Үл хөдлөх хөрөнгийн “Медиа экспо-2016” аяныг “Монголын медиа корпораци” өнөөдрөөс албан ёсоор эхлүүллээ.Ингэснээр “Медиа экспо”-д нэгдсэн барилгын компаниудын мэдээ, мэдээлэл, сурталчилгаа “Ийгл Ньюс” телевиз болон FM 91.1-ээр 11.30, 14.00, 18.30, 20.30 цагуудаас өдөр бүр, “Ардын эрх” сонин болон “Тойм” сэтгүүлээр даваа гараг бүр цацагдах юм.
Үл хөдлөх хөрөнгийн “Медиа экспо”-д өнөөдрийн байдлаар нийт 30 төсөл бүртгэгдсэн байгаагаас эхний 15 төслийг “Медиа экспо” онцолж байна.
Барилгын компаниуд бүтээгдэхүүнээ сурталчлах зорилгоор телевиз, сайт, сэтгүүл, сонин, сошиал медиагаар нэгэн зэрэг, цацсанаар хүссэн зорилтот хүрээндээ хүрэх боломжийг “Монголын медиа корпораци” анхлан хэрэгжүүлж эхэллээ.