Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн шинэчлэлийг анхаарахыг хүсэв

Нийслэлийн Хэрэглэгчийн байгууллагаас нийтийн тээврийг шинэ системд шилжүүлсэн “Цахим карт” үйлчилгээтэй холбоотойгоор үйлчилгээ, хэрэглэгчдээс ирүүлсэн санал хүсэлтийн талаар мэдээлэл хийлээ.

Улаанбаатар хотын хэмжээнд 700 мянган иргэн смарт картаар зорчих ёстойгоос 350 мянга орчим нь авчээ. Гэвч цаашид анхаарах асуудал олон аж. Тухайлбал, смарт картаа аваагүй бол есдүгээр сарын 1-нээс эхлэн 1000 төгрөгөөр зорчуулна гэсэн шийдвэр уян хатан биш. Нийтэд нь энэ системд шилжүүлэх нь зөв боловч одоогийн үйлчилгээний үнийг хоёр дахин нэмж 1000 төгрөг болгох нь иргэдэд хүндрэлтэй тусна. Өмнө явж байсан автобусны чиглэлийг өөрчлиж 16 чиглэлд богиносгосон ирээс явуулах болсон. Ингэснээр нэг ирээсээр хүссэн газартаа очдог байсан бол одоо гурван удаа дамжиж байж нэг газарт хүрдэг. Смарт картгүй бол ирэх сарын нэгнээс гурав дамждаг иргэн зөвхөн нэг талдаа 3000 төгрөг төлнө. Үүнээс болж, зорчигчид үнэгүй зорчих байдал руу шилжих зэрэг сөрөг үр дагавар гарч мэдэх тул чиглэлийг оновчтой болгох.

Ажилгүй болсон автобусны кондукторуудыг хянагчаар ажиллуулах. Мөн оюутнуудын смарт картыг яаралтай шийдэх. Хөдөөнөөс хотод ирсэн иргэд 1000 төгрөгөөр зорчих уу гээд асуудал их байгааг сануулж, энэ саналуудаа Нийслэлийн Тээврийн газарт хүргүүлэхээ мэдэгдсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Гачууртад болон Дүнжингарав худалдааны төвийн орчимд ноцтой осол гарч хүний амь эрсэдлээ

Урд шөнө нийслэлд зам тээврийн хэд хэдэн осол гарсан байна. БЗД-ийн нутаг Гачууртын зам, Баяндөхөмийн 20 дугаар гудамжны урд замд Х.Аксент маркийн автомашин онхолдож жолооч 28 настай эрэгтэй Г нас барж 2 хүн гэмтжээ.

Мөн БГД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, 25 дугаар эмийн сангийн урд замд Т.Приус маркийн авто машины жолооч Б нь явган зорчигч 14 настай эмэгтэй С-г мөргөж гэмтээсэн хэргүүд гарчээ.

Дөнгөж Дүнжингарав худалдааны төвийн ойролцоо зам тээврийн осол болж, нэг хүний амь эрсэдсэн харамсалтай хэрэг гарсан байна. Замын цагдаагийн алба хаагчид ослын газарт шуурхай очин, ослын шалтгаан нөхцөлийг тодруулахаар ажиллаж байгаа гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Ачиж явсан машинаа унагажээ

Өнөө өглөө Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Чингисийн талбайн урд төв замд Pruis маркийн автомашин осолдож, хажуугаараа тогтжээ. Замын Цагдаагийн газар ослын шалтгааныг тодруулж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэв. Харин ослыг харсан ойр орчмын эх сурвалжуудын ярьж байгаагаар машин ачигчдын балаг бололтой. Тэд хар өглөөгүүр хүний машиныг сэмхэн аччихаад зугтаж яваад ийн унагаасан ажээ. Машин ачигчид хариуцлагагүй олон удаагийн үйлдэл гаргаж, хүний эрхийг зөрчдөг гэх зэрэг гомдол иргэдээс байнга нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд хаягладаг. Урьд нь нярай хүүхэд унтаж байсан машиныг ачиж, нэлээд асуудал үүсч байсан удаатай. Энэ мэт тэдний хариуцлагагүй үйлдлүүдийн талаар хотын удирдлага анхааралдаа авах цаг нь болжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нийтийн тээврийн шинэчилсэн чиглэлүүдийг танилцуулж байна

