Categories
мэдээ улс-төр

С.Ганбаатарыг огцроогүй гэв

ХҮН-ын зарим гишүүд өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж намын дарга С.Ганбаатарыг огцруулж, намын шинэ даргаар Б.Найдалаа сонгогдсон гэх мэдээллийг өгсөн. Гэсэн ч үүнийг уг намын УЗ-ийн зарим гишүүд үгүйсгэж, С.Ганбаатарыг огцруулсан гэх мэдээллийг хууль бус, үндэслэлгүй гэжээ.

Маргааш намын Төв хорооны хурал болох бөгөөд хурлаар дотоод журмуудаа өөрчилж, ХҮН-ын ЕНБД-ын асуудлыг хэлэлцэх аж.

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн банкны захирал Монголд айлчлах хүсэлтээ илэрхийлжээ

БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих /MINIS/ төслийн удирдагч Хайри Ал Жамалыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Орхон гол дээр урсацын тохируулга бүхий усан сан байгуулах төсөл болон Шүрэнгийн УЦС байгуулах төслийн ТЭЗҮ, Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ боловсруулах ажлын талаарх Монгол Улсын Засгийн газрын байр суурь болон төслийн талаар харилцан санал солилцлоо. Талууд энэ сарын сүүлээр ахин уулзалт хийхээр товлосон бөгөөд дээрх төслийн асуудлаар Дэлхийн Банкны Монгол Улсыг хариуцсан захирал манай улсад айлчилж Н.Батцэрэгтэй уулзах хүсэлтэй байгааг Хайри Ал Жамал уламжилсаныг сайд талархан хүлээж авсан байна.

Уулзалтын багийн бүрэлдэхүүнд БОНХАЖЯ-ны Газар зохион байгуулалт болон усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Г.Мөнх-Эрдэм, ГХАХ-ийн дарга Ц.Энхсайхан, Дэлхийн банкны мэргэжилтэн болон төслийн зохицуулагч Б.Энхбаатар, төслийн зөвлөх Байгаль орчин, нийгмийн хамгааллын мэргэжилтэн Т.Цэцэгээ зэрэг албаны хүмүүс багтжээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн тээврийг хөгжүүлэх ажлын хэсэг байгуулагджээ

Нийслэлийн Засаг дарга “Ажлын хэсэг байгуулах тухай” А/154 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Нийслэлийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн бэлтгэл ажлыг хангах, Азийн хөгжлийн банкны төслийн баг, судалгааны багуудын ажлыг дэмжих, шуурхай зохицуулалтаар хангах, хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад холбогдох техникийн шийдлийг гаргаж хамтран ажиллах үүрэг бүхий техникийн ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа. Ажлын хэсгийн даргаар Нийслэлийн Тээврийн газрын дарга Ж.Энхбат ажиллана.

Ажлын хэсгийн үйл ажиллагааг яаралтай эхлүүлэн, шуурхай зохион байгуулах, мэргэжлийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог хангаж ажиллахыг ажлын хэсэгт үүрэг болгожээ.

Categories
мэдээ спорт

Өсвөрийн шатарчид аваргаа тодруулна

Монголын шатрын холбоо, Эрүүл мэндийн яам, “Хүннү
молл“ худалдааны төв хамтран өсвөрийн шатарчдын УАШТ-ийг зохион байгуулж байна.
Өнгөрсөн даваа гаригт эхэлсэн
тус тэмцээн маргааш аваргаа тодруулна.

Тэмцээнээс ангилал тус бүрт алтан медаль хүртсэн
нийт 12 шатарчин ирэх дөрөвдүгээр сарын 5-15-нд Улаанбаатарт болох Ази тивийн
өсвөрийн аварга шатарчин шалгаруулах тэмцээнд үндсэн тамирчнаар оролцох эрхтэй
болно. Мөн мөнгө, хүрэл медальтан болсон 24 шатарчин Ази тивийн аварга өсвөрийн
шатарчин шалгаруулах тэмцээнд нэмэлт тамирчнаар оролцох юм.

Categories
гадаад мэдээ

Сирид олон тооны сэтгүүлч шархадсан байна

Турк, Сирийн хилийн зурвасын ойролцоо сурвалжлага хийж явсан олон орны сэтгүүлчид их бууны суманд шархтжээ. ОХУ, Хятад, Канад, Болгарын сэтгүүлчид Туркийн талаас Сири рүү зэвсэглэсэн хүмүүс орж ирж байна гэх мэдээллийн мөрөөр сурвалжлага хийж явсан аж. Сэтгүүлчид Кинсибба тосгонд байх үеэр Туркийн талаас их буугаар галласан хэмээн “RIA Novosti” мэдээлжээ.

