Categories
мэдээ нийгэм

“Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо” чуулган болж байна

Энэхүү чуулганд хүрэлцэн ирсэн Улсын Их Хурлын эрхэм гишүүд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эмэгтэй төлөөлөгчид, үүний дотор алс хязгаарын сумдаас хол замыг туулан ирж уригдан оролцож байгаа орон нутгийн манлайлагч эмэгтэйчүүд, төрийн бус байгууллага, хэвлэл мэдээлэл, олон улсын байгууллагын төлөөлөгч нарт энэ өдрийн мэнд хүргэе.

Өнөөдөр ийм олон эмэгтэй удирдагчид нэг дор хуран цугларсан энэ чухал арга хэмжээг нээж байгаадаа баяртай байна. Миний мэдэхээр Монгол Улсын нийт 330 сумыг хамруулсан, тэр тусмаа Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг оролцуулсан ийм үндэсний хэмжээний арга хэмжээ урьд өмнө нь болж байгаагүй. Түүнчлэн “Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо” гэсэн цаг үеэ олсон, чухал сэдвийг хөндөн ярилцах гэж байна. Энэ жил сонгуулийн жил, бүх шатны сонгууль явагдаж дуусна. Иймд уг чуулганыг санаачлан зохион байгуулсан Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газар, Нэгдсэн үндэсний байгууллагын Хөгжлийн хөтөлбөрт талархал илэрхийлж байна.
Монгол Улсын анхны ардчилсан сонгуулийн 25 жилийг ойг өнгөрсөн онд бид тэмдэглэн өнгөрүүлсэн. Энэ хугацаанд бид ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр хангалттай туршлага, сургамж хуримтлуулсан байна. Хамгийн чухал нь ардчилсан хөгжлийн замыг Монголын ард түмэн бүрэн, эргэлт буцалтгүй сонгон авсан нь ардчиллын том амжилт юм. Ардчиллыг ийнхүү эргэлт буцалтгүй болгоход өрх гэр бүлийн үнэт зүйлийг бий болгож, хадгалан, уламжлуулагч эмэгтэйчүүдийн нөлөө, оролцоо асар их үүрэгтэй байсан.

Эмэгтэйчүүд өнөөдөр нийгмийн бүхий л салбарт идэвхтэй үүрэг гүйцэтгэж, төрийн албан хаагчдын 60 гаруй хувь, улс төрийн намын гишүүдийн 50 гаруй хувийг бүрдүүлдэг хэрнээ шийдвэр гаргах түвшин буюу Улсын Их Хурал, Засгийн газар, ИТХ, улс төрийн намын удирдлагад тэдний төлөөлөл хангалтгүй байдаг.

Монгол Улсын Их Хурал энэ асуудлыг шийдвэрлэх талаар шат дараалсан арга хэмжээ авч байгаагийн нэг нь Улсын Их Хурлаар 2015 онд батлагдсан Сонгуулийн тухай хуульд Улсын Их Хуралд нэр дэвших эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлж 30 хувь болгож чадлаа. Миний хувьд Улсын Их Хурал дахь 11 эмэгтэй гишүүнтэй хамтран ажилласнаар, эмэгтэйчүүдийн квотыг 30 хувь болгохын төлөө амлалт өгөөд, түүнийгээ биелүүлсэн байна.

2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн зорилтод жендэрийн тэгш байдлыг хангах зорилт дахин тэргүүлэх зорилтын нэг болж байгаа нь эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах бүхий л түвшинд үргэлжлүүлэн, тогтвортой дэмжих ёстойг бидэнд сануулж байна. Учир нь нэр дэвшигчийн квот гэдэг бол Улсын Их Хуралд сонгогдох баталгаа болж чадахгүй. Иймд сонгуульд нэр дэвших боломжтой эмэгтэйчүүдийг тодруулах, тэднийг сургаж бэлтгэх, олон нийтэд таниулах, намын удирдлагын байгууллага, сонгуульд нэр дэвшүүлэх журмыг эмэгтэйчүүдэд ээлтэй шударга, ил тод болгох гэх мэт олон зүйл хийхийг улс төрийн намуудаас шаардаж буй.
Хэдийгээр нутгийн өөрөө удирдах байгууллага нь Улсын Их Хурлын харьяа байгууллага биш, бие даасан статус бүхий байгууллага ч аль аль нь иргэдээс сонгогдож байгуулагддаг төлөөллийн байгууллага, гүйцэтгэх эрх мэдэлд хяналт тавих үүрэгтэй байгууллага гэдэг утгаар Улсын Их Хуралд ИТХ-тай хуваалцах арвин туршлага бий. Энэ зорилгоор бид Нэгдсэн үндэсний байгууллагын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийг 2013 оноос эхлэн хэрэгжүүлж байна. Уг төслийн хүрээнд бүх шатны ИТХ-ын төлөөлөгчдийн суурь сургалтанд 7000 гаруй, Эмэгтэйчүүдийн манлайллын сургалтад 1900 гаруй төлөөлөгчийг хамруулан сургасан нь хурлуудыг идэвхжүүлэхэд чухал үр нөлөө үзүүллээ. Мөн сонгогдсон төлөөлөгчид иргэдтэйгээ харилцахад мэдээллийн технологийн шийдлийг нэвтрүүлэхэд Улсын Их Хурлын Тамгын газар чухал хувь нэмэр оруулсан, ИТХ-уудын нэгдсэн портал цахим хуудсыг иргэд маш идэвхтэй ашигладаг болсон нь сайшаалтай юм.

