Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сагсан бөмбөгчдийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Азийн оюутны аварга, Азийн элсний наадмын мөнгөн медальт Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ баг тамирчдыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Монголын Сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбал, Монголын Оюутны спортын холбооны гүйцэтгэх захирал Ч. Эрдэнэтуяа, Монголын Сагсан бөмбөгийн холбооны нарийн бичгийн дарга Б.Дамба, багийн ахлагч Д.Гоошоохүү, багийн ахлах дасгалжуулагч С.Тулга, шүүгч Б.Ганзориг тэргүүтэй албаны хүмүүс, тэмцээний үнэ цэнтэй тоглогч Э.Дөлгөөн, тэмцээний гарааны шилдэг тоглогч А.Тэмүүжин, тамирчин А.Гансүх, Г.Чинбат, М.Даваадорж, А.Бямбадорж, О.Энхбаатар, Ц.Отгонжаргал, Б.Батзолбоо, О.Цэлмэг, А.Сүхбат нарын зэрэг шигшээ багийн тамирчид оролцов.

Уг шигшээ багийн тамирчид өнгөрсөн 9 дүгээр сарын 18-25-нд Улаанбаатар хотноо болсон Азийн оюутны аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн 6 дугаар тэмцээнд оролцон аварга болж алтан медаль хүртсэн байна. Энэхүү тэмцээнд Монгол Улс, БНХАУ, Хонконг, Макао, Тайвань, БНСУ, Казахстаны оюутны шигшээ багийн тамирчид оролцжээ.

Уулзалтад оролцогсод Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 онд гаргасан Багийн спортыг дэмжин хөгжүүлэх тухай 144 тоот зарлигийг хэрэгжүүлэн эх орондоо зохион байгуулсан Ази тивийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд ялалт байгуулж, Азийн оюутны аварга сагсан бөмбөгийн баг болсон амжилтаа танилцуулсан юм. Энэ нь Ерөнхийлөгчийн зарлигийг амьдралд ойртуулан хэрэжүүлж буйн тод илрэл хэмэн тамирчид үзэж байгаа юм байна.

Энэ 2016 оны хувьд Монголын баг тамирчид олон улсын хэмжээнд хүүхэд, залуучууд, насанд хүрэгчдийн 5 тэмцээнд оролцож 4 медаль хүртсэн байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Багийн спортыг дэмжин хөгжүүлэх тухай зарлиг ийнхүү үр дүнгээ үзүүлж, Монголд багийн спорт амжилттай хөгжихөд урам өгч, дэм болж байгааг уулзалтад оролцсон тамирчид, дасгалжуулагчид хэлж байлаа.

Мөн Монголын сагсан бөмбөгчид төрөөс ямар нэг дэмжлэг авалгүй өөрсдөө зөв менежмент гарган хараат бусаар 12 жилийн турш ажиллаж амжилтад хүрч байгаагаа танилцуулав. АНУ-аас 3 жилийн хугацаанд МВА зэрэгт тоглож байсан 45 легионер тамирчин авчирч тэднээс багагүй зүйл суралцжээ.

Социализмын үед, 1975 онд болсон ах дүү армиудын спартакиад Монголд сагсан бөмбөгийн төрлөөр тухайн үед болсон хамгийн том тэмцээнд тооцогддог юм байна. Сүүлийн жилүүдэд клубууд олширч, мэдээлэл сайжирснаар хүүхэд, залуус сагсан бөмбөгийн спортоор хичээллэх нь их болжээ. Сагсан бөмбөгийн холбооноос Монгол Улсын 331 суманд өсвөрийн хүүхдүүдийн тэмцээн явуулах, нийслэлийн цэцэрлэгүүд дээр 5-6 наснаас нь сургах төсөл хэрэгжүүлэхээр бодож байгаа юм байна. Монголын багийн спорт социализмын үеэс төдийлөн ахиагүй байгаад дүгнэлт хийх хэрэгтэй гэж тэд үзжээ. Ахиц гаргахын тулд спортын чиглэлийн хуулиудад өөрчлөлт оруулах хэрэгтэй байгааг ч тэмдэглэлээ.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Өнөөдөр та бүхэн Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзлаа. Цаашаа спорт хариуцсан сайд, байгууллагынхантай уулзаж, гишүүдтэйгээ ажиллаж байж асуудал шийдэгдэнэ. Манайхан спорт, тамирчид гэхээр бөх, морь, сур гурвынхаа хойноос л явдаг. Спортын бусад төрлийг хаяад байгаа. Тиймээс бид сагс, хөлбөмбөг, гар бөмбөг зэрэг багийн спортыг дэмжихээр оролдоод байгаа юм. Энэ санаачилгыг хамгийн дээрээсээ, төрөөс эхэлж гаргах ёстой гэж би бодож байгаа.

