсан.
Дөрвөн хүний суудалтай сүйх тэргээр Амгалан, бараан зах, сүүн зах (Зам тээврийн
яам) болон хотын төв гудамжаар зорчигчдыг тээвэрлэдэг байв.

-Танай гэр аль хавьд байв. Бага насны сайхан дурсамж олон байх?

-Манайх Арслантай гүүрний урд талд одоогийн ХXI сургуулийн орчимд
байлаа. 1950-иад оны үед манай тэр хавиар ясли, цэцэрлэг гэж байхгүй. 1954 онд нийслэлийн
XVI сургуульд нэгдүгээр ангид орж байлаа. Манай ойр хавьд дэлгүүр хоршоо цөөн. Тэр
үед автобус гэж байсангүй. Ээждээ хөтлүүлчихээд Өндөр хоршоо руу явган явдаг. Тэр
үед Сүхбаатарын талбай гоё байгаагүй. Энд тэнд овоолгоотой шороо, чулуутай. Өндөр
хоршооноос хатсан яавлаг худалдаж авдаг. Худалдагч нар нь дээлтэй, ханцуйвч өмсдөг
байсан. Туул рестораны хойгуур Баруун Сэлбийн гол урсдаг. Өмхий гэж жигтэйхэн. Ер
нь Сэлбэ гол их өмхий байсан.

-Тэр үед арьс, ширний үйлдвэрүүд байгаагүй биз дээ?

-Айлууд угаадсаа хийчихдэг. Боловсон жорлон байсан биш. Хаа дуртай
газраа морь харна.









Б.Ганбат Багадаа

-Фэйсбүүкт нэг зураг яваад байсан. Хотын гудамжаар морьтой, явган хүмүүс хөлхөлдөөд хэн нэгэн дунд нь суучихсан бие засч байгаа бололтой харагдсан?

-Сууна сууна. Ердөө тоох юм байхгүй. Харин соёлын довтолгооноос хойш
огт өөр болсон шүү. Улаанбаатар хот маань үйлдвэржиж, жараад оноос ЗХУ руу ТМС-т
долдугаар анги төгссөн хүүхдүүдийг явуулдаг болсон. Ямар сайндаа манай ангийнхан
долдугаар анги төгсөөд илгээлтээр Нэгдүгээр цахилгаан станцад ангиараа очиж байхав.
Тэгж амьдралтайгаа залгасан даа. Нэг хэсэг Нэгдүгээр цахилгаан станцын яндан дуугарахад
хүүхдүүд сургуульдаа, ажилчид ажилдаа явдаг. 12 цагт дуугарахад үдийн цай, нэг цагт
цай дуусаад, ажилдаа орох дохио. 17 цагт яндан дуугарахад ажил тардаг байлаа. Улаанбаатар
тэр чигээрээ яндангийн дуугаар хөдөлдөг байсан даа.

-Хятад хүүхдүүдтэй тоглодог байв уу?

-Тэр үед Цагаанхуаранд барилгын хятадууд шинээр ирсэн юм. Тэнд хятад
ажилчдын казарм байсан. Местний оросуудын болон хятад хүүхдүүдтэй тоглодог байсан.
XXI сургуулийн урд бас казах хороолол ч байсан. Гэр хороолол байлаа шүү дээ. Тэр
үед байшин цөөн. Хүүхдүүд дугуйны гадуур хаймранд орж бие биенээ түрж тоглодог байлаа.
Тэвэг өшиглөнө. Сэлбийн гол дээр өвөл гулгана. Тэшүүр байсангүй. Дугуйны обудыг
тайраад, дээр нь банз хадаж, эсгий гуталд хүлээд гулгадаг. Дугуй унана. Аав, ээж
зүлгэн дээр зун шагай нясладаг.

-Загас барьдаг байсан уу?

-Загас нэг их тоохгүй.

-Тэр үед юу идэж уудаг байв?

-Хятад дэлгүүрээс бохь авна. Хар модны бохийг жижиглэж, 50 мөнгөөр
зардаг байсан. Самар цөмнө. Гурван цаас 40 мөнгөний талх хятадууд барьдаг. Арслантай
гүүр, Багшийн сургуулийн орчимд тэр чигээрээ хятад зурагчин, хятад гуанз байсан.

-Хятад гуанзанд юу идэх вэ?

-Хуушуур иддэг. Хуушуур, цуйван гээд захихаар зөөгч нь хоолны захиалга
аваад тогооч руугаа шууд заалнаасаа хашгирчихдаг. Хятад үсчинд үсээ засуулна. Хурц
хутгаар ширх гээд засчихна. Зурагчин толгой дээрээ хар даавуу нөмөрч зураг аваад
долоо, найм хоногийн дараа зургаа авдаг.

-Дээр үед айлуудын жорлонг ухаж зөөх ажил хийдэг хятадууд байсан
гэж сонссон?

-Хятадууд өвөл жорлон ухдаг, түүнийгээ өөрсдөө зөөгөөд, Амгаланд
аваачиж хаяна. Амгалангийн ногооны газраа түүгээр нь сайхан бордчихно шүү дээ. Хятадуудад
хийхгүй ажил гэж байгаагүй, морин тэргээр нүүрс зөөнө, хог хаяна, бурхан болоочдыг
нутаглуулна. Бас түлээ хөрөөднө.

Бид бас кино үзэхдээ Элдэв-Очир кино театр юм уу Ардад ирнэ.

-Ямар кино гардаг байв?

-“Чапаев”, “Ганболд шиг цэрэг” гээд хятад кино, “Цогт тайж”, “Сүхбаатар”
гээд цөөхөн хэдэн кино гардаг. Тэднийгээ л үзнэ. Бас Баянзүрх захын орчимд байсан
Төмрийн заводын клубт ирж кино үздэг байлаа. Сүүлд тавиад онд шинэ хятадууд ирээд
жүжиг ший тоглодог байв.

-Аав чинь том дарга байсан гэсэн үү?

-Миний аав Г.Батсүх гэж хүн байв. Аав маань БНМАУ-ын анхны ударник
цолтой хүн байсан. Аав сургууль төгсөөгүй. Хар ухаанаар явсаар байгаад Гэрэл чийдэнгийн
хороо, Нэгдүгээр цахилгаан станц, Төмрийн завод, Дорноговь аймгийн Зүүнбаянгийн
нефть боловсруулах үйлдвэр зэрэг байгууллагуудын анхны даргаар ажилласан.

