Өнөөдөр ИЗНН-ын Үндэсний хороо хуралдаж байгаа юм. Хурлаар сонгуулийн мөрийн хөтөлбөр хийгээд намуудтай эвсэж ажиллах талаар ярилцах аж. Мөн тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хүдэр-Ян өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ. Түүний энэхүү хүсэлтийг өнөөдрийн хурлаараа хэлэлцэх юм байна. Харин дараагийн генсект БОНХАЖ-ын яамны дэд сайдаар ажиллаж байсан М.Хүрэлсүхийн нэр яригдаж байгаа аж
Month: April 2016
Иргэний Зориг Ногоон Намын Үндэсний Хорооны хурал 87 гишүүний ирцтэйгээр эхэллээ. Үндэсний хорооны хурлаар сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж, эвсэх намынхаа талаар ярилцаж, шийдвэрлэх юм байна.
ИЗНН-д сонгуульд эвсэж орох хэд хэдэн санал ирээд буй. Тухайлбал ХҮН, МҮАН, Эх Орон намуудаас тус намд сонгуульд эвсэл байгуулан орох саналыг хүргүүлээд байгаа юм. Мөн АН-аас нэгдэх, МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгээс хамтран ажиллах санал ИЗНН-д хаяглагдаад буй.
Намуудтай эвсэл байгуулах асуудлаар хэлэлцээр хийх тус намын Ажлын хэсгийг намын дарга Ц.Ганхуяг ахалж ажиллажээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр батлуулсан удирдамж, хуваарийн дагуу нийслэлийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг энэ 16-ны өдөр буюу өнөөдөр хийнэ.
Их цэвэрлэгээнд нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газрууд, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын харьяа хэлтэс, хороод, их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, аж ахуйн нэгж байгууллага, иргэд хамрагдах юм. Их цэвэрлэгээг нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, гэр болон орон сууцны хороолол, ногоон бүс, Туул, Дунд голын эрэг дагуу хийнэ. Энэ үеэр аж ахуйн нэгж байгууллагууд орчныхоо 50 метр газрыг цэвэрлэх юм. Мөн үерийн хамгаалалтын барилга байгууламж, гуу жалга, зам доогуурх ус нэвтрүүлэх хоолойн ахуйн гаралтай хог хаягдлыг гарган ачихаас гадна замын нуух, автобусны буудал, ТҮЦ-ний орчныг цэвэрлэнэ. Нийслэл, дүүргээс хороодын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагууд, гэр хорооллын болон орон сууцны дунд байрлах хог хаягдлын түр хогийн цэгүүдийн хог хаягдлын зайлуулалт, тээвэрлэлтэд хяналт тавьж гаднах орчныхоо цэвэрлэгээг зохион байгуулаагүй болон хангалтгүй зохион байгуулсан аж ахуйн нэгж байгууллагуудад хариуцлага тооцох юм.
Улаанбаатар хотод инженерийн шугам сүлжээний ажил гүйцэтгэх зорилгоор өнөөдөр, маргааш хоёр өдөр зам хаах хуваарийг танилцуулж байна. Тухайлбал, Цэвэр бохир усны шугам татах ажил БГД 9 дүгээр хороо “Говь сауны баруун хойно хийгдэнэ. Тиймээс хойд талын урсгалыг хааж авто зам сэтлэх учраас дөрөвдүгээр сарын 16-ны 23.00 цагаас 17-ны 07.00 цагийн хооронд зам хаах юм байна. Мөн Хүннүгийн гудамж Баянмонгол хорооллын урд дулааны шугам татах ажил хийгдэх тул дөрөвдүгээр сарын 16-ны 22.00 цагаас 17-ны 15:00 цаг хүртэл зам хаах юм байна.
Улаанбурхан өвчний улмаас 61 хүн нас баржээ. Тэдний 59 нь 0-8 сартай нялхасууд аж. Тиймээс энэ аюултай өвчний эсрэг дуугарч уг өвчний улмаас үрээ алдсан ээжүүд нэгдэж өнөөдөр 21.00 цагаас “Бойтогтой жагсаал” хийнэ. Энэхүү тайван жагсаалаар улаан бурхан өвчнөөр хорвоог орхисон бяцхан үрсийн гэгээн дурсгалыг хүндэтгэх, олон нийт эрх баригчдын анхаарлыг энэ асуудалд хандуулах зорилготой аж.
Жүдо бөхийн 2016 оны ААШТ-ий эмэгтэйчүүдийн -57кг-д Доржсүрэнгийн Сумъяа, эрэгтэйчүүдийн -66кг-д Довдонгийн Алтансүх нар алтан медаль хүртэж Ази тивийн аварга боллоо. Д.Сумъяагийн хувьд БНСУ-ын Ким Жан Дитэй барилдаж торгуулиар хожигдож яваад 24 секунд дутуу байхад вазари үнэлгээ авч өрсөлдөгчөө ялсан байна.
