Categories
мэдээ соёл-урлаг

Өнөөдөр “Классик Дуэт” концерт болно

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид энэ сарын 15-нд “Хунт нуур” балетыг олны хүртээл болгосон бол энэ удаад тус театрынхан 53 дахь улирлын хаалтын тоглолт болгон “Классик Дуэт” концертыг өнөөдөр орой тоглохоор болжээ. Тус тоглолтоор 2015-2016 оны 53 дахь улиралд дуурь бүжгийн театрын тайзнаа тоглосон бүтээлүүдээс хамгийн шилдэг дуэт бүтээлүүдийг тоглох аж. Тоглолтод тус театрын гоцлол дуучид, найрал дуучид, симфони найрал хөгжим оролцох ба тоглолл оройн 17:00 цагт Улсын дуурь бүжгийн эрлмийн театрын тайзнаа тоглогдоно.

Categories
мэдээ нийгэм

Үерт өртсөн Өлгий суманд халдваргүйжүүлэлт хийж байна

Улсын онцгой комиссын Шуурхай ажлын хэсгээс Баян-Өлгий аймгийн Өлгий суманд энэ сарын 10-ны өдөр тохиолдсон үерийн гамшгийн хор уршгийг хэрхэн хурдан хугацаанд арилгах талаар зөвлөмж гарган тус аймгийн удирдлагуудад хүргүүлжээ. Зөвлөмжид:

  • Үерийн гамшигт өртсөн нутаг дэвсгэрийг халдваргүйжүүлэх ажлыг долоон хоногийн хугацаанд багтаан шуурхай зохион байгуулж дуусгах
  • Халдваргүйжүүлэх ажлыг хэрэгжүүлж байгаа Эрүүл мэндийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Зоонозын өвчин судлалын төв, Мэргэжлийн хяналтын газрын үйл ажиллагааг байнга хянаж, удирдлага зохицуулалтаар хангах, өдөр бүр хийсэн ажлын тайланг тогтмол гаргуулж, тулгамдсан асуудлуудыг тухай бүр шийдэж ажиллах
  • Үерийн гамшгийн голомтоос нүүн шилжиж шинэ нутаг дэвсгэрт байршсан айл өрхүүдийг цахилгаанаар шуурхай хангах, цэвэр усны хангамжийг шийдэх, Өлгий сумын Засаг дарга, холбогдох албан тушаалтныг нэрвэгдэгсдийн тулгамдсан асуудлыг шийдүүлэхээр байнга ард иргэдийн дэргэд ажиллуулах
  • Үерийн гамшигт нэрвэгдэгсдэд үзүүлэх Засгийн газрын хүмүүнлэгийн тусламжийн бараа, материалыг шуурхай, бодит байдлаар түгээн олгох, гарын үсэг зуруулж баталгаажуулах, фотожуулах, баримтжуулах
  • Өлгий сумын үерийн эрсдэлийн зэрэглэл өндөр тул цаашдаа орон нутгийн хөгжлийн бодлогын хөтөлбөрт үерийн далан суваг барих, зураг төсөв бүтээн байгуулах зардлын тооцоог тусгаж, үерийн далан барих ард иргэдийг аюулгүй бүсэд амьдрах боломжийг бүрдүүлэх
  • Ард иргэдийн сэтгэл хямралыг засах, тайвшруулах ажлыг мэргэжлийн байгууллагаар хийлгэх, үерийн гамшгийн хор уршгийг арилгах, хариу арга хэмжээ, тогтворжуулах талаар төрийн болон мэргэжлийн байгууллага, нутгийн захиргааны байгууллагын зүгээс хийж байгаа ажлын талаар ард иргэдэд тогтмол мэдээлэл өгөх
  • Орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоо, нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, үнэн бодит мэдээллийг ард иргэдэд түгээж сургах
  • Ард иргэдийн байшин, хашаа барьсан материал /блок/-ын стандартыг шинэчлэн тогтоож, цаашид энэхүү барилгын материалын хэврэг, эмзэг байдлыг бууруулах, чанарыг сайжруулах
  • Ард иргэдийн аюулгүй амьдрах мэдлэг боловсролыг дээшлүүлэх, хариуцлагыг сайжруулах
  • Үерийн гамшгийн хор уршгийг арилгах, шуурхай хариу арга хэмжээний үр дүнгийн талаар өдөр бүр Онцгой байдлын ерөнхий газрын удирдлага, Шуурхай удирдлага зохицуулалтын төвд мэдэгдэж байх гэсэн чиглэл өгчээ.
  • Баян-Өлгий аймгийн удирдлагын зүгээс эхний ээлжинд үерт өртсөн 640 хүнд гэр болон хоол хүнсний туслалцаа нэн шаардлагатай байгааг Улсын Онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газарт ирүүлсэн. Энэхүү хүсэлтийн дагуу Улсын Онцгой комиссоос үерт өртсөн айл өрх, иргэдэд 70 гэр, 14.000 ширхэг цэвэр ус, 14.000 ширхэг махан нөөш, 3.5 тн гурил, 3.5 тн будаа, 700 кг цай, 700 кг давс, 1400 кг элсэн чихэр, ариутгал халдваргүйтгэлийн бодис хлорын шохой 200 кг, хлорамин 90 кг нийт 126.2 тонн ачаа бүхий зургаан тээврийн хэрэгслийн цувааг хоёр хоногийн өмнө илгээгээд байна.
Categories
гадаад мэдээ

