Ерөнхий сайд Ч.Сайханбилэг МАН-ын зургаан сайдыг огцруулах хуулийн төслийг өчигдөр УИХ-д өргөн барьсан. Уг асуудлаар төрийн байгуулалтын байнгын хороо болон бусад холбогдох байнгын хороод хэлэлцэн дэмжсэн учир өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцсэн юм. Ийнхүү олонхийн саналаар Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Зам тээврийн сайд Н.Төмөрхүү, Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар, Зам тээврийн сайд Н.Төмөрхүү, Хөдөлмөрийн сайд С.Чинзориг, Байгаль орчин, аялал жуучлалын сайд Д.Оюунхорол болон Шадар сайд У.Хүрэлсүх нарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.
Month: August 2015
Сайн байна уу? Чамд минь энэ захиа хүрэх мөчид бид хоёр аль хэдийнэ хууль ёсны эхнэр нөхөр болж, сүүн цагаан хуримаа хийчихсэн байх болно гэж бодохоор сэтгэлд багтаж өгөхгүй тийм их аз жаргал ундрах юм. Тийм ээ, хоёулаа нарт хорвоод учраад багагүй хугацаа өнгөрчээ. Гэвч чамдаа чин сэтгэлээсээ гэнэтийн бэлэг барьж байсан минь үнэхээр цөөхөн санагдана. Тиймээс энэ сайхан хуримын өдөртэйгөө давхцуулан сайн хань, сайхан залуу чамдаа сэтгэл зүрхнээсээ гэнэтийн бэлэг барихаар шийдлээ. Зөндөө олон хоног чамдаа ямар сюрприз барихаа бодсоны эцэст энэ хувилбарыг сонгосон юм шүү. Сүйт залуу минь чамд таалагдана гэдэгт сүйт бүсгүй би чинь итгэлтэй байна.
Хүмүүний орчлонд “Уулзах ёстой бүхэн уулзаж, учрах ёстой бүхэн учирдаг’ гэсэн сайхан үг бий. Яг л үүнтэй адил бид нэг л өдөр чамайгаа харийн оронд байхад хүртэл уулзаад учирчихсан, одоо хайрын бэлгэдлийн дээд сүйн цагаан хуримаа хийх гээд зэхэж сууна. Нарт ертөнцөд заяасан хувь заяаныхаа тухай бодолд хэдэн өдөр өнжлөө. Энэ хэдэн өдөр өөрийгөө ямар их азтай хүн, энэ орчлонгийн хамгийн аз жаргалтай эмэгтэй гэдгээ мэдэрлээ.
Учир нь надад миний гэсэн бүх юм байна. Аз жаргал минь дэргэд минь байна. Төрүүлж өсгөсөн эцэг, эх минь дэргэд өтөлж, удам залгах үр минь эрүүл саруул өсч, хамгийн гол нь охин бид хоёрынхоо төлөө бүхнээ зориулдаг, амьдралын минь гэрэл гэгээ, бүсгүй миний өмөг түшиг болсон чи минь дэргэд байгаа учраас надад энэ хорвоод өөр юу ч хэрэггүй. Зөвхөн хань минь чи л наддаа нандин бэлэг. Чи минь анх намайг үнэтэй машин, тансаг бэлгээр нүдийг минь хуураагүй ч өнөөдрийг хүртэл чин сэтгэл, уян зөөлөн ааш, хайр халамжаар хэзээ ч дутаагаагүй. Хайр халамж чинь надад юунаас ч илүү үнэ цэнтэй зүйл байсан юм шүү.
