Categories
мэдээ улс-төр

С.Бямбацогт: Оффшортой холбоотой асуудлуудын ялгаа заагийг гаргана

Image result for С.Бямбацогт

“Монгол Улсад гадаадын орнуудаас нийт 14.2 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орсны 75 хувь буюу 10.8 тэрбум нь оффшор бүсийн улс орнуудаас орж ирсэн гэсэн судалгаа байдаг аж. Манай улсад хууль ёсоор бүртгэгдэн татвараа төлөөд үйл ажиллагаагаа явуулж байгаа оффшор бүсийн хөрөнгө оруулалттай 900 гаруй хуулийн этгээд байдаг байна. Тэдгээрийг хууль ёсны гэж хэлж болох гэнэ. Өөрөөр хэлбэл, оффшорт бүртгэлтэй хуулийн этгээдийн хувьцаа эзэмших бол хууль ёсны зүйл гэдгийг тодорхой болгож байгаа юм.

Хууль зүйн талаасаа төрийн алба хаагчид хөрөнгө, орлогын мэдүүлэгт өөрийн банкин дахь аливаа дансны талаар мэдүүлэх үүрэг хүлээлгэсэн боловч оффшор бүсэд данс эзэмшихийг хориглосон зүйл, заалт ерөөсөө байдаггүй. Хуулиар хориглосон зүйл заалт алга байна гээд яваад байхаар нийгэмд оффшортой холбоотой элдэв хардлага сэрдлэг, үл ойлголцол улам даамжрах шинжтэй. Тиймээс үүний ялгаа заагийг тогтоож, юу нь юу болох талаар хуулиар нэг мөр ойлгомжтой болгох нь зүйтэй гэж үзэж байгаа юм” хэмээн Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт ярьсан байна. Тэгэхээр оффшортой холбоотой хуулийг УИХ-аар хэлэлцүүлж, энэ асуудлын ялгаа заагийг тодорхой болгохоор болжээ.

Categories
мэдээ улс-төр

“Нэг Ардчилал” фракц татан буугдсанаа зарлав

Image result for Ардчилсан намАрдчилсан намын шинэчлэлийн хүрээнд “Нэг ардчилал” фракц татан буугдсанаа албан ёсоор зарлажээ. Тодруулбал, Х.Тэмүүжин, М.Батчимэг, Л.Гантөмөр, М.Чимиддорж нарын залуус харъяалагддаг тус фракц татан буугдсанаар АН-ын шинэчлэлийн бодлогыг дэмжиж8 фракцийн эрх ашгаас татгалзах эхлэлийг тавьж байгаа аж.

Тус францынхан Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшил, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг төлөвшүүлэхэд улс төрийн намын гүйцэтгэх үүргийг чухалчилж, намынхаа шинэчлэлийг дэмжих үүднээс фракцийн эрх ашгаас ангид байж, Ардчилсан намын туган дор хамтран ажиллахыг уриалсан юм.

Categories
мэдээ нийгэм

Эмч сэтгэлзүйчдийн сургалт үргэлжилж байна

Төв, орон нутгийн Онцгой байдлын газар, анги, байгууллагын эмч-сэтгэлзүйчдэд зориулсан сургалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна.Уг сургалт нь Онцгой байдлын албаны эмч-сэтгэлзүйчдэд аврагч, гал сөнөөгчдийн сэтгэлзүйн бэлэн байдал болон гамшигт нэрвэгдэгсдийн сэтгэлзүйн хямрал, айдас түгшүүр гэх мэт нөхцөл байдлыг даван туулах арга аргачлал, сэтгэлзүйн аливаа бэрхшээлтэй асуудалд мэргэжлийн тусламж зөвлөгөө үзүүлэх мэдлэг, хандлага, ур чадварыг эзэмшүүлэх зорилготой юм.