Та бүхэнд тодорхой, ашигтай, тустай саналууд байгаа бол түүнд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. Манайхан хуулийн төсөл боловсруулаад санаа амарчихдаг. Гадаадаас спортын зарим төрөл дээр легионер тамирчин авч ирэх, иргэн болгох зэрэг санаа байж болно.

Хэцүүгүй амьдрал гэж байхгүй учраас та бүхэн зорилго тавиад, тууштай ажиллахад амжилтад хүрнэ гэж би бодож байна.

Хүүхдүүдийн дунд заалны хөлбөмбөгийн тэмцээн зохион байгуулж байгаатай адилаар тийм зүйл хийж болох байх. Цэцэрлэгээс эхлэх хэцүү байж мэднэ. Дунд сургуулиас нь эхлээд хүүхдүүд нас насныхаа ангиллаар тэмцээнд оролцдог хөдөлгөөн өрнүүлэх юм бол их зөв болох байх гэж бодож байна. Спортод элэгтэй явсан хүмүүсийн нуруун дээр л энэ бүхэн явж байгаа. Спортод элэгтэй аж ахуйн нэгжүүдийг, улс төр, нийгмийн зүтгэлтнүүдийг дэмжиж байх хэрэгтэй. Тийм бодол надад байна. Тэр үүднээс өнөөдөр ажлын дундуур та бүхэнтэй уулзъя гэж бодсон юм.

Би спортынхонд цагаан атаархаж явдаг хүн. Дуртай юмаа хийгээд, тоглоод, хүндэтгэл хүлээгээд явах хамгийн сайхан, гайхалтай биз дээ. Тоглох дуртай олон сая хүмүүсээс ялгарах нь хамгийн хэцүү байх. Та нар бол ховор хувь заяатай, азтай улсууд юм гэж бодож байгаа.

Монголчууд багийн спортод амжилт гаргаж чадахгүй гэдэг худлаа. Нэг баг болоод зүтгэхэд бид нар амжилт гаргана. БНХАУ, Казахстан, Тайваний тамирчдын жин ямар билээ. Монгол ямар билээ.

Энэ дотроос монголчууд сахилга, зохион байгуулалтаараа ялгарах ёстой. Монгол хүн онцлог гэдэгт би хувьдаа итгэдэг. Үнэхээр зорилго тавиад явах юм бол бид хэнээс ч дутахгүй гэж боддог. Хамгийн гол нь сахилга, зохион байгуулалт. Багаар ажилладаг, өрсөлддөг, бие биеэ дэмждэг чадвар юманд хүргэх болов уу гэж найдаж байгаа.

Та бүхнийгээ дэмжиж ажиллана. Хамтарч ажиллана. Их баярлалаа. Бүгдэд нь баяр хүргэе” гэлээ.

Энэхүү уулзалтын үеэр Ази тивийн түвшинд аваргын амжилт үзүүлсэн баг тамирчид Монгол Улсын 4 дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид 4 дугаартай цагаан өнгийн өмсгөл, аваргын тэмцээнд оролцсон тоглогчдын гарын үсэгтэй бөмбөг, ялсан баг өөртөө авч үлддэг сагсан бөмбөгийн торыг дурсгал болон өгсөн юм.

Categories
мэдээ улс-төр

“Б.Чойжилсүрэнд дэд сайдыг нь үлдээгээд бусдыг нь халж болдоггүй юм уу?”

Б.Чойжилсүрэн Ж.Эрдэнэбат зурган илэрцүүдЕрөнхий сайд Ж.Эрдэнэбат болон ЗГХЭГ-ын дарга, Засгийн газрын гишүүд Төрийн ордонд өчигдөр сэтгүүлчидтэй уулзсан билээ. Засгийн газрын 100 хоног энэ өдрүүдэд тохиож байгаа учраас 100 хоногийн хугацаанд ямар ажлууд хийсэн талаараа мэдээлэл өгсөн юм. Мөн яамд 100 хоногийн хугацаанд хийсэн ажлаа тус тусдаа тайлагнаж байлаа. Энэ үеэр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм. Тухайлбал, дэд сайдын асуудлаар сэтгүүлч ёжлолтой асуулт асуусан нь танхимд цугласан хүмүүсийг инээлгэж, Ерөнхий сайд түүнд нь бухимдангуй хариулж байв.

Сэтгүүлч: Дэд сайдуудын асуудал их яригдаж байгаа. Та дэд сайдтай байх эсэхийг намынхаа Удирдах зөвлөл шийднэ гэж хэлсэн. Засгийн газар намын удирдлага дор явдаг юм уу, гүйцэтгэх засаглал өөрийн толгойгүй болсон юм уу гэж харагдаж байна. Сангийн сайд Б.Чойжилсүрэнд дэд сайд нь их тус болж байгаа гэсэн. Б.Чойжилсүрэн сайдад дэд сайдыг нь үлдээгээд бусдыг нь халж болдоггүй юм уу?