Анх чамтайгаа учирахад чи минь өмсөх дуртай гурван саарал өмднийхөө нэгийг өмсчихсөн, урт үстэй энгийн хэрнээ миний л нүдэнд чамаас өөр сайхан, ганган залуу харагдаагүй юм даг. Цаг хугацааны хүрд яасан хурдан эргэлдэн өнгөрнө вэ. Яг л кино шиг…Бид хоёрын туулж өнгөрүүлсэн кино шиг амьдралын мөч бүхэн үнэтэй. Өнгөрсөн хугацаанд хоёулаа хайр дурлалаар жигүүрлэсэн хөл газар хүрэхгүй л гэнэн хосууд явсан бол бидний хайраас хөөрхөн охин цэцэглэж, хоёулаа аав, ээж болж хариуцлага ч нэмэгдсэн. Сургуулиа ч төгсч нэгэн үе ажилтай, ажилгүй байж үзлээ. Амьдралын эрээнтэй бараантай үеийг туулж, ажилгүй гэж аав, ээждээ зэмлүүлэх өдөр ч байлаа. Эргээд бодоход амьдрал чи бид хоёрт их зүйл ухааруулжээ. Хорвоогийн хатуу мэт санагдах олон ч бартааг хамтдаа давсан гэж би бодож байна. Дахиад хэзээ ч чи бид хоёрт хорвоо хатуу санагдахгүй харин ч хамтдаа гэрэлт ирээдүйнхээ төлөө зүтгэх болно. Хичээх болно.
Тиймдээ ч чамтайгаа бие сэтгэл зүрхээрээ нэг хүн болж эх орондоо гэр бүлийн тоог нэгээр нэмж өрх тусгаарлаж байгаа билээ.
Энд нэгэн үйл явдлыг цохон чамдаа баяр хүргэмээр байна. Учир юу вэ гэвэл чиний минь гурван жил нойр хоолгүй зүтгэж, хөдөлмөрлөсний үр дүнд манай гэр бүл өөрийн гэсэн үйлдвэртэй болсон. Бүхэл бүтэн үйлдвэр босгоно гэдэг амаргүй ажил тиймээс чамдаа тусгайлан баяр хүргэж, чинийхээ хөдөлмөрөөр бахархаж байгаагаа хэлмээр байна. Тухайн үед нүүрэндээ ил гаргаж сүйд болтол баярлаагүй байж санагдах юм. Гэвч сэтгэл дотроо баярын нулимс унагаж, надаас илүүтэйгээр догдолж байсан хүн байхгүй болов уу. Намайгаа баярласан ч уурласан ч гадагшаа гаргаж чадалгүй дэмий л сэтгэл дотроо л шингээдэг занг маань. Би чинь сэтгэлдээ чамаараа бахархаж, өөрийнхөө зүгээс чадах бүхнээрээ тусалж дэмжих юмсан гэсэн бодолтой явдгийг минь чи минь энэхүү захианаас минь ойлгож байгаа байх.
Чиний минь уян зөөлөн, хариуцлагатай зан чинь манай гэр бүлийн аз жаргалын гол түлхүүр нь гэдгийг хэлье. Өдөр болгон бид хоёртоо урмын үг хэлж, хайртайгаа илэрхийлж наргианч зангаараа баяр хөөр авчирч байдаг чамдаа баярлалаа.
Ичимхий хэрнээ хатуу ширүүн зантай хань нь чамдаа цаг зав гаргаж зөөлөн дулаан үг хэлэх нь цөөхөн байдаг бол ханийгаа уучлаарай. Заримдаа нууцхан чамаасаа суралцаж уян зөөлөн занг тань хэлж давтаж байсан удаатай ч чинийхээ хэмжээнд хүртэл зөөлөн байж чадахгүй л байна.
Хэзээ ч билээ дээ хичээж хичээж чамайгаа “Хонгор минь” гэж дуудахад чи минь “Мангар минь” гэж сонсож билээ. Би чинь тийм л муухай үгийг ихэнхдээ хэлж чихэнд чинь хоногшуулж дээ гэж хичнээн их өөрөөсөө ичиж, дотоод сэтгэлдээ бясалгав даа.
Миний хувьд баян ядуу, баяр хөөр, өвчин зовлон, ажил мэргэжлийн онцлог гээд юу ч тохиолдсон охинтойгоо гурвуулаа, хамтдаа л байвал юуг ч даван туулах итгэл надад аяндаа бий болдог. Ямар ч бэрхшээлийг даван туулж чадна. Тэр итгэлийг чамаасаа олж харж илүү их урам зориг ордог. Тиймдээ ч “Надтай гэрлээч” гэсэн саналыг тань ямар ч эргэлзээгүйгээр хүлээж авсан юм шүү… Хань Д.Хаш-Эрдэнэ чамдаа хязгааргүй их хайртай шүү.