Сонгуулийн тухай хуульд Орон нутгийн сонгуульд намын жагсаалтаар нэр дэвшүүлдэг пропорциональ элементийг хэрэглэхээ больсон, төрийн үйлчилгээний ажилтнууд эрхэлсэн ажлаасаа чөлөөлөгдөхгүйгээр бүх шатны сонгуульд нэр дэвших эрхийг нээсэн заалтуудыг оруулсан. Ингэснээр боловсролын салбарын нийт ажиллагсдын 75.8 хувь, эрүүл мэндийн салбарын нийт ажиллагсдын 81.4 хувийг эзэлдэг эмэгтэйчүүд улс төрийн сонгуульд нэр дэвших үүд нээгдэж байна. Энэ нь анхан шатны нэгжид эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлнэ гэж үзэж, хуульчилсантай холбоотой. Харин дунд шат буюу нийслэл, аймгийн ИТХ-д эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй. Энэ асуудал нэгэнт хуулиар шийдэгдэх боломжгүй болсон тул Ардчилсан намын хувьд Улсын Их Хурлын сонгуультай зэрэг явагдах 2016 оны сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийн квотыг нам дотроо 25 хувиар тогтоох боломжтой хэмээн үзэж байгаа. Бусад нам ч энэ жишгийг баримталвал сайн жишиг болно. Эцэст нь, Улсын Их Хурлын гишүүд, ИТХ-ын төлөөлөгчид аль аль нь сонгогчиддоо ажлаа тайлагнаж дүнгээ тавиулах хариуцлагатай үе ирээд байна. Та бүхнийг улс орноо удирдах үйл ажиллагаанд цаашид улам бүр идэвхтэй оролцож, нийгмээ шинэчилж, өөрчлөлхөд илүү их амжилт олно хэмээн найдаж байна. Чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье.

Categories
мэдээ нийгэм

Баруун аймгууд руу онгоцоор нисэх үнэ 40 хувиар хямдарна

МИАТ, “Аэро Монголиа” компани хамтран баруун аймгууд руу нислэг хийхээр зэхэж буй. Эдгээр компани тасалбарынхаа үнийг хямдруулах, үйлчилгээгээ сайжруулахаар судалгаа хийж, тодорхой тохиролцоонд хүрчээ. “Аэро Монголиа” компани өөрийнхөө онгоцнуудыг Ховдод байрлуулна. Ингээд “МИАТ компанийн нэр дээр Ирландын “СГГ Aerospace” компаниас түрээсэлж буй “Боинг”-оороо зорчигчдоо Улаанбаатараас Ховдод аваачаад, “Фоккер 50” онгоцонд шилжүүлэн суулгаж, Баян-Өлгий, Завханд хүргэхээр төлөвлөжээ. Үүний зэрэгцээ Улаанбаатар хотоос Говь-Алтай, Завхан руу онгоц нисгэх юм байна. Ингэснээр тийзний үнээ одоогийнхоос 40 хувиар хямдруулах боломж бүрдэж байгаа аж. Завхан руу гэхэд одоо “Хүннү эйр” компани “Фоккер 50” онгоцоор нэг зорчигчийг 129-287 мянган төгрөгөөр тээвэрлэж байгаа юм. Энэхүу нислэгээ дөрөвдугээр сарын 15-ны дотор эхлэх юм байна. Үүнээс гадна авиакомпаниуд хоёр хөршийн хил орчмын хотуудаас зорчигч тээвэрлэх, Улаанбаатарт ирсэн гадаадын жуулчдыг орон нутгийн нислэгт шууд дамжуулан суулгах боломжийг судалж байгаа гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Сүхбаатар аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраасан байна

Гуравдгаар сарын 30-ны өдөр Сүхбаатар аймаг Наран сумын хоёрдугаар баг “Бага-уул Арын гуу” гэдэг газарт хээрийн түймэр гарсныг ОБГ-ын алба хаагчид дөрөв хоног ажилласны үр дүнд галыг бүрэн унтраалаа.

