Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Бөх тэх гэх нөхдүүд монгол үндэстнийг мөхөөх бодлогыг явуулж эхэллээ

Аливаа
зүйл худлаа болоод ирэхээрээ хүссэн хүсээгүй үнэ цэнээ алдаж, хөгжил
дэвшлийнхээ үндсэн чиг шугамаас шууд ухарч эхэлдэг. Өнөөдөр монгол үндэсний бөх
яг энэ зам руу шуударч байна. Үндсэндээ мөхөл рүүгээ гэрлийн хурдаар явж байна.
Бөхийн барилдаан гэдэг нь ир бяраа шавхсан, уран сайхан мэхний хувилбаруудыг
гаргасан тэмцэл бус зүгээр жүжиг, хий хоосон дүр үзүүлэлт гэдгийг ард түмэн
мэдэх болсон. Ялангуяа Монгол үндэстний төрт ёсны их баяр маань жүжиг наадгай,
хөлс үнэртүүлж, боловсролгүй бүдүүлгээрээ дуудуулсаар ирсэн хэсэг бүлэг нөхдийн
ашиг хонжоо олох арга заль болсоор олон жилийн нүүрийг үзлээ. Ингэж хэлснээрээ өнөө жилийн наадмын түрүү
бөхийг гутааж байгаа юм биш. Мөн өндөр дээд даваанд өөрийн хүчээр гарч ирсэн
иртэй бяртай залуучуудыг худлаа барилдсан гэж гүтгэж байгаа юм биш. Харин
монгол бөхийн ерөнхий чиг хандлага мөхөл рүүгээ явах болсныг, бөхчүүд өөрсдөө
жалга довны үзэл, хэдэн халтар цааснаас болж үндэстнийхээ их өв соёл, ёс
уламжлалыг уландаа дэвслэх болсныг хэлж байгаа юм.

Монгол
бөхөд найраа гэх авлигыг бөхчүүд өөрсдөө сэдэж гаргасан гэдэг. Хуучин цагт
идэшний үхэр, ганц нэг авдар цагаан архи өгдөг байсан уламжлал явсаар өнөөдөр
хэдэн зуун саяар тоологдох мөнгөн дүнд хүрчээ. “Тэр 300, 400 саяар начин хийж
гэнэ, мөнгийг нь тэр компани, нутгийн зөвлөлийн тэр бизнесмэн, дарга сайд нь
гаргасан гэнэ” гэх яриа олны дунд хэсүүчилдэг. Бөх сонирхогч түмний энэхүү
битүү хардлага үндсэндээ үнэн байдаг юм.
Бөхчүүд төрт ёсны их баяраа гутаан доромжлоод ханахгүй наадмын дараа
аймаг, бүсийн наадмын дэвжээг хэсэг бүлгээрээ зорин очиж бузарлан ард зоныг нь
басамжлах нь бичигдээгүй хууль болж дээ. Өмнөх жилийн аймаг, бүсийн наадмууд
ямар ичгэвтэртэй болж, тухайн нутгийн иргэд бөхчүүдийг үнэн голоосоо үзэн
ядан, жигшин зэвүүцэж байсныг бид мэднэ.
Манай сонины редакци руу олон ч газраас хүмүүс утасдаж, бухимдал, гомдол
цөхрөлөө дуулгаж байсан. Улсын цолтой нөхөд аймгийн цол хүртэх гэсэн мөнгөтэй
залуусыг дагуулж очин найраа, хор гэх зүйлээ олны нүдэн дээр улайм цайм хийж,
халтар цаасаа ил цагаан солилцдог юм гэсэн.

Монгол
бөхөд бугшсан тэрхүү идээ бээр тартагтаа тулан аргагүйн эрхэнд дэлбэрч байсан тохиол
олон бий. Тухайлбал, Хөвсгөл нутгийн улсын цолтой бөх нутгийн дүүдээ хандаж
захидал бичин, түүнийгээ цахим ертөнцөд тавьсан байдаг. Тэрхүү захидалд мөнгөө
багтааж ядсан гадны аймгийн залуучуудаар нутгийнхаа дэвжээг доромжлуууллаа
хэмээн шууд зарласан юм. Ингэж л монгол үндэсний бөхийг мөнгөнөөс бусдыг
бодохоо байжээ гэж эрхгүй хардахад хүргэж буй бөхчүүд нь өөрсдөө мөхөөж байна.
Энэ байдал өнөө жилийн наадмуудад мөн давтагдлаа.

