Аргын тооллын 2015
оны Есдүгээр сарын 3. Пүрэв гараг. Билгийн
тооллын XVII жарны
“Галзууруулагч” хэмээгч модон хонин
жилийн Намрын тэргүүн хөх бич сарын шинийн 20.
Бархасвадь гараг. Гоё хүүхэн одтой, 1 цагаан мэнгэтэй, хар морь өдөр.
Өдрийн барилдлага Хүчин төгсөх. Шүтэн барилдлага Нэр өнгө. Өдрийн
наран 6 цаг 21 минутад мандан, 19 цаг 34 минутад жаргана. Тухайн өдөр
бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой
жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ
энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх,
лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба
байр авах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад
сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана,
үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө
гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
хэмээжээ.
Month: September 2015
“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар танд хүрч байна. Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Их, дээд “Цэцэрлэг” нийтлэлийг өнөөдрийн дугаараас амтархан уншина уу. Бүх хүүхэд дээд боловсрол эзэмших хөдөлгөөн өрнөөгүй байна гэж үү. Гэтэл тэр бүхний хэрэг гарч байна уу. Шалтгаан нь юу байна вэ. Гэх зэрэг асуудлыг нийтлэлд хөндөж, гарц хайсан байна.
Төв цэвэрлэх байгууламж тэг зогсолт хийх дээрээ тулсан талаар манай сонин мэдээлж байсан. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцжээ. Уг байгууламж энэ өвлийг давахад бэлэн үү. Эсвэл бохир хальж урсах эрсдэл хүлээж байна уу. Энэ талаар манай сэтгүүлч сурвалжилсныг тэргүүн нүүрнээс уншина уу.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль хоёр дахь өдрөө хэрэгжиж байна. Хууль хэрэгжсэн эхний өдөр осол бага гарч, зөрчсөн нөхдүүд улсад 42 сая шахам төгрөгийн торгууль төлжээ. Хуулийн хэрэгжилт ямар байгааг бид өдрийн сурвалжлагаараа хүргэж байна.
УИХ-ын гишүүн Р.Гончигдорж Өршөөл үзүүлэх тухай хууль, Засгийн газрын бүтэц гэх зэрэг цаг үеийн асуудлаар “Өдрийн сонин”-д ярилцлага өглөө.
“Нүүрс” хөтөлбөрийн гэх хэргээр УИХ-ын гишүүн асан Л.Гансүхийг өчигдөр шүүх байсан ч гэрч ирээгүй шалтгаанаар хойшилсон. Шүүх хуралдаанд гэрчээр оролцохоор шүүхэд очсон Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн. Тэрбээр энэ улс нам дамнасан хэдхэн хүний гарт орж, дампуурах гэж байгаа тухай ярьсан юм. Дэлгэрэнгүйг өнөөдрийн дугаараас уншина уу.
Өмнөх онуудын улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдаж ашиглалтад орсон боловч гэрээний үлдэгдэл төлбөр нь олгогдож чадаагүй удсан олон арван барилгын асуудлыг шийдвэрлэх, тэдгээр барилгын гүйцэтгэгч компаниудыг хохиролгүй болгох зорилгоор Улсын Их Хурлаас 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбогдуулан 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 07 тоот тогтоолыг баталсан байдаг.
Энэхүү тогтоолд, 2008-2014 онуудын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусган бүрэн хэрэгжүүлж дууссан , гэрээний үлдэгдэл төлбөр бүхий 96 төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийг нэгбүрчлэн жагсаалтаар баталж, тэдгээрт нийт 32.6 тэрбум төгрөгийг векселийн санхүүжилтээр олгохыг Засгийн газарт даалгажээ.
Харин дээрх тогтоолын 2 дахь заалтаар “Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд заасан, бодит гүйцэтгэл нь 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 80-аас дээш хувьтай хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээг векселээр санхүүжүүлэх арга хэмжээ авах”-ыг Засгийн газарт даалгасан байна.
