Categories
мэдээ улс-төр

Засгийн газар хуралдаж эхэллээ

Засгийн газрын ээлжит хуралдааныг өнөөдөр 16.00 цагт зарласан байсан бөгөөд дөнгөж сая эхэллээ. Уг хуралдаанаар хэлэлцэх асуудал тодорхойгүй байгаа юм. Гэхдээ цаг үеийн асуудлууд голлох болов уу гэсэн мэдээлэл байна.

Хамгийн сүүлд Засгийн газар өнгөрсөн зургадугаар сарын 28-нд ээлжит бусаар хуралдаж, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Монголын үндэсний компани эзэмших шийдвэрийг гаргасан юм.

Categories
мэдээ эдийн-засаг

ОХУ-ын “Ростех” компани “Эрдэнэт” үйлдвэр ХХК болон “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувиа худалдав

Ростех болон Монголын Зэс Корпораци ХХК-иуд 2016 оны зургадугаар сарын 24-ний өдөр Орос-Монголын хамтарсан хоёр уул уурхайн компани (Эрдэнэт үйлдвэр ХХК болон Монголросцветмет ХХК)-иуд дахь Ростехийн эзэмшлийн 49 хувийн хувьцааг Монголын Зэс Корпораци ХХК-д худалдах гэрээнд гарын үсэг зурав.