Жишээ
болгож бүсийн хоёр томоохон наадмын тухай баримт сэлтийг дэлгэх гэсэн юм. Бөх
сонирхогч олон надаар хэлүүлэлтгүй сайн мэдэж байгаа. Увс аймаг 90 жилийнхээ
түүхт ойг “Монгол бөхийн баяр” болгон тэмдэглэж, улсын алдар цолтой бөхчүүдийг
нутагтаа урьж сүрхий юм болсон. Улсын
наадамд баруун зүүнээ булаацалдаад зодоглоогүй Сүхбат аварга Увсын ойд хүүгийн
хамтаар очиж зодоглож хүндэтгэл үзүүлж харагдсан. Монгол бөхийн домог болсон
энгүүн хүчтэн Баянаа аваргын хөшөөг босгож 90 жилийн ой баяр бахдлаар дүүрэн
болж байна лээ.

Гэтэл
тэрхүү баярыг бөхчүүд нь гутааж орхидог байгаа. Өнгөрөгч жил төрийн наадамд
түрүүлсэн залуу нутгийнхаа дэвжээн дээр ааг омгоо багтааж ядсан уу, эс бөгөөс
хувийн өс хонзон өвөрлөсөн үү, яасан бүү мэд.
Зэргэлдээ Ховд нутгаас ирсэн Пүрэвсайханыг толгой түрүүгүй нүдэж, монгол
бөхийн дэвжээнд байж боломгүй ёс зүйгүй авир гаргав. Ингэж тэрээр 90 жилийн
түүхт ойгоо гутааж, “монгол бөхийн баяр” хэмээн ёстой төртэй тэмдэглэж буй
наадмаа уландаа гишгэн, бөхөд хайртай түмнээ доромжилж шившгээ дэлгэсэн. Уг
залуугийн аав нь улсын харцага, аавынх нь ах улсын начин, өвөө нь мөн улсын
начин цолтой, хэдэн үеэрээ бөхийг шүтэж ирсэн гэр бүл юм. Бөхийн үе дамжсан гэр
бүлд өссөн хүн, тэгээд өөрөө төрийн наадмын түрүү хүртсэн өндөр цолтой бөх ийм
авир гаргана гэдэг монгол бөх мөхсөний хамгийн супер жишээ л дээ. Юмны наад
цаад учир ойлгохгүй залуу ааг омгондоо эрдэж тийм зүйл гаргалаа хэмээн
цайруулъя гэтэл түрүү үзүүрийн барилдаан
бүр шившигтэй зүйл болдог байгаа. Увсын ойд увсын бөх түрүүлэх учиртай юм гэнэ.
Бат-Орших, Пүрэвсайхан хоёрыг барилдах үеэр Увсын Ганболд заан, Ганбат арслан,
Бумбаяр заан нар ээлж дараалан очиж нутгийн дүү Бат-Оршихтой уулзлаа. Мөн
Пүрэвсайхан тэргүүтэй Ховдын бөхчүүдийг ахалж ирсэн Бямбадорж заантай уулзлаа.
Энэ бүгд ард түмний нүдэн дээр ил болж буй хэрэг. Хэд хэдэн удаа уулзсаны дараа
Пүрэвсайхан харцага Увсын Бат-Оршиход ямар ч үнэмшилгүй унаад өгч байгаа юм. Жалга довны энэ өчүүхэн
сэтгэлгээ монгол үндэстний нэгэн дархлаа болсон бөхийг ийн устгаж гүйцлээ.
Увсын ойн үзүүр түрүүний барилдаан шиг бөхчүүд хэдий болтол худлаа барилдаж,
өөрсдийгөө ард түмнээ хуурах юм бэ. Зөвхөн монгол бөхөд бус аль ч салбарт
худлаа хуурмаг, дүр эсгэсэн, жүжиглэсэн зүйл газар авч, хэрээс хэтэрсэн нь
Монгол Улс хөгжихгүй байгаагийн гол учир зангилаа шүү дээ. Харамсалтай нь
үүнийг үнэнээр нь гаргаад хэлчих зоригтой аавын хүү Монголын төрд, энэ цаг үед
алга байна. Увс нутгийн халуун цустай залуучуудаас “Үзүүр түрүүний бөх үнэн
онигоо боллоо. Бид Монголын ард түмний өмнө шившгээ дэлгэлээ” гээд хэлчих
зоримог залуу байхгүй л байна.

