Categories
мэдээ нийгэм

​Цагаан зээр агнавал сая төгрөгийн нөхөн төлбөр төлнө

Өнгөрсөн онд Сүхбаатар аймагт хулгайгаар 6О цагаан зээр агнасан зөрчил илэрч зохих нөхөн төлбөр, торгуулийг хүлээлгэсэн ч одоо хүртэл төлж барагдуулаагүй байна. Энэ тухай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээлэв.

Энэ нь ямар ч ажил орлогогүй, төлбөрийн чадваргүй, барьцаа хөрөнгөгүй иргэд намартаа зээр агнаж хоол хүнснийхээ хэрэгцээнд ашиглаж байгаатай холбоотой гэнэ. Сүүлийн жилүүдэд нэг зээрийг 100 мянган төгрөгөөр агнах зөвшөөрөл олгож байжээ. Харин энэ намар зээр агнах зөвшөөрлийг аймгийн хэмжээнд олгохгүй юм байна. Хууль бусаар цагаан зээр агнавал толгой тутамд нь 1,0-1,2 сая төгрөгийн нөхөн төлбөр, 384 мянган төгрөгийн торгууль хүлээлгэдэг юм байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Баярцогт сайд тайлбар хийв

Өнөөдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Монгол Улсын үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлттэй холбоотой асуудлын талаар болон О.Баасанхүү гишүүн түүнийг огцруулах төсөл өргөн барьсан асуудлын талаар мэдээлэл хийв. Тэрээр “О.Баасанхүү гишүүн бол өөрийг нь огцруулах асуудлыг өргөн барингуут маргааш нь ийм асуудал болсон гэж тайлбарлаж байгаа. 2014 оны 12 дугаар сарын 08-ний өдөр иргэн П.Баттулга, М.Мөнхжаргал, Б.Төрболд, Б.Эрхэмбаяр нар УИХ-ын тухай хуулийн 7,1,12 дугаар заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж байна гэдэг саналаа дэвшүүлсэн байгаа.