Хэлцэл нь бүрэн дуусгавар болж Ростех төлбөрөө хүлээн авлаа.
Энэхүү хэлцэл нь Монгол, Оросын талуудын эрх ашигт бүрэн нийцтэй байхын зэрэгцээ зах зээлийн нөхцөлд суурилсан байна. Уг хэлцлийг хийхийн тулд хоёр компанийн 49 хувийг төлөөлөх хувьцааг зах зээлийн нөхцөл байдал, компаниудын хөрөнгийн чанар, цаашид хөгжүүлэх боломж зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр үнэлжээ. Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний гол нөхцөлд олон улсын аудит, зөвлөхүүд хөндлөнгийн үнэлгээ өгсөн байна.
Улс төрийн хувьд Эрдэнэт үйлдвэр ХХК болон Монголросцветмет ХХК дахь Оросын талын хувьцааг Монголын зэс корпораци ХХК-д худалдах ажиллагааны талаар ОХУ-ын Засгийн газар болон Монгол Улсын Засгийн газрын холбогдох шийдвэрүүд гарсан бөгөөд корпорацийн түвшинд Ростехийн удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн шийдвэрүүд тус тус гарсан болно. Хэлцэл нь Орос, Монголын эдийн засгийн хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхэд онцгой ач холбогдолтойн зэрэгцээ хоёр орны улс төрийн харилцааг улам илүү батжуулах нэгэн хөшүүрэг болох юм.
Ростехийн хувьд дээрх компаниуд (Эрдэнэт үйлдвэр ХХК болон Монголросцветмет ХХК) дахь өөрийн эзэмшлийн 49 хувийг худалдан мөнгөжүүлэх шийдвэр нь корпорацийн өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх болон 2025 он хүртэлх корпорацийн хөгжлийн стратегийн хүрээнд хэрэгжүүлэх хэд хэдэн төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх эх үүсвэрийг төвлөрүүлэхэд оршино.
Монголын Зэс Корпораци ХХК-ийн зөвлөхөөр олон улсын Скадден хууль зүйн фирм ажилласан бол Ростехийн хуулийн зөвлөхөөр Бэйкер энд М тус тус ажиллажээ.
Ростехийн Ерөнхий захирал Сергей Чемезов: “Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдах хэлцлийн гол суурь нь бид өөрийн уул уурхайн компаниудыг зөв удирдах, Ростехийн стратеги, төлөвлөлтөд нийцүүлэн өөр төрлийн хөрөнгөнд тохирсон менежментийг хэрэгжүүлэх юм. Эрдэнэт үйлдвэр ХХК болон Монголросцветмет ХХК-ийн 49 хувийг худалдсан нь өнөөгийн нөхцөлд хийсэн Ростехийн хамгийн том хэлцэл бөгөөд үүний дүнд манай компанийн төсөвт нэг дор хамгийн их бэлэн мөнгө орж ирсэн тохиолдол болов. Уул уурхайн компаниудын хувьцааг 100 хувь авснаар Монголын тал дээрх компаниудыг цаашид өөрсдийн корпорацийн стратегийн дагуу хөгжүүлэх боломж бүрдлээ. Бид энэхүү хэлцэл нь цаашид Монголын эдийн засагт хөрөнгө оруулалт хийх шинэ боломжуудыг нээсэн үйлдэл бөгөөд хоёр орны улс төрийн хамтын ажиллагааг илүү батжуулна гэдэгт бүрэн итгэлтэй байна. Ростех нь цаашид Монголын цахилгаан эрчим хүч үйлдвэрлэл, литиум олборлолт, тээвэр ложистик болон бусад дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалт хийж, өөрийн байр сууриа өргөжүүлэхэд бэлэн байна.
Манай корпорацийн менежментийн бодлогын дагуу уг хоёр компанийн 49 хувийг удирдах ажлыг Ростех Бизнес Девелопмент хариуцан гүйцэтгэдэг байсан. Ростех Бизнес Девелопмент компани нь Эрдэнэт үйлдвэр болон Монголросцветметийн хувьцаа эзэмшигчийн хувиар цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх ажлын хүрээнд өртөг, зардлыг бууруулах, үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх, менежментийн зардлыг зөв хуваарилах болон компанийн засаглалыг олон улсын жишигт нийцүүлэх зэрэг хямралын эсрэг чиглэсэн олон арга хэмжээг авсан билээ” хэмээн тэмдэглэв.
РТ Бизнес Хөгжил ХХК-ийн Гүйцэтгэх захирал Андрей Коробовын цохон тэмдэглэснээр “Ростех болон Монголын зэс корпорацийн хооронд зурсан гэрээ нь Эрдэнэт үйлдвэр ХХК, Монголросцветмет ХХК-ийн хувьцааны үнэ цэнийг тогтоогоод зогсохгүй, Оросын талын хувьцаа эзэмшигч Ростехийн хөрөнгийг зах зээлийн түвшинд нийцүүлэн мөнгөжүүлсэн томоохон жишээ болов. Уг компаниудын санхүү, аж үйлдвэрийн чадавхыг сайжруулах зорилгоор РТ Бизнес Хөгжил ХХК-ийн санаачлан боловсруулсан стратеги, цогц арга хэмжээнүүд нь хувьцааг хоёр талын эрх ашигт нийцсэн нөхцөлийн дагуу худалдах боломжийг бүрдүүлсэн. Түүнээс гадна энэ хэлцэл нь аливаа хөрөнгийг зөв зохистой удирдаж хувьцаа эзэмшигчийн үр ашгийг нэмэгдүүлэх ажиллагааны жишээ болсны зэрэгцээ бусад олон салбарт аливаа хөрөнгийг худалдах, хувьчлахаас өмнө хэрэгжүүлж үнэ цэнийг нэмэгдүүлж болох арга хэмжээ болсныг тэмдэглэх хэрэгтэй. Энэхүү моделийг бусад хөрөнгүүдэд мөн ашиглаж болох бөгөөд ингэснээр корпораци нь өөрийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгасан төсөл, хөтөлбөртөө санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх боломжийг олгох юм”.
“Ростех улсын корпораци” нь иргэний болон цэргийн зориулалтаар өндөр технологи, аж үйлдвэрийн бүтээгдэхүүн хөгжүүлэх, үйлдвэрлэх, экспортлох зорилгоор анх 2007 онд байгуулагдсан. Тус корпораци нь нийт 663 аж ахуйн нэгжүүдээс бүрддэг. Тэдгээрийн 9 компани нь толгой компанийн хувиар цэрэг, аж үйлдвэрийн салбарт ажиллаж байгаа бөгөөд 6 компани нь иргэний зориулалттай бүтээгдэхүүн үйлдвэрлэх салбарт үйл ажиллагаа явуулдаг бол 32 компани Ростехийн шууд удирдлагад байдаг. Ростехийн мэдлийн олны танил болсон брендүүдэд Автоваз, Камаз, Оросын Нисдэг тэрэг, VSMPO-AVISMA багтана. Ростехийн салбар компаниуд ОХУ-ын 60 бүс нутагт үйл ажиллагаагаа явуулж, 70 гаруй орон руу бүтээгдэхүүнээ экспортолж байна.
“РТ Бизнес хөгжил” ХХК нь санхүү, аж үйлдвэрийн компани, төслүүдийг удирдан явуулахаар 2014 онд Ростехээс байгуулсан тусгай компани юм. РТ Бизнес хөгжил ХХК-ийг байгуулах гол шалтгаан нь Ростехийн гол үр ашигтай салбарт ажиллаж байгаа компаниудыг мэргэжлийн хөрөнгийн удирдлагаар хангах, олон төрлийн санхүүгийн хэрэгслийг ашиглах байв. РТ Бизнес хөгжил ХХК нь голлон инноваци, өндөр технологи (харилцаа холбоо, электроник, мэдээллийн технологи болон бусад аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл) болон бусад уламжлалт салбарт (ашигт малтмал, тээвэр ложистик, дэд бүтэц) ажилладаг. РТ Бизнес хөгжил ХХК нь РТ Глобал Ресурсис ХХК-ийн 100 хувийн хувьцааг эзэмшдэг бол Ростех нь РТ Бизнес хөгжил ХХК-ийн 100% хувьцааг тус тус эзэмшдэг.
“Монголын Зэс Корпораци” ХХК нь Монгол Улсын дотоодын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани юм.
“Эрдэнэт үйлдвэр” ХХК нь анх 1978 онд хоёр орны Засгийн газрын хэлэлцээрээр байгуулагдсан. Эрдэнэт үйлдвэр нь Ази тив дэх хамгийн том зэс, молибден олборлох, боловсруулах үйлдвэр бөгөөд жилдээ 26 сая тонн хүдэр боловсруулж 530,000 тонн зэсийн баяжмал, 4,500 орчим тонн молибдены баяжмал үйлдвэрлдэг.
“Монголросцветмет” ХХК нь анх 1973 онд хоёр орны Засгийн газрын хэлэлцээрээр байгуулагдсан. Тус компани нь Бор-Өндөр сумын (12,000 орчим хүн амтай) гол аж ахуйн нэгж бөгөөд жонш, алт, төмрийн хүдэр олборлож, боловсруулах үйл ажиллагаа явуулдаг.
2016 он
Categories
мэдээ нийгэм