Халхын анхдугаар Богдын ой бас юу болчихов доо. Өндөр
гэгээн Занабазарын мэлмий гийсний 380 жилийн ойн хүрээнд бид дэлхийд Монголоос
тодорсон сод дөрвөн хүмүүний нэг Өндөр гэгээнийхээ үнэ цэнийг төр засаг нь ч, Шинжлэх ухааны академи нь ч
ойлгуулж, сая нэг байранд нь тавив
бололтой. Үүнийг шинжлэх ухааны нэртэй эрдэмтэд, монгол төрийн дархлаа болсон
зүтгэлтнүүд хэлж байгаа.

Гэтэл өнөө бүдүүлэг, боловсролгүй гэгддэг бөхчүүд
анхдугаар Богдынхоо Бат оршил өргөх даншиг наадмыг бас л гутааж орхисон. Халхын
Өндөр гэгээн бол дэлхийд танигдсан суут хүмүүн. Оюун ухаан, авьяас билгийн дээд
илэрхийлэл болсон нэгэн. Ийм гэгээнтнийхээ ойн төрт ёсны наадмыг зөвхөн Өвөрхангай аймгийн наадам мэтээр
ойлгох, тэр нутгийн бөх түрүүлэх учиртай гэсэн элийрсэн ядмаг, үхширмэл сэтгэлгээнээсээ
нэн даруй салах хэрэгтэй байна. Өндөр гэгээний ойд Өвөрхангайн бөх түрүүлэх нь
зохимжгүй харагдаж байлаа. Яагаад өөр аймгийн бөх түрүүлж болдоггүй юм. Бас л
нэг хэдэн цэцэрхсэн дарга нар, ирэх сонгуулийн шоу энээ тэрээгээ бодож, “ноёны
бөх” гэдэг шиг нутгийнхаа бөхийг түрүүлүүлж байгаа. Завханы Гончигдамбыг
Өвөрхангайн нэг бөх мөн л бөхийн дэвжээн дээр ёс зүйгүй авирлаж нүдийг нь тэс цохисон гэж дуулдана
лээ. Дэлхий нийтээрээ глобалчлагдаж буй энэ цагт бөхчүүдийн жалга довны үзэл
үнэндээ өрөвдмөөр харагдах юм. Өндөр гэгээн хэн бэ гэдгийг зах зухаас нь
гадарладаг бол төрт ёсных нь наадамд тийм бүдүүлэг үйлдэл гаргахгүй нь
лавтай.

Японы үндэсний спорт сумод яагаад монгол бөхчүүд дараалан
аварга болоод байгааг манайхан анхаарч үзээсэй. Япончууд энэ олон жилийн
хугацаанд монголчуудад долгинож байгаа юм шиг монголоос аварга төрүүлээд байгаа
юу, үгүй ш дээ. Хэн чадалтай нь тэнд аварга болдог. Тэр хэрээр өндөр
хариуцлага, үүрэг хүлээдэг. Өөрийнхөө нэг бөхийг дэмжээд ёкозуна болгох эрх
япончуудад бүрэн байгаа. Гэвч тэд үндэснийхээ ёс уламжлалыг хадгалсан спортоо
уландаа гишгэхийг бодохгүй байна. Үндэснийхээ дархлааг хадгалж, дээд зэргээр
хүндэтгэн хайрлаж байна. Харин манайд ийм зүйл алга.