Чамд дурла гэж сэтгэл минь намайг хөтөлсөн
Чамайг хайрла гэж хорвоо надад тушаасан
Хамгаас илүү гэж зүрх минь надад хэлсэн
Хайрлаж явъя гэж харин би өөрөө шийдсэн юм шүү
Охин Х.Мишээл
Гэргий М.БАЯСГАЛАН
2015 оны эхний хагас жилийн байдлаар Замын цагдаагийн газрын алба хаагчид согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож өөрийн болон бусдын амь нас эрүүл мэндэд хохирол учруулж болох байсан 24688 жолоочийг илрүүлж, 18862 жолоочийн жолоодох эрхийг 6 сараас 2 жилийн хугацаатай хасаж, 5528 хүнийг шүүхийн шийтгэврээр 7-30 хоног баривчлуулах арга хэмжээ авсан байна.
Улсын хэмжээнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож зам тээврийн хэрэг, осол гаргасан 898 тохиолдол бүртгэгдсэнээс 666 нь жолооч, 232 нь явган зорчигч байна. Ослын улмаас 12 явган зорчигч, 30 тээврийн хэрэгслээр зорчигч, 41 жолооч нийт 83 хүн амь насаа алдаж, 129 хүн хүнд, хүндэвтэр гэмтэж бэртжээ.
Өвөрмонголд хүчтэй аадар бороо орж, мөндөр буусны улмаас хамгийн багадаа 10 сая ам.долларын хохирол
учирч, 6 хүн амь үрэгдэж, 43 мянган хүн гэмтэж бэртсэн талаар “Чайна Ньюс”-т мэдээллэжээ. Орон
нутгийн эрх баригчид аадрын улмаас гамшиг болсон бүс нутгаас 200 орчим
хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Мөн мөндөр 8 га гаруй тариаланг сүйтгэснээс 3 орчим га нь үр тарианы тариалан байсан аж. Одоогийн байдлаар Өвөр
Монголд аврах үйл ажиллагаа явуулж тусламж хэрэгтэй байгаа хүмүүст хүрч
ажиллаж байгаа аж.
Монгол улсын иргэн 30-н настай А болон 38-н настай Б нар нь өнгөрсөн Даваа гаригийн өглөө 08.30 цагийн орчим Солонгос улсын Кангванду аймгийн Жүнчон хот дахь нэгэн гүүрэн дээр засварын ажил хийж байгаад осолдож голын усанд унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.
Тэд аюулгүй ажиллагааны дүрмийн дагуу аврах хантааз өмсгөх ёстой журмыг баримтлаагүй байсныг илрүүлэн шалгаж байгааг Кангвандугийн цагдаагийн газраас мэдээлжээ.
Байнгын хороодын хуралдаанаар үдээс өмнө
Засгийн газрын зарим гишүүнийг огцруулах асуудлыг хэлэлцэв. Төрийн байгуулалтын
байнгын хорооны хуралдаанаар Шадар сайд У.Хүрэлсүх, Төсвийн байнгын
хороогоор Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Нийгмийн бодлого, боловсрол,
соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор Хөдөлмөрийн сайд С.Чинзориг, Эдийн засгийн байнгын хороогоор Зам
тээврийн сайд Н.Төмөрхүү, Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар нарыг үүрэгт ажлаас
нь чөлөөлөхийг дэмжсэн. Тэгвэл үдээс хойш Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд
Д.Оюунхоролыг огцруулахыг гишүүдийн олонх дэмжив. Одоо УИХ-ын ээлжит бус чуулган МАН-ын
сайдуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тогтоолыг хэлэлцэж шийдвэрлэнэ.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өчигдөр үдээс хойш Засгийн газрын зарим гишүүдийг огцруулах тухай тогтоолын төслийг Их хурлын даргад өргөн барьсан. Тэгвэл өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо болон бусад холбогдох байнгын хороод хэлэлцэн дэмжсэн учир өнөөдөр 14:00 цагт эхэлсэн УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна.
Дөнгөж сая Ерөнхий сайд Ч.Сайханбилэг МАН-аас томилогдсон зургаан сайдыг огцруулах тухай төслөө УИХ-ын гишүүдэд танилцууллаа.
