Categories
мэдээ нийгэм

Өнөөдрөөс нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орлоо

Нийслэлийн нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт оржээ. Учир нь, Орбитын уулзвараас Толгойтын эцэс үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3,6 км автозамын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд гүүрний засварын ажлыг энэ сарын 5-ны өдрөөс ирэх 10 дугаар сарын 30-ныг хүртэл хийх тул нийтийн тээврийн үйлчилгээний төлөвлөлтийг өөрчилөхөөр болсон аж.

Тодруулбал, Ч:6 “Толгойт-Нарны зам-Ботаник“, Ч:44 “Нарангийн гол-ТЭЦ3-Дүнжингарав худалдааны төв”, Ч:16 “Баруун салаа-Далангийн зас-10-р хороолол”, Ч57 “Улаан чулуут-Их наран-Вокзал”, Ч:46 “Улаан чулуут-Их наран-МУИС” чиглэлүүдийн замнал доорх зураглалын дагуу өөрчлөгдөж байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Шинэ парламент анхдугаар чуулганаа хийж байна

УИХ-ын 2016 оны сонгуульд Ардын нам 65 суудал, Ардчилсан нам 9, МАХН нэг, бие даагч С.Жавхлан нар ялалт байгуулсан. Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр анхдугаар чуулган нээлтээ хийж, шинэ парламентын гишүүд тангаргаа өргөж байна.

Categories
мэдээ нийгэм

Дахин төлөвлөлт хийх долоон компанийн эрхийг цуцаллаа

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу удаа дараа зөрчил гаргасан дараах аж ахуйн нэгжүүдийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцаллаа. Үүнд:

-Чингэлтэй дүүргийн 9, 10, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Дэнжийн мянга орчмын ХЕТ-2013/3 багц-ын “В” хэсэгчилсэн талбай дахь төсөл хэрэгжүүлэгч Өндөр буянт холдинг ХХК нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн барилгажилтын ажлыг 6 сар хүртэлх хугацаанд эхлүүлээгүй, үйл ажиллагааны зөрчил удаа дараа гаргасан


-Сүхбаатар дүүргийн 9, 11 ,12 дугаар хорооны нутаг дэвсгэр Орон сууцны 7 дугаар хороолол орчмын ХЕТ-2013/1 багцын К1, Е, Ё1, Л, Ш хэсэгчилсэн талбай дахь төсөл хэрэгжүүлэгч Заг ХХК, Заг Девелопер ХХК-иудын түншлэл нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн барилгажилтын ажлыг 6 сар хүртэлх хугацаанд эхлүүлээгүй, үйл ажиллагааны зөрчил удаа дараа гаргасан


-Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэр орчим төсөл хэрэгжүүлэгч Монгол дайван ХХК нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн барилгажилтын ажлыг 6 сар хүртэлх хугацаанд эхлүүлээгүй, үйл ажиллагааны зөрчил удаа дараа гаргасан


-Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр “Баянхошууны 105 дугаар сургууль орчим” ГХДТ-2013/9 багцын хэсэгчилсэн талбай дахь төсөл хэрэгжүүлэгч Тоб групп ХХК-ийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэх явцад гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, үйл ажиллагааны зөрчил удаа дараа гаргасан


-Чингэлтэй дүүргийн 9, 10 дугаар хороо, Дэнжийн 1000 орчмын ХЕТ-2013/3 багцын “Б” хэсэгчилсэн талбай дахь төсөл хэрэгжүүлэгч Эрэл ХХК-ийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн барилгажилтын ажлыг 6 сар хүртэлх хугацаанд эхлүүлээгүй, үйл ажиллагааны зөрчил удаа дараа гаргасан


-Баянзүрх дүүргийн 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Орон сууцны 14 дүгээр хороолол” орчим ХЕТ-2013/2 багцын Г, Д, Ё хэсэгчилсэн талбай дахь төсөл хэрэгжүүлэгч Бүрд констракшны гэр хорооллын дахин төлөвлөлт ХХК нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн барилгажилтын ажлыг 6 сар хүртэлх хугацаанд эхлүүлээгүй


-Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр “Цэргийн хотхон” орчим ХЕТ-2013-8 багцын “А” хэсэгчилсэн талбай дахь төсөл хэрэгжүүлэгч Хас харш ХХК нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн барилгажилтын ажлыг 6 сар хүртэлх хугацаанд эхлүүлээгүй, үйл ажиллагааны зөрчил удаа дараа гаргасан тул төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг тус тус цуцлав.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжийн төсөл хэрэгжүүлэх эрх цуцалсантай холбоотойгоор холбогдох хууль, журмын дагуу арга хэмжээ авч ажиллахыг нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газарт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдлаа

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал болж, баяр наадмын бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонсч, салбар хороодын ажлын явцтай танилцлаа.

Бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу явж байгааг салбар хорооны дарга нар танилцууллаа.

Энэ жилийн наадмаар 1024 бөх барилдаж, 1000 гаруй сур харваачид, 80 багийн 800 гаруй шагайн харваач цэц мэргэнээ сорино. Зургаан насны болон эрлийз морьдын уралдаан болно. Барилдах бөхчүүдийг энэ сарын 8-10-нд бүртгэж эхлэх юм байна.

Салбар хороодын дарга нар төлөвлөсөн ажлаа сайтар нягталж, наадмын арга хэмжээ болох байр талбайн тохижилтын ажлыг чанартай хийж дуусгахыг үүрэг болгоод энэ сарын 6-нд Төв цэнгэлдэх хүрээлэн, сур, шагайн байр, морь барианы газартай танилцаж, хүлээж авна гэж Монгол Улсын Шадар сайд, тус хорооны дарга Ц.Оюунбаатар хэллээ.

Хурдан морины уралдааны цагийн хуваарь, уралдааны зайг тогтоон, хөтөлбөрийг уяач, наадамчдад танилцуулах, уралдааны цагийн хуваарийг баримтлах,унаач хүүхдүүдийг хамгаалалтын малгай, өвдгөвч, тохойвч, гуталтай уралдуулна гэдгийг одооноос сайн сурталчилж, ийм хамгаалалтгүй тохиолдолд уралдуулахгүй байх нь зүйтэй гэж тэрээр хэллээ.

Categories
мэдээ улс-төр

М.Энхболдыг УИХ-ын даргад нэр дэвшүүлэхээр болжээ

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдах байсан ч тодорхойгүй шалтгаанаар хойшилж өнөөдөр хурлаа хийлээ. Удирдах зөвлөлөөс УИХ-ын даргаар МАН-ын дарга М.Энхболдын нэрийг дэвшүүлэх шийдвэр гаргалаа. МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар УИХ-ын дэд даргаар Ц.Нямдорж, УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар Д.Хаянхярвааг сонгох шийдвэрийг гаргасан мэдээлэл байна.

Categories
мэдээ улс-төр

Өнөөдөр хотын шинэ дарга тодорно

НИТХ-ын ээлжит хуралдаан өнгөрсөн амралтын өдөр болж Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн долоо дахь удаагийн хурлын анхдугаар хуралдааныг өчигдөр хуралдуулахаар болсон ч нийслэлийн МАН-ын хүсэлтээр хойшилж, өнөөдөр 11.00 цагт хуралдахаар товлоод байгаа.

Хурал хойшлох болсон шалтгааныг Хотын даргад нэр дэвшүүлсэн Су.Батболдын УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байгаатай холбоотой юм. Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хотын захирагч буюу хотын дарга хэн болохыг шийдвэрлэх юм байна.

Мөн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцүүлэх аж.

Үүнд:

  • Нийслэлийн ИТХ-ын сонгууль явуулсан дүн, бүрэн эрхийг зөвшөөрөх тухай
  • Нийслэлийн ИТХ-ын даргыг сонгох
  • Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тоог тогтоож, Тэргүүлэгчдийг сонгох
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэнэ.