Авлигад идэгдэж мөнгөнд шунасан хэдэн хөлстэй бөхчүүд
монгол үндэстний дархлаа, өв соёл, ёс уламжлалын илэрхийлэл болсон монгол бөхөө
мөхөөж, цаашлаад монгол үндэстнээ байхгүй болгох гэсэн бодлогыг өөрийн
мэдэлгүйгээр хийж байна. Бөхчүүд “Монгол бөх зуун зуунд дамжиж ирсэн Монголын
ард түмний их соёл юм” гэж ярих боловч начир дээрээ үүнийхээ эсрэг явах болсон. Бөхчүүдийн ёс жудаггүй худал хуурмаг байдлыг
бид хэдий болтол тэвчиж, амаа үдүүлсэн мэт дуугүй суух вэ. Удахгүй наад бөх тэх
гэх хүрээлэл чинь идээ бээрэндээ нэвширтэл идэгдэн тэсэрч улмаар Монгол
үндэстнийг мөхөөх аюул ирснийг бодох цаг болжээ, нөхөд минь.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Нийгэмд буруу үйлдэл хийсэн хүнд цахим ертөнц шийтгэл оноодог болжээ

Саяхан Хятадын Урумчи хотод амьдардаг нэгэн эр гэмгүй нохойг зодсоны төлөө олон нийтээс уучлал гуйсан байна. Тодруулбал, өнгөрсөн ням гарагт Чен Жай гэх худалдагч залуу дэлгүүрийнхээ гаднаас цусандаа хутгалдан, гэмтэж бэртсэн нохойгоо олжээ. Нохойг нь Ван Жиан хэмээх 30 орчим насны эр зодсон болохыг мэдсэн байна.

Тэрээр нохойг гурван настай хүү рүү дайрсан учир зодсон хэмээн тайлбарласан ч нохойнд хазуулсан гэх ямар ч хүүхэд байгаагүйгээр барахгүй хүүхдийн уйлах чимээ сонсогдоогүй гэнэ. Энэ хэрэг гарснаас хойш хэдхэн цагийн дараа нохой зодсон эрийн гаргасан хэрцгий авирын тухай орон нутгийн хэвлэл мэдээлж, онлайнаар түүний гэрийн хаяг, утасны дугаар, и-мэйл хаяг бусад хувийн чанартай мэдээлэл цацагдсан гэнэ.

Удалгүй нохойг зодсон эрийн утсанд 2000 гаруй шүүмжилсэн мессеж, 3000 орчим дуудлага ирсэн аж. Бүр амьтан хамгаалагчдаас хүртэл сүрдүүлэг ирсэн байна. Аргагүй байдалд орсон балмад этгээд нохойг зодож, бэртээсэн дэлгүүрийн гадаа ирж олон нийтэд хандаж уучлал хүсч, буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрсөн аж.

Гэсэн ч олон нийтийн уур бухимдал намжаагүй бөгөөд түүнийг шийтгэхийг шаардсан хүмүүс түүний машины шилийг хагалсан байна. Энэ нь нийгэмд асуудал үүсгэсэн хүнд цахим ертөнц ямар том шийтгэл хүлээлгэж болох тод жишээ болжээ.

Categories
гадаад мэдээ

Газрын тосны үнэ буурч байна

Дэлхийн зах зээл дээр газрын тосн үнэ буурсаар байна. Ираны эсрэг хоригийг хүчингүй болгож тус улс нь гнефть олборлолтоо нэмэгдүүлж эхэлсэнээс хойш Нью-Йорк болон Лондон хөрөнгийн бирж дээр газрынг тосны үнэ 0.67 хувиар буурчээ. Ийнүү нэг баррель нефть 51.86 ам.доллараар зарагдах болжээ. Зарим мэргэжилтнүүдийн ярьснаар хэрвээ Иран олборлолтоо нэмэгдүүлэх юм бол газрын тосны үнэ улам унах гэнэ.

Categories
гадаад мэдээ

Снуп Догг Италийн гааль дээр мөнгөө хураалгажээ

Рэп дуучин Снуп Догг Италийн хилээр 422 мянган ам.долларыг бэлнээр авч гарахыг завдсан байна. Тэрээр мөнгөө “Louis Vuittion” брэндийн цүнхэнд хийсэн байсныг цагдаа нар илрүүлжээ. Дуучин Их Британи руу хувийн онгоцоор нисэх гэж байсан бөгөөд гаалийн ажилтнууд мөнгөний талыг нь эргүүлэн өгч үлдсэн хэсгийг нь хураасан байна.