Сургалт онолын тулгуур ойлголтыг өгөх лекц, багаар ажиллах, кейс боловсруулах, хэлэлцүүллэг явуулах зэрэг олон төрлөөр явагдаж байна. Сургалт энэ сарын 5-ныг дуустал үргэлжилнэ.

Categories
мэдээ улс-төр

Ардчилсан намын ҮЗХ энэ сарын 16-нд хуралдахаар боллоо

Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл өнөөдөр хуралдсан. Тус зөвлөлөөр Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдааны товыг зарлах тухай хэлэлцжээ. Тэгвэл ҮЗХ-ны хуралдааныг энэ сарын 16-нд хуралдуулахаар шийдсэн байна.

АН-ын ҮЗХ-ны хурлыг есдүгээр сард хийхээр товлосон ч орон нутгийн сонгуулийн дараа хуралдуулахаар тус намын Гүйцэтгэх зөвлөлөөс хойшлуулаад байсан билээ.

Categories
мэдээ улс-төр

Эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөрийг байнгын хороо дэмжив

Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр хуралдаж, Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай Засгийн газрын өргөн мэдүүлсэн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Дамба-Очироор ахлуулсан ажлын хэсэг байгуулахаар болсон байна.

Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр нь Макро эдийн засгийг тогтворжуулах бодлого хэрэгжүүлэх, Дунд хугацаанд эдийн засагт бүтцийн өөрчлөлт хийж, тогтвортой өсөлтийг хангах, өрийн дарамтыг бууруулах бодлого хэрэгжүүлэх гэсэн хоёр үндсэн стратегитэй бөгөөд энэ хүрээнд нийт 60 гаруй бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэх юм байна.

Макро эдийн засгийг тогтворжуулах эхний стратегийн хүрээнд төсвийн болон мөнгөний бодлогыг оновчтой хослуулан хэрэгжүүлж, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх замаар гадаад, дотоод макро тэнцвэрт байдлыг сайжруулж, тогтворжуулах, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж 2017 онд 3,0 хувьд хүргэхээр төлөвлөсөн аж. Уул уурхайн бус салбарын экспортын орлогыг нэмэгдүүлж, бодит салбарын өсөлтийг дэмжих томоохон төслүүдийг эхлүүлж, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлснээр уул уурхайн бүтээгдэхүүний тээврийн зардал буурч, экспортын бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар нэмэгдэж, эдийн засгийн бүтэц сайжрах, эдийн засгийн цар хүрээ өргөжих боломж бүрдэх тул эдийн засгийн бодит өсөлт 2018 онд 5,1 хувь 2019 онд 7,1 хувьд хүрч өснө хэмээн тооцжээ.

Мөн боловсруулах салбар 2017-2019 онд дунджаар 6.3 хувиар, 2019 оноос эхлэн 10 гаруй хувиар өсөх боломж бүрдэх аж. Төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр дунд хугацаанд буюу 2017-2019 онд жилд дунджаар 20 орчим мянган ажлын байр шинээр бий болж, ажилгүйдлийн түвшин 2019 оны эцэс гэхэд 8,0 хувиас ихгүй болж буурах тооцоолол хийжээ.

Монгол Улсад орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалт жилд 2.0-3.0 тэрбум ам.долларт хүрэх, улмаар хөрөнгө ба санхүүгийн дансны ашиг нэмэгдэж урсгал дансны алдагдлыг нөхөх, төлбөрийн тэнцлийн дарамт буурч дунд хугацаанд ашигтай гарах, түүнчлэн валютын ханшид эерэгээр нөлөөлөх боломж бүрдэх зэрэг эерэг үр дүн гарах талаар тогтоолын төслийн танилцуулгад дурджээ.

Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлэг эдийн засгийн онцгой хөтөлбөрийг хэлэлцжээ

Засгийн газраас өнгөрсөн сарын 27-ны өдөр “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах” тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан. Уг тогтоолын төслийг засгийн газраас өнгөрсөн есдүгээр сарын эхээр боловсруулж эхэлсэн бөгөөд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр оруулсны дараа албан ёсоор өргөн барьсан гэх мэдээллийг өгч буй. Өчигдөр МАН-ын бүлгийн хуралдаанаар тус хөтөлбөрийг хэлэлцсэн байна. Бүлгийн гишүүдийн зүгээс “Гаднаас зээл авах, бусад улстөрийн чанартай томоохон асуудлыг хуралдааны үеэр яриагүй. Бодлогын чанартай ерөнхий асуудлаа ярьсан” гэх мэдээлэл өгч байна.

Тогтоолын төслийн танилцуулгад “Эдийн засагт үүссэн хүндрэлүүдийг богино хугацаанд шийдвэрлэх зорилгоор “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах” хөтөлбөр нь Макро эдийн засгийг тогтворжуулах бодлого хэрэгжүүлэх, Дунд хугацаанд эдийн засагт бүтцийн өөрчлөлт хийж, тогтвортой өсөлтийг хангах, өрийн дарамтыг бууруулах бодлого хэрэгжүүлэх гэсэн хоёр үндсэн стратегитэй бөгөөд энэ хүрээнд нийт 60 гаруй бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Уг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр төсвийн тэнцлийг сайжруулж, төлбөрийн тэнцлийн дарамтыг бууруулах замаар макро эдийн засгийг тогтворжуулах, гадаадын хөрөнгө оруулагчдын Монгол Улсын макро эдийн засгийн бодлого, бодлогын хэрэгжилтийн үр дүнд итгэх итгэлийг сэргээх, Засгийн газрын авсан зээлийг урт хугацаатай, бага хүүтэй зээлээр солих замаар зээлийн зардлыг бууруулах, дэд бүтцийн томоохон төслүүдийг эрчимжүүлснээр эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, дунд хугацаанд уул уурхайн бус салбарын экспортын орлогыг нэмэгдүүлж, эдийн засгийг төрөлжүүлэх үндэс суурийг тавих боломж бүрдэнэ хэмээн үзсэн байна.

Макро эдийн засгийг тогтворжуулах эхний стратегийн хүрээнд төсвийн болон мөнгөний бодлогыг оновчтой хослуулан хэрэгжүүлж, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх замаар гадаад, дотоод макро тэнцвэрт байдлыг сайжруулж, тогтворжуулах, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж 2017 онд 3.0 хувьд хүргэхээр төлөвлөсөн аж. Уул уурхайн бус салбарын экспортын орлогыг нэмэгдүүлж, бодит салбарын өсөлтийг дэмжих томоохон төслүүдийг эхлүүлж, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлснээр уул уурхайн бүтээгдэхүүний тээврийн зардал буурч, экспортын бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар нэмэгдэж, эдийн засгийн бүтэц сайжрах, эдийн засгийн цар хүрээ өргөжих боломж бүрдэх тул эдийн засгийн бодит өсөлт 2018 онд 5.1 хувь, 2019 онд 7.1 хувьд хүрч өснө хэмээн тооцсон байна.

Мөн боловсруулах салбар 2017-2019 онд дунджаар 6.3 хувиар, 2019 оноос эхлэн 10 гаруй хувиар өсөх боломж бүрдэх аж. Төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр дунд хугацаанд буюу 2017-2019 онд жилд дунджаар 20 орчим мянган ажлын байр шинээр бий болж, ажилгүйдлийн түвшин 2019 оны эцэс гэхэд 8.0 хувиас ихгүй болж буурах тооцооллыг тогтоолын төслийн танилцуулгад дурджээ.

Түүнчлэн уул уурхай, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрлэл, эрчим хүчний салбарт хэрэгжүүлэхээр тусгагдсан томоохон төсөл хөтөлбөрүүдийн нөлөөгөөр экспорт нэмэгдэж 2019 онд 5.4 тэрбум ам.долларт хүрэх, бүтээн байгуулалтын хэрэгцээг дагаж импорт 2019 онд 5.5 тэрбум ам.доллар болох, гадаад худалдааны нийт бараа эргэлт 10.9 тэрбум ам.долларт хүрч өснө хэмээн тооцсон байна.