Аав маань Улаанбаатар хотод томоохон барилга байгууламжууд байхгүй
байх үед 1939 оны Халхын голын дайнд олзлогдсон япон хоригдлуудыг авчирч
1945-1947 онд Улсын төв театр (Дуурийн театр), Элдэв-Очирын кино театр (хөрөнгийн
бирж), Төв больниц, Гадаад хэргийн яам, Төв номын сан, Намын дээд сургууль (Одоогийн
Удирдлагын академи), Улаанбаатар рашаан сувилал, Сонгинын амралт, Монгол Улсын их
сургууль, Сүхбаатарын талбайн хуучин асфальтан хучлага, 30 дугаар байр, Алтай зочид
буудал (хотын захиргаа), одоогийн Төрийн ордон зэргийг барихад дайчлан оролцуулсан.

Засгийн газрын ордны анхны хэв загвар нь ЗХУ-ын Ворошиловск хотын
зөвлөлүүдийн ордны барилгын зургийг томсгож барьсан гэдэг.

Улаанбаатар хотын төвийн ихэнх барилгыг Японы олзлогдсон цэргүүдээр
бариулж, тэд Гандан, Хужирбулан, Налайх, Сэлбэ, Толгойтын тоосгоны үйлдвэрүүдийг
ажиллуулж, тоосго их хэмжээгээр үйлдвэрлэж байсан. 1955 оноос БНХАУ-ын барилгачид
Улаанбаатар хотод байрлаж, нэхмэлийн үйлдвэр, ажиллагсдын орон сууцууд 120 мянгат,
40, 50 мянгатын орон сууцууд, Энхтайваны гүүр, “Улаанбаатар” зочид буудал, Биеийн
тамирын ордон, Гэмтлийн эмнэлэг (хуучин), Соёл, урлагийн их сургууль, Пионерийн
ордон, Барилгачдын соёлын ордон, Толгойтын хоёрдугаар цахилгаан станц, Их дэлгүүр,
Урт цагаан, бусад орон сууцнуудыг барьсан гэдэг. Хятадтай харилцаа муудаж, хятад
барилгачид нутаг буцахад Баянгол зочид буудлын барилгын араг яс л үлдэж, сүүлд оросууд
гүйцээсэн шүү дээ.

-Тэр үед ямар баярыг нижгэр тэмдэглэдэг байв?

-Майн нэгэн, Октябрийн баяр, шинэ жил тэмдэглэнэ. Уг нь Цагаан сар
хийдэг байснаа больсон.

-Зурагт байхгүй, яаж өдөр өнгөрөөдөг байв?

-Радио байлаа. Намайг долоон настай байхад манайх араажавтай болсон.
Том дугуй юм байсан. Аав, ээжийг эзгүй хойгуур доторх хүнийг нь харах гээд хар юмыг
нь зүсэж үзсэн. Юун хүн гарч ирэхэв, таг болсон. Бягтруул дээр том пянз тавьж сонсоно.
Хотын соёл огт өөр байв. Цөөхөн хэдэн айл утастай. Дөч, тавин мянгат баригдахад
сэхээтнүүд, дарга нар орсон. Айлд очиход хананаас нь ус гоожихоор гайхаж билээ.
1956 онд аав маань Зүүнбаянгийн нефтийн үйлдвэрийн дарга болоход дагаж очсон юм.
505-ын орос хоригдлууд Зүүнбаянгийн нефтийн үйлдвэрийг барьсан. Халуун, хүйтэн устай
гоё газар очсон доо. Тэнд усан сан гэдэг юманд анх орж байлаа.

-Одоо ч нефть боловсруулах үйлдвэр барьж чадаагүй байна шүү дээ.
Тэгэхэд ямархуу янзтай үйлдвэр байв?

-1957 онд энэ үйлдвэрийг монголчуудад хүлээлгэж өгсөн. 1969 онд гал
гарч, үйлдвэрийг хаасан юм. Зүүнбаянгийн нефтийн үйлдвэр бензин, солярк, кокс үйлдвэрлэдэг
байсан шүү дээ.

-Социализмын үед ихэнх айлууд диван, хөргөгч, хавтастай том толь
гэх мэт ижил тавилгатай байж билээ?

-Намайг бага байхад төмөр толгойтой ортой байсан. Гийчин ирэхэд гудас
дэвсээд өгчихнө. Тэр хүн дээлээ нөмрөөд унтчихдаг. Соёлын довтолгооноос өмнө үнэндээ
цагаан даавуутай ор гэж мэддэггүй байлаа шүү дээ. Хорины дарга ирж, хөнжлийн даавуутай
эсэхийг, тогооны алчуур хиртэй байгаа эсэхийг шалгадаг байсан. Ээж маань Р.Рэнцэнханд
гэж Амгалангийн клубийн анхны хөгжимчдийн нэг. Хүрээ хүүхэн байсан даа. Цагаан дугуй
малгайгаар гангарна. Голцуу монгол дээл, пүркэн гутал өмсөцгөөнө. Насанд хүрсэн
эрчүүд нь өргөн өмдтэй, халбийсан хувцастай явцгаадаг.

-Хүүхэд байхдаа очих дуртай газар юу байв?

-Яармагийн дэнж дээр очдог байсан. Улсын баяр тэнд болдог. Хээр хонодог.
Хөдөө гадааны бүх л улс очдог. Зуны цирк тоглодог байлаа. Манай аав Ардын жүжигчин,
алиалагч Ж.Данзантай найз. Тэднийд орно, жижигхэн өрөөтэй. Литрийн шанагаар ус ууна.
Молоко уудаг байсан санагддаг. Шинэ жилээр усан будгаар цаас будаад, гинж хийдэг.
Сургуулиа, бас гэрээ ингэж чимэглэдэг. Өвөл хөлдүү алим аваад усанд хийж идэх хачин
гоё санагддаг байж. Сургуулийн ёлконд амьтан болно.

-Тэр үед ямар хүмүүс од байв?

-Чойбалсангийн тухай домог мэт ярьдаг байсан. Түүнд ер хир халдаахгүй.
Гэр бүлийн харилцааны талаар нь бас сонсогддог. Чойбалсан гуайгаа бурхан болоход
ээжтэйгээ хамт ханцуйндаа гашуудлын туузтай Засгийн газрын ордны зүүн жигүүрээр
ороод хойд хаалгаар гарч байсан. Жаахан байсан болохоор төмөр орон дээр нэг гоё
хүн унтаж байгаа юм шиг харагдсан. Гурав тойроод гарсан даа. Олон хүн салах ёс хийсэн.
“Эрэлхэг Монголын ард түмэнд чимэг болон хайрлагдсан” гэж дуулцгаадаг. Богд уулыг
1950-иад оны үед Чойбалсан уул гэж нэг хэсэг нэрлэж байсан. Жар, далаад онд хөдөлмөрийн
баатрууд, Халх голын дайны баатруудаараа бахархана. Маогийн тухай бас хятад, монголоор
хольж дуулцгаадаг. “Дорно зүгээс нар мандлаа” гэдэг үгтэй. “Хүрэн халзан тоомсгоороо
хүрээд ирдэг Ворошилов” гэж бас дуулдаг. Сүүлд “Маамуу нааш ир” гарч тэрийг дуулдаг
болсон. Дуу ховор байлаа шүү дээ.

