Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Батзандан Б.Булгантай уулзжээ

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан иргэн Д.Байгалмаагийн өргөдөл, хүсэлтийн дагуу өнөөдөр Төв аймгийн урьдчилан хорих төвд ажилласан тухай Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлжээ. Иргэн Б.Булганыг цагдан хорьж, ар гэрийнхэнтэй нь уулзуулахгүй байгаа талаар түүний ээж Д.Байгальмаа нь УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд хандан өргөдөл гаргасан байна.

Энэ асуудлын дагуу Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан, тус байнгын хорооны ажлын албаны хамтаар Нийслэлийн прокурорын зөвшөөрлийн дагуу иргэн Б.Булгантай уулзаж, түүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн эсэхийг тодруулан, хорих байрны нөхцөл байдалтай биечлэн танилцжээ.

Categories
мэдээ спорт

Өнөөдрийн барилдааныг цуцлав

Өнөөдөр болох байсан Эх орончдын өдөрт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан тодорхой шалтгааны улмаас цуцлагдсан байан. МҮБӨ-нд ирэх 10-ны өдрийг хүртэл барилдаан болохгүй аж.

Харин гуравдугаар сарын 10-нд Барилгын цэргийн 80 жилийн ойд зориулсан Аймаг, цэргийн цолтой болон залуу 128 бөхийн барилдаан болно. Мөн энэ сарын 18-нд буюу Бүх цэргийн баяраар Зэвсэгт хүчний 95 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан болох юм байна.

Categories
мэдээ нийгэм

Дуучин Б.Амархүү аавтайгаа хамт МАН-д элслээ

Дуучин Б.Амархүү Эх орончдын өдрөөр МАН-ын гишүүн болж, намын батлахаа гардан авлаа. Түүнд МАН-ын дарга М.Энхболд намын батлахыг нь өнөөдөр гардуулан өгөв.

Мөн түүний аав Борхүү хүүтэйгээ хамт МАН-ын гишүүн болсон юм. Б.Амархүүгийн өвөө нь ч МАН-ын гишүүн аж.

Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанк 8.25 сая ам.доллар худалджээ

Өнөөдрийн байдлаар гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 2030-2038 төгрөгийн ханшаар 31.55 сая ам.доллар худалдан авах, 310.00-310.85 төгрөгийн ханшаар 38.0 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк 2035.00 төгрөгийн ханшаар 8.25 сая ам.доллар, 310.59 төгрөгийн хаалтын ханштайгаар 17.5 сая юанийг тус тус нийлүүллээ хэмээн Монголбанк мэдээллээ.

Мөн энэ өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 20.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 20.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах саналыг тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанкнаас нийт 20.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах саналыг 100 хувь биелүүлж, Монголбанкинд 20.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах саналыг биелүүлээгүй болно.

Categories
мэдээ нийгэм

Улаанбурханы өвчлөл нэмэгджээ

Улаанбурхан өвчин өнгөрсөн оноос эхлэн манай улсад дахин бүртгэгдэх болсон билээ. Өвчний тархалт нэг хэсэг намжсан ч арваннэгдүгээр сараас хойш дахин ихсэх болсон.

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлснээр өнгөрсөн долоо хоногийн байдлаар улсын хэмжээнд мэдээлэгдсэн 1025 халууралт, тууралтат хам шинжийн 908 нь улаанбурхан өвчний сэжигтэй гэж оношилогдож, 235 нь лабораторийн шинжилгээгээр батлагджээ.

Өвчний тархалтын муруйнаас харахад сүүлийн долоо хоногт өвчлөл эрс нэмэгдсэн байна. Улаанбурхан өвчнөөр өвчлөгсдийг насны хувьд авч үзвэл 0-8 сартай хүүхэд 12 хувь байна. Энэ өмнөх долоо хоногийн байдлаас бага насны хүүхдэд туссан байдал нь таван хувиар буурсан үзүүлэлт аж. Харин 10-19 насны хүүхэд, залуусын өвчлөл өмнөх долоо хоногоос 13 хувиар өсчээ. Өвчлөгсдийн дийлэнх нь автобус унаа, сургууль зэрэг олон хүний газар их явдаг оюутан залуус, дундаж насны иргэд байгаа аж.

Categories
гадаад мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан санал хураалтын дүн өнөөдөр гарна

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг сорилтоор дүүрэн долоо хоног хүлээж байна. “Super Tuesday” хэмээн нэрлэгдэж ирсэн Ерөнхийлөгчийн сонгуулийн анхан шатны санал хураалтын өдөр өнөөдөр тохиох юм.

Үүнээс өмнө сонгуульд нэр дэвшигчид өөрсдийн сурталчилгааг Америк орон даяар хийж, муж дамнан аялсан юм. Өнөөдөр АНУ-ын ихэнх мужид санал хураалт явагдах бөгөөд нэр дэвшигчдийн рейтинг тун ойролцоо байгаа нь өрсөлдөөн ширүүхэн байхын дохио болж байна. Тун сонирхолтой нь Дональд Трампийн нэр хүнд ард иргэдийн дунд нилээд сайн байгаа юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Жагсаалтаар сонгогдох мандатыг 22 болгох төсөл санаачилжээ

УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийн Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцжээ. Ингээд Засгийн газраас тусгайлсан саналгүй гэж үзсэн байна.