Гэтэл Сангийн яамнаас УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх нэрээр Засгийн газрын 2015 оны “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байсан зарим төсөл, арга хэмжээний төлбөрийг векселиэр баталгаажуулах тухай” 282 тоот тогтоолыг боловсруулж батлуулахдаа Төсвийн тухай хууль, Улсын Их Хурлын 07 тоот тогтоолыг ноцтой зөрчсөн баримт бидэнд олдсон юм. Эх сурвалжийн мэдээллийн мөрөөр Векселийн сургаар Сангийн яаманд хэрхэн будлиан хутгасныг хүргэж байна.
Малайзын Ерөнхий сайд огцрохгүй гэнэ. Ямар учиртайг дэлхийн мэдээ нүүрээс унших боломжтой.
Банкинд, дэлгүүрт, эмнэлэгт дугаарладаг цаг өнгөрчээ. Монголд бүх үйлчилгээ цахим хэлбэрт шилжсэн. Энэ тухай сурвалжлагыг арваннэгдүгээр нүүрээс уншина уу.
Эдгээр болон цаг үеийн бусад мэдээ мэдээллүүд манай өнөөдрийн дугаарт гарлаа.
“Өдрийн сонин”-ы эрхэм уншигч та, манай өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно. “Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба энэ гуравдугаар улирлын захиалгаа өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.
“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ
Өмнөх онуудын улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдаж ашиглалтад орсон боловч гэрээний үлдэгдэл төлбөр нь олгогдож чадаагүй удсан олон арван барилгын асуудлыг шийдвэрлэх, тэдгээр барилгын гүйцэтгэгч компаниудыг хохиролгүй болгох зорилгоор Улсын Их Хурлаас 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбогдуулан 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 07 тоот тогтоолыг баталсан байдаг.
Энэхүү тогтоолд, 2008-2014 онуудын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусган бүрэн хэрэгжүүлж дууссан , гэрээний үлдэгдэл төлбөр бүхий 96 төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийг нэгбүрчлэн жагсаалтаар баталж, тэдгээрт нийт 32.6 тэрбум төгрөгийг векселийн санхүүжилтээр олгохыг Засгийн газарт даалгажээ.
Харин дээрх тогтоолын 2 дахь заалтаар “Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд заасан, бодит гүйцэтгэл нь 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 80-аас дээш хувьтай хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээг векселээр санхүүжүүлэх арга хэмжээ авах”-ыг Засгийн газарт даалгасан байна.
Гэтэл Сангийн яамнаас УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх нэрээр Засгийн газрын 2015 оны “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байсан зарим төсөл, арга хэмжээний төлбөрийг векселиэр баталгаажуулах тухай” 282 тоот тогтоолыг боловсруулж батлуулахдаа Төсвийн тухай хууль, Улсын Их Хурлын 07 тоот тогтоолыг ноцтой зөрчсөн баримт бидэнд олдсон юм. Эх сурвалжийн мэдээллийн мөрөөр Векселийн сургаар Сангийн яаманд хэрхэн будлиан хутгасныг “Өдрийн сонин” маргаашийн дугаартаа нийтэлж байна.
“Монголын Моно жүжгийн төв”, “Dream Art” продакшн нар хамтран БСШУЯ, УДЭТ, ГХЯ-ны дэмжлэгтэйгээр “Ганц хүний жүжгийн анхдугаар уралдаан”-ыг амжилттай зохион байгууллаа. Энэхүү уралдаан наймдугаар сарын 31-ний өдөр СУИС-ийн Оюутан театрт болсон бөгөөд уралдаанд Орхон аймгийн Хүүхдэд залуучуудын театрын жүжигчин Г.Мишээл “Чаплинд нулимс бий юу”, уран бүтээлийн “Гоо нэгдэл”-ийн жүжигчин Г.Туяа “Улаан дэнлүүт асар”, УДЭТ-ын жүжигчин Б.Одгэрэл Гётегийн “Фауст” жүжгээс сэдэвлэсэн ном, О.Оюун-Эрдэнэ “Цэцгэн байшин” жүжгээр оролцжээ.