Categories
мэдээ улс-төр

ХОМ гэж ямар баньдий юм бэ?

УИХ-ын болон Засгийн газрын гишүүд хөрөнгө орлогын мэдүүлгээ олонд дэлгэжээ. Ёстой нэг марзаганаж өгч. Орон сууцгүй гэж 4-5 хүн мэдүүлсэн байх юм. Траншейнд амьдардаг юм уу, хаашаа юм? Монгол Улсын хүн ам орон сууцны 2010 оны бүртгэлээр нийт 800 мянга шахам өрхийн 0,2 хувь нь зориулалтын бус байранд амьдардаг ба сууцжуулсан үзүүлэлтээрээ дэлхийд дээгүүрт ордог гэх. Ерээд оны эхээр хөдөөнөөс сонгогдсон дивтаатуудад орон сууц олгож байсан. Аравнайлсан чүдэнз тараагаад дивтаат болчихдог байсан тэр үетэй харьцуулахад хаусны мөнгө гаргаад барианд орж чаддаггүй болсон өнөө үе өөр дөө. Шунахай гэдэг нь!

Маш их зээлтэй мөртөө орлого нь зээлийн хүүгийнхээ хаана ч хүрэхгүй «шийдчихсэн» нөхөд хэд хэд байна. Асар их хадгаламжтай мөртөө эргээд баахан өртэй хачин хүмүүс бий. Зүүсэн цаг нь мэдүүлсэн жилийн орлогоосоо хэд дахин үнэтэй «ядуучууд» ч байна. Олон тэрбумын хөрөнгөтэй мөртөө банкинд задгай мөнгө хадгалуулсан гайхал ч байна. Ер нь асуусан асуулгасан хоёр сайхан марзаганалджээ. Үгийн сүлжээ, эсвэл лото л бөглөсөн юм биз дээ. Ямар баньдий юм бэ?!

Чөдрийн ганц морьгүй гэгчээр унаа унашгүй баячууд зөндөө. Компанийн нэр дээр бүртгэл нь байдаг байх л даа. Гэвч Улаанбаатарт 350 мянган өрх, бараг 400 мянган автомашин бүртгэлтэй байхад машин, зурагт энэтэр бүртгэж байх хэрэг байдаг юм уу. Тэрэнд орвол «Феррари» машин, «Вэртү» гар утас, «Ролэкс» цаг зэргийг үнийн дүнгээс нь хамааруулж бүртгэвэл илүү логиктой. Мал бүртгэж яана аа, нэг компьютер өчнөөн хонь болно. 400 мянган доллараар худалдаж авсан араб азаргатай нэг нөхөр одоо ч УИХ-д сууж байгаа, тэр нь л албан бүртгэлд хамрагдсаны дараа л энэхүү бүртгэлд орох ёстой. Энэ мэтчилэн тэнэг асуултанд тэнэг хариулсан нь нэн их.

Олон нийтийн өмнө хариуцлага хүлээсэн этгээдийн хөрөнгө орлогын мэдүүлэг гэдэг нь төр болон иргэний байгууллагад ажиллаж буй этгээдээс хувийнх нь орлого зарлага болон хөрөнгийн хэмжээг авлигын эсрэг хуульд заасны дагуу өөрөөр нь гаргуулж олон нийтэд дэлгэх арга хэмжээ юм. Олон нийтийн өмнө хариуцлага хүлээсэн этгээдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг гаргуулж байх зөвлөмж нь НҮБ болон Дэлхийн банк, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага зэрэг олон улсын байгууллагын баримт бичигт тусгагдсан байдаг.

Ийм мэдүүлэг гаргуулах тогтолцоог дэлхийн олонхи оронд хэрэгжүүлдэг боловч нэг мөр жишиг байхгүй учир улс болгонд өөр өөр стандарт мөрддөг. Гэхдээ бүгдийнх нь нийтлэг нь үндэслэлгүй хөрөнгөжихийг илрүүлэх, эрх ашгийн зөрчлийг арилгах гэсэн хоёр зарчим дээр тулгуурласан болой.

Үндэслэлгүй хөрөнгөжих гэдэг нь олон нийтийн өмнө хариуцлага хүлээсэн этгээдэд хамаарах хөрөнгө түүний хууль ёсны орлогоос давсан ба үүнийгээ уг этгээд ойлгомжтой тайлбарлаж чадахгүй тохиолдлыг хэлнэ. Үндэслэлгүй хөрөнгөжих нь аль ч оронд эрүүгийн хэрэгт холбогдоно. Ашиг сонирхлын зөрчил гэдэг нь олон нийтийн өмнө хариуцлага хүлээсэн этгээд нь өөрийн албан тушаалаараа дамжуулан шууд болон дам байдлаар бусдын хууль ёсны эрх ашигт нөлөөлөх, эсвэл нөлөөлж болох байдлыг хэлнэ.

Орос, Хятадад төрийн албан хаагчид өөрийн болон ойр төрлийнхнийхөө орлого болон зарлагыг жил болгон тайлагнаж байх үүрэгтэй. Бразил, Дани, АНУ, Казахстанд төрийн албан хаагч зөвхөн орлогоо тайлагнана. Их Британид Засгийн газар, парламентын гишүүд ийм үүрэгтэй. Швед, Норвеги, Канадад бүх иргэд орлогын мэдүүлэг тайлагнаж байх үүрэгтэй нь татварын хэргийг давхар хамаатуулж үздэгтэй нь холбоотой. Финланд, Сингапурт төрийн албан хаагчид жил бүр зарлагын тайлангаа гаргаж байх ёстой. Францад төрийн албан хаагчдаас гадна дундаж иргэнээс дээгүүр татвар төлдөг иргэд мөн тайлагнаж байх үүрэгтэй.

