Насанд
хүрэгчдийн эрэгтэй чөлөөт бөхийн 45 дэх, эмэгтэй чөлөөт бөхийн 26 дахь ДАШТ
Улаанбаатарын цагаас 02 цагт эхэлсэн билээ. Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд
тэмцээний салхийг хагалан барилдсан Э.Нарангэрэл дэлхийн аваргын хошой алтан
медальт Японы бөх Эри Тосакатай барилдан 0:10 харьцаатай оноогоор цэвэр ялагдлаа.
69 кг-д зодоглосон О.Насанбурмаа хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.
Түүний өрсөлдөгч нь дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Японы Сара Доша юм.
Өмнө нь хоёр бөх 2013 оны дэлхийн Универсиад наадмын 67 кг-ын финалд барилдахад
О.Насанбурмаа Японы Сара Дошод 4:3-аар ялагдаж мөнгөн медаль хүртэж байсан юм.
Month: September 2015
Улсаас 13 тэрбум төгрөг завшсан гэж сэжиглэн шалгаж эхэлсэн Л.Гансүхийн гэгдэх хэргийг шүүх хурал өнөөдөр/IX.10/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн шүүхэд болно. Шүүх хуралдаанд шүүгдэгчээр “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ албан тушаалаа ашиглаж хувьдаа мөнгө зувчуулсан гэх Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлан зөвлөх Л.Гансүх, “Эм Жи Эл Эс Би” компанийн захирал Н.Даваахүү, тус компанийн нягтлан бодогч Б.Мөнгөнтуяа нар оролцох юм.
Гэрчээр Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, н.Бямбадорж, н.Базарсүрэн, н.Мөнхчулуун оролцох юм. Мөн “Багануур” ХК-ийн захирал М.Отгонбаяр, Үндэсний аудитын газрын шинжээч Ш.Ичинхорлоо нар нь удаа дараа шүүхэд ирж мэдүүлэг өгөхөөс зайлсхийж байгаа тул Тахарын албанаас албадан ирүүлнэ гэдгийг шүүхээс мэдэгдлээ.
Жил бүрийн есдүгээр сарын 10-ны Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болдог.
Монгол Улс улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын хүндэтгэх өдрийг жил бүр тэмдэглэж ирсэн бөгөөд энэ өдөр хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, мөн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссоос хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнд хүндэтгэл үзүүлдэг. Энэ жил ч төрийн өндөрлөгүүд хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэх юм.
Хэлмэгдэгсдийг цагаатгах ажлын хувьд 1930-40-өөд онд төрд цаазлагдсан 30-аад мянган улс төрийн хэлмэгдэгсэд бий гэх тооцоог гаргажээ.
“Чимээгүй
олимп” буюу “Дифлимп” нэрээр танигдсан Сонсголын бэрхшээлтэй иргэдийн зуны
олимпийн наадмаас анх удаа алтан медаль хүртсэн түүхэн өдөр өнөөдөр билээ.
Өдгөөгөөс зургаан жилийн өмнө буюу 2009 оны есдүгээр сарын 10-ны өдөр Тайваньд
болсон олимпод манай 16 тамирчин байт харваа, сонгомол бөх, чөлөөт бөх,
жүдогийн төрлөөр хүч сорьсноос жүдогийн 81 кг-ын жинд барилдсан Дамдины Очбадрал
алтан медаль хүртэж хүртэж байсан түүхтэй. Ингэж Дифлимпийн анхны аварга гэх
эрхэм алдрыг Монгол Улсын гавьяат тамирчин Д.Очбадрал авч ирж байсан юм. 2009
оны Тайваньд болсон уг наадмаас жүдогийн 73 кг-д Б.Мөнх-Оргил, 60 кг-д
Б.Наваанжамц нар тус тус хүрэл медаль хүртэж байсан. Сонсголын бэрхшээлтэй
иргэдийн зуны олимп 1924 оноос, өвлийн олимп нь 1949 оноос эхэлсэн түүхтэй.