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Би дэд сайдыг намын Удирдах зөвлөл шийднэ гэж хэлээгүй. Чи худлаа ярьж, гүжирдэх хэрэггүй. Мөн дэд сайдгүй болох шийдвэрийг манай нам гаргаагүй. Гаргах гэж ч үзээгүй. Чи андуурч байна. Ардчилсан нам л сонгуулийн өмнө олон нийтэд таалагдах гэж дэд сайдын орон тоог байхгүй болгох шийдвэр гаргасан юм. Би тэр үед Сангийн сайдаар ажиллаж байхдаа дэд сайдаа аваад л үлдсэн. Салбарын сайдуудад дэд сайд үнэхээр хэрэгтэй байдаг. Нэг яаманд ч биш бүх яаманд энэ дэд сайд хэрэгтэй. Ерөнхийдөө салбар бодлого, үйл ажиллагааг сайд удирдана. Харин сайдыг байхгүйд дэд сайд ажлыг нь таслахгүй хийдэг хэмээн хариулсан юм.

Categories
мэдээ нийгэм

Даваа гаригт хилийн боомтууд амарна

Image result for Даваа гаригт хилийн боомтууд амарна

Ирэх даваа гарагт буюу аравдугаар сарын 31-ний өдөр “Монгол” бахархлын өдөр тохиож байна. Энэ өдөр БНХАУ-ын талтай дипломат шугамаар харилцан тохиролцсоны дагуу Монгол, Хятадын автозамын хилийн боомтууд амрах аж. Харин ОХУ-тай хиллэдэг боомтууд хэвийн ажиллах юм байна.

Categories
мэдээ спорт

Чөлөөт бөхийн тамирчид өрх толгойлосон эмэгтэйд туслах хандивын аян эхлүүллээ

chuluutМонголын Чөлөөт бөхийн баг тамирчид буяны үйлсэд нэгдлээ. Энэ талаар Монголын чөлөөт бөхийн эмэгтэй шигшээ багийн тамирчин Очирбатын Насанбурмаа мэдээлэхдээ “Өрх толгойлсон эмэгтэй Ж.Мөнхтуул эгчийнхээ эмчилгээнийний зардалд хандив өргөж сэтгэлийн дэм өгөхөөр боллоо. Ж.Мөнхтуул өрх толгойлсон 44 настай эмэгтэй бөгөөд “Уртавтар тархины үүрэг” хэмээх хүнд өвчин туссан аж. Уг өвчнийг монголд эмчлэх боломжгүй юм байна. Тиймээс гадаадад эмчлүүлэх болсон тул Чөлөөт бөхийн баг тамирчид сэтгэлийн хандив өргөлөө. Та бүхэн ч гэсэн нэгдээрэй.” Хаан банк 5084231354 Ж.Мөнхтуул” гэжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Ам.доллар 2395 төгрөгтэй тэнцэж байна

Image result for Ам.доллар 2395 төгрөгтэй тэнцэж байна

Монголбанкны өнөөдрийн зарласан ханшаар нэг ам.доллар 2363 төгрөг 10 мөнгөтэй тэнцэж байгаа бол “Найман шарга” валют арилжааны төвд ам.долларыг 2385 төгрөгөөр худалдан авч 2395 төгрөгөөр арилжиж байна. Харин арилжааны банкууд нэг ам.долларыг 2362-2368 төгрөгөөр худалдан авч, 2375-2385 төгрөгөөр арилжиж байна. Энэхүү үзүүлэлт нь өнгөрөгч долоо хоногийн ханшаас даруй 60 төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. Харин манай улсын бусад голлох валют болох евро харьцангуй тогтмол үзүүлэлттэй байгаа ба өнөөдрийн байдлаар нэг евро 2620 төгрөгтэй тэнцэж байна. Мөн БНХАУ-ын юань 351 төгрөгтэй тэнцэж байгаа бол ОХУ-ын рубль 39 төгрөгтэй тэнцэж байна.

Categories
мэдээ спорт

Абу Дабигийн Их дуулга тэмцээнд МУГТ М.Уранцэцэг зодоглож байна

Арабын нэгдсэн Эмират улсад өнөөдөр жүдо бөхийн “Абу Даби”-гийн Их дуулга тэмцээн эхэллээ. Тус тэмцээнд нийт 33 орны 184 тамирчин өрсөлдөж буй. Манай улсаас тус тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг жинд МУГТ М.Уранцэцэг зодоглож буй. Тэрбээр тэмцээний эхний тойрогт гоц мөргөж, хагас шигшээд Сербийн М.Николич болон Бразилын Н.Бригада нарын ялсантай нь барилдахаар болсон. М.Уранцэцэг гавьяатын жинд олимпийн хүрэл медальт, Казахстан улсын гавьяат тамирчин Г.Отгонцэцэг, Испанийн жүдоч Жулиа Фигуроа тэргүүтэй шилдгүүд зодоглож буй.