Хөрөнгө орлогын мэдүүлгийг хариуцах Авлигатай тэмцэх газар болон өөр бусад хариуцах төрийн байгууллага мэдүүлэгт бүрэн байтугай хагас хяналт тогтоох нь ч үр дүнгээр төдийлөн гоц байж чаддаггүй гэж мэргэжилтнүүд үздэг. Мэдүүлгээ гаргаж өгсөн нь гол биш, үүнийг үндэслэж үндэслэлгүй хөрөнгөжиж буй болон эрх ашгийн зөрчил гарч буй эсэхийг хянан шалгах нь гол юм. Олон нийтийн өмнө хариуцлага хүлээсэн этгээд нь олон нийтийн хөрөнгө мөнгийг тэдний өмнөөс захиран зарцуулдаг учраас хяналт мөн олон нийтэд байх ёстой. Гэхдээ олон нийтийг төлөөлсөн олон нийтийн байгууллага нь мөрдөх, хянах, шалгалт явуулах эрхгүй учир мэдээлэх, дүн шинжилгээ хийх, баримт нотолгоо гаргах, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлах зэргээр хяналт явуулдаг. Чухам ингэхийн тулд этгээдийн өөрийн гараар бөглөж олон нийтэд зарласан мэдүүлэг гол эх сурвалж болох үндэстэй юм. Хөрөнгө орлогын мэдүүлэг нь авлигын эсрэг үндсэн эх материал болдгоороо маш давуу талтай. Нөгөө талаас хөрөнгө орлогын мэдүүлгийг хянах үүрэгтэй байгууллага өөрөө авлигад автах, бусдыг дарамтлах, хуулиас гадуур загнах эрсдэлтэй учир мөн л олон нийтийн хяналттай, ил тод, шилэн байх шаардлагатай юм.

Олон нийтийн өмнө хариуцлага хүлээгч этгээдийн хөрөнгө орлогыг бүртгэж зарлах нэг хэрэг. Гол нь албан тушаал хашиж байх болон түүнээс хойших хэдэн жилийн орлого, зарлагыг харьцуулж байж үндэслэлгүй хөлжсөн эсэх, ашиг сонирхлын зөрчлөө ашигласан эсэхийг тодорхойлж болох үндэстэй.

Урьдын туршлагаас харж байхад манайд жишээ нь хадгаламж нь хэд дахин өссөн мэдүүлэг гараад байх мөртөө нийтэд дэлгэсэн орлого нь хэвээр, өөрөөр хэлбэл орлого зарлагын баланс дэндүү тэнцвэргүй харагдах боловч үүний учрыг эзнээс нь хэн ч асуугаагүй байх жишээтэй. Саяхан ikon.mn сайт Монголын төрийн голлох 236 зүтгэлтэн (сонгуулийн дараахь) эрхмүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн дэлгэрэнгүйг нийтэлжээ. Эдний жилийн дундаж орлого 60 сая төгрөг. 500 сая төгрөгөөс дээш орлоготой хэдхэн хүнийг хасч тооцохоор 30 сая төгрөг буюу дийлэнх нь цалингаараа амьдардаг бололтой. Тэд таны нүдэнд ингэж харагдаж байна уу? Гишүүн, сайд, агентлаг, аймгийн дарга болон дарганцар байх хугацаандаа асар их хөрөнгөжсөн, тэр байтугай зарим нь өсөн нэмэгдсэн хөрөнгөө «шударгаар» мэдүүлсэн байхад манайд энэхүү хөрөнгөжилтөд нь хэзээ ч анхаарч байсангүй. Хөрөнгө орлогын мэдүүлгийн гол санаа чухам энэ «гэнэтийн баяжилтын» учрыг олохдоо л байгаа шүү дээ. Тэгдэггүй учраас л дарга нар улайхаараа «манайх зурагтгүй», «би түрээсийн байранд амьдардаг», «цалингаараа амьдардаг шударга хөөн, би» гэх мэтээр урдаас алиалж марзаганаад унадаг билээ л. Гэтэл жишээ нь АНУ-ын Тагнуулын төвийн удирдлагад байсан Эльмс гэх ажилтан Оросын талд тагнуул хийж мэдээ дамжуулдаг байсныг үндэслэлгүй хөрөнгөжиж буйгаас нь илрүүлсэн байдаг.

Мань 236 зүтгэлтэн нийтдээ 1,2 их наяд гаруй төгрөгийн хөрөнгөтэй нь Монгол Улсын ДНБ-ий таван хувь, улсын нэгдсэн төсвийн 20 хувьтай тэнцэж байна. Тэд 54 тэрбум төгрөгийн малтай, 350 тэрбум төгрөгийн газартай, 725 тэрбум төгрөгийн сууцтай аж. Эндээс үндэслэлгүй хөлжиж арай амжаагүй шиноковуудыг хасахаар бүр сонин тоо гарна. Эдний тун цөөнх нь малтай, газартай. Малыг ч, газрыг ч ямраар ч үнэлж болно. Зах зээлийн үнээс хэд дахин давуулж хэлээд бүртгүүлэхэд албан тушаал хашиж байхдаа идэж ууснаа нуух том хүүдий шуудай бэлтгэгдэнэ. Хурдны морио тэрбумаар зараад энэ байшинг авсан гэж наахад л болно шүү дээ. Хүмүүс бүгдээрээ хувцас өмсөх нэг биетэй, хоол шингээх нэг л ходоодтой, энэ талаар бол бурхан биднийг ардчилж өгсөн. Иймээс зарлагаа мэдүүлж байх хэрэгтэй. Тэгж байж л олон нийт өөрийн төрдөө тушаасан мөнгөө зөв зүйлд зарцуулагдсан эсэхийг олж мэднэ.

Төрийн үндсэн үүрэг бол нийгмийн менежмэнт юм. Төр хэдий их өөрийн хөрөнгөтэй, тэрийгээ өөрөө хөдөлгөж байна, төдий их авлига гарна. Хүн өөрийнхөө юмыг хулгайлдаггүй гэдэг хүүхэд ч сайн мэдэх логикийг төр төлөөлдөг эрхмүүд үргэлж эрс үгүйсгэдэг нь үндсэндээ авлига шамшигдуулал, хулгай луйврын хаалга онгорхойтой холбоотой. Олонхи нь тэр онгорхой хаалга руу ядахнаа хуруугаа ч гэсэн оруулчих гэж үхэн хатан зүтгээд байгаа хэрэг шүү дээ. Хөрөнгө нь хувьд, бодлого нь төрд байж л авлига үгүй болно, нийгэм эрүүлжинэ, улс орон төвширнө.

Миний багад манай байрны Ууганаа гээд нэг банди хармайндаа 25 төгрөгтэй байгаад ээждээ баригджээ. «Чи ийм их мөнгө хаанаас олов? Хэнээс хулгай хийсэн?» гээд ээж нь байцааж гарч. Мань Ууганаагийн тайлбар: «Би ингээ л хурдан гүйж явсан. Тэгсэн гэнэт нэг чулуунд бүдрээд духаараа газар унасан. Духан дээр нэг юм наалдчихсан байхаар нь аваад үзсэн чинь энэ 25 төгрөг байсан». Одоо ийм хөөрхөн тайлбарыг олон нийтийн өмнө хариуцлага хүлээсэн төрийн албаныхан цөмөөрөө л тавьдаг болж дээ. Бодоод байхад үнэхээр ч халтирч унаад босоход духан дээр тэрбум доллар наалдчихсан байхыг үгүйсгэх аргагүй л юм даа.