Улаанбаатар хотын гудамж, замын хөдөлгөөний ачаалал, түгжирлээс урьдчилан сэргийлэхтэй холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлийн давхцлыг бууруулж, иргэдийн зорчилтод зарцуулах хугацааг хэмнэх зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээний сүлжээний шинэчилсэн төлөвлөлтийг хэрэгжүүлж байна. Шинэчилсэн төлөвлөлтөөр өөрчлөгдсөн автобусны чиглэлүүдийг дэлгэрэнгүй танилцуулъя.

1. Ч1 5 шар-Офицеруудын ордон

2. Ч2 Шархад -МУБИС-3,4-р хороолол

3. Ч3 Зүүн салаа-Халдвартын эмнэлэг

4. Ч4 5 шар –3. 4 хороолол- Сансрын тойрог

5. Ч5 Шархад-Их засаг ИС-Баянбүрдийн тойрог

6. Ч6 Толгойт-Нарны зам-Ботаник

7. Ч7 Нисэх -Төв номын сан-7 буудал

8. Ч8 Зайсан-Цэцэг төв- Хайлааст

9. Ч9 Нисэх-Нарны гүүр -Их тойруу- Хүнсний 4 дэлгүүр

10. Ч10 Ганц худаг-Сансар-Баянмонгол хороолол-Мишээл экспо

11. Ч11 Хужирбулан-Офицеруудын ордон

12. Ч12 Ургах наран-Офицеруудын ордон

13. Ч13 Тахилт-5 шар

14. Ч14 Нарангийн гол- 5 шар

15. Ч15 Нисэх-Сонсголон- 5 шар- 3-р эмнэлэг

16. Ч16 Баруун салаа-Хилчин хотхон-10-р хороолол

17. Ч17A Баруун 4 зам – Их тойруу – Зүүн 4 зам – Нарны зам

18. Ч17Б Баруун 4 зам-Нарны зам- Зүүн 4 зам-Их тойруу

19. Ч18А 3.4-р хороолол-Нарны гүүр-ТЭЦ3-Саппоро

20. Ч18Б 3.4-р хороолол-Саппоро-ТЭЦ3-Нарны гүүр

21. Ч19А Монелийн 38- Офицеруудын ордон-Сансар

22. Ч19Б Монелийн 38- Сансар- Офицеруудын ордон

23. Ч20A Баянхошуу-3.4-р хороолол-Өнөр хороолол /араар/-ГТЛ

24. Ч20Б Баянхошуу-ГТЛ-Өнөр хороолол-3.4-р хороолол

25. Ч21А Гэмтлийн эмнэлэг-Хасбаатарын гудамж-Ард кино театр-Сөүлийн гудамж

26. Ч21Б Гэмтлийн эмнэлэг-Сөүлийн гудамж-УИД-Цэцэг төв

27. Ч22 Шадивлан-3,4-р хороолол-Толгойт

28. Ч23 Чингэлтэй Зүрх уул – МУИС-Хүнсний 1-р дэлгүүр

29. Ч24 Зунжин-Сонсголон-ТЭЦ4

30. Ч24Б Зунжин-Гурвалжингийн гүүр-ТЭЦ4

31. Ч25 Тоосгоны үйлдвэр-Их тойруу-3,4-р хороолол

32. Ч26 Тоосгоны үйлдвэр-Ботаник-Жанжин клуб

33. Ч27 Вокзал-Бөмбөгөр-Ар хустай зуслан

34. Ч28 Сэлх-7 буудал-Хүнсний 1-р дэлгүүр-МУИС

35. Ч29 Сэлбэ-Сансар-Зүүн 4 зам-МУБИС

36. Ч30 Жанжин клуб-МУБИС-Ард кинотеатр

37. Ч31 Улиастай – Баянбүрд – Зам гүүрийн автобааз

38. Ч32 Улиастай-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-Мишээл экспо