Хуульд зааснаар Европын Холбооны гишүүн орнуудын хооронд зорчихдоо 10 мянган еврогоос илүү мөнгө бэлнээр авч явахыг хориглодог аж. Дээр дурдсанаас илүү ихийг авч яваа тохиолдолд урьдчилан мэдэгдсэн байх ёстой. Рэп дуучны өмгөөлөгч нь үүнтэй холбогдуулан мэдэгдэл хийхдээ Европын орнуудаар хийсэн аялан тоглолтоос олсон орлого байсан гэжээ. Снуп Догг нь АНУ-ын баруун эргийн бүс нутагт нэлээд алдартай рэп дуучин юм.

Categories
мэдээ нийгэм

Даншиг наадмаар уралдах хурдан морьдын бүртгэл энэ сарын долоонд болно

Монголын Бурханы шашны сүм хийдүүд, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Даншиг наадам-Хүрээ цам”-2015 наадмыг энэ сарын 8,9-нд Улаанбаатар хот Хүй долоон худагт зохион байгуулахаар болсон. Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан 100 жилийн өмнө Их хүрээнд тэмдэглэдэг байсан Даншиг наадмыг сэргээж, Бурханы шашинтай Монгол туургатнуудын эв нэгдийн баяр болгон тэмдэглэхээр зорьж буй энэхүү наадмаар 128 хүчит бөх барилдаж, азарга, их нас, соёолон насны хурдан морьдын уралдаан, сур, шагайн харваа болох юм.

Даншиг наадмын бөх, морь, сурын бай шагнал нь улсын наадмын байтай адил бөгөөд даншигт эрлийз морьдыг уралдуулахгүй юм байна. Наадамд уралдах морьдын бүртгэлийг 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр “Хүй долоон худаг”—т зохион байгуулахаар болжээ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
“ДАНШИГ НААДАМ-ХҮРЭЭ ЦАМ” ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЫ ХУВААРЬ
д/д Уралдах нас Зохион байгуулагдах он, сар, өдөр,цаг Зохион байгуулагдах газар /бүртгэл, уралдаан/ Тайлбар
1 Азарга 2015.08.08 09.00 цаг Хүй долоон худаг
2 Соёолон 2015.08.08 14.00 цаг Хүй долоон худаг
3 Их нас 2015.08.09 09.00 цаг Хүй долоон худаг
4 Жороо морь 2015.08.09
10.00 цаг
Хүй долоон худаг
Categories
мэдээ нийгэм

Үхэр хэдгэнэ хүний аминд хүрсэн байж болзошгүй

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Шивэртийн голын ойролцоо төрөл зүйл нь тодорхойгүй шавжинд хазуулсан нэг хүн нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ. Энэ нь “үхэр хэдгэнэ” гэх хэдгэний төрлийн амьтан байж болзошгүй бөгөөд холбогдох албаныхан судалж буй юм байна.

Одоогоор нас барсан иргэний задлан шинжилгээний хариу гараагүй учраас “амьтанд хазуулж нас барсан” гэж дүгнэх боломжгүй талаар албаныхан мэдэгдэж байна. Гэхдээ эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн хоёр хүн болон, тус суманд амьтанд хазуулсан бусад иргэдийн хэлснээр “үхэр хэдгэнэ” байж болзошгүй гэж үзэн, мэргэжилтнүүд дээж авч шинжилгээ хийж эхэлжээ.

Categories
мэдээ нийгэм

Энэ онд 46 цэцэрлэг ашиглалтад орно

Энэ жил улсын хэмжээнд 46 цэцэрлэгийг ашиглалтад оруулахаар болсон байна. Эдгээрийн дөчийг нь улсын төсвийн хөрөнгөөр, хоёрыг нь концессын гэрээгээр, гурвыг нь орон нутгийн төсвөөр, нэг цэцэрлэгийг нь буцалтгүй тусламжаар барьж ашиглалтад оруулах юм. Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны яамны Сургуулийн өмнөх боловсролын хэлтсийн дарга Б.Гантулга “Сүүлийн үед шинээр цэцэрлэг, сургууль байгуулах ажил харьцангуй хурдтай өрнөж байна. Энэ онд улсын хэмжээнд 46 цэцэрлэг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Гэхдээ эдгээрийн хичээлийн шинэ жил буюу есдүгээр сарын 1-нээс өмнө ашиглалтад орно гэж ойлгож болохгүй. Энэ ондоо багтаан ашиглалтад оруулах юм” гэж ярилаа.