2016-10-24

БААБАР ингэж өгүүлэв

Categories
мэдээ нийгэм

Энэ сарын өрнийн зурхайгаа хараарай

Image result for Зурхай

Image result for Хонины ордХОНЬ: Сарын эхнээс л таны шийдэмгий зоримог байдал тань амжилтанд хүргэнэ. Ганц бие болон хайр дурлалтайгаа учирсан бүх хүмүүсд сайхан үе тохиож байна. Эрх мэдэлтнүүд, эмэгтэйчүүд, ялангуяа энэ өдөр тодорхой үүрэг гүйцэтгэнэ. Мөн гэрээ хэлэлцээр, худалдан авалт, харилцаандаа тайлбар хийхэд таагүй байна. Санхүүгийн эх үүсвэр хай. Гэхдээ эргэлзээ төрүүлсэн асуудлаас хол байхыг зөвлөж байна. Мэргэжлийн хүрээнд шинээр эргэлт гарах магадлалтай байна. Энэ нь санхүүгийн салбарт ажилдаг хүмүүст хамааралтай байх болно. Сарын дундах үе танд эерэгээр нөлөөлөх үе юм. Та өөрийн бүтээлч санаагаа хэрэгжүүл. Та мөрөөдөж, ургуулан боддог зүйлсээ үнэн болгож болдог гэдгийг сана. Бүхий л үзэл санаанд нээлттэй ханд. Өөрийгөө хаана зогсч буйгаа эргэцүүлэн бод. Ахимаг насны хүмүүс эрүүл мэндээ бодон биеэ энхрийлүүштэй. Сарын сүүлээр ажилд орох боломж болон шинэ ажлын хувьд таньд маш таатай цаг тохиож байна. Шинэлэг санаа эсвэл онцгой уран сайхны бүтээл гаргахыг зорьж байгаа хүмүүст мөн сайхан цаг тохиож байна.

Image result for Хонины ордҮХЭР: Сарын эхээр та шинэ төлөвлөгөө, төслийн санаачилга гарган, бусдад хүлээн зөвшөөрүүлэхэд тохиромжтой. Сүсэг бишрэл болон сэтгэл хоногшсон дурсамжтайгаа чухал мөчүүдийг санахад байгалийг ашигла. Хувь хүний хувьд өөрийгөө хөгжүүлэх нь амжилтанд хүрэх түлхүүр бөгөөд ажил мэргэжил, бизнесийн ололт олоход тус болно. Ямар нэг онцгой, таны цаашдын үйл хөдөлгөө хийх чадварыг хязгаарлах болно. Сарын дундуур гэрлэн бүрхүүл, амьдралын эрч хүч, дур булаам байдал нэмэгдэнэ.Янз бүрийн ажил, жижиг сажиг зүйлүүдэд ихээхэн хүч зарах нь гэвч санасандаа хүрэхгүй. Хэрвээ та аялалд явах, өөрөө машин жолоодох бол зам дээр болгоомжтой бай. Бэртэх, авто осолд орж болзошгүй. Эрч хүчээ үр ашигтай хуваарилснаар нийгмийн байр сууриа дээшлүүлнэ. Сарын сүүлээр таны хувийн амьдралд таагүй нөлөө үзүүлэх гэнэтийн нөхцөл байдлаас болгоомжлохыг од эрхэс анхааруулж байна. Энэ өдрүүдэд ачаалал ихтэй, уулзалтаар дүүрэн байх болно. Эсвэл хувийн амьдралд гэнэтийн өөрчлөлт гарна. Таны тэвчээр, хэрсүү зангаас цаашдын бүх ажлын амжилт шалтгаалах болно.

ИХЭР: Сарын эхээр од гаригуудын нөлөөллүүдийн холбоос тэнгэрт бүрдэж, энэ үеийг тун сонирхолтой үе болгоно. Оюун ухааны чадвар уран сэтгэмжээс хамаагүй хоцорч явах тул уран сэтгэмжинд тулгуурла. Өөрийн авьяас билгээ мэргэжлийн хүрээнд бүрэн дүүрэн ашиглах боломж нээгдэнэ. Амьдралын эрч хүч бага байх тул та өөрийн ур чадвар, авьяас билгээ бүрэн хэмжээгээр гаргаж чадахгүй бололтой. Сарын дундуур бүх төрлийн харилцаандаа болгоомжтой ханд. Хэрэв бусадтай үл ойлголцол үүсвэл санаачлага гаргаж учрыг нь түргэн ол. Өөрчлөлт хийж, амьдралаа сайжруулахад хэзээ ч оройтдоггүй. Ажил мэргэжлийн тал дээр ба арилжааны асуудал дээр анхаарал татна. Ажил дээрээ биш байгаа мөртлөө зарим нь бизнес, ажлынхаа талаар хамаг бодол чинь төвлөрсөн байх болно. Харин сарын сүүлээр санхүүгийн ололт олох эсвэл ажил дээрээ дэвших хандлагатай. Амьдралыг илүү сайн ойлгож, хэтийн төлөвөө тодруулах зорилгоор гүн ухааны юм уу шашны сургалтад суухад ээлтэй үе.

Image result for Мэлхийний ордМЭЛХИЙ: Сарын эхээр та бүх давхрагын хүмүүстэй ижил түвшинд харьцаж чаддаг байх хэрэгтэй. Ямар нэг зүйлийг хийхдээ зоригтой, ухаантай бай. Бүтээлч шинж чанар тань урсаж, зургийн тавиур, шаардлагатай эд зүйлсийг цуглуулахад зоригжуулж, урам зоригийг тань өгөх болно. Хурал цуглаанд илтгэл тавих, олон цугласан газар өөрийгөө нээхэд нэн тохиромжтой байна. Мэргэжлийн үйл ажиллагаанд санхүүгийн том алдагдал нүүрлэх төлөвтэй. Санхүүгийн алдагдлаас сэргийлэн бичиг баримт бүрдүүлэх, арилжаа наймаа хийхдээ их анхааралтай бай. Сарын дундуур бие махбодын энерги доод түвшиндээ очих тул цаг хугацаа шаардсан, хэцүү даалгавруудыг хойшлуулсан нь ухаалаг шийдвэр болно. Өөрийнхөө сэтгэл зүрх, зөн билэгтээ анхаарал тавь. Тэд ихэвчлэн зөв байна. Танд ирээдүйд хийх гайхалтай зүйлийн талаар маш олон хувилбар бий. Тэгэхдээ тэднийгээ нэг ч үйл ажиллагаагүйгээр тодорхой харуулж болно. Хамгийн сайн арга зүйн санаа нь хийж байгаа зүйлийн хариу байх болно. Сарын сүүлээр сэтгэл хөдөлгөсөн төсөл төлөвлөгөөний гайхалтай эргэлт таныг өөрөө бахархахад хүргэнэ, ялангуяа бусад хүмүүс таныг оргил өөд гарна гэж төсөөлөөгүй байсан бол.