Categories
мэдээ улс-төр

Анхдугаар чуулганыг Ч.Улаан даргална

Хэдхэн минутын дараа УИХ-ын анхдугаар чуулган эхлэх гэж байна. Шинэ парламент өнөөдөр тангаргаа өргөнө. Тэгвэл энэхүү анхдугаар чуулганыг хамгийн ахмад гишүүн даргалдаг дэгтэй. Тиймээс анхдугаар чуулганыг Ч.Улаан даргалах бололтой. Тэрээр 1954 онд төржээ.

Categories
мэдээ улс-төр

Анхдугаар чуулганыг эсэргүүцэж АН, МАХН-ын дарга нар мэдэгдэл хийв

АН-ын дарга З.Энхболд, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар дөнгөж сая мэдээлэл хийлээ. АН-ын дарга З.Энхболд “Энэ сонгуулийн үр дүнг зайлшгүй нягтлах ёстой. Дархан-Уул аймгийн иргэн З.Дугармаа гэж хүн хоёр удаа санал өгсөн. МАН-ын гишүүн Дугармаа гэж хүн хоёр удаа санал өгөх ёсгүй. Энэ бол хууль зөрчсөн ноцтой үйлдэл.Сонгуульд булхай луйвар ямар нэг хэмжээгээр орсон нь тодорхой будилаануудаар нотлогдоод байна. Гэтэл Сонгуулийн ерөнхий хороо, Бүртгэлийн байгууллага, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн байгууллага өөрөө нүдээ аньсан нь хуйвалдаан хэр том хэмжээтэй болсныг харуулж байгаа. Энийг цаг алдалгүй тогтоох ёстой. 14 хоног шаардлагатай гэв. З.Энхболд Ерөнхийлөгчтэй уулзаж, УИХ-ын анхдугаар чуулганыг хойшлуулах саналаа хэлнэ гэв.

Харин МАХН-ын дарга Н.Энхбаяр “Анхнаасаа энэ сонгууль луйврын сонгууль болох гэж байна гэж хэлж байсан. Намайг сонгуульд оролцуулахгүй байхаас эхлээд ажил эхэлсэн. Давж заалдах шатны шүүх хуралдаад Сонгуулийн ерөнхий хороо таныг сонгуульд оруулахгүй байх шийдвэр гаргасан нь зөв юм байна гэж хэлээд шүүгч нь зугатаасан. Эндээс эхлээд ажил эхэлсэн. МАН-ынхны 60 тэрбум төгрөгөөр төрийг худалдаад түүгээрээ сонгуулиа явуулна гэсэн, тийм бичлэг цацагдсан. Энийг шалгах ёстой байсан, шалгаагүй гэв.

Categories
мэдээ улс-төр

С.Жавхлан Төрийн ордон руу 99 морьтой асуй

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу өнөөдөр 11.00 цагт УИХ-ын анхдугаар чуулганыг нээнэ. Бие даагч дуучин С.Жавхлан Их хурлын гишүүний тангараг өргөхөөр Төрийн ордон руу 99 морьтон дагуулан яваа бололтой. Дээлнээс өөр хувцасгүй, мориноос өөр унаагүй гэх дуучин С.Жавхлан ийнхүү төрийн босгоор давахдаа ч өөрийн үзэл бодолдоо үнэнч яваа аж. Саяхан тэрээр “УИХ-ын гишүүдийг дээл өмсгөж сургана” гэж ярьж байсан удаатай.

Categories
мэдээ улс-төр

Шинэ гишүүд тангарагаа өргөнө

УИХ-ын анхдугаар чуулганыг өнөөдөр буюу долдугаар сарын 5-ний 11.00 цагт хуралдуулах зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн долоо хоногт гаргасан.

Анхдугаар чуулганаар түр үнэмлэх авсан 76 гишүүн тангарагаа өргөх юм. Ингэснээр тэдний УИХ-д суух эрх нь баталгаажна. Мөн 2012-2016 онд ажилласан УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дуусах юм.