Казахстаны Астана хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ гурав дахь өдрөө үргэлжилж байна. Эрэгтэйчүүдийн -73кг-д С.Ням-Очир эхний тойрогтоо хийлж хоёрдугаар тойрогт Африкийн аварга шалгаруулах тэмцээний шагналт V байрын эзэн Мозамбекийн Модеиро Эдсонтой оноолт таарсан. Гэвч түүний өрсөлдөгч дэвжээнд гарах боломжгүй болсон учир шууд III тойрогт барилдсан юм. Тэрээр III тойрогт Тажикистаны Кароматулло Хакимовтой барилдаж цэвэр ялсан. Дараа нь дахин өрсөлдөгчөө торгуулиар цэвэр ялсанаар шөвгийн дөрөвт шалгараад байсан. Харин сая БНСУ-ын тамирчин Ан-д цэвэр ялагдлаа.
Month: August 2015
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Агар багийн Агарын голын гурван чулуу гэдэг газар нутагладаг 16 настай хүү тарваган тахал өвчний халдвар авчээ. Тэрээр цөөнгүй хоног халуурсан шинж тэмдэгтэй сумын эмнэлэгт хандсан гэнэ. Улмаар өвчтөнөөс сорьц авч аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн лабораторид шинжлүүлэхэд булчирхайн хэлбэрийн тарваган тахал өвчин болох нь тогтоогджээ. Одоогоор хүүгийн бие харьцангуй тогтворжиж эхэлсэн гэж тус аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Ийнхүү тарваган тахал өвчнөөр хүн өвчлөх эрсдэлтэй байгаа тул тус өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар зөвлөмжийг нийслэлийн Эрүүл мэндийн газраас өгч байна.
Халдвар хэрхэн дамжих вэ?
- Шууд хавьтлын замаар: Өвчилсөн амьтныг агнах, өвчих, арьс, маханд хүрэлцэхэд явцад мөн өвчтнийг асрах, сувилах, халдварлагдсан эд зүйлстэй хамгаалах өмсгөлгүй харьцах
- Хоол боловсруулах замаар: Өвчилсөн тарваганы түүхий эд /мах, цөс, хүн мах, арьс гм/ болон дутуу боловсруулсан бүтээгдэхүүнийг хүнсэнд хэрэглэх
- Агаар дуслын замаар: Нүх, ичээ ухах үед болон уушгины хэлбэрийн тахлаар, өвчилсөн хүнээс
- Дам халдварын замаар: Мэрэгч амьтдын бөөс бүүрэгт хазуулах тохиолдолд халдвар дамжина.
Илрэх шинж тэмдэг
Халдвар авснаас хойш шинж тэмдэг илрэх хугацаа нь хэдэн цагаас 6 хоног, дунджаар 2-3 хоног байна. Шинж тэмдэг нь гэнэт өндөр халуурах, толгой хүчтэй өвдөх, эргэх, дотор муухайрах, бөөлжих, тайван бус болж, нойргүйтэх гэх мэт ерөнхий хордлогын шинжүүд илрэхээс гадна
- арьс салстаар халдвар авсан үед нян орсон хэсэгт улайж толбо гүвдрүү үүсэн, цусархаг шүүдэс бүхий цэврүү болох мөн булчирхай томорч хүчтэй эмзэглэх, өвдөх
- амьсгалын замаар халдвар авсан тохиолдолд гэнэт өндөр халуурч цээжээр өвдөх, амьсгаадах, цэртэй ханиалгах, цэр нь эхэн үедээ хөөсөрхөг, цусны судалтай гарч дараа нь цэвэр цусаар ханиалгах
- хоол боловсруулах замаар халдвар авсан үед хэвлий хэсгээр хүчтэй өвдөлт өгч бөөлжих, суулгах, заримдаа цусаар бөөлжих, суулгах шинжүүд илэрнэ.
Сэргийлэлт
- Сэжиг бүхий үхсэн мэрэгч амьтдын сэг зэмтэй тааралдвал мэргэжлийн байгууллагад мэдээллэх
- Халдвар авсан байж болзошгүй сэжигтэй хүн болон түүний эд материалтай холилдсон хүнийг тусгаарлах
- Сэжиг бүхий эд материал, өвчтөний хэрэглэж байсан зүйлсд онош тодрохоос нааш хүрэлцэхгүй байх
- Тарвага агнах өвчих, мах, түүхий эдтэй харьцахыг цээрлэх
Тарваган тахал өвчний эсрэг вакцинд:
- Байгалийн голомтот халдварт өвчнийг судлах байгууллагад ажиллагсад
- Тарваган тахлын байгалийн идэвхтэй голомтот нутгийн эрүүл мэндийн байгууллагын ажилчид
- Тарваган тахлын байгалийн идэвхтэй голомтот нутагт амьдардаг иргэд, ялангуяа анчин, тууварчин, жолооч хүмүүс сэргийлэх вакцинд хамрагдах шаардлагатай юм.
Өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлгийн байгууллагад яаралтай хандах, мэдэгдэх гэхдээ халдвар авсан байж болзошгүй өвчтөнтэй ойр байсан хүнээр хэл хүргүүлэхээс татгалзах учир нь халдвар тархаж болзошгүй гэдгийг анхаарах нь зүйтэй юм гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээлж байна.
Казахстаны Астана хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ гурав дахь өдрөө үргэлжилж байна. Эрэгтэйчүүдийн -73кг-д М.Ням-Очир эхний тойрогтоо хийлж хоёрдугаар тойрогт Африкийн аварга шалгаруулах тэмцээний шагналт V байрын эзэн Мозамбекийн Модеиро Эдсонтой оноолт таарсан. Гэвч түүний өрсөлдөгч дэвжээнд гарах боломжгүй болсон учир шууд III тойрогт барилдсан юм. Тэрээр III тойрогт Тажикистаны Кароматулло Хакимовтой барилдаж цэвэр ялсан. Харин тэрээр сая өрсөлдөгчөө торгуулиар цэвэр ялсанаар шөвгийн дөрөвт шалгараад байгаа юм.
С.Ням-Очир нь олимпийн хүрэл, World Masters-ийн алт, Их дуулгын алт, мөнгө, хүрэл, гран пригийн гурван алт, гурван мөнгө, хүрэл, дэлхийн цомын хошой алт, гурван хүрэл медальтай хашир туршлагатай жүдоч гэдгийг та бүхэн мэдэх билээ.
Монголд анх удаа “Үндэсний нэрийн бүтээгдэхүүн шалгаруулах” үзэсгэлэн худалдааг энэ сарын 28-30-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэн худалдаа Чингисийн талбайд болох бөгөөд 21 аймаг, нийслэлийн ЖДҮ эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг нэг дороос худалдан авах боломжтой юм. Нийт 80 гаруй аж ахуйн нэгж оролцох төдийгүй эдгээрээс дөрвөн бүтээгдэхүүнийг “Үндэсний брэнд”-ээр өргөмжилж, урамшуулна. Ингэхдээ тэргүүн байранд шалгарсан аж ахуйн нэгжид Гран при шагнал олгож, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг нь “Үндэсний брэнд”-ээр тодруулах юм. Энэхүү арга хэмжээ цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулагдана.
Өнөөдөр Уул уурхайн сайд Р.Жигжид цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хэрхэн хариулсныг тоймлон хүргэж байна.
-Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тэргүүтэй албаныхан Дубайд айлчлах үеэр “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө”-г үзэглэсэн. Уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэж байна уу?
-Хөрөнгө оруулалт шууд ороод ирнэ гэж байхгүй шүү дээ. “Оюутолгой” төсөл Монгол Улсын эдийн засагт маш их хэмжээний хөрөнгийг татна. Энэ төсөл амжилттай хэрэгжих юм бол хөрөнгө оруулалтыг хангалттай татах боломжтой юм. Төлөвлөгөөнд гарын үсэг зурснаар дэлхий нийтийн хандлага эерэг болсон. Гэхдээ төдий хэмжээний хөрөнгө оруулалт орж ирсэн гэж дүгнэхэд арай эрт байна. Далд уурхайн бүтээн байгуулалт явуулахын тулд багагүй хэмжээний хөрөнгө хэрэгтэй. Тухайн хөрөнгийг олохын тулд гадаад зах зээлээс буюу банкнуудаас мөнгө зээлэх бэлтгэл ажил хийж байна. Төслийн хүрээнд улсын төсөвт энэ онд 350 орчим сая ам.доллар, 2016 онд 1.2 тэрбум ам.долларыг оруулахаар төлөвлөөд ажиллаж байна. Энэ төсөл хөдлөөд эхлэх юм бол хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэж итгэж байна.
-Техник эдийн засгийн үндэслэлийг хөрөнгө оруулагч тал ирүүлсэн гэсэн. Үнэн үү?
-Төслийн техник эдийн засгийн үндэслэлд хөрөнгө оруулагч тал засвараа хийгээд өчигдөр хүлээлгэн өгсөн. Манай мэргэжлийн хүмүүс ажиллаж эхлээд байна.