Шүүгчдийн 100 хувийн саналаар УДЭТ-ын жүжигчин Б.Одгэрэл ганц хүний жүжгийн анхдугаар уралдаанд түрүүлж, Монголд болох Олон улсын моно жүжгийн фестивалийг хааж тоглох эрхтэй боллоо. Мөн энэ уралдаанд “Чаплинд нулимс бий юу” уран бүтээлээр оролцсон залуу жүжигчин Г.Мишээлийг энэ фестивальд оролцуулахаар болжээ.
Дашрамд дуулгахад, “Монголын моно жүжгийн төв”, “Дрийм арт” пропакшн хамтран БСШУЯ, УДЭТ, ГХЯ-ын дэмжлэгтэйгээр “Ялагчдын цуваа” олон улсын моно фестивалийг энэ сарын 30-наас ирэх сарын 6-нд эх орондоо зохион байгуулах байгаа билээ.
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам (БСШУЯ) санаачлан Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ), Бүгд Найрамдах Франц Улсын Элчин Сайдын Яам, Монголын Кино Урлагийн Зөвлөл (МОКУЗ)-тэй хамтран кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн сор болсон бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх замаар тус салбарын хөгжлийг дэмжих зорилготой 7 дах удаагийн “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадмыг ирэх аравдугаар сарын 7-11-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.
Энэ удаагийн наадам Монгол кино үүсч хөгжсөний 80 жил, Монгол-Францын дипломат харилцааны 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буйгаараа онцлог бөгөөд дэлхийн шилдэг Канн, Берлин, Торонто олон улсын кино наадамд шалгарсан Франц, Колумб, Исланд, Иран, Хятад, Унгар, Турк зэрэг орнуудын 9 кино бүтээлийг олон нийтэд толилуулан, уран бүтээлчидтэй хэлэлцүүлэг зохион байгуулна.
Энэ жилийн наадмын онцлох орноор Монгол-Францын дипломат харилцааны 50 жилийн ойг тохиолдуулан Франц улсыг сонгосон бөгөөд тус улсын орчин үеийн киноны уран бүтээлээс бүрдэх “Францын Кино Өдөрлөг”-ийг аравдугаар сарын 8-нд Францын Элчин Сайдын Яамтай хамтран зохион байгуулна.
Наадмын хүрээнд Улаанбаатар Олон Улсын Кино Форум хоёр үндсэн хэсэгтэй бөгөөд “Кино бүтээл түүх, цаг хугацааны тусгал болох нь”, “Монголын кино урлагийн салбар дах олон улсын хамтын ажиллагаа” үндсэн хоёр сэдвийн хүрээнд асуудал дэвшүүлэн, ярилцлагыг өрнүүлэх болно. Тус форумын эхний хэсэгт “Цогт тайж” Монголын уран сайхны кино (1945 он), Францын уран сайхны киног (1945 он) тус тус танилцуулж, хэлэлцүүлгийг явуулах ба сүүлийн хэсэгт Италийн Венецийн кино наадмын хөтөлбөр боловсруулагч Пауло Бертолин, БНХАУ-ын Дуу дүрс бичлэг, дижитал хэвлэлийн нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч Зан Жи Жүн зэрэг олон улсын болон Монголын киноны найруулагч, продюсер, уран бүтээлчдийг урьж оролцуулах болно.
2014-2015 онд бүтээгдсэн Монголын шилдэг 4 кино бүтээлийг танилцуулах зорилготой “Монгол Кино Хөтөлбөр”-ийг Монголын Кино Урлагийн Зөвлөлтэй хамтран 2015 оны 10-р сарын 9-нд уламжлалт ёсоор зохион байгуулна. Тус хөтөлбөрийн шалгаруулалтыг Монголын киноны уран бүтээлчдийн дунд 2015 оны 9-р сарын 1-ий өдөр зарлан, 9-р сарын 15-ны дотор материалыг хүлээн авна.
