Categories
мэдээ нийгэм

ХӨСҮТ-д шаардлагатай 24 ширхэг утлагын аппаратыг бэлэглэжээ

Өнгөрөгч долоо хоногийн байдлаар улаанбурхан өвчний улмаас 59 хүүхэд хорвоог орхисон харамсалтай мэдээ дуулдсан. ХӨСҮТ-ийн эмч, ажилтнууд бүхий л арга хэмжээгээ авч, уртгасгасан цагаар ажиллаж байгаа ч энэ өвчнийг эмчилж, анагааж дийлэхгүй байгаа. Тиймээс өвчний дэгдэлт ихтэй энэ өдрүүдэд эмч, эмнэлгийн ажилтнууд ачааллаа хөнгөвчлөхийн тулд тус төвд түр ажиллах хүсэлтэй АШУИС-ийн оюутнуудыг бүртгэж, ажиллуулахаар болсон байна.

Мөн улаанбурхан өвчинтэй тэмцэж, хандив цуглуулан сайн үйлсийн аян өрнүүлж буй залуус ХӨСҮТ-д хамгийн их хэрэгцээтэй байсан утлагын аппарат 24 ширхэг, 10 ширхэг тариа, бусад 3,000 орчим нэгж зүйлс шаардлагатай эзэддээ хүргэжээ. Уг аппаратыг суурь өвчтэй, хатгалгаа, ханиадтай хүүхдүүд хавсарсан байдлаар улаанбурхан туссан хүүхдүүдэд хэрэглэдэг юм.

Тэднийг энэхүү сайн үйлсийн аянаа эхлүүлэхээс өмнө буюу өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт тус төвийн Сэхээн амьдруулах тасагт дөрөвхөн ширхэг байгаа талаар мэдээлж байсан. Тиймээс сайн санаат залуус “Өгөх өдөр хөдөлгөөн” ТББ-тай хамтарч, аянаа эхлүүлжээ.

hosvt

Categories
мэдээ улс-төр

Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтын хөтөлбөр

АЗИ-ЕВРОПЫН ПАРЛАМЕНТЫН ТҮНШЛЭЛИЙН 9 ДҮГЭЭР УУЛЗАЛТ

Улаанбаатар, Монгол Улс

2016 оны 4-р сарын 21-23

ХӨТӨЛБӨР

4-р сарын 21, Пүрэв гараг

Төлөөлөгчид хүрэлцэн ирнэ

12:00-18:00

Бүртгэл

Шангри-Ла, Блю скай, Туушин, Улаанбаатар зочид буудлуудад дээр

15:30

Бэлтгэл хурал

Болох газар: Төрийн ордон, “Жанжин Д.Сүхбаатар” танхим

16:30

Ази-Европын Парламентын Түншлэл /АЕПТ/-ийн 9 дүгээр уулзалтын Төслийн /баримт бичгийн/ хорооны хурал

Болох газар: Төрийн ордон, “Жанжин Д.Сүхбаатар” танхим

19:00

Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Монголын Парламентын Бүлгэмийн Гүйцэтгэх хорооны дарга Раднаасүмбэрэлийн Гончигдорж оройн зоог барина

Болох газар: “Баянгол” ресторан

21:00

Зочид буудал руу хөдөлнө

4-р сарын 22, Баасан гараг

08:00

Бүртгэл / Төрийн ордны гол хаалганы 1-р давхарт /

09:00

Уулзалтын нээлтийн ажиллагаа

Болох газар: Төрийн ордон, Их танхим

– Уулзалтыг нээж Монгол Улсын Их Хурлын дарга, Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтын Ерөнхийлөгч Зандаахүүгийн Энхболд үг хэлнэ

– Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж мэндчилгээ дэвшүүлж, үг хэлнэ

– АЕПТ-ийн 8 дугаар уулзалтыг зохион байгуулсан БНИУ-ын Парламентын Сенатын танхимын дарга Пьетро Грассо үг хэлнэ

