Categories
мэдээ соёл-урлаг

“Алтан намар 2016” гала тоглолт өнөөдөр болно

“Алтан намар 2016” наадмын шилдэгийн шилдэг, шинэ бүтээлүүдийн гала тоглолт өнөөдөр19:00 цагт Улсын Филармонийн тайзнаа тоглогдоно.

Тоглолтонд Улсын филармонийн Симфони найрал хөгжим, удирдаач Д.Нямдаш/СТА/, Б.Батбаатар нар удирдан үзэгч сонсогчдынхоо сонорыг мялаахад бэлэн болжээ.

Тасалбарыг Филармонийн кассаар болон www.ticket.mn сайтаар худалдаалж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 70118012, 99689904-с лавлах боломжтой.

“Алтан намар 2016” хөгжмийн зохиолчдын 35 дахь удаагийн наадам 10-р сарын 27-ны өдөр Нийслэлийн Улаанбаатар чуулгад нээлтээ хийсэн юм.

Нээлтийн арга хэмжээнд Д.Цэдэвийн шүлэг, Н.Жанцанноровын хөгжим “Алтан намар” дуугаа ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Б.Зангад 35 дахь жилдээ дуулжээ.

Categories
мэдээ нийгэм

“Томчуул” нь тулхтай, “багачуул” нь элдэвтэй нэг ангийнхан

45 жилийн дараа. 2016.10.21. Гэрэл
зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Ямар учиртай болохоороо нэг ангийнхан байж бие биеэ том, багаар нь дууддаг байна аа гэж гайхмаар. “Томчуул” гэхээр том дарга нар ч юм уу, нэр алдартай хүүхдүүдтэй анги байсан юм байх даа гэж эргэлзмээр. Одоогоос 45 жилийн тэртээ Баян-Өлгий аймгийн төвийн арван жилийн дунд сургуулийг 1971 онд төгссөн 10-ын “А”-гийнхан нэгнээ ярихаараа “Манай томчуул”, “Манай ангийн том” гэж ирээд л хуучилсан нь сонирхол татсан болохоор нийтлэлийн гарчигт томчуул, багачуул хэмээн зориуд “шигтгэсэн” билээ.

1961 онд сургуулийн босго алхан орж хүүхэд ахуйдаа хамтдаа сурч боловсорч, хүний амьдралын гэгээн мөч, жаргалтай он жилүүдээ цугтаа элээж өнгөрөөсөн болохоор тэд үргэлж нэг ангийнхан. Өнөөдөр эдний ангийнхан төгсөлтийнхөө 45 жилийн ойг Зүүнсалаан дахь ахмадын буйдхан амралтын газарт даруухан тэмдэглэж суугаа юм. 45 жилийн турш уулзаагүй андууд, 45 жил биенээ үгүйлж, нэгнээ хайж сурсан сэтгэлээ тэд өнөөдөр амрааж сууна. Хүүхэд ахуйн хөгжилтэй өдрүүдийн мартагдашгүй дурсамжаа эргүүлэн сөхөж, анд нөхдөө дурсан санагалзаж хүн найзтай, нөхөдтэй, хамт олонтой, ангийнхантай байхын жаргал чухам юу байдгийг мэдэрч байгаа нь дамжиггүй. Хуруу хумсаа цэнхэр бэхээр “гоёж”, сурагчийн дүрэмт хувцсаар жигдэрч, ширэн цүнх барин гүйж байсан охид, хөвгүүд одоо жар гарсан настай, улс эх орондоо хийхээ хийчихсэн, хэлэх үгтэй, бүтээсэн үйлстэй идэрмэг насныхан болжээ.

Эдний ангийн даргыг Э.Одонцэцэг гэнэ. Хэзээ ч буудаггүй албан тушаал бол ангийн даргын алба. Насаараа л дарга байдаг. Тэр ч утгаараа эдний ангийн дарга бүхий л зүйлд ангийнхнаа зохион байгуулж, уриалж, цуглуулна. Ангийнхан ч даргаа хүндэтгэж бүхнийг түүнээс асууж, зөвлөдөг аж. 10-ын “А”-гийнхан арван жилээ төгсөж хотод оюутан болоод ирсэн хойноо үе үе уулздаг байж. Тэгээд бүгд мэргэжил эзэмшиж эх орныхоо өнцөг булан бүрт ажиллаж амьдрахаар мөр мөрөө хөөснөөс хойш тоотой л уулзаж. Нэгнийхээ гавьяат цолны найр, эрдмийн том цол зэрэг хүртсэн баярт өдрүүдээр л цөөн хэд нь уулзалджээ. Харин энэ удаад өргөн бүрэлдэхүүнээрээ цуглаж байгаа нь энэ юм. 10-ын “А”-гийнхан хичээл номондоо бол мундаг. Багш нараасаа магтаалын үг их сонсоно. Математиктаа гоц авьяастай хүүхдүүдтэй болохоор сургуулийн зүгээс эдний ангийг их тооно. Хичээл номондоо шамдуугаас гадна урлагийн авьяастай хүүхэд ч олон. Одонцэцэг, Оюунцэцэг хоёр хөгжим тоглоно. Хорлоо, Одгэрэл гээд бүгд гоё дуулцгаана. Спортод гарамгай Батмөнх, Одгэрэл, Баяраа гэсэн хүүхдүүд нь ангийнхаа төдийгүй сургууль, аймгийнхаанэрийг улсад цуурайтуулдаг байж. Хот руу тэмцээнд яваад бөөн медальтай ирцгээдэг байсан гэнэ.

Арвын ганцхан бүлэгтэй болохоор өөр ангийнхантай өрсөлдөнө, барилцана гэх зүйлгүй. Дотроо маш эвтэй, эвсэг хүүхдүүд байжээ.

Эдний ангийнхны хувьд хавар шалгалт эхлэх цагаар аймгийн төвийн наадмын талбайн хойхно байдаг Хуст аралд очиж ном уншиж, билетээ цээжилж хичээл давтана гэдэг бол жинхэнэ жаргалтай хормуудын нэг нь байж. Хичээлээ уншиж цээжлэхийн хажуугаар сонссон дуулсан сонин хачин зүйлсээсээ ярьж, үлгэр домог хуучилцгаадаг байжээ. Харин өвөл Ховд голын мөсөн дээр гулгаж тоглоно. Одооных шиг зориулалтын тэшүүр энэ тэр гэж байсан биш, эсгий гутлынхаа уланд канки бэхэлчихээд л хацартаа улаа бутруулан байж өвлийн богино нарны дор инээлдэн хөгжилдөн гулгацгааж чөлөөт цагаа өнгөрөөнө. Батмөнх нь тэшүүрийн спортоор чамгүй амжилт үзүүлдэг тамирчин байсан болохоор ч тэр үү, хожим нь биеийн тамирын багш болжээ.