Монгол Улсад орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалт жилд 2.0-3.0 тэрбум ам.долларт хүрэх, улмаар хөрөнгө ба санхүүгийн дансны ашиг нэмэгдэж урсгал дансны алдагдлыг нөхөх, төлбөрийн тэнцлийн дарамт буурч дунд хугацаанд ашигтай гарах, түүнчлэн валютын ханшид эерэгээр нөлөөлөх боломж бүрдэх зэрэг эерэг үр дүн гарна” гэж дурдсан байна.

Categories
мэдээ спорт

Э.Хүслэн дэлхийн аварга боллоо

Турк
улсын Измир хотноо үргэлжилж буй өсвөр, залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах
тэмцээний блиц төрлийн тоглолт өнөөдөр болж өндөрлөлөө.

Тэмцээний
11 хүртэлх насны охидын ангилалд оролцсон Монгол Улсын тамирчин Э.Хүслэн есөн
тоглолтоос 6 хожиж, 3 тэнцэн 15 оноогоор нийт оролцсон 28 тамирчныг тэргүүлж,
Дэлхийн аваргын алтан медалийн болзол хангалаа.

Мөн энэ
насны ангилалд өрсөлдсөн Н.Налжормаа 14 оноогоор хүрэл медаль хүртлээ. Мөнгөн
медалийн эзнээр ОХУ-ын С.Апросимова тодорчээ.

Тэмцээний
14 хүртэлх насны ангилалд өрсөлдсөн дэлхийн даамын холбооны дэд мастер Б.Мишээл
12 оноо авч, хүрэл медалийн болзол хангасан байна.

Бусад
насны ангилалд ОХУ 4, БНХАУ 2, Недерланд нэг алтан медаль хүртэж, аваргалсан
байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Итгэл” уран сайхны кино үзэгчдийн нэрэмжит шагнал хүртжээ

Дэлхийн “Азийн шилдэг кино наадам” Лос- Анжелжс хотод энэ сарын 24-өөс энэ сарын 2-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус наадамд манай улсаас жил “Итгэл”, “Ээж” уран сайхны кинонууд оролцсон билээ.

Тэгвэл “Итгэл” уран сайхны кино үзэгчдийн нэрэмжит шагнал хүртжээ.

Уг наадам нь Азийн улс орнуудын ахуй соёл, ёс заншил, өвөрмөц онцлогийг кино урлагаар дамжуулан дэлхий дахинаа таниулан сурталчлах зорилготой билээ.

Дашрамд дурдахад, тус наадамд Ази тивийн 50 гаруй орны кино уран бүтээлчид оролцож 7 номинацид өрсөлдөх бөгөөд тухайн бүтээлүүд дунд энэ оны Оскар болон Алтан бөмбөрцөг кино наадамд өрсөлдөх кинонууд оролцдогоороо онцлогтой аж.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт нэр дэвшигчийн материалыг хүлээж авна

Шилдэг оюутанд олгох Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг жил бүрийн 5, 12 дугаар сард олгодог уламжлалтай

билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг амжилттай сурч хөдөлмөрлөн үлгэр жишээ онцгой амжилт гаргасан дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутан, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн 30 хүртэлх суралцагчид олгох журамтай.

Тэтгэлэгт нэр дэвшигчийн материалыг 11 дүгээр сарын 15-ны дотор Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүлээн авна.

Тэтгэлгийн журамтай танилцана уу.