Дифлимпд манай тамирчид 1997 оноос эхлэн оролцож эхэлсэн бөгөөд оролцох бүрдээ
медаль хүртэж байжээ. Тодруулбал, 1997 он, 2001 онуудад чөлөөт бөхөөр
Б.Отгонбаяр хошой хүрэл медаль, 2001 онд Ганбат мөнгөн медаль, 2001 он, 2005
онуудад Ш.Батбаатар тус тус хүрэл медаль хүртэж байжээ.
Э.ЭНХ
“Сод монгол” компанийн захирал Д.Анандбазарын хүү бусдын гарт амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Энэ хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцсэн аж. Талийгаач 17 настай буюу насанд хүрээгүй байсан тул хэргийг хаалттай хэлэлцэж буруутанд цаазаар авах ял оноосон байна. Талийгаач, болон түүнийг хөнөөсөн залуу хоёр найзууд байсан гэнэ. Тэд хоорондоо наймаа хийхдээ тохиролцоонд хүрээгүй тул муудалцаж нэгнийхээ амь насыг хүйтэн мэсээр хөнөөсөн гэдгийг тогтоосон талаар шүүхээс мэдээллээ.
Баабар ингэж өгүүлэв
Манай нийгмийн тогтолцоо буруу байгаа талаар сүүлийн үед амтай болгон ярьдаг боллоо. Нэгэнт би ч бас амтайгийн нэг болохоор тогтолцооны гажгийн тухай байнга ярьдаг. Гэтэл тогтолцоо гэж юугаа хэлээд байгаа, тэр нь тэр чигээрээ буруу юм уу, зарим хэсэг нь болохгүй байгаа юм уу? Ерөөсөө төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг нь дээр байж уу? Эсвэл Монголд ардчилсан төрийн систем тохирохгүй байгаа юм уу? Эс бөгөөс парламентын тогтолцоо хэрэггүй, Ерөнхийлөгчийн тогтолцоог одоо сонгоод нэг азаа үзэх тухай ярьж байна уу? Хаантай болсон нь дээр гээд байгаа юм уу? Цэргийн дэглэм тогтоох уу? Хятадыг дуурайх уу?
2001 онд хийсэн нийтийн саналын судалгаанаас үзэхэд монголчуудын бараг 90 хувь нь 1990 онд хийсэн нийгмийн болон төрийн ардчилсан сонголтыг зөв болсон гэж үздэг юм байна. Ингэхээр ардчилсан тогтолцоо нь хүн төрөлхтний туршлагаар батлагдсан хамгийн сайн зам төдийгүй манай ард түмэн энэ замаар орсныгоо зөв гэж үздэг, сонголтдоо сэтгэл ханамжтай байдаг юм байна гэж харагдаж байна. Ерөөсөө ч ардчилсан бус тогтолцоо манайд хэрэгжих гадаад болон дотоод нөхцөл нэгэнт үгүй болсон. Хятад, Казакстан, Дундад Азийн орнуудад тогтож буй бүтэн болон хагас дектатурын системийг Монголын хүн амын дийлэнх нь хүлээж авахгүйгээс гадна өдгөө тийм тогтоцыг буй болгоод бариад явж чадах бүлэглэл, хүчин нэг ч байхгүй. Нөгөөтэйгүүр ийм юм болдог юм гэхэд гадаад талаасаа дэмжлэг үгүй болох ба хөршүүдээс өөрөөр үүнд талархах газар үгүй тул ирээдүйн стратегийн аюулгүй байдал тун ч хөөрхийлөлтэй болох буйзаа.