Дашрамд өгүүлэхэд 2013 онд 45 хороо цэцэрлэггүй байсан бол одоогоор 22 хороо цэцэрлэггүй байгаа юм. Түүнчлэн улсын хэмжээнд 1171 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдагаас 394 нь төрийн бус өмчийн цэцэрлэг гэсэн бүртгэл байна.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн маршрутыг шинэчилнэ

Энэ сарын 15-наас нийтийн тээврийн маршрутыг шинэчлэхээр болжээ.

Гэхдээ бүх чиглэлийг өөрчлөхдөө автобуснуудын чиглэлийг богиносгох юм байна. Өөрөөр хэлбэл хотын зах руу явдаг иргэд нэг автобусаар шууд хүрэхгүй.

Дамжиж сууна гэсэн үг. Үүнийг дагаад дамжин суулт үнэгүй байх зэрэг зохицуулалтыг хийх аж. Одоогоор энэ асуудлыг хэлэлцэж, зохицуулж байгаа юм.

Өнгөрсөн онд автобусны маршрутыг ингэж богиносгож 10 хоног туршилтаар явуулж байсан. Тэгвэл энэ туршилтыг энэ сарын 15-наас албан ёсоор хэрэгжүүлэхээр болжээ.

Ингэснээр нэг чиглэлд олон автобус явдаг, хоорондоо уралддаг, замын түгжрэл үүсгэдэг зэрэг олон асуудал шийдэгдэнэ хэмээн нийслэлийн Тээврийн газраас мэдээлж байна.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдэд ээлтэй зуслан шалгаруулна

Хүүхдийн зуслангууд энэ сарын 15-нд хаалтаа хийхээр болжээ. Одоогоор зарим зуслан долдугаар ээлжээ хүлээж аваад байгаа аж. Харин нөгөө хэсэг нь энэ долоо хоногт долдугаар ээлжийнхээ бүртгэл хийж, хүүхдүүдээ хүлээж авах юм байна.

Тодруулбал, энэ долоо хоногт “Жавхлант”, “Хайрын бэлэг”, “Нарс”, “Нарлаг”, “Маргаашийн хөгжил” зэрэг зуслан бүртгэлээ хийж хүүхдүүдээ хүлээж авах аж. Бүртгэлийг нийслэлийн Хүүхэд гэр бүл хөгжлийн газарт хийнэ.

Энэ жилийн зуслангийн хаалтын үйл ажиллагааны үеэр “Хүүхдэд ээлтэй зуслан”-г шалгаруулж шагнахаар болсон байна. “Хүүхдэд ээлтэй зуслан”-г шалгаруулдаг болсноор зуслангуудын үйл ажиллагаа илүү сайжирна хэмээн албаныхан үзэж буй аж.

Categories
мэдээ нийгэм

Г.Ундармаа өдрийн тэмдэглэлээ ном болгоно

“Single ladys”, “Тютю” зэрэг уран сайхны киногоороо олны таашаалыг хүртээл байгаа “U” филмийн захирал, Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Г.Ундармаа өөрийн тэмдэглэлийн дэвтэр дэх дурсамжаараа ном бичихээр зэхжээ. Тэрээр 12 жилийн турш өдөр алгасалгүй тэмдэглэл хөтөлсөн гэнэ.

Уг номондоо уран бүтээлийн сонин хачин, хувийн амьдрал, гомдол тунирхал, баяр баясгалан зэрэг амьдралынх нь хором бүрийг тусгах юм байна.

Жүжигчин бүсгүй эхний ээлжинд тэмдэглэлийн хоёр дэвтрээ нэгтгэн өөрийн амьдрал, уран бүтээлийн тухай өгүүлэх дурсамж номоо ирэх арван хоёрдугаар сард уншигчдын гарт хүргэхээр төлөвлөжээ.