“РИО 2016”-д оролцох “Алдар”-ын тамирчдад хүндэтгэл үзүүллээ

Рио-2016 зуны олимп эхлэхэд 30 гаруй хоног үлдээд байна. Одоогийн байдлаар манай улсаас 40 орчим тамирчин гаргасан амжилтаараа Бразил улсад болох олимпод оролцох эрхээ аваад байна. Энэ тамирчдын 10 тамирчин нь 70 жилийн түүхтэй Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчид багтаж байна.

Өнөөдөр ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Б.Батсайхан тэргүүтэй БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, алба хаагчид, Зэвсэгт хүчний анги байгууллагын удирдлагууд, “Алдар” спорт хорооны дарга, хурандаа Г.Өсөхбаяр болон бусад тамирчид Рио-2016 олимпод оролцох тамирчдад баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ.

Тамирчдыг төлөөлж, зургаа дахь олимпдоо оролцохоор бэлтгэлээ хангаж байгаа Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин, дэд хурандаа О.Гүндэгмаа “Алтан соёмбот төрийн далбаагаа мандуулах мөч бүрт бидний ард батлан хамгаалах салбар, шилдэг дайчид байдагт баярлаж, бахархаж байна. Энэ жил түүхэндээ хамгийн олон буюу 10 тамирчин маань оролцож байгаа нь тамирчдын бэлтгэл, “Алдар” спорт хорооны удирдлагын хичээл зүтгэл байгааг илэрхийлэх байх. Хүндэтгэл үзүүлж буй явдалд баярлалаа. Бид төрийнхөө далбааг Бразилийн тэнгэрт мандуулахын төлөө хичээх болно” гэсэн юм.