Нэгдсэн хуралдаан I: Ази-Европын Парламентын Түншлэлийн АСЕМ дахь үүрэг оролцоо

Болох газар: Төрийн ордон, Их танхим

– Хэлэлцэх асуудлуудыг батлана

– Хурал даргалагчдыг танилцуулах

АЕПТ-ийн 9-р уулзалтын нийт төлөөлөгчид гэрэл зураг авахуулна

10:00

Цайны завсарлага

10:30

Салбар хуралдаан I: Үр дүнтэй олон талт харилцаа, хамтын ажиллагаа

Болох газар: Төрийн ордон, Их танхим

Салбар хуралдаан II: Ирээдүйн төлөөх түншлэл

Болох газар: Төрийн ордон, “Жанжин Д.Сүхбаатар” танхим

13:00

Өдрийн хоол

Болох газар: Төрийн ордны 4-р давхрын зоогийн газар

14:30

Нэгдсэн хуралдаан II: Ази-Европын Парламентын Түншлэлийн АСЕМ дахь үүрэг оролцоо /үргэлжлэл/

Болох газар: Төрийн ордон, Их танхим

– 1-р салбар хуралдааны тайланг сонсоно

– 2-р салбар хуралдааны тайланг сонсоно

– Хэлэлцүүлэг

16:00

Цайны завсарлага

16:30

– УИХ-ын гишүүн, Төслийн /баримт бичгийн/ хорооны хурал даргалагч С.Оюун уулзалтаар батлагдах Тунхаглалын талаар танилцуулга хийнэ

– АЕПТ-ийн 9 дүгээр уулзалтын Тунхаглалыг батлана

Уулзалтын хаалтын ажиллагаа

– АЕПТ-ийн 10 дугаар уулзалтыг зохион байгуулах улсын парламентын төлөөлөгч үг хэлнэ

– Уулзалтыг хааж Монгол Улсын Их Хурлын дарга, Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтын Ерөнхийлөгч Зандаахүүгийн Энхболд үг хэлнэ.

– Монгол Улсын Их Хурлын дарга, Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтын Ерөнхийлөгч Зандаахүүгийн Энхболд хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл хийнэ.

17:30

Зочид буудал руу хөдөлнө

18:30

Хүлээн авалт болох газар руу хөдөлнө

19:00

Монгол Улсын Их Хурлын дарга, Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтын Ерөнхийлөгч Зандаахүүгийн Энхболд хүндэтгэлийн зоог барина

Болох газар: “Corporate Hotel and Convention Centre”

21:00

Зочид буудал руу хөдөлнө

4-р сарын 23, Бямба гараг

10:00

“Говь” үйлдвэртэй танилцана.

12:00

“Чингисийн хүрээ” аялал жуулчлалын цогцолбор руу хөдөлнө

13:00

Өдрийн хоол

14:30

Чөлөөт цаг

– Морь унах

– Нум сум харвах

– Гэрэл зураг авахуулах

15:30

Зочид буудал руу хөдөлнө

18:00-19:30

АЕПТ-ийн 9 дүгээр уулзалтын төлөөлөгчдөд зориулсан хүндэтгэлийн концерт үзнэ

Болох газар: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр

Оройн хоол

АСЕМ-ын гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамд болон төлөөлөгчид өөрсдөө хариуцна

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга зочноо Чингисийн талбайд угтлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Итали Улсын парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Пьетро Грассог өнөөдөр /2016.04.21/ Чингисийн талбайд угтан мэндчиллээ.

Улсын Их Хурлын дарга З.Энхболд эрхэм зочны хамт их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан Бүгд Найрамдах Итали Улсын парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Пьетро Грассо хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурсан юм.

Үүний дараа Бүгд Найрамдах Итали Улсын парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Пьетро Грассо Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд нарын албан ёсны хэлэлцээ эхэллээ.

Сенатын танхимын Ерөнхийлөгч Пьетро Грассо айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж, Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Бүгд Найрамдах Итали Улсын парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгчид бараалхана.

Бүгд Найрамдах Итали Улсын парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Пьетро Грассо Монгол Улсад албан ёсны айлчлал хийхийн зэрэгцээ 04 дүгээр сарын 21-23-ны өдрүүдэд зохиогдох Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтад оролцож, Ази-Европын Парламентын Түншлэлийн 8 дугаар уулзалтын Ерөнхийлөгчийн хувьд Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтын нээлтэд үг хэлнэ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

АН-ын ҮЗХ дахин хуралдана

Энэ сарын 18-нд Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо хуралдаж, УИХ-ын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө баталсан билээ. Тус намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр “сонгууль дөхөж байгаа учраас ҮЗХ ойр, ойрхон хуралдах байх” гэдгийг хэлж байсан. Дараагийн хурал нь ирэх бямба гаригт буюу дөрөвдүгээр сарын 23-нд хуралдахаар тов гарчээ.