АРСЛАН: Сарын эхнээс л шинэ хүмүүс таны амьдралд орж ирнэ. Таны авьяас чадвар өндөр байж бусдад юу хийж чаддагаа харуулна. Гэвч та мөнгө болон зугаа цэнгэлийн асуудлаас үүдэн найз нөхдөө алдаж болзошгүй. Түр зуурийн өөрчлөлт хүндрэлийн даван туулахад бэлэн бай. Хором бүрийг аз жаргалтайгаар мэдэр амьдралд ийм зүйлс тийм ч их байдаггүй шүү дээ. Ганц бие хүмүүс хэдийний мэддэг хүнтэйгээ хайрын холбоо үүсгэж болзошгүй. Сарын дундуур шинэ сонирхол, таалагддаг зүйлээ хөгжүүлэхийг оролд, учир нь энэ бүхэн таны насан туршийн сонирхол болж магадгүй байна. Өөрийн хийж буй зүйлээ сайтар эргэцүүлэн бод. Сap таны ордонд байрлаж, сэтгэл санааг тань удирдана. Харин сарын сүүлээр шинэ төсөл, шинэ ажил мэргэжлийн зорилгоо төлөвлөхөд таатай. Та эрч хүчээ алдан, завгүй ажлаа тасалдуулахгүйн тулд өөрт хэрэгтэй зүйлийг өдрийн дэглэмдээ оруул. Санхүүгийн байдлаа хамгаалж, шинэ ажилд дэвшин орохыг хичээнэ.

Image result for охины ордОХИН: Сарын эхээр од гарагийн нөлөө ажил, мэргэжлийн амжилтыг амлаж байна. Энэ нь хувь хүний нөөц баялаг чадварыг үлэмжээр нэмэгдүүлнэ. Та зорилгоо хэдий чинээ зөв тодорхойлж чадна, төдий чинээ биелүүлж чадна. Ажил төрлөө солих талаар бодно. Сар таны ордонд байрлаж, танд таатай нөлөөллийг авчирна. Аливаа шинэ зүйлийг эхлүүлэхэд таатай. Санхүү болон хайранд анхаарал төвлөрөхөд хэцүү байна. Хэрвээ та энэ өдөр хэн нэгэн хүнтэй танилцан үерхэж эхэлвэл тэр хүн тань жирийн биш мөн таньд тохирох хүн биш байж болзошгүй. Сарын дундуур шинэ төсөл нөлөөтэй ивээн тэтгэгч танд амжилт санхүүгийн аз авчрах магадлалтай. Хувь заяа таны өмнө жижиг бэрхшээлүүдээр саад тавих бөгөөд та түүн дээгуүр төвөггүйхэн харайн гарна. Харин сарын сүүлээр та эрүүл мэнддээ сайтар анхаарахыг сануулж байна. Таныг жижигхэн харшлын өвчин ороох гээд босгон дээр чинь хүлээж байна. Үүнд өртөхгүй байхын тулд шим тэжээлтэй натурал хоол хүнс хэрэглэ.

Image result for охины ордЖИНЛҮҮР: Энэ сарын эхээр эвдэрсэн цонх цоожоо засуулсан эсэхээ шалга. Хэрвээ гадагшаа гарахаар бол хөршөөсөө гэрээ харж байхыг гуйгаарай. Хэрвээ боломжтой бол өөрийгөө хяналтаас чөлөөл. Өөрийгөө амжилттай байлгахын тулд өдөр бүр өөрийгөө зоригжуул.Амиа бодож, бусдыг үзэл бодлыг хүндэтгэхгүй байх нь хамтран ажиллагсдын дургүйцлийг хүргэж, үл ойлголуол үүсгэнэ. Сарын дундуур аз турших ажил хийх хэрэггүй. Та нэгэн зэрэг олон янзын буяны үйлс үйлдсэндээ бус ойр дотнынхныхоо төлөө санаа тавьсан явдлаараа бахарх. Таны байгаа орчин гэр орноо өөд татах хүсэл энэ өдөр ихэснэ. Таны амьдралд хэд хэдэн эерэг өөрчлөлт айсуй. Та өөрийн авьяас чадвараа ашиглах хэд хэдэн боломж нээгдэнэ. Сарын сүүлээр зарим хүмүүнлэгийн ажилд гар бие оролцох нь сэтгэл санааны тааламжтай байдлыг авч ирнэ. Таны мэдрэмтгий чанар өндөр байх ба бүтээлч сэтгэлгээний ажлуудыг хийхэд таатай. Гадаад хэл, дизайны зэрэг курс дамжаанд нэгдэх нь тааламжтай. Сүүлийн үеийн бодол санаагаа хэрэгжүүлбэл ашиг тусаа өгнө.

Image result for хилэнцийн ордХИЛЭНЦ: Энэ сарын эхээр санхүүгийн шалгалт хийдэг газар алдаа бүрийг тань илрүүлж, хэрэгтэй судалгаа шинжилгээг тань хийж өгнө. Компанийнхаа хүний нөөцийн эсвэл зар сурталчилгааны салбар луу шилжих нь боломжтой байх болно. Хайр дурлалын асуудалд зоригтой ханд. Хүчээ төвлөрүүлэхийг зөвлөж байна. Урагш ахих, ажлаа дуусгахад тань ямар нэгэн юм саад болоод байвал энэ нь амрах хэрэгтэйг харуулж байна. Сарын дундуур хийх дуртай хобби тань цаг, эрч хүч ихээр зарцуулах боловч хийж буй зүйлдээ дуртай бол бусад хүмүүс өөрийг тань гэмшихэд хүргэж, түүнээс холдуулах боломжийг бүү олго. Хоолны дэглэмдээ мөн анхаарч, хүнсний ногоо ахиухан хэрэглэ. Сэтгэл уярам бодол санааныхаа ачаар хүүхэд насныхаа тухай төсөөлөн бодно. Хөргөгч, хүнс хадгалдаг шүүгээгээ хоол хүнсээр сайн дүүргэ. Тэр бүр уулзаад байдаггүй эртний найз эсвэл хөгшин хамаатан тань гэнэт зочилж ирнэ. Сарын сүүлээр гэртээ ямар нэгэн юм худалдаж авахдаа болгоомжтой байж, санхүүтэй холбоотой асуудлаасаа аль болох хол байж, нарийн ширийн зүйлсийг хоёр удаа шалгаж бай. Сурах ба дадлагажилтын өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх аль ч хэлбэр ивээлтэй байх болно.