-“Чалько”-гийн өрийн үлдэгдэл хэдэн төгрөг байгаа вэ?
-“Чалько”-гоос 30 орчим сая ам.долларын авлагатай, 140 сая ам.долларын өглөгтэй гэх мэдээлэл байна. Ингээд тооцохоор 110 сая ам.долларын өрийн үлдэгдэл байна гэсэн үг.
-Нүүрсний экспорт төлөвлөснөөс ямаршуухан байгаа вэ. Төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөсөн хэмжээнээс харьцангуй бага хэмжээний мөнгийг олсон гэх мэдээлэл бий?
-2015 оны эхний долоон сарын байдлаар өссөн дүнгээр биет хэмжээгээр 12.3 сая тонн нүүрс олборлохоос 13 сая тонныг үйлдвэрлэж биелэлт нь 105.6 хувьтай байна. Улсын төсөвт эхний долоон сарын байдлаар 77.4 тэрбум төгрөг оруулахаас 72.6 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ. Төлөвлөгөөний биелэлт 93.8 хувийн биелэлттэй байна гэсэн үг. Жилд 21.1 сая тонныг үйлдвэрлэхээс 61.6 хувийг үйлдвэрлээд байна. Улсын төсөвт жилдээ 132 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөснөөс 54 хувийг нь хэрэгжүүлээд байгаа юм.
Казахстаны Астана хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ гурав дахь өдрөө үргэлжилж байна. Эрэгтэйчүүдийн -73кг-д С.Ням-Очир эхний тойрогтоо хийлж хоёрдугаар тойрогт Африкийн аварга шалгаруулах тэмцээний шагналт V байрын эзэн Мозамбекийн Модеиро Эдсонтой оноолт таарсан. Гэвч түүний өрсөлдөгч дэвжээнд гарах боломжгүй болсон учир шууд III тойрогт барилдах эрхтэй болоод байсан юм.
Тэрээр III тойрогт Тажикистаны Кароматулло Хакимовтой барилдаж цэвэр яллаа. С.Ням-Очир нь олимпийн хүрэл, World Masters-ийн алт, Их дуулгын алт, мөнгө, хүрэл, гран пригийн гурван алт, гурван мөнгө, хүрэл, дэлхийн цомын хошой алт, гурван хүрэл медальтай хашир туршлагатай жүдоч гэдгийг та бүхэн мэдэх билээ.
Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд барилдаж буй Г.Одбаяр эхний тойрогт гоц мөргөсөн бөгөөд хоёрдугаар тойрогт ОХУ-ын Муса Могушковтай барилдаж, 4 минут 7 секундэд өрсөлдөгчөө цэвэр хожлоо. М.Могушков гар ачаа буюу хориотой мэх хийснээр дүрмийн дагуу ялагдал хүлээсэн юм. Г.Одбаяр гуравдугаар тойрогт Белгийн Чоучи Самитай барилдана.
Эмэгтэй 55 кг-ийн жинд Дэлхийн аваргад анх удаа оролцож буй залуу бөх А.Батзул эхний барилдаанаа Филиппиний Ф.Ренатай хийж, 58 секундэд өрсөлдөгчөө цэвэр хожсон. Гэвч тэрээр хоёрдугаар тойрогт Люксенбургийн Дурбач Манонтой хийсэн барилдаандаа ялагдсан юм.
Энэ жингийн “D” хэсгийг Д.Сумъяа тэргүүлсэн бөгөөд тэрээр эхний тойрогт гоц мөргөөд байна.
-Ирэх сард нойтон цас унах төлөвтэй байна-
Маргаашнаас эхлэн баруун зүгийн нутгийн хойд хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 28-нд баруун, төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 29, 30-нд зарим газраар түр зуурын дуу цахилгаантай бороо орох аж. Тодруулбал, Улаанбаатар хотод маргааш өдөр 30, шөнө 16 /үүлшинэ/, баасан гариг өдөр 27, шөнө 17 /түр зуурын бороотой/, бямба гариг өдөр 24, шөнө 14 /түр зуурын бороотой/, ням гариг өдөр 29, шөнө 15/ түр зуурын бороотой/ юм байна.
Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 20-25 хэм, Их нууруудын хотгор болон Говийн нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна. Хугацааны эцсээр ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсэх хандлагатай байна.