Ерөөсөө 1990 онд монголчууд шилжилтийн хамгийн хүнд хувилбарыг сонгож авсан. Нийгэм эдийн засгийн хавсарсан шилжилт хийсэн төдийгүй шилжилт хийж буй 40 орчим улс дотроос зөвхөн Монгол, Унгар хоёр төрийн парламентат хэлбэрийг нь шууд сонгосон билээ. Энэ сонголт илүү хүнд, илүү зүдэргээтэй, гэхдээ илүү баталгаатай суурь нь сайн тавигддаг болохыг хүний иргэншлийн сүүлийн олон жилийн туршлага харуулсан. Өнгөрсөн хорь шахам жилийн хугацаанд монголчууд шилжилт хийхдээ үй түмэн алдаа гаргасан боловч дундаж наслалт 68 болон нэмэгдсэн, нэг хүртэл насны хүүхдийн эндэгдэл бараг гурав дахин буурсан, өдөрт хэрэглэж буй хүнсний илчлэг 2600 к.кал, дундаж сарын цалин зургаан доллараас 100 орчим доллар болон өсчээ. Нийгмийн болон төрийн систем асар том дэвшилд хүрч, ДНБ-ий 80 орчим хувийг хувийн хэвшлийнхэн үйлдвэрлэж, иргэд өөрийн итгэл үнэмшилтэй байх төдийгүй түүнээ бүрнээ илэрхийлэх баталгаат эрхтэй боллоо. Улаанбаатар 1990 онд гурван мянган автомашин, түүний дотор 100 хувийн автомашинтай байсан бол өдгөө энэ тоо 100 мянгад хүрч, зөвхөн гар утас хэрэглэгчдийн тоо 600 мянга даваад байна. 16 мянган оюутантай байсан бол өдгөө бараг 120 мянга хүрч байна. Хичнээн бараан сүүдэртэй байгаад манай нийгэм эрчимтэй урагшлан хөгжиж байна. Хөрш орны эрчимт хөгжил, газрын баялаг, чөлөөт зах зээлийн тогтоц, иргэдийн өөрсдөө хийх чөлөөт сонголт-эрх чөлөө гэсэн гурав дөрвөн гол хүчин зүйл энэ хурдан урагшлалтын гол мотор болж байгаа юм. ДНБ-ий өсөлт сүүлийн үед 10 хувьд хүрч энэ үзүүлэлт ойрын хэдэн жилдээ хадгалагдах бололцоо буй боллоо. Дэлхийн эдийн засагт гарч буй сүүлийн үеийн гэнэтийн өөрчлөлтүүд Монголд ашигтайгаар тусаж, чухам л өдгөө тэрбумаараа долларын хөрөнгө оруулалт, түүнийг дагасан аварга дэд бүтцүүд буй болох түүхэн шанс бодит болов. Өдгөө Монголын ДНБ-ий хэмжээ хоёр тэрбум долларт дөхөж буй ба таатай нөхцөл бүрэлдсэнээр энэ тоо ойрын хэдхэн жилд хэд дахин нэмэгдэн Монголын дундаж иргэнд ноогдох ДНБ-ий хэмжээ дэлхийн дунджид хүрэх бололцоо харагдаж байна.
Гэвч нийгэм дэх баян ядуугийн ялгаа улам ихэсч, иргэдийн урам хугарах, амьдарч буй нийгмийнхээ тогтоц механизмд санаа алдрах явдал улам их болж байна. Энэ бол манайд үйлчилж байгаа нийгмийн харилцааг зохицуулах хуулиуд үүргээ гүйцэтгэж чадахгүй, яаж ч тайлбарлагдаж болдог, нэг нь нөгөөгөө үгүйсгэдэгт оршино. Эртний Ромд “тодорхойгүй хууль байснаас огт хуульгүй нь дээр” гэсэн анхааруулга бүх хуулиудын орой дээр үндсэн зарчим болон тогтдог байжээ. Манайд харин ихэнх хууль болгоноос олон заалт нь эргээд Үндсэн хуулиа зөрчсөн байдаг. Би л лав тогтоцын гажиг гэдэгт чухам энэ нийгмийг зохицуулж буй хуулиудын зөрчлийг нэрлэдэг. Гар утас хулгай хийсэн хүүхэд 12 жилээр заагддаг, улсаа тоносон хүн Хөдөлмөрийн баатар болдог буюу бусдыг болгодог чухам энэ байдал чинь тогтоцын гажиг биш үү? Нийгмээс ядуу давхаргадаа өгч буй тусламжийн 70 хувь нь эзэндээ очдоггүй чинь тогтолцооны гажиг биш үү? Төрийн институцуудыг ажиллуулах хүмүүсийг чадамжаар нь биш, аль луйврын бүлэгт хамаарч байгаагаар нь шалгаруулдаг нь тогтоцын гажиг биш гэж үү? Нийгмийн менежмент хийх хүмүүсийг ард түмний хүсэл эрмэлзлээр сонгон шалгаруулдаг гэх авч начир дээрээ аль шилдэг хулгайч, шигшээ худалчийг нь сонгон шалгаруулдаг механизм үйлчилж байгаа нь тогтолцооны гажиг биш гэж үү. Сайн механизмыг хууль буй болгодог. Гэтэл бидэнд механизм муу байх тусмаа сайн гэсэн зарчим үйлчилж байгааг тогтолцооны гажиг гэхээс өөрөөр юу гэх юм бэ?