39. Ч33 Шар хад – Доржийн гудамж-Зунжин х/төв

40. Ч34 Шархад -Сансар -Цэцэг төв-Мишээл экспо

41. Ч35 Монелийн 38- МУИС-4-р дэлгүүр-100 айл

42. Ч36 Гачуурт-Офицеруудын ордон-Зайсан

43. Ч37 Улаанхуаран-4-р хороолол

44. Ч38 ХМК-Саппоро-3,4-р хороолол-Хайлааст

45. Ч39 Сансар-3.4-р хороолол

46. Ч40 Мах импекс-Тэнгис кинотеатр-Улаанхуаран

47. Ч41 Баруун салаа-Их тойруу-КТМС

48. Ч42 Сүлжмэл-Нарны гүүр-Зайсан

49. Ч43 Баянхошуу-Нарны гүүр-ТЭЦ3

50. Ч44 Нарангийн гол-Дунд гол-Дүнжингарав х/ төв

51. Ч45 Ган хийц -ХМК – Зайсан

52. Ч46 Улаан чулуут-Их Наран-Вокзал

53. Ч47 Орбит-Ард кино театр

54. Ч48 Зүүн салаа-Чингэлтэй дүүрэг-МУБИС

55. Ч49 1 хороолол-Модны 2-МУИС-Дүнжингарав х/төв

56. Ч50 БММЗ-Улаанхуаран

57. Ч51 3,4-р хороолол-МУИС-Дүнжингарав х/төв

58. Ч52 Ривэр гарден-Баянмонгол хороолол-Цэцэг төв-3,4-р хороолол

59. Ч53 Яармаг-МУБИС

60. Ч54 Яармаг-10-хороолол-3.4-р хороолол-Зурагт

61. Ч55 Зайсан-Дэнжийн 1000-ЗГАБ-Согоотын гудамж

62. Ч56 Цагаан даваа-Гандан-Вокзал

63. T2 ХМК-Офицеруудын ордон

64. T3 3,4-р хороолол-БММЗ

65. T4 Ботаник -Вокзал

66. T5 3,4-р хороолол-Офицеруудын ордон

67. ХО1 Бага баян-Санзай-7 буудал-Тэнгис кино театр

68. ХО2 Шаргаморьт – Халдвартын эмнэлэг

69. ХО3 Городок-Налайх

70. ХО4 Тэрэлж- Налайх

71. ХО5 Налайх-Зүүн 4 зам-Дүнжингарав худалдааны төв

72. ХО6 Өлзийт-120 мянгат

73. ХО7 Туул тосгон-Био-120 мянгат

74. ХО8 Найрамдал зуслан-Саппоро-3-р эмнэлэг

75. ХО9 Био комбинат-Сонсголон – 5 шар

76. ХО10 Эмээлт /хурган/ – Хархорин зах

77. ХО11 Хонхор – Чулуун овоо – Дүнжингарав х/төв

78. ХО12 Мал бордох – 5 шар – Саппоро

79. ХО13 Баруун түрүү – 10-р хороолол

Нийслэлийн Тээврийн газар

Categories
мэдээ нийгэм

Сургууль, цэцэрлэгүүд орчмын явган хүний гарцыг тэмдэгжүүлж байна

Нийслэлээс хүүхэд багачуудын аюулгүй байдлыг хангах зорилгоор шат дараатай олон ажлуудыг хэрэгжүүлж байгаа. Үүний нэг нь хүүхдүүдийг замын хөдөлгөөний осол гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор сургууль, цэцэрлэгийн орчимд явган хүний гарц хийж, хурд сааруулагч тавин, хашаа хайс байрлуулж байгаа юм. Энэ жилийн хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө нийслэлийн хэмжээнд 54 сургууль, цэцэрлэгийн орчимд явган хүний гарцын тэмдэглэлээг хийж дуусгахаар ажиллаж байна. Нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл”-ээс өгсөн мэдээллээр сургууль, цэцэрлэгүүдийн орчимд 2000 метр квадрат явган хүний гарцын тэмдэглэлээг хийж байгаа юм байна.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Categories
мэдээ нийгэм