“Алдар” спорт хорооны дарга, хурандаа Г.Өсөхбаяр “Манай тамирчдад БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд, алба хаагчид баяр хүргэж хүндэтгэл үзүүлж байгаад баярлаж байна. Манай О.Гүндэгмаа зургаа дахь олимпдоо оролцох гэж байна гэдэг бол түүний тасралтгүй хичээл зүтгэл байгааг харуулж байна. Манай улсын түүхэнд анх удаагаа таеквондогийн төрлөөр Зэвсэгт хүчний “Алдар”-ын тамирчин П.Тэмүүжин оролцоно. Хүндийн өргөлтөөр анх удаа Монгол Улсын түүхэнд анх удаа олимпийн эрх авчирсан тамирчин бол бас манай хорооны тамирчин М.Анхцэцэг юм. Олимпийн олон аварга төрөх байх гэж найдаж байна. Ерөөл бат орших байх аа” гэсэн юм.

“Рио-2016” зуны олимпод оролцохоор Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны 10 тамирчин буудлага, чөлөөт бөх, жүдо, марафон, таеквондо, бокс, хүндийн өргөлт гэсэн спортын долоон төрөлд оролцох эрхээ гардаж, Алтан соёмбот төрийнхөө далбааг Бризали Улсын тэнгэрт мандуулахаар ийн зорих гэж байна.

1. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин, дэд хурандаа О.Гүндэгмаа /буудлага/

2.Монгол Улсын гавьяат тамирчин, ахмад Г.Мандахнаран /чөлөөт/

3. ОУХМ П.Орхон /чөлөөт/

4.ОУХМ О.Үйтүмэн /чөлөөт/

5.ОУХМ Б.Мөнхзаяа /марафон/

6.ОУХМ М.Анхцэцэг /хүндийн өргөлт/

7.ОУХМ А.Цолмон /жүдо/

8.ОУХМ П.Тэмүүжин /таеквондо/

9.ОУХМ, дэд ахлагч Б.Чинзориг /бокс/

10. ОУХМ, дэд ахлагч Х.Энх-Амар /бокс/

ALDAR

ALDAR

ALDAR

ALDAR

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

З.Энхболд: Сонгуулийн хуулийн олон заалтыг зөрччихөөд УИХ-ын гишүүн болно гэдэг утгагүй

АН-ын удирдлагууд Төрийн ордонд шуурхай мэдээлэл хийлээ. Хурлын эхэнд АН-ын дарга З.Энхболд МАН Сонгуулийн тухай хууль зөрчсөн үйлдлийн талаар мэдээлэл өгөв.

Тэрбээр “Мргааш шинэ парламентын Анхдугаар чуулган зарлагдсан. Гэхдээ Ерөнхийлөгч тус чуулганыг хийхийн өмнө УИХ-д суудалтай намуудтай зөвшилдөх ёстой. Энэ зөвшилцөх ажил хийгдээгүй байгаа учраас бид чуулганыг хийх нь зохимжгүй гэдгийг хэлмээр байна. Яагаад гэвэл олон зөрчил илэрсэн. Энэ асуудлыг Сонгуулийн ерөнхий хороо тоохгүй байгаа учраас өнөөдөр бид мэдэгдэл хийж байна” гэсэн юм.

Улмаар сонгуулийн үеэр илэрсэн зарим томоохон зөрчлийг дурдаж, МАН-ыг шалгуулах хүсэлтэй байгаагаа дуулгалаа.

МАН-ын дарга М.Энхболд, Ц.Сандуй нарын бичлэгийг хууль, хяналтын байгууллагынхан шалгахгүй байгааг онцоллоо.

-Мөн “18 мянган сонгогч өөрийн биеэр очоогүй байхад нэрсийн жагсаалтад хамруулж, санал өгсөнд тооцсоноос гадна улсын бүртгэлд бүртгэгдээгүй 234 иргэний санал хар машинаас илүү гарсан.

