Categories
мэдээ нийгэм

Хар тамхи зөөвөрлөсөн гэх Б.Бадралын хурал хойшиллоо

ГЕГ-ын байцаагч С.Норжинсүрэнгийн хүү Б.Бадралыг өнөөдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхэд 08.30 цагаас шүүх тодорхойгүй хугацаагаар хойшилжээ. Учир нь шүүгдэгч Б.Бадралын өмгөөлөгч өвчтэй байгаа тул хурлыг хойшлуулж өгнө үү гэх хүсэлтийг шүүх бүрэлдэхүүнд гаргасан байна. Бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авснаар ийнхүү хойшлуулаад байгаа аж. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.1, 188.2-т зааснаар буруутгаж байгаа. Тус зүйл ангиудад мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ /192.1/, хар тамхи, мансууруулах буюу хордуулах, цацраг идэвхт, тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлсэн бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ /188.2/ гэж заажээ.

Болсон хэрэг явдлыг сануулбал, Б.Бадрал нь 2013 оны аравдугаар сарын 30-нд Дорноговь айм­гийн Замын-Үүд дэх авто замын шалган нэвтрүүлэх боом­тоор “Marlboro” тамхины хайрцагт 0.917 грамм “ICE” буюу мөс гэх боди­сыг хилээр оруулахыг завдсан аж. Түүнийг байнга хилээр нэвтэрдэг ба Замын-Үүдийн байцаагч нар ч авч яваа эд зүйлсийг нь шалгалгүй шууд нэвтрүүлдэг байсан гэх. Тодруулбал, тэрээр өмнө нь хэд хэдэн удаа ийнхүү гаалиар хар тамхи зөөвөрлөсөн бөгөөд Гаалийн Ерөнхий газарт томоохон албан тушаал эрхэлдэг ээжийнхээ нэрээр ийнхүү шалгуулалгүй өнгөрдөг байсан гэдэг. Түүний ээж Гаалийн ерөнхий газрын Хяналт шинжилгээ мониторингийн газрын Гаалийн улсын ахлах байцаагч С.Норжинсүрэн аж.

Categories
мэдээ нийгэм

Сүхбаатар аймгийн эмнэлэг хавдрын эмчилгээний тасагтай болжээ

Орон нутгийн эмнэлгийн үйлчилгээг сайжруулах, хавдар өвчнөөр өвдсөн эмчлүүлэгсдэд химийн эмчилгээг ойртуулах зорилготой хавдрын хими эмчилгээний тасгийг анх удаа Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэгт шинээр байгуулжээ.

Хавдрын хими эмчилгээ нь хавдрыг төгс эмчлэх, хавдар үсэрхийлэхээс сэргийлэх, хавдрын эсийг үхүүлэх, ургалтыг багасгах зэрэг олон талын ач холбогдолтой. Хавдартай өвчтөнд хамгийн их хэрэгцээ шаардлагатай эмчилгээ бол хими физик эмчилгээ байдаг. Гэвч манай улсад Хавдар Судлалын Үндэсний Төв /ХСҮТ/–өөс өөр хавдрын мэргэшсэн эмнэлэг байдаггүй учир орон нутгаас хавдрын хими эмчилгээнд эмчлүүлэх өвчтөний цуваа тасардаггүй байна.

Хавдрын хими эмчилгээний тасгийг байгуулах уг ажлыг “Жаргалсайхан ирээдүй” сангаас санаачлан Сүхбаатар аймгийн ард иргэд байгууллагуудын чин сэтгэлийн хандив тусламжтайгаар 1 жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн бол ерөнхий санхүүжүүлэгчээр ХААН Банк Сан ажилласан байна.

“Жаргалсайхан ирээдүй” санг Сүхбаатар аймгийн ХААН Банкны салбарын захирал асан Жаргалсайханы дурсгалд зориулан түүний үр хүүхдүүд эхлүүлсэн үйл хэргийг нь үргэлжлүүлэхээр үүсгэн байгуулсан бөгөөд иргэдийн эрүүл мэнд боловсролыг дэмжих, нийгмийн эмзэг хэсэгт үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хүргэх зэрэг олон ажлыг өрнүүлэхээр зорилго тавин ажиллаж байна.