ОХУ-аас 100 тонн буудай экспортолно

Өнөө жил ургацынхаа 30 орчим хувийг алдах урьдчилсан мэдээ байгааг салбарын яам мэдээлж буй. Үүнээс болж, гурил, гурилан бүтээгдэхүүний үнэ өсч болзошгүй тариаланчид болоод гурил үйлдвэрлэгчид хэлж, нөөцөө базааж байгаа сурагтай. Харин Хүнс, хөдөө, аж ахуйн сайд Р.Бурмаа “Өнөө жил гурилын үнийг өсгөхгүй байх бодлого баримтална” гэсэн. Нөгөөтэйгүүр Монгол Улс дотоодод буудайн хомсдол үүсгэж, гурил болон гурилан бүтээгдэхүүний үнийг өсгөхгүйн тулд ОХУ-аас улаан буудай экспортлохоор төлөвлөөд байна. Тиймээ улаан буудайн дотоодын хэрэгцээнийхээ 30 орчим хувь буюу 100 мянган тонныг Оросоос импортлох ажээ.

Categories
мэдээ нийгэм

Улаанхад хотын нэрэмжит гудамжтай болно

Архангай аймгийн Засаг даргын урилгаар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанхад хотын орлогч дарга Жин Хо Ши тэргүүтэй зочид төлөөлөгчид 8 дугаар сарын 24-28-ны хооронд ажлын айлчлал хийж байна.

Өвөр монголын Улаанхад хот нь Архангай аймагтай найрамдалт хамтын ажиллагаатай билээ.

Энэ удаагийн айлчлал нь хоёр талын хамтын ажиллагааг эрчимжүүлэх ялангуяа мал аж ахуй, газар тариалангийн чиглэлээр хамтран ажиллах талаар харилцан тохиролцоонд хүрэх юм.

Түүнчлэн Цэцэрлэг хотод Улаанхад хотын нэрэмжит гудамжыг тохижуулахаар төлөвлөөд байгаа ажээ.

Categories
мэдээ спорт

Сайд нарын нэрсийг хуулийн хугацаанд өргөн барина

УИХ-ын ээлжит бус чуулганыг ирэх есдүгээр сарын 7-нд зарлан хуралдуулахаар болсон гэх мэдээлэл бИй. Энэ талаар УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатараас тодруулахад “Сайд нарын нэрийг өргөн мэдүүлэхийг хүлээж байна. Томилгоог хуулийн хугацаанд багтаан есдүгээр сарын 6-ны дотор шийдэх шаардлага байгааг УИХ-ын дарга албан бичгээр Ерөнхий сайдад хүргүүлсэн. Хэрвээ сайд нарын нэрийг өнөөдөр өргөн мэдүүлчихвэл УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаад ээлжит бус чуулганы товыг тогтоочих боломжтой байгаа. Гэвч сайд нарын нэрийг мэдүүлэхгүй байна” гэсэн тайлбар өглөө.

Ээлжит бус чуулган зарлагдсан нөхцөлд орны зургаан сайдыг томилохоос гадна Өршөөлийн хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх юм.

Categories
мэдээ улс-төр

Улсын Их Хурлын даргын илгээлт

Ази, Номхон далайн бүсийн хүний эрхийн үндэсний

байгууллагуудын чуулганы ээлжит 20 дугаар

хуралд оролцогчдод

Ази, Номхон далайн бүсийн хүний эрхийн үндэсний байгууллагуудын чуулганы 20 дугаар ээлжит хуралд оролцож байгаа эрхэм хүндэт зочид төлөөлөгчид Та бүхний амар амгаланг айлтгаж, Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.