Уг хуралдаанаар Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярыг жинхлэх эсэх асуудал хэлэлцэгдэх аж.

Мөн Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдийг батламжлах юм байна. Жил гаруйн өмнө Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдийн нөхөн сонгууль болж орон гарсан гишүүдийн оронд шинэ хүмүүс гарч ирсэн ч одоо хэр нь батламжлаагүй байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүллээ

МҮЭ-ийн холбооноос Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэхийг удаа дараа шаардаж ирсний үр дүнд 240 мянган төгрөг буюу 25 хувиар нэмэхээр болжээ. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны өчигдрийн хуралдаанаар талууд дээрх байр суурьт нэгдсэн байна. Энэхүү журмыг 2017 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж эхлэх аж. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2013 онд 192 мянган төгрөг болгосноос хойш дахин шинэчлэн тогтоогдоогүй байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлынхан өндөржүүлсэн бэлэн байдалтай байна

Ази-Европын парламентын түншлэлийн есдүгээр уулзалт болох гэж буйтай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар Нийслэлийн Онцгой байдлын газар, анги, Дархан-Уул, Орхон, Төв аймгийн Онцгой байдлын газруудыг дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 10:00 цагаас дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн 10:00 цаг хүртэл албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ.

Албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан ажлын хариуцлага, сахилга, ёс зүйн хэм хэмжээг чанд сахин, бэлтгэл бэлэн байдлаа хангаж ажиллахыг аймаг (Дархан-Уул, Орхон, Төв), нийслэлийн хүрээний Онцгой байдлын анги, байгууллагын дарга, захирагч нарт үүрэг болгов.

Түүнчлэн Ази-европын парламентын түншлэлийн есдүгээр уулзалтын үеэр Тагнуулын ерөнхий газар, Төрийн тусгай хамгаалалтын газар, Цагдаагийн ерөнхий газарт байрлан ажиллах штаб, обьектуудад Онцгой байдлын алба хаагчид томилогдон ажиллаж байгаа бол ОБЕГ-ын дэд дарга, онцгой байдлын хурандаа Г.Ариунбуянгаар ахлуулсан штаб ОБЕГ дээр байрлан, бэлэн байдалд ажиллаж байна.

Categories
мэдээ улс-төр

Чуулган эхэллээ

УИХ-ын нэгдсэн чуулган эхэллээ. Өнөөдрийн чуулганаар нийтдээ 25 хуулийн төслийг хэлэлцэнэ. Өнөөдрийн үдээс өмнөх чуулганыг МАН-ын дарга, УИХ-ын гишүүн М.Энхболд даргалж байна.Тэрээрхэлэлцэх асуудлыг танилцуулаад, гишүүдээс санал авч, хэлэлцэх асуудлаа баталлаа.

Ингээд эхний асуудал болохҮндэсний аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Categories
мэдээ нийгэм

Түрээсийн орон сууцны сугалаанд оролцох иргэдийн нэрс тодорчээ

“Буянт-Ухаа 2 хороолол”-д түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг өнгөрсөн сарын 21-нээс энэ сарын 1-ний өдрийг дуустал хүлээн авсан бөгөөд тус журмын шаардлага хангаж бүртгэлд хамрагдсан иргэдийн тоо түрээсийн орон сууцны квотоос давсан учраас иргэдийг сугалаагаар сонгохоор болсон юм.