Ингээд 2015 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр Үндсэн хуулийн цэцийн гишүүн уг мэдээллийг хянаж үзээд маргаан хянан шийдвэрлүүлэх ажиллагаа үүсгэхээс татгалзсан байгаа юм. Дараа нь 2015 оны гуравдугаар сарын 17-нд дээрх дөрвөн хүн дахиад Цэцийн гишүүний тогтоолыг зөвшөөрөхгүй байна гэдгээ илэрхийлсэн. 2015 оны тавдугаар сарын 6-нд дээрх нэр бүхий иргэний гаргасан гомдлыг Үндсэн хуулийн цэцийн хурлаар шийдвэрлээд хэрэг үүсгэнэ гэж шийдсэн.
Ингээд 2015 оны тавдугаар сарын 21-нд УИХ-ын даргын захирамжаар УИХ-аас дунд суудлын хуралд УИХ-д итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Х.Тэмүүжин гишүүийг томилсон байгаа юм. Зургаан сарын 30-нд энэ хүмүүсийн гаргасан мэдээлэлтэй холбогдуулаад ҮХЦ-ээс Ерөнхий сайдад энэ талаар тайлбар өгөөчээ гэсэн хүсэлт ирсэн. 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Ерөнхий сайдаас мэдээллийг нь хүргүүлсэн байгаа юм. Ингээд 2015 оны есдүгээр сарын 1-ний өдөр Дунд суудлын хуралдааныг 9 дүгээр сарын 9-нд хийнэ гээд албан ёсоор зарласан.
Өөрөөр хэлбэл Баасанхүү гишүүний хэлээд байгаа шиг нэг өдрийн өмнө өргөн барингуут маргааш нь болчихсон юм ерөөсөө биш. Энэ бол 2014 оны 12 дугаар сарын 8-наас 2015 оны 9 дүгээр сар хүртэл үргэлжилсэн Цэцийн маргаан байгаа юм” гэлээ.
“Хоёрдугаар асуудал нь УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Цэцийн дүгнэлтийг хэлэлцэх явцад санал гаргаж ажлын хэсэг байгуулж Засгийн газрын 2015 оны 357 дугаар тогтоолд шалгалт явуулья Цэцэд мөнгө өгсөн юм шиг байна гэдэг асуудлыг ярьсан. Үүнийг О.Баасанхүү гишүү хэвлэл мэдээллийн хэрэгслээр Цэцэд авлига өгсөн байна гэдэг зүйл ярьсан. Энэ бол Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг ёслон тэмдэглэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 151 дүгээр зарлигтай холбоотой асуудал. 2015 оны зургадугаар сарын 11-ний өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газраас Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг тэмдэглэх тухай Ерөнхийлөгчийн зарлигийн төсөлд санал авахаар Засгийн газарт ирүүлсэн. 2015 оны зургадугаар сарын 17-ны өдөр энэ зарлигийн төсөлд сайд нараас санал авах бичгийг хүргүүлсэн. Ингээд 2015 оны зургадугаар сарын 29-ний өдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд миний гарын үсэгтэй 30-ны өдөр саналыг хүргүүлсэн. 2015 оны наймдугаар сарын 28-ний өдөр Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг ёслон тэмдэглэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарсан. Энэ зарлиг дээр Ерөнхий сайд гарын үсэг зурдаг. Төсвийн асуудлыг мөн хавсаргасан байсан. 2015 оны есдүгээр сарын 2-ны өдөр сайд нараасаа санал аваад 2015 оны есдүгээр сарын 7-ны өдөр Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг шийдвэрлэсэн. Энэ ой 2017 оны нэгдүгээр сарын 23-нд болно. Арга хэмжээ нь хоёр жил дамжиж бэлтгэгдэнэ. Зарим арга хэмжээ нь 2015 ондоо, ихэнх арга хэмжээ нь 2016 онд санхүүжихээр байсан. Нийт дүнгээрээ 933 сая 960 мянган төгрөгний арга хэмжээг олон байгууллага хариуцаж хийхээр байгаа” гэлээ.
Түүнчлэн “Баасанхүү гишүүн МҮОНРТ, itoim.mn сайтад ярилцлагаа өгөхдөө би есдүгээр сарын 6-нд С.Баярцогт сайдыг огцруулах асуудлыг өргөн барьсан. Маргааш нь Засгийн газар хуралдаад Цэцийн 25 жилийн ойд зориул гэж Цэцэд 300 сая төгрөг шилжүүлсэн гэж ярьж байгаа юм. Гэтэл есдүгээр сарын 6-ны өдөр амралтын өдөр байгаа. МУ-ын Их хурал нэг ч удаа ням гарагт хуулийн төсөл хүлээж авч байгаагүй. Гэтэл УИХ-ын хяналтын хуудсыг харахаад О.Баасанхүү 2015 оны 9 дүгээр сарын 8-ний өдөр өргөн барьсан байгаа юм. УИХ-ын гишүүн худлаа ярьж байна. Энэ гурван үйл явц хоорондоо холбоотой юм шиг харагдаад байгаа боловч тус тусдаа ажлаа хийж байгаа. О.Баасанхүү гишүүн ямар нэгэн зорилгоор хувь хүний нэр хүндийг гутаах зорилгоор өргөн барьсан. Эвсэл дотроо маш их зөрчил гарсан юм шиг байгаа юм. Би бол баримттай ярьж байна. Харин О.Баасанхүү ямар ч баримт гаргаж тавихгүй амаараа худлаа ярьж байна” гэв.