Зохион байгуулагчид “Улаанбаатар” олон улсын наадмын хөтөлбөрийг дэлхийн кино урлагийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, урлаг, уран сайхан, дэвшүүлж буй санаа болон хийцийн хувьд өргөн цар хүрээ, сонголттой байхад анхаарлаа хандуулан ажиллаж байгаа бөгөөд наадам зохион байгуулагчид олон улсын кино хөтөлбөр зохицуулагчаар Францын иргэн, Канн болон Парис Синема олон улсын кино наадам зохион байгуулдаг туршлагатай Тибу Бракийг гурав дахь жилдээ дахин урьж ажиллуулж байна.
“Чонон сүлд” кино энэ сарын 11-нд АНУ-ын кино театруудаар гарахаар болжээ. Тус бүтээлийг “Сони”-гийн Колумбия Пикчерс есдүгээр сарын 11-нд 125 танхимд үзүүлэхээр төлөвлөж байгаагийн 100 нь Imax танхим байх юм байна. “Чонон сүлд” хоёрдугаар сарын 19-нд нээлтээ хийснээсээ хойш 110.5 сая долларын орлого олж, Хятадын хамгийн өндөр орлоготой арван киноны нэг болсон аж. Дашрамд сонирхуулахад, Хятадад энэ оны Оскарын “Гадаад хэл дээрх шилдэг кино” төрөлд тус киног нэр дэвшүүлэх талаар яригдаж байгаа бөгөөд Оскарт нэр дэвшүүлэх киног Хятадын Киноны товчооноос шийдэж, аравдугаар сарын нэгэнд албан ёсоор зарладаг юм байна.
Маргааш БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо дэлхийн II дайнд ялалт байгуулсны ойд
зориулсан цэргийн парад болно. Баярын арга хэмжээнд 12 мянган цэрэг, Японоос
чөлөөлөх дайнд ролцож байсан ахмад дайчид, цэргийн 500 техник, 200 байлдааны
онгоц оролцох юм байна. Энэ өдөр Бээжин хотын гол гудамжууд, метроны зарим
буудлуудыг хаана.
БНХАУ-ын эрх баригчид баярын арга хэмжээнд оролцох урилгыг 51 орны төр засгийн
тэргүүнд илгээснээс 30 оны төр засгийн тэргүүн, 19 орон Засгийн газрын
төлөөлөгчөө илгээхээр болсон. Баярын арга хэмжээний хамгийн хүндэт зочин
нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин юм байна. БНСУ, Монгол, Пакистан,
төрийн тэргүүнүүд оролцохоо мэдэгдсэн бол БНАСАУ нь тусгай төлөөлөгчөө
илгээхээр болжээ. Түүнээс гадна Чехийн Ерөнхийлөгч Милош Земан, Египетийн
Ерөнхийлөгч Абдул-Фаттах Халил Аль-Сиси нар оролцох юм.