Тэгвэл ТОСК-иас “Төрийн түрээсийн орон сууцанд иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах, түрээсийн орон сууцанд хамруулах, ажлыг зохион байгуулах журам”-ын шаардлага хангасан Цахим сугалаанд оролцох иргэдийн нэрсийн жагсаалтыг гаргасан байна. Энэ удаагийн жагсаалтад 2368 иргэнийг бүртгэсэн ажээ. Доорх жагсаалтад: залуу гэр бүлийг-1-239 хүртэлх жагсаалтад Төрийн албан хаагчдыг -240-637 Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг -638-1250 Өрх толгойлсон-1251-1318 Ахмад настан-1319-2144 Хөгжлийн бэрхшээлтэй иргэд-2145-2339 Байгалийн гамшиг, гэнэтийн аюулд нэрвэгдэж, орон гэргүй болсон өрх-2340-2368 хүртэлх жагсаалтад тус тус эрэмбэлжээ.

Өмнөх мэдээллээс харахад 2400 хүн бүртгэгдсэн гэж байсан ч нарийвчилсан судалгаагаар 32 хүнийг хассан байна.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн эзэмшлийн 1008 гэрэлтүүлгийн шонг угааж цэвэрлэжээ

“АСЕМ-11” уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд нийтийн эзэмшлийн төв зам дагуух 1008 гэрэлтүүлгийн шонг угааж цэвэрлэлээ.

Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл, Сүхбаатар дүүрэг, Баянгол дүүрэг, Баянзүрх дүүрэг, Хан-Уул дүүрэг, Монгол Улсын Их сургуулийн 90 оюутантай хамтран Чингисийн өргөн чөлөөнд 280, Яармагийн гүүр 20, Наадамчдын гудамж 220, Нисэхийн гудамж, 111, Зайсангийн гудамж 165, Нийслэл хүрээ баруун хэсэгт 36, Олимпийн гудамж 66, Баруун 4 замаас Саппорогийн уулзвар хүртэл 170, Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу зэрэг газруудад нийт 1008 гэрэлтүүлгийн шонг угаасан.

Одоогоор угааж цэвэрлэсэн 435 гэрэлтүүлгийн шонг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас баталсан кодын дагуу саарал өнгөөр будаад байна. Иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд угааж цэвэрлэн, будсан шонд дахин зар нааж байна. Тиймээс нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг бохирдуулан удаа дараа зар нааж хотынхоо өнгө үзэмжид нөлөөлөхгүй байхыг хүсье.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно

АСЕМ-ын дээд түвшний уулзалтын хүрээнд зохион байгуулах Ази, Европын парламентын түншлэлийн есдүгээр уулзалт дөрөвдүгээр сарын 21,22-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно. Уулзалтад 20 гаруй орны 100 гаруй парламентын гишүүд оролцох төлөвтэй байгааг албаныхан хэлж байгаа юм. Эдгээр төлөөлөгчдөөс 5 орны УИХ-ын дарга болон зургаан орны УИХ-ын дэд дарга хүрэлцэн ирэх юм байна. Эдгээр зочид төлөөлөгчид нь нэгдүгээр зэргийн хамгаалалттай зорчдог журамтай бөгөөд энэ өдрүүдэд замын хөдөлгөөний хэт ачааллаас урьдчилан сэргийлэх зорилгоор тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш сондгойгоор нь ялган замын хөдөлгөөнд оролцуулахаар нийслэлийн Засаг даргын захирамж гарсан.

Маргааш буюу 4 дүгээр сарын 21-ний Пүрэв гарагт тэгш тогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл, баасан гарагт сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно.

Энэ өдрүүдэд дугаарын хязгаарлалтын үндсэн бүсээс гадна Наадамчдын гудамж, Дүнжингаравын гудамжны Төв аймаг руу салдаг уулзвараас Их тэнгэрийн уулзвар хүртэлх замдуудад 08:00-20:00 цагийн хооронд хязгаарлалтад орсон дугаартай автомашин замын хөдөлгөөнд оролцохгүй.

Энэхүү хязгаарлалтад зочид төлөөлөгчдийн цуваа, дипломат байгууллагын, нийтийн үйлчилгээний том оврын автобус, троллейбус, стандартын шаардлага хангасан такси, тусгай дуут болон гэрэл дохиогоор тоноглогдсон, таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл болон хойшлуулшгүй ажил үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэл хамаарахгүй. Түүнчлэн 2016 оны 04 дүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд хязгаарлалт тогтоосон гудамж, замуудад хүнд даацын ачааны авто машин /10 тонноос дээш/-ыг 06:00-22:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцохыг түр хориглоно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.