Д.Сумъяа ААШТ-ээс 2012, 2013, 2014 он дараалан хүрэл медаль хүртсэн бол 2015 онд шагналт VII байр эзэлж байсан билээ. Харин Д.Алтансүх Ираны Алирезатай барилдаж гурван торгуулиар ялж Ази тивийн аварга боллоо. Тэрбээр хагас шигшээд ОУХМ Д.Төмөрхүлэгийг ялж шигшээд шалгарсан юм. ОУХМ Д.Төмөрхүлэгийн хувьд хүрэл медаль хүртсэн юм.
Сагсан бөмбөгийн супер од Коби Брайнт зодог тайлсныхан дараахан “USA TODAY” сонинд ийнхүү ярилцлага өгчээ.
Улаанбаатар хотоос Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ аймаг руу явах чиглэлийн замыг өнөөдөр өглөөний 09.00 цагаас эхлэн нээжээ.
Цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдлаас шалтгаалан дээрх замуудыг өчигдөр буюу энэ сарын 15-ны 11.00 цагаас түр хугацаагаар хаагаад байсан билээ. Тус чиглэлийн замын зорчих хэсэг мөстөж, зам даваанууд хаагдаж тээврийн хэрэгсэл явах боломжгүй болсон байсныг ОБЕГ-ын бие бүрэлдэхүүн өнгөрсөн шөнө онгойлгох, мөсийг арилгах ажлыг зохион байгуулж дууссан байна.
Одоогоор зүүн зүгийн нутгаар нойтон цас орж байгаа бөгөөд хаагдсан зам, даваа байхгүй гэдгийг ОБЕГ-аас мэдээлэв.
Нойтон цас орж замын зорчих хэсэг хальтиргаа гулгаа үүсэн хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх тул замын хөдөлгөөнд оролцож буй жолооч та бүхэн цаг агаарын нөхцөл, тээж яваа ачаа зорчих хэсгийн гадаргууны байдалд тээврийн хэрэгслийн хурдаа зөв сонгож анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.
Японд хэдхэн цагийн өмнө 7 баллын хүчтэй газар хөдлөлт болж, улмаар их хэмжээний зам талбай, олон тооны барилга байгууламж сүйджээ. Яг одоогоор Японы тусгай албаныхан нуранги доороос иргэдийг аврах ажиллагааг зохион байгуулж байна. Кюшү аралд болсон энхүү газар хөдлөлтийн уршгаар нас барсан долоон хүний цогцсыг тусгай албаныхан нуранги доороос гаргажээ. Эрэн хайх аврах ажиллагаа үргэлжилж байгаа учраас нас барсан иргэдийн тоо нэмэгдэж магадгүй аж. Аврах ажиллагаанд сайн дураараа 20 мянга гаруй иргэд тусалжт байгаа гэнэ.
Модерн утга зохиолын гол төлөөлөгчдийн нэг, зохиолч Франц Кафкагийн Хувирал тэргүүт тууж өгүүллэгийн номын нээлт өнөөдөр болох юм байна. Уг номд Франц Кафкагийн гол бүтээлүүд орсноос гадна тэдгээрээс сэдэвлэн салаалсан уран зохиолын гоц туурвилууд болох Франц Кафкагийн “Хувирал” туужийн тухай Владимир Набоковын алдарт лекц бүрэн эхээрээ, Нобелийн шагналт зохиолч Исаак Башевис Зингерийн “Кафкагийн найз” өгүүллэг, өнөө цагийн хамгийн алдартай зохиолчдын нэг Харүки Мүракамигийн “Дурласан Замза” өгүүллэгүүд мөн багтжээ. Харин уг үзвэрийн дараа 18 цагаас орчуулагч Ж.Тэгшзаяагийн эмхтгэж, орчуулсан “Хувирал тэргүүт тууж, өгүүллэгүүд” номын нээлт 50 дугаар дэлгүүрийн замын урд Piano Lounge-д болох юм. “Хувирал тэргүүт тууж, өгүүллэгүүд” номонд Франц Кафкаг үгийн урлагт суутнаар дархалсан цуут бүтээлүүд болох “Хувирал” туужийн шинэ орчуулга багтсанаас гадна, “Мацаг баригч”, “Цээрлүүлэх колонид”, “Шүүлт” хэмээх өгүүллэгүүд монгол хэлнээ анх удаа орчуулагдан хүрч байгаа юм.