Дэлхийн хүн төрөлхтний сайн сайхан, аз жаргал, иргэний эрх, эрх чөлөөний төлөө улс орон бүр хүчин зүтгэж бололцоотой бүхнийг хийж байна. Ялангуяа олон улсын хүний эрхийг хамгаалах тогтолцоонд Ази, Номхон далайн бүсийн хүний эрхийн үндэсний байгууллагууд бүсийн тогтолцоог орлохуйц хэмжээнд ажиллаж байгаа нь туйлын сайшаалтай.

Монгол Улсын Их Хурал хүний эрхийн үндэсний байгууллагынхаа үйл ажиллагааг байгууллагдсан цаг мөчөөс нь дэмжиж ирсэн бөгөөд цаашид улам идэвхитэй дэмжинэ гэдгээ илэрхийлэхэд таатай байна. Монгол Улсын Их Хурал 2002 оны шинэ Эрүүгийн хуульд 5 удаа нэмэлт өөрчлөлт оруулахдаа Хүний эрхийн Үндэсний Комиссоос гаргасан тодорхой саналуудыг дэмжиж анх удаа гэмт хэрэг үйлдсэн эмэгтэйчүүд, ялангуяа жирэмсэн, бага насны хүүхэдтэй, өрх толгойлсон, эмэгтэйчүүдэд оноосон хорих ялыг тэнсэх, хугацаанаас өмнө суллахдаа насанд хүрээгүй хүмүүстэй адил зарчим баримтлахаар ялын бодлогыг өөрчилсөн нь хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад чухал алхам болсон. Мөн хүнд болон хүндэвтэр гэмт хэрэгт оноож буй торгуулийн хэмжээ болон хорих ялын доод хэмжээ хэт өндөр байгаагаас гэр бүлийн гишүүдийн өмчлөх эрхэд халдах нөхцлийг бүрдүүлэх, гэмт хэргийн оролцогч тус бүрт ялгамжтай тохирсон шийтгэл оногдуулах боломж алдагдаж байсныг өөрчилж чадсан билээ.

Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх, урьдчилан сэргийлэх бодлого, эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын Их Хурал Хүний эрхийн Үндэсний Комиссын зохион байгуулсан нөлөөллийн үр дүнд “Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх тухай” бие даасан хуулийг 2012 онд баталсан. Мөн Улсын Их Хурлын тогтоолын дагуу 2013 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн аймаг бүрт Хүний эрхийн Үндэсний Комиссын биет төлөөлөгчтэй болсон.

Хүний эрхийн талаарх олон улсын гэрээг Монгол Улс соёрхон батлах, хэрэгжүүлэх, хэрэглэх санаачлагыг тууштай дэмжин, 2002 онд Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэм, 2008 онд Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг НҮБ-ын конвенц, түүний нэмэлт Хүн, ялангуяа эмэгтэйчүүд болон хүүхэд худалдаалахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ба шийтгэх тухай протокол, 2009 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц, 2012 онд Иргэний болон улс төрийн эрхийн тухай пактын нэмэлт II протокол, 2013 онд Хүүхдийн эрхийн тухай конвенцын нэмэлт III протокол, 2014 онд Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг конвенцийн нэмэлт протоколыг соёрхон баталсан.

Монгол Улсын нутаг дэвсгэрт амьдарч байгаа хүмүүс төдийгүй Ази, Номхон далайн бүсийн хэмжээнд хүний эрх, эрх чөлөөгөө эдлэх таатай нөхцөл бүрдүүлэхэд Та бүхний цаашдын нягт, үр нөлөөтөй хамтын ажиллагааг улам бэхжүүлэх нь чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлаас Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэд Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх тогтолцоог бүрдүүлж, түүний үйл ажиллагааг хараат бус, мэргэжлийн, үр нөлөөтэй болгоход Та бүхний мэдлэг, туршлага, хувь нэмэр амин чухал болохыг цохон тэмдэглэж байна.