Манай иргэдийн дийлэнх нь муу хүмүүсийг зайлуулж сайн хүнтэй болоод жаргах мөрөөдөлд автдаг. Үнэндээ энэ бол хуурамч мөрөөдөл юм. Гэтэл сүүлийн үед манайд байгаа болгон тэр чигээрээ муу учраас орвонгоор нь бужигнуулах үзэл суртал газар авч эхэллээ. Большевикууд Орост төрийн эрх авуутаа хөрөнгөтний барьсан төмөр замыг хуу татаж аваад оронд нь ажилчин ангийн төмөр зам тавьж эхэлсэн юм гэнэ лээ, тэрэрхүү л юм яриад суртчилаад эхэллээ. Гэтэл ийм ойлголт нь луйварчдад бүр ч сайхан далим болно.
Сүүлийн үед сүлдээ солих тухай их ярих болов. Чухам тэр сүлдэн дээр буй тасархай мориноос болоод л улс уруудаад байгаа бололтой юм. Оронд нь нэг мангасны зураг тавьчиж. Авлига авбал тэр мангас нь амьдаар нь идэж шийтгэх бололтой юм. Гэтэл үнэндээ үүнийг сэдсэн бүлгийнхэн сүлдний тухай огт бодоогүй. Пивоны бөглөө онгойлгогчтой төстэй одоогийн сүлд олон хүнд таалагдахгүй байгаа. Үүнийг солих тухай яриа бол эцэст нь Үндсэн хуулийг орвонгоор нь өөрчлөхөд чиглэсэн түлхүүр тааруулах арга. Ерөнхийлөгчийн тогтолцоо руу орвол улс ганц сайн хөгжинө гэсэн арга нь барагдсан гэнэн хүмүүсийн мөрөөдлийг луйварчдын нэг бүлэглэл гярхай ажигласан хэрэг. АНУ Ерөнхийлөгчийн системтэйг бүгд мэднэ. Гэхдээ бүх Африк, Латин Америк тэр чигээрээ яг үүнийг хуулсан мөн тийм тогтолцоотойг хүн бүр мэддэг болов уу.
2006 оны есдүгээр сарын 10
Томчуудын анзаарч хараагүй, бодоогүй тийм санаа балчир хүүхдүүдээс гарах нь олонтаа. Хүүхэд байгаа газарт хөгжилтэй яриа өрнөж, хөөр баяраар дүүрдэг шүү дээ. Хүүхдийн хэвлүүхэн ярианаас сонирхуулъя.
Ажлаа тараад гэртээ харьтал бага ангид сурдаг охин маань мэндийн зөрүүгүй багшийнхаа тухай гомдоллов. “Өнөөдөр манайд ёстой муухай багш орсон. Бид бүгдээрээ цээж бичигтээ тэнцээгүй” гэж хошуугаа унжууллаа. Яагаад гэтэл “Уг нь яг багшийн хэлснээр бичсэн байхгүй юу. Манай ангийнхныг алдаатай бичсэн гээд бүгдэд нь муу дүн тавьчихсан гээд бод доо” гэж ирээд л нэг амьсгаагаар дуржигнуулав. Тэгснээ “Багш өөрөө их муухай хэлээд байсан юм л даа” гэх нь тэр. Цээж бичгийнх нь дэвтрийг сөхөөд хартал манай хүн “Көк мөнк тэнгэрийг эзэгнэкэнэ төрлөө би нь. Көмсгөнө сарны туяай нь…” гээд биччихжээ. “Аргагүй ш дээ, миний охин өөрөө алдаатай бичсэн байна” гэтэл “Манай багш өөрөө ингэж албаар хэлчихээд бүгдэд нь муу тавьчихаж байгаа юм даа. Аймаар муухай санаатай байгаа биз” гэхэд нь гэрээр нэг инээдэм болов. Яахав багш нь аялгатай ярьдаг нэгэн байсан бололтой.