Өнөөдрийн байдлаар Булган аймгийн Бугат сум, Дорнод аймаг Баянтүмэн, Баян-Уул, Матад сум, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Сүхбаатар, Наран, Дарьганга сум, Хэнтий аймгийн Биндэр сум гээд дөрвөн аймгийн есөн суманд 10 удаа, нийслэлийн Хан-Уул дүүргийн 11-р хороо Богины аманд нэг түймэр, нийтдээ 11 удаагийн ой, хээрийн гал түймэр гараад байна.

Дээрх түймэрт нийт 2 га ой, 39.350 га хээр, нийт 39,352 га талбай өртсөн хэмээн ОБЕГ-аас мэдээллэлээ. Хаврын хуурайшилт эрчимжиж байгаа энэ үед түймрийн гаралт, давтамж нэмэгдэж байгаатай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд ой, хээрийн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжтой байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Н.Алтанхуяг мэдэгдэл хийнэ

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг улс төрд өрнөж байгаа үйл явдлаар мэдэгдэл хийхээр болжээ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт олон нийтэд хандаж мэдэгдэл хийхээ мэдэгдэж байсан ч Төрийн ордонд Монголын эдийн засгийн форум эхэлсэнтэй холбоотойгоор энэ долоо хоног болгон хойшлуулсан юм.

Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн, АН-ын дарга хийж явсан экс Ерөнхий сайд энэ удаад ямар мэдэгдэл хийх бол гэсэн сонирхол улс төрийн хүрээнийхний дунд байна.

Н.Алтанхуяг Төрийн ордонд 12.00 цагаас мэдэгдэл хийх гэнэ.

Categories
мэдээ нийгэм

4 дүгээр сард 4,9 тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл албан татварт хамрагдана

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 1 сарын 13-ны өдрийн А/33 дугаар захирамжаар Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажлыг 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн нийслэлд зохион байгуулан ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд төвийн 6 дүүрэгт тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах 15 цэг уртасгасан цагаар ажиллаж байна.

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 28 дугаар тогтоолын дагуу тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын болон автозам ашигласны төлбөрийг тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронгоор нь ялган хамруулж байгаа бөгөөд энэ сард 4,9 тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл албан татварт хамрагдана. Гуравдугаар сард 3,8 тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгслэл албан татварт хамрагдах ёстой бөгөөд татвар төлөгдөөгүй тохиолдолд замын хөдөлгөөнд оролцуулахгүй, захиргааны арга хэмжээ тооцож торгууль ногдуулахыг анхаарна уу.
АТБӨЯХАТ, АБТ, АЗАТөлбөр төлөх цэгүүдийн байршил
д/д Дүүрэг Байршил Цагийн хуваарь
1 Баянзүрх дүүрэг Баянзүрх дүүргийн татварын хэтэс 08.30-17.30
Дүнжингарав худалдааны төв дахь Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв хураах цэг ажлын өдөр-08.00-20.00 бямба-10.00-16.00 нямд -амарна
Баянзүрх дүүргийн техник үзлэг оношлогооны төв дахь татвар хураах цэг өдөр бүр 08.30-20.30
2 Сүхбаатар дүүрэг Сүхбаатар дүүрэг татварын хэлтэс 08.30-17.30
АТҮТ-Циркийн баруун урд хураах цэг 08.30-17.31
3 Чингэлтэй дүүрэг Чингэлтэй дүүрэг татварын хэлтэс 08.30-17.30
Нисдэг машин худалдааны төв дахь татвар хураах цэг 08.30-17.30
4 Баянгол дүүрэг Баянгол дүүрэг татварын хэлтэс 08.30-17.30
Баянгол дүүргийн дүүргийн техник үзлэг оношлогооны төв дахь татвар хураах цэг өдөр бүр 08.30-20.30
5 Хан-уул дүүрэг Хан-уул дүүрэг татварын хэлтэс 08.30-17.30
Цэлмэг тэнгэр хотхон / 3-ДЦС-ийн чанх урд/ өдөр бүр 08.30-20.30
6 Сонгинохайрхан дүүрэг Сонгинохайрхан дүүрэг татварын хэлтэс 08.30-17.30
Сонгинохайрхан дүүргийн дүүргийн техник үзлэг оношлогооны төв дахь татвар хураах цэг өдөр бүр 08.30-20.30
Монгол Хюндэй ХХК-н байр 08.30-17.30
Авто худалдааны цогцолбор / 22-н товчооны урд/ 08.30-17.30
Categories
мэдээ нийгэм