Баруун аймгуудын нутгаар: 26, 27-нд нутгийн баруун хэсгээр, 28-нд зарим газраар түр зуур 16 м/с хүрч ширүүснэ. Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр өдөртөө 21-26 градус шөнөдөө 5-10 градус, Алтайн өвөр говиор өдөртөө 30-35 градус шөнөдөө 14-19 градус, бусад нутгаар өдөртөө 22-27 градус, шөнөдөө 10-15 градус дулаан байна. 30-нд нутгийн баруун хэсгээр бага зэрэг сэрүүснэ.
Төвийн аймгуудын нутгаар: 28-нд зарим газраар, 29-нд нутгийн хойд хэсгээр, 30, 31-нд нутгийн баруун хэсгээр түр зуур зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс 5-10м/с. Борооны өмнө түр зуур ширүүснэ. Хөвсгөл, Хангайн уулархаг нутгаар өдөртөө 21-26 градус шөнөдөө 3-8 градус, Орхон-Сэлэнгийн саваар өдөртөө 29-34 градус шөнөдөө 14-19 градус, бусад нутгаар өдөртөө 23-28 градус шөнөдөө 10-15 градус дулаан байна.
Зүүн аймгуудын нутгаар: 25-27нд нутгийн зүүн хэсгээр, 28-30-нд зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос 5-10 м/с. Борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд өдөртөө 28-33 градус шөнөдөө 13-18 градус дулаан байна.
Говийн аймгуудын нутгаар: 28-30нд нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зарим газраар түр зуур 12-14м/с хүрч ширүүснэ. Өдөртөө 26-31 градус шөнөдөө 12-17 градус дулаан байна. 29-30нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг сэрүүснэ.
Ирэх есдүгээр сард ихэнхи нутгаар нэгдүгээр арав хоногийн эхээр хэвийн байж шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус байна. Харин нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн эхээр бүх нутгаар цочир хүйтэрнэ. Ингэхдээ нутгийн ихэнхи хэсгээр хур тунадас орж, уулархаг газраараа нойтон цас орох юм байна.
Баруун зүгийн нутаг: Нэгдүгээр арав хоногийн эхээр шөнөдөө 9-14 граудас, өдөртөө 24-29 градус дулаан байж хэвийн байх бол хоёрдугаар арав хоногийн эхний хагаст сэрүүсч шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, бусад нутгуудаар шөнөдөө 2-3 градус болж цочир хүйтрэнэ. Нэгдүгээр арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр бороо, дунд үеэр зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Дуу цахилгаантай. Хоёрдугаар арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр, хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй.
Төвийн нутаг. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар дуу цахилгаантай бороо орж Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. Харин нэгдүгээр арав хоногийн дунд үеэс сэрүүсч сүүлчээр нь Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүрч цочир хүйтэрнэ, хоёрдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр зарим газраар, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар, дунд үеэр нутгийн хойд хэсгээр, сарын эцсээр зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй.
Зүүн зүгийн нутаг. Нэгдүгээр арав хоногийн эхний хагаст болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр шөнөдөө нутгийн хойд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 7-12 градус, өдөртөө ихэнх нутгаар 23-28 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн дунд үеэр хүйтэрч шөнөдөө нутгийн хойд хэсгээр 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн цочир хүйтэрнэ.
Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үеэр зарим газраар, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр нутгийн хойд хэсгээр бороо орно. Нэгдүгээр арав хоногийн сүүлчээр зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тундас орно.
Говийн нутаг. Нэгдүгээр арав хоногийн эхний хагаст болон хоёрдугаар арав хоногийн сүүлийн хагаст ихэнх нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. Харин нэгдүгээр арав хоногийн дунд үеэс сэрүүсч сүүлчээр нь нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус хөрсөн дээр сулхан цочир хүйтрэх төлөвтэй,
Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон сүүлчээр зарим газраар, хоёрдугаар арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр зарим газраар хур тунадас орох төлөвтэй.
Энэ жил Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хан Хөхий, Булнай, Тарвагатайн нуруу, Орхон, Сэлэнгэ, Туул, Хэрлэн голын хөндийгөөр аравдугаар сарын дунд арав хоногт, говийн нутгаар арваннэгдүгээр сарын эхний арав хоногт Баянхонгорын Эхийн гол, Өмнөговийн Ханбогд орчимоор арваннэгдүгээр сарын дунд арав хоногт, бусад нутгаар аравдугаар сарын сүүлчийн арав хоногт хөрсний гадарга хөлдөж эхлэх төлөвтэй байна.
