Categories
мэдээ нийгэм

Аймгуудын баяр наадмын тов гарлаа

Тулгар төр байгуулсны 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадам хэдхэн хоногийн дараа эхэлнэ. Үүний сацуу зарим наадамчин төрсөн нутгийнхаа зүг хүлгийн жолоо залж, аймгийнхаа баяр наадмыг үзэхээр төлөвлөж суугаа нь мэдээж.

Уншигч та бүхэн аймгуудын баяр наадмын хуваарийг сонирхоно уу.

Аймгийн нэр

Хугацаа

1

Архангай

21-22/VII

2

Архангай- Цэцэрлэг сумын 90 жилийн ой

15-17/VII

3

Баян-Өлгий

16-17/VII

4

Баянхонгор

19-20/VII

5

Булган

15-16/VII

6

Говь-Алтай, Баруун бүсийн даншиг наадам

30-31/VII

7

Говьсүмбэр

22-23/VII

8

Дархан-Уул

18-20/VII

9

Дорноговь-Сайншанд хотын 50 жилийн ой

20-21/VII

10

Дорнод

20-21/VII

11

Завхан

8-9/VII

12

Өвөрхангай

19-20/VII

13

Өмнөговь

9-10/VII

14

Сүхбаатар

22-23/VII

15

Сэлэнгэ

15-16/VII

16

Төв

20-22/VII

17

Ховд

18-19/VII

18

Хөвсгөл-Мөрөн хот

15/VII

19

Хөвсгөл-Хатгал тосгон

11-12/VII

20

Хэнтий-Батширээт сум

17-19/VII

Categories
мэдээ нийгэм

Ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаанд шалгалт хийнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хяналт шалгалтын ажлыг зохион байгуулах тухай” А/520 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:

  • Хан-Уул дүүргийн 10, 12, 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ачааны автомашин даац хэтрүүлэн ачаа тээвэрлэж зам, замын байгууламжийг эвдэх, элс, хайрга, шороо асгах, дуут дохио өгөх, тоос, шороо ихээр босгож иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулсан талаар санал, гомдол гаргаж байгаатай холбогдуулан Нисэхийн тойргоос Био, Шувуу хүртэлх автозамд ачааны автомашины бүх жинг 10 тонноор хязгаарлах, хорооллын дотор дуут дохио өгөхийг хориглох болон заах тэмдгүүдийг байрлуулж ажиллахыг Улаанбаатар хотын Цагдаагийн газарт, “Замын хөдөлгөөний удирдлагын төв” Орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт, шаардлагатай газруудад тэмдэг байрлуулахыг “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” Орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт, тэмдэг байрлуулах ажилд хяналт тавихыг нийслэлийн Авто замын газарт
  • Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож байгаа аж ахуй нэгж, байгууллага, иргэдийн технологийн зам маршрут, ачаа тээвэрлэлтэд хяналт шалгалт явуулахыг нийслэлийн Тээврийн газарт, Улаанбаатар хотын Цагдаагийн газарт
  • Хан-Уул дүүргийн 8, 10, 12, 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх хатуу хучилттай автозамд цэвэрлэгээ үйлчилгээг хийж, тогтмол хяналт тавьж ажиллахыг “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” Орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт
  • Түгээмэл тархацтай ашигт малтмал тээвэрлэлтийн үйл ажиллагааг технологийн замаар ачаа тээвэрлэх ажлыг зохион байгууллахыг “Элс, хайрга, дайрга, үйлдвэрлэгч компаниудын холбоо” Төрийн бус байгууллагад
  • Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хийх хяналтад шаардагдах нийт 26 сая 063 мянган төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг Тамгын газарт
  • Хяналт тавих үйл ажиллагаанд оролцох ажилтнуудын цалингийн зардлыг холбогдох хууль журмын хүрээнд байгууллагын батлагдсан цалингийн зардлаас тооцож олгохыг нийслэлийн Тээврийн газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газарт тус тус үүрэг болгов.
Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албанд, олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэст даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр хууль зүйн зөвлөгөө, нотариатын үйлчилгээ үнэгүй