Мөн “Та О.Баасанхүү гишүүний гаргаж тавьсан огцруулах үндэслэлийн талаар ямар тайлбар хийх вэ” гэсэн сэтгүүлчдийн асуултад “Нэгдүгээрт нь ёс зүйн асуудал тавьсан. Би ёс зүйн хариуцлагаа хүлээсэн. Монголын ард түмнээс уучлал гуйсан. Хөрөнгө орлогын мэдүүлгээ дутуу мэдүүлсэн байх юм бол хамгийн дээд тал нь гурван сарынхаа цалинг 20 хувиар хасуулдаг. Үүнтэй холбогдуулаад би төрийн өндөр албан тушаал хашиж байгаа учраас энэ албан тушаалаасаа огцорсон. Ийм хуулийн заалт байхгүй энэ саналыг гаргаж огцорч байсан. Өөрийнхөө тойргийн бүх сонгогчидтой уулзсан. Энэ байгаа асуудлаа ярьж хэлсэн. Үндэслэлгүйгээр ажлаасаа халагдсан хүмүүийн тухай ярьсан байгаа. Өргөдлийн байнгын хороон дээр нээлттэй хэлэлцүүлэг хийсэн. Үүнд хамаарагдаж байсан олон яамдын сайд нар, төрийн нарийн бичгийн дарга нар оролцсон. Тухайн албан тушаалтнуудтай хариуцлага тооцсон. Зарим нэг албан тушаалтнууд шүүхийн шийдвэрээр эргэж ажилдаа томилогдсон. ЗГХЭГ-тай холбоотой нэг ч асуудал байхгүй. Мөн ЗГ, УИХ-ыг холбож хийж байгаа ажлааа муу хийж байна гэдэг асуудал тавьсан байгаа. Харин Засгийн газар УИХ-тай харьцдаг харьцаагаа хуулийн дагуу ном журмаар нь хийж байгаа. Тийм учраас О.Баасанхүү гишүүний тавьж байгаа асуудлуудыг хүлээж авах үндэслэл байхгүй” гэлээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Засгийн газрын хуралдаанаар хуулийн төслүүд хэлэлцэж байна

Засгийн газрын хуралдаан үдээс хойш эхэлсэн бөгөөд Төрийн ордонд үргэлжилж байна. Тус хуралдаанаар 10 шахам асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөсний дотор хэд, хэдэн анхаарал татах хуулийн төслүүд багтжээ.

Тухайлбал, Хууль зүйн сайд Д.Дорлигжав Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги төлөвлөгөө батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцүүлж байгаа юм.
Доорх хүснэгтээс хэлэлцэж байгаа асуудлын жагсаалтыг харна уу.

Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн

1

Монгол, Германы Засгийн газар хоорондын Ажлын хэсгийн хуралдааны тухай

Л.ПҮРЭВСҮРЭН

2

Монгол, Хорватын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн тухай

Л.ПҮРЭВСҮРЭН

3

Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагыг үүсгэн байгуулах тухай гэрээнд нэгдэн орох тухай

Д.ДОРЛИГЖАВ

4

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл*

Д.ДОРЛИГЖАВ

5

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Д.ЭРДЭНЭБАТ

6

Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл

Д.ЭРДЭНЭБАТ

7

Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги, төлөвлөгөө батлах тухай

Д.ЭРДЭНЭБАТ

8

Иргэний нисэхийн тухай хуулийн төслийн үзэл баримтлал

М.ЗОРИГТ

9

Бусад асуудал*

Ч.САЙХАНБИЛЭГ

Танилцуулах асуудал

10

Хөдөлмөрийн сайдын гадаад томилолтын тухай

С.БАЯРЦОГТ

11

Эрчим хүчний сайдын гадаад томилолтын тухай

С.БАЯРЦОГТ

12

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын гадаад томилолтын дүнгийн тухай

С.ЭРДЭНЭ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Да хүрээ захынхан нүүхгүй гэв

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрийн дагуу авто замын ачаалал, агаар болон хөрсний бохирдлыг бууруулах үүднээс аравдугаар сарын 1-ний өдөр гэхэд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй техникийн захуудыг нүүх шийдвэрийг гаргасан. Харин автомашин борлуулагчид бүрэн ашиглалтад ороогүй байгууламж руу нүүхгүй гэдгээ мэдэгдэж, өнөөдөр мэдээлэл хийсэн юм.