Үндэсний их баяр наадмын хууль, Үндэсний бөхийн журмын дагуу наадамд шөвгөрсөн 16 бөхөөс сэргээшийн шинжилгээ авдаг. Харин энэ жилийн шинжилгээний хариу хэзээ гарах нь тодорхойгүй хэвээр байна. Өнгөрсөн жил шинээр улсын начин цол хангасан Д.Адъяабат болон Б.Суманчулуун нараас сэргээш илэрсэн билээ. Бөхчүүд үүнийгээ гэмтэл авсны улмаас эм ууж байсан хэмээн тайлбарлаж байсан юм. Ерөнхийлөгчийн зарлигаар эдгээр бөхчүүдийн цолыг нь хүчингүй болгож энэ жилийн наадамд хуучин цолтойгоо буюу аймгийн арслан цолтой барилджээ. Сэргээшийн шинжилгээг жил бүр БНСУ-д хийлгэдэг бөгөөд энэ жилийн хариу ирсэн эсэх талаар албаныхан ямар нэгэн мэдээлэл хийсэнгүй. Өнгөрсөн жилийн хувьд А сорьцын хариу наймдугаар сарын 22-нд ирж байсан юм.
Г.Даваамаа
Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэс өчигдөр нийт 361 дуудлага хүлээн авчээ. Түүнээс 262 дуудлага нь зам тээврийн осолтой холбоотой байсан байна. Энэ дунд Хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг 10 гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд үүнээс шалтгаалж 11 хүн хүнд болон хөнгөн бэртсэн аж. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 жолоочийг журамласан байна. Жишээлбэл, Энхтайвны өргөн чөлөө 25 дугаар эмийн сангийн уулзварт “Тоёото Ланд Крузер” маркын машины жолооч Г согтууруулах ундаа хэрэглэн замын хөдөлгөөнд оролцохдоо “Соната” маркийн авто машинтай мөргөлдөж 27 настай эрэгтэй Д гэмтсэн байна. Албаны хүмүүсийн өгч байгаа мэдээгээр өнгөрөгч онд 50 мянга гаруй жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад саатуулагдсан аж. Харин энэ оны эхний зургаан сарын байдлаар 24688 жолооч согтуугаар замын хөдөлгөөнд оролцож байгаад саатуулагдаад байгаа юм байна. Оны эхний зургаан сарын байдлаар 898 зам тээврийн осол бүртгэгдсэн бөгөөд эдгээр ослын улмаас 83 хүн амиа алдаж, 129 хүн хүнд, хүндэвтэр гэмтжээ.
Г.Даваамаа
Хичээлийн шинэ жилийг угтан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, есөн дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран хичээлийн хэрэгслийн өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна. Энэхүү худалдааг 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулна гэсэн мэдээлэл цахим мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан.
Түүнчлэн дүүргүүдэд өргөтгөсөн худалдаа зохион байгуулах 11 байршлыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар баталсан гэж байлаа. Гэвч тухайлбал Баянзүрх дүүргийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байх ёстой Бөхийн өргөөний ард талын талбай хоосон байгааг зургаас харж болно. Түүнчлэн урд талынх нь талбай ч хоосон байсан юм. Тэр орчим худалдаа эрхэлдэг болон зогсоол ажиллуулдаг хүмүүсээс тодруулахад “Бичиг хэргийн үзэсгэлэн ерөөсөө гараагүй, энэ талаар дуулаагүй юм байна” хэмээн хариулж байв.
Нийслэлийн хэмжээнд хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн
худалдаа зохиож буй гэх байршлууд
№ |
Хороо |
Байршил |
Баянзүрх дүүрэг |
||
1 |
Зургаа |
Бөхийн өргөөний ар талын талбай |
Хан-Уул дүүрэг |
||
2 |
Тав |
Яармаг худалдааны төвийн гаднах талбай |
3 |
Арван тав |
Махатма Гандигийн гудамж. Хоум плаза супермаркетын гаднах талбай |
Сонгинохайрхан дүүрэг |
||
4 |
Арван дөрөв |
Цамбагарав үйлчилгээний төвийн урд талын талбай |
Сүхбаатар дүүрэг |
||
5 |
Нэг |
Улсын драмын эрдмийн театрын хойд талын талбай |
6 |
Дөрөв |
Цэрэндоржийн гудамж |
Баянгол дүүрэг |
||
7 |
Арван хоёр |
Сайхан төвийн гаднах талбай |
Чингэлтэй дүүрэг |
||
8 |
Тав |
Тусгаар тогтнолын талбай |
Багахангай дүүрэг |
||
9 |
Нэг |
Дүүргийн төв талбай |
Багануур дүүрэг |
||
10 |
Нэг |
Нацагдоржийн талбай |
Налайх дүүрэг |
||
11 |
Хоёр |
Соёл урлагийн ордны өмнөх талбай |