Categories
мэдээ нийгэм

Нийт 500 хүүхдийн цэцэрлэгийн өргөтгөлийг Концессын гэрээгээр барина

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр болж хуралдаанаар Концессын гэрээ байгуулах тухай хэд хэдэн асуудлыг хэлэлцэн батлав. Хуралдаанд энэ асуудлыг нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа танилцууллаа.

Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд 83 дугаар цэцэрлэгийн 240 хүүхдийн өргөтгөл барих ажлыг нийслэлийн Концессын зүйлийн жагсаалтад оруулан баталсан. Тус ажлыг “Үүр тээл” ХХК гүйцэтгэхээр сонгон шалгарсан байна. Хайлаастад шинээр барих цэцэрлэгийн өргөтгөл нь хоёр давхар, 1648 ам метр талбайтай байх бөгөөд концесс эзэмшигч өөрийн хөрөнгөөр 240 хүүхдийн цэцэрлэгийн өргөтгөлийн зураг төсвийг боловсруулан, цэцэрлэгийн барилгыг барьж нийслэлийн өмчид шилжүүлнэ. Мөн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 188 дугаар цэцэрлэгийг өргөтгөж нэмж 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай болгох юм.

Энэ төслийн санхүүжилт нь 1 719 000 000 төгрөг бөгөөд концесс эзэмшигч өөрийн хөрөнгөөр цэцэрлэгийн барилга барьж, нийслэлийн өмчид шилжүүлнэ. Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, Туул тосгонд 150 хүүхдийн цэцэрлэгийн өргөтгөл барина. Энэ төслийг “Цонбон тоосго” ХХК хэрэгжүүлнэ. Эдгээр цэцэрлэгийн барилгыг энэ жилдээ дуусган ашиглалтад өгөхөөр төлөвлөж байгаа юм байна.

Түүнчлэн нийслэлийн авто замын сүлжээг сайжруулах зорилгоор хэд хэдэн чиглэлд шинээр автозам барихаар төлөвлөж, стратегийн хувьд хамгийн чухалд тооцсон зарим замыг концессын гэрээгээр хэрэгжүүлэхээр өнөөдөр НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн батлав.

Тодруулбал, Хувьсгалчдын гудамжны авто замаас Хайлаастын авто зам хүртэлх 2,8 км авто замыг шинээр барихаар “Рингроуд” ХХК-тай концессын гэрээ байгуулан хэрэгжүүлэхээр боллоо. Тус замыг Хувьсгалчдын гудамж буюу Зурагтаас Хайлааст хүртэл уулан дээгүүр тавих юм байна.

Мөн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хуурай мухарын аманд шинээр 2,0 км авто зам барих төсөл ,Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богинын 1,6 км авто зам барих төслийг концессын гэрээгээр гүйцэтгэнэ.

Categories
гадаад мэдээ

Орландод болсон халдлагын үеэр 50 хүн амиа алджээ

Өнгөрсөн ням гарагийн үүрээр зэвсэгтэй этгээд Флорида мужийн Орландо хотын ижил хүйстнүүдийн шөнийн клубт халдаж 50 хүний амийг хөнөөн 53 хүнийг шархдуулсан хэрэг гарлаа. Вашингтоны засаг захиргаа уг хэргийг терроризм гэж үзэн мөрдөж байгааг өчигдөр Ерөнхийлөгч Барак Обама мэдэгджээ.

Хэргийг үйлдсэн этгээд нь 29 настай Омар Матин болохыг олж тогтоосон бөгөөд тэрээр тусгай тасгийнхантай буудалцаж байгаад алагдсан байна. 2007 онд Виржиниад болсон аллагаар 33 хүн алагдаж, 17 хүн шархадсан нь хамгийн том хэрэгт тооцогдож байжээ. Энэ удаагийн халдлага ийнхүү Америкийн түүхэн дэх хамгийн том аллага болж байгаа юм байна.

Матин нь шөнийн клубыг барьцаалж цагдаа нарт янз бүрийн шаардлага тавьж байсан гэнэ. Үүрийн таван цагт буюу хэрэг гарснаас гурав орчим цагийн дараа тусгай тасгийнхан клубт нэвтэрчээ. Тэр шөнө клубт 320 орчим хүн үйлчлүүлж байсан байна.