Сүхбаатар аймгийн хувьд өнгөрөгч онд 161 иргэн хавдрын өвчинтэй нь оношлогдож, 127 хүн хавдар өвчний улмаас амиа алдсан харамсалтай тоо баримт байгаа юм. Шинээр байгуулсан тус Хавдрын хими эмчилгээний тасаг нь зөвхөн Сүхбаатар аймгийн иргэдээр зогсохгүй Зүүн 3 аймгийн зангилаа бүс нутаг учир Хэнтий, Дорнод аймгуудаас ч мөн адил зорин ирж эрүүл мэндийн үйлчилгээ авах иргэдийг хүлээн авч, хавдарын эмчилгээнд хамруулна гэдгээрээ ач холбогдолтой.

Тус үйл ажиллагаанд Жаргалсайхан ирээдүй сангийн тэргүүн Ж.Зоригтбаатар, Сүхбаатар аймгийн ХААН Банкны захирал Ц.Адьяабаатар, ХСҮТ-ийн ЭШСМАлбаны дарга Ц.Бадамсүрэн болон бусад албаны хүмүүс оролцлоо. “Жаргалсайхан ирээдүй” Сангийн Тэргүүн Ж.Зоригтбаатар “Сүхбаатар аймагт нээгдэж буй Хавдрын хими эмчилгээний тасаг нь 2 дахь шатлалын эмнэлгийн түвшинд хийж буй томоохон хөрөнгө оруулалт болоод зогсохгүй бусад аймагт байгуулах хэрэгцээ шаардлагатай жишиг тасаг болж байна” хэмээн онцоллоо.

Нийгмийн сайн сайханд бодитой хув нэмэр оруулна уриатай ХААН Банкны ХААН Банк Сан нь Монгол орон даяар “Хавдрын эсрэг үндэсний аян”-г 5 дахь жилдээ зохион байгуулж, олон мянган иргэдэд хавдрын үнэ төлбөргүй иж бүрэн үзлэг оношилгоог хүргэсэн билээ. Тэгвэл энэ удаад ХААН Банк Сан хавдартай өвчтөнүүдэд хүргэх эмчилгээний чанар хүртээмж, эмнэлгийн орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор тус төслийг санхүүжүүлэн ерөнхий ивээн тэтгэгчээр хамтран ажилласан байна.

Categories
мэдээ нийгэм

Сонирхогчдын боксын ДАШТ эхэллээ

Сонирхогчдын боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Катарын Доха хотноо эхэлж байна. Аравдугаар сарын 5-18-нд үргэлжлэх тэмцээнд Монголын дөрвөн боксчин өрсөлдөж байна.

Тивийнхээ аваргад амжилт гаргаж, Дэлхийн аваргад өрсөлдөх эрх авсан74 орны 260 боксчин энэ удаагийн тэмцээнд хүч үзэх бөгөөд ДАШТ-ээс РИО-2016 олимпийн наадмын 23 эрх олгох юм.

49кг-д хүч үзэх ОУХМ Г.Ган-Эрдэнэ эхний тойрогт гоц мөргөлөө. Тэрбээр дараагийн тойрогт Индонезийн Корнелис Квангу Лангу, Японы Томояа Цүбой нарын аль ялсантай нь аравдугаар сарын 8-ны өдөр тулалдана.

56 кг-д өрсөлдөж буй ОУХМ Э.Идэрхүү Венесуэлийн боксчин Диас Азокар Хосетай өнөөдөр тулалдахаар сугалаа татлаа.