-Бас канондсон саналын хуудсаар иргэдээс санал авсан зэрэг зөрчлийг дурдлаа.

Түүнчлэн “Царцааны нүүдлийг Ерөнхийлөгч, Сонгуулийн ерөнхий хороо дахин нягталж, МАН-аас хэдийг нь төрд оруулах эсэхээ шийдэх учиртай. Сонгуулийн тухай хуулийн олон заалтыг зөрччихөөд УИХ-ын гишүүн болно гэдэг утгагүй. МАН-ын гишүүд ээ. Бид шударга сонгуулийг хүсч байна. Энэ зөрчлийг шалгаж, шийдвэрлэхэд хоёр долоо хоног шаардлагатай болов уу гэж бодож байна. Хууль бус УИХ-ыг эхлүүлэхгүйн тулд шалгах хэрэгтэй. Хуулийн дагуу ажиллаач ээ төрийн байгууллагынхаан” гэв.

Categories
мэдээ улс-төр

Хууль зүйн байнгын хорооны хурал зарлажээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааныг өнөөдөр хуралдуулахаар болжээ.

Удахгүй хуралдана гэх мэдээллийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат хэллээ. Ямар асуудлыг хэлэлцэх болсон талаар лавлахад “Төрийг хууль бусаар авсан тухай хэлэлцэх гэж байна. Ардчилсан намын дарга одоохон мэдээлэл хийсний дараа УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан болно” гэсэн тайлбар хийлээ.

Мөн тэрбээр УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байгаа учраас УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдах боломжтой гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Монгол, Азербайжан хооронд шууд нислэг үйлдэнэ

Монгол, Азербайжаны хооронд тогтмол шууд нислэг үйлдэх боломжийн судалж, хэлэлцэж байгаа талаар Азербайжаны Иргэний нисэхийн Ерөнхий газраас мэдээлснийг иш татан azernews.az дамжууллаа.

Энэ асуудлаар хоёр орны иргэний агаарын тээврийн байгууллагын төлөөлөгчид Улаанбаатар хотод хэлэлцээ хийсэн байна.

Тус уулзалтын хүрээнд талууд “Азербайжан, Монгол Улс хоорондын агаарын тээврийн үйлчилгээ” гэрээний төслийг харилцан тохиролцсон талаар эх сурвалж мэдээллээ.

Сануулахад энэ оны нэгдүгээр сард Азербайжаны Ерөнхийлөгч Илхам Алиев Монгол Улсаас Азербайжанд суух Элчин сайд Б.Батхишигийн итгэмжлэх жуух бичгийг хүлээн авсан юм.

Categories
мэдээ улс-төр

БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ 2016 оны 7 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн албан ёсны айлчлал хоёр орны “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, иргэд харилцан солилцоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Талууд эдийн засаг, худалдаа, мэдээллийн технологи, эрчим хүч, соёл, боловсрол, эрүүл мэнд, хөгжлийн хамтын ажиллагааны салбарт хамтран ажиллах талаар болон бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно.

Айлчлалын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч Пак Гын Хэ-тэй албан ёсны хэлэлцээ хийж, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нартай уулзана. Мөн Ерөнхийлөгч Пак Гын Хэ Монгол-Солонгосын бизнес форумд оролцож, манай улсад амьдарч ажиллаж буй солонгос иргэдийн төлөөлөлтэй уулзахаар төлөвлөж байна.

Ерөнхийлөгч Пак Гын Хэ албан ёсны айлчлалын өмнө АСЕМ-ын дээд түвшний 11 дэх удаагийн уулзалтад оролцоно. БНСУ-ын Засгийн газар АСЕМ-ын дээд түвшний уулзалтын арга хэмжээг амжилттай зохион байгуулахад тодорхой дэмжлэг үзүүлсэн болно.