Чөлөөт цагаа нэг иймэрхүү өнгөрөөдөг бол бусад цаг үед нь бүгд өөр өөрийн сонгосон секц дугуйландаа явцгаана. Тэр үеийн багш нар хүүхдүүдэд юм заахын төлөө бүхнээ дайчилдаг жинхэнэ сурган хүмүүжүүлэгчид байсныг эдний ангийнхан дурсч байна. Аливаа ангид дуу шуу багатай, тээр хойно сууж л байдаг. Байгаа байхгүй нь мэдэгдэхгүй, тэгсэн хэрнээ ангийн бүхий л үйл ажиллагаанд торойж байдаг тийм хүүхдүүд байдаг даа. Эдний ангийн Норсон, Өнөр, Жааваа, Равдан нар бол тийм хүүхдүүд байсан аж. Харин хамгийн сахилгагүй, ангийн даргаасаа байсхийгээд л жавтий хүртдэг нь Баатар, Аменкелд хоёр. Гэхдээ энэ хоёр ангийн дарга, багшаасаа илүүтэй ангийнхаа охин Одгэрэлээс сүнсээ зайлтал айна. Спортлог, булиа охин болохоор гараас нь ч юм уу, шилэн хүзүүнээс нь нэг бариад авбал тавина гэж байхгүй. Сандал, ширээн дээгүүр гүйж сахилгагүйтэж байгаад Одгэрэлтэй тааралдвал бушуухан л зугтахгүй бол болохгүй гээд харайлгаж өгдөг байсан гэнэ. Баатар, Жааваа хоёр ангийнхан дотроо биеэр жижиг болохоор ангийнхаа бусад хүүхдүүдийг томчуул гэж дуудна. Өөрсдөө жижиг биетэй болохоор бусдыгаа том гэж дуудаагүй гэнэ.

Аравдугаар ангидаа: Арын эгнээний
зүүн гар талаас: Д.Батчулуун, Б.Сэсээр, Б.Лхамхүү, Т.Ядамсүрэн, Ж.Үнэнбат, Солтан,
Болат, С.Равдан, Ж.Батмөнх, Жаяхмет, дунд эгнээнд зүүн гар талаас: Я.Жамбалдорж,
Г.Баярхүү, Ч.Энхээ, С.Өнөр, Асылбек, Ч.Амангелд, Ц.Баатар, Ш.Найдан, Д.Баяраа, Д.Батсүх,
Б.Норсон, урд эгнээнд зүүн гар талаас: Ц.Оюунцэцэг, Н.Одонцэцэг, Ц.Хорлоо, Ангийн
багш С.Билал, Р.Буянхишиг, Б. Дэмбэрэл, Одгэрэл нар.

Цагааннуур, Алтанцөгц, Цэнгэл сумаас ирсэн хүүхдүүд үеийнхнээсээгойд биерхүү, арал чацтай болохоор хүмүүс дуу алддаг байж. “Томчуул” нь “багачуул”-аа юм юмнаас өмгөөлж хамгаална. Ажил төрөл хийхээр бол “багачуул”-аа “Хойшоо байж бай” гэж байгаад л бүх ажлыг нь өмнөөс нь хийгээд дуусгачихдаг байж. Дотуур байрны хүүхдүүдийн хүнсэнд хэрэглэх сонгино түүхийн тулд Улаанхус сум руу явна. Тэнд очиж зэрлэг сонгино түүнэ. Хаана л субботник болно. Тэнд очиж ажиллана. Зуны амралтаараа тоосго цохино, зурамны арьсны төлөвлөгөө биелүүлнэ гээд ажил ихтэй. Гэхдээ ер нь биеийн хүчний ажил хийхээр болбол ангийн “томчуул” нь тэргүүн эгнээнд ханцуй шамлан ордог байж. “Томчуул” нь дуу шуу баргилхан, дүр төрх нь буурьтай болохоор хүмүүс арван жилийн сурагч гэж харахгүй. Цагааннуурын Сэсээр, Үнэнбат, Жааваа зэрэг хүүхдүүд орос хэлтэй. Оростой хил залгаа болохоор оросоор түгдрэхгүй ярьцгаана. Ямар сайндаа орос хэлний багштайгаа цэц булаалдаж “Наад үгийг чинь тэгж дууддаггүй юм” гэж хэлээд ичээдэг байж. Өнөө том биетэй “томчуул” дадлагын эсхүл залуухан багш ирвэл “Алив миний охин нааш ир, нааш ир” гэж хошуу цорвойлгож тоглоно. Тэгэхээр өнөө шинэ залуу багш нь тэднээс айж зовоод зугтчихдаг байж.

“Томчуул” ба “Багачуул”

Тэр үед арван жилийн сурагч тамхи татна гэдэг бол үнэхээрбуруу үйлдэл. Хэрэвзээ хэн нэг нь ийм үйлдэл хийвэл ангиараа, сургуулиараа жигшиж, дахиж хэзээ ч ийм үйлдэл гаргахгүй байхыг хатуу сануулдаг байсан. Гэтэл эдний ангийн Үнэнбат, Ядамсүрэн, Лхамхүү нар тамхи татаж байгаад багш нартаа баригдчихжээ. Ядамсүрэн бол сургуулийн захирал Баасандайгийн төрсөн ахын хүүхэд. Нэг өдөрБаасандай захирал орж ирээд үзлэг хийжээ. Тэгтэл Үнэнбат, Ядамсүрэн, Лхамхүү зэрэг “томчуул”-ын халааснаас тамхи гараад иржээ. Халааснаас нь гарч ирсэн тамхийг утсаар оосорлоод хүзүүнээс нь дүүжлээд анги хэсүүлнэ. Энэ бол маш том шийтгэл, өнөө тамхи татаж байгаад баригдсан нөхдийн хувьд бол давшгүй даваа. Нөгөө гурав буруугаа ухаарч байгаагаа хэлж, дахиж ийм алдаа гаргахгүй гэж амлажээ. Баасандай захирлын хувьд яахав, төрсөн ахынх нь хүү тамхи татсан гэдэг нь уучилж боломгүй алдаа учир ангид нь орж ирээд Ядамсүрэнг алгадчихаж. Тэгтэл Ядамсүрэн “Танд хүн зодох эрхийг хэн өгсөн юм. Таныг аавдаа хэлнэ” гэж гоморхох маягтай хэлтэлангийнхан нь, багш нь бүгд нэрхийтэл инээлджээ.