Парадад Монгол, Орос, Беларус, Куба, Киргиз, Казахстан, Мексик, Пакистан,
Щгипет, Сербийн цэргүүд оролцох аж.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, нэгдүгээр хорооллын 112 дугаар цэцэрлэгийн хашаанд өнгөрсөн сарын 28-29-нд шилжих шөнө нэгэн иргэн амиа алдсан хэрэг гарчээ. Тодруулбал тус дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн жижүүрийн мөрдөн байцаагч ахмад 30 настай А гэгч амиа хорлосон байсан талаар баттай эх сурвалж мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэрбээр амиа хорлох үедээ согтуу байсан бөгөөд өөрийгөө боомилсон нь тогтоогджээ. Уг хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
УИХ-ын дэд дарга, Монгол Ардын намын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, Нарийн бичгийн дарга Х.Булгантуяа нар чөлөөлөх дайны 70 жилийн ойг тохиолдуулан энэ дайнд оролцож, гавъяа байгуулсан ахмад дайчин Д.Дэнзэн, Т.Палам нарыг Монгол Ардын намын дээд шагнал болох “Тусгаар тогтнол”-ын одонгоор энгэрийг нь мялаалаа. Монгол Ардын намын дарга М.Энхболд хэлэхдээ ”1945 оны чөлөөлөх дайны 70 жилийн ойг Монгол Улс, мөн энэ дайнд цэрэг дайчдаа оруулсан улс орнууд ялалтын баяр тэмдэглэх үйл ажиллагаа болж байна. Үүний хүрээнд Ерөнхийлөгч зарлиг гаргаж, энэ дайнд оролцож явсан дайчдыг төрийн одон, медалиар шагнасан. Дайнд оролцож, улс орныхоо тусгаар тогтнол аюулгүй байдлыг хамгаалахын төлөө амь насаа алдаж, эрсдэж, шархдаж эрүүл мэндээрээ хохирсон ийм үйл явдал болсныг мэдэж байгаа. Дэлхийн II дайнд Германы тал бууж өгөх гэрээнд гарын үсэг зурсан ч дорно зүгт дайны гал зогсолтгүй байж, Монгол Улсын хилийг японы цэргүүд нэвтрэн орж ирсэн. Тухайн үед Монгол Улсын Засгийн газар улс орноо батлан хамгаалах энэ дайнд Зөвлөлтийн цэргүүдийн хамтаар оролцож ялалт байгуулсан” гэсэн юм. Намын удирдлагууд ахмад дайчдад баяр хүргэж, дурсгалын зураг татуулсан юм. Т.Палам гуайн хувьд хилийн цэрэгтэй ажил амьдралаа холбосон нэгэн ажээ. Залуу наснаасаа хилийн цэрэгт хүчин зүтгэсэн учраас сэтгэлд дотно санагддаг гэдгээ бидэнтэй хуучилсан юм. Тэрээр эх орон, тусгаар тогтнолынхоо төлөө мөр зэрэгцэн зүтгэж явсан нөхөддөө үргэлж талархаж явдгаа уламжилсан юм. Харин Д.Дэнзэн гуай хэлэхдээ “Би ЗХУ-д их бууны ангид сурахаар очсон. Гэтэл удалгүй Германчууд ЗХУ руу довтолж, Ленинград хотыг бүсэлсэн. Надад орос нэр өгөөд буу үүрүүлээд хот хамгаалах үүрэг өгсөн. Нийслэл хотоо хамгаалж, өдрийн 120 грамм талхны нормтой Германчуудаас хотоо хамгаалж байлаа. Манай их бууны анги Сталинградын байлдаанд оролцож явлаа” гэж дурссан юм
Төв цэвэрлэх байгууламжийн өвөлжилтийн бэлтгэл ажил өнөөдрийн байдлаар 80 хувийн гүйцэтгэлтэй явна. Нийт 250 сая төгрөгөөр ирэх өвөлдөө саадгүй ажиллахаар бэлтгэжээ. Гэхдээ ашиглалтанд ороод 56 жил өнгөрсөн, ашиглагдах хугацаа нь дууссан тул гэнэтийн аюул дахин гарахгүй гэж хэлж чадахгүй. Шаардлагатай засвар үйлчилгээг хийсэн учир цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа доголдохгүй гэж найдаж байна гэдгээ цэвэрлэх байгууламжийнхан Л.Эрдэнэчимэг гишүүнд ярьлаа.
Анх зургаан километр бохир усны шугам ашиглахаар байгуулагдсан байсан бол одоо 170 гаруй километр бохирын хоолойг хариуцан ажиллаж байна. Өөрөөр хэлбэл анх 500-700 мянган хүн амтай Улаанбаатарт зориулж барьсан цэвэрлэх байгууламж өнөөдөр нэг сая 300 мянган хүн амтай нийслэлийн бохирын асуудлыг зохицуулан, тэг зогсолт хийчихгүйгээр лаг үнэртүүлэн ажиллаж буй тухайгаа Ус сувгын удирдах газрын дарга С.Үнэн тайлбарлалаа.