Эрх мэдэлтэй хэн нэгнийг хөндлөнгөөс тасралтгүй хянаж чадахгүй тохиолдолд тэрээр бусад хүний эрхэм чанарыг уландаа гишгэж, доромжлох, хүчирхийлэх, бүр амь насыг нь бүрэлгэх аюул занал учирч болзошгүй тул хүний эрхийн шаардлагатай, хамгийн үр дүнтэй тогтолцоог бий болгохын төлөө байгаагаа энэ ялдамд илэрхийлж байна.

Арван жилийн өмнө Монгол Улсад чуулж байсан хүний эрхийг хамгаалагч Та бүхэн ээлжит хурлаараа олон чухал санал санаачлагыг дэвшүүлж, хүн бүр эрхээ бүрэн дүүрэн эдлэх нөхцлийг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлж Ази, Номхон далайн бүсийн хүний эрхийн үндэсний байгууллагуудын чуулганы 20 дугаар ээлжит хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

ЗАНДААХҮҮГИЙН ЭНХБОЛД

Categories
мэдээ нийгэм

Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх хөтөлбөр

Ерөнхийлөгч 2015 оны нэгдүгээр зарлигаараа 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосон билээ. Уг зарлигийн дагуу Засгийн газрын тогтоол гарч ойд бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийг Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон ахлан ажиллаж байна. Ойг угтан түүхэн ялалтын үнэ цэнэ, цэрэг эрсийнхээ байгуулсан гавьяаг сурталчлах, мөнхжүүлэх, дайнд оролцогсод, ахмад дайчдадаа хүндэтгэл үзүүлэх, тэдний эх оронч сэтгэл, зүтгэлийг залуу хойч үедээ өвлүүлэх, улс түмний найрамдалт харилцаа, Зэвсэгт хүчний хамтын ажиллагааг баяжуулан хөгжүүлэхэд түлхэц өгөхүйц цогц арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Ажлын хэсэг Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх төлөвлөгөө гаргаж, олон ажлыг зохион байгуулж буй бөгөөд тэдгээрийн нэг хэсэг нь нийслэл болон Дорноговь, Сүхбаатар аймгуудад зохион байгуулж байгаа юм.

Сүхбаатар, Дорноговь аймгуудад ялалтын баярыг өнгөрсөн долоо хоногт ёслол төгөлдөр тэмдэглэсэн бол нийслэлд энэ сарын 28-нд буюу өнөөдөр ялалтын баярыг тэмдэглэн өнгөрүүлэхээр Батлан хамгаалах яамныхан ажиллаж байна.

Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх хөтөлбөрийг хүргэе.

11:00 цагт: 1945 оны Чөлөөлөх дайны Ялалтын ойг тохиолдуулан Зөвлөлтийн дайчдын хөшөө, Г.К.Жуков, Л.Дандар. Ж.Лхагвасүрэн нарын хөшөөнд цэцэг өргөнө.

14:00 цагт: 1945 оны Чөлөөлөх дайны Ялалтын ойд зориулсан баярын хурал, хүндэтгэлийн концерт Нийслэлийн Соёлын төв өргөөнд болно.

14:00 цагт: 1945 оны Чөлөөлөх дайны Ялалтын ойд зориулсан үзэсгэлэнгийн нээлт Нийслэлийн Соёлын төв өргөөнд болно.

21:00 цагт: 1945 оны Чөлөөлөх дайны Ялалтын ойд зориулсан үдшийн цэнгүүн Их эзэн Чингис хааны талбайд болно.

22:00 цагт: 1945 оны Чөлөөлөх дайны Ялалтын ойд зориулсан ёслолын буудлага Их эзэн Чингис хааны талбайн урд цэцэрлэгт хүрээлэнд болно.