Төсөл санаачлагч хувь тэнцүүлэх замаар сонгуулиар нэр дэвшигчийн мандатаас зургааг нь олонхийн сонгуулиар сонгогдох мандатад шилжүүлэхээр хуулийн төсөлд тусгасан байна. Өөрөөр хэлбэл, жагсаалтаар сонгогдох мандатыг 28-аас 22 болгон цөөрүүлж харин тойргийн мандатыг 54 болгон нэмэгдүүлэх тухай тусгасан байна.

“Сонгуулийн тухай хуулинд УИХ-ын сонгууль болохоос 150 хоногийн өмнө өөрчлөлт оруулахыг хориглосон тухай тусгайлан заагаагүй ч Хуулийн тухай хуулиар энэ асуудлыг хөндөх боломжгүй” гэж байсан ч ийм өөрчлөлт оруулахаар боловсруулсан аж.

Categories
мэдээ нийгэм

Эмийн хордлогод орсон хүн хандах нь ихэсчээ

Хоёрдугаар сарын 26-29-ний хооронд Хордлогын яаралтай тусламжийн төвд зургаан хүн хандсан байна. Тодруулбал, эмийн хордлогоор тав, угаарын хийн хордлогоор нэг хүн хандаж, тусламж үйлчилгээ авчээ. Тиймээс иргэдийг сонор сэрэмжтэй байж, эмчийн зааврын дагуу эмээ ууж хэрэглэхийг зөвлөж байна.

Мөн тухайн эмнийхээ найрлага, хугацаа зэргийг сайтар хянахыг мэргэжлийн байгууллагаас санууллаа. Түүнчлэн бага насны хүүхдээс эмийн төрлийн бүтээгдэхүүнийг хол хадгалахыг зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Түрээсийн орон сууцны бүртгэл 15-ныг хүртэл хойшиллоо

Орон сууцанд орох хүсэлтэй ч бэлнээр худалдаад авах орлогогүй, ипотекийн найман хувийн зээлд хамрагдъя гэсэн ч урьдчилгаа төлбөрийн мөнгө нь хүрдэггүй залуу гэр бүл, төрийн албан хаагч, өрх толгойлсон эцэг эсвэл эх, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй болоод байгалийн гамшигт орох оронгүй болсон иргэдэд зориулж, Засгийн газраас түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Эхний ээлжид Улаанбаатар хотод “Буян-Ухаа II” хороололд 350 айлын Архангай, Увс, Дархан-Уул, Хэнтий, Ховд аймгийн төвүүд, Сэлэнгэ аймгийн Зүүн хараа, Хэнтий аймгийн Бор-Өндөрт баригдсан 579 айлын 30-50 хүртэлх метр квадраттай орон сууцыг таван жил хүртэлх хугацаатай түрээслэх юм. Эдгээр түрээсийн орон сууцыг сарын 200-280 мянган төгрөгний үнэтэйгээр түрээслэхээр болж байгаа. Барилга, хот байгуулалтын яамнаас өмнө өгсөн мэдээгээр гуравдугаар сарын 1-нээс буюу өнөөдрөөс Төрийн орон сууцын корпораци /ТОСК/ дээр хямд өртөгтэй орон сууц түрээслэх хүсэлтэй иргэдийг бүртгэж эхэлнэ гэсэн ч, бүртгэл энэ сарын 15-ныг хүртэл хойшилжээ. ТОСК байр түрээслэх хүсэлтэй иргэдийг бүртгэх тусгай ажилтнуудыг бэлтгэж, ийнхүү 15-ны өдрөөс хойш ажлын тав хоногийн хугацаанд шаардагдах бичиг баримтаа бүрдүүлсэн иргэдийг бүртгэхээр болжээ. Дараа нь сугалааны тохирол явуулан 350 иргэнээ сонгох юм. Иймээс иргэд бүртгэл эхлээгүй байхад ТОСК-ийн үүдэнд олноор дугаарлах шаардлагагүй. Бүртгүүлэх хангалттай хугацаа олгоно гэж ТОСК-аас мэдээллээ.

Нийслэл дэх түрээсийн байрны үнэ метр квадрат нь 5500 буюу 200-280 мянга орчим төгрөг, орон нутагт метр квадрат нь 4000 буюу 140-230 мянга байна. Орон нутгийн иргэд тухайн аймаг сумынхаа захиргаанд хандаж бүртгүүлнэ.

Categories
гадаад мэдээ

Lexus хамгийн найдвартай автомашинаар тав дахь жилээ шалгарлаа

“J.D.Power”-аас танилцуулсан АНУ-ын тээврийн хэрэгслийн найдвартай байдлын судалгаанд “Toyota”, “General Motors” компанийн загварууд тэргүүлжээ. Тансаг зэрэглэлийн “Lexus” брэнд тав дахь жилдээ дараалан “Хамгийн найдвартай автомашин”-аар шалгарсан бол “Toyota”-ийн зургаан загвар тус тусын ангилалдаа “Шилдэг автомашин”-аар тодорсон байна.

Харин “General Motors”-ийн гурван загвар шилдэг 10 автомашины жагсаалтад багтжээ. “J.D.Power”-ийн судалгааны тайланд тусгаснаар АНУ-д худалдаалж байгаа 100 автомашин тутамд дунджаар 152 технологийн доголдол илэрсэн байна. Эдгээр доголдол, технологийн асуудлын 20 шахам хувийг зам заагч, дотоод сүлжээ харилцааны систем зэрэг харьцангуй шинэ цахим технологиуд бүрдүүлэх болжээ. Харин “Lexus”-ийн 100 автомашинд ногдох доголдлын тоо 95 буюу хамгийн цөөн байна.