60 кг-ын хүчтэй өрсөлдөгчдийн нэгээр нэрлэгдэж буй ОУХМ Д.Отгондалай эхний тойрогт гоц мөргөлөө. Манай тамирчин дараагийн тойрогт ДАШТ-ий алт, мөнгө, гурван хүрэл медальт, Италийн Доменико Валентино, Европын аваргын мөнгөн медальт, Голландын Лакруз Энрико нарын хэн ялсантай нь хүч үзнэ. Тулаан аравдугаар сарын 9-нд болно.

69 кг-ын жинд тулалдах ОУХМ Б.Түвшинбат эхний тойрогт Чехийн Зденек Чладектай хүч үзнэ. Энэ тулаан маргааш буюу аравдугаар сарын 7-нд болно. Түүний өрсөлдөгч ДАШТ-ий хүрэл медальтай тамирчин юм.

AIBA буюу Олон улсын сонирхогчдын боксын холбооны шинэчлэгдсэн дүрмийн дагуу энэ жилийн ДАШТ-д өрсөлдөж буй тамирчид эхлээд тивийн аварга шалгаруулах тэмцээнд эхний долоод бичигдэн, эрх авч байж ирсэн байгаа билээ.

Categories
мэдээ нийгэм

Богдхан уулыг маргааш тахина

Богдхан уулын тэнгэрийг тайх тахилгын ёслол маргааш болно. Ерөнхийлөгчийн зарлигаар Богд хан уул, Их тахилгат хайрхан, Алтан хөхий, Алтайханы Таванбогд, Суварга хайрхан, Бурханхалдун уулын тэнгэрийг тайх ёслолыг таван жил тутамд хийдэг уламжлалтай. Энэ ч үүднээс маргааш буюу XVII жарны модон хонь жилийн намрын дунд хөхөгчин тахиа сарын 25-ны билэгт сайн өдөр үйлдэхээр төлөвлөжээ. Тэгвэл тахилгын ёслолын бэлтгэл бүрэн хангагдсан гэдгийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Ширэндэв мэдээллээ.

Энэ жилийн хувьд Богдхан уулын тэнгэрийг тайх ёслолыг угтаж “Дархан цаазат Богдхан уул” номыг гаргажээ. Номын ерөнхий редактороор Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Одончимэд ажилласан байна. Номын нэгдүгээр бүлэгт Богдхан уулыг дархан цаазат болгосон түүх, тайлга тахих ёслолын талаар дурьджээ. Тухайлбал, 1696 онд анхдугаар Богд Жавзандамбын насан хутаг бат орших бэлгээр даншиг мандал өргөн эрийн гурван наадам хийсэн нь Богдхан уулын шашин төрийн анхны тайлга наадам болсон гэж үздэг аж. Энэ үеэс монголчууд Богдхан уулын тэнгэрийг тайх ёслолыг үйлдэж иржээ.

Ер нь “Тахилга” гэх өвөрмөц сонин ёслол, үйлийг монголчуудаас өөр хаана ч хийдэггүй гэдгийг “Дархан цаазат Богдхан уул” номонд онцолсон байна. Монгол туургатан эрт цагаас л “Тахилга” үйлдэж байгаль эх, газар шороо, нутаг усаа өвөрмөц сонин тогтоцтойгоор нь дээдлэн хамгаалж иржээ. Энэ нь ч байгаль эхээ дээдэлж, өвөг дээдсээ шүтдэг монгол хүний мараалыг илтгэсэн онцлог хэмээн Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг онцолж байсан юм.

Ер нь Богдхан уул бол сая гаруй хүн амтай Улаанбаатар хотын хүчил төрөгчөөс эхлээд олон ачааг нуруун дээрээ үүрч яваа юм. Тиймээс төрийн тахилгат энэ уулыг хэрхэн хамгаалж, хайрлаж буйгаас монгол төрийн бодлого харагдана гэдгийг тэрээр хэлсэн юм. Улаанбаатар хотын хүн ам нэмэгдэж, тэр хэрээр барилга байшин, суурьшлын бүс хаяагаа тэлж буй учраас Богдхан уулыг хамгаалах шинэ бодлого үгүйлэгдэж эхэлжээ. Тиймээс Богдхан уулыг хамгаалах шинэ бодлогыг салбарын яамнаас нь боловсруулсан гэдгээ хэлэв. Ялангуяа ирэх хавраас Богдхан уулыг хамгаалахад чиглэсэн олон ажил эхэлнэ гэж мэдээлсэн юм.

