Month: March 2016
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68-р чуулганаас хүнсний
ногоо, тосны ургамлын ангилалд хамаардаггүй, хуурай үрийг нь хүнсэнд хэрэглэдэг
буурцагт үр тарианы ач холбогдлыг олон нийтэд таниулан сурталчлах, хэрэглээг
дэмжихийг уриалан 2016 оныг “Олон улсын буурцагтны жил” болгон зарласан билээ.
Монгол улсад энэхүү үйл ажиллагааг Хүнс, Хөдөө аж ахуйн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө
аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Ургамал газар
тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэн, ХААИС, ШУТИС, Канад улсын Монгол дахь
ЭСЯ зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна. Нээлтийн үйл ажиллагаанд
ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд, НҮБ-ын ХААБ-ын Монгол дахь
орлогч суурин төлөөлөгч Кевин Галлагхер нар оролцож, үг хэллээ.
Энэ үеэр “Монгол улсын хувьд буурцагт ургамлын
тариалалт, хэрэглээ дэлхийн бусад орнуудтай харьцуулахад төдийлөн их биш
байдаг. Тиймээс “Төрөөс хүнс, хөдөө аж талаар баримтлах бодлого” болон
“Тариалангийн тухай хууль”-д заасанчлан нэг төрлийн ургамлуудыг дагнан тариалах
нь хөрсний үржил шимд сөрөг нөлөөтэй тул буурцагт ургамлыг сэлгээнд тарья, мөн
тэдгээр таримлыг дэмжиж малын тэжээл болгох зорилт тавин ажиллаж байгаа.
“Тариалангийн тухай хууль”-иар тариалангийн бүс нутгийн зааг тогтооё гэсэн
зохицуулалт орж ирсэн. Өөрөөр хэлбэл, энэхүү бүс нутагт орон нутгийн
байгууллагуудаас шийдвэр гаргасан тохиолдолд Засгийн газар, ХХААЯ-наас асуудлыг
батлан цаашаа явна. Ингэснээр тухайн газар тариалангийн бүс нутагт эрчимжсэн
мал аж ахуй хөгжих боломж бүрдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, газар тариалангийн
бүс нутагт эрчимжсэн мал аж ахуй хөгжснөөр тариаланчид буурцагт ургамал тарьж
хөрснийхөө үржил шимийг сайжруулна, нөгөөтэйгүүр худалдан авагч нь бэлэн байх
ач холбогдолтой юм” гэдгийг Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд онцолсон
юм.
Буурцагт үр тарианы төрөл болох шош, вандуй,
эрдэнэшиш, сэвэг зарам (лентил) зэрэг буурцагтнуудыг дэлхийн олон орны хүн ам
эрт дээр үеэс эхлэн тариалж, хоол хүнсэндээ тогтмол хэрэглэх замаар ургамлын
гаралтай уураг, аминхүчлийн хэрэгцээгээ хангасаар ирсэн түүхтэй. Харин царгас,
хүцэнгэ гэх мэт буурцагт үр тариан төрлүүд нь мал амьтанд сайн чанартай, уурагт
тэжээл болдог учир тэжээлийн зориулалтаар хэрэглэгддэг. Эдгээрээс гадна
буурцагтан нь агаар дахь азотыг хөрсөнд хуримтлуулах онцгой чанартай учир
хөрсний үржил шимийг нэмэгдүүлж, байгаль орчинд эерэг нөлөө үзүүлдэг
Буурцагт үр тариаг олон сараар хадгалахад
тэжээллэг чанараа алддаггүйн зэрэгцээ дараа жилийн ургац хүртэл хүнсний
найдвартай нөөц болж чаддаг. Шош, сэвэг зарам зэрэг нь уургаар баялаг учир
махыг орлуулан хэрэглэх боломжтой ба өөх тос багатай, ханасан болон транс тос,
холестерол агуулдаггүй уургийн эх үүсвэр болдог. Тиймээс хорт хавдар, чихрийн
шижин өвчин үүсэхээс сэргийлэх, хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагааг
дэмжих зэрэг эрүүл мэндийн чухал ач холбогдолтой.
Агаар дахь азотыг хөрсөнд хуримтлуулах онцгой
чанараараа буурцагт үр тариа нь хөрсний үржил шимийг нэмэгдүүлдэг. Буурцагт үр
тариаг бусад төрлийн таримал ургамалтай сэлгэн тариалснаар тариалангийн талбай
дахь ургамлын биологийн олон янз байдал нэмэгдэж амьтан, шавьжны амьдрах таатай
орчинг бүрдүүлдэг. Түүнчлэн буурцагт үр тариа нь усалгаа бага шаарддаг.
Тухайлбал, тагтаан вандуй, баамбарын газрын шош зэрэг нь цөлийн үржил шим муу
хөрсөнд ч ургах чадвартай. Буурцагт үр тариа генетикийн төрөл зүйлийн хувьд маш
баялаг учир тэдгээрийн дундаас уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй сортуудыг нь
сонгон тариалах боломжтой.