Эрдоган: Энэ бослогын ачаар бид армийг цэвэрлэх боломжтой болж байна

Туркийн эрх баригчид бямба гарагийн байдлаар 3,000 гаруй цэргийнхнийг баривчилж, хэдэн мянган шүүхийн албан хаагчийг баривчлах тушаал өгчээ.

Баасан гарагийн шөнө танк, нисдэг тэргээр зэвсэглэсэн армийн бүлэглэл Туркийн гол хотуудын чухал цэгүүдийг эзлэн авахыг оролдсон юм. Энэ үеэр нийт 265 хүний амь үрэгдсэний 161 нь энгийн иргэд, цагдаа нар байсан бөгөөд 104 нь босогчдын талынхан байжээ. Газар дундын тэнгисийн эрэгт амарч байсан Ерөнхийлөгч Эрдоган Истанбулд эргэн ирж, иргэдийг гудамжинд гарч тэмцэхийг уриалснаар эргэлт хийх гэсэн оролдлого бүтэлгүйтсэн юм.

30 орчим жилийн дараа гарсан төрийн эргэлт хийх оролдлогын дараа Эрдоган “Энэ бослого бол бурхнаас өгсөн бэлэг байлаа. Үүний ачаар бид армийг цэвэрлэх боломжтой болж байна” гэж хэлжээ.

Баривчлагдсан армийнхны дотор томоохон албан тушаалтнууд, тухайлбал Туркийн Сири, Ирактай хиллэдэг хэсгийг хариуцсан хоёрдугаар армийн командлагч багтаж байна. Армиас гадна АНУ-д амьдардаг Эрдоганы дайсан гэгдэх санваартан Фетулла Гулений талын гэж сэжиглэгдэж байгаа, шүүхийн системд үүрлэсэн 3,000 орчим шүүгч, прокурорыг албан тушаалаас нь буулган баривчилж эхэлжээ.

Эргэлт хийх оролдлогын цаана Гуленийг дэмжигчид байгаа гэж Эрдоган үзэж байгаа юм. Үүний хүрээнд Дээд шүүхийн 10 гишүүн, Үндсэн хуулийн шүүхийн хоёр гишүүнийг баривчлаад байгаа ажээ. Одоогоор барууныхан цэргийн эргэлтийг эрс буруутгаж, Ерөнхийлөгч Эрдоганыг дэмжиж байгаагаа илэрхийлээд байна. Гэвч тэдний зарим нь Эрдоганыг босогчидтой хуулийн хүрээнд харьцахыг сануулсаар байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр НӨАТ-ын сугалааны азтангууд тодорно

НӨАТ-ын урамшууллын хонжворт сугалааны ээлжит азтан өнөөдөр тодорно. Тохирлыг өнөөдөр МҮОНТ-ээр 19.30 цагт шууд дамжуулах юм. Энэхүү тохиролд зургадугаар сарын 1-31-ны хоорондох бүх сугалаа хамаарна. Ингэхдээ өөрчлөлт орсон журмын дагуу зөвхөн бүртгэгдсэн баримтууд сугалаанд оролцоно.

Сугалааны тохирлыг арын оронгоос эхлэн тодруулах бөгөөд таны баримтын арын

• Найман орон тохирсон бол та 100 сая төгрөг,
• Долоон орон тохирсон бол та 20 сая төгрөг,
• Зургаан орон тохирсон бол та 4 сая төгрөг,
• Таван орон тохирсон бол та 500 мян төгрөг,
• гурван орон тохирсон бол та 100 мян төгрөг хожих юм.