Тахилгын ёслолыг нийслэлийн Засаг даргын тамгын газар, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, зүүн хүрээ Дашчойлон хийдээс зохион байгуулж байгаа юм. Ийнхүү маргааш монголчууд Богдхан уулын тэнгэрийг тайх тахилгын ёслолыг үйлдэх гэж байна. Гол нь тахилгын ёслолыг үйлдэхдээ иргэд Богдхан ууланд хог хаяхгүй, идээ будаагаа зориулалтын газарт өргөхийг албаныхан сануулсаар байгаа юм.

Categories
мэдээ спорт

А.Батсуурь мөнгөн медаль хүртэв

БНСУ-ын Мүнгюн хотноо Армийн анхдугаар наадмын жүдо бөхийн тэмцээн үргэлжилж байна. Тус тэмцээн Алдар спорт хорооны бөх ОУХМ Адьяагийн Батсуурь мөнгөн медаль хүртсэн амжилт үзүүлсэн. Тэрбээр Кени, ОХУ, Египт, БНХАУ-ын бөхчүүдийг хожин финалд шалгарсан бөгөөд аваргын төлөө Египетийн бөхөд цаг дуусахаас 17 секундын өмнө вазари үнэлгээ алдан ялагдал хүлээжээ. Ийнхүү багийн төрөлд мөнгөн медаль хүртээд байсан тэрбээр армийн анхдугаар наадмаас хос мөнгөн медаль хүртлээ.

Мөн 60 кг-ын жинд Д.Баярмагнай, 73 кг-д Э.Түмэннасан нар шагналт тавдугаар байр эзэлсэн байна.

Тэмцээний цаг үеийн дүнгээр манай “Алдар” спорт хороо хоёр мөнгөн медальтайгаар дэлхийн 117 орноос 11 дүгээр байранд жагсч байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн хэмжээнд түр хугацаанд цахилгаан хязгаарлана

Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК -аас өвлийн их ачааллын өмнөх бэлтгэл ажлыг хангах зорилгоор 110 кВ-ын арван дэд станцад тохируулгын ажил хийх тул 10 дугаар сарын 5-14-ний өдрийн хооронд дараахь байршлуудад цахилгаан эрчим хүч богино хугацаанд түр тасрах болсныг мэдээлж байна. Хэрэглэгчид та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу.

10 сарын 6-ны өдөр

Сүхбаатар дүүрэг 10,11,16-р хороо 7-р хороолол, 100 айл, Сэлбэ орчим

Баянзүрх дүүрэг 1,2,4,5,7,14,21,22-р хороо Дарь-Эх, Монель, Алтан-Өлгий, Маахуур толгой, Цэргийн хотхон, Сансар, Кино үйлдвэр орчим

10 сарын 8-ны өдөр

Баянзүрх дүүрэг 5, 8, 13, 14, 15, 16-р хороо 16-р хороолол, Оффицеруудын ордон, ХӨСҮТ, Нарантуул зах, 13-р хороолол, Замын цагдаагийн газар орчим

10 сарын 9-ний өдөр

Хан-Уул дүүрэг 5, 6, 7, 8-р хороо Яармаг, Нүхт орчим

Баянгол дүүрэг 20-р хороо Хөсөг трейд орчим

Сонгинохайрхан дүүрэг 13, 14, 15, 16, 17-р хороо 1-р хороолол

10 сарын 12-ны өдөр

Сонгинохайрхан дүүрэг 1, 2, 3, 4, 5, 19, 20, 21, 22, 26-р хороо 21-р хороолол, Орчлон хороолол,Толгойт, Орбит, Цэвэрлэх орчим