Буурцагт үр тариаг хүнсэнд хэрэглэх, зах зээлд
борлуулахаас гадна ургацын үлдэгдэл, хаягдлыг малын тэжээлд ашиглах
боломжтой. Түүнчлэн гахай, тахиа шувуу болон эрчимжсэн мал аж ахуйн тэжээллийн
үндсэн орц болдог. Уг ажлын хүрээнд “Пульс” ангилалын буурцагт үр тарианы
тариалалт, үйлдвэрлэл, боловсруулалтыг талбайд турших, ургамал хамгааллын цогц
аргад түшиглэн тариалалт хийх сургалт, туршилтын үйл ажиллагаан дээр Монгол улс
дахь Канадын ЭСЯ, тус улсын Саксечваны Их сургууль, ХААИС-ын Ургамал хамгаалал,
хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Элит үр ХХК зэрэг байгууллагуудтай
хамтран ажиллана.
2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр УИХ-ын
нэгдсэн чуулганаар батлагдсан Монгол Улсын Сонгуулийн тухай шинэ хууль Улсын Их
Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, түүнчлэн аймаг, нийслэл, сум, дүүргийн
иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн үндсэн зарчим, журмыг тодорхойлж,
эдгээр сонгуулийг зохион байгуулж явуулахтай холбогдсон харилцааг зохицуулна.
Энэ удаа орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдэд зориулсан хуулийн зарим заалтыг
Сонгуулийн ерөнхий хорооноос тодрууллаа.
Тус хуулийн 125-ын 5-д “Төрийн жинхэнэ албан
хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон
орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн
этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь Улсын Их Хурлын гишүүнд нэр
дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас
болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтээ эрх бүхий этгээдэд
гаргасан байх тухай заасан байна. Өнгөрсөн сонгуулиас эхлэн УИХ
болон аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгууль зэрэг болдог
болсон.
Сонгуулийн тухай хуулийн 68-ын 1-д сонгуулийн
сурталчилгааг санал авах өдрөөс 18 хоногийн өмнө эхлүүлж санал авах өдрөөс
нэг хоногийн өмнө дуусгана гэж заасанчлан нэр дэвшигч түүнээс өмнө өөрийн
сурталчилгааг ямар нэгэн хэлбэрээр явуулахыг хориглох юм байна.
Олон
улсын эмч нарын баярын өдрийн хүрээнд Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх,
хүн ардын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд үр бүтээлтэй ажилласан эмч нарт
“Алтан чагнуур”-ын шагнал гардууллаа. Энэ жил “Алтан чагнуур”-ыг
авахаар 40 гаруй эмч нэр дэвшсэнээс шилдэг 10 эмчийг тодруулжээ.
Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэгийн нүдний их
эмч А.Күлиза л гэхэд гуравдугаар шатлалын эмнэлэгт хийдэг нүдний болор солих
хагалгааг аймагтаа амжилттай хийдэг. Их сургууль төгссөн цагаасаа хойш
аймгийнхаа эрүүл мэндийн салбарт тасралтгүй ажилласан түүний хөдөлмөрийг үнэлж
“Алтан чагнуур”-ын эзнээр тодруулсан байна.
Тэгвэл хуучнаар Нэгдүгээр амаржих газар буюу
“Нийслэл өргөө” амаржих газрын Эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч
М.Энхтуяа эрүүл мэндийн салбарт 30 гаруй жил ажиллаж байгаа. Тэрээр сүүлийн 10
жилийн хугацаанд л гэхэд 11 мянга гаруй хүүхэд эх барьсан. Мөн эх хүүхдийн амь
нас эрсдэх магадлалтай 100 гаруй хүнд төрөлтийг амжилттай эх барьж авсан
байна.
Богд ууланд гал гарч байгаа талаар иргэд цахим сүлжээнд мэдээлсэн. Энэ талаар НОБГ-аас тодруулахад “Хан уул дүүргийн 11 дугаар хороо, Богинын ам гэдэг газар 5 га газрын хөрс шатаж байна гэсэн дуудлага Нийслэлийн онцгой байдлын газарт 16.18 цагт ирсэн. Дуудлагын дагуу Нийслэлийн онцгой байдлын аврах 14 дүгээр ангийн алба хаагчид галыг унтраахаар ажиллаж 17.30 цагт бүрэн унтрааж дууссан” гэв.
“Монголын эдийн засгийн чуулган-2016” форум өнөөдөр эхэллээ. Тус чуулган маргааш үргэлжлэх бөгөөд бүх салбарын төлөөлөл, тэргүүлэгчид оролцож дуу хоолойгоо илэрхийлж байгаа билээ. Энэхүү чуулганы фото сурвалжлагыг та бүхэндээ хүргэж байна.
“Жудагт Монгол” холбооноос эв нэгдлийн цуглааныг өнөөдөр зохион байгуулав. Энэхүү жагсаалд Монголын Ардчилсан холбооны дарга Х.Баттулга УИХ-ын гишүүн Г.Уянга, Л.Эрдэнэчимэг нар ирж оролцлоо.