ШИЛДЭГ ОЮУТАНД МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БОЛОН ЕРӨНХИЙ САЙДЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ ОЛГОХ ЖУРАМ

Нэг. Ерөнхий зүйл

1.1. Мэдлэг боловсрол, бүтээлч чанар, шинэ санаа, сайн үйлс, авъяас, ур чадварыг хөгжүүлэх, урамшуулан дэмжих зорилгоор үлгэр жишээ онцгой амжилт гаргасан дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутан, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв (цаашид “сургууль” гэнэ)-ийн суралцагч (цаашид “суралцагч” гэнэ)-д Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг (цаашид “тэтгэлэг” гэнэ) олгоход энэхүү журмыг баримтална.

1.2 Дараах шалгуур үзүүлэлтүүдийг 50-иас дээш хувьтай хангасан суралцагчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг олгоно. Үүнд:

1.2.1. хичээлийн жилийн 4 улирал дараалан голч дүн нь 3.6-аас доошгүй үнэлэгдсэн байх;

1.2.2. нийгмийн сайн сайхны төлөөх сайн дурын үйл ажиллагаанд тогтмол үр дүнтэй оролцож, зохион байгуулж, олон нийтэд мэдээлэгдсэн байх;

1.2.3. суралцаж байгаа мэргэжлийн чиглэлээрээ олон улсын болон үндэсний хэмжээнд судалгаа хийж үнэлүүлсэн, шинэ санаа, үр дүнг хэвлэн нийтлүүлсэн, техник технологийн ололт амжилтыг хэрэглээнд нэвтрүүлсэн байх;

1.2.4. монголын уламжлалт ёс заншил, угийн бичиг хөтлөх болон бусад үйл хэргийг өөрийн амьдралдаа хэвшүүлэн дадлагажуулж бусдад үлгэрлэсэн байх.

1.3. Дараах шалгуур үзүүлэлтийг 50-иас дээш хувьтай хангасан суралцагчид Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгоно. Үүнд:

1.3.1. Монгол Улсын тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлээр (2014 оны 71 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан) үр ашиг, ач холбогдол бүхий шинэ технологи, бүтээгдэхүүн, материал бий болгон үйлдвэрлэл үйлчилгээнд нэвтрүүлэх шинэ санаачилга гаргасан байх;

1.3.2. сайн санааны үндсэн дээр нийгмийн сайн сайхны тусын тулд бусдыгаа манлайлан идэвхи зүтгэл гаргаж үлгэр жишээ болохуйц ажлыг санаачлан зохион байгуулсан, эерэг өөрчлөлтөөр бусдадаа үлгэр дуурайл болсон байх;

1.3.3. монгол хэл, соёлын биет болон биет бус өвийг хадгалж хамгаалах үйлсэд хувь нэмэр оруулан түүнийг өвлөн уламжилж, түгээн дэлгэрүүлсэн байх;

1.3.4. суралцаж байгаа мэргэжлээрээ амжилттай суралцаж бусдад үлгэр дуурайл болсон, улс орны хөгжилд эерэг үр нөлөө үзүүлэхүйц судалгаа, шинжилгээний бүтээл туурвисан, оновчтой үр дүнтэй бодлого төлөвлөгөө, зөв шийдэл, арга барил бүхий нийгэм, эдийн засгийн хэрэгцээ шаардлагад нийцсэн төсөл, хөтөлбөр санаачлан бичиж хэрэгжүүлсэн;

1.4. Тэтгэлгийн болзол хангасан 30 хүртэлх суралцагчид жил бүр Монгол Улсын Ерөнхийлөгчийн гарын үсэг бүхий өргөмжлөл, мөнгөн шагнал болох 1.200.000 төгрөг олгоно.

1.5. Тэтгэлгийн болзол хангасан 40 хүртэлх суралцагчид жил бүр Монгол Улсын Ерөнхий сайдын гарын үсэг бүхий өргөмжлөл, мөнгөн шагнал болох 1.000.000 төгрөг олгоно.

Хоёр. Материал хүлээн авах, шалгаруулалт

2.1. Энэхүү журмын 1.2, 1.3 -т заасан болзлыг хангасан оюутан өөрөө буюу сургуулийн захиргаа, оюутны байгууллага нь хамтарч тухайн суралцагчийг тэтгэлэгт нэр дэвшүүлнэ.