Нуруугаар намхан хүүхдүүд нь нэгдүгээр ширээнд сууна. Нэг өдөр математикийн багш Баатар орж ирээд “За энэ томчуул нь ч яахав. Очиж очиж энэ Амангелд, Жааваа хоёр тамхинаас жаахан байж тамхи татдаг нь юув дээ” гэж хэлж байсныг одоо дурсан ярьж инээлдэх дуртай аж. Хүүхэд насны хөгжилтэй, хөөр баяртай өдрүүдээ хамтдаа өнгөрүүлсэн эдний ангийнхнаас гавьяат цолтон, шинжлэх ухааны доктор, профессорууд, инженерүүд, хүний их эмч, багш, хуульч, малын эмч зэрэг нийгмийн голлох салбаруудад мэдлэг чадвараараа гайхагдсан нь олон.

Ангийн дарга Н.Одонцэцэг “Баян-Өлгий аймгийн Алтангадас одонт 10 жилийн II дунд сургуулийг 1971 онд төгссөн манай ангийнхан хүүхэд ахуйн гэнэн цайлган үеэ дурсахаар 45 жилийн дараа өлзий учрал бүрдсэн намрын налгар сайхан энэ өдөр зүг зүгээс хуран цугларлаа. Манайангийнхан бүгдээрээ оюунлаг, спорт, урлагт дуртай бяцхан хүүхдүүд байсан бол одоо Аж үйлдвэрийн гавьяат ажилтан З.Чантуу, Шинжлэх ухааны доктор, профессор Т.Жааваа, Ц.Баатар, Эрүүл мэндийн нэвтэрхий толийн зохиогч их эмч Я. Жамбалдорж, хурандаа Ж.Үнэнбат болон манайхан ажилласан салбар бүртээ амжилттай сайхан ажиллаж бүгдээрээ төрдөө хөдөлмөрөө үнэлүүлж, одон медалиар энгэрээ мялаасан ахмад буурлууд болцгоожээ. Энэ баярт уулзалтад алс хол нутгаас хараахан ирж чадаагүй ч бидэндээ сайхан сэтгэлийн урам өгсөн Б.Сэсээр, Ч.Амангелд, Жаяахмет, Т.Солтан, М.Болат нартаа ангийн хөвгүүд охид нь хайртай шүү хэмээн сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж, үр ач нартайгаа урт насалж удаан жаргахын өлзийтэй ерөөл дэвшүүлж байна. Манай анги гучин хоёулаа 10 дугаар ангиа дүүргэж бүгд л их дээд сургуульд уван цуван орж төгссөн дөө. Тэднээс маань өнөөдөр 12 хүүхэд, ангийн багш С.Билал нар маань биднээсээ түрүүлэн бурхныоронд одож дээ. Тэд маань биднийгээ бурхны орноос харж бидэндээ талархаж байгаа гэдэгт итгэж байна” хэмээгээд “Нэгэн жарныг элээхдээ тавь гаруй жил нэг ангийнхан гэж дуудуулж, нэгнээ гэсээр тэмүүлэн ирдэг ангийнхандаа хамгийн сайн сайхныг хүсч байна” гэсэн юм.

Д.ГАНСАРУУЛ

Categories
гадаад мэдээ

Нобелийн хоёр удаагийн шагналтан МариЯ Кюри

Физикч, химич Мария Кюри шинжлэх ухааны хөгжилд маш том хувь нэмэр
оруулсан эмэгтэй эрдэмтэн. Мария Кюри гэдэг нь түүний франц нэр. Харин Польшоор
Мария Сколодовская-Кюри. Тэрээр Нобелийн шагналыг хүртсэн анхны эмэгтэйчүүдийн нэг
төдийгүй, энэ нэр хүндтэй шагналыг хоёр удаа хүртсэн эрдэмтэн. Өнөөдрийг хүртэл
Нобелийн шагналыг хоёр удаа хүртсэн эрдэмтэн үгүй.

Мария Кюри багаасаа маш нямбай хүүхэд байсан гэдэг. Тэрээр хичээлээ
уйгагүй давтдаг, маш сайн сурдаг байжээ. Хэт мэрийж, өдөр шөнөгүй хичээлээ давтсанаас
ядаргаанд орж сургуулиа төгсөөд хэсэг амрахаас өөр аргагүй болсон гэдэг. Тэр үед
Польш нь Оросын эзэнт гүрний нэг хэсэг байсан бөгөөд их, дээд сургуульд элсүүлэх
эмэгтэйчүүдийн тоо хязгаартай байжээ. Тиймээс Мария “Нисдэг их сургууль” нэртэй
нууц сургуульд сурсан гэсэн мэдээлэл ч бий. Мария эгч Брониславатайгаа сургалтын
төлбөрөө хэрхэн олох талаар ярилцаад ээлжлэн ажил хийж, суралцахаар тохиролцжээ.
Ингээд хамгийн эхэнд Борнислава Парисийн анагаах ухааны их сургуульд суралцаж Мария
энэ хугацаанд гэрийн үйлчлүүлэгчээр ажиллаж сургалтын төлбөрийг нь олдог байжээ.
Эгч нь эмч болсны дараа Мария Сорбоны их сургуульд элсэн орсон. Парист дээврийн,
халаалтгүй өрөөнд идэх юмгүй шахуу амьдарч байхдаа бүх хүчээ дайчлан сурч шилдэг
оюутнаар шалгарсан байна. Физикч, математикч гэсэн хоёр дипломтой сургуулиа дүүргэсэн
түүний шаргуу, хөдөлмөрч зан нь багш нарын анхаарлыг татжээ. Тиймээс бие даасан
судалгаа хийх зөвшөөрөл авчээ.

Мария Кюри бол Сорбоны их сургуулийн анхны эмэгтэй багш.Тэрээр
1894 онд физикч Пьер Кюритэй найзындаа танилцжээ. Тэр үед Пьер Кюри Хотын захиргааны
дэргэдэх үйлдвэрлэлийн хими, физикийн сургуулийн лабораторийн эрхлэгчээр ажиллаж
байсан гэдэг. Тэдний танилцуулсан найз нь Марияг тус лабораторид ажилд оруулах бодолтой
байсан гэдэг. Пьер Кюри болор болон бодисын соронзон шинж чанарын талаар судалгааны
ажилдаа бүх л хүчээ дайчлан ажиллаж байсан үе. Харин Мария гангийн соронзон бус
байдлыг судалж байжээ. Танилцсанаасаа хойш нэг жилийн дараа Мария, Пьер Кюри хоёр
гэр бүл болсон юм.