УИХ-ын гишүүн Х.Баттулга “Миний хувьд баг хамт олноороо том төсөл хийх гэж эхлүүлсэн боловч харамсалтай нь төсөл зогслоо. Манай улс маш их түүхий эдтэй баян улс орон. Бид энэ түүхий эдээ зөв боловсруулвал эдийн засагт сайнаар нөлөөлөх байлаа. Харамсалтай нь бидний төслийг ерөнхий сайд ч ойлгосонгүй. Цаашид юу болох талаар мэдэхгүй байна. Би ч сайн ойлгохгүй байна” хэмээн өөрийн байр сууриа илэрхийллээ.
Жагсаалын үеэр УИХ-ын гишүүн Х.Баттулга ард түмэнд хандаж үг хэллээ. Энэ үеэрээ тэрбээр Л.Энх-Амгалан, Сү.Батболд, Д.Цогтбаатар, Г.Батхүү, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, М.Энхсайхан гэх мэт гишүүдийг сонгож болохгүй гэдгийг онцолсон юм. Тэр дундаа “Та нар тогтоож аваарай. МҮАН-ын дарга М.Энхсайхан гэж хүн шүү” хэмээн онцгой анхаарууллаа.
Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН
МАХН-ын дарга Н.Энхбаяр Монголын өмгөөлөгчдийн холбоонд өргөдөл гаргажээ. эрээр өөрийг нь шалгаж байгаа явдлыг балмал, хууль бус ажиллагаа гэж дүгнээд гэр бүл болон хамтран зүтгэгчдийг нь дарамтлах үйл ажиллагааг тасралтгүй явуулж буйг дурдаад Монголын өмгөөлөгчдийн холбооноос эр зоригтой, ур чадвартай өмгөөлөгч олж өгч туслахыг хүсчээ.Өмгөөлөгчид түүнийг өмгөөлөхөөс татгалзсан хариу өгч буйтай холбоотой юм байна.
МҮСБХ-ны Үндэсний супер лигийн улирлын тоглолтууд дуусаад байна. Найман багаас плей-оффт зургаан баг шалгарч үлдлээ. Энэ удаа “Архангай Лидер”, “Их Өргөө Аравтууд”багууд плей-оффт шалгарч чадсангүй. Харин “Төв Ургац” 13 хожил, найм хожигдолтой хүснэгтийг тэргүүлсэн бол “Сентоза Ирвэсүүд” 12 хожил, хоёрдугаар байрт жагсав. Энэ хоёр баг плей-оффын эхний шатыг өнжин шууд хагас шигшээд үлдэж байгаа юм. Хүснэгтийн гуравдугаар байрт “Хасын Хүлгүүд” бичигдсэн бөгөөд тэд эхний даваанд “Дархан Гарьд”-тай тоглоно. Үндэсний супер лигийн түүхэнд өмнө нь хоёр удаа плей-оффт учраа таарахад “Гарьд”баг хожсон байдаг. Өнгөрсөн жилийн аварга “Харцага” улирлыг тааруухан амжилттай эхлүүлсэн ч сүүлчийн тойрогт дөрөвдүгээр байрт бичигдэв. Тэд плей-оффын эхний шатанд “Мон-алтиус Смарт”-тай оноолт таарсан юм. Хасагдах шатны тулаан ирэх баасан гаригт эхлэх юм байна.
Улирлын дүн
Баг Хо Хг
Төв Ургац 13 8
Ирвэсүүд 12 9
Хасын Хүлгүүд 12 9
Альянс Тех Харцага 11 10
Мон-алтиус Смарт 10 11
Дархан Гарьд 10 11
Их Өргөө Аравтууд 9 12
Архангай Лидер 7 14
Д.Сүрэн
Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгож эхэлснээс хойш нийт 3915 дугаар олгоод байгаа аж. Үүнээс дугаар авсан 1580 аж ахуйн нэгж хугацаандаа өргөдлөө гаргаагүй, дугаарын дагуу ирсэн 2335 өргөдлийг бүртгэн хянан шийдвэрлэжээ.
Тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн 1079 ширхэг (5.54 сая гектар буюу 26.5%), Тусгай зөвшөөрөл олгож болох эсэх талаар аймгийн Засаг даргаас санал авахаар хүлээж байгаа болон дэмжээгүй санал ирсэн шийдвэрлэгдээгүй нийт 579 (2.9 сая гектар буюу 13.8%), Тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан 649 ширхэг, өмнөх өргөдөл нь шүүхийн маргаантай болон бусад шалтгаанаар хүлээгдэж буй 28 ширхэг өргөдөл байгаа аж.
Хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийн дугаарыг цахимаар олгох үйл ажиллагаа түр хугацаанд зогссон бөгөөд ойрын хугацаанд дахин олгож эхлэхээр төлөвлөжээ. Ашигт малтмалын тухай хуулийн дагуу ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмал эрэх, хайх тусгай зөвшөөрөл олгохоор энэ сарын 4-ний өдөр 7 талбайд, мөн 24-ний өдөр 10 талбайд сонгон шалгаруулалт зарлажээ.