Хажуугийн айлд нэг өдөр хулгайч орсон тухай хавийн хөгшчүүл ам дамжин ярив. Хөрш айлын эмээ ч хулгайчийн хажууд байсан мэт өнгөтөөр дүрсэллээ. Маргааш өглөө нь дөрвөн настай охин маань “Ерөөсөө би цэцэрлэгээсээ амралтаа авчихъя. Гэрээ хараад л сууж байя. Энүүгээр хулгайч яваад байгаа гэсэн биз дээ” гэв. Манай хүн ч цэцэрлэгт явах тун дургүй л дээ. Хулгайчаар далимдуулж, цэцэрлэгтээ явахгүй гэсэн санаагаа ингэж илэрхийлэв.
Орой зурагтаар мэдээ гарч байна аа. Оюутнуудад сар бүр 70 мянган төгрөг олгодог. Бас дээрээс нь автобусаар үнэгүй зорчдог тухай байв. Энэ мэдээг анхааралтай ажиглаж суусан найзын маань найман настай хүү аав руугаа хараад “Би автобусаар үнэгүй явах уу. Манай сургууль бас хэзээнээс бидэнд мөнгө өгдөг болох вэ” гэлээ. “Хүү минь зөвхөн оюутнууд л ийм давуу эрхтэй, сурагчид бол тийм биш” гэснээс өөрөөр тайлбарлаж чадсангүй. Гэтэл өнөөх жаал “Аан, тэгвэл тэр оюутнууд хөгжлийн бэрхшээлтэй юм уу” гэж ааваасаа лавшруулж асуусан шүү.
Хүүхдийн яриа цаанаа л хөөрхөн.
09:00 цагт: Монгол Улсын төлбөрийн картын эрсдэл, түүний удирдлага, хамтын ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, онол практик солилцох зорилгоор “Төлбөрийн картын эрсдэлийн Олон улсын зөвлөгөөн-2015” Шангри-Ла зочид буудлын 1 давхарт зохион байгуулагдана.
09:00 цагт: Сонгинохайрхан уулын бэл дэх Хэлмэгдэгсдийн суварга хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөнө. Утас: 95883433
09:00 цагт: “I Love Mongolia” Аялалын баг Чингисийн талбайгаас Хэнтий аймгийн зүг хөдөлнө. Утас: 99101619
09:00 цагт: Шинэ 2 лакатер ашиглалтад оруулах арга хэмжээ Нислэгийн хөдөлгөөний удирдах төвд болно. Утас 91917675
10:00 цагт: Л.Гансүх нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй болно.
10:00 цагт: Ховд аймгийн өдрүүдийн нээлт Чингис хааны талбайд болно.
10:00 цагт: НМХГ-ын 5 давхарын хурлын танхимд НМХГ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар их болон дунд эрсдэлтэй хүнсний худалдаа эрхлэгч ААНБ-дад хийгдсэн хяналт шалгалт, нийтийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад хяналт шалгалт хийсэн тухай нээлттэй хэлэлцэх болно. Утас: 91887887
11:00 цагт: Төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагын гамшиг, ослын үед ажиллах бэлэн байдал, албан хаагчдын ажлын нөхцлийг сайжруулах зорилгоор 2015 онд Улсын төсвийн 7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар худалдан авсан гал унтраах болон аврах ажлын зориулалттай тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг хуваарилан өгөх ажиллагаа ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангид болно. Тус ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар оролцож, онцгой байдлын албаны үйл ажиллагаатай танилцана. Сэтгүүлчдэд зориулсан автобус ОБЕГ-аас 10.00 цагт явна. Утас: 9900-7969
11:00 цагт: Хүн Амын Хөгжил, Нийгмийн Хамгааллын Яам, Монголын Залуучуудын Холбоо хамтран залуучуудад тулгамдаж буй асуудлуудыг хөндсөн илтгэл, судалгааны ажлуудыг олон нийтэд хүргэх, залуучуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол практикийн мэдлэгийг сайжруулах зорилгоор “Залуучууд судлал” эрдэм шинжилгээний бага хурлыг Монголын Залуучуудын Холбооны “Залуус танхим”-д зохион байгуулна.