Categories
мэдээ нийгэм

Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орж, ихэнх нутгаар дулаарна

2016 оны долдугаар сарын 16-ны 21:00 цагаас долдугаар сарын 17-ны 21:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 9-14 градус, бусад нутгаар 13-18 градус, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 22-27 градус, Орхон, Сэлэнгийн сав нутгаар 28-33 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-15 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 27-29 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Бүх нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.

2016 ОНЫ долДУГААР САРЫН 18-НААС 07 ДУГААР САРЫН 22-НЫГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ: 18-19-нд нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун болон төвийн аймгуудын зарим газраар, 21-нд баруун, төв, говийн аймгуудын нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус, Их нууруудын хотгор болон говийн бүсийн нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Categories
мэдээ нийгэм

Зах, худалдааны төвүүд маргаашнаас хэвийн ажиллана

Зах, худалдааны төвүүд маргаашнаас хэвийн ажилланаНийслэлд үйл ажиллагаа явуулдаг томоохон зах, худалдааны төвүүд маргаашнаас хэвийн ажиллана.

АСЕМ-ын Дээд түвшиний 11 дэх удаагийн уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулахтай холбогдуулан зочид төлөөлөгчдийн аюулгүй байдал, гарч болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор энэ сарын 14-17-ны өдөр худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулаад байсан.

Тус хуваарьт “Нарантуул” олон улсын худалдааны төв, Бөмбөгөр-1, Бөмбөгөр-2, Алтжин бөмбөгөр, “Өгөөмөр” техникийн зах, Дүнжингарав, Сандэй, Шөнийн зах зэрэг худалдааны төв багтсан юм.

Categories
гадаад мэдээ

Бразилд терроризмтой тэмцэх сургуулилт хийв

Зуны олимпын наадам эхлэхэд ердөө 20 хоног үлдээд байгаатай холбогдуулан Бразилийн холбогдох албаны хүмүүс Рио-де-Жанейро хотод терроризмтой тэмцэх сургуулилт хийлээ. Сургуулилтыг есөн цэнгэлдэх хүрээлэн байдаг Деодоро дүүргийн галт тэрэгний буудалд өчигдөр хийжээ. Цагдаа, цэрэг болон тагнуулын байгууллагын 800 орчим алба хаагч сургуулилтад оролцсон байна. Террорист бүлэглэлийнхэн галт тэрэгний нэг вагоныг булаан авсан гэсэн зохиомжид тулгуурлан сургуулилтыг хийжээ. Энэ сарын 14-нд Францын Ницца хотод олон хүний аминд хүрсэн халдлага болсны дараа Бразилийн Засгийн газар “Олимпын аюулгүй байдлыг хангах ажлыг эрчимжүүлнэ” хэмээн мэдэгдэж байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Ли Көцяны гэргий Монголын хүүхдүүдэд нэг сая юанийн эд зүйл илгээжээ

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцяны гэргий Ченг Хонгоос буцалтгүй тусламж үзүүлж, 28 хүний суудалтай хүүхдийн автобус болон компьютер, хувилах машин, цүнх, тоглоом зэрэг нэг сая юанийн хөрөнгө оруулалттай эд зүйлийг хандивлалаа.

Энэхүү тусламжийг гардуулах ёслолын ажиллагаа Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт өчигдөр боллоо.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга С.Батболд хэлсэн үгэндээ, “Нийслэлийн 9 дүүргийн хамгийн эмзэг, хүнд нөхцөлд амьдарч байсан хүүхдүүдийг сурган хүмүүжүүлдэг энэхүү төвийг сонгон БНХАУ-ын ард түмэн, Засгийн газраас тусламж үзүүлж байгаад чин сэтгэлийн талархал илэрхийлье. Хүүхэд залуус та бүхэн ажил үйлс, хичээлдээ илүү их шамдаж, эх орондоо ихийг хийж бүтээгээрэй. Цаашид “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүд багачууд та бүхний эрхийг хамгаалах, амьдрах, сурах орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр олон ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байна” гэсэн юм.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хаймин, “Манай хоёр орон эртний сайхан найрсаг харилцаатай. Энэхүү найрсаг харилцааны нэгэн илэрхийлэл бол өнөөдөр та бүхэнд БНХАУ-ын Ерөнхий сайдын гэргий Ченг Хонгоос ирүүлж байгаа энэ тусламж юм. Бита бүхэнд эрхэмсэг хатагтай Ченг Хонгийн чин сэтгэлийн бэлгийг гардуулж өгөх гэж байгаадаа баяртай байна. Та бүхэнд сурлагын их амжилт хүсье” гэлээ.