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 172 дугаар тогтоолоор жил бүрийн зургадугаар сарын дөрөв дэх ням гаригт “Хуульчдын өдөр”-ийг тэмдэглэдэг болсон билээ. Монголын Хуульчдын холбооноос “Хуульчдын өдөр”-ийг угтан өнөөдөр 11:00 цагаас Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хойно байрлах “Хуульчдын талбай”-д өдөрлөг зохион байгуулна. Өдөрлөгийн үеэр иргэдэд хууль зүйн зөвлөгөө, нотариатын үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлнэ. Мөн шинээр батлагдсан хуулиудын эмхэтгэл, ном зэргийг тараах бөгөөд 15:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Categories
мэдээ нийгэм

Жил бүр 300 эмч, 600 сувилагчийг гадаадад сургана

Төрийн сангаар жилд 120 гаруй эмч сувилагч суралцаж, 450 сая төгрөг зарцуулагддаг байна. Мөн улсын болон хувийн эмнэлгүүд байгууллага хоорондын гэрээ, хамтын ажиллагаа, төсөл болон гадны байгууллага, хувь хүмүүсийн дэмжлэгтэйгээр жилд 150-200 мэргэжилтэнг өндөр хөгжилтэй оронд сургаж байна.

Цаашид гадаадад суралцах эмч сувилагчийн тоог нэмэгдүүлэн ялангуяа сувилагчийн тоог олшруулах, багаар нь тодорхой нэг эмчилгээ арга технологийг эзэмшүүлэхээр үүрэг даалгавартай явуулахад Ардчилсан нам анхаарч ажиллана. Тэд эч нарын мэдлэг боловсролыг дээшлүүлэхэхд анхаарч жил бүр 300 эмч, 600 сувилагчийг гадаадад сургах болон гадаадын эмч, мэргэжилтнийг дагалдуулан багаар нь төрийн сангаар сургах юм байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Play time” наадам өнөөдөр эхэлнэ

2009 оноос хойш зохион байгуулагдаж буй амьд хөгжмийн “Play time” наадам өнөөдөр эхэлнэ. “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж буй энэхүү наадамд нийт 30 гаруй амьд хөгжмийн хамтлаг оролцох бол 10 гаруй нь гадаадын хамтлаг дуучид аж. Гадаадын хамтлагуудаас хамгийн алдартай нь Шведийн “The Radio Dept” хамтлаг гэдгийг наадмын зохион байгуулагчид хэлж байна.

Шведийн “The Radio Dept” хамтлаг нь дрийм болон индие поп чиглэлээр 1995 оноос Шведийн Лүнд хотноо уран бүтээлээ туурвиж буй юм байна. 2004 онд тус хамтлагийн Лэссэр Мэттэрс нь Их Британийн хөгжмийн сэтгүүлийн шилдэг 50 цомгийн нэгээр шалгарч байжээ. Тус хамтлаг нь “Pulling our weight”, “I dont like it like this” “Кeen on boys” дуугаараа олонд танигдсан аж.

“Play time” наадмын захирал Ц.Нацагдорж “ “Найрсаг Улаанбатар” хөтөлбөрийн хүрээнд хамтран зохион байгуулж буй учраас НЗДТГ-аас 30 сая төгрөгийн санхүүжилт олгосон. Мөн залуусын аюулггүй байдлыг хангах үүднээс Нийслэлийн цагдаагийн газар, Замын цагдаагийн газар болон мэргэжлийн хамгааллын хоёр компанийн 60 гаруй хамгаалагчид ажиллана. Мөн жил ирэх тусам наадам үзэхээр цугласан залуусын соёл сайжирч байгааг энд онцолмоор байна” хэмээж байсан.