11:00 цагт: Сүхбаатар дүүргийн “Хууль сурталчлах өдөрлөг” Чингисийн талбайд болно. Хууль зүйн яамны харьяа агентлаг, байгууллагуудын эрхлэх асуудлын хүрээний хууль тогтоомжийг иргэд, олон нийтэд мэдээлж, сурталчлах, байгууллагууд үндсэн чиг үүргийнхээ дагуу иргэдэд үйлчилгээ үзүүлж, эрх зүйн зөвлөгөө мэдээлэл өгч, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэнэ. Утас: 99277406
11:00 цагт: Үндэсний төв музейд “Улс төрийн хэлмэгдүүлэлт” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.
11:30 цагт: Гадаадад байгаа залуус нийслэлийн 1800 иргэнд англи хэл үнэ төлбөргүй заахаар болсон талаар хэвлэлийн хурал “Монгол ньюс” Мэдээллийн төвд болно.
12:00 цагт: Иргэний нийгмийн байгууллагууд Гамшгийн эсрэг үндэсний төвтэй хамтран шинэ сайдуудын талаар “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
12:00 цагт: Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдрийг тохиолдуулан “Их хэлмэгдүүлэлтэд нэрвэгдсэн сүм хийдийн хохирогчид” ТББ Хэвлэлийн Хүрээлэнд мэдээлэл хийнэ.
12:30 цагт: Монголын хөл бөмбөгийн холбооноос Монголын үндэсний шигшээ багийн фэн клубыг байгуулж байгаа талаар “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
13:00 цагт: БСШУЯ-ны “Дээд боловсролын шинэчлэл” төсөл, Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр МУИС-д шинээр байгуулсан болон тоног төхөөрөмж нийлүүлсэн Лабораторуудын үйл ажиллагаатай танилцах уулзалт МУИС-ийн хичээлийн 3-р байрны 108 тоотод болно. Утас: 89008869
13:00 цагт: Хэлмэгдэгсдийн хөшөөнд төр, засгийн тэргүүн нар, хэлмэгдэгсэд тэдний үр хүүхэд, олон нийтийн төлөөлөл цэцэг өргөнө.
14:50 цагт: Монгол Улсад үзэсгэлэнгийн салбар үүсч хөгжсөний 40 жилийн ойд зориулсан “Улаанбаатар түншлэл-2015” Намрын Олон Улсын үзэсгэлэнгийн нээлт Мишээл ЭКСПО Төвд болно. Утас: 99020785
“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэн гарлаа. Энэ өдрийн дугаарт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Хууль бол хууль” фельетон хэвлэгдэн гарлаа. Нийслэлийн усны эх үүсвэр болсон гүний худгийн нэгийг нурааж барилга барихаар хашаа хатгасан гэх мэдээлэл “Өдрийн сонин”-д ирсэн юм. Уг мэдээллийн мөрөөр манай сурвалжлах баг ажиллаж тухайн гүний худгийн эргэн тойронд өрнөсөн үйл явдлуудыг дэлгэлээ. Энэ сурвалжлагыг нэг болон дөрөвдүгээр нүүрээс уншиж сонирхоорой.
Уг дугаарт УИХ-ын гишүүн С.Ганбаатарын “Ерөнхий сайд аа, миний ярьж байгаа мэдээллүүдийг худлаа гэж батлаад өгөөч” хэмээх ярилцлага нийтлэгдлээ. Түүнчлэн Уул уурхайн сайд асан Д.Зоригттой хийсэн “Эдийн засгийн өндөр өсөлт хөөс биш байсан” хэмээх сонирхолтой ярилцлага тавдугаар нүүрт гарсан юм.
Хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт “Invest Hub Mongolia 2015”-аас бэлтгэсэн сонирхолтой сурвалжлагыг зургадугаар нүүрт хэвлэсэн. Өглөө ажилдаа явахаар гэрээсээ гарсан 19 настай охин галт тэргэнд дайруулж амиа алдсан харамсалтай явдал болсон. Тус хэргийн эргэн тойрон дахь мэдээллийг долдугаар нүүрт хэвлэн хүргэж байна. Мөн дэлхий мэдээ буланд “Унгарт ойрын 10 хоногт 40 мянган дүрвэгч очно” хэмээх материал хэвлэгдлээ.
Сэтгэл эмзэглүүлэм нэг мэдээлэл бол загасыг тороор агнахаа болиод тогонд цохиулж хяддаг болсон байна. Түүнчлэн хүүхдийн хүчирхийллийн эсрэг дуу хоолой болсон байгууллага ажлын тайлангаа тавьжээ. Эцэг, эхчүүд болоод холбогдох байгууллагын хүмүүс анхааралдаа авах олон мэдээллийг багтаасан байна. Эдгээр мэдээллүүдийг 11 дүгээр нүүрээс уншаарай.
12, 13 дугаар дэлгээ нүүрт дуучин Б.Батмэндтэй хийсэн “Наадмын хаалтан дээр “Халуун элгэн нутаг” дууг 13 жил дуулж байна” хэмээх ярилцлага нийтлэгдсэн юм. Тэрээр дуучин төдийгүй “Бодлын хулгайч”, “Босуул” зэрэг кинонуудад дүр бүтээж үзэгчдийн сэтгэлд хүрсэн хүн билээ. Мөн “Монгол” телевизийн “Өнөө өглөө” хөтөлбөрийн хөтлөгч Г.Хонгорзулын “Үс, нүүр хоёр маань телевизийн өмч” ярилцлага хэвлэгдлээ.
Дэлхий нийтийн анхаарлын төвд буй асуудал бол Сирийн дүрвэгчдийн тухай мэдээллүүд юм. Тэгвэл “Солонгос афган хүүхдүүдийг асарсан шигээ Сирийн өнчин жаалуудыг ч өсгөж өгье” хэмээх нийтлэл 18 дугаар нүүрт хэвлэгдсэн юм. Түүнчлэн хэлмэгдүүлэлтийн хар шуурга нөмөрсөн он жилүүдийн гашуун түүхүүдийн нэгэн хууч хэвлэгдлээ. Энэ бол Р.Доржгочоотой хийсэн “Цэ-Ван зургаан хүүхэдтэйгээ баривчлагдаж шоронд нас барсан” хэмээх ярилцлага. “Өдрийн сонин”-ы нүүр бүрт уншууртай, сонирхолтой мэдээ материалууд багтсан болно. Мөн цаг үеийн үнэн зөв мэдээллүүдийг ч багтаалаа.
“Өдрийн сонин”-ыэрхэм уншигч та, манай өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно. “Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба энэ гуравдугаар улирлын захиалгаа өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.
“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ
Уул уурхайн сайд асан Д.Зоригт Япон улсын Кюүшүгийн их сургуульд Компанийн засаглал сэдвээр докторын зэрэг хамгаалах гэж байгаа аж. Сүүлийн үед улс төрөөс хол байсан түүнтэй “Өдрийн сонин”-ы сурвалжлагч “Invest Hub Mongolia 2015” чуулга уулзалтын үеэр уулзаж ярилцлага авчээ. Тэрээр улс эх орныхоо эдийн засгийн байдлын талаар өөрийн бодлоо хуваалцсан байна. Энэ талаар тус сонингийн тавдугаар нүүрээс дэлгэрэнгүй уншиж болох юм. .
Түүнчлэн УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг тойрсон олон яриа байдаг. Энэ бүхэнд хариулт болохуйц томоохон ярилцлага “Өдрийн сонин”-ы улс төрийн мэдээллийн хоёрдугаар нүүрт хэвлэгдсэн байна. Тэрээр “Ерөнхий сайд аа, миний ярьж байгаа мэдээллүүдийг худлаа гэж батлаад өгөөч” хэмээснээр нь гарчиглажээ. Өнөөгийн улс төрийн байдал, түүний байнга шүүмжилдэг Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ, намын гишүүнчлэлийн тухай илэн далангүй ярилцлагыг уншиж сонирхох боломжтой.