Мария Кюри, Пьер Кюри нар лабораторидоо ажиллаж байгаа нь

Залуухан эрдэмтэн бүсгүй анхныхаа хүүхдийг төрүүлчихээд цацраг идэвхтэй
туяагаар докторын зэрэг хамгаалахаар судалгааны ажлаа хийжээ. Дэлхийн I дайн эхлэхийн
өмнөхөн Парис хотноо Радиевийн цацраг туяа судлалын хүрээлэн байгуулагдаж Марияг
тасгийн эрхлэгчээр томилжээ. Дайны үед эрдэмтэн бүсгүй туяаг хэрхэн эмчилгээнд хэрэглэх
талаар эмч нарт тусгай хичээл заасан байна. Францын физикч Антуан Анри Беккерел
тухайн үед энэ чиглэлээр дагнан ажилладаг байсан цөөхөн эрдэмтдийн нэг байсан бөгөөд
халалтын хэмээс үл хамааран уран нь цацраг туяа ялгаруулдаг гэдгийг тогтоочихсон
байжээ. Түүнээс гадна уран рентгений туяатай нэлээд төстэй гэдгийг ч Антуан Анри
Беккерел судалгаагаараа баталчихсан байсан үе.

Мария Кюри нөхөртөө янз бүрийн газраас олборлон гаргаж авсан ураны
нийлмэлүүдийг харьцуулахыг санал болгосон. Тэдэнд ажлаа хийх тохиромжтой өрөө байгаагүй
тул хүрээлэнгийнхээ хашааг лаборатори болгон ашиглаж тэндээ найман тонн уранинит
боловсруулан гаргаж авсан байна. Судалгааны ажлын явцад уранинит нь цацраг туяа
ялгаруулдаг бас нэгэн элемент агуулдаг болохыг олж тогтоосон юм. Түүнийгээ ради
хэмээн нэрлэсэн бөгөөд шинэ элементийг нээсэн түүхтэй. 1898 онд Мария, Пьер Кюри
нар хоёр дахь элементээ нээгээд Мариягийн төрсөн нутаг болох Польшийг үргэлж санан
дурсаж байдгаа илэрхийлэн полони хэмээн нэрлэжээ.

Цацраг идэвхт туяаг нээсний дараа патент авах шаардлагатай болсон.
Гэвч нээлтийг нь хүн төрөлхтний эрх ашгийн төлөө ашиглуулах зорилгоор патентлуулаагүй
гэдэг. Мария Кюри, Пьер Кюри, Анри Беккерел нар 1903 онд Нобелийн физикийн шагналыг
хүн төрөлхтний түүхэнд цацрагийн талаар хийсэн судалгаа, нээлтээрээ авсан юм. Тэд
судалгаа хийдэг лаборатори нь шаардлагатай бүх тоног төхөөрөмжтэй болох боломж бүрдлээ
хэмээн баярлаж байсан гэдэг. Байнга цацраг туяатай ажилласнаас Мария, Пьер хоёрын
гар нь шархалсан байжээ. Гэвч үүнээс үүдэн цацраг туяаг анагаах ухаанд ашиглаж болох
юм байна гэсэн санаа анх төрсөн аж. Пьер Кюри Нобелийн шагналыг гардуулах ёслол
дээр хэлсэн үгэндээ энэ тухайгаа дурдсан байдаг.

Гэр бүлийн хоёр шинжлэх ухааны хөгжилд асар их хувь нэмэр оруулсан
гавьяатай эрдэмтэд. Харамсалтай нь 1906 онд Пьер Кюри зам гарч яваад сүйх тэргэнд
дайруулсны улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Мария Кюри нөхрийгөө нас барсны
дараа судалгааныхаа ажлыг үргэлжлүүлсэн. Парисын их сургуульд тэнхимийн орлогч эрхлэгчийн
ажилд томилогдож ажилдаа бүх л цаг заваа зориулжээ. Тэрээр 1910 онд Антуан Анри
Беккерелтэй хамтран ямар нэгэн хольцгүй цэвэр ради гарган авч үүнийхээ төлөө Нобелийн
шагналыг хоёр дахь удаагаа хүртэж түүхэнд бас нэгэн шинэ амжилт тогтоосон юм. 12
жил тууштай судалгаа хийсний үр дүнд ради нь биеэ даасан химийн элемент гэдгийг
ийнхүү баталжээ.

Нэлээд хэдэн эрдэмтдийн шаардлага шахалтаар 1910 онд Мария Кюриг
Францын Шинжлэх ухааны академийн гишүүнд дэвшүүлсэн түүхтэй. Өмнө нь нэг ч удаа
эмэгтэй хүнийг уг байгууллагад элсч байгаагүй тул зарим эрдэмтэд эрс эсэргүүцсэн
байна. Эмэгтэй хүнийг гишүүнээр элсүүлэх асуудлаар Францын Шинжлэх ухааны академийн
гишүүд хэдэн сар маргалдсан гэдэг. Эцэст нь санал хураахад ердөө нэг хүний санал
дутсанаас гишүүн болоогүй. Шинжлэх ухаанд амьдралаа зориулсан Мария хоёр удаагийн
Нобелийн шагналынхаа мөнгийг цэргийн эмнэлэгт тэр дундаа радиолог буюу рентгений
тоног төхөөрөмж авахад зориулсан юм. 1929 онд Мария хоёр дахь удаагаа АНУ-д очихдоо
хоёр грамм радиг хандиваар авч түүнийгээ Варшав хотын нэгэн эмнэлэгт хийсэн эмчилгээний
туршилтад зориулжээ. Нобелийн шагналтан маань өөрийн эх орон болох Польшид байнга
очдог байсан. Польшийн эрдэмтэн, судлаачдад зөвлөгөө өгч, лекц хүртэл уншдаг байжээ.

Мария, Пьер Кюри нарын нээлтийн ачаар өнөөдөр цацраг туяаг маш олон
салбарт ашиглаж байгаа. Тэдний хийсэн нээлт түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн юм. Мария
Кюри амьдралынхаа сүүлчийн жилүүдэд Радиевийн дээд сургуульд багшлахдаа радиолог
буюу рентгенийг анагаах ухаанд хэрхэн хэрэглэх талаар хичээл зааж, энэ чиглэлээр
сурч байгаа оюутнуудад зөвлөгөө өгдөг байжээ. Үүний хажуугаар нөхрийнхөө намтрын
номыг бичиж хэвлүүлж амжсан юм.