2.2. Тэтгэлэгт нэр дэвшигчийн дор дурдсан бичиг, баримтыг жил бүрийн 4 ба 11 дүгээр сарын 15-ны дотор сургуулийн оюутны холбоо нь шалгаруулж, болзол хангасан оюутнуудын материалыг Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ирүүлнэ:

2.2.1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт нэр дэвшигчийн мэдүүлэг (2 дугаар хавсралт);

2.2.2. энэхүү журмын 1.2.1, 1.3.4-т заасан болзлыг хангасан суралцагч нь сурлагын амжилт, ур чадвараа баталгаажуулсан сургуулийн захиргааны болон оюутны холбооны тодорхойлолт, гэрчилгээ, батламжийн хуулбар, бичиж хэрэгжүүлсэн төслийн үр дүнгийн тухай танилцуулга;

2.2.3. энэхүү журмын 1.2.3, 1.3.1-д заасан болзлыг хангасан суралцагч нь хэвлүүлсэн илтгэл, өгүүллийн хувь, медаль, шагнал, өргөмжлөл, гэрчилгээ, патент болон тухайн шинэ технологи, бүтээгдэхүүн материалыг хүлээн зөвшөөрсөн салбарын эрх бүхий байгууллагын шийдвэрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;

2.2.4. энэхүү журмын 1.2.2, 1.3.2-т заасан болзлыг хангасан суралцагч нь холбогдох арга хэмжээ, олон нийтийн ажлыг хамтран зохион байгуулсан байгууллагын тодорхойлолт, тухайн арга хэмжээний зорилго зорилт, үр дүнгийн талаар холбогдох мэдээлэл, дүрс бичлэг, фото зураг;

2.2.5. энэхүү журмын 1.2.4, 1.3.3-т заасан болзлыг хангасан суралцагч нь хадгалан хамгаалж, өвлөн уламжилж, түгээн дэлгэрүүлж байгаа уламжлалт ёс заншил, ургийн бичиг, соёлын биет болон биет бус өвийн талаархи богино хэмжээний танилцуулга, дуут ба дүрс бичлэг, түгээн дэлгэрүүлж байгааг нотлох бусад материалууд;

2.2.6. тухайн нэрэмжит тэтгэлгийн болзлыг хангасан талаар оюутан өөрөө 500 үгэнд багтаан эссэ бичиж ирүүлнэ.

2.3. Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газар дээр ажлын хэсэг гаргаж, шалгаруулалтыг 2 үе шаттай зохион байгуулна.

2.3.1. ажлын хэсэг нь 1 дүгээр шатанд ирүүлсэн материалыг үнэлэн 50 хүртэлх оноо, 2 дугаар шатанд бичиж ирүүлсэн эссэг үнэлэн 50 хүртэлх оноог өгч, 2 шатны нийлбэрээр 85-100 оноотой суралцагчийг шалгаруулан Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийг 5 , 12 дугаар сард олгоно.

Гурав. Бусад зүйл

3.1. Тэтгэлэгт хамрагдсан суралцагчийн талаарх мэдээллийг Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Засгийн газрын газрын вэб сайтад байршуулна.

3.2. Нэрэмжит тэтгэлэг авсан оюутан өмнөхөөс өөр шалгуураар тэтгэлгийн болзол хангасан бол дахин нэг удаа нэр дэвших эрхтэй.

3.3. Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийг нэг суралцагчид давхардуулан олгохгүй.

3.4. Олон улсын хэмжээний спорт, урлагийн арга хэмжээнд амжилттай оролцож, холбогдох журмын дагуу Засгийн газраас мөнгөн шагнал авсан суралцагчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийг давхардуулан олгохгүй.