10 сарын 13-ны өдөр

Налайх дүүрэг

Categories
мэдээ нийгэм

ГЕГ-ын байцаагчийн хүүг хар тамхины хэргээр шүүх хурал эхэллээ

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхэд өнөөдөр 08.30 цагаас ГЕГ-ын байцаагч С.Норжинсүрэнгийн хүү Б.Бадралд холбогдох хэргийг хэлэлцэж эхэллээ. Түүнийг 2013 оны аравдугаар сарын 30-нд Дорноговь аймгийн Замын-Үүд дэх авто замын шалган нэвтрүүлэх боомтоор “Marlboro” тамхины хайрцагт 0.917 грамм “Ice” буюу мөс гэх сэтгэцэд нөлөөлөх бодисыг хилээр оруулахыг завдсан хэрэгт буруутган, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.1, 188.2-т зааснаар прокуророос яллах дүгнэлт үйлдээд байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Газар өмчлөлийн өргөдөл авах хугацаа маргааш дуусна

Нийслэлийн иргэдэд цахим системээр газар өмчлүүлэх дөрөвдүгээр ээлжийн бүртгэл 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр эхэлж, энэ сарын 09-нд дууссан бөгөөд Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нийт 22 байршлын 8727 га газарт 28963 иргэнд газар өмчлүүлсэн. Сонгинохайрхан дүүргийн зарлагдсан байршлуудад сонгогдсон иргэд дүүргийн 27 дугаар хорооны байранд, Баянзүрх дүүрэгт сонгогдсон иргэд тус дүүргийн Өмч, газрын харилцааны албанд, Хан-Уул дүүрэгт сонгогдсон иргэд дүүргийн Өмч, газрын харилцааны албанд өргөдөл гаргаж баталгажуулж байгаа юм. Өргөдлийг 09 сарын 23 хүртэл хүлээн авч дуусах байсан ч хугацааг ажлын 10 хоногоор сунгаж, 10 сарын 7-ны өдрийг хүртэл хүлээн авч байна. Тиймээс нийслэлийн иргэд Та бүхэн газар өмчлөх өргөдлөө хугацаандаа багтаж баталгаажуулна уу гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Зарлагдсан байршлуудын нэгж талбар бүхий эргэлтийн цэг тэмдэг газарт бэхлэх, акт үйлдэн баталгаажуулах ажлыг хийж гүйцэтгэх компаниуд