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт хүнд нөхцөлд амьдардаг, хагас болон бүтэн өнчин 4-21 насны хүүхэд залуучуудыг амьдрах нөхцөл боломжоор хангаж, төлөвшүүлэн нийгэмшүүлж, сурган хүмүүжүүлдэгээс гадна мэргэжил олгох сургалтуудад хамруулдаг юм. Цогцолборын хэмжээнд БНХАУ-ын Бээжин, Нанжины их сургуулиудад 4 оюутан, ӨМӨЗОрны Шилийн голын ажил мэргэжлийн дээд сургуулийн мэргэжлийн сургалтад 6 оюутан, Япон Улсын Нисэхийн академын хөгжмийн сургуульд 5 сурагч суралцаж байгаа юм байна.

Энэхүү үйл ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Монгол Улсаас БНХАУлсад суугаа Элчин сайд Ц.Сүхбаатар, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хаймин болон тус төвийн багш, хүүхэд, залуус оролцлоо.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Categories
гадаад мэдээ

Францын Ниццад болсон халдлагыг Исламын улс бүлэглэл үйлдсэн гэдгээ мэдэгдэв

Францын өмнөд эргийн Ницца хотод 84 хүний аминд хүрсэн халдлагыг Исламын улс бүлэглэл үйлдсэн гэдгээ өчигдөр буюу бямба гарагт хүлээн зөвшөөрсөн байна.

Зэвсэгт бүлэглэлийн дуу хоолойг хүргэдэг “Амак” мэдээллийн агентлаг “Францын Ниццад ажиллагаа явуулсан хүн бол Исламын улсын нэг дайчин байсан” гэж Телеграм сүлжээгээр зарлажээ. Мэдэгдэлд “Исламын улсын эсрэг тэмцэж байгаа эвслийн орнуудын эсрэг ажиллагааны хүрээнд тэр үүнийг үйлдсэн” гэж дурдсан байна.

Гэвч Францын эрх баригчид 31 настай тунис гаралтай алуурчныг тус бүлэглэлтэй шууд холбоотой гэсэн нотолгоог олоогүй байгаа юм. Харин дотоод хэргийн сайд Бернард Казенёв хэлэхдээ алуурчин Мохамед Лахуайе Булель нь хүрээлэн байгаа хүмүүсийн нөлөөгөөр богино хугацаанд экстремист үзэл бодолд автсан нэгэн байж болохыг өгүүлсэн байна.

Алуурчин нь арван жил Францад амьдарч байсан бөгөөд 2005 онд Тунисээс Франц руу явахдаа сэтгэцийн эмгэгтэй байсан тухай түүний эгч мэдүүлсэн гэнэ. Харин гэр бүлийн бусад гишүүд болон найз нөхөд нь Булелийг исламист үзэл сурталд автагдсан гэхэд эргэлзэж байгаагаа мэдүүлцгээжээ. Одоогоор Булелийн эхнэр болон өөр нэг ойрын хүнийг нь хэрэгт холбогдуулан баривчлаад байна.

Булель нь өнгөрсөн пүрэв гарагийн орой Францын үндэсний баярыг гудамжинд тэмдэглэж байсан бөөн хүмүүс рүү ачааны машинтай дайран орж зигзаг хэлбэрээр хоёр километр орчим давхихдаа 84 хүнийг хөнөөсний дараа цагдаа нар буудаж зогсоосон юм. Халдлагын улмаас 121 хүн эмнэлэгт эмчлүүлж байгаагийн 30 нь хүүхэд байна. Тэдний 26 нь эрчимт эмчилгээний тасагт байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Туркийн ард түмэн ардчиллын ялалтаа тэмдэглэлээ

Истанбулд олноороо цугласан Туркийн ард түмэн төрийн эргэлт хийх гэж
оролдсон цэргийнхнийг дарсаныхаа баярыг хийжээ. Ойролцоогоор 3000 цэрэг
хоргигдож, 2700 шүүгч ажлаасаа халагдсан байна. Ерөнхий сайд В.Элдирим хэлэхдээ
“Төрийн эргэлтийг Туркийн ардчиллын хар толбо” гэж нэрлэжээ. Энэхүү бослогоор
цагдаагийн албан хаагч энгийн номхон иргэд нийлсэн 161 хүн амь үрэгдэж, 104
цэрэг эрс амиа алджээ.