Categories
мэдээ улс-төр

Монгол, Германы залуу улс төрчдийн чуулган Улаанбаатар хотноо болно

Монгол, Германы улстөрч залуусын анхдугаар чуулган энэ сарын 6-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох гэж байна. Үүнтэй холбогдуулан Ханнс Зайделийн сан, Герман, Монголын хамтарсан “Отгонбаяр” сан, Бавари мужийн “CSU” намын Айхах Фриэдбэрг дэх намын залуучуудын холбооны төлөөлөгчид хэвлэлийн бага хурлыг “Өдрийн сонин”-ы “Асуух эрхийн танхим”-д хийлээ.

Монгол улс, Холбооны Бүгд найрамдах Герман улстай дипломат харилцаа тогтоосноос хойш 40 гаруй жил өнгөрсөн бөгөөд энэ хугацаанд хоёр улс боловсрол болон үйлдвэрлэлийн салбарт хамтран ажилласаар иржээ. Энэхүү харилцааг бэхжүүлэх өргөжүүлэх үүднээс хоёр улсын улс төрд бэлтгэгдэж буй залуучуудын чуулга уулзалтыг зохион байгуулах гэж байна. Тиймээс улс төрч залуучуудын уулзалтад залуусыг идэвхитэй оролцохыг зохион байгуулагчдын зүгээс уриаллаа.

Categories
мэдээ улс-төр

АН-ын удирдлагууд хэвлэлийн хурал зарлалаа

АН-ын шинэчлэлийн хөдөлгөөн болон АН-ын залуучуудын байгууллагын төлөөлөл, дүүргийн ИТХ-ын зарим төлөөлөгчид Ардчилсан Намыг шинэчлэх түр хороо байгуулж буйгаа өнөөдөр мэдэгдсэн юм. Улмаар АН-ын шинэчлэлийн хөдөлгөөнөөс тус намын дарга З.Энхболдыг огцрохыг шаардаад байгаа.

Тэгвэл Ардчилсан Намын удирдлагууд Төрийн ордонд 13:30 цагт хэвлэлийн хурал зарлалаа.

Categories
мэдээ спорт

Евро 2016 шөвгийн 4 баг тодорлоо

“Евро-2016”-ын хасагдах шатны шөвгийн 8 багийн тоглолт өнгөрсөн амралтын өдрүүдэд явагдаж, шилдэг 4 багийн нэр тодорлоо.

Португал-Польш

Шөвгийн наймын эхний тоглолт Португал, Польшийн тоглолтоор эхэлж тус тоглолтонд Португалийн шигшээ торгуулийн цохилтоор 3:5-аар хожсон юм.

Уэйлс-Бельги

Харин дараагийн тоглолт Уэйлсийн шигшээ баг Бельгийн шигшээг буулган авч, сенсацитайгаар гарч ирсэн тоглолт байлаа.Тоглолтын эхний гоолыг Бельгичүүд оруулж 1-0 харьцаатайгаар тэргүүлж эхэлсэн хэдий ч Уэльсийн шигшээ баг гурван гоол дараалан оруулсанаар 3:1 харьцаатай ялалт байгуулж чадлаа.

Уэльсийн шигшээ баг шөвгийн дөрөвт Португалын багийн эсрэг тоглох юм.

Герман-Итали

Шөвгийн наймын хамгийн анхаарал татаж байсан Герман Италийн шигшээгийн тоглолтод “Герман машин”-ууд илүүрхлээ. Тоглолтын үндсэн цаг 1:1-ээр өндөрлөж, хоёр баг торгуулийн цохилтоор ялагчаа тодруулсан. Германчууд 6:5-аар өрсөлдөгчөө буулгаж авлаа.

Франц-Исланд

Шөвгийн наймын хамгийн сүүлийн тоглолт болох Франц болон Исландын шигшээ багуудын тоглолт болж өндөрлөлөө. Тоглолтын эхний үед 4:0 харьцаатайгаар илүүрхэж өндөрлөсөн.Тоглолтын хоёрдугаар үед Францын шигшээ баг нэг гоол оруулсан харин Исландчууд хоёр гоол оруулсан юм. Ингэснээр тоглолт 5:2 харьцаатай Францын шигшээ багийн ялалтаар дуусч дараагийн шатанд хүчирхэг Германы шигшээ багтай таарлаа.