Categories
мэдээ улс-төр

Хотын дарга С.Батболд Ноён Маса Игата уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Япон Улсын “Фронтиер” компанийн захирал Маса Игатаг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Маса Игата “Инвест Монголиа конференц”-ийг Монгол улсад 10 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байгаа талаараа Засаг даргад танилцуулав.

Ноён Маса Игата “Есдүгээр сарын 5,6-ны өдрүүдэд олон улсын хөрөнгө оруулагчдын уулзалтыг 10 дахь жилдээ Улаанбаатар хотод зохион байгуулсан. Мөн энэ оны арванхоёрдугаар сарын 7,8-ны өдрүүдэд Токио хотод зохион байгуулах гэж байна. Уулзалтаас гарсан олон сайхан санал санаачилгыг бид эмхтгэл болгон гаргадаг. Үүнийг та бүхэн цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажилдаа тусган ажиллах боломжтой юм.

Шинээр сонгогдон ажиллаж байгаа Монгол Улсын Ерөнхий сайдын анхны гадаад айчлал Япон Улс байсан. Энэ айлчлалын үр дүнд Япон Монголын харилцаа шинэ шатанд гарах боломж бүрдээд байгаа юм.

Дан ганц Засгийн газар хоорондын харилцаанаас гадна хоёр улсын нийслэлийн хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх нь чухал юм. Арванхоёрдугаар сард Япон улсад зохион байгуулагдах Инвест Монголиа чуулга уулзалтад таныг өөрийн биер оролцохыг урьж байна” гэлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Урилгыг талархан хүлээн авч байна. Өөрийн биеэр оролцох болно. Манай хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргахын тулд энэ төрлийн яриа хэлэлцээр маш чухал гэж бодож байна.

Энэ эмхтгэлд Улаанбаатар хотод хэрэгтэй зүйлс ихээр багтсан байна. Бидэнд хийж, хэрэгжүүлэхээр бэлдсэн олон төслүүд бий. Энэ төслүүдээ уулзалтын үеэр танилцуулна” гэдгээ хэллээ.

Categories
мэдээ нийгэм

Өвлийн хувцасны үзэсгэлэн болж байна

“Grand event” компаниас зохион байгуулж буй өвлийн хувцасны маш том хямдралтай үзэсэгэлэн худалдаа энэ сарын 28,29,30-ны өдрүүдэд болно. Үзэсгэлэн Мишээл экспо төвд зохион байгуулагдах бөгөөд брэнд бараа болон үндэсний үйлдвэрийн өвлийн хувцаснууд итгэмээргүй хямд үнээр худаалагдахаас гадна хүнсний өргөн хэрэглээний бараа, гоо сайхны бүтээгдэхүүнүүд гээд таны хэрэгцээтэй бүхэн нэг дор төвлөрөх юм. Та өөртөө, хүүхдэдээ, гэр бүлийн гишүүддээ хямд чанартай бараа бүтээгдэхүүний худалдан авалтыг эндээс хийгээрэй.

Мөн тус компаниас супер шагналтай уралдаан зарласан бөгөөд та дараах линк дээр дарж уралдаанд оролцох боломжтой юм.

Categories
мэдээ нийгэм

Архивын магадлагааг цахимаар авдаг болно

Image result for Архивын

Архивийн Ерөнхий газар архивын магадлагааны захиалгыг цахимаар олгодог боллоо. Иргэд ирэх арваннэгдүгээр сараас эхлэн иргэд архивын лавлагаа мэдээллээ онлайнаар захиалах боломжтой. Тус газраас Үндэсний Татварын албатай холбоотойгоор 1800-1205 дугаарын утсаар авах боломжийг энэ сараас эхлүүлжээ. Ингэснээр 100 хоногийн хугацаанд 3320 иргэн, байгууллагаас 8250 архивын лавлагаа, магадлагааны хүсэлт хүлээн авч шийдвэрлэсэн байна.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын даргын зөвлөл хуралдана

Image result for УИХ-ын даргын зөвлөл хуралданаУИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. Өнөөдрийн хуралдаанаар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэлэлцсэн юм. Харин одоо 13.30 цагаас УИХ-ын даргын зөвлөл хуралдахаар товлоод байна. Зөвлөлийн хурлаар ирэх долоо хоногт УИХ, Байнгын хороодоор хэлэлцэх, хууль тогтоолийн төслүүдийг жагсаалтыг гаргадаг юм. УИХ-ын даргын зөвлөлд УИХ-ын даргаас гадна УИХ дахь намын бүлгийн дарга нар, УИХ-ын байнгын хороодын дарга нар багтдаг аж.