Их тэнгэрийн хас үндэсний нийгэмлэгийн тэргүүн О.Мөнх-Эрдэнэ “Анхнаасаа бизнес төлөвлөгөөгүй, зохион байгуулалтгүйгээр хийж эхэлсэн. Бүтээн байгуулалт хийхийн тулд олон хүнээс мөнгө татсан учраас өнөөдөр биднийг бэлэн болоогүй ажлын байр руу нүүлгэж, хохироох гэж байна. Дээр нь анх нэг зогсоолыг сая төгрөгөөр барина гэж байсан ч өнөөдөр ашиг олохын тулд нэг бүрийг нь дөрвөн сая төгрөгөөр худалдаалж байна. Хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудыг хөөж байгаа нь зүй бус” гэв.

Хуульч Г.Батбаяр “Автомашин импортлогчдын холбооны зүгээс Авто худалдааны төв руу нүүхгүй гэсэн шийдвэрийг гаргасан. Учир нь бүрэн гүйцэд барьж дуусаагүй, зөвхөн зарим хэсгийн талбайг л зассан газар руу бизнес эрхлэгчдийг хөөж байна. Урьдчилан 800 иргэнээс захиалга авсан тэр мөнгөнийхөө шахалт, дарамтад ороод бусад авто машин худалдаж буй хүмүүсийг нүүлгэх арга хэмжээ авч байна. Энэ бол мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй зүйл болж байна” гэсэн юм.

Авто худалдааны төвийн байрлаж буй Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо нь хөрсний бохирдолтой, эвгүй үнэртэй ажиллах орчин нөхцөл хангаагүй учраас тэнд очиж өвчин авахыг хүсэхгүй байна гэдгээ ч онцолж байв.

Техникийн захуудыг нүүлгэхэд 6-8 мянган иргэний эрх ашиг хөндөгдөж байгаа бөгөөд 1200 гаруй газрыг зарсан хэмээж байгаа хэдий ч өчигдөр болсон нээлтийн үеэр 17 машин байрлуулсан байсан гэдгийг иргэдийн төлөөлөл Б.Ууганцэцэг хэлсэн юм.

Авто худалдаа эрхлэгчдийн төлөөлөл Нийслэлийн Засаг даргатай уулзахыг хэд хэдэн удаа хүссэн ч өнөөдрийг хүртэл уулзаж, нэг ширээний ард сууж ойлголцох боломжгүй байгаа аж.

Categories
гадаад мэдээ

Хятадад хар салхи нүүрлэж зургаан хүн амь үрэгдлээ

БНХАУ-ын Гуандун мужид Мужчигэ хар салхи нүүрлэж зургаан хүн амь үрэгдэж, 16 хүн сураггүй болжээ. CCTV телевизийн мэдээлсэнээр байгалийн гамшигийн улмаас 215 хүн гэмтэж бэртсэн байна. Өчигдөр орой 410 мянган өрх цахилгаангүй болсон хэмээн Гаунжоу мужийн захиргаанаас мэдэгдлээ.

Хятадын Гаунжоу, Хайнань мужуудад уржигдраас Мужчигэ хар салхи нь нүүрлэсэн юм. Энэ үеэр хүчтэй салхи салхилж бороо үргэлжлэн орсон байна. Тиймээс өчигдөр тус бүс нутагт онц байдал зарлажээ.

Categories
мэдээ нийгэм

Ноолууран бүтээгдэхүүний экспорт нэмэгджээ

Энэ
онд ноос, ноолуураар хийсэн эцсийн бүтээгдэхүүний экспорт нэмэгдсэн бол хагас
боловсруулсан бүтээгдэхүүний экспорт зарим төрөлд буурсан байна. Тухайлбал
самнасан ноолуурын экспорт 30 хувиар буурч, 24 сая ам.доллар болжээ. Харин
үйлдвэрлэл нь 32 хувиар нэмэгдэж, 434.6 тонн болжээ. Ноолуур нь Монгол Улсын
экспортын зургаан хувийг бүрдүүлдэг бөгөөд нэг хувийг самнасан ноолуур, таван
хувийг угаасан ноолуурын экспорт бүрдүүлдэг аж. Экспортын орлогыг нэмэгдүүлэх
үүднээс төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлээд зогсохгүй татварын бодлогоор дэмжлэг
үзүүлж байгаа юм. Тухайлбал, энэ оны наймдугаар сараас эхлэн ноос, ноолуур,
арьс ширээр хийсэн эцсийн бүтээгдэхүүний экспортод гаргасан НӨАТ-ын хувь,
хэмжээг тэглээд байна. Үндэсний Статистикийн хорооны мэдээллээс харахад ноос,
ноолуураар хийсэн эцсийн бүтээгдэхүүний экспорт энэ оны эхний найман сард 30
гаруй хувиар нэмэгдэж, 173.2 тэрбум төгрөгт хүрсэн байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Амгалан” станц дулаанаа түгээж эхлээд хэвийн ажиллаж байна