Нобелийн шагналтан эрдэмтэн Мария Кюри 1934 онд хорвоогийн мөнх бусыг
үзүүлсэн. Туяаны архаг өвчний улмаас бие нь муудаж сувиллын газар эмчлүүлж байгаад
таалал төгссөн. Түүнийг Парис хотноо нөхрийг нь нутаглуулсан газар оршуулсан юм.

Нобелийн шагналтан хоёр эрдэмтдийн шарилыг 1995 онд Францын Ерөнхийлөгч
Франсуа Миттераны зөвшөөрлөөр Парисаас Польшид шилжүүлсэн. Шарилыг шилжүүлэхэд тухайн
үеийн Польшийн Ерөнхийлөгч Лех Валенса чухал үүрэг гүйцэтгэсэн гэдэг.

Кюригийн хүүхдүүд эцэг эхийнхээ адил эрдэмтэн судлаачид болжээ. Охин
Ирен Жолио-Кюри нь ээж шигээ Сорбоны их сургуулийг дүүргэж, Нобелийн химийн шагнал
хүртсэн. Харин отгон охин Ева Кюри нь төгөлдөр хуурч, зохиолч, сэтгүүлч, шүүмжлэгч.
Тэрээр ээжийнхээ тухай дурдатгалын ном бичиж энэ бүтээлээрээ Америкийн үндэсний
утга зохиолын шагналыг хүртсэн юм.

Ийнхүү Кюригийнхэн гэр бүлээрээ дэлхийн шинжлэх ухааны түүхэнд нэрээ
мөнхлөн үлдээсэн айл. Мария Кюри шиг хоёр удаа, хоёр өөр салбарт Нобелийн шагнал
авсан эмэгтэй эрдэмтэн байхгүй билээ.

Парисын
их сургуульд тэнхимийн орлогч эрхлэгчийн ажилд томилогдож ажилдаа бүх л цаг заваа
зориулжээ. Тэрээр 1910 онд Антуан Анри Беккерелтэй хамтран ямар нэгэн хольцгүй цэвэр
ради гарган авч үүнийхээ төлөө Нобелийн шагналыг хоёр дахь удаагаа хүртэж түүхэнд
бас нэгэн шинэ амжилт тогтоосон юм.

Ю.ДЭЛГЭРМАА

Categories
мэдээ цаг-үе

Монгол сарлагийн хөөврөөр шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч

“Уужин” ХХК-ийн захирал Сампилийн Жавзандуламыг энэ удаагийн “Өдрийн зочин” буландаа урилаа. “Уужин” компани нь монгол сарлагийн хөөврөөр сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэрэглэгчдэд хүргэх санаачилгыг гаргасан Монголын анхдагч компани юм. С.Жавзандулам Завхан аймгийн Сонгино сумын харьяат бөгөөд эмээгийнх нь олон сарлагтай айл байжээ. Сарлагийн тугалны том бөөрөнхий өхөөрдөм нүд түүний санаанд тодхон үлдсэн гэнэ. Түүнд эмээ нь хөх сарлаг бэлэглэж байжээ. Эмээгийнхээ өгсөн тэр бэлгийг олон хүнтэй хуваалцахыг хүссэн нь сарлагийн хөөврөөр бараа бүтээгдэхүүн хийдэг компани байгуулах сэдэл болсон гэнэ. С.Жавзандулам ОХУ-д Нэхмэлийн дээд сургуулийг сүлжмэлийн технологич мэргэжлээр 1989 онд төгссөн. Харин 1995 онд “Уужин” ХХК-ийг байгуулж, гар машинаар сүлжмэл хувцас нэхэж эхэлжээ. Компанийнхаа “Уужин” гэх нэрийг монгол эмэгтэйн хүндэтгэлийн хувцас болох уужаас санаа авч өгсөн байна.

Ийнхүү “Уужин” компани өргөжиж 2005 оноос эхлэн сарлагийн хөөврөөр бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлжээ. Учир нь энэхүү байгалийн ховор түүхий эдийн онцлог чанаруудыг хэрэглэгчдэд хүргэхийг зорьсон байна. Монгол орны хангайн нурууны ой модтой үзэсгэлэнт уулархаг бүс нутгийн хүйтэн чийглэг уур амьсгал нь хамгийн сайн чанарын сарлагийн хөөвөр бий болгох нөхцөлийг бүрдүүлдэг аж. Үүнд газар зүйн байршлаар Монголын баруун болон баруун хойд зүгийн бүс нутаг хамрагддаг гэнэ. Тиймээс тэднийх түүхий эдээ Завхан аймгийн малчид болон малчдын хоршоодоос цуглуулдаг байна.

Сарлагийн хөөврөөр хийсэн бүтээгдэхүүнүүд нь байгалийн өнгөтэй химийн будаггүй, гадны нэмэлт хольцгүй байдаг тул хэрэглэгчдийн таашаалд нийцдэг. Мөн тансаг зөөлөн, дулаан хадгалах чанар сайтай учир манай орны орчин нөхцөлд нэн тохиромжтой байдаг ажээ.

Одоогоор “Уужин”-гийнхан хувцас, гэр ахуйн нэхмэл, сүлжмэл эдлэл, гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэнэ. Төрөл бүрийн хувцаснаас гадна таны төмөр хүлгийг хүйтнээс хамгаалах моторын хучлага, хүүхдийн өлгий, ус чийгийг өөртөө шингээж дулаахан байлгах улавч, орны бүтээлэг, дэвсгэр үйлдвэрлэдэг байна. Эдгээр бүтээгдэхүүнээ дизайн сайтай, шинэ технологиор үйлдвэрлэж хэрэглэгчдэдээ хүргэхийг зорьдог байна.

Түүнчлэн сарлагийн хөөвөр нь ховор хэрнээ ноолууртай харьцуулахад гарц багатай, хаягдал материал их байдаг гэнэ. Харин тус компанийнхан сүүлийн гурван жилийн турш судалж, туршсаны эцэст үлдэгдэл материалаар улавч, хучлага зэргийг үйлдвэрлэж чадсан байна. Мөн цаашдаа нэхмэлийн утас, гэр ахуйн бүтээгдэхүүн хийх туршилт хийж байгаа гэсэн.

“Уужин” компани нь ноос, ноолуурын гадаад, дотоодын томоохон үзэсгэлэнгүүдэд тогтмол оролддог байна. Тухайлбал, 2016-2017 оны намар, өвлийн загварын Берлиний Mercedes-Benz Fashion Week загварын шоу болон органик, эко бүтээгдэхүүний “Green showroom” олон улсын үзэсгэлэнд Монголоо төлөөлөн оролцсон гэнэ. Мөн ХБНГУ-д зохиогдсон гэр ахуйн чиглэлийн дэлхийн хамгийн том үзэсгэлэн “HEIMTEXTIL”-д амжилттай оролцжээ.