Д/д

Байршил

Байршил

Нэршил

Зураг хийлгэх компаниуд

Холбоо барих

Баянзүрх дүүрэг

1

4

Улиастайн аманд байршуулан

Цагдуултын ам

Блюжэй ланд ХХК

99764464, 98882626, 91651743, 94386038

2

5

Улиастайн аманд байршуулан

Цагаан даваа

3

10

Улиастайн аманд байршуулан

Хөшөөтийн ам

4

12

Улиастайн аманд байршуулан

Овоотын урд, хойд ам

Хан-Уул дүүрэг

5

17

Туул тосгоны урд хэсэгт байршуулан

Уушийн ар

Классик ланд ХХК

96682333, 99021599, 99127945, 96023315, 88481558

6

18

Хапитатын амины сууцын хойд талд байршуулан

Дарцагт

Сонгинохайрхан дүүрэг

7

24

Эмээлтэд байршуулан

Эмээлтийн дөрөлж

Гранд инженеринг ХХК

88705504, 91111929, 88159648, 95047797, 99209659

11

29

361 –ийн гарамын орчимд байршуулан

Долоон худгийн хөндий

12

31

Хужиртын даваа орчимд байршуулан

Хужрын хяр

8

26

Баруун туруунд байршуулан

Түрүүний хөндий

Билэг төгс дэлгэр ХХК

99062070, 88055266

9

27

Тахилтын аманд байршуулан

Тахилтын хөндий

Гранд-Амур ХХК

91913114, 99219977, 88003488

10

28

361 –ийн гарамын орчимд байршуулан

Эхэн усны хөндий

Дижитал мэппинг ХХК

99156264, 88229005, 94706617, 89430279, 88430279

13

32

Ар шижиртийн аманд байршуулан

Хуст уул, Тахилт уул

Земпроект ХХК

88012073, 88987071, 96025007, 99585007

15

36

Сайр уулын өвөрт байршуулан

Өндөрхаан уул

14

35

Бурхантын аманд байршуулан

Бурхантын ам

Хөх хасагт ХХК

89909900, 99153707, 88409944, 99290717

16

37

Цагаан чулуутын аманд байршуулан

Жаргалантийн ам, Цагаан чулуут, Жаргалантын ам, Өндөрхаан рашааны орчим

Онч сүрвэй ХХК

88025308, 88028659, 99157791, 88021224

17

38

Халзан мухарын аманд байршуулан

Бороочын ам

Тост-Элс ХХК

96664657, 98934147, 94170811, 88831614

18

39

Тарвагатайн аманд байршуулан

Хүйн хөндий

Тэнхлэг-Уул ХХК

94453636, 96057737, 96017737, 88070219, 99066223

19

40

Тарвагатайн аманд байршуулан

Өвөр уулын овоо

Бэйс пойнт ХХК

99811710, 99625329, 99556345

20

41

Саалийн аманд байршуулан

Эмгэнтын ам, Тарвагтайн ам

Супер инженеринг ХХК

99251561, 99828284, 99024996, 88187871

21

42

Рашаантын аманд байршуулан

Саалийн ам, ухнын ам

Вектор мэп ХХК

99086801, 99251610, 99832240, 99071151, 80001002

22

43

Оорцогийн аманд байршуулан

Дүүрэнгийн хөндий, дундын ам

Норт мэйп ХХК

80246789, 80236789, 94918798, 94918799

Categories
мэдээ нийгэм

Согтуу жолооч дөрвөн сартай хүүхдийг гэмтээжээ

Хан-Уул дүүргийн нутаг Шувуун фабрикийн зам, Шувуун фабрикийн 4 дүгээр хэсгийн урд замд Т.Приус маркийн авто машины жолооч Б нь хүүхдийн тэргэнд сууж явсан 4 сартай эмэгтэй Г-г мөргөж гэмтээсэн байна.

Жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, зам тээрвийн осол гаргажээ. Уг хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж байгаа аж. Өнгөрөгч хоногт Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ-д нийт 396 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 310 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 16 бүртгэгдэж 18 хүн хүнд хөнгөн гэмтжээ.

Мөн цагдаагийн алба хаагчид согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон жолооч 2, явган зорчигч 3. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж, ажилласан хэмээн мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Өнөөдөр УИХ дахь таван байнгын хороо хуралдана

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Зөрчил шалган шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.08.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.09.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Хилийн боомтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.09.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 12 дугаар дүгнэлт;

Байнгын хорооны даргыг чөлөөлж, томилох тухай.

2.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Эрчим хүч хэмнэлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.08.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Барилгын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Эрчим хүч хэмнэлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулах тухай;

Барилгын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулах тухай;

Санхүүгийн чөлөөт бүсийн асуудлаар ажлын хэсэг байгуулах тухай.

3.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 12 дугаар дүгнэлтийг хэлэлцэх.

4.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Байнгын хорооны даргыг чөлөөлж, томилох тухай;

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.09.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

5.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

Монгол-Оросын “Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газрын хоорондын 2003 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.06.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

Монгол-Оросын “Монголросцветмет” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын 2007 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.06.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.09.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

Ялтан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.09.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

“Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Үндсэн дүрэм, Конвенци”-д орсон нэмэлт, өөрчлөлтийг зөвшилцөх /Засгийн газар 2015.07.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;

“Дэлхийн худалдааны байгууллага байгуулах тухай Марракешийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протокол”-д нэгдэн орох тухай /Засгийн газар 2015.08.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;

“Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.08.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг шийднэ.