“Амгалан” дулааны станц есдүгээр сарын 27-ны ням гаригаас эхлэн хэрэглэгчдээ дулаанаар хангаж эхэлсэн бөгөөд өнгөрсөн найм хоногийн хугацаанд ямар нэгэн доголдол, хүндрэл гараагүй гэдгийг холбогдох мэргэжилтнүүд хэлжээ. “Амгалан” дулааны станц ашиглалтад орсноор 1.3 сая гаруй хүн амтай Улаанбаатар хотын зүүн бүсийн айл өрх, аж ахуйн нэгжүүд найдвартай дулааны эх үүсвэрт холбогдож, 50 мянган айлын орон сууц шинээр барих боломж бүрдэж байна. Эндээс одоогоор Батлан хамгаалахын их сургууль, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Соросын сангийн байр орчмын айлууд халаалтаа авчээ.

Тус станц энэ сарын 15-нд албан ёсны нээлтээ хийх гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Батсүмбэр сумыг Туул тосгонтой авто замаар холбов

Бүс нутгийн тээврийн дэд
бүтцийг хөгжүүлэх төслийн хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Туул
тосгоноос Төв аймгийн Батсүмбэр сум руу 29.36 км хатуу хучилттай зам тавиад
дуусчээ. ХБНГУ-ын Сэргээн босголт, зээлийн банкны санхүүжилтээр барьсан энэ
замыг энэ сарын 3-ны бямба гаригт нээлээ. Нээлт Төв аймгийн Батсүмбэр сумын
төвд болсон юм. Шинэхэн замаа дугуйн уралдаанаар нээхээр ЗТЯ ший- дэж, Монголын
дугуйн холбоотой хамтран харьяа байгууллагуудынхаа ажилтнуудын дунд энэ үеэр
дугуйн уралдаан зохион байгуулав.

Categories
мэдээ нийгэм

Самар түүж яваад амь насаа алджээ

Баянзүрх дүүргийн XI хороо буюу “Цэцээ гүн”-ий орчимд самар түүж байсан иргэн модноос унаж амь насаа алдсан хэрэг энэ сарын 3-нд гарчээ. Энэ тухай мэдээллийг түүнтэй хамт байсан иргэн Төв аймгийн Цагдаагийн хэлтэст өгч, онцгой байдлын алба хаагчид эрэн хайх ажиллагаа явуулан 58 настай эрэгтэйн цогцсыг тус аймгийн шүүхийн шинжилгээний албанд хүлээлгэн өгсөн байна.

Categories
гадаад мэдээ

Киргизид парламентын сонгууль болж өнгөрлөө

Киргизид өчигдөр парламентын сонгууль болж өнгөрлөө. Тус улсын хууль батлах дээд байгууллага нь 120 суудалтай. Энэ удаад 14 намын 2000 нэр дэвшигч өрсөлдөж Социал-Демократ нам нэлээд амжилттай оролцсон байна. Оросын талыг дэмжигч тус улс төрийн хүчний Киргизийн Ерөнхийлөгч А.Атамбаев тэргүүлдэг. Хамгийн олон санал авсан бусад гурван нам ч Оросын талыг баримталдаг юм.

2011 онд Киргизийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон А.Атамбаев нь ардчилсан сонгууль болж өнгөрснийг тэмдэглэн хэлсэн байна.