Сирид таван жил үргэлжилж буй иргэний дайнд анх удаа сөргөлдөгч талууд гал зогсоогоод байна. Сирид баасан гаригийн шөнө дундаас эхлэн гал зогсоосон юм. Сирийн ерөнхийлөгч Башар аль-Ассадыг суудлаас буулгахын төлөө эхэлсэн иргэний дайнд 250 мянган хүн амь үрэгдэж, олон сая хүн орон гэрээ алдаж дүрвээд байна.

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн шилдэг сургуулиудад ТС-ийн санхүүжилтээр суралцахад ийм шалгууртай

Дэлхийн шилдэг их сургуулиудад 2016-2017 оны хичээлийн жилээс Сургалтын төрийн сангийн зээлийн санхүүжилтээр бакалаврын сургалтад суралцуулах иргэдийн сонгон шалгаруулалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны “Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах тухай” 78 дугаар зарлиг, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны “Журам шинэчлэн батлах, журамд өөрчлөлт оруулах тухай” 271 дүгээр тогтоолоор батлагдсан “Дэлхийн шилдэг сургуульд оюутан суралцуулах журам”, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн A/319тоот тушаалын хавсралтаар баталсан “Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах журам”-ын дагуу зохион байгуулна.

Дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Times Higher Education World University Rankings” (THE 2015; 2016) http://bit.ly/1v71juG; http://bit.ly/1jzOauJ болон “Academic Ranking of World Universities” (ARWU 2014; 2015) http://bit.ly/1oU9WJc; http://bit.ly/1DUTRMC жагсаалтын эхний 100-д багтсан их сургуулийг дэлхийн шилдэг их сургуульд тооцно.

Тавигдах шаардлага

Дараах болзол, шаардлагыг хангасан Монгол Улсын иргэн энэхүү сургалтын төрийн сангийн зээлд хамрагдах хүсэлтийг гаргана.

1. Дээр дурдсан жагсаалтын эхний 20-д багтсан их сургуулиудад мэргэжлийн чиглэл харгалзахгүйгээр бакалаврын зэргийн үндсэн ангид суралцах урилга авсан эсвэл суралцаж байгаа иргэн;

2. Жагсаалтын 21-100-д багтсан их сургуулиудад Монгол Улсын Засгийн газрын 2014 оны “Журам шинэчлэн батлах тухай” 71 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан Тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлийн дагуу байгаль орчин, ногоон хөгжил, боловсрол, эрүүл мэнд, уул уурхай, хөдөө аж ахуй, эрчим хүч, дэд бүтэц, зам тээвэр, барилга хот байгуулалт, мэдээллийн технологи, суурь шинжлэх ухаан, тэргүүлэх технологи зэрэг мэргэжлээр бакалаврын зэргийн үндсэн ангид суралцах урилга авсан эсвэл суралцаж байгаа иргэн;

Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт

1. Бүрэн, зөв бөглөсөн анкет; esis.edu.mn/grant холбоосоор хандаж цахим өргөдөл бөглөн, дараах баримт бичгийг өргөдөлд татаж оруулна.

2. Хүлээн авч суралцуулах тухай урилга, албан захидал: a) Дээр дурдсан шаардлагыг хангасан их сургуулийн бакалаврын үндсэн ангид шинээр суралцах оюутнууд тухайн хүлээн авч суралцах сургуулиас ирүүлсэн албан ёсны урилга эсвэл захидлын хуулбар; (урилга англи хэл дээр бол хуулбарыг хавсаргах, англи хэл дээр биш бол урилганы албан ёсны монгол орчуулгыг хамт хавсаргах; b) Дээр дурдсан шаардлагыг хангасан их сургуулийн бакалаврын үндсэн ангид суралцаж байгаа бол суралцаж байгаа тухай албан бичиг, дүнгийн хуулбар; (албан бичиг англи хэл дээр бол хуулбарыг хавсаргах, англи хэл дээр биш бол албан бичгийн албан ёсны монгол орчуулгыг хамт хавсаргах)

3. Суралцах зорилго, мэргэжил, сургуулиа сонгосон байдал, суралцах тухай болон төгсөөд хийх ажлын төсөөлөл зэргийг илэрхийлсэн эссэ (эссэ тус бүр 2 нүүрнээс хэтрэхгүй, times new roman 12 бичигдсэн байх, монгол ба тухайн суралцах орны хэл дээр);

4. Суралцах сургуулийн гадаад хэлний шаардлагыг хангаж буйг батлах олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гадаад хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалт өгсөн тухай баримт эсвэл тухайн хэл дээр суралцах шаардлагыг хангаж байгааг нотлох баримт

5. Төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар

6. Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар

7. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар (Бүрэн дунд боловсролын гэрчилгээ аваагүй, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй бол сүүлийн 2 улирлын дүнгийн албан тодорхойлолтыг хавсаргах);

8. Бүртгэлийн хураамж 25 000 ₮;

Бүртгэлийн хураамжийг Төрийн сан дахь Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны дансанд бэлнээр болон бэлэн бусаар тушаана. Хураамж төлсөн баримтын гүйлгээний утга хэсэгт бүртгүүлэгчийн овог, нэр, регистрийн дугаар, утасны дугаар, ямар тэтгэлэгт бүртгүүлэх тухай (СТС, бакалавр) мэдээллийг заавал оруулах шаардлагатай.

Дансны нэр: БШУЯам н.с.

Дансны дугаар 900015431

Та цахим өргөдлийг бөглөж илгээсэн эсэхээс үл хамааран бүртгэлийн хураамжийг буцаан олгох боломжгүй тул сонгон шалгаруулалтад тавигдах шаардлагыг сайтар судалсны дараа төлбөрийг дансанд тушаана уу.

Бүртгэл

2016 оны 3 дугаар сарын 5-наас 4 дүгээр сарын 8-ны өдрийн 18.00 цаг (Улаанбаатарын цагаар) хүртэлesis.edu.mn/grant холбоосоор хандан, “Системд нэвтрэх эрх нээх”, “Өргөдөл бөглөж илгээх” гарын авлагатай танилцсаны дараа хэрэглэгчийн эрх үүсгэн тэтгэлгийн системд нэвтэрч, цахим өргөдлийг бөглөж илгээнэ. Өргөдөлд дээр дурдсан баримт бичиг тус бүрийг “Баримт бичигт тавигдах шаардлага” гарын авлагад заасан хэмжээ, шаардлагын дагуу бэлтгэж хавсаргана. Өргөдлийг бүрэн бөглөж, илгээх товчийг дарснаар таны өргөдөл “Илгээгдсэн” төлөвт шилжинэ. Энэ нь таны өргөдөл амжилттай илгээгдэж, бүртгэгдсэнийг батална.

Өргөдөл бөглөхөд дараах гарын авлагатай зайлшгүй танилцах шаардлагатай.

“Системд нэвтрэх эрх нээх” гарын авлагыг эндээс (24 KB) татаж танилцана уу.

Цахим өргөдөл бөглөж, илгээх гарын авлагыг эндээс (24 KB) татаж танилцана уу.

Цахим өргөдөлд татаж оруулах “Баримт бичигт тавигдах шаардлага” -г 2016 оны 3 сарын 5-ны өдрөөс хойш эндээстатаж танилцана уу.

Мөн та эдгээр гарын авлагуудтай цахим бүртгэлийн системийн (esis.edu.mn/grant) нүүр хуудас дахь “ГАРЫН АВЛАГА”цэснээс танилцах боломжтой.

Сонгон шалгаруулалт

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас томилсон ажлын хэсэг сонгон шалгаруулалтыг баримт бичигт дүн шинжилгээ хийх, ярилцлага хийх гэсэн үе шаттай зохион байгуулна.

Баримт бичигт хийсэн үнэлгээний дүн, ярилцлагын шалгалтын цагийн хуваарийг 2016 оны IV сарын 13-ны 9-18 цагийн хооронд бүртгэлийн системээр болон цахим шуудангаар бүртгүүлэгчид хүргүүлнэ.

Categories
мэдээ спорт

Ш.Ган-Эрдэнэ дартсын улсын аварга боллоо

Монголын дартс сонирхогчдын холбоо болон сонгодог дартсын холбоо хамтран 2016 оны УАШТ-ийг зохион байгууллаа. Энэ удаа эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, хос болон холимог хосын төрлөөр 200 гаруй тамирчин “Алдар” спорт хорооны зааланд өрсөлдсөн юм. Медаль хүртсэн тамирдыг танилцуулъя.

Ганцаарчилсан төрөл, эрэгтэй:

Нэгдүгээр байр: Ш.Ган-Эрдэнэ

Хоёрдугаар байр: Х.Одхүү (2014, 2015 оны улсын аварга)

Гуравдугаар байр: Э.Сүхбаяр (2015 оны мөнгөн медальт)

Гуравдугаар байр: Ж.Цолмонбаатар

Эмэгтэй:

Нэгдүгээр байр: Г.Сүрэн

Хоёрдугаар байр: Л.Шинэцэцэг

Гуравдугаар байр: Д.Майцэцэг

Гуравдугаар байр: Б.Отгонцэцэг (шинэ залуу тамирчин)

Хосын төрөл, эрэгтэй:

Нэгдүгээр байр: Х.Одхүү, А.Ихбанди

Хоёрдугаар байр: Ч.Ганбаатар, В.Лхагвадорж

Гуравдугаар байр: Б.Биндэръяа, Г.Дөлгөөн

Эмэгтэй:

Нэгдүгээр байр: Д.Эрдэнэчимэг (Улсын гурван удаагийн аварга), Э.Энхжин

Хоёрдугаар байр: Г.Сүрэн, А.Мөнгөнчимэг

Гуравдугаар байр: Ж.Ганчимэг, Ц.Булган

Холимог хосын төрөл:

Нэгдүгээр байр: Х.Одхүү, Ж.Ганчимэг

Хоёрдугаар байр: В.Лхагвадорж, П.Онгонсар

Гуравдугаар байр: Б.Баянмөнх, Д.Эрдэнэчимэг нар медальт байрт шалгарав.

Categories
энтертаймент-ертөнц

Дэлхийн баячуудыг Билл Гейтс дахин тэргүүлэв

АНУ-ын “Forbes” сэтгүүл 30 жилийн ойн дугаартаа, дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг нийтэлжээ. 2016 онд тэрбумтануудыг Microsoft-ийн үүсгэн байгуулагч Билл Гейтсийн хөрөнгө 75 тэрбум ам.доллараар үнэлэгдэж дахин тэргүүлжээ. Хоёрдугаарт, Испанийн бизнесмэн, Zara-г үүсгэн байгуулагч Амансио Ортега, 67 тэрбум ам.доллараар, гуравт АНУ-ын хөрөнгө оруулагч, Berkshire Hathaway-г үндэслэгч Уоррен Баффет 60.8 тэрбум ам.доллараар багтав.

Эхний арван баян хүнд Facebook нийгмийн сүлжээний үүсгэн байгуулагч Марк Цукерберг (44.6 тэрбум ам.доллар) Oracle компанийн гүйцэтгэх захирал Ларри Эллисон (43.6 тэрбум ам.доллар), Нью-Йорк хотын хуучин дарга Bloomberg-ийн үүсгэн байгуулагч, Майкл Блумберг (40 тэрбум ам.доллар), ах дүү хөрөнгө оруулагчид Чарльз ба Дэвид Кох (гэхэд 39.6 тэрбум ам.доллар)-аар багтжээ.

Categories
мэдээ нийгэм

Дорноговь аймгийн 300 гаруй өрх отроор малаа төллүүлнэ гэв

Дорноговь аймгийн 300 гаруй малчин өрх оторт гарчээ. Хоёрдугаар сарын байдлаар аймгийн хэмжээнд 4-5 малчин өрхийн 1 сая 800 гаруй толгой мал хаваржиж байна.

Хэнтий аймгийн Дархан, Галшар, Говьсүмбэр аймгийн Баянтал, Дундговь аймгийн Өлзийт, Өндөршил, Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Мөнххаан, Баянхутаг зэрэг суманд 109 өрхийн 124 мянган толгой мал, өөрийн аймагт 204 өрхийн 170 мянган толгой мал отор хийж байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

ХҮН-ын шинэ даргаар Б.Найдалаа сонгогдлоо

Хөдөлмөрийн үндэсний намын даргаар сонгогдоод байсан УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг тус намаас хөөх үндэслэлтэй хэмээн ХҮ намын Хариуцлагын ерөнхий хороо шийдвэрлэсэн. Тус шийдвэрийн дагуу намын төв хороо хуралдаж намын дарга С.Ганбаатарыг огцруулан оронд нь Б.Найдалааг сонголоо.

ХҮН-ын Хариуцлагын ерөнхий хорооноос “ХҮН-ын даргын 2016 оны 2 дугаар сарын 11-ны өдрийн 02 тоот тушаал болон тодорхой үйлдлүүд намын дүрэм журмыг зөрчсөн эсэх тухай” хэмээх шийдвэрт тус намын дарга С.Ганбаатар Хариуцлагын ерөнхий хорооны тушаалыг түдгэлзүүлэхээр заасан нь ХЕХ-ны ажиллах журмын 6.2-ыг зөрчсөн, түүнчлэн удаа дараа эрх мэдлээ хэтрүүлэн дүрмийн бус тушаал гаргасан хэмээн үзэж намын даргын албан тушаалаас огцруулж өгөхийг хүссэн өргөдлийг тус намын Дундговь аймгийн намын хорооны дарга Ш.Эрдэнэбат гаргасан юм. Харин өнөөдөр хуралдсан намын төв хорооны хурлаар энэ асуудлууд шийдэгдэн шинэ даргаар Б.Найдалааг сонгосон байна.