Image result for нумын ордНУМ: Энэ сарын эхээр эрүүл мэнддээ анхаар. Эмчилгээнд бага зэрэг хөрөнгө зарж магадгүй юм. та төсвөөсөө хэтэрч болохгүй. Түр зуурын шохоорхлоосоо болж ямар нэгэн юм худалдаж авбал хожим нь өөрийн жинхэнэ хүссэн зүйлээ худалдан авч чадахгүй. Мөрийтэй тоглоомд хожих магадлалтай. Сарын дундуур таны өнгөрсөн хичээл зүтгэлээ шагнуулах, санхүүгийн ашгаа нэмэгдүүлэхэд найдах хэрэгтэй. Ажил дээр ноцтой алдаа гаргах нь нэр хүндэд тань сөргөөр нөлөөлнө. Бүх зүйл өөр өөр нөхцөлд өөр өөр л байдаг. Танд зайлшгүй амралт хэрэгтэй байна.Дурын асуудлыг шийдвэрлэхдээ өөрийн зөн совингоо дагах хэрэгтэй. Сарын сүүлээр дотны хүний гомдол дээд цэгтээ хүрч хэрүүл маргаан гарна. Таны календарь тань төрөл бүрийн зүйлсээр үргэлж хурдан дүүрч байдаг тул гэрээс гадуурх чөлөөт цагийн үйл ажиллагаандаа сэтгэл хөдөлгөм оч нэмэхэд гэмгүй. Орчлон хорвоо таныг хайрладаг, тиймээс саатуулахгүй. Чухал гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурахаас өмнө үл ойлголцол гарч болзошгүйг анхаар.

Image result for матрын ордМАТАР: Энэ сарын эхээр бүү зөрүүдэл, ямар нэгэн зүйл бүтэхгүй бол сэтгэлийн тэнхээ гарган түүнийг даван туулах гарцыг хайж олох хэрэгтэй бөгөөд таны гаргасан ямарч шийдвэр буруу байхгүй гэдгийг одод онцолж байна. Халуун дулаан хувцас өмсөж ханиад томуугаар өвдөх магадлалтай бөгөөд дархлаагаа сэргээх эм бэлдмэл хэрэглэхийг танд зөвлөж байна. Сарын дундуур таны нэр хүнд өсч, олон нийтийн арга хэмжээнд хүндтэй байр суурь эзлэх болно. Бясалгал хийж мөргөл үйлдэх нь таны оюун санааг сэргээж тайтгаруулах болно. Та ямар ч ажлыг гайхалтай эрч хүчтэйгээр хийж дуусгах болно. Урт хугацааны хайр дурлалын харилцаа тодорхой түвшинд хүрэх бөгөөд хоорондоо сайн ярилцаж чадвал та хоёрын хамтын хүчин чармайлт зорилгодоо илүү хурдан хүрэхэд нөлөөлөх болно. Сарын сүүлээр та өөрийн олж авсан зүйлийг дахин нэг анхаарвал та ямар хол явснаа анзаарах болно. Сонирхолтой өөрчлөлт таны,амьдралд гарч ирэх болно. Хэрэв та ганц бие, идэвхтэй хайртай хүнээ хайж байгаа бол та лав хэд хэдэн учралтай учрах болно. Таны үндсэн хоолны дэглэмд орохоо байсан зүйлүүдээ хая.

Image result for хумхын ордХУМХ: Энэ сарын эхээр сургалтын төвийн талаар судал. Магадгүй та өөрийн хүссэн мэргэжлээрээ ажиллахыг хүсч байгаа бол одоо хамгийн тохиромжтой үе. Даргатайгаа, хамтрагчтайгаа болон ажлын газрын хүнтэйгээ хайр дурлалын асуудал үүсгэх нь ямар ч үед эргэлзээтэй байдалд оруулна. Итгэж болмооргүй эсвэл шударга биш гэж сэжиглэж буй хүмүүсээсээ бол бай. Та өөрийн мэдрэмж, хэрэгцээ шаардлага, хүсэл мөрөөдөлдөө бүтээлч хандах цаг хэдийн иржээ. Сарын дундуур итгэж болохооргүй хэнд ч байсан өөрийн сэтгэл зүрхээ нээх хэрэггүй. Стресс, үүрэг амлалт та болон таны хайртын хоорондох үл ойлголцлыг томруулж мэдэх ч та ямар нэгэн асуудалгүйгээр үр дүнд хүрч чадна. Хамтран ярилцагчийнхаа санаа бодлыг сонсохгүй бүхнийг өөрийнхөөрөө шийдэх нь түншүүдтэйгээ харьцах тогтвортой харилцаа итгэлцлийг эвдэнэ. Худалдан авалт, бэлэг танай гэр бүлийнхэн, найз нөхдийг чинь дуу алдахад хүргэнэ. Сарын сүүлээр үнэндээ хэд хэдэн удаа мэргэжлийн хүнтэй уулзах нь аль алиных нь хувьд өөрчлөлт хийх талаар ярилцах боломж олгоно. Бүхий л түвшинд харилцаа холбоогоо нээ. Амьжиргааны асуудал эсвэл туйлын зорилготой холбоотой маш чухал шийдвэрийг нэг мөсөн гаргах бөгөөд шийдэмгий бус байдлаа өөрчилнө.

Image result for хумхын ордЗАГАС: Энэ сарын эхээр өндөр настандаа санаа зовж байсан та тэднийг гэрт нь асраад халамжлаад байх хүн олж сая нэг санаа амарна. Хэн нэгэн, эсвэл ямар нэг юм таныг арагш чангаагаад байгаа мэт санагдах боловч энэ нь зөвхөн өдөр тутмын ажилдаа анхаарал тавилгүй зугаа цэнгэл хөөцөлдсөнөөс болж байгаа хэрэг. Дэлгүүр хэсч сүүлийн үеийн загварын хандлагаа тодорхойлоод ав. сарын дундуур таны ойлгох чадварын түвшин доогуур байгаа тул тогтоолт муу байх болно. Тиймээс ер нь бол шалгалт өгөх тохиромжтой цаг биш. Санхүүгийн үйл ажиллагаа явуулах бүх нөхцөлүүдийг өөртөө гаргаж өг. Гэхдээ үүнийг хамгийн богино хугацаанд ихээхэн хүч хөрөнгө хаяад ч хамаагүй гүйцэтгэхийг танд одод зөвлөж байна. Өөрийн гэсэн бодолтой байж аливааг авах гээхийн ухаанаар ойлгож асуудалд нухацтай хандах нь цаашдын эрсдэлийг багасгах сайн талтайг анхаар. Нийгмийн байдлаа өөрчлөнө гэж найдаад хэрэггүй. Сарын сүүлээр танд өөрийгөө илэрхийлээд их хүч шаардахгүйгээс гадна зүрх сэтгэлээ юу юунаас ч эрхэмд тооцохыг зөвлөе. Хүүхдээ сургууль дээр нь очиж дэмжсэн, гэр бүлээрээ баяр наадам тэмдэглэсэн, өөрийн зохион байгуулах чадвараа бусдад харуулж тэдэнд сэтгэгдэл төрүүлсэн аль нь ч бай та анхаарлын төвд байх болно.