Тэд салбарын хамгийн том шагнал болох Монголын сарлагийн хөөврийн шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр 2013-2015 онд шалгарчээ. “Компани маань амжилт дүүрэн байгаа нь ажилчдын маань хичээл зүтгэлтэй салшгүй холбоотой” гэж С.Жавзандулам ярьсан юм.

Мөн тэрээр монгол сарлагийн хөөврөөр бүтээгдэхүүн үйлдвэрлэдгээрээ үргэлж бахархдаг байна. Цаашид улам боловсронгуй болгож, монгол сарлагийн хөөврөөр хийсэн бүтээгдэхүүнийг дэлхийн брэнд болгох зорилготой гэсэн.

Түүнд эмээ нь хөх сарлаг бэлэглэж байжээ. Эмээгийнхээ өгсөн тэр бэлгийг олон хүнтэй хуваалцахыг хүссэн нь сарлагийн хөөврөөр бараа бүтээгдэхүүн хийдэг компани байгуулах сэдэл болсон гэнэ. С.Жавзандулам ОХУ-д Нэхмэлийн дээд сургуулийг сүлжмэлийн технологич мэргэжлээр 1989 онд төгссөн. Харин 1995 онд “Уужин” ХХК-ийг байгуулж, гар машинаар сүлжмэл хувцас нэхэж эхэлжээ

О.АРИУНЦЭЦЭГ

Categories
мэдээ нийгэм

Нөхөн үржихүйн боловсрол дөнгөж дундад зууны үедээ л явж байхад юун хувьсгал

Монголд 1990 оноос барууны хэв маягтай секс хувьсгал гарсан гэж ярьцгаадаг. Тэр хувьсгал яван явсаар 2010 оноос хоёр дахь шат руугаа орчихлоо гэж дүгнэдэг хүмүүс бий. Нийгэмд өөрийгөө сексийн бэлгэ тэмдэг хэмээн зарладаг улсууд ч байгаа. Ингэхээр бидний хувьд энэ яриад байгаа зүйлийг өндөр хэмжээнд хөгжүүлж, соёлтой авч яваа ард түмэн болж таарах нь. Дахиад цаашилбал улам ч боловсронгуй, мундаг болцгоох нь ээ, янз нь.

Харамсалтай нь эдгээр дүгнэлт, бодрол бол зүгээр хөөс юм гэдэг нь өсвөр насныхны бэлгийн боловсрол, өсвөр насны охидын жирэмслэлтийн тоо баримтаас бэлхнээ харагдаж байна. Юун хувьсгал манатай. Тэр секс хувьсгал энэ тэрээ мартаад өсвөр насны хүүхдүүдийнхээ бэлгийн амьдрал, нөхөн үржихүйн байр байдал ямар байгааг анзаарахад хангалттай.

15-18 нас, 18-23 нас, 23-25 нас, 25-35 насныхан гэсэн ангиллаар бэлгийн замын өвчлөлийн судалгаа явуулахад их, дээд сургуулийн төгсөх ангийн оюутнуудын хувьд бэлгийн замын халдвар 2-5 хувьтай гарчээ. 25-35 насны залуусын дунд энэ судалгааг явуулахад хувь нь багассан дүн байна. Харин 15-18 насныхны дунд бэлгийн замын өвчлөл, жирэмслэлт, үр хөндөлт хамгийн их байгаа нь тогтоогджээ. Бидний уламжлалт сэтгэхүйгээр болбоос аав, ээжийнхээ дэргэд байгаа 18 нас хүртэлх охид, хөвгүүд хамгийн цэвэр ариун байх ёстой хүмүүс. Тийм ч явж ирсэн гэж боддог. Гэтэл бодит тоо баримт энэ бүхнийг үгүйсгэж байна. Нийт хүн амын дунд явуулсан судалгаагаар бэлгийн замаар дамжих халдвар авсан хүмүүсийн 47-53 хувь нь 25 хүртэлх насныхан байжээ. Өсвөр үеийнхний нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн амьдралын талаарх мэдлэгийн түвшинг тогтооход 87 хувь нь хангалтгүй гэсэн дүн авсан байх юм.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ангиллаар 10-19 насныхныг өсвөр үеийнхэн гэж үздэг. Гадны орнуудын дунд хийсэн судалгаанд 15-17 насандаа анх бэлгийн харилцаанд орсон хүүхдүүдийн 80 орчим хувь нь онгон байдлаа алдахаасаа өмнө нөхөн үржихүйн боловсролын талаар ямар ч мэдлэггүй байсныг дурдсан байна.

Харин манай орны хувьд оюун санааны хүлээснээс гараад хорь гаруй жил болсон ч өсвөр үеийнхэн болоод үр хүүхдэдээ эр эмийн ёсны талаарх сэдвийг мөнхийн хаалттай байлгахыг хичээсээр ирсэн. Өсвөр насны хүүхдүүдийн хувьд бэлгийн амьдрал, нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар мэдлэг муугийн дээр энэ талаар үнэн зөв мэдээлэл авах боломж нь хязгаарлагдмал байгааг нуугаагүй байна.

НҮБ-аас явуулсан судалгаагаар бага болон дунд орлоготой улс орнуудад өсвөр насны охидын жирэмслэлт түүнээс шалтгаалсан эмгэг өндөр хувьтайг нотолсон бөгөөд энэ жагсаалтад манайх дээгүүр байр эзлэх болсон. 2013 онд 15-19 насныхны төрөлт 3589 гэж бүртгэгдсэн бол энэ тоо жил ирэх бүр өссөөр байгаа нь харамсалтай.

Ингэхээр Монголын өсвөр үеийнхний нэлээдгүй хэсэг нь бэлгийн амьдралд эрт орж түүнээс үүдэх сөрөг нөлөөлөлд өртөж байгаа гэдэг нь нэгэнт тодорхой болжээ. Тэмбүү өвчин сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа талаар бүхий л сувгаар мэдээлж байна. Энэ өвчнөөр халдварлагдсан нийт хүмүүсийн багагүй хувийг өсвөр үеийнхэн эзэлж байна. Ингэхээр бид юун сексийн бахархалт эрин зуун, хувьсгал вэ. Багачуулаа амьдрал, эр эмийн харилцаанд, бэлгийн амьдралд хөлөө зөв тавихад нь туслах цаг ирчихээд байна. Тэд бол манай нийгмээс соёолсон нялх цэцэгс. Гэтэл тэд дэлгэрч ч амжаагүй байхдаа бэлгийн замын элдэв өвчинд нэрвэгдэж байгаа нь томчуулынх нь хариуцлагагүйн алдаа.