Наадмын тасалбарын тухайд гурван өдрийн турш хүчинтэй VIP zone тасалбар нь 150 мянган төгрөг аж. Ердийн тасалбар нь нэг өдрийн 30 мянган төгрөг, 2 өдрийн 40 мянга, 3 өдрийн 50 мянган төгрөгөөр Хай фай рекордсийн салбараар худалдаалж буй юм байна. “Play time” наадам энэ сарын 24-26-ны өдөр “Монгол шилтгээн”-д болно.

Categories
мэдээ нийгэм

ЭЕШ-ын гэх материалыг хувийн сургуулийн багш боловсруулжээ

Элсэлтийн ерөнхий шалгалтын хариу задарсан хэмээн гомдол мэдээлэл их гарсан. Үүнтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагаас тухайн үед нь шалгалт хийж байна. Улмаар Ерөнхий боловсролын сургуулийн 12-р анги төгссөн хүүхдүүд нийгмийн болон матетатикийн шалгалтын бар код бүхий хариуг тус бүрийг 200 мянган төгрөгөөр авсан болох нь тогтоогджээ. Ингээд энэ хариуг хэнээс авсаныг цааш нь лавшруулан шалгахад тухайн хүүхдүүд ерөнхий боловсролын сургуулиа төгссөн З гэх хүүхдээс авсан болох нь мөн л тогтоогдсон байна.

Харин З-г шалгаж үзэхэд уг шалгалтын дүнг нэгэн хувийн их сургуульд багшилдаг Д гэгч 52 настай эрэгтэй хүнээс авсан гэдгээ мэдүүлсэн байна. Д гэгч бол эдийн засгийн онолын багш ажилтай хүн бөгөөд математик болон нийгмийн хичээлээр сурагчдад давтлага өгдөг байсан аж. Улмаар элсэлтийн ерөнхий шалгалтад ирэх магадлал бүхий тест гэж боловсруулж өгсөнийг нь З гэх хүүхэд авч нэг хүүхдэд зарсан нь цааш даамжирч, нөгөөх нь ашиг хонжоо олох зорилгоор “элсэлтийн ерөнхий шалгалтын тестийн хариу задарсан” гэж хэлээд хүүхдүүдэд зарсан болох нь цагдаагийн байгууллагын шалгалтаар тодорхой болжээ.

Тиймээс элсэлтийн ерөнхий шалгалтын материалын тест задраагүй, харин магадлал өндөртэй гэж боловсруулсан тестийн хариуг ашиг хонжоо олох зорилгоор зарсан байсан гэдгийг албаны эх сурвалж мэдээллэж байна. Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Categories
мэдээ нийгэм

Бага ангийн багшийн цалинг хоёр дахин нэмэгдүүлнэ

Хүүхэд бүрийн хэрэгцээ, сонирхол, авьяас чадварын онцлогт тулгуурлан эх хэлээрээ, зөв ярьж, уншиж бичих, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх, сурах арга барилд дадаж хэвших зэрэг хувь хүний суурь чадваруудыг бага боловсролоор эзэмшүүлдэг. Бага боловсролыг чанартай эзэмшсэнээр дараагийн боловсролын суурь сайн тавигддаг. Бага боловсролын үйлчилгээний чанарыг сайжруулах, багшийн үнэ цэнийг дээшлүүлэх чухал арга хэмжээ бол бага ангийн багшийн цалинг нэмэгдүүлэх юм.

Тиймээс Ардчилсан нам эрдэм боловсролтой монгол хүн хөтөлбөрийн хүрээнд бага ангийн багшийн цалинг хоёр дахин нэмэгдүүлэхээр тусгажээ. Цаашид бүх багш нарын цалинг нэмэгдүүлэх талаар шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх юм байна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй уулзав

Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотод болж буй ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй “Куксарой” цогцолборт уулзав.

Уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Си Зиньпин хэлэхдээ “Үүний өмнө Монгол Улс, БНХАУ-ын Төрийн тэргүүнүүд хэдэнтээ уулзаж хэд хэдэн чухал тохиролцоонд хүрсэн. Одоо хоёр талын харилцаа маш сайн, ажил хэрэгч түвшинд хүрээд байна. Хоёр орны хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтож, хоёр талын харилцаа гүнзгийрэн хөгжиж байна. Хятад, Монголын харилцаанд шинэ боломжууд гарч ирж, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны агуулгыг баяжуулж байна” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “БНХАУ-ын дарга Си Зиньпин тантай өнөөдөр уулзалт хийж байгаадаа туйлын баяртай байна. Хоёр орны харилцаа иж бүрэн стратегийн түвшинд хөгжиж байна. Энэ харилцааг таны Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр тохиролцож байсан. Энэ харилцаа улам идэвхтэй үргэлжлэн хөгжиж байгаад баяртай байна.

Удахгүй Улаанбаатарт болох АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ли Кэцян Монгол Улсад албан ёсны айлчлал хийх гэж байгаа. Энэ үеэр хүлээгдэж байгаа олон асуудал шийдэгдэнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлье.

Өнөөдөр хоёр талын харилцаанд шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байгаа зарим асуудлаар товч санал солилцъё гэж бодсон.

Нэгд, 2004 онд хоёр улсын хооронд байгуулсан хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээрийг шинэчлэх ажил урагштай явж байна. Энд хамгийн гол нь дөрвөн боомтыг олон улсын статустай болгож шийдэх асуудал чухал байна. Энэ хүрээнд Гашуунсухайт, Ганц модны боомттой холбоотой асуудал байгаа. Энд төмөр замтай холбоотой үүсч байгаа асуудлыг шийдэхэд онцгой анхаарч өгөхийг таниас хүсч байна.

Хоёрт, таныг 2014 онд Монгол Улсад айлчлахад байгуулсан Монгол Улс БНХАУ-ын нутаг дэвсгэрээр далайд гарах бололцоог хөгжүүлэх, төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хэлэлцээ зэрэг асуудал бий. Эдгээрт анхаарал хандуулахыг хүсье.

Гуравт, Хятадын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх Эгийн голын усан цахилгаан станцын асуудалд анхаарахыг хүсье” гэв.

Categories
мэдээ нийгэм

Жуулчдын тоо нэмэгдэхүйц хувиар өсчээ

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын мэдээг үндэслэн Нийслэлийн Аялал жуулчлалын газраас гаргасан статистик мэдээллээр 2016 оны 5 дугаар сарын байдлаар манай улсад ирсэн жуулчдын тоо 30 мянга 553 буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6 хувиар нэмэгджээ. Гол зах зээлийн орнуудаар үзвэл Япон (+30%), АНУ (+22%), ОХУ (+25%), БНКУ (+3.8%), ХБНГУ (+10%), Австрали (+47%), Франц (+34%) хувиар өсөж, харин БНХАУ (-6%), БНСУ (-4%), ИБУИНВУ (-4%) хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна гэж Нийслэлийн Аялал жуучлалын газраас мэдээллээ.

1 / 1
Categories
мэдээ спорт

“Евро-2016” тоглолтуудын хуваарь

“Евро-2016” хөлбөмбөгийн тэмцээний сэтгэл догдлуулсан хэсгийн тоглолтууд дуусч хүлээлт үүсгэсэн хасагдах шатны тоглолтууд эхлэх гэж байна. Шилдэг 16 баг нэрлэгдэж тун сонирхолтой багууд хоорондоо таарсан билээ. Үүнээс хамгийн сонирхолтой болох тоглолтууд нь Итали-Испани, Хорват-Португал гэсэн багуудын тоглолт болох болов уу гэж онцолж байна. Ингээд хасагдах шатны тоглолтуудын хуваарьтай танилцана уу.