Categories
мэдээ соёл-урлаг энтертаймент-ертөнц

Үүдэн хоймрын зайд ирвэс бидэн хоёр бие биенээ сонирхон харна

Image result for Ирвэс

Үүдэн хоймрын зайд ирвэс бидэн хоёр бие биенээ сонирхон хэсэг харлаа. Энэ сүрлэг сайхан амьтантай дөрөв дэх удаагаа таарч байгаа нь энэ. Эхнийх нь хаднаас үл ялгаран зөвхөн сүүлний хөдөлгөөнөөр холоос харагдсан бол дараагийнх нь үүрнээс гарч ирэн эвшээлгэн зогсох ирвэсийг телескопоор харж билээ. Хэн ч зургийг нь дарж чадаагүй. Бидэнтэй хамт явж байсан гадны нэг эрхэм миний найз 20 жил ирвэс судалж байгаа гэхдээ хараагүй гээд бөөн баяр болж билээ. Харин гурав дахь тохиолдол нь өнгөрсөн оны 11 сард хүзүүвчлүүлэхээр унтаж буй ирвэсийг харж баахан зураг дарж, даруулж билээ. Гэхдээ 10 дугаар сарын 31-ны Монгол бахархлын өдрөөр таарсан энэ найз маань биднийг очиход гурвуулаа байлаа. Машины чимээ, гэрлээс зугтан нэг ирвэс гүемийн хамт хад дамжин алга болж найз маань өөрийн идэш болох улаан сэрхээ манан хэвтэж биднийг ойртоход жаахан холдоно. Дөрвөн сар гарантай гүемээ хооллож сургаж байгаа нь энэ байх гэсэн бодол төрлөө.
Энэ сиймхийгээр үнэг, шаазгай хэд хэдээрээ ирж хэсэгхэн зуур мах зулгааж гоогоо дарна. Улаан сэрх ч олны хоол . Найзын зургийг авах хүсэлдээ хөтлөгдөн хоолноос нь жаахан холдонгуут эргээд ирнэ. Үнэг ч зайгаа тавьж өгөн яс горьдсон нохой шиг эргэлдэнэ. Ёстой л байгалийн хууль хүчтэй, хүчгүйн ялгааг хоёр цаг гаран харж яавал гоё зураг дарах вэ, ирвэсийг эндээс холдуулвал маргааш өглөө нь өлсгөлөн ирвэс гүемийн хамт сэгээ тойрон эргэлдвэл зураг авчихна хэмээн олон янзаар ярилцацгаалаа. Гүемтэй нь хамт бичлэг хийж зураг дарах байсан юм гэсэн харуусал, шунал хүсэл байвч үүдэн хоймрын зайнаас нүдээ үл цавчин намайг ширтсэн тэр харц Энэ бол миний нутаг, миний хоол гэсэн үл эргэлзэм үгийг надад хэлсэн. Хоёр цаг гаран түүний газар нутаг, гэр бүлийн амгалан тайван байдлыг үгүй хийсэндээ гэмшин үрээ хамгаалах, хоолоо манах, юунаас ч үл айх эр зоригийг нь бишрэн тэднийг тайван орхилоо.

Image result for Ирвэс

Image result for Ирвэс

Image result for Ирвэс

Image result for Ирвэс
Монголын бахархалт өдрөөр уулын эзэнтэй үүдэн хоймрын зайд учирсан ховор сайхан тохиолдол миний болоод хамт явсан найз Даваа, жолооч Баяраа, нутгийн малчин залуу Хараа, Жагаа нарын хувьд бахархам, гайхалтай сайхан өдөр байлаа.
Бид маргааш ирвэс хүзүүвчлэх аялалд гарлаа. Магадгүй чи бидэнтэй дахин таарч илүү их зүйлийг сониуч хүн төрлөхтөнд хэлж өгөх бизээ.

Дүрс бичлэг, сэтгэгдлийг Д.Байгалмаа \Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар\


Categories
мэдээ нийгэм

Нэрт нийтлэлч Баабарын “Би хэрхэн ажилладаг вэ?” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Тухайлбал, нэгдүгээр нүүрнээс Нийслэлийн зарим ерөнхий боловсролын сургуулиудын гурван ээлжээр хичээллэж байгаа тухай Өдрийн сурвалжлага буландаа онцлон хүргэж байна. Хүлээн авч уншаарай.

Улс төрийн хоёрдугаар нүүрнээс УИХ-ын гишүүн О.Баасанхүү “МАН улс төр, эдийн засгийг өөрчилж чадахгүй. Тэд идэж л чадна” хэмээх гарчигтай ярицлагыг хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-ы гуравдугаар нүүрт гарсан аливаа нийтлэл нийгэмд шуугиан тарьж, нийгмийн оюун санааны хамгийн том талбар болж байдаг онцлогтой. Тэгвэл өнөөдрийн дугаарын гуравдугаар нүүрэнд нэрт нийтлэлч Баабарын “Би хэрхэн ажилладаг вэ?” гэсэн нийтлэл хэвлэгдлээ.

Улс төрийн зургаадугаар нүүрнээс “Төгрөг түүхэнтэй байгаагүйгээр үнэгүйдэв”, “Монголбанк Сангийн сайдын захиалгаар ажиллаж байна гэв” гэсэн гарчигтай мэдээ, мэдээллүүдийг сонирхон хараарай.

Манай сонины 13 дугаар нүүрний “Өөрөөс нь” буланд гарсан Монгол Улсын гар бууны сум үйлдвэрлэх технологийг боловсруулж, амжилттай туршсан Цэргийн техникийн ухааны доктор, профессор, Зэвсгийн мэргэжилтнүүдийн холбооны тэргүүн чөлөөнд суугаа хурандаа А.Хүү-Ухнаатай зэвсэг галт хэрэгслийн үйлдвэрлэлийн талаарх сонирхолтой ярилцлагыг хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-ы 14 дүгээр нүүрний “Уран бүтээлч” буланд гарсан Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн “Чингис хаан” одонт Б.Шаравтай удахгүй болох олон услын үндэсний дуучид, хөгжимчдийн уралдааных нь талаарх ярилцлагыг сонирхон хараарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