Тэмбүү гэдэг аймшигт өвчин өнөө бидний энэ үед дахин гарч байна. Монголчуудын хувьд тэмбүү өвчинд тав, зургаан зуун мянга болтлоо хиаруулж, орос ах нар манай хүүхнүүдэд ойртохоос жийрхдэг байсан үе олон жил үргэлжилсэн. Улаан тариагаар өнөөх муу өвчнийг нам дарсан ч Оросын армийн, ид үржлийн насныхан болох цэргүүд зуун мянгаараа манай нутагт байсан ч манай эмэгтэйчүүлтэй тэр бүр энгэр зөрүүлдэггүй байсны нотолгоо нь шар толгойтой, монхор хамартай холимог хүмүүс цөөн харагддаг билээ. ХӨСҮТ-өөс гаргасан Монголын өсвөр насныхны бэлгийн боловсрол, бэлгийн амьдралын талаар гаргасан судалгаанд өсвөр үеийнхэн насанд хүрсэн хүнийг бодвол бэлгийн хавьталд орох нь хоёр дахин их байна гэжээ. Өсвөр насныхан бэлгийн харьцаанд хамгаалалтгүй ороход заг хүйтэн өвчин тусах магадлал 50 хувь, бэлгийн хомхой тусах магадлал 30, ДОХ авах магадлал нэг хувьтай байдаг юм байна. Ийм эрсдэлтэй нөхцөл байдалд байгаагаа манай өсвөр үеийнхэн мэдэхгүй л яваад байна. Тэдэнд хичээл номоор заагаад өгчихдөг нь хэд бол, ичээж зовоохгүйгээр эвтэйхэн шиг хэлээд ойлгуулчихдаг эцэг, эх хэр олон бол оо. Эргэлзээтэй. Угаас мэдлэг багатай эцэг, эхээс мэндэлсэн хүүхдүүд тэр орчинд арав гаруй жил болчихоод нэг их олигтой мэдээлэл өгөхгүй сургуулийн орчноос юу олж авах юм. Харж байгаа, үзэж байгаа нь цахим ертөнц төдийхөн. Ийм байхад тэднийг бэлгийн харьцаанд эрт орлоо, өвчин туслаа, жирэмсэллээ гэж загнаж боломгүй. Монголд бэлгийн харьцаанд орох нас жилээс жилд залуужиж байгаа болохоор хүүхэд, өсвөр үеийнхэнд нөхөн үржихүйн талаар өгөх боловсролдоо анхаарах цаг нь болоод байгаа юм. ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрт оруулсан энэ талын хичээлийн цаг, хувийг нэмэгдүүлж, эцэг эхчүүдэд үр хүүхэдтэйгээ бэлгийн боловсролын талаар хэрхэн зөв ярилцах талаар сургалт явуулах хэрэгтэй. Өөрсдөө энэ талаар боловсролгүй эцэг, эхчүүд үр хүүхдэдээ юу заах юм бэ “Жирэмсэн болж болохгүй шүү, сургуулиа төгсөөд ажил дээр гарч байж хүнтэй гэрлэдэг юм шүү” эсхүл “Айлын охиныг жирэмсэн болгочихов оо. Дахиад нэг ам тэжээж чадахгүй шүү” гэдэг иймэрхүү доромж үгс чинь өсвөр насныханд хэрэг болох уу.

Монгол Улс буурай орны ангиллаасаа гарч ард иргэд нь харьцангуй соёлжиж, олон улсад харилцаа холбоо тогтоож улсын хувьд улс шиг харагдаж байгаа ч нийгмийн суурь болсон өсвөр насныхан маань тэмбүүгээс эхлүүлээд элдэв янзын бэлгийн замын өвчинд идэгдэж, нөхөн үржихүйн боловсролын талаар тэг зааж байхад ямар ч хувьсгал, шинэ шат яриад нэмэргүй. Оюутнууд, тэтгэврийнхэн, эмэгтэйчүүд, жирэмсэн эхчүүд, бизнес эрхлэгчид бол сонгуульд санал өгдөг хүчтэй хэсэг болохоор улстөрчид эдгээр сектор руу ихэд анхаарч элдэв амлалт өгч, нийгмийн халамжийн төвд авчирчихдаг. Харин 10-17 насныхан бол сонгуульд санал өгөх нь байтугай, Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нь хэн бэ гэдгийг мэдэхгүй л бидний дунд алхаж байдаг. Хэрвээ тэд сонгуульд санал өгдөг байсан бол өнөөдрийн нөхцөл байдал арай ч өөр байх байсан байх аа. Тэдэнд тулгардаг нөхөн үржихүйн асуудлуудыг нь хэдийнэ ухаж гаргаж ирээд элдэв янзын сувгаар зохицуулаад л өгчих байсан.

Өсвөр насныхан гэдэг бол манай нийгмийн хамгийн сул дорой, идэвхгүй дуу хоолойтой хэсэг учир өнөөдөр ингээд муухай өвчин, мэдэхгүй зүйлдээ нухлагдаж байна. Ийм учир нийгэм даяараа, улс төрчид нь эцэг эхтэй нь хамтраад өсвөр үеийнхээ нөхөн үржихүйн боловсролд системтэйгээр, нухацтай хандах ёстой болоод байна. Ингэхдээ тэр яриад байгаа секс хувьсгал, бэлгэ тэмдэг мэтийн яриагаа түр орхиод энэ асуудалд бүгд анхаарах хэрэгтэй.

Өсвөр үеийнхний чинь нөхөн үржихүйн боловсрол дундад зууны үедээ л дөнгөж явж байхад юуных нь сексийн эрх чөлөө, хувьсгал, сонгодог байдал байх вэ. Жаахан аяд.

Д.ГАНСАРУУЛ

Categories
мэдээ нийгэм

117 нэр дэвшигч дахин сонгуульд өрсөлдөж байна

Сумын иргэдийн хурлын төлөөлөгчид өрсөлдсөн 117 нэр дэвшигчийн санал тэнцсэн тул хайнааг хагалахаар Сонгуулийн тухай хуульд заасны дагуу дахин санал хураалтыг өнөөдөр 07.00 цагт эхлүүллээ. Санал хураалтыг 22.00 цагт хаана. Дахин санал хураалтыг 19 аймгийн 58 хэсгийн хороонд зохион байгуулж байгаа юм.