Исламын улс бүлэглэл хэргийг зохион байгуулсан болохоо өөрийн мэдээллийн суваг болох Амак Ньюсээр дамжуулан мэдээлсэн байна. Мэдээлэлд дурдсанаар уг хэрэг нь “Халифатын цэргийн хийсэн ажил” болохыг тайлбарлажээ. Албаныхны мэдээлж байгаагаар Омар Матин нь Бямба гарагийн орой 911 дугаарт залгаж өөрийгөө Исламын улс бүлэглэлд үнэнч гэдгээ илэрхийлж, ярианыхаа үеэр Бостоны марафоны халдлагын талаар дурдаж байсан ажээ.

Омар Матин Исламын улс бүлэглэлтэй холбоотой гэж сэжиглэгдэн 2013, 2014 онуудад шалгагдаж байсан бөгөөд Холбооны мөрдөх товчооны бүртгэлд байсан гэнэ. Тэрээр халдлагад ашигласан нэг гар буу болон нэг урт бууг хэдхэн өдрийн өмнө хуулийн дагуу худалдаж авсан байжээ.

Categories
мэдээ нийгэм

Автобусны чиглэлийг гар утсаараа мэдэж болно

Ардчилсан намынхан өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бүтээн байгуулалтын томоохон ажлууд хийжээ.

Тухайлбал, нийтийн тээврийн чиглэлд ихээхэн ажил хийсэн. Үүний нэг нь угсраа автобусыг үйлчилгээнд нэвтрүүлсэн явдал юм. Мөн монголдоо үйлдвэрлэсэн эко автобусыг нийтийн тээвэрт ашиглахаас гадна иргэд UB смарт карт ашиглан зорчдог болсон. Ингэснээр нийтийн тээврийн үйлчилгээний хүнд сурталыг халж иргэдэд ихээхэн тааламжтай нөхцөл байдал бий болсон юм.

Түүнчлэн ирэх дөрвөн жилд Улаанбаатар хотод тусгай замын автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэхээр болжээ. Энэхүү зам ашиглалтад орсноор хотын нийтийн тээврийн хөдөлгөөний зохион байгуулалт 90 хувиар өсч, тасалбарын орлого 25-30 хувиар нэмэгдэх юм байна.

Мөн иргэд автобусны зогсоолоос интернэт, гар утсаараа ямар чиглэлийн автобус хэзээ ирэхийг мэдэж боломжтой аж. Түүнчлэн агаарын бохирдлыг бууруулахад ч тустай гэнэ. Судалгаагаар автобусны дундаж хурд нэг цагт 3-5 километр байгаа нь тогтоогдсон байна. Энэхүү систем нэвтэрвэл нэг цагт 15 километр явах боломжтой.Мөн Нийслэл хотын баруун урд талаар өнгөрөн гарах “Богдхан” төмөр замын төсөл хэрэгжүүлэх юм байна.

Categories
баннер нүүр-хуудасны-баннер нүүр-хуудасны-баннер-1

3r

Categories
мэдээ нийгэм

“Нийслэлийн орон сууцны хөтөлбөр”-ийн үлдэгдэл санхүүжилтийг шийдвэрлэв

Нийслэлийн
Засаг дарга “Нийслэлийн орон сууцны хөтөлбөрийн үлдэгдэл санхүүжилтийг
шийдвэрлэх тухай” А/460 дугаар захирамж гаргалаа.

Захирамжаар
нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2015-2016 онд санхүүжүүлэх орон сууцны
хөтөлбөрийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Шинэ суурьшлын бүсийг хөгжүүлэх
урьдчилсан судалгаа, хот төлөвлөлтийн суурь судалгаа, хэсэгчилсэн
ерөнхий төлөвлөгөө, барилгажилтын төсөл боловсруулах ажлын үлдэгдэл
санхүүжилтийн жагсаалтыг нэгдүгээр, Иргэдийн оролцоотой газар шинэчлэн
зохион байгуулах төслийн талбарын судалгаа, барилгажилтын зураг төсөл
боловсруулах ажлын үлдэгдэл санхүүжилтийн жагсаалтыг хоёрдугаар,
Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгын
судалгаа хийх, барилгын эх загвар зураг төсөл боловсруулах ажлын
үлдэгдэл санхүүжилтийн жагсаалтыг гуравдугаар, Нийслэлийн орон сууцны
нэгдсэн судалгаа, мэдээллийн сан байгуулах зөвлөхийн ажлын үлдэгдэл
санхүүжилтийн жагсаалтыг дөрөвдүгээр, Нийслэлийн орон сууцны корпорацийн
үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмжийн үлдэгдэл санхүүжилтийн
жагсаалтыг тавдугаар хавсралтаар тус тус батлав.
Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг
даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ШИНЭ СУУРЬШЛЫН БҮСИЙГ ХӨГЖҮҮЛЭХ УРЬДЧИЛСАН СУДАЛГАА, ХОТ ТӨЛӨВЛӨЛТИЙН СУУРЬ СУДАЛГАА, ХЭСЭГЧИЛСЭН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ, БАРИЛГАЖИЛТЫНТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН

ҮЛДЭГДЭЛ САНХҮҮЖИЛТИЙН ЖАГСААЛТ
/сая төг/
Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил Төсөвт өртөг 2016 оны үлдэгдэл санхүүжилт
1 Шинэ суурьшлын бүсийг хөгжүүлэх урьдчилсан ТЭЗҮ (нийслэлийн дагуул, хаяа хот, тосгодын нутаг дэвсгэрт 500 га) 326,88 80,68
2 Морингийн
даваа орчмын шинэ суурьшлын бүсийн хот төлөвлөлтийн суурь судалгаа,
хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө (Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, 129 га)
607,2 180,7
3 Авто
худалдааны төв орчмын шинэ суурьшлын бүсийн хот төлөвлөлтийн суурь
судалгаа, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө (Сонгинохайрхан дүүрэг, 32
дугаар хороо, 11 га)
237,6 70,3
4 Био-Сонгино
орчмын шинэ суурьшлын бүсийн хот төлөвлөлтийн суурь судалгаа,
хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө(Хан-Уул дүүрэг, 12 дугаар хороо, 89,8 га)
470,21 140,01
5 Улиастайн
амны шинэ суурьшлын бүсийн хот төлөвлөлтийн суурь судалгаа, хэсэгчилсэн
ерөнхий төлөвлөгөө (Баянзүрх дүүрэг 20, 23 дугаар хороо, 107,6 га)
589,18 205,18
Нийт 2,231.07 676,87

ИРГЭДИЙН
ОРОЛЦООТОЙ ГАЗАР ШИНЭЧЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ ТӨСЛИЙН ТАЛБАРЫН СУДАЛГАА,
БАРИЛГАЖИЛТЫН ЗУРАГ ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХАЖЛЫН ҮЛДЭГДЭЛ САНХҮҮЖИЛТИЙН
ЖАГСААЛТ
/сая төг/
Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил Төсөвт өртөг 2016 оны үлдэгдэл санхүүжилт
1 СХД, 23 дугаар хорооны “Оргил” төслийн талбарын судалгаа, барилгажилтын төсөл (24 га) 154,5 55,3
2 СБД, 13 дугаар хороо ”Есөн-Эрдэнэ” төслийн талбарын судалгаа, барилгажилтын төсөл (9,7 га) 169,3 78,1
3 БЗД, 27 дугаар хороо “Дарь-Эх хотхон” төслийн талбарын судалгаа, барилгажилтын төсөл (16 га) 199,2 106,1
4 СХД, 11 дүгээр хороо “Эхлэл” төслийн талбарын судалгаа, барилгажилтын төсөл (9,8 га) 85,7 20,01
5 БГД, 23 дугаар хороо “Шинэ шийдэл” төслийн талбарын судалгаа, барилгажилтын төсөл (10 га) 185,6 66,28
6 БЗД, 19 дүгээр хороо “Цайз хотхон” төслийн талбарын судалгаа, барилгажилтын төсөл (12 га) 105,5 24,65
7 ЧД, 17 дугаар хороо “Ивээл” төслийн талбарын судалгаа, барилгажилтын төсөл (9,2 га) 118,1 27,63
8 Хан-Уул дүүрэг, 9 дүгээр хороо “Нарлаг Буянт-Ухаа” төслийн талбарын судалгаа, барилгажилтын төсөл (21 га) 114,5 26,75
Нийт 1132,4 404,82

АШИГЛАЛТЫН
ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ НИЙТИЙН ЗОРИУЛАЛТТАЙ ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН СУДАЛГАА
ХИЙХ, БАРИЛГЫН ЭХ ЗАГВАР ЗУРАГ ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ҮЛДЭГДЭЛ
САНХҮҮЖИЛТИЙН ЖАГСААЛТ