Жил бүр маргаан дагуулдаг оюутны сургалтын төлбөрийн асуудал энэ жил ч мөн дахин асуудал болж байна. МОХ-ны зүгээс сургалтын төлбөрийн хэт нэмэгдлийн талаар дараахь байр суурийг холбогдох байгууллагуудад илэрхийлж байна.
Үүнд: 1. Их дээд сургуулийн удирдлагууд Оюутны сургалтын төлбөрийг нэмэх болсон үндэслэл, шалтгааныг тодорхой танилцуулж оюутан, эцэг эхчүүдэд тайлбарлах
2. Сургалтын төлбөр хэрхэн юунд зарцуулагдаж буйг өөрийн сургуулийн цахим хуудсанд яаралтай байршуулах
3. I курсэд элсэн орж буй оюутан төгсөх курс хүртлээ хэдэн төгрөгний төлбөр төлөхөө сургуулийн захиргаатай гэрээ байгуулж тогтож хэвших
4. Их, Дээд сургуулийн Удирдах зөвлөлийг дахин яаралтай хуралдуулж сургалтын төлбөрийн асуудлийг дахин хэлэлцэж шийдвэрлэх
5. Сургууль дан ганц оюутны сургалтын төлбөрөөр санхүүжилтээ бүрдүүлдэг энэ “гажиг” тогтолцоог өөрчилж шинэчлэх. Төсөвөө бүрдүүлэх өөр эх үүсвэртэй болох. Хэрвээ дээрх шаардлагыг хүлээж аваагүй тохиолдолд МОХ-ны зүгээс оюутан суралцагчдын хамт эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулах болно.
Тарваган тахал өвчин илрэх өндөр магадлалтай зургаа, долдугаар сард 400-аад тарваганы мах оруулахыг завдсан тохиолдол бүртгэгдсэн талаар Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон Нийслэлийн цагдаагийн газраас мэдээллээ. Өнгөрсөн оны өдийд энэ тоо 190 гаруй байсан бол өдгөө хоёр дахин нэмэгджээ. Тиймээс энэ сарын 1-нээс аравдугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд “Хяналт шалгалт явуулах ажлын хэсэг”-ийг 24 цагаар ажиллуулж эхэлжээ. Ажлын хэсэг Сонгинохайрхан дүүргийн 22-ын товчоо, Эмээлт түүхий эдийн зах, баруун туруун, Хан-Уул дүүргийн Яармаг, Нисэх-Биокомбинат, Баянзүрх, Налайх дүүргийн тавдугаар хороо Городок, Тэрэлж, Багануур дүүрэг зэрэг газруудад шалган бүртгэх товчоонд шалгалт хийж байна.
Манай улсын 17 аймгийн 157 сумын нутаг дэвсгэрт тарваган тахал өвчний байгалийн голомттой аж. Тарвага агнахыг завдсан тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэн буюу 384 мянган төгрөгөөр торгох, давтан үйлдсэн үед Эрүүгийн арга хэмжээ авах юм.
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэнгийн хоригдох хугацаа энэ сарын 4-нд буюу өнгөрсөн мягмар гаригт дууссан. Гэвч мөрдөн байцаалтын явцад саад учруулж болзошгүй гэж үзэн хоригдох хугацааг нь дахин тодорхойгүй хугацаагаар сунгажээ.
ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид цагдан хоригдож байгаа түүнийг АТГ-аас албан тушаалаа урвуулан ашиглан улсад онц их хэмжээний хохирол учруулсан үндэслэлээр буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн265.2, 150.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Г.Дэнзэнг эхнэрийнхээ “Говь повер” ХХК-нд 4.5 тэрбум төгрөгийг эвлэрлийн гэрээний үндсэн дээр олгосон гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн байдаг. Хэдийгээр тэрбээр “Надад Тавантолгойгоос 17 тэрбумын тендер авсан зүйл байхгүй. “Говь повер” гэдэг компани надад байхгүй, хэзээ ч байгаагүй” гэх тайлбарыг өгч байжээ. Хэрвээ гэм буруутай нь тогтоогдвол 5-10 жилийн хорих ялаар шийтгүүлэх юм.