Нэр дэвшигчдийн хувьд хамгийн олон санал авсан нь Сумын иргэдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдоно. Санал хураалтад өмнөх сонгуульд саналаа өгөөгүй иргэд оролцохоос гадна саналаа өгсөн иргэд ч оролцох боломжтой.

Улсын хэмжээнд 2.6 сая орчим сонгуулийн насны иргэд бий. Аравдугаар сарын 19, 23-нд болж өнгөрсөн орон нутгийн сонгуульд аймгуудын хэмжээнд 677911 сонгогч, нийслэлийн хэмжээнд 488591 сонгогч саналаа өгсөн юм.

Categories
мэдээ спорт

Ц.Цогтбаатар жин өгсөж, 73 кг-д түрүүллээ

Ц.Цогтбаатар жин өгсөж, 73 кг-д түрүүллээЖүдо бөхийн насанд хүрэгчдийн “MNUE Open 2016” тэмцээн боллоо. Хоёр дахь удаагийн тус тэмцээнд багийн дүнгээр О.Болд-Эрдэнэ дасгалжуулагчтай МУБИС-УБТС-ийн жүдочид зургаан алт, найман мөнгө, найман хүрэл медаль авсан амжилтаар бусдыгаа манлайлж, Б.Мөнгөнтуяа дасгалжуулагч ҮБТДС зургаан алт, гурван мөнгө, хоёр хүрэл, Лхагвасүрэн дасгалжуулагчтай “Мон-Алтиус”-ийнхан нэг алт, дөрвөн мөнгө, таван хүрэл медаль авсан амжилтаар мөнгө, хүрэл медаль хүртэв.

“Рио-2016” олимпод эх орноо төлөөлөн 60 кг-д зодоглосон залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальтЦ.Цогтбаатар жин өгсөн 73 кг-д хүч үзэж, түрүүлснийг нь онцолъё.

Ц.Цогтбаатар жин өгсөж, 73 кг-д түрүүллээ“Рио-2016” олимпод эх орноо төлөөлөн 60 кг-д зодоглосон залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальтЦ.Цогтбаатар жин өгсөн 73 кг-д хүч үзэж, түрүүлснийг нь онцолъё.

Тэмцээний дүн:

Эрэгтэй:

60 кг:Ц.Цогтбаатар жин өгсөж, 73 кг-д түрүүллээ

1.Д.Амартүвшин 2.Б.Амартүвшин 3.Б.Мягмардорж, Ж.Амарболд

66 кг:
1.Б.Дарханбаатар 2.З.Золжаргал 3.Г.Мөнхбат, Н.Мөнхбаяр

73 кг:

Ц.Цогтбаатар жин өгсөж, 73 кг-д түрүүллээ

1.Ц.Цогтбаатар 2.Б.Мөнхчулуун 3.Н.Балжинням, Ё.Басхүү

81 кг:
1.Б.Алтансүх 2.Г.Балсанлхүндэв 3.Б.Мягмардорж Б.Пүрэвдаваа
90 кг:
1.Б.Бат-Эрдэнэ 2.Н.Баатархүү 3. Б.Тэнгис, Э.Мөнхжаргал
-100 кг:
1.Г.Алтанбагана 2.Б.Мөнх-Алдар 3.Н.Цэрэнням, Б.Төгөлдөр
+100 кг:
1.Х.Цогтгэрэл 2.Б.Батжаргал 3.Ж.Жавхлан, М.Лувсандорж

Эмэгтэй:

48 кг:

1.Г.Наранцэцэг 2.Чанцалдулам 3.Б.Отгонцэцэг, Э.Уртнасан

52 кг:
1.Э.Гэрэлмаа 2.Г.Ганцэцэг 3.Б.Алтанцэцэг

-57 кг:

Ц.Цогтбаатар жин өгсөж, 73 кг-д түрүүллээ

1.Л.Энхрийлэн 2. н.Нинжин 3.Н.Ичинхорлоо, Н.Баярмаа

63 кг:
1.Ц.Хулан 2.Баасанжаргал 3.Ш.Ганчимэг, Г.Отгонцэцэг

70 кг:
1.Б.Ганхайч 2.Б.Хонгорзул 3.Ж.Ариунтуул, Б.Ганзаяа

-78 кг:
1.С.Адилцэцэг 2.Д.Мягмарцэцэг 3.А.Бадамгарав, Б.Пүрэвдулам

+78 кг:

1.Э.Гандиймаа 2.М.Сэлэнгэ 3.Г.Сарангуа, Л.Одонжаргал

Ц.Цогтбаатар жин өгсөж, 73 кг-д түрүүллээ

Ц.Цогтбаатар жин өгсөж, 73 кг-д түрүүллээ

Ц.Цогтбаатар жин өгсөж, 73 кг-д түрүүллээ

Ц.Цогтбаатар жин өгсөж, 73 кг-д түрүүллээ

Ц.Цогтбаатар жин өгсөж, 73 кг-д түрүүллээ

Ц.Цогтбаатар жин өгсөж, 73 кг-д түрүүллээ

Ц.Цогтбаатар жин өгсөж, 73 кг-д түрүүллээ



Categories
мэдээ соёл-урлаг

Дэлхийн бүжгийн спортын холбооны мэргэжилтнүүд Монголд ирнэ

Монголын бүжгийн спортын холбоо, G-M бүжгийн спортын клубээс анх удаа Улаанбаатар хотод бүжгийн спортын олон улсын сургалтыг ирэх сарын 3-6-нд зохион байгуулна.

Сургалтыг Дэлхийн бүжгийн спортын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, шалгагч, “А” зэрэглэлийн шүүгч, Мэргэжлийн шүүгч хатагтай Елена Колобова, Дэлхийн бүжгийн спортын холбооны шалгагч Андрей Ермаков нар удирдан явуулах юм.

Дэлхийн бүжгийн спортын холбооны “Бүжгийн спортын академи”-ийн удирдлага дор болох энэхүү сургалт дасгалжуулагч, дасгалжуулагчийн техникийн шалгалт, тамирчдын групп гэсэн хэсгээс бүрдэнэ.

Categories
мэдээ нийгэм

Луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

Image result for Луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

Аргын тооллын 10 сарын 29, Санчир гараг. Билгийн тооллын 29, Тэргүүн дагуул одтой, хөх бич өдөр. Өдрийн наран 7 цаг 36 минутад мандан, 17 цаг 43 минутад жаргана.

Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр улаанбаатарт 7 хэм дулаан байна

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, говь, зүүн аймгуудын зарим газраар цас орно.

Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар хойноос, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 10-15 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 6-8 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 14 градус хүйтэн, харьцангуй чийг 59 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.