/сая төг/
Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил Төсөвт өртөг 2016 оны үлдэгдэл санхүүжилт
1 Баянзүрх
дүүргийн ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон
сууцны 21 барилгын судалгаа, барилгын эх загвар зураг төсөл
140,01 87,61
2 Сүхбаатар
дүүргийн ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон
сууцны 16 барилгын судалгаа, барилгын эх загвар зураг төсөл
106,67 66,35
Нийт 246,68 153,96

НИЙСЛЭЛИЙН ОРОН СУУЦНЫ НЭГДСЭН СУДАЛГАА, МЭДЭЭЛЛИЙН САН БАЙГУУЛАХ ЗӨВЛӨХИЙН АЖЛЫН ҮЛДЭГДЭЛ САНХҮҮЖИЛТИЙН ЖАГСААЛТ

/сая төг/
Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил Төсөвт өртөг 2016 оны үлдэгдэл санхүүжилт
1 Газар, үл хөдлөх хөрөнгө, дэд бүтцийн судалгаа 100,0 25,0
2 Орон сууцны нэгдсэн мэдээллийн сангийн програм хангамж боловсруулах 100,0 25,0
3 Төлбөрийн чадварт нийцсэн орон сууц, түрээсийн орон сууц, дэд бүтцийн санхүүжилт, хөнгөлөлт, татаасын механизмыг тодорхойлох 276,38 164,32
Нийт 476,38 214,32

НИЙСЛЭЛИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ҮЛДЭГДЭЛ САНХҮҮЖИЛТИЙН ЖАГСААЛТ

/сая төг/
Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил Төсөвт өртөг 2016 оны үлдэгдэл санхүүжилт
1 ArcGIS сервер 80,0 79,0
2 Санхүүгийн програм хангамж 4,5 1,03
Нийт 84,5 80,03
Categories
мэдээ нийгэм

Хар тамхины хэрэгт холбогдсон Х.Тамирыг шүүх хурал 17-нд болно

Хар тамхины хэрэгт холбогдсон Тээврийн прокурорын газрын
хяналтын прокурор Х.Тамир нарын дөрвөн хүнд холбогдох шүүх хурал өнгөрсөн сарын
17-нд Баянгол, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийг шүүх танхимд
эхэлсэн ч нэг өмгөөлөгч нь хуралтай гэсэн шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулсан
байгаа юм. Тэгвэл тэднийг шүүх хурал өнөөдөр болохоор тов гарчээ.

Сэжигтэнүүдийг Эрүүгийн хуулийн 188.3, 192.2, 272.2-аар гэх мэт
зургаан зүйл ангиар буруутган шүүх юм байна. Прокурор Х.Тамирын хамсаатан гэх
Б.Амарбаясгалан, Д.Жавхлан, Н.Мөнхбат зэрэг нь гадуур батлан даалтад байгаа бол
Б.Сүхбаатар нь цагдан хоригдож байгаа аж

Categories
мэдээ нийгэм

Т.Цогт, Г.Маралмаа нарыг ирэх даваа гарагт шүүнэ

Өнгөрсөн онд дөрвөн настай охиноо зодож, улмаар амийг нь хохироосон хэрэгт буруутгагдсан хойд эх Г.Маралмаа, төрсөн эцэг Т.Цогт нарт холбогдох хэргийг Улсын дээд шүүхээс мөрдөн байцаалтад буцаасан байсан.

Тэгвэл хэргийг шалгаж дуусаад прокурорт шилжүүлсэн байсныг Баянзүрх дүүргийн шүүхэд шилжүүлсэн байна. Харин өнгөрсөн сарын 31-нд шүүх хурал болох байсан ч өмгөөлөгч нь хурал давхацсан гэх шалтгаанаар энэ сарын 20 хүртэл буюу ирэх даваа гараг хүртэл хойшлуулсан юм. Дашрамд, Г.Маралмаа, Т.Цогт хоёрт Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхээс оноосон 25 жилийн хорих ялаас хоёр жилийг өршөөж, тус бүр 23 жилийн хорих ял оноосон байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Мөнгө, бусад эд зүйл тараасныг мэдээлбэл урамшуулал олгоно

УИХ, НИТХ-ын тэргүүлэгчдийг сонгох 2016 оны сонгуулийн сурталчилгаа энэ сарын 11-нд албан ёсоор эхэлсэн билээ.