3.5. Тэтгэлэг авагч нь худал мэдээлэл өгсөн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, сургуулиас хасагдсан тохиолдолд хуулийн дагуу хариуцлага хүлээнэ.

3.6. Шалгаруулалтын явцад гарсан маргааныг холбогдох хяналтын байгууллага хянан шийдвэрлэнэ.

Зураг

2х3

“МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БОЛОН ЕРӨНХИЙ

САЙДЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГТ НЭР ДЭВШИГЧИЙН

МЭДҮҮЛЭГ”-ИЙН ЗАГВАР

1. Ургийн овог ……………………………………………………….

2. Эцэг /эх/-ийн нэр………………………………………………….

3. Өөрийн нэр…………………………………………………………

4. Төрсөн он, сар, өдөр, …………………………………………….

5. Үндсэн харьяалал ………………………………………………..

6. Регистрийн дугаар ……………………………………………….

7. Одоо оршин суугаа хаяг …………………………………………………………………………….

8. Гэрийн болон гар утас, и-мэйл хаяг……………………………………………………………………………………………….

9. Суралцаж байгаа сургууль, мэргэжил, курс, голч дүн ……………………………………………………………………………………………………

10. Олон нийтийн сонгуульт ажил ……………………………………………………………………………………………………

11. Нэр дэвшиж байгаа тэтгэлгийн нэр ……………………………………………………………………………………………………

12. Нэрэмжит тэтгэлэгт нэр дэвших үндэслэл

……………………………………………………………………………………………………

13. Өөр тэтгэлэг, тусламж, зээл, мөнгөн шагнал авсан эсэх

……………………………………………………………………………………………………

14. Харилцах банкны нэр, дансны дугаар ……………………………………………………………………………………………………

___________________ (Гарын үсэг)

___________________ (Он, сар, өдөр)

Categories
мэдээ нийгэм

Шинэ суурьшлын бүсийг хөгжүүлэх ажлын хүрээнд оролцогч талуудын хэлэлцүүлэг боллоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт шинэ суурьшлын бүсийг цогцоор хөгжүүлж, орлогод нийцсэн орон сууц, түрээсийн орон сууцыг хөгжүүлэх, залуу гэр бүлийг орон сууцжуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлэх ажлууд тусгагдсан. Мөн “Нийслэлийн орон сууцны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн Морингийн даваа орчмын шинэ суурьшлын бүсийн 129 га газарт хот төлөвлөлтийн суурь судалгаа, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлыг нийслэлийн Орон сууцны корпорацийн захиалгаар “Нью-Урбанизм” ХХК хийж гүйцэтгэж байна. Тухайн шинэ суурьшлын бүсэд хөдөө аж ахуйн салбарын инновацид суурилсан бизнесийн орон зайг бүрдүүлэх замаар жижиг дунд үйлдвэрүүдийг хөгжүүлж, иргэдийг ажлын байраар ханган өрхийн орлогыг нэмэгдүүлснээр орон сууц худалдан авах нөхцөл боломж бүрдэнэ хэмээн үзэж байна.

Тус ажлын хүрээнд нийслэлийн Орон сууцны корпораци нь “Морингийн даваа орчмын шинэ суурьшлын бүсийг хөгжүүлэх ажлын хүрээнд оролцогч талуудын хамтын ажиллагааг тодорхойлох нь” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг санаачлан зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, мөн ХХААХҮЯ, ЭМЯ, БСШУСЯ-ууд болон судалгаа шинжилгээний хүрээлэн төрийн өмчийн аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөллүүд оролцож санал бодлоо солилцлоо.

Уг хэлэлцүүлгээр Морингийн даваа орчмын шинэ суурьшлын бүсэд хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн бодлогод нийцсэн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, бизнесийн орчныг бүрдүүлэх боломж, цаашдын хамтын үйл ажиллагааг илүү нарийвчлан тодорхойлж, нэгдсэн шийдэлд хүрэх, ажлын хэсэг байгуулан хамтран ажиллахаар боллоо.