Шар усны үер болон мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна

Дөрөвдүгээр сарын 2-ний өдрийн байдлаар Монгол орны ихэнх гол, мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй байгаа хэдий ч зарим томоохон гол, мөрөнд газар доорх усны хажуугийн цутгал урсацаас шалтгаалан халиа, тошин гүйх, мөсөн дээгүүр ус урсах, нуурт өрх үүсч, мөс нимгэрэх, мөс харлах зэрэг үзэгдэл ажиглагдсаны улмаас зарим голын мөсний зузаан 3 дугаар сарын 21-ний өдрийнхөөс 10-50 см нимгэрч, зузаарлын эрчим буурсан байна.

Иймд нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа ба олон жилийн дундаж болон 2015 оны мөн үеийнхээс 10-40 см нимгэн мөсөн бүрхүүлтэй байна. Цаашид урин дулаан цаг ирж буйтай уялдан голын сав газар дахь цас, мөс эрчимтэй хайлж, хаврын шар усны үер цөнгийн хахаатай давхцан голын усны түвшин нэмэгдэж, ус эргээсээ хальж голын эрэг татам орчим усанд автах үзэгдэл ажиглагдаж болзошгүй байна. Иймд ард иргэд хаврын шар усны үер болон мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Хүний аминд хүрсэн цагдаад 15 жилийн ял оноожээ

Өнгөрсөн оны есдүгээр сарын 9-10-нд шилжих шөнө Эрүүгийн цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн албан хаагчид Налайх дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт амрахаар очихдоо нэгнийхээ аминд хүрсэн хэрэг гарсан билээ. Уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, Багахангай, Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн сарын 31-ны өдөр боллоо. Уг хэрэгт Б.Өлзийбуянг буруутган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлттэйгээр шүүх хуралдаан болсон бөгөөд түүнийг гэм буруутай гэж шүүхээс үзэн Эрүүгийн хуулийн 91-р зүйл, хүнийг санаатайгаар хороосон нь тогтоогдож байгаа тул 15 жил чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр болсон байна.

Categories
мэдээ нийгэм

Хятад улс хилийн боомтоо хаалаа

Монгол Улстай залгаа оршдог БНХАУ-ын хилийн боомтууд өнөөдөр амрах юм байна. Учир нь энэ өдөр БНХАУ-ын уламжлалт баяр болох “Ургацын баяр” тохиож байгаа аж.

Тиймээс Монгол Улстай хил залгаа ажилладаг боомтын ажилтнууд өнөөдөр хилээ хааж, амрах юм байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Уран нугаралтыг ”Гиннесийн ном”-д бүртгүүлнэ

Монголын уран нугараачид “Гиннесийн ном”-д бүртгүүлэхээр ажиллаж байна. Тодруулбал, ирэх наймдугаар сарын наймдугаар сарын 6-ны өдөр Чингисийн талбайд 350 уран нугараач зэрэг нугарч, “Гиннес”-ийн номонд бүртгүүлэхээр зэхэж байгаа аж. Одоогийн байдлаар Улаанбаатар болон орон нутагт байдаг уран нугаралтын студи, дугуйлангийн сурагчид дунд шалгаруулалт явуулж байгаа бөгөөд удахгүй тэд нэгдсэн бэлтгэлдээ орох юм байна.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын буцаан олголтыг энэ сард багтаан олгоно

НӨАТ-ын тухай хуупь хэрэгжиж эхэлснээс хойш цахим төлбөрийн системд бүртгэлтэй аж ахуйн нэгжийн тоо 30 гаруй мянгад хүрчээ. НӨАТ-ьш сугалаатай 35 сая баримт 34156 цэгээр хэвлэгдсэн байна. Мөн 549 сая төгрөгийн шагнальш сан бүрдүүлсэн бөгөөд цахим төлбөрийн баримтын системд 411 мянган хэрэглагч, гэр бүл хамрагдаж сугалаанаас 14470 азтан тодорсон байна. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилттэй танилцах үеэрээ эхний ээлжинд буцаан олголт хийх техник, технологийн шийдлийг гарган, системд бүртгүүлсэн 411 мянган иргэний НӨАТ-ын хоёр хувийг энэ сард багтаан буцаан блгох ажлыг зохион байгуулахыг үүрэг болгосон билээ. Мөн тэрбээр НӨАТ-ын буцаан олголтыг хамгийн хялбар, ил тод, энгийнээр буцаан авдаг системийг бий болгох ёстой гээд хуулийн хэрэгжүүлэхтэй холбоотой эргэж буцах зүйл байхгүй гэдгийг анхааруулсан юм.