Сонгуулийн сурталчилгаатай холбогдуулан нэр дэвшигч бэлэн мөнгө тараасныг иргэн баримтаар СЕХ, цагдаад мэдээлбэл бэлэн мөнгийг 20 дахин нугалж олгох юм. Энэ тухай Сонгуулийн тухай хуулийн 71.1-д Сонгогчид бэлэн мөнгө, эд зүйл тараасныг сонгогч баримттайгаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж болно гэж заасан байдаг.

Мөн хуулийн 71.2-т Сонгогчид хууль бусаар мөнгө, эд зүйл тараасан этгээд захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээсэн бол тухайн зөрчлийг мэдээлсэн иргэнд сонгуулийн төв байгууллага тараасан бэлэн мөнгө болон эд барааны үнийн дүнг 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгож, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр заасан байна.

Categories
мэдээ нийгэм

Улиасны цагаан унгарил хийсэлтийг багасгажээ

Нийслэлийн нийт 152,000 метр
квадрат гудамж талбайд хөрс ариутгах, 170,000 мод сөөгөнд хортон
шавьжтай тэмцэх наалдуулагчийг 7-10 хоног наах, 3,500 эм улиасны үрийн молцогийг гараар түүж цагаан унгарил хийсэлтийг багасгах ажлуудыг хийжээ.

Энэ сарын 20-ноос зэрлэг ургамлыг устгах, мод, бут сөөг, ургамлан хашлагыг засч хэлбэржүүлэх юм байна.

Түүнчлэн “АСЕМ-11” уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд хүрээнд 13 гудамжинд 5,500 мод сөөг тарьжээ.

Энэ онд хотын өнгө үзэмжийг
нэмэгдүүлэх, иргэдийг цэвэр цэмцгэр, эрүүл, тав тухтай орчинд амьдрах
нөхцлийг бүрдүүлэх зорилгоор хотын гудамж талбайн 25,000 метр квадрат
талбайг цэцэгжүүлэх юм. Чингисийн өргөн чөлөөнөөс цэцэг тарих ажлыг
эхлүүлсэн бөгөөд 350 мянган метр квадрат талбайд зүлэг тарихаас Нисэх,
Яармагийн зам дагуух 80,000 метр квадрат талбайг зүлэгжүүлж, 3,750 улиас
модыг эгнээгээр болон бүлэглэх хэлбэрээр тарина.

Ногоон байгууламжийг арчлалтын ажил эхэлж график, төлөвлөгөөний дагуу
явагдаж байгаа бөгөөд зүлэг нөхөн болон шинээр тарих газруудад талбай
бэлтгэх ажил хийж байна. Зүлэгний үрлэгээг 06 сарын 05-наас 06 сарын 15-ны хооронд хийх юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Мьянмар улсад айлчилна

Монгол Улс, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2016 оны зургадугаар сарын 14-16-ны өдрүүдэд Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад ажлын айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Мьянмар улсын Ерөнхийлөгч Тин Чяу-тай албан ёсны хэлэлцээ хийж, Төрийн зөвлөх бөгөөд Гадаад хэргийн сайд Аунг Сан Сү Чий, Сангийн сайд Kяу Вин, Эрдэс баялаг, байгаль орчин хамгаалах сайд Он Вин, Төв банкны захирагч У Кяв Кяв Маунг нарыг тус тус хүлээн авч уулзана.

Айлчлалын хүрээнд “Байгалийн баялаг ашиглалтын зүй зохистой менежмент 2” семинар болон Монгол-Мьянмарын бизнес уулзалтыг зохион байгуулна. Бизнес уулзалт нь хоёр орны хөрөнгө оруулалт, бизнесийн орчинг харилцан судлах, бизнес эрхлэгчдийг холбох, Монголын компаниудад шинэ зах зээл нээх зэрэг чухал ач холбогдолтой болно. Мөн Монгол, Мьянмарын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх, улс төрийн итгэлцэл, төрийн байгууллага хоорондын харилцаа холбоог бэхжүүлэх, худалдаа, эдийн засаг, уул уурхай болон бусад салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, хоёр талын болон олон улсын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцох аж.